Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 543

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч С.Энхням /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Ж.Бибиш,

хохирогч Т.Б, Ё.Ч, С.Л, С.С, М.О,

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Рын Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овгийн Рын Р.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Г нь “...Зарын дагуу ярьж байна, гипсэн хавтан зарна...” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Быг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Тууврын замын 9-15 тоотоос өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Өөрийгөө Ж гэж Д.Бт танилцуулан “Солонгос улсын виз гарсан, одоо Солонгос улс руу нисэх онгоцны тийзны мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Д.Быг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар гудамжны 00 тоотоос өөрийн эзэмшлийн дугаарын данс руу 1.182.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Хөдөө орон нутагт гүний худаг гаргуулна гэсэн зарын дагуу ярьж байна, Хэнтий аймагт гүний худаг гаргаж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ж.Аыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Солонгос улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ч.Бийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн ,дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “...Зарын дагуу ярьж байна, 10.000 ширхэг тоосго зарна...” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мэндбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ньюс Ремикон” ХХК-ийн оффисын байрнаас өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Өөрийгөө Ж гэж танилцуулж, “...махны шахааны наймаанд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Цг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвөөс өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Өөрийгөө Г гэж танилцуулан “...2 тэрбум төгрөгийн төсөвтэй Төрийн банкны бүтэн жилийн сантехникийн угсралтын материалтай ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар С.Нийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймаг болон Ж.С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” барилгын материалын дэлгүүрээс нийт 10 удаагийн үйлдлээр 17.850.000 төгрөгийг өөрийн ,дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

- “...Сэндвичин барилгын томоохон ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар О.Бямбадоржийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Ж.С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аминхүү Констракшин” ХХК-ийн оффисын байрнаас 4.000.000 төгрөгийг өөрийн ,дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

- “...Зарын дагуу ярьж байна, барилгын тулаас төмөр их хэмжээгээр зарна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Ныг төөрөгдөлд оруулан хуурч,  2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ж.С дүүргийн 2 дугаар хороо, дүгээр байрнытоотоос өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Өөрийгөө Ж гэж танилцуулан “...дүүг чинь Монгол, Франц улсын давхар иргэншилтэй болгож өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Оийг төөрөгдөлд оруулан хуурч, Ж.С дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв “Хаан” банкны АТМ-ээс 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 9.560.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 9.570.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаартай данс руу 2 удаагийн үйлдлээр нийтдээ 19,130,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “...Зуслангийн газрын эзэмших гэрчилгээ гаргаж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Ж.С, Г.Б нарыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ж.С дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны төв салбараас өөрийн эцэг болох П.Рын эзэмшлийн 5813025604 дугаартай данс руу 935.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Г.Бт 500.000 төгрөгийн, хохирогч Ж.Ст 435.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “М” гэсэн фейсбүүк хаягаар Монголын барилгачдын групп нэртэй сайтад “их хэмжээний гипсэн хавтан, хана таазны ажил байна, хамтран гүйцэтгэх компани байна уу?” гэж хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар П.Ог төөрөгдөлд оруулан хуурч, Орхон аймгаас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5020805915 дугаартай Хаан банкны данснаас 50.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 0 дугаартай Хаан банкны данснаас 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээрээр 550,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- “Сэндвичэн барилгын ажил олж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ё.Чг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 22.600.000 төгрөгийг данс болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсаас бэлэн хувцас захиалгаар нийлүүлнэ” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Иг төөрөгдөлд оруулан хуурч, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Сондор” худалдааны төвөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 270.000 төгрөгийг тус тус өөрийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ш.Сийг төөрөгдөлд оруулан хуурч, Ж.С дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 51 тоотоос 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100.000 төгрөг болон 700.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу нийт 3 удаагийн үйлдлээр нийтдээ 1,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Аавын бие муу байна, хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогч С.Сын эгч С.Сонинцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, улмаар Ж.С дүүргийн нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 0 дугаарын данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр авч, нийтдээ 9,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Аавын бие муу байна, мөнгө зээлээч, удахгүй буцаагаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Аийг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотоос 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 0 дугаарын данс руу 320,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Дүү Болор-Эрдэнэд чинь Солонгос улсын визийг гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Сувдааг төөрөгдөлд оруулан хуурч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 180.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр 915,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Дүү охинд чинь Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Болормааг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 01 дүгээр сард 650.000 төгрөг бэлнээр, Ж.С дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн АТМ-ээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг өөрийн ,дугаарын данс руу шилжүүлэн, нийт 1,350,000 төгрөгийг авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Лг төөрөгдөлд оруулан хуурч, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, тоотоос 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 735.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан, 

- Өөрийгөө Ж гэж танилцуулан “Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Оийг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 180.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 915,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Өөрийгөө Тгэж танилцуулан “Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Наранбаатарыг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

-Өөрийгөө Ж гэж танилцуулан “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Быг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2-03 тоотоос 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 360.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 180.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 735.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 2,010,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Өөрийгөө Ж гэж танилцуулан “Улаан загалмайн нийгэмлэгийн тавилгын тендер авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Гийг төөрөгдөлд оруулан хуурч, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд Плазагийн төвд байрлах “Хаан” банкны АТМ-ээс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу 2 удаагийн гйүлгээгээр нийтдээ 4,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 5 дугаар сард “Барилгын шатны 40 ширхэг труба зарна” гэж хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан “6 метрийн урттай, 2-3 мянган ширхэг турба зарна, ...урьдчилгаа мөнгө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Бийг төөрөгдөлд оруулан хуурч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, 25-07 тоотоос 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Зарын дагуу ярьж байна, “Сохо мебел” ХХК-ийн барилгын ажлыг авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мыг төөрөгдөлд оруулан хуурч, Ж.С дүүрэг 8 дугаар хороо, 42а-19 тоотоос 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Зарын дагуу ярьж байна, наадмын 40 ширхэг тасалбар авч өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Дг төөрөгдөлд оруулан хуурч, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Диплом гаргаж өгнө”, “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Дыг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 236.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 380.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 616,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн С.Золзаяаг төөрөгдөлд оруулан хуурч, Хэнтий аймгийн Чингис хаан сумаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Танай ах О.Лд Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Иыг төөрөгдөлд оруулан хуурч, Хэнтий аймгийн Чингис хаан сумаас 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Танай хүүд Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Нарантуяаг төөрөгдөлд оруулан хуурч, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 230.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 150.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний 1.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу нийт 2,080,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,

- “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И-Март” худалдааны төвийн АТМ-ээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Америк улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн А.Сыг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2.630.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

- “Төв аймгийн Батсүмбэр суманд газар тариалан эрхэлдэг, худаг засахад мөнгө хэрэгтэй байна, 10 сая төгрөг зээлээч, хүүтэй зээлье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.Эрдэнэбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, урдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2,999,000 төгрөгийг 2 удаа тус тус өөрийн эзэмшлийн ,дугаарын данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 15,998,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан, залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, нийт 34 удаагийн үйлдлээр бусдад 130.866.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч С.Л: “...Солонгос улсын виз гаргуулж өгнө гээд надаас мөнгө авсан, эгчийн данснаас шилжүүлсэн, шүүх хуралдаан эхлэхээс өмнө Р.Гын ээж, эхнэр нь гэх хүмүүс ирж уулзаад өргөдлөө авчих, 300,000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг 9 сард төлнө гэж хэлсэн, тэгээд шүүх хуралдааны өмнө төлбөрөө барагдуулж авсан гэж бичиг хийж өгсөн, төлбөр мөнгөө аваагүй байж тийм бичиг хийж өгч болохгүй гэдгийг шүүхэд ирээд мэдсэн, одоо үлдэгдэл 450,000 төгрөгөө нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Ё.Ч: “...Р.Гтай 2017 оны 3 дугаар сард танилцаад 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дансаар болон бэлнээр 22,600,000 төгрөгийг 5 компанийн бичиг баримттай хамт өгсөн, Р.Г нь аавынхаа дансаар болон өөрөө ирж бэлнээр авч байсан. Дансаар 6,500,000 орчим төгрөг авсан, бусдыг нь 4 удаагийн үйлдлээр бэлнээр авсан, авахад нь мөнгөө тоол гэхээр тоолохгүй авдаг байсан. Бэлнээр мөнгө өгсөн тухай нотлох баримт байхгүй...” гэв.

 

Хохирогч Т.Б: “...Солонгос явна, виз гаргаж өгнө гэж 2,010,000 төгрөгийг дансаар авсан, дансны хуулга нь хэрэгт авагдсан байгаа, гомдолтой байна, мөнгөө аваагүй...” гэв.

 

Хохирогч М.О: “...Р.Гад 915,00 төгрөгийг өгсөн, энэ мөнгөө авмаар байна, гомдолтой...” гэв.

 

Хохирогч С.С: “...Р.Г нь манай эгчээс мөнгө зээлсэн гэх боловч би данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн, үлдсэн 4,6 сая төгрөгийг эгч Солонгосоос шилжүүлсэн баримттай, 3 жил хүний мөнгийг авчихаад залилаагүй гээд байна, зээлсэн, залилсан гээд байгаа нь адилхан. Миний хувьд Р.Гыг танихгүй, уулзаж байгаагүй, манай эгч найзад яаралтай мөнгө хэрэгтэй байгаан байна, чи шилжүүлээдхээч гэхээр нь би шилжүүлсэн, гомдолтой байна, өгсөн мөнгөө буцааж авах саналтай...” гэв.

 

Шүүгдэгч Р.Г: “...Би өөрийн хийсэн гэмт хэргийн нийт 34 үйлдлээс 30 үйлдлийг нь хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл Ё.Ч, С.С, О.Эрдэнэбаяр, М.А нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Чтэй 2017 оны хавар алтны уурхай зарах тухай ярилцаж танилцсан. Тэгээд тухайн зарах уурхай бүтэхгүй болоод 7 дугаар сарын үед бид хоёр уулзаад сэндвичэн барилга барьдаг дажгүй газар байна. Ё.Чд газар байна, агуулга барих ажил байна, компаныхаа бичиг баримтыг өг гэхэд Ё.Ч надад 5 компаны бичиг баримт өгсөн, 5 компанийн баримтан дээр мөнгө хэрэг болно гээд нийтдээ 14,000,000 төгрөгийг надад өгсөн, Ё.Чд мөнгийг чинь цаад компаниас нь гаргаад өгье, би дундаас нь 1,000,000 төгрөг авлаа шүү гэсэн.  С.Сын тухайд бол би түүнийг танихгүй, анх удаа харж байна. Харин түүний эгч Сонинцэцэгийг танина. Тухайн үед манай аавын бие тааруу байсан учир би Сонинцэцэгт учир байдлаа хэлээд мөнгө асуухад боломжтой үедээ буцааж өгөөрэй гээд надад мөнгө зээлсэн. О.Эрдэнэбаярын тухайд би өнгөрсөн зун “Их булаг агро” гэх нэртэй газартай хамтран хүлэмжийн ногоо тарьсан. Тэр хугацаанд О.Эрдэнэбаяртай уулзаж өөрийн хийж буй ажлын зургаа харуулаад худаг усгүй болсон учир ногоо ургахгүй байна гэхэд О.Э“...би чамд Хөдөө аж ахуйн яамнаас буцалтгүй тусламжийн тендер авч өгье, надаас мөнгө зээл, надад 20,000,000 төгрөг байна...” гэхээр нь эхний ээлжинд 10,000,000 төгрөг, сүүлд 6,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед зураг болон баримтуудыг өөрийн боломжийн хэрээр түүнд гаргаж өгч байсан. Энэ мөнгөнөөс би усалгааны шаланк, худгийн насос, тросс, хүлэмжинд 100-ын хаалт зэргийг авч нийлүүлж ажилласан. М.Аийн тухайд би түүнээс 320,000 төгрөгийг зээлээд 10 хоногийн дараа дахин уулзахад “..би чамаас мөнгө авахгүй, харин амралтанд хамт яваад хоол хийгээд өг..”. гэсэн. Тэгээд сүүлд нь А над руу утсаар яриад прокурорын газраас мэдүүлэг ирж өг гэж байна, би чамайг цагдаад хэлээгүй шүү, би чамд ямар нэгэн гомдол санал байхгүй шүү гэж хэлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би гэрээсээ гар утсаар интернэт ороод “Монголын барилгачидын групп” хуудсанд Канад улсын гипсэн хавтан авна гэсэн зар тавьсан. Тэгээд цагийн дараа 9682-0069 дугаараас “Надад чиний хайгаад байгаа хавтан байгаа, зах зээлийн үнээс хямд аваарай, би барилга бариулаад илүү гарсан материал байгаа юм” гэж ярьсан. Тэгээд “Уг гипсэн хавтангууд Өмнөговь аймагт байгаа, Улаанбаатар хот руу үнэгүй ачуулчихна” гээд хэлэхээр нь “найдвартай юм уу” гэж асуухад “би олон хүнд ингэж явуулсан, найдвартай” гэж хэлсэн. “Яг одоо мөнгө төгрөгөө хийчихвэл машин гаргах гээд байна, өглөө яваад Монос дээр ачаагаа буулгах байх” гэж хэлсэн. “Хүмүүс ачаа ачуулчихаараа авна гэж хэлчихээд захиалсан бараагаа авдаггүй, аль эсвэл үнээ буулгаач гээд байдаг. Дээр нь өөр юу хэрэгтэй байна” гээд асуухад хариуд нь би “хаалга, плита 60 ширхэг хэрэгтэй” гэсэн. Уг өдрөө 15 цагийн орчим өөрийн Хаан банкны 5753326269 данснаас Р.Г гэсэн нэртэй Хаан банкны ,данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Тун удалгүй 96820069 дугаар луу залгахад “дөнгөж сая 1.000.000 төгрөг орж ирлээ, чи хийсэн үү” гэж асуусан. Мөнгө хийснээс хойш 5-6 цагийн дараа нөгөө 96820069 дугаараас ачааг чинь автомашинд ачуулчихсан, өглөө манай жолооч ярина гэж хэлээд тэр хугацаанаас хойш гар утас нь холбогдоогүй, хэн нэгэн жолооч над руу яриагүй тул би цагдаад өргөдөл гаргаж ирсэн юм. Би гэртээ байж байгаад гар утаснаасаа интернет банк ашиглаж шилжүүлсэн...” /1-р хх-ийн 58-62, 63, 64-65/ гэсэн,

