Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/111

 

2020 оны 07 дугаар сарын 28                           Дугаар 2020/ШЦТ/­­­­111                                                     Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Бямбасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ө.Учрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн №2780/ Б.Хүрэлтулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн №3134/

Шүүгдэгч: А.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1148/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овогт Амаржаргалын Зт холбогдох 2029000710076 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.З нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын гудамжинд “Тоёота Вангуард” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын 05-1015 тоот хашааг мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч О.Ундармаагийн эрүүл мэндэд хоёр талын умдаг, суудлын ясны дээд, доод салаа, аарцагны цагираг, тасарсан Мальгений хугарал, сээрний 10, 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 11, 12 дугаар нугалам их биеийн шахагдсан хугарал, дух, хэвлийн шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овогт Амаржаргалын Зт холбогдох эрүүгийн 2029000710076 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ: “Найзтайгаа 2 пиво уусан. Шөнө О.Ундармаа руу залгаж гэрийнхэн гадаа уулзаад буцаж хамт гэрт ирсэн. Талбай дээр очоод машин гэрлээ асаасан  зогсож байсан шөнө болохоор машины дугаар нь сайн харагдахгүй байсан. Тэгээд тойрч очоод наанаас нь эргэх боломжгүй байсан тойрч очоод эргэсэн чинь сигналдаад зогсоосон тэгээд цонхоо тал нээгээд зогссон чинь Д.Сумьяабазар гээд царай таних залуу байсан. Сайн байна уу? гээд мэндэлсэн яаж яваа юм гэхээр нь шөнө байсан болохоор тоглоод эргүүл хийж явна гээд хэлсэн. Тэгсэн Б.Амарболд гэх залуу тойрч ирээд арын хаалга нээгээд тойрч хараад энэ 2 чинь хоёулахнаа явж байна гээд О.Ундармаатай юм яриад байсан. Би тэр Б.Амарболд гэх залууг танихгүй нэг ч удаа хараагүй. Тэгсэн цонхоор нь гарч орж ирсэнээ 2 3 удаа цохиод авсан яаж байгаа юм бэ? Танихгүй залуу байж яахаараа над руу дайрдаг юм гэсэн. Тэгээд Д.Сумьяабазар явья гээд Б.Амарболдыг хорьсон яв гэсэн. Хөдлөөд сумаа дагаад зөөлхөн явж байхдаа би Ундармаагаас асуусан чинь энэ Амарболд гэх залуу юун залуу юм бэ? гэхэд урьд нь намайг гуйж байсан би зөвшөөрч байгаагүй ямар ч хамааралгүй хүмүүс гэсэн. Тэрийг мэдчихээд явж байсан араас гэрлээ анивчуулаад хурдтай хөөсөн ард тулж явж байгаад гэнэт хажуу талаар дайрах гээд ороод ирсэн тэгээд би хурдаа нэмсэн 100 гаруй метр газар явж байгаад хөндлөн зам орж ирээд айлын хашаа мөргөсөн. Хашаа мөргөөд би бууж ирээд харсан бүрэнхий болж байсан тэр 2-ын машин хөндлөн замаар орж ирээд хашааны өнцөг дээр зогссон байсан. О.Ундармаагийн хаалгыг нээх гэсэн нээгдэхгүй байхаар нь буцаж очоод цоожыг татаж нээгээд нааш орж ирсэн байсан модыг түлхээд цус их алдаж байсан учраас хөлийг нь дээш сойгоод өөрөө утсанд хүрэх боломжгүй, хүмүүс гараад ирцэн байсан тэгээд би тэд нарыг түргэн дуудаарай гээд анхан тусламжийг авсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед А.Зын яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед тэр 2 залуу машинтайгаа араас хөөж орж ирснээс болж би хурдаа нэмсэн тэрнээс болж гарсан гэж бодож байна. Тэрнээс биш би согтуу ч гэсэн жолоодоод явчих чадвартай байсан. ...