Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 548

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч У.Батцэцэг /ҮД:2-758/,

насанд хүрээгүй шүүгдэгч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч М.Өнөржаргал, тэдгээрийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД:0-929/,

шүүгдэгч У.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар Б.М.Б, И.У.Э, Б.О.Т нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .. оны ... сарын ... өдөр .... төрсөн, …настай, ... тусгай дунд боловсролтой, Тогтооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ................ суллагдсан Б.О.Т /РД:........../,

 

2. Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ... өдөр ... төрсөн, ..настай, ... бүрэн дунд боловсролтой, Тогтооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй И.У.Э /РД:............./,

 

3. Монгол Улсын иргэн, ... оны ... сарын .. өдөр .. төрсөн, ...настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй Б.М.Б /РД:................/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч М.Б нь О.Т, У.Э, нартай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны зоорийн давхарт А77 тоот грашны хананд төмөр баганд бэхэлж тавьсан хохирогч Д.Гэрэлмаагийн эзэмшилийн унадаг дугуйг хулгайлж 230,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- Мөн М.Б нь О.Т, У.Э, нартай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны 12 давхарын кордиорт цоожилсон байсан хохирогч Ц.Мөнхзулын эзэмшилийн North rock гэсэн бичигтэй унадаг дугуйг хулгайлж 237,490 төгрөг буюу нийт 467.490 төгрөгний хохирол учруулсан,

 

Яллагдагч О.Т нь У.Этай бүлэглэн тасдагч ашиглан хохирогч Б.Баярбадралын эзэмшилийн 2 ширхэг унадаг дугуйг 2019 оны 06 дугаар сарын 05- 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 6 дугаар байрны гражинд нэвтэрч хулгайлан 1,744,200 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч М.Энх-Эрдэнийн эзэмшилийн трек загварын унадаг дугуйг тасдагч ашиглан хулгайлж 599,400 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жапан таун хотхоны С-3 дугаар байрны 2 давхарт байсан хохирогч Б.Туулын эзэмшилийн Canondela загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Туулд 1,300,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т нь У.Этай бүлэглэн шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Рапид харш хорооллын 24 дүгээр байрны гражаас хохирогч М.Батболдын эзэмшилийн Giant загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч түүнд 1,300,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т нь шунахай сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер гарден хотхоны 316 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан хохирогч Т.Энхтуяагийн эзэмшилийн Giant загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,450,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн хотхоны 104 дүгээр байрны зүүн талд төмөр замын сараалжин хашлагнаас түгжиж явсан хохирогч Э.Даваацэрэнгийн эзэмшилийн унадаг дугуйг хулгайлж 800,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер Гарден хотхоны 316 дугаар байрны гаднаас хохирогч Г.Ган-Эрдэнийн Canondela брэндийн унадаг дугуйг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т, У.Э, М.Б нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны зоорийн давхарт нэвтэрч А77 тоот грашны хананд төмөр баганд бэхэлжтавьсан хохирогч Д.Гэрэлмаагийн эзэмшилийн унадаг дугуйг хулгайлж 230,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т, У.Э, М.Б нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны 12 давхарын грашд нэвтрэн хохирогч Ц.Мөнхзулын эзэмшилийн North rock гэсэн бичигтэй унадаг дугуйг хулгайлж 237.490 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т У.Э нар бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто хотхоны гадна байрлах унадаг дугуйн зогсоолоос хохирогч Ш.Лхагвасүрэн, Ш.Баасанжавын нарын 3 ширхэг унадагдугуйг хулгайлж нийт 906,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т, У.Э нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саншайн хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч Ш.Нэргүйн эзэмшилийн трек загварын 2 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.037.600 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т У.Э нар бүлэглэн иргэн 2019 оны 06 дугаар сарын 09-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо True L хотхоны 715 дугаар байрны Б1 давхарт байрлах хохирогч Б.Чойжамцын эзэмшилийн 16 дугаар зогсоолд байрлуулсан GM загварын унадаг дуйгуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Pro Live тоглоомын газраас иргэн Ч.Мөнхтулгын гар утасыг хулгайлж 1,490,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т У.Э нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг АЙ СИ СИ цамхагийн унадаг дугуйн зогсоол дээрээс хохирогч Д.Нын цагаан өнгийн Гиант Экс ти си-800 маркийн унадаг дугуйг хулгайлж 1,280,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т У.Э нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Моннис таурын гадна зогсоол дээрээс хохирогч В.Гийн хар өнгийн трек маркийн унадаг дугуйг хулгайлж 733,800 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т У.Э нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 200 байрны грашд нэвтэрч хохирогч Б.Нын эзэмшилийн солонгос бичигтэй хар өнгийн унадаг дугуйг хулгайлж 210,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- О.Т У.Э нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хохирогч П.Аын ажиллуулж байсан Хайбер Лайп тоглоомын газраас 5 ширхэг суурин компютерийн рам төхөөрөмж хулгайлж 1,000,000 төгрөгний хохирол буюу нийт 18.218.490 төгрөгний хохирол учруулсан,