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг эмчилгээ хийлгэж байхад тэр хүн өөрийгөө 1976 онд төрсөн, 42 настай, хороололд Модны хоёрт “Н” нэртэй зочид буудал ажлуулдаг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Пума” хотхоны арын байранд амьдардаг гэж танилцуулж байсан. Мөн найз нь Солонгос улс руу виз гаргадаг, Солонгос улсын иргэн болгож байсан гэж хэлээд надад бичиг баримт үзүүлж байсан. Тэгэхээр нь би түүнээс Солонгос улс руу гаргаж өгч чадах уу гэж асуухад чадна шдээ, надад Р.Г гэж дүү байдаг, би тэрэнд хэлээд гаргуулаад өгч чадна гэж итгүүлсэн. ...Би тэр хүнээр Солонгос улсын виз гаргуулъя гэж бодоод 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буугаад хотод очсон байхдаа түүний 9416-7373, 9161-3032 дугаарын утас руу залгаж холбогдсон. Түүнтэй Солонгос улс руу явж хөдөлмөр эрхлэх, мөн яаж виз гаргах талаар ярилцсан. Тэгээд би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түүнтэй утсаар ярьж байгаад Баянмонгол хорооллын тэнд уулзахаар болоод Баянмонгол хорооллын төв хаалганы тэнд уулзаад би түүнд өөрийн гадаад паспорт, мөн визний цээж зургийг өгсөн. Тэгтэл тэр хүн “виз чинь гарахаар хэлье, харин чи тийзнийхээ мөнгийг яаралтай хурдан өгөөрэй” гэж хэлээд явсан. Удалгүй тэр хүн над руу бүх юм чинь болсон, одоо тийзнийхээ мөнгийг Р.Г гээд хүний Хаан банкны ,дугаарын данс руу шилжүүл гээд ярьсан. Тэгээд би түүний хэлсэн дээрх Хаан банкны дансны дугаар руу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 09 цаг 54 минутанд өөрийнхөө 5006506763 дугаарын Хаан банкны данснаас 1.182.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр хүнд ямар ч бичиг баримт байхгүй байсан. Өөрийгөө Төмөржаргалын Ж гэж танилцуулсан. Тэгтэл Рын Р.Г гэдэг хүн байсан. Тэр анхнаасаа надад нэрээ худал хэлж байсан болохыг би цагдаагийн байгууллагад хандсаныхаа дараа мэдсэн...” /1-р хх-ийн 233-234/ гэсэн,

 

Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүкээр “Монголын барилгачдын нэгдсэн групп” нэртэй цахим хуудсанд өөрийн “Ариана, Ж.А” гэсэн фейсбүүк цахим хаягаар орж “хөдөө орон нутагт гүний худаг гаргуулна” гэсэн зар тавьсан. Миний тавьсан зарын дагуу маргааш нь 96820069 дугаараас над руу залгаад “манайх гүний ус гаргадаг компани байгаа юм. 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, танайх хаана худаг гаргуулах юм” гэж асуухаар нь би “Хэнтий аймагт” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн “Хэнтий аймагт юм бол би маргааш яваад очъё” гэсэн. Тэгэхээр нь би “Хэнтий аймагт очоод газраа үзчих, очсон хойно чинь гэрээ байгуулж, мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгэж хэлсэнээс хойш хоёр хоносон боловч тэр хүн Хэнтий аймагт очоогүй, утсаар яриад яасан талаар нь асуухад өглөө гарна, маргааш гарна, өөр газартай гэрээ хийж байна гэх мэтээр шалтаг тоочиж байсан. Тэгээд зар тавьснаас хойш 3 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нөгөө хүн над руу 9682-0069 дугаараас залгаад “миний ажил амжчихлаа, нэг мөсөн ажлаа амжуулчихаад явъя гэж бодсон юм, өнөөдөр чамтай очиж уулзмаар байна, хаана уулзахаа би өөрөө хэлье” гэсэн. Тэгээд тэр өдөр нь дахин залгаад “Эгчээ манайх компани биш хувь хүнээр гэрээ хийнэ шдээ, татварын хууль энэ тэр гээд асуудал их байгаа учраас хувь хүнээр гэрээ хийнэ” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. ...Р.Г нь өөрийгөө Ус сувгийн удирдах газрын Шар хадны салбарт ажилладаг, инженер мэргэжилтэй гэж танилцуулсан бөгөөд худаг гаргаж өгнө гээд надад өнөө орой юм уу, маргааш өглөө Хэнтий аймаг руу гарна, бензины мөнгө болон материал авах мөнгө хэрэгтэй, хүмүүс очсоныхоо дараа мөнгө өгдөггүй юм, тиймээс урьдчилгаа мөнгө болох 4.200.000 төгрөгийг миний данс руу одоо шилжүүлчих гэхээр нь би “за тэгье” гээд өөрийнхөө 5010001686 дугаарын данснаас тэр хүний өгсөн 5075420118 дугаарын данс руу “худаг гаргах урьдчилгаа мөнгө” гэсэн утгатай 4.200.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 57 минутанд шилжүүлсэн...” /2-р хх-ийн 4-6, 7-8/ гэсэн,  

 

Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сарын дундуур өөрийн автомашинтай хувиараа таксинд явж байхад үл таних 40 гаран насны өндөр махлаг эрэгтэй хүн Хөдөө аж ахуйн яамны орчим гар өргөхөөр нь түүнийг авсан. Ингээд би өнөөх гар өргөж суусан эрэгтэйтэй хэсэг гадуур явсан. Гадуур явж байхдаа өнөөх эрэгтэй яриа өдөж “чи яагаад таксинд явж байгаа юм” гэхээр нь “Солонгос улс руу явахаар ажлаасаа гартал виз гардаггүй” гэж хэлсэн. Тэгтэл “за тийм бол манай нэг найз Солонгос улсын элчинд ажилладаг, би түүнээс нэг асууж үзье” гэж хэлээд миний утсыг тэмдэглэж аваад явсан. Үүнээс хойш ойролцоогоор 10 хоногийн дараа над руу нэг утас залгаад дуудлагыг авахад “би хэд хоногийн өмнө таны автомашинаар үйлчлүүлсэн хүн байна, би өнөөх элчинд байдаг хүнтэй ярьж үзсэн чинь бүтэх юм шиг байна” гэж хэлсэн. Ярьсан өдрөөс 2 хоногийн дараа хөдөө явж байхад өнөөх эрэгтэй залгаад “чи өөрийн паспортны зургыг гар утсан дээрээ аваад түүнийгээ миний фейсбүүкийн “Түмээ Түмээ” гэх хаяг руу явуулчих” гэж хэлээд надад өгсөн хаяг руу нь би өөрийн паспортны зургыг гар утсар авч авч явуулсан. Зураг явуулсан өдрийн маргааш нь дахин залгаад “би чиний материалыг бүрдүүлээд цааш нь өгсөн, урьдчилгаа болох 3 сая төгрөгийг одоо надад өг, би чамайг эмчилгээний шугамаар Солонгос улс руу явуулж байгаа болохоор тэр эмнэлэг рүү нь мөнгө шилжүүлэх ёстой” гэхээр нь би түүнд “одоогоор надад мөнгө байхгүй байна” гэхэд “за тийм бол би чиний өмнөөс 3 сая төгрөгийг өгье, чи маргааш надад өгөөрэй” гэж хэлээд утсаа тасалсан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ээс өнөөх хүн рүү залгаж, данс руу 3 сая төгрөгийг шилжүүлсэн, тухайн дансны эзэмшигч нь Р.Г гэсэн нэртэй байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа буюу 23-ны өдөр залгаад “Чиний паспорт чинь удахгүй гарах юм шиг байна, чи зураг болон паспортоо бэлдэж байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Үүнээс хойш өнөөх хүний утас нь унтарч өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” /2-р хх-ийн 44-46/ гэсэн,

 

Хохирогч Б.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Ньюс Ремикон” ХХК-ийн бетон зуурмагын үйлдвэрт оффис менежерээр ажилладаг юм. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монголын барилгачдын нэгдсэн групп нэртэй фейсбүүк групп рүү орж тоосго худалдан авахаар зар байршуулсан. Тэгээд удалгүй 20 орчим минутын дараа 0 гэсэн дугаараас над руу залгаж, “Төв аймгийн Хятад тоосгоны үйлдвэрээс Хово машинаар авах тоосгыг чинь хүргээд өгөх боломжтой” гэсэн, тэгээд над руу залгасан эрэгтэй “НӨТ-тэй авбал 1 ширхэг тоосгыг 180 төгрөгөөр бодно” гэж тохиролцоод нийт 10.000 ширхэг тоосгыг 1.800.000 төгрөгөөр худалдан авахаар болоод тухайн өдрийн 13 цаг 14 минутын үед над руу 0 дугаараас дахин залгаж “Хово машины түлшний мөнгө болон бараа нийлүүлтийн урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гээд Хаан банкны дансаа над руу явуулсан. Би хаширлаад бараа буусны дараа мөнгө хийе гэж хэлсэн. Тэгэхэд “түлшний мөнгөгүй явж чадахгүй байна” гэсэн, баталгаа болгож өөрийн гэрийн хаяг болох Ж.С дүүргийн 11 дүгээр хороо, 48-2-106 тоот гэсэн хаяг явуулахаар нь би ,тоот данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 13 цаг 40 минутын үед би “хурдлаарай ажлын цаг яваад байна” гэж мессеж бичихэд “за одоо 2000 ширхэг тоосго ачаад хөдөллөө” гэсэн хариу мессеж ирсэн, дараа 0 дугаар луу дахин залгахад утсаа аваагүй, дуудуулж байгаад 15 цаг 10 минутын үед “Өлзийт орж ирж” байна гэсэн мессеж ирсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь би 16 цагийн үед “миний ажлын цаг дууслаа шүү” гэсэн мессеж бичихэд “Яармагт явж байна” гээд нэг мессеж явуулаад утсаа салгаад алга болсон. ...Төв аймагт байрладаг хятад тоосгоны үйлдвэр гэсэн өөр зүйл хэлээгүй, захирал Мөнх-Очир Төв аймаг руу явж тоосгоны үйлдвэр хайхад ажиллахаа болиод удсан тоосгоны үйлдвэр байсан гэсэн. Би тоосго авах зорилгоор 1 сая төгрөг шилжүүлсэн. Энэ бол миний өөрийн мөнгө. Түүнээс биш “Ньюс Ремикон” ХХК-ийн мөнгө биш...” /2-р хх-ийн 85-87/ гэсэн,

 

Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын үед байх “Ж Ж” гэсэн фейсбүүк хаягтай хүн найзын хүсэлт явуулсан байхаар нь хүлээн авч найз болсон. Тэгээд тэр залуутай танилцахад өөрийгөө Ж, Монгол банкинд ажилладаг гэж байсан юм. ...Би тэр хүнд өөрийгөө “Хүчит шонхор” зах дээр махны наймаа хийдэг гэж хэлсэн чинь нөгөө залуу махны шахаа олж өгье, манай найз “Хүчит шонхор” зах дээр махны шахаа өгдөг ажил хийдэг ба “Хүчит шонхор” зах дээр үхрийн мах 1 кг нь 6.500-8.000 төгрөг байхад өөр байгууллагад махаа 1 кг 10.800 төгрөгөөр өгнө гэж санал тавихаар нь би ашгаа бодоод зөвшөөрсөн. Тэгээд удаагүй Ж найзаараа махны шахаа хийдэг хурлаар орох байна, чи Р.Г гэсэн ,дугаарын дансанд 1 сая төгрөг хийгээрэй, тэр мөнгөөр найзыгаа аргална гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор боломжгүй байна гэхэд Ж намайг чи хүнээс 1 сая төгрөг түр зээлээд өгчих гэсэн. Тэгээд би хүнээс мөнгө асуугаад 1 сая төгрөг олдохгүй байсан, тэгсэн Ж би 300.000 төгрөг олсон, одоо миний найз 700.000 төгрөг олоод өг тэгэх юм бол нөгөө ажил бүтэх гээд байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дансанд байсан 700.000 төгрөгийг Ж гэх хүний өгсөн ,гэсэн Р.Г гэсэн дансанд хийсэн. Тэгээд орой нь гэрээ юу болсон гэж асуусан чинь бүтсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь залгасан чинь утсаа авахгүй, чимээгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” /2-р хх-ийн 136-137/ гэсэн,

 

Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх би 2018 оны 02 дугаар сард цагаан сараас хэд хоногийн өмнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Баатар Ван сувилалд амарч байтал тухайн үед өөрийгөө Г гэж танилцуулсан, одоо бол Р.Г гэдэг залуу миний дугаар луу залгаад Төрийн банкны бүтэн жилийн сантехникийн угсралтын материалтай ажил байна, та сонирхох уу гэж асуусан, тэгэхээр нь би хүүхдүүдтэйгээ ярьж үзье гээд хүүхдүүдтэйгээ ярихад болох юм байна, та нөгөө хүнтэйгээ ярь гэсэн. Тэгээд би тэр даруй эргэж Р.Гтай утсаар яриад ямар учиртай, ямар материал бүрдүүлэх ёстой вэ гэхэд томилогдсон комиссын гишүүдэд мөнгө өгөх юм бол шийдвэр нь манай талд гарна гэж хэлсэн. ...Тэгээд би эхний ээлжинд яаж хэдэн төгрөгийг өгөх вэ гэхэд энд нэг компани өрсөлдөж байгаа ба эднийх бол нэг хүний 1 сая төгрөг өгье гэж яриад байгаа. Тухайн үед Р.Г материалтайгаа нийлээд 2 тэрбум төгрөгийн ажил байгаа гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд та 9 сая төгрөгийг өгчихөж болно гэсэн. Тэр үед би ямар ч бичиг баримтгүй мөнгө өгмөөргүй байна гэхэд санаа зоволтгүй дансны дугаар байгаа шүү, энэ минийн ахын данс гэж хэлээд ,тоот дансыг надад өгсний дагуу би хүргэн Нямбатыг 6 сая төгрөг өгчих гэж хэлээд дээрх данс руу Булган аймагт байхдаа мобайл банкаар шилжүүлсэн. Тэр даруй манай хүргэн Нямбат өөрийнхөө менежер залууг Р.Гтай уулзуулсан. Дараагаар нь бид цагаан сар өнгөрсний дараа Улаанбаатар хотод ирсэний дараа Р.Г яаруулаад үлдэгдэл 3 сая төгрөгөө гээд байхаар нь Төрийн банкнаас дээрх данс руу 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд болж байна уу гэхэд 2018 оны 3 дугаар сарын 15-ны үеэр шийдвэр нь гарахаар хэлнэ. Би шийдвэр нь гарахаар танд хэлнэ, хөдөө явж байна гэж хэлсэн. Тэрний дараагаас эхлээд одоо болох гээд байна, мөнгө гэсээр увуулж, цувуулаад 21 орчим сая төгрөг авсан байдаг. Тэгээд утас нь холбогдохгүй алга болсон, тэр үед Төрийн банкинд ажилладаг гэхээр нь очоод шүүлгэж үзэхэд тийм хүн ажилладаггүй болохыг мэдсэн. ...Миний тооцоогоор анх Р.Г гэж хүний Хаан банкны данс руу хүргэн Нямбатаар 6,0 сая төгрөг, төрсөн дүү Ганхуягаар 3.0 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дэлгүүрийн эзэн Доржсүрэнгийн данснаас 450.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3.0 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1.0 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн данснаас 2.0 сая төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөг нийт 17.850.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үлдсэн мөнгийг хэрхэн ямар байдлаар Р.Г гэх хүн рүү шилжүүлсэн талаараа мэдэхгүй байгаа учраас 17.850.000 төгрөгөө нэхэмжилнэ...” /2-р хх-ийн 197-199, 205-207/ гэсэн,

 

Хохирогч Б.Омөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 4 дүгээр сард 94167373 гэсэн дугаараас миний 99015155 гэсэн дугаар руу залгаад “уулзах хэрэгтэй байна” гээд манай оффис болох Монгол гуравдугаар сургуулийн хажуу талын 7-А байранд ирж уулзаад өөрийгөө “намайг Р.Г гэдэг, би барилгын ажил гүйцэтгэдаг, танай хаягийг бэв сайтаас хараад ирлээ, надад сендвичэн барилгын ажил байна, сендвичин барилга барьдаг компануудыг хайсан чинь танайх харагдахаар нь уулзахаар ирлээ” гэж өөрийгөө танилцуулсан. “4 дүгээр цахилгаан станцын хажууд 3 агуулах барих юм” гээд утас нь дээрээсээ зураг үзүүлээд “тус ажлыг гүйцэтгэх компаны нягтлан нь манай эгч, ерөнхий менежер нь манай найз, сонгон шалгаруулалт болох гэж байгаа, танайх орооч” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөй яваад өгсөн ба байнга утсаар яриад “нөгөөдөр сонгон шалгаруулалт болох гэж байна, танилцуулга материалаа өгөөч, манай нягтлан эгч оролцохоор санал өгсөн компануудын үнийг өгч байна гээд 2, 3 компаны үнийн санал өгсөн. Улмаар компаныхаа материал, дээжийг өгчих сонгон шалгаруулах комиссын 4 хүнд нь хоолны мөнгө өгмөөр байна, 8 сая төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би 8 сая төгрөг өгөх боломжгүй гэхэд “4, 4 саяар нь гаргачихъя” гэсэн. Тэгэхээр нь би 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 4 сая төгрөгийг Моннис ХХК-ийн оффисоос Р.Гын Хаан банкны ,тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа хариу гарна гэхээр нь холбогдсон чинь алга болчихсон, “1 дэх өдөр, 2 дахь өдрөөс гэрээ байгуулна, утсан дээрээ бэлэн байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш сураггүй болсон ба 7 хоногийн дараа залгахад би “Сэлэнгэд байна, аав, дүү хоёр маань хоёулаа аваарт ороод нас барчихлаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдох боломжгүй болсон. ...Миний хувьд Р.Г гэх хүний Хаан банкны ,дугаарын данс руу 4.0 сая төгрөг шилжүүлсэн...” /3-р хх-ийн 4-6, 7, 8-10, 13-14/ гэсэн, 

 

Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр миний утсанд 96820069 дугаараас дуудлага ирээд барилгын шатны труба худалдаж авахаар надтай нэг хүн ярьсан, тэгээд өөрийгөө “Голландын хөрөнгө оруулалттай нүүрсний уурхайн оффисын барилгын гадна пассадны ажлыг хийж гүйцэтгэсэн, гадна пассад хийхэд хэрэглэсэн шатны турба авах уу” гэсэн, тэгэхээр нь “би болно” гэж хэлсэн чинь “за тэгвэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагшаа 60 км газар байгаа” гэж хэлсэн, тэгээд маргааш нь 13 цагийн орчим Өмнөговь аймаг руу явах гээд хөдлөж байхад эндээс ачаа буулгаад ирсэн, хоосон шланз байна, манайх барилгын талбай яаралтай чөлөөлөх шаардлагатай болчихоод байна, энд 100 ширхэгээр багцлаад боогоод бэлдсэн труба байна, тан руу шууд эндээс ачаад явуулчихья, та маргааш Сонсголон дээрээс тосоод авчих, шөнөжингөө яваад очдог юм тосоод аваарай, танаас урьдчилгаа авмаар байна, 2 сая төгрөг шилжүүлчих үү гэж хэлсэн тэгээд Хаан банкны Р.Г гэсэн ,дугаарын данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн, тэгээд өглөө утсаар нь холбогдоод “шланзны жолоочийн утсыг өгөөч” гэсэн за гээд утсаа салгаад алга болсон...” /3-р хх-ийн 41-43/ гэсэн,

 

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн дүү Б.эхнэр, хүүхдийн хамт Франц улсад цагаачаар ажиллаж, амьдардаг. Тэгээд дүү маань надад тус Франц улсдаа иргэншил хүсч, Монгол, Франц улсын давхар иргэншилтэй болох гэж байгаа талаар хэлсэн, энэ талаар намайг судлаж байгаарай гэсэн. Тэгээд би энэ талаар судлаж байгаад фейсбүүкээр танилцсан Ж гэх хүнтэй уулзаж, дүүгийнхээ давхар иргэншил хүсэх гэж байгаа талаар ярихад тэрээр надад Гадаад харилцааны яаманд ажилладаг, өндөр албан тушаалтай хүн байгаа, тэрүүгээр дамжуулж байгаад дүүгийн чинь асуудлыг шийдээд давхар иргэншилтэй болгож өгч болно гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд дүүдээ энэ талаар хэлсэн чинь “наад хүн чинь найдвартай, баталгаатай гаргаж өгвөл сайн л байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ Жаар дамжуулж энэ асуудлыг хөөцөлдүүлэхээр болсон, нэг хүний 4000 ам.долларын төлбөртэй гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд би 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Жын нөгөө танил Гадаад харилцааны яаманд ажилладаг гэх хүний Хаан банкны данс руу 9.560.000 төгрөгийг шилжүүлсэн, тэр нь тухайн өдрийн ханшаар 4.000 ам.доллар болж байсан. Мөнгөө шилжүүлчихээд Ж руу залгаж мөнгө шилжүүлсэн талаар хэлэхэд “за ойлголоо, би нөгөө Гадаад харилцааны яаманд ажилладаг найзтайгаа уулзаад асуудлыг нь шийдчихээд эргээд холбоо барина, бичиг баримтуудаа бэлдэж байгаарай” гэсэн. Тэгээд түүнээс хойш 2018 оны 4 дүгээр сарын эхээр Ж над руу яриад “нөгөө Гадаад харилцааны яаманд ажилладаг найз маань Францад оччихсон байна, үлдсэн нэг хүнийхээ мөнгийг яаралтай шилжүүлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би дүүгийн эхнэрийн мөнгө гэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тухайн өдрийн ханшаар 9.570.000 төгрөгийг мөн түүний найз гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн, тухайн найзынх нь данс руу мөнгө шилжүүлэхдээ нэрийг харахад Рэнчиннямын Р.Г гэж нэр гарч ирж байсан бөгөөд би энэ хүнтэй огт уулзаж байгаагүй, энэ хүнийг танихгүй, Ж болохоор түүнтэй уулзах хэрэггүй, надаар дамжуулахад л болно, учир нь манай найз өндөр албан тушаалтай учраас ийм асуудалд хүнтэй уулзахгүй надаар дамжуулна гэсэн...” /3-р хх-ийн 74-76, 82/ гэсэн,

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Зуслангийн байр чинь модны захад байдаг учир хураамж нь өндөр 187.000 төгрөг байдаг юм байна. Тэгээд таван айлын хураамж гэж 935.000 төгрөг болсон. Тэдгээр таван айл гэж Нарантуяа, Ж.С, Эрдэнэсувд, Жавзаа болон миний бие 5 айлын газрын гэрчилгээний хураамж юм. ...Ж.С бид хоёр найзууд. Тэгээд бусад хүмүүс нь бид хоёрын хамаатан учир Ж.С бид хоёр мөнгө нийлүүлээд өгсөн. Бусад хүмүүсээс ямар ч мөнгө аваагүй. ...Тухайн үед би найз Ж.Сын хамт газар авах гээд хөөцөлдөөд материалаа бүрдүүлээд өгсөн байсан. Ингээд дам дамаа сонсоод Р.Г гэж хүнийг олж уулзаад 5 айлын газрын хураамж гээд 935.000 төгрөгийг найз Ж.Сын данснаас Р гээд аавынх нь данс руу шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлж авсанаас хойш утсаа салгаад алга болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ 935.000 төгрөг бол бүгд миний мөнгө биш, дээрх мөнгөний 500.000 төгрөг миний мөнгө, үлдсэн 435.000 төгрөг нь манай найз Ж.Сын мөнгө. Миний 500.000 төгрөгнөөс өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй явж байгаа...” /3-р хх-ийн 146-147, 149/ гэсэн,

 

Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 дугаар сарын эхээр газрын гэрчилгээ гаргуулах гээд Энхжаргал гээд эгчээсээ зөвлөгөө авахад Р.Г гэж Ж.С дүүргийн газрын албанд ажилладаг гээд утасны дугаар болох 80110696 гэсэн дугаар өгсөн. Тэгээд энэ дугаарт залгаж Р.Г гэх хүнтэй утсаар ярихад ямар материал бүрдүүлэх шаардлагатай болохыг хэлж өгсөн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 26-ны шөнө Р.Г над руу залгаад “Газрын гэрчилгээг чинь гаргаж өгнө, нэг газрын хураамж 187.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэгээд 5 айлын газар 935.000 төгрөг болно гээд Ж.С дүүргийн газрын албаны даргын данс гээд нэг “Хаан” банкны данс өгсөн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөнгө шилжүүлэхийн өмнө ямар хүний дансыг тодруулахад Р гээд Ж.С дүүргийн газрын албаны даргын данс гэж хэлсэн. Тэгээд мөнгө шилжүүлээд 2-3 хоногийн дараа Р.Г руу залгаад гэрчилгээний талаар тодруулах гэж залгахад утсаа аваагүй...” /3-р хх-ийн 152, 153-155/ гэсэн,

 

Хохирогч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр “Монголын барилгачдын групп” сайтад их хэмжээний гипсэн хана тааз, плитаны ажил сонгон шалгаруулж ажил хийлгэнэ гэсэн зарын дагуу 86122565 дугаарын гар утсаар холбогдож ярьсан чинь Р.Г гэдэг хүн надтай “манай компани Орхон аймгийн Говил багт мод хатаах цех сендвичээр барьсан. Тэрний хана тааз, плитаны ажил хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлаж байгаа” гээд өөрийнхөө “М” гэсэн фэйсбүүк хаяг өгөөд компаныхаа танилцуулга, бичиг баримтаа явуул гэсэн бөгөөд фейсбүүк хаягаар танилцуулгаа явуулсан. Р.Г гэдэг залуу явуулахдаа “Улаанбаатар хотод сонгон шалгаруулалт явуулна, манай Еврей мэргэжилтэн материалаа аваад явна, хотод нилээн хэдэн компаниуд материалаа ирүүлсэн байгаа, тэрэн дундаас үнийн саналыг харгалзаж, гэрээ хийнэ” гэж байсан. Тэрнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Р.Г миний гар утас руу 8612-2565 гэсэн дугаараас залгаад сонгон шалгаруулалтын урьдчилгаа 50.000 төгрөг шилжүүл гэсэн. Би дансаа явуулчих гэсэн чинь “Хаан” банкны ,гэсэн данс явуулсан бөгөөд уг данс руу манай компаний захирал Моломжамц 50.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Р.Г гэдэг хүн гар утсаар залгаад “танай компани сонгон шалгаруулалтанд шалгарах магадлалтай байна, 500.000 төгрөг шилжүүл, хэрэг болоод байна” гэхээр нь би хүү Г.Оийн 0 гэсэн Хаан банкны данснаас Р.Г гэдэг хүний данс руу 500.000 төгрөг П.Огээс гэж шилжүүлсэн. Тэрнээс хойш Р.Г гэдэг хүн “сонгон шалгаруулалт хийх гэж байна, маргааш очиж уулзана, танай компани шалгарсан, санаа зоволтгүй” гээд гар утсаараа мессеж бичээд байсан. Тэрнээс хойш мессежээр “дахиад 300.000 төгрөг өгөөч” гээд байхаар нь “би манай хүмүүстэй уулзвал мөнгө өгч болно” гэсэн чинь нөгөө хүн чинь би уулзах боломжгүй байна гэсээр өдий хүргэсэн, одоо гар утас нь холбогдохгүй байна, уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Надад нийт 550.000 төгрөгийн хохирол учирсан...” /3-р хх-ийн 203-205/ гэсэн,

 