Би хохирол төлбөрийг барагдуулсан байгаа, анх гэмтэл авсан үеэс нь эхлэн эмнэлэгийн анхны тусламж үзүүлээд маргааш нь Оюутолгой ХХК-ний захиалгат тусгай онгоц дуудаж яаралтай Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлж хагалгаанд оруулж эмчилгээнүүд болон сувилгааны зардалуудыг би өөрөө хариуцаж төлж байгаа. Цаашид хийгдэх эмчилгээнүүдийн зардлыг мөн төлнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч А.Зын өгсөн: “...тэгсэн чинь “одоо яв яв” гэхээр нь хөдлөөд явж байсан чинь араас гэрэл нь гараад миний машины жолооч талруу тулаад ороод ирсэн. Тэгэхээр нь би сандарсандаа тэрнээс зугтаах гэж хаазан дээрээ гишгэсэн чинь засмал зам хөндлөн гарч харайгаад тэгээд хашаа мөргөөд зогссон. Тэгээд би буугаад ирсэн чинь тэр машин ард ирчихсэн байна. тэгээд урд талын салхины шилээр мод ороод ирчихсэн байсан. Тэгээд Ундармаагийн хэвлийн доод хэсгээс цус гарч байсан. Тэгэхээр нь хөлийг нь дээш өргөөд цус тогтоох арга хэмжээ авч “эмч дуудаарай гээд хэлсэн чинь хажууд байсан хүмүүс эмч дуудсан. Би эмч нар ирэхээр нь Ундармаагийн хөлийг бариатайгаар эмнэлэгт орсон. Би эмнэлэг дээр байж байсан чинь гаднаас цагдаа орж ирээд намайг авч явсан.” гэх мэдүүлэг / 1-р хх-н 81-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ундармаагийн өгсөн: “...Тэгээд би унтаж байсан чинь 03 цаг 30 миниутын үед З эмч надруу залгахаар нь авсан чинь “юу хийж байна ахын дүү, чи хаана байгаам бэ, уулзмаар байна гэхээр нь та юу яриад байгаам бэ хар шөнө” гэсэн чинь ер нь согтуу байгаа юм шиг байхаар нь ер нь яасан бол гэж бодсон. Тэгээд та согтуу машин барьж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь ганц юм хэлье гэхээр нь гарсан юм. би тэгээд табчиктайгаа гарсан чинь “машинд суучих” гэсэн тэгээд хөдлөөд явсан. “Та хаачих гээд байгаа юм бэ” гэсэн “холдохгүй” гэсэн. Тэгээд би “та орой өрөөндөө байхгүй байсан, таны өрөөнд усны сав байна уу гээд үзсэн би орой эмнэлэг орж хувцасаа авсан” гэж хэлсэн чинь “алсын дуудлаганд яваад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд зогссон З “хоёулаа манайд орж шинэ кино гарсан байна лээ үзье” гэсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би шөнө орой айлруу орохгүй” гэсэн тэгсэн чинь З “тэгвэл ингээд ч хамаагүй жоохон цуг байя” гэхээр нь “үгүй намайг хүргэж өг эгчдээ ч хэлээгүй гарч ирсэн санаа нь зовно” гэсэн чинь “удахгүй ээ удахгүй” гэхээр нь би “урд нэг цогцолбор баригдсан байна лээ тийшээ очоод тэгээд гэр лүү хүргээд өг” гэсэн чинь “за за” гээд тийшээ нь явсан юм. тэгээд би Зыг “та архи уугаад яах гээд машин бариад байгаа юм бэ” гэсэн чинь “би хоёр л пиво уусан би аяархан явж байгаа биздэ чи хардаа 20 км/цаг ч хүрэхгүй явж байгаа биздээ” гэсэн. Тэгээд цогцолбор дээр очсон чинь 75-55 ӨМҮ дугаартай цагаан машин зогсож байсан. Тэгээд хажууд нь Б.Амарболд, Д.Сумъяабазар нар зогсож байсан. А.З зогссон чинь тэр хоёр хүрч ирсэн. Тэгээд З эмч Сумъяабазартай нь мэнд мэдсэн. Сумъяабазар нь З эмчийг “та юу хийж байгаа юм” гэсэн чинь З эмч “эргүүл хийж байна” гэсэн чинь “та согтуу эргүүл хийдэг болсон уу” гэсэн. Тэгсэн чинь Амарболд машины толин дээр нь дараа “энийг чинь хугалчих уу” гэсэн тэгээд “наад 2 чинь хоёулханаа явж байна уу” гэж хэлсэн. Тэгээд машины хойд руу харснаа уурлаад тэгээд тэнд Амарболд жаахан уурлаад З эмч рүү дайраад байсан. Тэгсэн чинь Сумъяабазар нь Амарболдыг хориод Зыг “яв гэсэн тэгээд бид хоёр сум руу хөдөлсөн юм. Бид хоёр удаан явж байсан чинь араас Амарболд Сумъяабазар маш хурдтай орж ирээд хажуу талаас мөргөх шахсан. Тэгсэн чинь З эмч хурдаа нэмсэн чинь араас хурдан яваад байсан тэр гудамж нарийн байсан. З эмч хэрвээ хурдаа хассан бол тэр хоёр араас мөргөх байсан. тэгээд цааш явж байсан гудамж дуусаж зам дээгүүр харайлгаад тэгээд харанхуйлаад явчихсан. Тэгээд миний