Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 560

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.В.Бэд холбогдох эрүүгийн 1914008540219 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,...оны ... сарын ... өдөр ... төрсөн, ...настай, ..., дээд боловсролтой, Солонгос хзлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... оршин суух, урьд

............. шийтгүүлсэн гэх Б.В.Б /ИР:.........../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч В.Б нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон үргэлжилсэн үйлдлээр,

-Баянхонгор аймгийн 9 дүгээр багийн 9-14-2 тоотод оршин суух С.Алтангэрэлээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 4.290.000 төгрөгийг,

-Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн О.Амаржаргалаас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 5.110.000 төгрөгийг,

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээншавь 6 дугаар багийн 16-3 тоотод оршин суух иргэн О.Буянцогтоос 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 1.870.000 төгрөгийг,

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 1017-40 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхбатаас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 11.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үе хүртэл Улаанбаатар хотод байдаг “Анхаа тур” гэх жуулчны компанид жолоочоор ажилласан. Тэгтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад орчуулагч В.Б нь над руу утасдаад “виз гаргаж Солонгос улс руу явуулж өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд түүнтэй уулзсан. Тэрээр надтай уулзаад “чамд мөнгө байвал чи нэг хүний данс руу 550.000 төгрөг шилжүүлээдхээч” гэхээр нь би дотроо нөгөө 1.000.000 төгрөгийнх нь талыг шилжүүлчих гэж бодоод түүний өгсөн 5315539959 дугаарын данс руу өөрийнхөө 5225262217 дугаарын данснаас мобайл банкаар 550.000 төгрөгийг “Сүүгий” гэсэн утгаар шилжүүлсэн...Тэгээд түүнээс хойш 10-аад хоногийн дараа би В.Бэд гадаад паспорт, зургаа өгсөн чинь тэрээр “цаад хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 20 гээд Солонгос руу явна шүү, чи үлдэгдэл мөнгөө явуулаарай” гэж хэлэхээр нь би 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Болдбаатарын Оргилбаярын 5225228980 дугаарын данснаас В.Бийн 5925275414 дугаарын данс руу 500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн...Тэгээд хэд хоногийн дараа над руу дахин утасдаад “танай эхнэрийн чинь дүү гээд байгаа залууг би 1.500.000 төгрөгөөр явуулна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр В.Бийн 5925275414 дугаарын данс руу өөрийнхөө 5225262217 дугаарын данснаас мобайл банкаар 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр В.Б нь надруу утасдаад “чиний болон дүүгийн чинь виз гарчихсан, онгоцны тийзний мөнгө болох 870.000 төгрөгнүүдээ яаралтай явуулаадах” гэж хэлэхээр нь эхнэр Болдбаатарын Оргилбаярын 5225228980 дугаарын данснаас В.Бийн 5925275414 дугаарын данс руу өөрийнхөө болон эхнэрийн дүү Б.Тэмүүлэнгийн тийзний мөнгө болох 1.740.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн...Тэгээд түүнээс хойш утас нь ерөөсөө холбогдоогүй бөгөөд миний утасны дугаарыг блоколчихоод ярьж болохгүй байсан. Тэгээд сүүлдээ “ийм зүйл болно гэж бодсонгүй, уучлаарай эгчийгээ” гэсэн мессеж ирээд сураггүй болсон. Тэгээд би залилуулсан юм байна гээд Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. Тэгтэл 2 хоногийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ий дарга мөнгийг чинь хийнэ гэсэн мессеж ирээд түүнээс хойш сураг чимээгүй алга болсон...” гэжээ /1хх-ийн 20-21, 2хх-40-р тал/

 