Хохирогч Ё.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Р.Г гэдэг хүнтэй харилцан тохиролцож 3, 4 дүгээр цахилгаан станцын хашаан дотор сендвичэн барилга барина гэж 4 удаагийн гүйлгээгээр нийт 22.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд явуулсан. Р.Г Хаан банкны данс 0 гэсэн дансаар авсан, энэ данс хэний данс болохыг мэдэхгүй байна. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. ...Би Р.Г гэж хүнтэй 2017 оны 7 дугаар сарын эхээр танилцсан. Тухайн үед найз Байгалмаагаар дамжуулан танилцсан, тэрээр 2019 онд нас барсан. Энэ Р.Г гэж хүн өөрийгөө төрийн албанд ажилладаг, сэндвичээр агуулах барих ажил олж өгөх боломжтой гэж надад хэлж байсан. Тухайн үед Р.Г нь компани олоод ирэх юм бол барилгын бэлэн ажил байна гэсэн санал тавьсан. Үүний дагуу би тухайн үед 3 аж ахуй нэгж олоод Р.Гтай уулзахад эхний ээлжинд урьдчилгаа 5.0 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Ингээд эхний ээлжинд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мөнгө хэрэгтэй байна гээд өөрийн аав Р гэж хүний дансаар 100.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эхний ажил олж ирэх гээд байна, 7 хоногийн дараа ажил эхлэнэ, 5.0 сая төгрөг хэрэгтэй байна, ирээд авчих гэсэн. Тэгээд Р.Г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод-2 дэлгүүрийн гаднаас ирээд бэлнээр аваад явсан. Тухайн үед би ямар нэгэн баримт үйлдээгүй. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь Р гэх хүний данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн. Тэгээд энэ өдрийнхөө орой дахиад залгаад барилгын ажил гараад ирсэн мөнгөө яаралтай шилжүүл гэж залгасан. Тэгээд дансаа өгчих шилжүүлье гэхэд бэлнээр авна гэсэн шаардлага тавихаар нь хорооллоос ирээд 600.000 төгрөгийг аваад явсан. Тухайн үед ямар нэгэн баримт үйлдээгүй, мөн 2017 оны 8 дугаар сарын эхээр Ж.С дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны гадна ирээд бэлнээр 5.000.000 төгрөг аваад явсан бөгөөд ямар нэгэн баримт үйлдээгүй. 2017 оны 8 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Титэм” дэлгүүрийн гаднаас бэлнээр 6.000.000 төгрөг аваад явсан. Энэ мэт надад сэндвичээр агуулах барих ажил олж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр 22.600.000 төгрөг залилан авсан. ...Надад ямар ч барилга барих зураг үзүүлж байгаагүй. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тухайн үед миний цуглуулсан мөнгө байсан...” /4-р хх-ийн 60-61, 62-63/ гэсэн,

 

Хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Сондор” нэртэй худалдааны төвд эмэгтэй, эрэгтэй бэлэн хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүн зарж борлуулдаг. Би бараа, бүтээгдэхүүнээ байнга өөрөө явж Бээжин хотоос татдаг. Би Увс аймгийн нэгдсэн фейсбүүк группд шинээр ирсэн бараа бүтээгдэхүүнийнхээ зургийг аваад “Сондор” дэлгүүрт шинээр бараа ирсэн, өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү гэсэн утгатай коммент үлдээдэг. Тэгтэл 2018 оны 6 дугаар сард би фейсбүүк ороод мөн л сурталчилгаагаа хийгээд тавьсан байтал миний чат руу мессеж бичээд “та солонгос бараа сонирхохгүй биз, би хямдаар танд татаж өгөх болно” гэхээр нь би тэр хүнтэй танилцсан. Анх танилцахад тэр хүн “Бадрах” гэж өөрийгөө танилцуулсан, фейсбүүкнийх нь нэр Бадрах гэж байсан, тэгээд танилцаад бид хоёр бараа авч, өгөхөөр тохирсон. Би анх тэр хүн рүү “та надад одоо байгаа барааныхаа зургийг явуулаач” гэхэд тэр хүн одоо надад бараа байхгүй, би таны захиалсан барааг найдвартай авч ирж, өгч чадна, миний дүү Солонгос улсад байдаг. Улаанбаатар хотод байдаг Алтан төгрөг дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг миний дүү нийлүүлдэг гэхээр нь би тэр хүн рүү за би эхлээд 1.500.000 төгрөгөөр бараа авъя, тэгээд найдвартай, сэтгэлд нийцсэн бараа, бүтээгдэхүүн ирвэл дахин авахуулъя гэж тохирсон. Тэгээд над руу тэр хүн дансаа мессежээр явуулаад би 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тэр данс руу 1.500.000 төгрөг шилжүүлэхэд миний утсанд Рын Р.Г гэдэг хүний данс гарч ирсэн. Тэгээд би тэр хүнийг Бадрах биш Р.Г гэдэг юм байна гэж ойлгосон. Тэгээд мөнгөө шилжүүлээд хэд хоногийн дараа “миний бараа яасан бэ” гэж ярихад надад тэр хүн таны бараа одоо аймгийн төвөөс 90 км-т орших Наранбулаг суман дээр явж байна, та надад ачааны хөлс явуул, би таны ачааг жийп машинд явуулсан гэхээр нь би 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 270.000 төгрөг шилжүүлээд хоёр цагийн дараа дахин буцааж залгахад утас нь холбогдохгүй байсан тул фейсбүүк ороход фейсбүүкээ хаачихсан байсан, тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн...” /4-р хх-ийн 100-101, 102-103/ гэсэн,

 

Хохирогч Ш.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хувиараа Ачлал их дэлгүүрт лангуу ажиллуулдаг. 2017 оны 11 дүгээр сарын үед фейсбүүкээр над руу барилгын материал нийлүүлэх тентерт оролцох уу, манайх Дархан-Уул аймагт байдаг, төрийн албан хаагч байна гэж өөрийгөө Р.Г гэж хэлж танилцуулж байсан. Тэгээд тентерт ялуулж өгнө, компаний гэрчилгээ хуулбараа явуулчих, тэгээд тухайн бараа, бүтээгдэхүүний үнэлгээгээ явуулчих гэхээр нь би өөрийн “Фрайм Тайм” ХХК-ийн хуулга, нийлүүлэх барааны нэрийг явуулахаар нь тэрэн дээр судалгааг нь хийж үнэлгээг явуулсан байсан. Тэгээд мөн манай дүүг Солонгос улсын визэнд оруулж өгнө гэж паспортыг нь 800.000 төгрөгтэй эхэлж авсан. Үүний дараа Дарханы хүмүүс ирж уулзана, урьдчилгаа 600.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 600.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд л тэрнээс хойш сураггүй алга болсон, би тухайн үедээ цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгье гэсэн боловч ажил гараад чадаагүй. Би нийтдээ 1.4 сая төгрөгийг Р.Гад залилуулсан. Би өөрийн гэр болох Ж.С дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байр 51 тоотод байх гэрээсээ нийт хоёр удаагийн гүйлгээгээр интернет банк ашиглаж шилжүүлж өгсөн. Би Р.Гыг өмнө нь таньж мэддэггүй байсан. Өөрөө над руу чат бичиж байсан, би нэг л удаа уулзаж, тендерийн талаар ярилцаж байсан, нэг л удаа уулзаж байснаас өөрөөр огт уулзаж байгаагүй ээ...” /4-р хх-ийн 139-140/ гэсэн,

 

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хамгийн анх 2017 оны 12 дугаар сард манай эгч Сонинцэцэг рүү аавын бие маш муу байна, хагалгаанд орох шаардлагатай, найздаа мөнгө зээлээч гэж ярьсан гэсэн. Тэгээд эгч тэр найзруугаа Солонгос улсаас 4.670.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд эгч над руу яриад 0 тоот данс руу 5.000.000 төгрөг шилжүүлчих, манай найз байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ж.С дүүргийн 32-ын тойргийн Бүрд худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас тус данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би эгчид хэлээд орхисон байсан. Манай эгч л Солонгос улсаас нөгөө найз руугаа яриад мөнгө нэхэж байгаа гэж байсан. Нөгөө найз нь сүүлдээ утсаа ч авахаа больсон. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 9.670.000 төгрөг гэж андуурч хэлсэн байна, тухайн үед нийт 9.600.000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд өөрийн Хаан банкны 5952105073 дугаарын данснаас Р.Г гэх хүний ,дугаарын данс руу 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5.0 сая төгрөгийг шилжүүлсэн. ...Үүнээс гадна миний төрсөн эгч Сайнбаярын Сонинцэцэг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5025252647 дугаарын данснаас Р.Г гэж хүний данс руу 3.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 9.600.000  төгрөг шилжүүлсэн байна. Тухайн үед аавын бие муудаад байна, мөнгөний хэрэг яаралтай гарсан гэхээр нь Р.Гын данс руу шилжүүлсэн. Одоо дээрх 9.600.000 төгрөгнөөс өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Миний хувьд гомдолтой байна...” /4-р хх-ийн 178-179, 180-181183-185/ гэсэн,

 

Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд хувиараа бизнес хийдэг. Ингээд бизнес хийж байхдаа Р.Г гэж залууг зүс мэддэг байсан. 2018 оны 01 дүгээр сарын үеэр Р.Г над руу залгаад “мөнгөний хэрэг болоод байна, мөнгө зээлээч, аавын бие муу байна” гэсэн. Тухайн үед миний дансанд байсан 320,000 төгрөг байсныг Р.Гын Хаан банкны ,дугаарын данс руу шилжүүлсэн. Би сүүлд дансны хуулгаа харахад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Р.Гын данс руу мөнгийг шилжүүлсэн байсан. Надад тухайн үед ямар нэгэн ажил бүтээж өгнө гээд хэлж авсан зүйл байхгүй. Хэрэгтэй үедээ надаас зээлж авчихаад утсаа салгаад алга болсон. Миний хувьд өөрийн 320,000 төгрөгөө Р.Г гэж хүнээс нэхэмжилж байна...” /4-р хх-ийн 205-206, 7-р хх-ийн 187-188/ гэсэн,

 

Хохирогч Г.Смөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би одоо он сарыг нь тодорхой санахгүй байна. 2018 оны эхээр байх хүү Болор-Эрдэнийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах гээд хөөцөлдөж байсан. Энэ үеэр би Р.Г гэж хүнийг дам, дамаа хүнээр дамжуулан мэдэж аваад тухайн үед надад хэлж байсан, яаралтай энэ данс руу визний хураамж болох 180.000 төгрөг шилжүүл гэхээр нь би Р.Г гэж хүний Хаан банкны ,дугаарын данс руу өөрийн 5214051231 дугаарын данснаас шилжүүлсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа дахин утасдаад виз гарчихлаа гээд онгоцны билетний мөнгө гээд нэхээд байхаар нь дахин өмнө мөнгө шилжүүлж байсан дансруугаа 735.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай хүүгийн хувьд тухайн үед Р.Г гэж хүнтэй уулзаж байсан, ямар нэгэн асуудал байхгүй. Миний хувьд утсаар холбогдоод явдаг байсан. Одоо миний мөнгөнөөс Р.Г гэж хүн өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна...” /4-р хх-ийн 211-213/ гэсэн,

 

Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын эхээр зүс таних Р.Г гэх хүнд дүү болох Халиуны Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар хоёр удаа нийт 1.350.000 төгрөг өгөөд одоог хүртэл авч чадаагүй. Би тэр Р.Г гэх хүнийг манай найз нөхөдтэй хамт явж байхад нь танилцаж байсан. Тэгээд мөнгө өгсөнөөс хойш хаана юу хийж байгаа талаар сураг тасарсан. Энэ талаар хэнд хандахаа мэдэхгүй байсан. ...Хамт ажилладаг Халиун гэх эмэгтэй Бүгд Найрамдах Солонгос Улс руу явах гээд хөөцөлдөж байсан. Халиун бид хоёр ажил дээрээ дотно хуурай эгч дүүсийн холбоотой байдаг. Ингээд 2018 оны 01 дүгээр сараас эхлэн гадагшаа явах гээд хөөцөлдөж байх явцдаа Р.Г гээд Солонгос улсын виз гаргадаг залууг мэдэж аваад түүнтэй утсаар ярьсан. Тэгэхэд Р.Г гэх залуу өөрийгөө Монгол банкинд ажилладаг, ажилчидын виз гаргах гэж байгаа, энэ хүмүүсийн дунд танай дүүгийн визийг оруулаад хамт гаргаад өгөх боломжтой, эхний ээлжинд 650.000 төгрөг өгчих, виз гарсаны дараа үлдэгдэл мөнгийг нь авъя гэсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын дундуур Халиун бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн орчимд Р.Г гэж залуутай уулзаад виз гаргуулахаар болоод бэлнээр 650.000 төгрөг өгсөн. Тухайн үед бид хоёр ямар нэгэн баримт үйлдээгүй бөгөөд 7 хоногийн дараа виз гарахаар яръя гээд салсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Р.Г дахин залгаад 700.000 төгрөг хэрэгтэй байна, дансаар яаралтай шилжүүл гэхээр түүний хэлсэн ,дугаарын данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 1.350.000 төгрөг авсанаас хойш утсаа авахгүй зугтаад алга болсон. Тухайн үед Халиуны өмнөөс би дансаар 700.000 төгрөг, бэлнээр 650.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг дүү Халиуны өмнөөс шилжүүлсэн. Миний хохирлоос өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй...” /4-р хх-ийн 221-222, 223-224, 7-р хх-ийн 195/ гэсэн,

 