 

Яллагдагч У.Э нь О.Ттэй бүлэглэн тасдагч ашиглан хохирогч Б.Баярбадралын эзэмшилийн 2 ширхэг унадаг дугуйг 2019 оны 06 дугаар сарын 05- 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хорооллын 6 дугаар байрны гражинд нэвтэрч хулгайлан 1,744,200 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч М.Энх-Эрдэнийн эзэмшилийн трек загварын унадаг дугуйг тасдагч ашиглан хулгайлж 599,400 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жапан таун хотхоны С-3 дугаар байрны 2 давхарт байсан хохирогч Б.Туулын эзэмшилийн Canondela загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Туулд 1,300,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттзй бүлэглэн шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Рапид харш хорооллын 24 дүгээр байрны гражаас хохирогч М.Батболдын эзэмшилийн Giant загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч түүнд 1,300,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Т, М.Б нартай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны зоорийн давхарт нэвтэрч А77 тоот грашны хананд төмөр баганд бэхэлжтавьсан хохирогч Д.Гэрэлмаагийн эзэмшилийн унадаг дугуйг хулгайлж 230,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Т, М.Б нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны 12 давхарын грашд нэвтрэн хохирогч Ц.Мөнхзулын эзэмшилийн North rock гэсэн бичигтэй унадаг дугуйг хулгайлж 237.490 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто хотхоны гадна байрлах унадаг дугуйн зогсоолоос хохирогч Ш.Лхагвасүрэн, Ш.Баасанжавын нарын 3 ширхэг унадаг дугуйг хулгайлж нийт 906,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э, О.Ттэй бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саншайн хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч Ш.Нэргүйн эзэмшилийн трек загварын 2 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.037.600 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн иргэн 2019 оны 06 дугаар сарын 09-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо True L хотхоны 715 дугаар байрны Б1 давхарт байрлах хохирогч Б.Чойжамцын эзэмшилийн 16 дугаар зогсоолд байрлуулсан GM загварын унадаг дуйгуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Pro Live тоглоомын газраас иргэн Ч.Мөнхтулгын гар утасыг хулгайлж 1.490.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг АЙ СИ СИ цамхагийн унадагдугуйн зогсоол дээрээс хохирогч Д.Нын цагаан өнгийн Гиант Экс ти си-800 маркийн унадаг дугуйг хулгайлж 1,280,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Моннис таурын гадна зогсоол дээрээс хохирогч В.Гийн хар өнгийн трек маркийн унадаг дугуйг хулгайлж 733,800 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 200 байрны грашд нэвтэрч хохирогч Б.Нын эзэмшилийн солонгос бичигтэй хар өнгийн унадаг дугуйг хулгайлж 210,000 төгрөгний хохирол учруулсан,

 

- У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хохирогч П.Аын ажиллуулж байсан Хайбер Лайп тоглоомын газраас 5 ширхэг суурин компютерийн рам төхөөрөмж хулгайлж 1,000,000 төгрөгний хохирол учруулсан буюу нийт 13.306.890 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Өсвөр хүрээгүй шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай Си Си цамхагт байх ажил дээрээ ирээд унадаг дугуйгаа байрлуулж тавьчихаад цайны цагийн үеэр Чингэлтэй дүүргийн газрын алба орж ирээд буцаж дугуйн зогсоол дээр тавьчихаад орой 19 цаг 20 минутын үед унадаг дугуй алга болсон байсан...” гэжээ. /3хх-41-р тал/  