Хохирогч О.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр В.Б нь над руу утасдаад “эгч нь найдвартай жолооч нараа Солонгос улс руу гаргаад өвөлд нь тэнд ажиллуулж байгаад зуны цагт Монголд ирж жуулчинд явуулна, чи явах уу, нэг хүнийг 1.000.000 төгрөгөөр 3 жилийн хугацаатай мулти виз гаргаж өгнө, найдвартай” гэж хэлсэн. ...Тэгээд бусад жолооч болох Аптангэрэл Буянцогт нартай ярьсан чинь мөн явах гэж байгаа гэж ярьж байсан. Тэгээд би В.Бэд “эхнэртэйгээ явах гэсэн юм” гэхэд тэрээр “болно, эхний ээлжинд чи өөрийнхөө 1.000.000 төгрөгний урьдчилгаа 500.000 төгрөг миний данс руу шилжүүлчих, эхнэрийн чинь мөнгийг компаниас гаргачихъя” гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг эхнэр М.Лхам-Эрдэнийн ...дугаарын данснаас В.Бийн ... дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа В.Б нь над руу утасдаад “Завхан аймгийн нэг жолооч явах гэж байгаад больчихлоо, чамд өөр явуулах ойрын хүн байна уу” гэхээр нь би түүнд “би бага дүүгээ явуулдаг юм бил үү” гэсэн. Тэгтэл тэр “болно, мөнгийг нь явуулаадах” гэсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр 18-ны өдөр дүү О.Азжаргалын ... дугаарын данснаас В.Бийн ... дугаарын данс руу бэлэн мөнгөний машинаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэггэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр В.Б нь над руу утсаар яриад “үлдсэн мөнгөө явуулаадах” гэж хэлэхээр нь би 1.000.000 төгрөгийг банкин дээр бэлнээр авч очоод В.Бийн 5925275414 дугаарын данс руу хийлгэсэн. Тэгээд дараа нь дүү О.Азжаргалын үлдсэн 500.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэр М.Лхам-Эрдэнийн ... дугаарын данснаас В.Бийн ... дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр В.Б нь утсаар яриад “онгоцны тийзний мөнгө нэг хүний 870.000 төгрөг, тийзнийхээ мөнгийг яаралтай явуулаадах, тэгэхгүй бол виз чинь гарахгүй байна” гэсэн. Тэгээд 3 хүний 2.610.000 төгрөгийг өөрийн ...дугаарын данснаас В.Бийн ...дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны үед Улаанбаатар хотод очоод В.Бтэй уулзсан чинь тэрээр гэрээ гэх зүйл үзүүлээд “би Ий даргатай уулзаад та нарын урдаас хийсэн, явах хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явахаар болсон. Гэтэл мөн хойшлогдоод 2019 оны 12 дугаар сарын 04-нд явахаар болсон. Гэтэл В.Б нь “энэ хугацаанд дахин хойшлогдвол та нараас авсан мөнгийг 3 хувийн хүүтэй бодож буцааж өгнө” гэж хэлсэн...Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “уучлаарай эгч нь ийм зүйл болно гэж бодсонгүй, над руу дансаа явуулаарай эгч нь 3 хоногийн дотор мөнгийг чинь шилжүүлнэ” гэж мессеж бичээд сураггүй болсон...Надад мөнгө шилжүүлсэн баримтууд байгаа. Харин 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр банкин дээр бэлнээр авч очоод шууд В.Бийн данс руу хийсэн 1.000.000 төгрөгний баримтыг алга болгочихсон...В.Б нь Солонгос руу явуулж өгнө гэсний дагуу би виз, онгоцны зардал гэж 5.110.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн олон удаа Улаанбаатар хотруу явахад 1.300.000 төгрөгний зардал гарсан. Тиймээс В.Б гэх хүнээс 6.410.000 төгрөгийг нэхэмжилж төлүүлж авмаар байна... ” гэжээ /1хх-ийн 63-64, 2хх-42-р тал/

Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 80392900 гэх дугаараар яриад Нисэхийн наад талд байх Дөрвөн бэрх гээд хотхоны гадаа уулзсан. Намайг очиход халаадтай махлаг шардуу царайтай нэг настайвтар эгч гарч ирсэн. Би тэр хүнд эхлээд гадаад паспортоо өгсөн. Харин маргааш нь визний урьдчилгаа гэж данс руу нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр визний хариу гарна гэсэн. Түүнээс хойш буюу түүний хэлсэн өдөр нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр над руу залгаад визний хариу маргааш гарна тийм болохоор 2 талынхаа тийзийг захиалах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхгүй бол хүмүүс харалдаг гэнээ, би тийз захиалах хямдхан газар олчихлоо, 870.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь сэжигтэй санагдаад шилжүүлээгүй...Би эхнэр Азжаргалын данснаас тэр Б-ийн данс руу 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн... ” гэжээ /1хх-ийн 133-р тал/

 

Хохирогч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Жуулчинд явж байхад Б- нь над руу утасдаад “эгч нь Солонгос улс руу виз гаргаж хүн явуулна, чи Солонгос улс руу явах уу. Хэрэв Солонгос улс руу чи явах юм бол миний дүүгийн амьдралд хэрэгтэй байна” гэхээр нь би “яг ямар шугамаар явах юм” гэхэд тэрээр “эгч нь Солонгос нөхөртэй, манай нөхрийн найз Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг, 3 жилийн виз дарж өгнө. Уг нь 1.500.000 төгрөгөөр явуулах юм гэхдээ чи эхлээд 1.000.000 төгрөг өгнө, тэгээд үлдэгдлийг нь дараа болно биз, эгч нь дараа жилээс өөрөө жуулчны компани нээх гэж байгаа, тэнд миний дүү ажилаарай” гэж хэлэхээр нь би “за эгчээ би бодож байгаад танд хариу хэлье” гэж хэлсэн...Тэгсэн чинь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б- нь над руу залгаад “эгч нь чиний визийг хөөцөлдөөд Солонгосын элчин дээр байна, мөнгөө яаралтай хийгээдэх” гэж хэлэхээр нь би түүнд “эгчээ надад гадаад паспорт байхгүй” гэхэд тэрээр “зүгээрээ чи регистрийн дугаараа өгчих, эгч нь энд захиалга өгчихье” гэсэн. тэгээд миний дансанд мөнгө байхгүй байсан болохоор Улаанбаатарт байсан төрсөн ах Цогтгэрэл рүү хэлээд түүний ...дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг мобайлаар “Буянцогтоос” гэсэн утгаар Б-ийн ... дугаарын данс руу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Тэгтэл Б- нь над руу яриад “мөнгийг чинь авсан, виз чинь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарна” гэж хэлсэн. Тэгээд хүлээж байтал 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б- над руу залгаад “виз чинь гарчихсан, онгоцны тийзний мөнгөө шилжүүл” гэхээр нь би итгээд тухайн өдрөө өөрийнхөө ... дугаарын данснаас мобайл банкаар “Буяа” гэсэн утгаар Б-ийн ... дугаарын данс руу 870.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл дараа нь Б- над руу утсаар яриад “виз чинь гарчихсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 07.40 минутанд МИАТ компанийн онгоцоор Солонгос руу ниснэ гэж хэлсэн... 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө Улаанбаатарт ирчихээд Б-ийн утас руу залгасан чинь утсаа салгаад ярихгүй байсан бөгөөд удахгүй миний утсыг блоклоод ярьж болохоо байсан...Б- гэгчээс 1.870.000 төгрөгийн хохиролоо барагдуулж авмаар байна... ” гэжээ /1хх-ийн 242-243-р тал/

 