дотор муухай оргиод зоссон чинь урд салхины шилээр том мод орчихсон миний хэвлий урагдсан цус гарч байсан. Би хаалга онгойлгох гэсэн чинь хаалга онгойхгүй байсан. Тэгсэн чинь тэр хоёрын хэн нь юм бэ ирж харчихаад явсан. Тэгээд тэр айлын хүмүүс гарч ирээд эмч дуудсан би тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Сумъяабазар , Амарболд нар ирчихсэн байсан. Намайг рентгенийн өрөөнд хүргэж өгсөн. Тэр хоёроос аймаар архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-н 68-73-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн “Миний охин О.Ундармаа хүний их эмчээр Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуульд 2-р курст суралцаж байсан. Улирлын амралт болсон байсан. Сум дундын эмнэлэгт сайн дураараа албан бусаар дадлага хийдэг байсан. Ковид гарсан хүмүүсийг тусгаарлаж байсан би дадлагаа болио гэртээ байж бай гээд дадлагыг нь болиулцан байсан. Эмнэлэгийн хувцас, аяга юмнуудаа эмнэлэг дээр орхицон байж байгаад осол гардаг өдөр эмнэлэгээсээ очиж авахаар явсан. Хувцаснуудаа авчихаад халуунаа барьдаг аяга нь А.З эмчийн өрөөнд байгаа юм шиг байна гэж ирсэн. Тэр өдөр цагаан сарын шинийн 3 байсан, манай дүү нар ирсэн хоол цай идэж уугаад тоглож байгаад орой болохоор 5 давхарт манай дүүгийнд хононо гээд явсан. Эхлээд яахын гэж байгаад охиноо явуулсан. Тэгээд  4 цаг 40 минутад утас дуугарсан  Б.Тогосмаа эмч надруу яриад Ундармаа осолд орсон та хүрээд ирээч гэж хэлсэн. Очоод хартал эмнэлэгийн гадаа цус болсон байсан эмч нар үзлэг хийж байсан. Ахиад давтаад ярихад сэтгэл санаа хэцүү байна. Мэдүүлэгтээ өгсөн байгаа. Ослоор бага аарцагны мах бүрэн задарсан амьдралтай ойртуулж ярьвал ууцны махийг гулуузлаад дэлгэдэг шиг тийм байсан энд байхад тийм болсныг мэдээгүй байсан эмч нар надаас нуусан байсан. Дух болон хэвлийд оёоо тавиад, рентген болон эход хараад үзлэг хийгдээд явж байсан. Улаанбаатарт очоод Гэмтлийн эмнэлэгт хагалгааны үеийн нөхцөлийг тайлбарлуулах үедээ ямар гэмтэл авсан гэдгийг мэдсэн тэрнээс өмнө хэвлийн хэсэг задарсан байсан гэж ойлгосон байсан. Сумын эмнэлэгт ил шархыг нь хумж оёоод анхан тусламж үзүүлээд хот руу явуулсан. Маш их цус алдалттай 800 грамм цус тухайн өдөр сэлбэж байсан. Гэмтлийн эмнэлэгийн ........  харуулаад шүүх эмнэлэгийн дүгнэлт дээр гарсан гэмтлийг тодорхойлж өгсөн. Хагалгаа хийнэ гээд бэлдэж байгаад келизм тавих гэхэд доод талын 2 сүв нь нийлсэн байсан, умдагны яс бяцарсанаас болсон байх гэж ойлгосон. 2 сүв нийлээд келизм тавихаар буцаж урд талын сүвээр гарж ирээд тэр нь арилаагүй өтгөн шингэнээ хавчиж дийлэхээ больсон байдалтай байгаа. Бэлгийн уруул нь тасарсан байсан, улаан гэдэсний анусны булчин тасарсан, эмэгтэйчүүд талаасаа үзлэг хийгээгүй байгаа аарцаг яс эдгэсэн дараа үзлэг хийх боломжтой гэж хэлсэн. Хагалгаа эхэлж байх явцад хэвлийн хөндийд цус алдсанаас үүдэн амь нас эрсдэл үүсэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж маш их айдастай, дарамттайгаар хагалгаанд оруулж байсан. Энэ гарын үсгийг баталгааг Оюу толгойгоос онгоцоор нисэхэд агаарт амь нас эрсдэх  юм бол хуулийн байгуулагад хандахгүй гэсэн баталгаа болгож гарын үсэг зуруулж хот руу авч явсан. 2 ойрхон ийм хүнд байдал болоход сэтгэл санаа хэцүү байсан. Амьд л гарч байвал яахав л гэж бодож байсан. Тухайн үед тайвшруулах эм ууж байж тэр өдрүүдийг би давж байсан. Биеийнх нь мөр, дал гээд энд тэндгүй шалбархай байсан. Хөмсөгний 5 орчим см оёоо тавьсан тэр оёог А.