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын эхээр найз У.Этай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ай Си Си цамхагын арын дугуйны зогоол дээрээс цагаан өнгийн унадаг дугуй гараараа түгжээг нь эргүүлж онгойлгоод авсан...” гэжээ. /3хх 44-р тал/  

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 51-52 -р тал/

                                                

Хохирогч В.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө Сухбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Моннис таурын унадаг дугуйн зогсоол дээр өөрийнхөө унаж явсан хар өнгийн дугуйг сүүдрэвчнээс тороосон цоожлогчоор цоожилж үлдээгээд орой 23 цагийн үед ажпаасаа тараад гэр рүүгээ харих гээд унадаг дугуйгаа унах гэсэн байхгүй болсон байсан...” гэжээ. /3хх 73-р тал/  

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 06 дугаар сарын эхээр найз У.Эын хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Моннис таурын арын унадаг дугуйны зогсоолоос хар өнгийн унадаг дугуй байхаар нь өөрийнхөө үүргэвчнээс тасдагч гаргаж ирээд тороосон түгжээг тасдаад авсан.” гэжээ /3хх-ийн 78-р тал

 

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын эхээр байх би хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би өөрийн найз О.Ттэй хамт явж байгаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гурван гал худалдааны төвийн хажуу талын өндөр шилэн барилгын үүдний дугуйн зогсоол дээр байсан унадаг дугуйнаас цагаан өнгийн дугуйг тороосон түгжээг нь тасдаад аваад ирсэн.” гэжээ /3хх-81-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-85-р тал/

 

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн дугуйгаа БЗД 26 хороо 200 дугаар байрны доод талд байрлах грашид цоожлон үлдээсэн. Түүнээс хойш шалгаагүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шалгатал унадаг дугуй алга болсон байсан. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг 24 минутанд үл таних 2 хүн хажуу талд байсан унадаг дугуйг мөн хулгайлан авч нэг нэгээрээ явж буй бичлэг байсан.” гэжээ /3 хх 125 -р тал/

 

Холбогдогч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр найз У.Эын хамт мөнгө олох зорилгоор хулгай хийхээр хоорондоо ярилцаж БЗД 26 дугаар хороо Олимп виллаж хотхонд очсон. Тэгээд 200 дугаар байрны доор байрлах граш руу орсон. Грашд 2 ширхэг дугуй байсан ба тасдагчаар тасдаж унадаг дугуйг унаж явсан.” гэжээ /3хх 135-р тал/

 

Холбогдогч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр найз О.Ттэй PC тоглоом тоглох гээд хулгай хийхээр хоорондоо ярилцаж БЗД 26 дугаар хороо Олимп виллаж хотхон руу очсон. 200 дугаар байрны грашид 2 ширхэг дугуй байсан түгжээг нь тасдагчаар тасдаж нэг нэгээр нь унаад явсан.” гэжээ /3хх 141-р тал/

 

Хөрөнгө даатгалын хохиролын үнэлгээ /3хх -50-р тал/

 

Хохирогч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайбер Лайб интернет тоглоомын газарт ажилладаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдер 18 цагийн орчимд ажил дээрээ байх үед манай тоглоомын газрын заалнаас 5 компютерийн рам төхөөрөмж алга болсон байсан тул хяналтын камерын бичлэг шүүж үзхэд манай байгууллагаар үйлчлүүлсэн 18-22 орчим насны 3 залуу үйлчлүүлээд гарахдаа салгаж аваад хулгайлсан бичлэг байсан.” гэжээ /4хх-125-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...М.Б намайг эд зүйлс хулгайлсан талаар мэдээгүй мөнгөнөөс ч аваагүй, тухайн гэмт хэргийг У.Э бид хоёр хамтарч үйлдсэн.” гэжээ /4хх-128-р тал/

 