Гэрч Б.Ор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Надад манай компанид орчуулагч ажилтай Ванчинсүрэнгийн Б- гэх эмэгтэй нь Солонгос улс руу явах виз гаргаж өгнө гэж байна” гэж ярьж байсан. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр Алтангэрэл нь аймагт ирчихсэн байхад В.Б гэх эмэгтэй нь утасдаад 2019 оны 11 дүгээр сарын 20-н гээд Солонгос руу явна гэж байна, үлдэгдэл мөнгөө явуулчих гэсэн юм билээ. Тэгээд манай нөхөр миний ... дугаарын данснаас В.Бийн ... дугаарын данс руу 500.000 төгрөгийг тухайн өдрөө буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мобайл банкаар шилжүүлсэн. Манай нөхөр түүнд урьд нь 550.000 төгрөг шилжүүлсэн гэж ярьж байсан. Мөн манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд Б.Тэмүүлэн бас явна гэхээр нь манай нөхөр С.Алтангэрэл 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр В.Бийн .... дугаарын данс руу өөрийнхөө ...дугаарын данснаас мобайл банкаар 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн...би өөрийнхөө ... дугаарын данснаас В.Бийн ...дугаарын данс руу нөхөр С.Алтангэрэл, дүү Б.Тэмүүлэнгийн тийзний мөнгө болох 1.740.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн... ” гэжээ /1хх-ийн 22-р тал/

 

Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бичиг баримтаа манай нөхөр Ц.Мөнхбат тэр хүнтэй уулзаж аваачиж өгсөн. Харин тэр нь урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлчих гэсэн байсан...Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад гар утасныхаа интернет банкаар тэр хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Утга дээр нь “Munkhbat visa” гэж бичиж шилжүүлсэн байгаа. Тэгсэн тэр хүн виз гаргаж өгөлгүй алга болчихсон... ” гэжээ /1хх-ийн 140-р тал/

 

Гэрч М.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...О.Амаржаргал нь миний нөхөр багйаа юм. Жуулчинд явах хугацаанд Б- гэх эмэгтэйтэй танилцсан “Солонгос руу намайг гарах уу гээд байна” гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр Б- гэх хүнтэй нарийн учраа ярьж хөөрсөн байх. Миний зүгээс нөхөр шилжүүлээдэх гэхээр нь өөрийн ... гэсэн данснаас Б- гэсэн данс руу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед 500.000 төгрөг шилжүүлсэн... ” гэжээ /2хх-44-р тал/

 

Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхрийн хамаатан Алтангэрэл манай хүүхдийг БНСУ руу явуулж өгөх хүн байна гэхээр нь би Алтангэрэлд нийт 3.870.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Түүнээс биш Б- гэх хүнд мөнгө өгөөгүй. Алтангэрэл надад буцааж миний мөнгийг өгсөн байгаа... ” гэжээ /2хх-45-р тал/

 

Яллагдагч В.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07-09 сарын хооронд жуулчидтай Солонгос хэлний орчуулагчаар явж байсан юм. Тухайн үед жолоочоор нь Буянцогт гэдэг хүн хамт явж байсан. Тэгээд Буянцогт надад “Солонгос улс руу явуулаад өгөөч, ямар ч аргаар хамаагүй явмаар байна, яаж явах вэ” гэж гуйж зөвлөгөө авсан. Би Буянцогтын материалыг бүрдүүлээд явж байтал Буянцогт надад “манай баз хүргэн Ц.Мөнхбат бас Солонгос улс явах хүсэлтэй байна, та туслаач” гэсэн. Тэгээд Мөнхбатын материалыг аваад бүрдүүлсэн...Тухайн үед Мөнхбат над дээр ирээд гадаад паспорт бичиг баримтаа өгсөн. Маргааш нь байхаа над руу дансаар 500.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг хувьдаа зарцуулсан. Одоо сайн санахгүй байна...Би Мөнхбат гэдэг хүнээс 500.000 төгрөг л авсан. Өөр мөнгө аваагүй. Би өөрийнхөө “Хаан” банкны ... дугаартай дансаар шилжүүлж авсан...Би Буянцогтоос мөнгө авсан. Гэхдээ яг хэдэн төгрөг авсныг санахгүй байна. Би Буянцогтын визийг элчин сайдын яаманд өгсөн. Харин татгалзсан хариу гарсан байсан...Надад элчин сайдын яаманд таньдаг хүн байхгүй...Би Ий гэдэг нэртэй хүнийг танихгүй...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би хохирлыг төлж барагдуулна...Би 2019 оны 09 сард Ц.Мөнхбат гэдэг хүнээс Хан-Уул дүүргийн 16 хороо “4 бэрх” байрны гадаа уулзаж БНСУ-ын улсын виз гаргаж өгнө” гэж 500.000 төгрөг авсан. Уг хэрэг дээрээ мэдүүлэгээ өгсөн, гэм буруутайгаа маргахгүй байна.

