| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0567/э |
| Дугаар | 554 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 554
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ч.Б.Өт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...оны ... сарын ... өдөр ...төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-........ оршин суудаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ч.Б.Ө /РД:..../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Ө нь Б.Гарьдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан түүнийг хуурч, өөрийн захирлаар нь ажилладаг Өрнө Дорно ХХК- ийн эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр зарна гэж бодит байдлыг нуух замаар Б.Гарьдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 5.000.000 төгрөгийг, Хаан банк дахь Өрнө Дорно ХХК- ийн 5606003463 дугаарын дансаар мөн сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, иргэн Б.Гарьдад нийт 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 сарын 13-ны өдөр надтай хуучин МИАТ ХК-д ажиллаж байсан Ө гэх залуу нь Өрнө Дорно Транс ХХК-д гүйцэтгэх захирал хийж байгаа надтай ярихдаа надаас том машин аваад манай компанид машинаа явуулах юм бол ашиг олно гэж хэлсэн тэгээд би яаж авах юм гэтэл том машин шинэ нь 170 сая орчим төгрөгийн үнэтэй хуучин машин нь 65 орчим сая байдаг юм чамд 60 саяар өгье гэж хэлэхээр нь би надад тийм их мөнгө байхгүй гэхэд Ө нь чи тэгвэл ядаж талыг нь өгчих үлдсэнийг нь машинаа явуулаад ашигаасаа лизинг хийгээд төлчих гэж хэлсэн...Өт би талыг нь өгч чадахгүй юм байна надад байгаа мөнгө нь 27 сая төгрөг байна гэж хэлсэн. Ө наад мөнгөө урьдчилгаа болгоод өгчижболно гэжхэлээд мөнгөө авсан...ямар нэгэн гэрээ хийсэн зүйлгүй, надад ямар ч том машин өгөөгүй...Б.Ө нь Лхагва-Очир гэж хүний талаар болон цааш хүнд миний мөнгийг өгнө гэж нэг ч удаа хэлж байгаагүй надад хэлэхдээ өөрийнхөө машинуудыг мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байна гэж хэлж байсан. Энэ талаар хавтаст хэргийн материалтай танилцахдаа мэдсэн...надад Ө 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Өрнө Дорно Транс ХХК-ийнхаа дансаар 22.000.000 төгрөгийг авсан...” гэжээ /хх-ийн 25-27, 154-155-р тал/
Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ө болохоор Гарьдад чамайг бодож ийм хөнгөлөлттэй үнээр зарж байна авбал ав авахгүй бол боль мөнгөнийхөө талыг нь өгөөд талыг нь сүүлд нь ашигаасаа өгч болно уг автомашин нийт 60 сая төгрөгийн үнэтэй талыг нь өгчих юм бол үлдсэн талыг нь хагас жилийн дотор зардалаа нөхөөд ашиг өгч эхэлнэ гэсэн зүйл тэр хоёр хоорондоо ярьж байсан... ” гэжээ /хх-ийн 33-34-р тал/
Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр анх Өтэй Гарьдын хамт JSL гэх гольфын газар уулзсан. Тэгэхэд Өөөс уг тээврийн машины талаар асуухад манай компанийн нэр дээр 100 гаран машин байдаг компанийнхаа дээрхи машинуудыг цөөлж байгаа юм би сая зээл аваад 20 ширхэг шинэ машин авсан тэгээд хуучин машинуудаасаа цөөлж байгаа юм тэр дундаас хамгийн гайгүй сайн явдаг сайн жолоочтой машиныг нь та хоёрт өгье. Би та хоёрыг авахаар болвол болвол 65 сая төгрөгийн машинаа 60 саяд өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг 30, 30 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд ав гэж хэлсэн үлдсэн мөнгийг нь тээвэрт яваад олсон ашигаасаа төлбөрөө төлөөд явчих гэж хэлсэн.-.тэгээд би уг автомашиныг авчих юм бол хилээр гарах С зөвшөөрлийг нь яаж авдаг юм бол гээд судалж Авто тээврийн үндэсний төвд очиж асуухад Өрнө Дорно Транс ХХК-ийн нэр дээрх машин гэж хэлэхэд тийм компани манай дээр машин явуулдаггүй гэсэн хариу өгсөн...Гарьдад Өийн яриад байгаа худлаа юм биш үү наад компани нь үйл ажиллагаа явуулдаггүй гэж байна ш дээ гэжхэлсэн. Тэгсэн Ө над уруу чамд зарах гэж байгаа машиныг хүн авахаар болсон манай компанийн талаар асуух юм байвал надаас асуу Гарьд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд мөн 2008 онд 480 ширхэг машинтай байлаа одоо багасаад 168 машин байна даа ярих асуух зүйл байвал надтай ярь гэсэн зурвас явуулсан... ” гэжээ /хх-ийн 35-36-р тал/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өрнө Дорно Транс ХХК нь 2014 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй зогссон...Өрнө Дорно ТрансХХК-д өөрийн нэр дээр ачаа тээврийн автомашин байхгүй. Гаалийн түр хугацааны гэрээ дуусч түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй... ” гэжээ /хх-ийн 37-39-р тал/
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Ө гэдэг хүнийг танина өмнө нь манай нөхөртэй хамт ажилладаг байхдаа манай гэрээр орж гардаг найзуудын харьцаатай байсан,..2019 оны 06 сарын сүүлээр Б.Ө манай гэрт орж ирээд манай нөхөр Б.Өөөс том тээврийн машин авахаар тохиролцож 5 сая төгрөгийг бэлнээр аваад гарсан. Тэр үед би хажууд нь байсан. Түүнээс хойш 10 сая төгрөгийг манай нөхөр цалингийн зээл аваад 10 сая төгрөгөө Голомт банкны дансаар шилжүүлж байсан. Түүний дараа би өөрийнхөө хаан банкны дансаар Өрнө Дорно Транс ХХК- ийн дансруу шилжүүлсэн...” гэжээ /хх-ийн 40-41-р тал/
Автотээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/830 дугаартай албан бичиг/хх-ийн 76-77/, Хаан банк дахь Өрнө Дорно Транс ХХК-ийн 5606003463 дугаар дансны гүйлгээний хуулга /хх-ийн 132/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлсөн гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ө нь Б.Гарьдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан түүнийг хуурч, өөрийн захирлаар нь ажилладаг Өрнө Дорно ХХК- ийн эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр зарна гэж бодит байдлыг нуух замаар Б.Гарьдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 5.000.000 төгрөгийг, Хаан банк дахь Өрнө Дорно ХХК- ийн 5606003463 дугаарын дансаар мөн сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12.000.000 төгрөгийгтустус шилжүүлэн авч, иргэн Б.Гарьдад нийт 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Өт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Өт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Хохирогч нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.