Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 537

 

 

 

  2020         08            18                                    2020/ШЦТ/537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Г.Тамир /ҮД: 2571/, шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Д.Гомбо /ҮД: 2130/, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт З.Т, овогт П.Э нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 2, эхийн хамт, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт З.Т

 

Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, эгч, дүү нарын хамт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  овогт П.Э

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч П.Э нь З.Ттэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 250 дугаартай байрны гадна зогсоолд тавьсан иргэн Э.Бийн эзэмшлийн , УНИ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлахыгзавдаж 110.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч З.Т нь П.Этэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 250 дугаартай байрны гадна зогсоолд тавьсан иргэн Э.Бийн эзэмшлийн улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлахыг завдаж 110.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн З.Т ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хорооллын баруун талын автомашины зогсоол дээр байсан Д.Цгийн эзэмшлийн 78-08 УБД улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч З.Т: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Вива сити хорооллын гадна зогсоолоос приус маркийн автомашины 4 дугуйг хулгайлж авсан. Тухайн үед гадуур халтуур хийж байгаад байрны гадаа зогсоол олдохгүй болохоор нь автомашинаа хол тавиад эгчийх рүүгээ орох гэж байхад хулгай хийе гэсэн бодол гэнэт орж ирсэн. Тэгээд ойролцоох баригдаж буй барилгаас 4 ширхэг тоосго аваад автомашины хажууд тавиад өөрийхөө автомашининаас дорцов зэрэг эд зүйлсийг авчраад тухайн автомашины дугуйнуудыг шөнийн 2-3 цагийн үед авсан, хажууд байсан том автомашины доор 4 дугуйгаа тавиад үүрийн 4-5 цагийн үед очиж дугуйнуудаа авсан. Сүүлийн үйлдлийн тухайд П.Этэй хамт 250 дугаар байрны үүднээс автомашины дугуйны 5 ширхэг боолтыг тайлаад байж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед халтууранд явж байсан учир хулгай хийе гэсэн ямар нэгэн бодол байгаагүй. Би өөрийн хийсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч П.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 40 минутын үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 загварын , УНИ улсын дугаартай  автомашинаа зогсоол олдохгүй болохоор нь байрныхаа урд хяналтын камергүй газар тавьчихаад гэртээ орж унтсан. Шөнө 03 цагийн үед Цагдаагийн байгууллагаас дуудлага ирсэн. Миний автомашины дугуйг тайлах гэж байгаад цагдаа нар ирээд барьж авсан байсан. Миний автомашин 2009 онд үйлдвэрлэгдсэн, би 2019 онд 17.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг автомашиныг худалдаж авах үед 4 дугуй обуд дагалдаж ирсэн. Автомашины 4 ширхэг обуд нь стандарт буюу G-Stock загварын обуд. Надад хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” /1-р хх-ийн 57-59/ гэсэн,

 

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзмшлийн Тоёота Приус 30 загварын автомашинаа Вива сити хорооллын баруун талд байрлах, Хүннү молл худалдааны төвийн хашааны хойд хэсгийн зогсоол дээр байрлуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед машинаа унаад ажилдаа явах гэтэл миний машиныг доороос нь тоосгоор эвж орхиод 4 дугуйг хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Миний машины дугуйг боолтоор нь тайлаад авсан байсан. Миний машины 4 ширхэг обуд нь Приус-30 загварын машины үйлдвэрийн сток 5 салаа, 17 инчийн обуд, саарал өнгөтэй, харин дугуй нь 215х55х17 хэмжээтэй 4 ширхэг өвлийн дугуй байсан. Би 4 ширхэг обудаа 500.000 төгрөгөөр худалдан авсан. Харин дугуйгаа нэг ширхэгийг нь 60.000 төгрөгөөр, нийт 4 ширхэг дугуйг 240.000 төгрөгөөр үнэлнэ. Бас дугуй боодог боолтыг 1 ширхэгийг нь 2500 төгрөгөөр буюу нийт 20 ширхэг нь 50.000 төгрөгөөр үнэлнэ...” /1-р хх-ийн 168-169, 170-171/ гэсэн,

 