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургын үзүүлэлтүүд /4 хх129-133 -р тал/, Эд зүйлийн үнэлгээ /4 хх 135 -р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн “...би 2019 оны 06 дугаар 04-ний өдөр О.Т У.Э /сүүлд нэрийг нь мэдсэн/ хоёр залуугаас 180.000 төгрөгөөр нэг ширхэг дугуй худалдан авсан юм. Би өөрөө хулгайн дугуй худалдаж авснаа мэдээгүй, дугуй авсан 180.000 төгрөгөө нэхэмжлэнэ.” гэжээ /4хх 193-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Х-ийн “...Би самсунг ноте 5 загварын гар утас/270.000/ төгрөгөөр бэлэн 100.000 төгрөг өгөөд 1 ширхэг дугуй авсан. Миний авсан дугуй хулгайн дугуй байсан учир эзэнд нь буцааж өгсөн өгсөн эд зүйлсээ буцааж өгсөн.” гэжээ /4 хх 197-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч М.Б-ын “...Би өөрийнхөө 300.000 төгрөг үнэ бүхий ай фоне 6 эс загварын гар утсаар нэг ширхэг унадаг дугуй сольж авсан бөгөөд дугуйгаа Отгонбаатар гэх хүнд 550.000 төгрөгөөр зарсан юм. Миний авсан дугуй хулгайн дугуй байсан учраас Отгонбаатараас цагдаагийн алба хаагч хураан авч хохирогчид буцаан өгсөн. Би Отгонбаатарын 550.000 төгрөгийг төлсөн. Өөрийнхөө ай фоне 6 эс маркийн утас буюу 300.000 төгрөгөө нэхэмжлэнэ.” гэжээ /4хх-200-р тал/

 

Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 28-нд автомашинаа байрныхаа доор грашдаа оруулан байрлуулж байхдаа хүүхдийн маань унадаг дугуй алга болсон байсныг мэдэж, хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 26- наас 27-нд шилжих шөнө 02:30-02:40 минутын үед гурван үл таних залуу миний хүүхдийн дугуйг аваад гарч байгаа нь бичигдсэн байсныг өнөөдөр мэдэж цагдаа дээр ирж байна.” гэжээ /2хх 32-33-р тал/

 

Холбогдогч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “...М.Бд У.Э бид хоёр дугуй хулгайлна гэж хэлээгүй...Цагаан хуаран хотхоны 12 дугаар давхарт гарч цагаан өнгийн дугуй паарнаас түгжигдсэн байхад би цүнхнээсээ төмөр тасдагч багаж гаргаж ирээд цоожийг нь тасдсан...Б1 давхар руу бууж зогсоол дээр байсан улбар шар өнгийн унадаг дугуйг мөн паарнаас түгжсэн байхад уг тасдагчаар түгжээг нь тасдсан тэгээд М.Бын Б1 давхарт байгаа дугуйг аваад Нарантуул захын арын хаалга руу явж бай бид хоёр араас очъё гэж хэлээд явуулсан.” гэжээ /2хх-38-39-р тал/

 

Холбогдогч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “...О.Т цүнхнээсээ төмөр тасдагч багаж гаргаж ирээд цоожыг нь тасдсан Б1 давхар руу бууж зогсоол дээр байсан улбар шар өнгийн унадаг дугуйг мөн паарнаас түгжсэн байхад уг тасдагчаар түгжээг нь тасдсан тэгээд М.Быг мэдээгүй байхад О.Т бид хоёр Б1 давхарт байгаа дугуйг аваад Нарантуул захын арын хаалга руу явж бай бид хоёр араас очъё гэж хэлээд явуулсан анх цагаан хуаран руу очихдоо М.Бд дугуй хулгайлна гэж хэлээгүй.” гэжээ /2 хх-41-42-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-115-117-р тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-45-46-р тал/

 

Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “...2019 оны 06 дугаар сарын 27-ны 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14-р хороо Цагаан хуаран хотхоны 86-Б-12 усны хоолойны төмөр баганаас өөрийн эзэмшилийн унадаг дугуйгаа цоожлоод тавьсан байсан. ...тэгээд өглөө 08:00 цагийн үед гарч ирэхэд дугуй нь алга болсон байсан. Тэгсэн хяналтын камерийн бичлэг үзэхэд 11-12 насны 1 эрэгтэй хүүхэд авсан байсан.”  гэжээ /2хх-78-80-р тал/