З өөрөө сумд байхад тавьж өгч байсан. Ослын дараа хэсэг хугацаанд энгийн өвчин намдаах эм тарианд өвчин намдахгүй байсан болохоор сэтгэцэд нөлөөлөх өндөр тунатай буюу морфинийг цагаар биш тарианы үйлчилгээ гарах тоолонд морфинийг 2-3 цагийн зайтай хот ортол хийлгэсэн хотод мөн хийлгэсэн. Тухайн үед тарианы нөлөөлөл, аваарын шокноос бүрэн гараагүй зэргээс болж орчиноо бүрэн мэдрэхгүй бүхэл хоол зажилж чадахгүй зутан болон шингэн зүйлийг гуурсаар ууж сар гаруй болсон. Нэг удаад 20-30 грамм шингэн зутан хүчээр уулгаж байсан. Гуурсаар ууж байх үед сорох хүч нь муу халбагар ууж чадахгүй хийтэй залгиж түүнээс болж ханиаж, хахаж цацах үед оёдолоо хөнддөг, тэрнээс болоод хоол идэх дургүй байсан. Хагалгаанаас гарахдаа хугарсан яснуудыг хадаж, сүүжний толгой бэхэлгээ төмөр зүүж умдаг ясыг нь төмөр утсаар бэхэлж, эмнэлэгээс гарж байсан. Хэвтэрт 3 сар гаруй зөвхөн дээшээ харж хэвтэж байх үед 2 хөл нь мэдээгүй саваад уначдаг тэр үед нь 2 хөлийг нь даавуугаар боож тогтоодог байсан. Өтгөн, шингэн нь  мэдрэлгүй эмнэлэгт байх үед катебрт байсан. Катебрийн хажуугаар  нялх хүүхэд шиг  памперс, даавуу дэвсэж, аунис нь барихгүй шээс нь бол мэдрэлгүй нялх хүүхэд шиг өдөрт 5, 6 удаа памперс сольж асарч байсан. Одоо бас арай жоохон дээрдэж байгаа, хагалгааны шарханд гуурс тавиад ...... вакум орчим хэвлийн хөндийд байгаа шингэн зүйлийг соруулж авдаг вакум аппарат байхад гэдэснээс гарч байгаа зүйл нь эвгүй үнэртэй, тэр үнэртээ өөрөө стрессдэж бухимдаад тэрнээс болоод хоол ундаа идэхгүй гартаа таарсан зүйлээ шиддэг, шок, сэтгэлийн хямрал нь арилахгүй, өөрийгөө янз янзаар харааж зүхэх, уйлах, цохиж авах үйлдэл их гардаг. Хэсэг унтахаараа хар дарах, цочих, дэмийрэх, инээх зэрэг өмнө гарч байгаагүй янз бүрийн зан, авир илэрч байсан.. Сэтгэл зүйн тогтворгүй байдлыг засах үүднээс нэмэртэй байх болов уу гээд гэмтлийн эмнэлэгийн сэтгэл зүйч эмчтэй уулзуулж өгсөн, охины зүгээс эсэргүүцээд дахин бодохыг хүсэхгүй байгаа зүйлийг битгий надаа сануулаад бай гээд сэтгэл зүйч чинь ирэхээр улам надад дарамттай хэцүү байна гээд дахиж уулзаагүй. Эхний хагалгааны дараа 1 дүгээр эмнэлгээс шулуун гэдэсний эмч дуудлагаар авчирч үзүүлэхэд анусны булчин тасарсан одоогоор эмчлэх боломжгүй аарцагыг эдгэсний дараа хагалгаа хийнэ гэсэн.  Аарцаг эдгэрэх хугацаа 2-3 жил үүнээс ч илүү байдаг гэсэн. Энэ дунд умдаг яс гэдгийг нөхүүлэх хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Энэ хугацаанд доод талын 2 сүв нийлсэн учраас ануснаас гарч байгаа бохир нь эмэгтэй хүн учраас урд сүврүүгээ орж байгаа иймд дахиад олдмол өвчин үүсэхийг үгүйсгэхгүй.  Хичнээн арчилж байгаа ч хэцүү. Эх нялхасаас эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийг дуудлагаар авчирч үзүүлсэн бас л аарцаг эдгэрэхээр гэдэг үг хэлсэн мөн онош тавих боломжгүй байгаа. Хагалгааны дараа шарх нь эдгэхгүй, шарх нь буцаж задраад 3 сар гаруй болсон шүүс гардаг, энэ хооронд эмчлэгч эмч нь бүтэн 3 сар өдөр өнжихгүй гэрт ирж боолт цэвэрлэгээ хийдэг байсан боловч шарх нь эдгээгүй байхад 2 дахь хагалгаанд орсон. 2 дахь хагалгаанд ороход биед нь байсан бүх хадаас бэхэлгээ, гадны биетүүдийг авсан бохирдол үүсгэж байж магадгүй гээд мөн бяцраад үлдсэн умдагны ясны том яснууд нь эх ястайгаа нэгтгээд оруулах байх гээд үлдээсэн байсан яснууд нь нэгдээгүй бөөгнөрсөн байсныг авч хаясан гэдгийг эмч хэлсэн. 