Гэрч О.Амөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гэртээ зурагт үзээд сууж байхад шөнө 02 цаг 20 минутын үед найз маань гадаа хүмүүс машинаас юм хулгайлаад байна гэхээр нь харахад нэг хүн нь цагаан өнгийн приус 30 машины дотор орчихсон гэрэл  тусгаад нөгөөх нь цагаан өнгийн приус 30 маркийн машины хажуугаар юм зөөж авчирч тавиад дугуйг нь тайлаад байх шиг байсан. Тухайн үед 2 хүн байсан...” /1-р хх-ийн 60/ гэсэн,

 

Шүүгдэгч З.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хоёр халтуур хийж байгаад шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Нисэх орчмоор Тоёота приус 30 загварын автомашины дугуйг хулгайлж авахаар хэд хэдэн удаа эргэлдэж байгаад Нисэхийн 250 дугаар байрны урд талын зогсоолд байсан цайвар цэнхэр өнгийн Тоёота приус 30 маркийн автомашины зүүн талаар ороод зогссон. Тэгээд П.Э бид хоёр автомашинаас буугаад баруун хойд дугуйны хэсэгт очиж П.Э домкратаар өргөсөн, харин би дугуйны боолтыг нь тайлсан. ...Тоёота приус 30 маркийн автомашины G-Stock обудтай 4 ширхэг дугуйг нь өөрийн автомашины арын тээшинд байсан түлхүүр багажаар тайлаад автомашин руугаа зөөж арын тээшинд хийсэн. П.Э тухайн үед хүн хардаг, эсхүл домкратыг өргөж өгдөг байсан. Харин би дугуйны боолтыг тайлсан. Миний машины тээшинд дугуйн дорцов, домкрат хоёр байсан. Тэгээд автомашины гэрэл тусахаар нь П.Э бид хоёр уг байрны орцны орчим нуугдсан. Гэрэл тусахаа болихоор нь гараад иртэл цагдаагийн албан хаагч нар гарч ирээд дуудахаар нь би зугтсан. Харин П.Э хаашаа яаж гүйснийг хараагүй.

...2019 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагаас 02 цагийн хооронд өөрийн эзэмшлийн автомашинтай халтуур хийж байгаад эгчийнхээ гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол руу орох гэж байгаад уг хорооллын баруун урд талын Хүннү моллын хойд талын зогсоол дээр байсан цайвар цэнхэр өнгийн Тоёото приус 30 загварын машины дөрвөн ширхэг дугуйг өөрийн машины тээшинд байсан түлхүүр багажаар тайлаад автомашин руугаа зөөж арын тээшинд хийсэн. Тухайн үед машин тавих зогсоол олдохгүй байсан учир өөрийнхөө машиныг нилээн зайтай тавьж байгаад дугуйнуудыг зөөж арын тээшинд хийсэн. Тэгээд фэйсбүүк хаягнаасаа зар тавьж байгаад үл таних хүнд 400.000 төгрөгөөр худалдсан...” /1-р хх-ийн 103-105/ гэсэн,

 

Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...З.Т надад хэлэхдээ орой уулзаад автомашины дугуй хулгайлж авах уу, мөнгө төгрөггүй хэцүү байна гэж хэлсэн. ...Нисэхийн спорт цогцолборын хойшоо гэр хороолол руу явж байхад 12 давхар 2 орон сууцны гадна буугаад арын тээшинд домкрат, дорцов хоёрыг гаргаж ирээд цайвар цэнхэр өнгийн автомашины баруун хойд талын дугуйны боолтыг тайлж эхэлсэн. Би араас нь буугаад домкратаар автомашиныг өргөсөн...” /1-р хх-ийн 106-107, 108-110/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /1-р хх-ийн 11/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-19, 157-161/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 21-23/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-37, 39-41/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 44-56/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 73-76, 80-82, 175-177/,

- улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1-р хх-ийн 142/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1-р хх-ийн 150-151/,

- Хохирол төлсөн баримтууд /1-р хх-ийн 205/,

- Шүүгдэгч З.Тийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.Зын мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 111/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 112/, шагнал урамшууллын хуулбарууд /1-р хх-ийн 119-120/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 208/, төрөл садангийн лавлагаа /2-р хх-ийн 10-12/,