 

Холбогдогч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг уг улбар шар өнгийн дугуйг аваад гарч бай захын хойд хаалган дээр очоод байж бай гэхээр нь түрүүлээд уг дугуйг аваад гарсан.” гэжээ /2хх-81-82-р тал/

 

Холбогдогч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “...цагаан өнгийн дугуй паарнаас түгжигдсэн байхад би цүнхнээсээ төмөр тасдагч багаж гаргаж ирээд цоожийг нь тасдсан...Б1 давхар руу бууж зогсоол дээр байсан улбар шар өнгийн унадаг дугуйг мөн паарнаас түгжсэн байхад уг тасдагчаар түгжээг нь тасдсан тэгээд М.Бын Б1 давхарт байгаа дугуйг аваад Нарантуул захын арын хаалга руу явж бай бид хоёр араас очъё гэж хэлээд явуулсан.” гэжээ /2хх-84-86-р тал/

 

Холбогдогч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ. “...зогсоол дээр байсан улбар шар өнгийн унадагдугуйг мөн паарнаас түгжсэн байхад уг тасдагчаар түгжээг нь тасдсан тэгээд М.Быг Б1 давхарт байгаа дугуйг аваад Нарантуул захын арын хаалга руу явж бай бид хоёр араас очъё гэж хэлээд явуулсан.” гэжээ /2хх-87-89-р тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-91-92-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-115-117-р тал/

 

Хохирогч Ш.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...20 орчим насны 3 хүүхэд миний Aplakch ногоон суудалтай цэнхэр дугуй, миний дугуйн хажууд байсан марк нь мэдэгдэхгүй цагаан суудалтай улаан дугуй, цагаан суудалтай хар дугуй аваад спорт комплекийн урд талаар ертөнцийн зүгээр хойшоо аваад гарсан бичлэгтэй байсан.” гэжээ /2хх-120-12-р тал/

 

Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 -р хороо Энкатно тауныг 23-р постон дотор машинуудаа бүртгээд байж байтал нүдний үзүүрт 20 орчим насны 3 эрэгтэй хүүхэд дугуй унаад хурдалаад гарахаар нь араас нь гүйж гараад зогс гэж орилоод гүйцээгүй.” гэжээ /2хх-122-123-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-130-131-р тал/

 

Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 30-ний орой 22 цагийн үед 2 эрэгтэй манай байрны унадаг дугуйн зогсоол дээрээс манай 2 ширхэг унадаг дугуйг хулгайлаад авч явж байсан бичлэг байсан.” гэжээ /2хх-152-153-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нэг унадаг дугуй нь хар өнгийн, эмэгтэй рамтай трек загварын дугуй байсан нэг нь саарал өнгийн трек загварын унадаг дугуй байсан.” Гэжээ

 

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Трек загварыг унадаг дугуйны цоожыг нь О.Т тасдагчаар тасдаад авсан нэг унадаг дугуй нь хар өнгийн, эмэгтэй рамтай трек загварын дугуй байсан нэг нь саарал өнгийн трек загварын унадаг дугуй байсан /2хх-159-161-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-163-167/

 

Хохирогч А.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны 20 цаг 51 минутын үед хоёр үл таних 18-20 орчим хоёр эрэгтэй хүн 715 дугаар байрны Б1 давхарт байрлах 16 дугаартай автозогсоол руу ороод аваад автозогсоол унаад гарч буй бичлэг байсан.” гэжээ /2хх-196-197-р тал/

 

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уг дугуйны цоожыг нь О.Т багажаар таслаад уг байрны автозогсоолоос унаад гарсан.” гэжээ /2хх-198-200-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би тасдагч багажаар тасдаад хотхоноос унаад гарсан.” гэжээ /2хх-201-203-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-205-206-р тал/

 