Хохирогч С.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Р.Г гэж хүнийг танихгүй. 2018 оны 01 дүгээр сарын дундуур байх манай ах Баасансүрэн Бүгд Найрамдах Солонгос улс руу найдвартай явуулдаг хүн байна гэсэн. Үүний дагуу би ахаас утасны дугаарыг нь аваад Р.Г гэж хүнтэй ярьсан. Тэгэхэд Солонгос улс руу найдвартай 5 жилийн хугацаагаар ажлын гэрээгээр явуулна. Эхний ээлжинд явахаас өмнө 2.0 сая төгрөг хэрэг болно, чиний визийг 7 хоногийн хугацаанд гаргад өгнө гэсэн. Ингээд би тэр хүнээр виз гаргуулахаар тохирсон. Тэгээд би Р.Г гэж хүнд өөрийн гадаад паспортын дугаарыг явуулсан. Түүнээс хойш энэ хүнтэй ярихаар чиний визийг хөөцөлдөөд явж байна, нэрийг чинь оруулах гэж байна гээд хэлээд яваад байсан. Ингээд 7 орчим хоногийн дараа байх шинжилгээ өг, нэр чинь орчихлоо, гадаад паспортоо захиал гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр найдвартай байх гэж бодоод шинжилгээ өгөөд хариуг авсан. ...Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр над руу залгаад виз чинь найдвартай болчихлоо, нэг талын онгоцны тийзний мөнгө яаралтай хийх юм бол бүр баталгаатай болох гээд байна, цагаан сараас өмнө виз чинь гараад явна гэж 5031643665 дугаарын данснаас Р.Г гэж хүний ,дугаарын данс руу 735.000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хойш утсаар ярихад манай ээжийн бие муудаад би Хонхорт ирсэн байна, чиний виз болсон тийзийг чинь захиалсан, урилга чинь ирэхээр шууд явна, бэлдээд байж бай, ямар ч асуудалгүй гэж хэлээд утсаа тасалсан...” /4-р хх-ийн 232-233/ гэсэн,

 

Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын дундуур “Ж” гэх фейсбүүк хаягтай хүн танилцан, чатлаж байгаад 12 дугаар сарын 20-ны өдөр уг хүнтэй уулзахаар болоод Цамбагарав дээр уулзаад бид хоёр Нисэхийн амралтанд очиж хоёр хоног хоносон. Энэ залуу өөрийгөө надад Ж гэж танилцуулсан. ...Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ж над руу залгаад Солонгосын элчинд манай найз ажилладаг, гэрээгээр хэдэн хүн гаргах хэрэгтэй байна, Солонгос руу явах хүн байна уу гэхээр нь би найзууддаа хэлэхэд бүгд явъя гэсэн. Тэгээд явах хүн байна гэж хэлэхэд урилганы мөнгө гэж 180.000 төгрөг, овог нэр, регистрын дугаарын хамт бичээд данс руу шилжүүл, мөнгийг нь манай найз Р.Г гэдэг хүн дансаараа авна гэж хэлэхээр нь тухайн үед мөнгөгүй байсан учир маргааш нь Батжаргал, Ану хоёр 360.000 төгрөг Р.Г гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа дахиад явах хүн байна уу гэхээр нь би явъя гээд урилганы мөнгө гээд 180.000 төгрөгийг А эгчийнхээ дансаар шилжүүлсэн. Тэгээд намайг дагаад А, С.Л нар урилганы мөнгө гэж шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Р.Г гэдэг хүний утас луу залгахад удахгүй урилга чинь ирнэ, визний мөнгө нэг хүний 735.000 төгрөг бэлдээд байж бай гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу залгаад хүн бүр 735.000 төгрөгөө Р.Г гэдэг хүний данс руу шилжүүл, би урилгаа аваад очье гээд Ж 0 дугаарын утсаар залгасан. Тэгээд бид нарыг эрүүл мэндийн шинжилгээгээ өгч бай гэхээр нь хүн бүр 12.000 төгрөгөөр эрүүл мэндийн шинжилгээ өгсөн. Одоогийн байдлаар Р.Г гэдэг хүн надаас 915.000 төгрөг авсан байна, тэрнээс хойш чимээгүй болчихоор нь би Ж руу залгахад утсаа аваад “би хөдөө явж байна удахгүй очно, аавын бие муу байна” гэж байсан. Дараа нь хэд хоногийн дараа дахиад залгахад “аав өнгөрчихлөө” гээд ярьж байсан. Тэгээд бүр нэг л худлаа санагдаад байхаар нь фейсбүүкээр Р.Г гээд хайтал надтай анх өөрийгөө Ж гэж танилцуулсан залуу Р.Г болж таарсан. Анхнаасаа намайг хуураад худал нэр хэлээд танилцаж байсан. Анх урилганы мөнгө гэж 180.000 төгрөг А эгчийн дансаар шилжүүлсэн, дараа нь Батжаргалын дансаар 735.000 төгрөг шилжүүлсэн, нийтдээ 915.000 төгрөгийн хохирол учирсан...” /5-р хх-ийн 20-21/ гэсэн,

 

Хохирогч Н.Нмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай төрсөн эгч С.Н Солонгос улсын виз гаргаж өгдөг хүн байна, нэг холбогдоодох гэсэн. Тэгээд би Тгэгч хүнтэй 86122565 дугаарын утсаар холбогдоход “манай найз Солонгосын элчингийн гэрээний ажилтнуудыг найдвартай бүртгэдэг хүн, явуулах гэж байсан хүмүүсээс нэг нь өвчний улмаас явж чадахаа байсан, тэр хүний оронд ямар нэг хүн олоод өг, найдвартай виз гаргаад өгье” гэсэн, тэгээд би урьд нь явах саналтай байсан хүмүүсийнхээ нэг болох Алтантавьт 88112328 гэсэн хүнтэй холбогдоод виз гаргаж өгөх хүн байна, чи надтай яриад бичиг, баримтыг нь аваад яв гэсэн. Тэгээд Алтантавьт гэх хүнтэй паркийн арын Ардчилсан нам гэсэн байранд очоод бичиг баримтыг нь зурагтай нь очиж авахад надад 5 сая төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд би бичиг, баримт, зургыг нь аваад Тгэх хүн рүү залгаад “энэ хүнийхээ бичиг баримтыг хаана аваачиж өгөх вэ” гэхэд “би хотоос гараад явж байна, манай эгч авто плаза хоёрын лангуун дээр сууж байгаа, тэрэнд аваачаад өгчих” гээд утасны дугаарыг нь өгсөн. Би утсаар холбогдоод Тнэг бичиг, баримт өгчих гэсийн, гэтэл за аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Автоплаза хоёрын өргөтөл хэсэг дээрх нэг лангуун дээр бичиг, баримт, зургыг нь аваачиж өгсөн. Гэхдээ би мөнгийг нь өгөлгүй, зөвхөн бичиг, баримт, зургыг нь аваачиж өгчихөөд ажил руугаа яваад ажил тарахын үед Тнад руу залгаад “Нөгөө манай элчинд ажилладаг найз нөгөө хүнийг чинь явах хүмүүсийн жагсаалтанд хийх гээд байна. Яг найдвартай хүн явж чадах хүн гэдгийг нь мэдэх хэрэгтэй байна мөнгө шилжүүлчих” гэхээр нь би хариуд нь “танихгүй биеэр уулзаагүй хүнд мөнгө өгмөөргүй байна” гэхэд Т“манай элчинд ажилладаг найз мөнгийг нь одоо өгөхгүй бол нөгөө хүнийг чинь Солонгос явуулах гэрээний ажилтны бүртгэлд оруулж чадахгүй” гээд байна гэсэн. Тэгээд би “бүүр болохгүй байгаа юм бол би бүгдийг нь өгч чадахгүй, бүр итгэхгүй байгаа бол урьдчилгаа 1 сая төгрөг явуулья” гэтэл Т“за би нэг данс явуулья” гээд ,гэсэн Хаан банкны Р.Г гэх нэртэй данс руу 1 сая төгрөг гэрийн ойролцоо мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь Төмөрөөгийн утас руу залгатал холбогдох боломжгүй болсон байсан бөгөөд 4, 5 хоног хүлээхдээ тогтмол утас руу нь залгаж байсан, мөн нөгөө автоплаза дээр бичиг баримт өгсөн эмэгтэй рүү залгаж асуухад бичиг, баримтыг чинь хүн ирж аваагүй байна, чи өөрөө ирж авах юм уу гэхээр нь хэрэг болох оо больсныг мэдээд тэндээ бичиг баримт нь байсан, цагдаад мэдэгдэх хэрэгтэй байх гээд очиж аваагүй. ...Автоплаза дээр очиж, бичиг баримт, зургыг нь аваад Алтантавьт гэх хүнд шилжүүлсэн 5 сая төгрөгийн хамт хүлээлгэн өгсөн...” /5-р хх-ийн 58-59/ гэсэн,

 

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтэээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын эхээр Ж гэх залуутай танилцаад, улмаар уг залуу “Солонгос улсын виз гаргаж өгнө, виз гаргуулахад 3.000.000 төгрөг хэрэг болно” гэж надад хэлэхээр нь би түүний данс руу эхний ээлжинд 360.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийнхөө 5001342446 дугаарын данснаас, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөн өөрийнхөө данснаас 735.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөн өөрийнхөө данснаас 735.000 төгрөгийг Ж гэх хүний данс руу шилжүүлсэн ба түүнээс хойш уг залуутай уулзаж чадаагүй. Ж гэх залуу надад хэлэхдээ 3.000.000 төгрөг өгчихвөл асуудалгүй чамайг Солонгос улсын визинд оруулж өгнө гэж хэлээд хуурч, мэхэлсэн. Би Ж гэдэг залууг шууд хараад танина. Харин Ж руу шилжүүлсэн дансны дугаарыг би одоо сайн санахгүй байна. Данс эзэмшигч нь Р.Г гэсэн нэртэй байсан, би 3 удаа мөнгө өгөхдөө зөвхөн энэ данс руу л явуулсан. Би Р.Г гэж хүнийг анх виз гаргадаг гэхээр нь дам дамаа хүмүүсээс мэдээд утсыг нь олоод уулзсан. Ингээд Р.Г гэж хүнтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн орчим уулзахад өөрийгөө Ж гэж танилцуулсан, манай найз Р.Г Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг гэсэн бөгөөд Солонгос улсад 3 жилийн хугацаанд ажиллах гэрээний виз гаргаж өгнө гээд салсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ж гэх залуу нь миний утас руу залгаад урилганы мөнгө 180.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь өөрийн Хас банкны 5001342446 дугаарын данснаас Р.Г гэж хүний Хаан банкны ,дугаарын данс руу 360.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн данснаас 735.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс гадна найз Болор-Эрдэний данснаас виз гаргуулахаар Р.Г гэж хүний данс руу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 180.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 735.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 2.010.000 төгрөгийг Р.Г гэх хүний данс руу шилжүүлсэн. Миний хувьд Р.Г гэж хүнд ямар нэгэн бичиг баримт өгөөгүй, мөнгө өгсөн нь миний дансны хуулгаар харагдана. Түүнээс хойш мөнгө авсанаас хойш утсаар ярихаар худлаа хэлээд алга болсон. Тэгээд цагдаад хандсаны дараа Ж гэх хүн байхгүй, Р.Г гэдгийг нь мэдэж авсан...” /5-р хх-ийн 80-82, 83-84/ гэсэн,

 

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр өөрийгөө Ж гэх 30-35 орчим насны хүнтэй танилцаад Улаан загалмайн нийгэмлэгийн тавилганы тендер авч өгнө гэж надаас 4.500.000 төгрөг авсан. Би Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плазагийн Хаан банкнаас ,гэсэн данс руу хийсэн. Надаас авсан мөнгө тендерийн хорооны гишүүдэд өгнө гэж байсан.

Би 2018 онд хувиараа тавилгын үйлдвэр ажиллуулдаг байсан. Ингээд ажлын шугамаар 2018 оны 3 дугаар сарын сүүлээр байх Ж гээд 30 гаран насны залуу өөрийгөө Улаан загалмайн нийгэмлэгт ажилладаг гэж танилцуулсан. Ингээд Улаан загалмайн нийгэмлэгийн тавилгын тендерийн ажлыг авч өгөх боломжтой талаар хэлсэн. Миний хувьд тухайн ажлыг бүтэх юм бол авъя гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа нөгөө Ж гээд залуутай утсаар ярихад чамд тавилгын тендерийн ажил олж өгөх боломж байна, энэ ажлыг хариуцсан хүмүүст тус бүр 1,000,000 төгрөг өгөх хэрэгтэй байна. Надад 4,000,000 төгрөг шилжүүлчих энэ мөнгийг хариуцсан хүмүүст нь өгөөд тендерийн ажил авч өгье” гэсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Р.Г гэсэн Хаан банкны ,дугаарын данс руу 4,000,000 төгрөгийг өөрийн 0 дугаарын данснаас шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэнээс хойш Ж гээд залуутай утсаар ярихад “ажил бүтэх гэж байна, түр хүлээж бай” гэж хэлдэг байсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ж руу залгахад “хөдөө ажлаар явж байна, шатахууны мөнгө хэрэгтэй байна. Хотод очиж байгаад мөнгийг чинь өгье” гэхээр нь өмнө шилжүүлсэн данс руугаа 500,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Ж утсаа авахаа больсон. Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасны дараа Р.Г гэж хүн болохыг нь мэдсэн.  ...Миний хувьд Р.Г гэж хүнд ямар нэгэн компанийн бичиг баримт өгсөн асуудал байхгүй. Р.Г нь надаас авсан 4,500,000 төгрөгнөөс өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй...” /5-р хх-йн 113-115/ гэсэн,

 

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2018 оны 5 дугаар сарын эхээр фейсбүүк хаягаар барилгын 40 труба зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдоод Дундговь аймагт байгаа 6 метрийн урттай 2.000-3.000 ширхэг труба байна гэхээр авахаар тохирч өөрийн Хаан банкны данснаас тухай үед мобайл банкаар урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэсэг надтай утсаар холбогдож байгаад сураггүй алга болсон. Тухайн үед надад труба зарна гэж байсан хүн өөрийгөө Р.Г гэж танилцуулж байсан санагдаж байна...” /5-р хх-ийн 136-137/ гэсэн,

 