- Шүүгдэгч П.Эий хувийн байдалтай холбоотой гэрч П.Энхжин, Г.Мөнхцэцэг нарын мэдүүлэг /1-р хх-ийн 69-70, 71-72/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 123/, боловрсолын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 128-130/, шагнал урамшууллын хуулбарууд /1-р хх-ийн 131-139/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 207/, төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 13-15/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, З.Т, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч П.Э, З.Т нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 250 дугаартай байрны гадна зогсоолд байрлуулж тавьсан иргэн Э.Б-ийн эзэмшлийн , УНИ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлахыг завдаж 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Т ганцаараа машин механизм ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хорооллын баруун талын автомашины зогсоол дээр байсан Д.Цгийн эзэмшлийн УБД улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Бийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 40 минутын үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 загварын , УНИ улсын дугаартай  автомашинаа зогсоол олдохгүй болохоор нь байрныхаа урд хяналтын камергүй газар тавьчихаад гэртээ орж унтсан. Шөнө 03 цагийн үед Цагдаагийн байгууллагаас дуудлага ирсэн. Миний автомашины дугуйг тайлах гэж байгаад цагдаа нар ирээд барьж авсан байсан. ...Надад хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” /1-р хх-ийн 57-59/ гэсэн, хохирогч Д.Цгийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзмшлийн Тоёота приус-30 загварын автомашинаа Вива сити хорооллын баруун талд байрлах, Хүннү молл худалдааны төвийн хашааны хойд хэсгийн зогсоол дээр байрлуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд машин дээрээ ирэхэд миний машиныг тоосгоор эвж, дөрвөн ширхэг дугуйг боолтоор нь тайлаад хулгайлаад авсан байсан...” /1-р хх-ийн 168-169, 170-171/ гэсэн, гэрч О.Аюушийн “...Намайг гэртээ зурагт үзээд сууж байхад шөнө 02 цаг 20 минутын орчим найз маань гадаа хүмүүс машинаас юм хулгайлаад байна гэхээр нь харахад нэг хүн цагаан өнгийн приус 30 машины дотор орчихсон гэрэл  тусгасан, нөгөө хүн цагаан өнгийн приус 30 маркийн машины хажуугаар юм зөөж авчирч тавиад дугуйг нь тайлаад байх шиг байсан. Тухайн үед 2 хүн байсан...” /1-р хх-ийн 60/ гэсэн, шүүгдэгч З.Тийн “...Бид хоёр халтуур хийж байгаад шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Нисэх орчмоор Тоёота приус 30 маркийн автомашины дугуйг хулгайлж авахаар хэд хэдэн удаа эргэлдэж байгаад Нисэхийн 250 дугаар байрны урд талын зогсоолд байсан цайвар цэнхэр өнгийн Тоёота приус 30 маркийн автомашины зүүн талаар ороод зогссон. Тэгээд П.Э бид хоёр автомашинаас буугаад баруун хойд дугуйны хэсэгт очиж П.Э домкратаар өргөсөн, харин би дугуйны боолтыг нь тайлсан. ...Машины дөрвөн ширхэг дугуйг нь өөрийн автомашины арын тээшинд байсан түлхүүр багажаар тайлсан. Миний машины тээшинд дугуйн дорцов, домкрат хоёр байсан. Тэгээд автомашины гэрэл тусахаар нь П.Э бид хоёр уг байрны орцны орчим нуугдсан. Гэрэл тусахаа болихоор нь гараад ирэхэд цагдаагийн албан хаагч нар гарч ирээд дуудахаар нь би зугтсан.