Хохирогч Ч.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би гар утасаа алдсан гэдгээ мэдээд хяналтын камер шүүж үзэхэд supreme гэсэн бичигтэй жижиг цүнх үүрчихсэн, улаан өнгийн курткатай, 20 орчим насны үл таних эрэгтэй аваад гарч байсан.” гэжээ \2 хх-239-240 -р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...... хүн гар утасаа орхиод босоод явахаар нь би авсан чинь iphone 8 plus rap утас байсан.” гэжээ\2 хх-245-246 -р тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-1-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-4-6/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл \1 хх-8-р тал/

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө миний 2 унадаг дугуй үл таних 2 залуу ирээд хулгайлаад аваад явж байгаа нь хяналтын камерин бичлэгт үлдсэн байсан.” гэжээ /1хх-11-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тэнд нэг холбоотой 2 дугуй байхаар нь тасдагч ашиглаж түгжээг нь салгаад тасдагчаа тэндээ хаяаад тухайн хоёр дугуйг У.Э бид хоёр нзг нэгээр нь унаад явсан.” гэжээ /1хх-13-р тал/

 

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...хоёр дугуй байхаар нь тасдагч ашиглаж түгжээг нь салгаад тасдагчаа тэндээ хаяаад тухайн хоёр дугуйг У.Э бид хоёр нэг нэгээр нь унаад явсан.” гэжээ /1 хх-14-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-16-19-р тал/

 

Хохирогч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед үл таних 18-22 орчим настай нэг эрэгтэй хүн манай автозогсоолоос миний унадаг дугуйг унаад гарч буй бичлэг байсан.” гэжээ /1хх-57 58-р тал/

 

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...ногоон хар өнгийн рамтай цагаанаар трек гэсэн бичигтэй унадаг дугуйны цоожыг О.Т унаад тэр байрнаас гарсан.” гэжээ \1хх-62-64 -р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би тэр дугуйны цоожийг нь тасдаад унаад хотхоноос У.Эын хамт гарсан.” гэжээ /1 хх-65-67-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-71-72-р тал/

 

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 09:00 үед гэрээсээ гарахад манай дугуй байсан. Тэгээд гадуур ажилтай явж байгаад 17:00 цагөнгөрөөд гэртээ ирэхэд байхгүй болсон байсан.” гэжээ \1 хх-109- 111 -р тал\

 

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...О.Тт үүдэнд хамгаалагч байна баригдана гэсэн чинь тэгвэл би аваад гараад ирье гээд аваад гараад ирсэн.” гэжээ /1хх-117-118-р тал/

 

Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 09:00 үед гэрээсээ гарахад манай дугуй байсан. Тэгээд гадуур ажилтай явжбайгаад 17:00 цагөнгөрөөд гэртээ ирэхэд байхгүй болсон байсан.” гэжээ /1хх-109-111-р тал/

 

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...О.Тт үүдэнд хамгаалагч байна баригдана гэсэн чинь тэгвэл би аваад гараад ирье гээд аваад гараад ирсэн.” гэжээ /1хх-117-118-р тал/

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Саnondale гэдэг шар дугуйг аваад гараад ирсэн. Гарахдаа явган шатаар уруудаад гражруу ороод гарах хаалга хайгаад олоогүй тэгээд буцаад орцны явган шатаар дээшээ гараад төв хаалгаар түрээд гарсан.” гэжээ /1хх-119-120 -р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-126-128/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-144-147-р тал\

 

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гражид ороход унадаг дугуй алга болсон байсан. Тэгээд камер шүүж үзэхэд үл таних сэжигтэй 2 эрэгтэй орж ирээд унадаг дугуйг аваад гарч байсан.” гэжээ /1хх-148-149-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нэг гайгүй дугуй байхаар нь троссыг нь би тасдчихаад буцаж гараад багажаа өгч явуулаад...би буцаж ороод Giant нэртэй хар улаан өнгийн рамтай дугуйг хулгайлаад унаад гараад явсан.” гэжээ /1хх-150-р тал/

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...О.Т тасдагч багажаар троссон түгжээг нь тасдаж,... буцаж ороод унадаг дугуйг унаад гараад ирсэн.” гэжээ /1хх-151-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-153-154-р тал/

 