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Ар угтаал” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр байх үнэгүй.мн сайт дээр “сэндвичэн барилгын ажил хийнэ” гэсэн зар байршуулсан. Энэ зарын дагуу Р.Г гэж хүн надтай утсаар холбогдоод хоёр хоногийн дараа уулзсан. Ингээд Р.Г гэж хүн манай ажил болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны зүүн талд байрлах оффисын байранд ирж уулзсан. Тэгэхэд Р.Г “Сохо мебел” ХХК-ийн барилгын ажлын зураг аваад явж байсан бөгөөд энэ барилгын ажлыг авахад бүх талаас нь оролцоод өгье гэсэн бөгөөд дээрх барилгыг хэдэн төгрөгөөр хийж гүйцэтгэх талаар үнийн санал авахаар нь өөрийн хийх боломжтой үнэ хэлж байсан. Тэгээд Р.Г нь үнийн санал аваад цааш нь холбогдох хүмүүст танилцуулна гээд явуулсан. Үүнээс хойш үнийн санал танилцуулж байна гээд хоёроос гурван хоног болсон. Үүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Р.Г залгаад “ер нь барилгын ажил нааштай болж байна, дотор ажиллаж байгаа хүмүүс рүү мөнгө өгөх хэрэгтэй, тэгвэл манай ажил бүтэх гээд байна, яаралтай 4,000,000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би “ажил бүтэхээр нь тамга тэмдэгээ дараад бүх зүйл жин тан болохоор нь мөнгөө өгье” гэсэн. Ингээд тухайн үед Р.Г барилгын зураг аваад явж байсан учраас “Сохо мебель” ХХК-ийн сайт руу ороод утас руу нь залгаж асуухад барилга барих гэж байгаа гүйцэтгэгч сонгон шалгаруулж байгаа, та мэдээлэл хаанаас авсан бэ гэж асуухаар нь энэ хүнийг үнэхээр танилтай юм байна гэж бодсон. Тэгээд “мөнгөө өгөхгүй гэрээ байгуулсаны дараа мөнгөө өгнө” гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд Р.Г гээд залуу “Чи ч ашигтай ажиллана, би ч ашигтай ажиллана, хоёулаа ажил бүтээх 4,000,000 төгрөгийг хуваагаад төлье” гэсэн санал тавихаар нь нэгдүгээрт төсөл хэрэгжих гэж байгаа учраас итгэл үнэмшил төрөөд 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ж.С дүүрэг 8 дугаар хороо 42а-19 тоот гэртээ байхдаа өөрийн Хаан банкны данснаас Р.Г гэж хүний ,дугаарын дансруу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Түүнээс хойш Р.Гтай утсаар холбогдоход ажил удахгүй бүтэх гэж байгаа гээд над руу мессеж бичиж байгаад сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Ингээд хэсэг хугацаанд алга болоод 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Р.Гтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 орчим төмрийн үйлдвэр дээр таарсан. Тэгэхэд Р.Г нь машинаас юм аваад ирье гэж хэлээд зугтаад яваад өгсөн. Түүнээс хойш энэ хүнээс мессеж ирэхээ болиод утсаа авахгүй алга болсон...” /5-р хх-ийн 143-144/ гэсэн,

 

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 дугаар сарын эхээр байх Өвөр Монголоос 40 жуулчин наадмын нээлт үзэхээр ирсэн байсан. Ингээд тухайн үед наадмын тасалбар олдохгүй байсан учраас өөрийн “” гэсэн фейсбүүк хаягнаас “наадмын билет худалдан авна” гэсэн зар байршуулсан. Тухайн үед миний танихгүй боловч фейсбүүкийн найз Р.Г гэж хүнээс “наадмын билет олж өгч чадна шүү, хэдэн ширхэгийг авах вэ, манай найз наадмын билетийн касс хийдэг юм” гэсэн. Ингээд би тухайн үед “40 ширхэг билет хэрэгтэй, гадаадаас хүмүүст наадмын нээлт үзүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхэд “нэг ширхэг билет 40.000 төгрөгөөр олж өгье, өнөөдрөөс хэтрэх юм бол шагийн үнээр зарагдаж эхлэнэ” гээд надад 91341616 гэсэн дугаар өгсөн бөгөөд утас руу залгахад “хурдан мөнгө явуулаарай, билетийг чинь захиалаад байж байя, өөрт байгаа мөнгөөрөө билетийг чинь аваад байж байя” гэсэн. Энэ үед жуулчид билет байхгүй учраас хөдөө явж байсан. Тэгээд билет олчихлоо гээд хүмүүсээ нааш нь дуудсан. Ингээд нөгөө хүнээс 40 ширхэг билет 1,6 сая төгрөгөөр авахаар болоод эхний ээлжинд урьдчилгаа болгож Р.Г гэж хүний ,дугаарын данс руу 1.400.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байранд байхдаа шилжүүлсэн. Тухайн өдрөө Р.Г гээд залуу нь билет авсан одоо аваачиж өгөх гэж байна гэж явсаар байгаад хоёр хоночихсон. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр намайг фейсбүүк найзаасаа хасаад утсаа авахгүй алга болсон. Үүнээс хойш утас нь холбогдохгүй алга болсон. Би Р.Г гэж хүнтэй ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй, энэ хүнтэй утсаар яриад түүний банкны данс руу мөнгө шилжүүлсэн...” /5-р хх-ийн 152-153/ гэсэн,

 

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Р.Г гэж хүнтэй 2018 оны 5 дугаар сарын орчим байх фэйсбүүкээр танилцаж байсан. Тухайн үед манай найзуудтай фэйсбүүкээр найз нөхдийн холбоотой болохоор нь найзын хүсэлтийг нь хүлээж аваад танилцсан. Ингээд Галаа гээд хүнтэй фэйсбүүкийн чатаар харилцдаг байсан. Тухайн үед манай хүү Солонгос улсад суралцаж байгаад ирсэн байсан. Энэ үеэр Галаа нь Солонгос улс руу хүүхдээ явуулах уу гээд асуухаар нь одоохондоо хүүхдээ явуулахгүй, харин би өөрөө явмаар байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Галаа хоёрдугаар сард ажлын баг явах гэж байгаа, боломжийн юм орж ирэхээр чамд хэлье гэсэн. Үүнээс хойш Галаатай чатаар холбоотой байсан. Ингээд харьцаж байхдаа диплом гаргадаг танил байна уу гээд асуухад надад таньдаг хүн байгаа, би гаргаад өгье гээд бичиг баримтаа бүрдүүлж бай, би очоод авъя гэсэн. Тэгээд манай ажил болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо “My car авто сервис” дээр ирээд бичиг баримт аваад төлбөр 236,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь Р.Гын ,дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Галаа нь мөнгө авч явсанаас хойш диплом юу болсон талаар асуухаар удахгүй гаргаж өгнө гэсэн. Ингээд чиний өгсөн мөнгө чинь хүрэхгүй байна, дахиад мөнгө нэмж өг гэхээр би нэмж өгөх боломжгүй гэсэн. Ингээд миний мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй одоог хүртэл явж байна. ...Энэ хугацаанд би Галаагаас мөнгө нэхээд байнга чатаар холбоотой байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын эхээр Солонгос улс руу багаар явах хүмүүсийн дунд чиний нэрийг оруулаад виз гаргаад өгье гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах өөрийн ажил дээрээс 380,000 төгрөгийг өөрийн данснаас Р.Гын Хаан банкны ,дугаарын данс руу 380,000 төгрөгийг визний төлбөр гээд шилжүүлсэн. Үүнээс хойш виз гарах байх 02 дугаар сарын сүүл хүртэл хүлээсэн боловч гаргаж өгөөгүй бөгөөд утсаа салгаад алга болсон...” /5-р хх-ийн 162-163/ гэсэн,

 

Хохирогч С.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригч эмчээр ажилладаг. Цуг ажилладаг Ё.Ч гэх эмч маань өвөл “манай нөхрийн дүүгийн таньдаг хүн найдвартай виз гаргана гэнээ. Тэгээд би нөхөртөй виз гаргуулаад Солонгос улс руу явуулья гэсэн чинь явахгүй гэнээ” гэж ярихаар нь би “тэгвэл танай нөхөр явахгүй юм бол би дүүгээ явуулчихья” гэсэн. Ё.Ч эмч “би тэгвэл дүүгээсээ асууж өгье” гэж надад хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө Ё.Ч эмч над руу залгаад “нөгөө виз гаргах хүн чинь одоо чамтай холбогдоно, би чиний дугаарыг тэр хүнд өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд над руу 80110696 гэсэн дугаараас залгахаар нь автал нэг хүн өөрийгөө Р.Г гэж танилцуулаад “та дүүгээ Солонгосын виз гаргуулна гэсэн үү?, одоо яаралтай 15 цагаас өмнө мөнгө шилжүүл” гэсэн. Тэгээд энэ данс руу шилжүүл гээд ,тоот Хаан банкны данс өгсөн. Би тэр даруйдаа шаардлагатай гэсэн 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Визийг 2.100.000 төгрөгөөр гаргана гэж байсан ч яг мөнгө шилжүүлэхийн өмнө О.И над руу залгаж “Р.Г руу 1.700.000 төгрөг л шилжүүлээрэй, бид ахад виз гаргуулна гээд 400.000 төгрөг урьдчилгаанд Р.Г руу шилжүүлчихсэн байгаа. Та 400.000 төгрөгөө ахын данс руу хийчих” гээд надаас энэ мөнгө шилжүүлж авсан. О.И бол Ё.Ч эмчийн нөхөр Лийн төрсөн дүү нь. Тэр Р.Гыг О.И л таньдаг гэсэн, тэгээд ахдаа зуучилдж виз гаргуулах гэж байсан юм билээ. ...Манай гэр бүлээс надаас өөр хүн Р.Гад залилуулаагүй. Би дүүгээ Солонгос улс руу явуулна гэж бодоод хийж байсан ажлаас нь гаргаад өөрийнхөө мөнгийг Р.Гад залилуулчихсан...” /5-р хх-ийн 202-204/ гэсэн,

 

Хохирогч О.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед өөрийн төрсөн ах О.Лд хямдаар Солонгос улс руу явах боломж байна гэж хэлэхэд надад 2.080.000 төгрөг байхгүй гэсэн. Тэгэхээр нь би Р.Г гээд залуу руу залгаад эхний ээлжинд хэдэн төгрөг хэрэгтэй талаар асуухад бичиг, баримт бүрдүүлэхэд 380.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь ахыг явуулахаар тохироод өөрт байсан мөнгөнөөс Р.Г гэх хүний ,дугаарын данс руу 380.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд шилжүүлчихээд Р.Г гэж хүнийг ахтайгаа холбож өгсөн. Тэгээд манай ах явж чадахгүй болоод Р.Гад хэлсэн чинь “та нар хүний амьдралаар тоглолоо, оронд нь хүн олж өг” гээд өдөр бүр залгаад амраахгүй байхаар нь оронд нь Ж гэж хүнийг олж өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Р.Г виз гаргаж өгөөгүй гэдгийг мэдээд утас руу нь залгасан чинь виз гарсан нэг дэх өдөр ирж ав гээд худлаа хэлээд алга болсон. Тухайн үед Ж гээд хүн Р.Гад 1.700.000 төгрөг өгсөн, манай ахад 380.000 төгрөг өгсөн байна лээ. Ингээд надаас 2.080.000 төгрөгөө хүүгийн хамт нэхээд байхаар нь би 2.430.000 төгрөгийг Золзаяагийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг би тухайн үед Лийн данснаас шилжүүлсэн. Одоо энэ мөнгөө Р.Гаас нэхэмжилмээр байна...” /5-р хх-ийн 220-222/

 

Хохирогч Б.Нмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хүү С.Энхжин нь 2018 оны 12 дугаар сар орчим Бүгд Найрамдах Солонгос улсын визинд орохоор хөөцөлдөж байсан. Энэ үеэр танил О.И гэж хүн “Р.Г гээд найдвартай виз гаргадаг залуу байна, энэ хүнээр визийг чинь гаргуулаад өгье” гэсэн. Тухайн үед эхний ээлжинд 380.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Ингээд би хүүгийнхээ визийг гаргуулахаар тохироод 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Энхжингийн дансанд 230.000 төгрөг шилжүүлээд түүнийгээ хүүгийнхээ данснаас Р.Г гэж хүний ,дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Р.Г гээд залуу өөрөө яриад “эгчээ та үлдэгдэл 150.000 төгрөгөө шилжүүл” гэхээр нь мөн хүүгийнхээ данснаас 150.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. ...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин залгаад “виз найдвартай гарна, та хүүгийнхээ онгоцны тийзний мөнгө 1.700.000 төгрөг шилжүүл” гэхээр нь энэ өдрөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошуунд байрлах “Хаан” банкнаас 1.800.000 төгрөгийн зээл аваад 1.700.000 төгрөгийг нь Р.Г гэж хүний данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш утсаар ярихад “танай хүүгийн виз 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарна хүлээж байгаарай” гэсэн. Тэгэхээр нь хүлээж байгаад 27-ны өдөр залгахад “визний дараалал их байна, элчин сайдын яаманд шалгалт орсон, хэд хоног хүлээх шаардлагатай” гэхээр нь энэ хүнд итгээд 2019 оны 02 дугаар сарын сүүл хүртэл хүлээсэн боловч түүнээс цааш утсаа авахгүй алга болсон. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр над руу залгаад хүүгийн чинь виз гарсан гэж хэлээд түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Р.Г гэж хүний данс руу 2.080.000 төгрөгийг шилжүүлэхдээ хүүгийнхээ Хаан банкны данснаас шилжүүлсэн...” /6-р хх-ийн 19-20/ гэсэн,

 

Хохирогч Ч.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 01 дүгээр сард Солонгос улс руу явах виз гаргуулахаар Бадамдуламын танил гэх Р.Гын ,дугаарын данс руу 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Р.Гыг манай төрсөн эгч Ч.Бсанал болгосон, гэхдээ дотно найзууд биш, танилууд гэж надад хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Р.Г бид хоёр Чингис зочид буудал дээр уулзаад Е-мартын АТМ орж би мөнгө шилжүүлсэн. Миний гадаад паспорт, цээж зураг зэргийг авч явсан. Р.Г нь тухайн үед “би Зам тээврийн яаманд, санхүүгийн албанд ажилладаг, ажлын журмаар виз 14 хоногийн хугацаанд асуудалгүй гаргаж өгнө” гэж надад хэлсэн. Сүүлд хоёрдугаар сард ажлаасаа гарсан гэж сонсогдсон. Тэр үеэс хойш Р.Гаас утсаар, мессэжээр “юу болж байна” гэхэд “удахгүй өгнө, найдвартай” гэдэг байсан...” /6-р хх-ийн 45-46, 47-48/ гэсэн,

 

Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын орчим АНУ-руу явах зорилгоор визний материал хөөцөлдөж байсан. Би тухайн үед энэ талаараа танил эгч Алтанбаярт хэлж байсан, тэгэхэд А эгч манай танидаг хүн визний материал гаргадаг, чи өөрөө уулзаад үзээч гэж хэлсэн. Үүнээс хойш би Р.Г гэх хүнтэй утсаар ярьж холбогдоход АНУ-ын виз гаргаж өгөх боломжтой, урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй, миний танил элчин сайдын яаманд ажилладаг, гаргаж өгнө гэхээр нь тэр хүнтэй уулзахаар тохироод 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын орчим уулзсан. Тухайн уулзсан залуу нь 40 гаран насны хүн байсан. Тэгээд би гадагшаа гэр бүлийн хамт явах сонирхолтой байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд нэг хүний урьдчилгаа 500 доллар хэрэгтэй гэсэн. Ингээд өөрөө материалаа бүрдүүлээд дуудахад бэлэн болгоод хоёр сарын дотор виз гаргаж өгнө гэж хэлсэн. Тухайн үед энэ хүнээр виз гаргуулахаар тохироод хоёр хүний визний хураамж болох 1.000 долларыг тэр өдрийн ханшаар тооцоод 2.630.000 төгрөгийг Р.Г гэж хүний Хаан банкны ,дугаарын дансанд шилжүүлсэн. Ингээд мөнгө авсан юм чинь баримт бичиж өг гэсэн шаардлага тавихад ТҮЦ машинаас өөрийн зурагтай лавлагаа гаргаж өгөхөд Рын Р.Г 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн залуу байсан. Ингээд уг лавалгааны ард нь надаас мөнгө авсан талаар баримт үйлдээд миний эхнэр бид хоёрын гадаад паспортыг аваад явсан...” /6-р хх-ийн 70-72/ гэсэн,

 

Хохирогч О.Эмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сард фейсбүүк хаягаар над руу “Galaa baagii” гэх хүнээс найз болоод уулзаж, танилцсан, нийт хоёр удаа уулзсан, тэгээд фейсбүүкээр харилцаатай, байнга бичдэг байсан, өөрийгөө Р.Г гэдэг, Төв аймагт Батсүмбэр суманд газар, тариалан эрхэлдэг, хүлэмжтэй ногоо эрхэлдэг гэж ярьж байсан, тэгээд 2019 оны 6 дугаар сарын 17-нд хүлэмжнийхээ худгийн засалд мөнгө хэрэгтэй байна, 10 сая төгрөг зээлээч, урдаас бараа авах гэсэн, хүүтэй зээлье, 9 дүгээр сарын 05-ны дотор өгнө гэж хэлсэн, тэгээд би итгээд дансаар гэрээсээ интернет банкаар ,гэсэн данс луу өөрийн Худалдаа хөгжлийн данснаас шилжүүлж өгсөн, хэд хоног холбоотой явж байгаад 2019 оны 6 дугаар сарын 27-нд Р.Г аавын дүү нас бараад Увс аймагт би ажил явдлаар ирчихсэн байна, тэгээд гол гаталж байгаад машинаа эвдчихсэн, одоо янзалж байна, 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр машины цахилгаан гэмтчихлээ надад бичиг, баримт алга, эндээс хүнээс мөнгө авч чадахгүй байна, би хотод очоод өгье чи хэдэн төгрөг шилжүүлчих гээд 6 сая төгрөг зээлэхээр болж яг дээрх дансаар 6 сая төгрөг шилжүүлж авсан, тэгээд хэд хоногийн дараа хотод ирчихсэн байна, завгүй байна, уулзахаараа 10 сая төгрөг зээлсэн мөнгөөрөө гэрээ хийе 6 сая төгрөгийг бэлнээр өгнө гэсэн, тэгээд худлаа хэлж зугатаагаад утсаа унтраагаад байсан, ингээд би цагдаад мэдэгдсэн. Ярьсан зүйл бүгд худлаа, намайг залилах гэж худлаа хэлсэн гэж бодож байна...” /6-р хх-ийн 103-105, 106-107/ гэсэн,

 

Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулах зорилгоор хөөцөлдөж байсан. Энэ үеэр Р.Г гэж хүнтэй танилцаад виз гаргуулахаар 3 сая төгрөг өгсөн талаараа надад Ч.Б хэлсэн. Ингээд тухайн хүн мөнгийг нь аваад виз гаргаж өгөлгүй алга болсон гэсэн...” /2-р хх-ийн 47-48/ гэсэн,

 

Гэрч Б.Доржсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Миний хувьд Р.Г гэж хүний данс руу 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ямар учиртай 400.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдэхгүй. Би Р.Г гэх хүнд мөнгө өгөөд залилуулсан ямар нэгэн асуудал байхгүй. Би С.Н гэж хүнийг танина. Бид нар Б сантехникийн дэлгүүрт лангуу ажиллуулдаг. С.Н миний дансаар мөнгө шилжүүлж байсан эсэхийг санахгүй байна, манай наймаачид дотор бэлэн мөнгө өгөөд дансанд байгаа мөнгөнөөс нь шилжүүлэх тохиолдол байдаг...” /2-р хх-ийн 216-217/ гэсэн,

 

Гэрч С.Гмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сая өөрийн дансны хуулга харахад 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Р.Г гэх хүний ,дугаарын данс руу 2.800.000 төгрөг, 200.000 төгрөгөөр хоёр удаа мөнгөн шилжүүлэг хийсэн. Энэ мөнгийг миний төрсөн эгч Самбуугийн С.Н миний данс руу бэлнээр 3.000.000 төгрөг шилжүүлээд энэ мөнгийг би хоёр хуваагаад тухайн данс руу нь шилжүүлсэн. Миний хувьд Р.Г гэх хүнд мөнгө өгч залилуулсан асуудал байхгүй, тухайн үед манай эгч мөнгө шилжүүлээд өг гэсэн учраас эгчийнхээ өмнөөс дээрх данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай эгч С.Н Р.Г гэх хүнд мөнгө алдсан талаар надад сүүлд хэлж байсан, одоо хүртэл тэр хүнээсээ мөнгө авч чадаагүй явж байгаа гэсэн...” гэсэн /2-р хх-ийн 218-219/ гэсэн,

 

Гэрч Б.Гмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр С.Н нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр над руу яриад дээрх Хаан банкны 507520148 тоот Рын Р.Гын данс руу труба урьдчилгаа гэсэн утгатайгаар 2,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би интернет банкаар шилжүүлсэн...” /3-р хх-ийн 34/ гэсэн,

 

Гэрч Б.Ё.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Лийн дүү О.И “манай нөхрийг Солонгос гаргаж өгнө хэмээн виз гаргаж өгдөг хүн” гэж Р.Г гэгчийн дугаарыг өгсөн. Тэр хүнтэй нь манай нөхөр 2018 оны 12 дугаар сарын эхээр утсаар холбогдсон чинь “Солонгос руу явах виз гаргаж өгнө, одоо нийт 12 хүн явуулах гэж байгаа. Тэрэнд оруулж өгье, 2.180.000 төгрөг хэрэгтэй. Виз 01 дүгээр сарын 25-н гэхэд гарчихна” гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр дүү О.Иоор дамжуулж Р.Гын “Хаан” банкны ,дансанд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380.000 төгрөг урьдчилгаа гэж шилжүүлсэн. Ингэж ярьж мөнгө шилжүүлснээс хойш удалгүй манай нөхрийн нуруу өвдөж Солонгос улс руу явахаа больсон гэдгээ утасдаж Р.Гад хэлэхэд тэр “Монголоос Солонгос улс руу явах 12 хүн явуулах урьдчилсан захиалганд таны нэр орсон. Та ингэх байсан бол анхнаасаа яах гэж явна гэсэн юм бэ, та тэр 12 хүн дотор орж байгаа, хүний ажил алаад та явахгүй байсан бол яах гэж хүний ажил баллаад байгаа юм. Танаас болж би ажилгүй болох гээд байна. Виз гарах боллоо, та явахгүй гэж байгаа бол өөрийнхөө оронд хүн олж өг” гэж загнисан. Тэгээд манай нөхөр Р.Гыг ярьсаныг надад хэлээд хүнийг ажилгүй болгох гээд байна, өөрийнхөө оронд яаж хүн олох уу гэж байсан. Тэгэхээр нь би ажлынхаа хамт олонтой нэг айлд цай уух гэж очсон байхдаа манай нөхөр Солонгос улс руу явах гэж байгаад шалтгаанаар явж чадахгүй болчихлоо. Нөгөө хүн нь манай хүнд өөрийнхөө оронд явах хүн олж өг гэж хэлсэн. Тэр хүнтэй холбогдож Солонгос улс руу явах хүн байна уу” гэж ярьсан. Тэгсэн чинь манай тасгийн эх баригч Золзаяа би дүүгээ явуулъя гэхээр би Золоог Р.Гтай холбож өгсөн. Тэр Р.Г гэгч Золоогийн мөнгийг аваад залилаад алга болсон байсан...” /5-р хх-ийн 205-206/ гэсэн,

 

Гэрч Ч.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын эхээр Р.Г “манай байгууллага ажлын шугамаар жил болгон Солонгос улс руу хүн явуулдаг, явах гэж байсан хүн маань явахаа болчихлоо, нэг хүн хэрэгтэй байна, 18 цагаас өмнө над руу 2.400.000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Тухайн үед манай дүү Ч.Батсүхийн эхнэр Мөнхсаруул нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа учраас дүүгээ эхнэр дээрээ очиг гэж бодоод дүүдээ санал болгосон. Манай дүү зөвшөөрөөд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2.400.000 төгрөгийг Р.Гын данс руу шилжүүлсэн...” /6-р хх-ийн 49-50/ гэсэн,

 

Шүүгдэгч Р.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Монголын барилгачдын групп” нэртэй фэйсбүүк группт М.Б гэдэг хүн “..канадын гипсэн хавтан авна...” гэсэн зар байхаар нь уг зарын дагуу М.Бтай өөрийнхөө утсаар холбогдож “уг зарын дагуу ярьж байна, надад гипсэн хавтан байгаа” гэж хэлэхэд М.Б “хямдхан байгаа бол авъя” гэж хэлэхээр нь би “зах зээлийн ханшнаас хямдхан өгнө” гэж хэлээд 1.400.000 төгрөгийн бараа, материал худалдахаар тохирсон. Тэгээд хавтан 1.000.000 төгрөгийг өөрийнхөө банкны данс руу урьдчилгаа нэрээр шилжүүлж авсан. Тэгээд урьдчилгаа 1 сая төгрөг миний дансанд орж ирэхээр нь утсаа салгаад зугтсан. Тухайн үед М.Бд зарахаар тохирсон гэх 1.400.000 төгрөгийн бараа, материал байгаагүй, мөнгөний хэрэг гараад байсан учир мөнгө олох зорилгоор тухайн хүнийг хуурч, мэхэлж мөнгө авсан.

...Бямбаа Солонгос улсын виз гаргуулмаар байна гээд байхаар нь виз гаргаж өгөхөөр болсон. Надад виз гаргаж өгдөг хүн байхгүй, би өөрөө ч виз гаргадаггүй. ...Би Бямбаад тийзний мөнгө гэж 1.182.000 төгрөгийг шилжүүл гэж хэлээд дансаар авсан. Би Бямбаад виз гаргаж өгнө гэж худал хэлж, түүнээс тийзний мөнгө болох 1.182.000 төгрөгийг авсан үнэн.

...Хан-Уул дүүрэгт байрлах Вива Сити хороолоын хажуугийн ногоон алаг байранд ирж тус эмэгтэйтэй уулзаж, ярилцаад “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, өөрийн Хаан банкны данс руу урьдчилгаа болох мөнгийг шилжүүлчих” гэж хэлээд 4.200.000 төгрөг хийлгэж авсан. Би дараа нь нөгөө эмэгтэйтэй ганц хоёр удаа холбоо бариад дахиж холбоо бариагүй, би тухайн үед 9682-0069 гэсэн дугаарын гар утастай байсан.

...Жолооч эмэгтэй рүү залгаад виз гаргах талаар асуусан, болох талаар хэлж байна лээ гэхэд тэр эмэгтэй би гаргуулья гэсэн. ...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад дансаа явуул гэж хэлээд 3,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. ...Надад мөнгөний хэрэг гараад тухайн эмэгтэйд худал ярьж 3 сая төгрөгийг түүнээс авсан юм.

...Би Монголын барилгачдын групп гэсэн хаяг дээр тоосго авна гэсэн зар байхаар нь яриад  надад тоосго байгаа 1 ширхэгийг 180 төгрөгөөр өгнө гэж хэлээд авах юм бол аваад очно гэж хэлсэн, ингээд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гээд өөрийнхөө дансыг өгөөд 1,000,000 төгрөг шилжүүлж авсан.

...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Алтны компанид үхрийн чанартай мах нийлүүлнэ гэж зар байсны дагуу Дэнжийн мянгын зах дээр ажилладаг ченж хүнээс хамтран ажлая гэж хэлээд 700.000 төгрөг залилан авсан.

...Надад Т.Цгийн махыг борлуулж өгөх хүн байгаагүй. Надад мөнгөний хэрэг гараад худлаа ярьж авсан юм. Т.Цгийн өгсөн мөнгийг би хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн юм. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдоөөс 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд өөрийгөө Г гэж худлаа хэлж танилцуулж Нараа гэх хүнээс “Төрийн банкны сантехникийн засвар үйлчилгээний ажлын тендер авч өгнө” гэж хэлээд 4 удаагийн шилжүүлгээр нийт 9.6  сая төгрөгийг залилж авсан. Энэ гэмт хэрэг хаана шалгагдаж байгаа талаар мэдэхгүй байна. Энэ хүн нь 100 айлын сантехникийн дэлгүүрт ажилладаг. ...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үнэгүй.мн сайтад байх зарын дагуу үл таних хүнтэй холбогдож “Барилгын ажил авч өгнө” гэж хэлээд 4.0 сая төгрөг залилан мэхэлж авсан, уг асуудал хаана шалгагдаж байгаа талаар мэдэхгүй байна.