...2019 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагаас 02 цагийн хооронд өөрийн эзэмшлийн автомашинтай халтуур хийж байгаад эгчийнхээ гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол руу орох гэж байгаад уг хорооллын баруун урд талын Хүннү моллын хойд талын зогсоол дээр байсан цайвар цэнхэр өнгийн Тоёото приус 30 загварын машины дөрвөн ширхэг дугуйг өөрийн машины тээшинд байсан түлхүүр багажаар тайлаад автомашин руугаа зөөж арын тээшинд хийсэн. Тухайн үед машин тавих зогсоол олдохгүй байсан учир өөрийнхөө машиныг нилээн зайтай тавьж байгаад дугуйнуудыг зөөж арын тээшинд хийсэн. Тэгээд фэйсбүүк хаягнаасаа зар тавьж байгаад үл таних хүнд 400.000 төгрөгөөр худалдсан...” /1-р хх-ийн 103-105/ гэсэн, шүүгдэгч П.Эий “...З.Т надад хэлэхдээ орой уулзаад автомашины дугуй хулгайлж авах уу? Мөнгөгүй хэцүү байна гэхээр нь зөвшөөрсөн. Нисэхийн спорт цогцолборын хойшоо гэр хороолол руу явж байхад 12 давхар 2 орон сууцны гадна буугаад арын тээшинд домкрат, дорцов хоёрыг гаргаж ирээд цайвар цэнхэр өнгийн автомашины баруун хойд талын дугуйны боолтыг тайлж эхэлсэн. Би араас нь буугаад домкратаар автомашиныг өргөсөн...” /1-р хх-ийн 106-107, 108-110/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-19, 157-161/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 21-23/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 25-37, 39-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 44-56/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 73-76, 80-82, 175-177/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1-р хх-ийн 142/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч З.Т, П.Э нарын дээрх үйлдлүүд энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Т, П.Э нарыг ганцаараа болон бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж,..” гэж яллах дүгнэлт үйлджээ.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины дугуй өргөгч, түүний иш төмөр, дорцов зэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр тухайн эд зүйлсийг зориулж тааруулж, тохируулж бэлтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан үйл баримтуудаар шүүгдэгч З.Т нь хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, мөн шүүгдэгч П.Этэй бүлэглэж үйлдэхээр завдсан болох нь тогтоогдож байна. Энэ талаар прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч З.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.4-т зааснаар зүйлчилжээ.

Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заажээ. Шүүгдэгч З.Т нь нэг гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн бөгөөд тухайн хоёр хэргийн аль хүнд зүйл хэсэгт зааснаар түүний холбогдсон хэргийг зүйлчлэх, улмаар тухайн зүйл хэсэгт зааснаар нэг удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд шүүгдэгч З.Тийн төгссөн болон завдсан хоёр удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлах шаардлагагүй, дээрх хоёр үйлдлийн хүнд зүйл хэсэг болох төгссөн гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байжээ. Энэ талаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулан, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүх зүйлчлэлийг засаж өөрчлөн шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн ерөнхий байдалд огт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 Мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч З.Т, П.Э нарыг “...Э.Бийн эзэмшлийн , УНИ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёото приус-30 загварын тээврийн хэрэгслийн дөрвөн ширхэг дугуйг хулгайлахыг завдаж 110,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж бичжээ. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж ойлгох бөгөөд шүүгдэгч З.Т, П.Э нарын бусдын тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлах гэж байгаад тэдний хүсэл зоригоос үл шалтгаалан гэмт хэрэг төгсөөгүй тул хохирлын хэмжээг нэг дугуйны үнэлгээгээр буюу 110,000 төгрөгөөр /1-р хх-ийн 75-76/ тооцсон нь буруу, дөрвөн ширхэг дугуйны үнэ болох 440,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх үзсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй учир энэ талаар яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулалгүйгээр шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тэмдэглэл болгон бичсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бийн эд хөрөнгөд 440,000 төгрөгийн, хохирогч Ц.Д.Цгийн эд хөрөнгөд 420,000 төгрөгийн хохирол учирсан /1-р хх-ийн 73-76, 80-82/ бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч З.Т, П.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт  хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч  З.Төд 02 жилийн хугацаагаар хорих ял, П.Эд 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т, П.Э нар урьд нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 30 хоног /1-р хх-ийн 84, 88, 89, 92, 94, 98-р хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс /2-р хх-ийн 35/ өнөөдрийг хүртэл 140 хоног буюу нийтдээ шүүгдэгч тус бүр 170 /нэг зуун дал/ хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар, бусдын өмчлөлд байгаа бол үнийг гаргуулж улсын орлого болгохоор заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-30 маркийн  УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил, өмчлөлд байдаггүй, өөр хүн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байдаг болох нь иргэн Э.З, “Инвескор” ББСБ-ын хооронд байгуулсан “Фидукци”-ийн гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар /1-р хх-ийн 142-145-р хуудас/ тогтоогдож байна.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Тоёота приус 30 маркийн 24-10 УАЕ улсын дугаартай автомашиныг 15.800.000 төгрөгөөр /1-р хх-ийн 82-83-р хуудас/ үнэлсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өргөгч буюу домкрат, домкратны төмөр иш, дугуй тайлагч багаж /дорцов/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Т, П.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Гомбо, Г.Тамир нараас “...шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгох, шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал гаргасныг шүүх дээрх үндэслэлүүдээр хүлээн аваагүй бөгөөд шүүгдэгч З.Тийн хувьд нэг төрлийн гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй болно.