2 дахь хагалгааны шарх нь мөн эдгэж өгөхгүй оёоо нь задраад шүүс гараад өнөөдрийн байдлаар дахиж үзүүлээд шарлага хийгдээд явагдаж байна. Энэ ясыг эдгээх  хөдөлгөөн заслын эмчилгээг тасралтгүй 2-3 жил хийлгэх ёстой гэдгийг эмч хэлсэн. Оёо нь задраад,  хөдөлгөөн заслын эмчилгээний шарлаганд орохын тулд  бас бэхэлгээгээ авхуулсан учир хатуу бүс зүүгээд, тэргэнцэр дээр суугаад, алхуулагч түшээд, суга таяг түшээд эмнэлэг рүү орж, гарч эмчилгээндээ явж байгаа. Өөрөө явахдаа хөлөө шатны гишгүүр дээр өргөж дийлэхгүй хажуунаас дүү нь хөлийг өргөж зөөж өгдөг. Орон дээрээ хэвтэхдээ хөлөө удирдаж чадахгүй, хажуу тийшээ харж  хэвтэж чадахгүй, аарцаг яснууд нь дугараад байна гэдэг,  жирийн орон дээр энгийн хүн шиг хэвтэж чадахгүй байгаа учраас эмнэлэгийн тусгай ор түрээслэж, хэрэглэж байгаа. Ийм байдлаас үүдээд бид нар Гэмтлийн эмнэлэгийн ар дээр 12 давхарт байр түрээслэж сууж байгаа, байрны түрээсний мөнгийг А.Заас авч байгаа Гэмтлийн эмнэлэгт очихоос өмнө 3 дугаар сард бид нар Өргөөгийн тэнд байр түрээслэж байсан. Тэрний түрээсийн мөнгийг би өөрөөсөө төлсөн. О.Ундармаагийн хувьд сэтгэл санааны байдал маш тогтворгүй байгаа. Өөрөө хүүхэд болохоор гэнэн, хурдан хугацаанд эдгэнэ гэж бодсон боловч тэрнээсээ дор байдалтай болохоор өөрт нь хэцүү байгаа аргадах гэхээр хэлэх ч үг олдохгүй байсан. Хэдийгээр ойр зуур алхаад явж байгаад нь баяртай байгаа ч гэсэн хамгийн айдастай юм нь босдог болохоор амиа хорлочих вий гэж  санаа зовж байгаа. Сүүлийн үед босдог үйлдэл хийдэг болсноос хойш айдастай, шөнө бүтэн нойртой хонодоггүй, шөнө унтаж байгаад сэрээд хамгийн түрүүнд охиныхоо ор руу хардаг. 12 давхар байшингийн 12 дахь давхарт болохоор цонхоор үсрэх, судасаа ханачих вий гэж айдаг. Охин минь амьдрах сонирхолгүй би ингээд насаараа эрэмдэг болчлоо гэдэг. Цаашид А.Зыг охиныг минь ямар эрүүл саруул байхад нь гэрээс дуудаж гаргасан билээ тийм л байдалтай болгож өгөхийг хүсч байна.  Эрүүл мэндийг хэвийн болгох бүхий л эмчилгээг дотоодод болон хөл хорио тавигдахаар гадаад яваад ч хамаагүй эмчлүүлнэ гэж бодож байгаа О.Ундармаа бол бидний ууган хүүхэд, анагаахад сурч байсан эмч болох хүсэлтэй байсан, А.З бол тангараг өргөсөн эмч хүний хувьд ослын зэргийг мэдэж байгаа, биеийн байдал ямар байгааг мэдэж байгаа, тухайн үед улс орон даяар онцгой байдал зарлаад төрийн бүхий л албан хаагч жижүүрийн үүрэг гүйцэтгэж архи согтууруулах ундаа борлуулахад хорио тавьсан байхад согтуугаар, санаатайгаар, хувийн зорилгоор уруу татаж, худлаа хэлж гэрээс нь гаргасанд гомдолтой байна. Охинийг минь ийм хэцүү байдалд оруулсан, сэтгэл санаа, бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирсон байгаад би маш их гомдолтой байгаа. Хувь хүнийхээ хувьд эргэлтээр ирэх, биеийн нөхцөл байдлыг асуух, мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөх сэтгэл санааны дэм үзүүлэх зэргээр олигтой байнга холбогдоогүй мөртлөө шүүх хурлыг тов зарлагдсаны дараа гомдолгүй гэдгээ бичгээр гаргаад өгөөч гэж ятгаж, утсаар ярьсан. Уг осол болсон нөхцөл байдлыг ар гэрийхэн, сумын иргэдэд буруугаар тайлбарлан өөрийгөө осол хийгээгүй хөндлөнгийн нөлөөтэй байсан, О.Ундармаатай үерхдэг байсан, найзын харилцаатай байсан зэрэг худлаа тайлбар хийсэнд нь гайхсан. О.Ундармаа, А.Зын хувьд нэг нь эмч, нөгөө нь дадлагажигч гэсэн харилцаатай байсан. Өдий 19 нас хүрсэн охинтойгоо би илэн далангүй харьцдаг Б.Амарболд болохоор ноднин үерхье гэж гуйдаг байсан, би зөвшөөрөөгүй гэж миний охин ярьдаг байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 11 болон 27-нд Ханбогд суманд 2 удаа ирээд А.Зтай уулзая  гэж ярьсан, А.Заас өгсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа мөн надаас гарсан мөнгийг авах талаар А.Зтай уулзах гэхэд уулзаагүй. 2020 оны 06 дугаар сарын 25-нд надтай утсаар яриад та мэдүүлэг өгөхдөө гомдолгүй гээд хэлээд өгөөч тэгвэл миний ял шийтгэл хөнгөрөх юм шиг байна гэсэн би өмгөөлөгчтэйгээ очиж мэдүүлэг өгөхөд би хэлж байсан гол нь надад эмчилгээний зардал мөнгөө цаг тухайд нь төлж байвал надад хориулах сонирхол байхгүй, залуу хүн учраас ажлаа хийгээд явж байвал тэр нь дээр байх гэсэн мэдүүлгээ өгсөн байсан. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 20-нд О.Ундармаа руу ярьсан байсан, ээж чинь ирэх гэж байгаа хэвээрээ юу гомдолгүй гэдгээ бичгээр хийгээд явуулаач гэж тэрнээс болоод О.Ундармаа дахиад сэтгэл санааны хямралд орсон, өдөр ярьсан байсныг надад хэлээгүй орой 22 цаг өнгөрч байхад утсаар яриад орилохоор нь гайхаад би тэр бичгийг хийж чадахгүй хүнийг тамлаж байгаа юм шиг гээд утсаар яриад байсан хэнтэй ярьж байгааг асуухад А.Зтай ярьсан байсан. Сэтгэл санаа нь тогтворгүй хэцүү байсан сая наашаа ирэхдээ хотод хараад үлдэх хамаатан садан байхгүй дүүтэй нь орхисон оройн цагаар аавынх нь эгч харж байгаа өдрийн цагаар хүмүүс ажил, амьдралтай учраас хараад суух хүн байдаггүй, би цаг тутамд хот руу утсаар ярьж байгаа, дүүгээ унтаж байх хойгуур, дэлгүүр гарсан хойгуур янз бүрийн юм болчих вий гэж санаа зовж байна. Би ирэхээсээ өмнө битгий дэмий зүйл хийгээрэй гэж зөндөө гуйсан. Одоо гэр бүлийн гишүүд, ах дүү нарт сэтгэл санааны байдал хэцүү байгаа, би өөрөө зүрх өвдөөд бас нэг өвчтэй болж байна сэтгэл санаа маш тогтворгүй байна. Би суманд цайны газар түрээслээд ажилуулдаг байсан, ажлын байраа алдсан, ажил хийх боломжгүй болсон амжиргааны түвшин доош унасан, 2 хүний орлогоор амьдардаг байсан бол нэг хүний орлогоор хүргэх гэж ядаж байна. Одоо шүүгчээс хүсэхэд эмчилгээний төлбөр, миний сард олдог байсан орлого, мөнгийг А.Заас гаргуулахыг мөн өмгөөлөгчийн хөлсийг гаргуулахыг хүсэж байна. Б.Амарболд, Д. Сумьяабазар нь араас нь хөөсөн гэсэн миний охин надаа худлаа ярихгүй Б.Амарболд харснаа энэ 2 хоёулахнаа байна гээд толийг нь хугална гэдгийг О.Ундармаа сонссон гэсэн. Д.Сумьяабазар нь яв гээд хөдлөөд явангуут нь араас нь хурдтай ороод ирсэн хажуунаас нь шүргэх гэж байсан гэж хэлсэн. Б.Амарболд, Д.Сумьяабазар нарыг нотлох баримтгүй учраас хуулиараа шалгаж болдоггүй юм шиг байна. Энэ хүмүүс үйлийн үр хувь тавилангаараа нэг шийтгэл хүлээх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг

            Гэрч Д.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд араас нь явсаар байгаад сумын баруун талаар гудамжаар орохын үед ард нь ирсэн чинь тэр чигтээ давхиадтоос бужигнуулаад бид хоёр тоосон дунд аяархан гарсан чинь Зын машин зүүн тийш явж байсан машин баруун хойш харсан зогсож байсан тэгээд харсан чинь айлын хашаа ташраад нь мөргөөд зогсож байсан. Тэгсэн машинаас бууж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид айгаад хөдлөөд явчихсан юм. тэгээд хэсэг явж байгаад буцаад ирсэн чинь түргэн тусламжийн эмч нар ирчихсэн байсан мөн ойр хавийнх нь хүмүүс гараад ирсэн байсан. Тэгээд эмнэлэгрүү очье юу болж байна үзье гээд очсон чинь нэг цагдаа ирчихсэн байсан тэгээд тэр цагдаатай уулзчаад бид 2 тухайн осол болох үед ард нь явсан гэрч байгаа юм гээд овог нэр утасны дугаарыг тэмдэглүүлээд цагдаа яваад өгсөн тэгснээ бид яахаа мэдэхгүй хүлээгээд ар гэрийнхэнтэй нь сууж байсан чинь бид 2-той таарсан цагдаа өөр нэг цагдаатай хамт орж ирэхээр нь бид 2 одоо яах вэ гэсэн чинь маргааш дуудаж мэдүүлэг авна гэсэн тэгээд тэнд осолд орсон эмэгтэй ар гэрийнхэнтэй нь хамт байж байсан чинь танидаг эмч нар тэр охиныг өргөөд доош рентгений өрөөрүү оруулаад өг гээд тэгээд тэнд туслаж байгаад тэгээд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 85-86-р хуудас/,