Мөн би 2019 оны 07 дугаар сард Баянхонгор аймагт байдаг Алтангэрэл гэдэг хүнээс БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлээд нийт 4.290.000 төгрөг авсан...Алтангэрэл надруу 5 удаагийн үйлдэлээр мөнгө шилжүүлсэн байгаа. Тэр нь нийлээд 4.290.000 төгрөг болсон. Бас Амаржаргалаас БНСУ руу явуулна виз гаргаж өгнө гэж хэлээд 5 удаагийн үйлдэлээр нийт 5.110.000 төгрөг авсан. Уг мөнгийг 2019 оны 09 сард өөрийнхөө “Хаан” банкныхаа дансаар авсан байгаа. Би энэ хэрэг дээрээ мэдүүлгээ өгсөн байгаа, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Мөн Буянцогт гэдэг хүнээс БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлээд 2019 оны 09 сард 2 удаагийн үйлдэлээр нийт 1.870.000 төгрөг авсан. Би Буянцогтоос эхлээд 1.000.000 төгрөгөөр дараа нь 870.000 төгрөгөөр нийт 1.870.000 төгрөг өөрийнхөө “Хаан” банкны ...... гэсэн дансаар шилжүүлж авсан. Би үүн дээрээ ч гэсэн гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” гэжээ /1хх-ийн 162, 2хх-37-р тал/

 

Хаан банкны ........... дугаар дансны хуулгууд /1хх-5-8, 78-81, 142, 2хх-1-5/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-162/ ял шалгах хуудас /1хх-197/, шийтгэх тогтоолийн хуулбарууд /1хх-200 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч В.Бэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

 

Шүүгдэгч В.Б нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон үргэлжилсэн үйлдлээр,

-Баянхонгор аймгийн 9 дүгээр багийн 9-14-2 тоотод оршин суух С.Алтангэрэлээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 4.290.000 төгрөгийг,

-Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн О.Амаржаргалаас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар нийт 5.110.000 төгрөгийг,

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээншавь 6 дугаар багийн 16-3 тоотод оршин суух иргэн О.Буянцогтоос 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд “Хаан” банкны ............ дугаарын дансаар нийт 1.870.000 төгрөгийг,

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 1017-40 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхбатаас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн “Хаан” банкны 5925275414 дугаарын дансаар 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 11.770.000 төгрөгийн хохирол уяруулан залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэгүүд Хаан банкны .............. дугаар дансны хуулгууд /1хх-5-8, 78-81, 142, 2хх-1-5/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч В.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч В.Бийн үйлдсэн дээрх хэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориул хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч В.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хорих оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч В.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 2019/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна. 

 

Хохирол төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч В.Бээс нийт 11.770.000 төгрөг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлаж дүгнэхэд,

хохирогч С.Алтангэрэлд 4.290.000 төгрөгийн, О.Амаржаргалд 5.110.000 төгрөгийн, О.Баянцогтод 1.870.000 төгрөгийн, Ц.Мөнхбатад 500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч В.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 2019/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ял авч энэ өдрөөс цагдан хоригдож, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 134 дүгээр шүүгчийн захирамжаар Яллагдагчаар шилжүүлэн цагдан хорьсон дээрх нийт 250 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолох нь зүйтэй байна.