Хохирогч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд гарч ирэхэд унадаг дугуй алга болсон байсан.” гэжээ /1хх-174-175-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би giant брэндийн 1 дугуй Конанделе SL брэндийн дугуй хулгайлсан.” гэжээ /1хх-178-180-р тал/

 

Хөрөнгийн ү-нэлгээний тайлан /1хх 184-р тал/, эд зүйл хураан авч хүлээлгэ өгсөн тэмдэглэл /1хх-185-186/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-212-214-р тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-213-214/

 

Хохирогч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Гэгээнтэн хотхоны гадна унадаг дугуйгаа үлдээгээд гадуур ажилтай явж байгаад орой болохоор нь харж гэртээ амраад маргааш өдөр ирэхэд миний дугуй байхгүй болсон байсан.” гэжээ /1хх-221-223-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нэг төмөр хайлснаас түгжсэн хар алаг өнгийн унадаг дугуй байхаар нь би түгжээг нь гараараа татахад шууд сугараад унасан ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй байсан.” гэжээ /1хх-226-227-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-248-250-р тал\

 

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутын үед унадаг дугуйгаа үзтэл байхгүй байхаар нь СӨХ-ийн хамгаалагч нарт хэлж хяналтын камерийн бичлэг үзсэн юм.” гэжээ /2хх-2-3-р тал/

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ривер гарден хотхоны 316 дугаар байрны гаднаас Giant брэндийн унадаг дугуй 1, Конанделе SL брэндийн брэндийн 1 дугуй нийт 2 дугуй хулгайлсан гэжээ /2хх-6-8-р тал/

 

Хохирогч Ш.Б-н мэдүүлэг /2хх 122-125-р тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан \2 хх-14 -р тал\ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Т, У.Э, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч О.Т нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 19 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 18.218.490 төгрөгний хохирол учруулсан,

- шүүгдэгч У.Э нь бусадтай бүлэглэн 14 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 13.306.890 төгрөгний хохирол учруулсан,

- өсвөр насны шүүгдэгч М.Б бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр зэвсэг хэрэглэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 467.490 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, мөн хэргийн газар үзлэг нэгжлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар Боржигон овогт Мөнхтуяагийн М.Б, Их тугчин овогт Уянгын У.Э, Боржигон овогт Отгонбаатарын О.Т нарын дээрх үйлдэлд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарыг гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Т, У.Э, М.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч О.Т, У.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Т, У.Э, М.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэн хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Тийн 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 315 хоногийг,

- шүүгдэгч У.Эын 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг өнөөдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 286 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч М.Б нь шүүхийн шатанд хохирол төлбөр барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Т, У.Э нар бүлэглэн хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч нараас үйлдэл оролцоогоор нь хувь тэнцуулэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Төөс нийт 6.630.429 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд 872.100 төгрөгийг, М.Бд 650.000 төгрөгийг, Д.Гд 76.666 төгрөгийг, Ц.Мд 79.163 төгрөгийг, Ш.Лд 253.000 төгрөгийг, Ш.Бт 200.000 төгрөгийг, Ш.Нд 337.600 төгрөгийг, Б.Чд 450.000 төгрөгийг, Ч.Мд 1.490.000 төгрөгийг, Д.Нт 640.000 төгрөгийг, В.Гт 366.900 төгрөгийг, Б.Нид 105.000 төгрөгийг, П.Ад 500.000 төгрөгийг Иргэний нэхэмжлэгч Б.Сд 90.000 төгрөгийг, М.Бт 150.000 төгрөгийг, Э.Хт 370.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгож,

 

 Шүүгдэгч У.Эаас 4.432.829 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд 872.100 төгрөгийг, М.Бд 650.000 төгрөгийг, Д.Гд 76.666 төгрөгийг, Ц.М 79.163 төгрөгийг, Ш.Лд 253.000 төгрөгийг, Ш.Бт 200.000 төгрөгийг, Б.Чд 450.000 төгрөгийг, Д.Нт 640.000 төгрөгийг, В.Гт 366.900 төгрөгийг, Б.Нид 105.000 төгрөгийг, П.Ад 500.000 төгрөгийг Иргэний нэхэмжлэгч Б.Сд 90.000 төгрөгийг, М.Бт 150.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.