Гэрч Б.Амарболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд араас нь хөдлөөд хаана очиж зогсох нь уу гээд л хөдөлсөн чинь нэлээн хурдтай явж байсан. бид 2 араас нь дагаад явж байсан чинь нэлээн хурдтай сумын баруун талаас гудмаар ороод тэгээд засмал дээгүүр хөндлөн даваад тэгээд айлын хашаа мөргөөд бүтэн эргээд зогссон байсан. Тэгэхээр нь бид 2 тэндээс хөдлөөд явсан. Тэгээд явж байгаад буцаад очсон чинь түргэн ирчихсэн байсан. Тэгээд түргэний тэрэг хөдлөөд явахаар нь араас нь эмнэлэгрүү явж очсон чинь эмнэлэг дээр цагдаа ирчихсэн байсан. тэгэхээр нь цагдаатай уулзаад “бид хоёр ингээд араас нь дагаж явсан юм маргааш шаардлагатай бол дуудаарай” гээд утасныхаа дугаарыг өгсөн. Тэгсэн эмч нар Сумъяабазар бид хоёрыг “хөөе та хоёр орж ирээд өргөлцөөд өг” гэхээр нь ороод Ундармааг өргөлцөж рентгенд оруулсан тэгээд жаахан тусалж байгаад явчихсан юм... З милээн согтуу байсан З нь согтуу хэл ам нь ээдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 89-р хуудас/,

Гэрч Г.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайх Ханбогд сумын Гавилууд 2-р баг, Гоёотын 1015 тоот хашаанд оршин суудаг. 2020 оны 02 дугаар сарын 28-ны шөнө гэртээ унтаж байтал 04 цаг 20 минутын үед гадаа юм нурж байгаа их чимээ гарсан. Тэгээд гараад хартал манай хашааны урд хэсгийг цагаан өнгийн суудлын машин мөргөөд зогссон байдалтай байсан. Тэгээд яваад очтол жолооч залуу нь буугаад ирсэн. Зорчигч талынхаа урд талын хаалгыг татаад онгойлгох гээд оролдож байгаад хүчтэй татаж онгойлготол дотор нь нэг эмэгтэй хүн сууж байсан. тэр эмгэтэйн хэвлий хэсэгт нь машины урд салхины шилний цонхоор бүдүүн мод орж ирээд дарсан хувцас нь цус болсон байдалтай байсан. Тэгтэл тэр жолооч эмэгтэйн хөлийг дээш нь сойж цус тогтоож байсан гэж байсан. Тэгээд би буцаж гэрлүүгээ орж түргэн тусламж дуудсан. Тэгээд 10 орчим минутын дараа түргэний эмч нар ирж эмэгтэй болон жолоочийг авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-73-р хуудас/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд юу болсныг нь эмч нараас нь асууж тодруулахад машины осолд орсон гэдгийг нь мэдсэн. Тэгээд эмч нар Ундармаагийн суудлын яс нь хугарсан байна Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгрүү яаралтай шилуүүлэх шаардлагтай гэсэн ба Оюу толгой уурхайн Эмэнэлэгтэй холбогдож маргааш өглөө нь Улаанбаатар хот руу онгоцоор авч явсан ба одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн гэмтлийн тасагт эмчлэгдэж байна. Одоогоор биеийн байдал сайнгүй босож чадахгүй, байнгын асаргаанд байгаа... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-р хуудас/

Гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 108-110-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээс 2 дахь удаагаа мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 111-112-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээс 3 дахь удаагаа мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 113-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 11-26-р хуудас/,

Яллагдагч А.Зын согтолтын хэмжээг шалгасан тэмдэглэл / 1-р хх-н 27-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 58-62-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №3220 дугаартай  “1. О.Ундармаагийн хоёр талын умдаг, суудлын ясны дээд, доод салаа, аарцагны цагираг тасарсан Мальгений хугарал, сээрний 10, 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 11, 12 дугаар нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний 1,4,5 дугаар нугалам, их бие дайрсан хавсарсан хугарал, дух, хэвлийн шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 116-117-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Жамъянгаравын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн “А.Уг осол нь Амаржаргал овогтой З нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болж гарсан гэх үндэслэл байна. Б. Амаржаргал овогтой З нь “Toyota Vanguard” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хоиглоно” гэсэн заалтыг зөрчсөны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв.  В. Амаржаргал овогтой Зыг Цагдагийн ерөнхий газрын лавлагаа мэдээллийн сангаас шүүж шалгахад В ангиллын 1153080 дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.” гэх дүгнэлт / 1-р хх-н 127-128-р хуудас/,