...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үнэгүй.мн зарын дагуу труба худалдаж авна гэж зар тавьсны дагуу үл таних хүнтэй холбогдож 2.0 сая төгрөг залилан авсан. Уг асуудал хаана шалгагдаж байгаа талаар мэдэхгүй байна. ...2018 оны 3 дугаар сарын 05-наас 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд зүс таних Оюука гэдэг хүнтэй уулзаж, ярилцаж байгаад “дүү нар нь Франц улсад ажилладаг, байнгын визтэй болмоор байна” гэхээр нь би “зохицуулаад өгнө” гэж хэлээд хоёр удаагийн шилжүүлгээр нийт 19,13 сая төгрөг авсан, надад виз гаргадаг таньж мэддэг хүн байхгүй, залилан мэхлээд авчихсан юм. ...Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр фэйсбүүк онлайн орчинд “Монголын барилгачдын нэгдсэн онлайн групп”-т “Эн Эс Жи” ХХК нь их хэмжээний гипсэн хана, таазны ажил байна, хамтран гүйцэтгэх компани байна уу гэж 86122565 дугаараар зар тавьсан. Тэгээд удалгүй Орхон аймгаас П.О гэх хүн 9985-тай дугаараас залгаад манай компани уг ажлыг чинь хийх боломжтой, хүн хүчний бололцоо байна гээд миний утсаар холбогдоод надтай ярьсан. Тэгэхээр нь би үйл ажиллагаа явуулдаг компаныхаа танилцуулгыг явуулчих гээд өөрийн ашигладаг имэйл хаягаар танилцуулгыг аваад хэд хоногийн дараа нөгөө эмэгтэйтэй холбогдоод сонгон шалгаруулалт болох гэж байна, би танай компаныг шалгаруулаад өгье гэж худлаа хэлээд өөрийн дансанд эхлээд 50.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөгийг шилжүүлж аваад тэр цагаас хойш эргэж холбогдоогүй. Миний нэр дээр “Эн Эс Жи” нэртэй компани байдаггүй. Тухайн үедээ дотроо бодож байгаад зохиогоод зар тавьсан. ...Би Ё.Ч гэдэг хүнтэй 2017 оны 3 дугаар сард алтны ашиглалтын лиценз зарах гээд явж байхад нь танилцаж байсан. Тухайн үед Ё.Ч нь 3-4 дүгээр цахилгаан станцын хашаанд сэндвичэн хавтан бариулмаар байна гэж байсан. Би тухайн үед “би бариад өгье” гэж хэлээд Ё.Чгээс нийт 22.600.000 төгрөг авсан. Анх Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг дэлгүүрийн ойролцоо бэлнээр болон дансаар мөнгө авч байсан. Ё.Ч нь надад 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай аав Рын Хаан банкны 0 данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөг, дансаар 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, түүнээс хойш надад бэлнээр 6.000.000 төгрөгийг Титэм дэлгүүрийн урд өгсөн, мөн 4 дүгээр дэлгүүрийн урд 5 сая төгрөг бэлнээр өгсөн, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөг дансаар өгсөн, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3.5 сая төгрөг бэлнээр хорооллын Титэм дэлгүүрийн урд өгсөн болно. ...Би тухайн үед Улаанбаатар хотод тодорхой эрхэлсэн ажилгүй оршин сууж байсан. Ингээд 2018 оны 6 дугаар сарын дундуур гэртээ байж байгаад фэйсбүүк орж, Увс аймгийн зарын нэгдсэн групп дээр бараа авна гэсэн зар байхаар нь би тэр хүн рүү чат бичээд “Солонос улсаас би бэлэн хувцас, дэлгүүрийн бараа нийлүүлж өгч чадна, миний дүү Солонгос улсад ажиллаж амьдардаг. Манай дүү Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хороололд байдаг “Алтан төгрөг” нэртэй дэлгүүрийн бүх барааг нийлүүлдэг” гэж хэлээд надад эрэгтэй, эмэгтэй хувцасны захиалга өгөх үү гэхэд тэгвэл эхлээд 1,5 сая төгрөгийн бараа авъя гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны дансыг өгөхөд 1,5 сая төгрөг орж ирсэн. ...Тэгээд үүнээс 7 хоногийн дараа гэж санаж байна. Ичинхорлоо над руу залгаад “бараа яасан бэ” гэхээр нь би гэнэт сэтгээд “бараа чинь одоо Увс аймгийн Наранбулаг суманд явж байгаа, би жийп машинд ачуулчихсан, тээшний мөнгө, тээврийн зардал хэрэгтэй байна, 270.000 төгрөг шилжүүлээрэй” гэхэд надад шилжүүлсэн, би тэр мөнгийг нь авчихаад утасны дугаараа солиод фэйсбүүк хуудсаа хаачихсан. ...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сарангэрэл гэх зүс таних хүнд Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлээд 100.000 төгрөг, 700.000 төгрөг, 600.000 төгрөгөөр цувуулан нийт 1,4 сая төгрөг залилан мэхэлж авсан. ...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сони гэх зүс таних хүнээс мөнгө хэрэгтэй боллоо түр зээлээч гэж хэлээд 9,6 сая төгрөг авсан. ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зүс таних хүнээс нийт 6 хүнийг Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлээд 13 удаагийн шилжүүлгээр 6.690.000 төгрөг залилж авсан. ...М.О виз гаргаад өг гэхээр нь зөвшөөрөөд жоохон архи ууж сууж байгаад согтуудаа виз гаргаж өгнө гэж хэлсэн. ...Би 2018 оны 02 дугаар сард Мишээл экспо төвөөс гараад явж байхад улаан өнгийн машинтай хүүхэн шахаад байхаар нь машин дээр байсан гар утасны дугаар луу залгаад анх танилцаж байсан. Түүнээс хойш сар орчмын дараа би Ганцэцэгтэй уулзаад “би чамд улаан загалмайн тендер авч өгнө” гэж худлаа хэлээд 4.500.000 төгрөг авсан. ...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үл таних хүн фэйсбүүк дээр барилгын шатны 40 ширхэг труба авна гэсэн зарын дагуу ярьж, надад урьдчилгаа өгчих би ачаад очьё гэж хэлээд 1,000,000 төгрөг залилж авсан. ...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зарын дагуу үл таних хүнтэй холбогдож наадмын нээлтийн 40 ширхэг тасалбар авч өгнө гэж хэлээд урьдчилгаа 1,4 сая төгрөг авч залилсан. ...Манай ахын визийг гаргаад өгөөч гэхээр нь эхний ээлжинд 380.000 төгрөг хэрэгтэй гэхэд О.Иын ах нь миний данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн. Түүнээс хойш арван хэдэн хоногийн дараа над руу дахиад 1,7 сая төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед О.Иоос нийт 2.080.000 төгрөгийг аваад өрөндөө өгчихсөн. ...Элчин сайдын яаманд материал бүрдүүлж өгсөн асуудал байхгүй...” /1-р хх-ийн 73-76, 149-150, 160-161, 2-р хх-ийн 15-16, 54-58, 97-100, 141-143, 228-229, 3-р хх-ийн 50-51, 90-91, 208-209, 244, 4-р хх-ийн 67, 75, 112-114, 5-р хх-ийн 33-34, 122-123, 234-235/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Нэр бүхий хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтүүд /1-р хх-ийн 43, 139, 242, 2-р хх-ийн 36, 74, 128, 194-195, 250, 3-р хх-ийн 33, 67-68, 145, 200-201, 4-р хх-ийн 54, 98, 173, 5-р хх-ийн 15, 55, 111, 145, 164, 198, 6-р хх-ийн 21, 42, 69, 92-95/,

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 42, 2-р хх-ийн 35, 73, 127, 3-р хх-ийн 144, 199, 4-р хх-ийн 97,172 , 6-р хх-ийн 41/,

- Нэр бүхий хохирогч нарын дансны дэлгэрэнгүй депозит хуулганууд /1-р хх-ийн 82, 248, 2-р хх-ийн 40-41, 80, 153, 221-222, 3-р хх-ийн 36, 12, 69-70, 85-86, 217, 4-р хх-ийн 81-87, 195, 227, 234-236, 5-р хх-ийн 36-37, 64, 117-118, 155-156, 169-170, 213, 216, 6-р хх-ийн 23, 51, 78, 96-97,

- Шүүгдэгч Р.Гын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 80-82, 84-102, 111-117, 170-171, 2-р хх-ийн 210-214, 3-р хх-ийн 35, 93-97, 246-250, 4-р хх-ийн 190-201, 5-р хх-ийн 65-66, 250, 6-р хх-ийн 1-17, 121-132, 7-р хх-ийн 25-42/,

- Хаан банкны 29/10882, 29/684, 29/1094 дугаартай албан бичгүүд /1-р хх-ийн 105-107, 108, 122-124/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд /1-р хх-ийн 126-127, 236, 2-р хх-ийн 25, 67-68, 110-111, 190, 237-238, 3-р хх-ийн 28, 58, 131, 179, 4-р хх-ийн 36-37, 89-90, 146-147, 240-241, 5-р хх-ийн 39, 93-94, 171-172, 6-р хх-ийн 81-82/,

- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 151, 4-р хх-ийн 66, 5-р хх-ийн 120, 6-р хх-ийн 174/,

- Шүүгдэгч Р.Гын Монгол улсын хилээр орсон гарсан лавлагаа /1-р хх-ийн 174/,

-  Үүрэн телефоны 0, 94167373, 0 дугааруудын дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 175-231, 2-р хх-ийн 169-185/

- Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 243-244/,

- Хохирогч Т.Ц Ж гэх хүнтэй харьцсан мессежний зургийн хуулбар /2-р хх-ийн 151-152/,

- Үүрэн телефоны 0 дугаарын утасны мессежүүдийн зургийн хуулбар /3-р хх-ийн 72-73/,

- Үүрэн телефоны 0 дугаарын дуудлагын лавлагааны түүх /3-р хх-ийн 98-106/,

- Үүрэн телефоны 0 дугаарын мессежүүдийн зургийн хуулбар /3-р хх-ийн 219-233, 4-р  хх-ийн 2-22/,

- Б.Нарантуяагийн тэтгэврийн зээлийн гэрээ /6-р хх-ийн 22/,

- Хохирлын тооцоо /7-р хх-ийн 241-242/,

- Шүүгдэгч Р.Гын хувийн байдалтай холбоотой гэрч нарын мэдүүлгүүд /6-р хх-ийн 151-153, 155, 156-157, 160-161, 162-165/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 133, 3-р хх-ийн 175, 6-р хх-ийн 79/, төрөл садангийн лавлагаа /3-р хх-ийн 176-177, 7-р хх-ийн 8-12/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 14/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /7-р хх-ийн 23/, Хаан банкны дансны хуулга /7-р хх-ийн 26-33/ зэрэг баримтууд болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Р.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Р.Г нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийтдээ 34 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Солонгос улсын болон Америкийн Нэгдсэн улсын виз гаргаж өгнө, бакалаврын диплом гаргаж өгнө, гипсэн хавтан зарна, барилгын шатны труба зарна, гүний худаг гаргана, тоосго зарна гэсэн зарын дагуу ярьж байна, махны шахааны наймаанд оруулж өгнө, тендер авч өгнө, сантехникийн угсралтын ажил олж өгнө, хоёр улсын давхар иргэншилтэй болгож өгнө, зуслангийн газрын эзэмших гэрчилгээ гаргаж өгнө, Солонгос улсаас бэлэн хувцас захиалгаар нийлүүлнэ, аавын бие муу байна, яаралтай хагалгаанд орохоор болсон, мөнгө зээлээч, хөдөө явж байхад машин эвдэрсэн, мөнгө зээлээч, хотод очоод өгнө, наадмын тасалбар авч өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нэр бүхий 35 хохирогчийн болон гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Р.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, нэр бүхий хохирогч нарын харилцдаг банкны дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заажээ.

Эрүүгийн хуульд заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинж нь амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцсаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн гэмт этгээдийн хувьд өөрийн хүсэл сонирхлоо хэрэгжүүлсэн, амьдралын хэв маяг (зугаа цэнгэл)-аас үүдэлтэй хэрэгцээнд зарцуулсан байх бөгөөд тогтвортой гэсэн хууль зүйн шинжийг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн хувьд тухайн цаг мөчид өөрийн хүсэл, дур сонирхлоос үүдэлтэй хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгох ба шүүгдэгч Р.Гын дээрх 34 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө авч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.Гын 34 удаагийн үйлдлээр нэр бүхий 35 хохирогч нарт нийтдээ 132,866,000 /нэг зуун гучин хоёр сая найман зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд хохирогч С.Лд 300,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Л энэ талаар мэдүүлэх бөгөөд (шүүх хуралдааны тэмдэглэлд бий) нийт хохирлоос төлж барагдуулсан 300,000 төгрөгийг хасаж, үлдэх 132,866,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Р.Гаас гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан хохирогч нарт гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч Р.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа нараас хохирогч Т.Ц, М.Б, С.Н нарын хохирлыг төлсөн гэх баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүйн дээр эдгээр хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхээс дуудахад хохирлоо аваагүй, гуйгаад байхаар нь тийм бичиг хийж өгсөн, шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо нэхэмжилнэ гэснээс үзэхэд эдгээр хохирогч нар хохирол төлбөр төлөгдөөгүй гэж үзэж, гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлээгүй болно.

 

Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 130,866,000 төгрөг гэж бичсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, банкны дансны хуулга зэрэг баримтуудыг судлаж, дүгнэж үзэхэд гэмт хэргийн улмаас нийтдээ 35 хохирогч нарт 132,866,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүх яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 130,866,000 төгрөг гэж буруу бичсэнийг 132,866,000 төгрөг гэж засаж, Р.Гад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Хохирлын хэмжээг засаж шийдвэрлэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэхгүй, хэргийн талаарх бусад нөхцөл байдалд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Р.Г урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь 7 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсэн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульд заасны дагуу хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 84 хоног /6-р хх-ийн 178, 184, 190, 200/, 2020 оны 6 дугаар сарын 22-ны /шүүхийн шатанд цагдан хоригдсон/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 50 хоног буюу нийтдээ 134 /нэг зуун гучин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Гын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.