Шүүгдэгч А.Зын хувийн байдалтай холбогдох баримтууд /1-р хх-н 173-179-р хуудас/,

А.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 157-р хуудас/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 170-179-р хуудас/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 172-179-р хуудас/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /1-р хх-ийн 180-250-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /2-р хх-ийн 1-160, 209-241-р хуудас/

Шүүгдэгч А.Зын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 205-р хуудас/

А.Зын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 138-152, 2-р хх-н 174-177-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж тооцов.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч А.З нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын гудамжинд “Тоёота Вангуард” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын 05-1015 тоот хашааг мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч О.Ундармаагийн эрүүл мэнднь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.Зын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ундармаагийн өгсөн: “...Тэгээд би унтаж байсан чинь 03 цаг 30 миниутын үед З эмч надруу залгахаар нь авсан чинь “юу хийж байна ахын дүү, чи хаана байгаам бэ, уулзмаар байна гэхээр нь та юу яриад байгаам бэ хар шөнө” гэсэн чинь ер нь согтуу байгаа юм шиг байхаар нь ер нь яасан бол гэж бодсон. Тэгээд та согтуу машин барьж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь ганц юм хэлье гэхээр нь гарсан юм. би тэгээд табчиктайгаа гарсан чинь “машинд суучих” гэсэн тэгээд хөдлөөд явсан. “Та хаачих гээд байгаа юм бэ” гэсэн “холдохгүй” гэсэн. Тэгээд би “та орой өрөөндөө байхгүй байсан, таны өрөөнд усны сав байна уу гээд үзсэн би орой эмнэлэг орж хувцасаа авсан” гэж хэлсэн чинь “алсын дуудлаганд яваад ирсэн” гэж хэлсэн. тэгээд гэрийнхээ гадаа ирээд зогссон З “хоёулаа манайд орж шинэ кино гарсан байналээ үзье” гэсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би шөнө орой айлруу орохгүй” гэсэн тэгсэн чинь З “тэгвэл ингээд ч хамаагүй жоохон цуг байя” гэхээр нь “үгүй намайг хүргэж өг эгчдээ ч хэлээгүй гарч ирсэн санаа нь зовно” гэсэн чинь “удахгүй ээ удахгүй” гэхээр нь би “урд нэг цогцолбор баригдсан байна лээ тийшээ очоод тэгээд гэр лүү хүргээд өг” гэсэн чинь “за за” гээд тийшээ нь явсан юм. тэгээд би Зыг “та архи уугаад яах гээд машин бариад байгаа юм бэ” гэсэн чинь “би хоёр л пиво уусан би аяархан явж байгаа биздэ чи хардаа 20 км/цаг ч хүрэхгүй явж байгаа биздээ” гэсэн. Тэгээд цогцолбор дээр очсон чинь 75-55 ӨМҮ дугаартай цагаан машин зогсож байсан. Тэгээд хажууд нь Б.Амарболд, Д.Сумъяабазар нар зогсож байсан. А.З зогссон чинь тэр хоёр хүрч ирсэн. Тэгээд З эмч Сумъяабазартай нь мэнд мэдсэн. Сумъяабазар нь З эмчийг “та юу хийж байгаа юм” гэсэн чинь З эмч “эргүүл хийж байна” гэсэн чинь “та согтуу эргүүл хийдэг болсон уу” гэсэн. Тэгсэн чинь Амарболд машины толин дээр нь дараа “энийг чинь хугалчих уу” гэсэн тэгээд “наад 2 чинь хоёулханаа явж байна уу” гэж хэлсэн. Тэгээд машины хойд руу харснаа уурлаад тэгээд тэнд Амарболд жаахан уурлаад З эмч рүү дайраад байсан. тэгсэн чинь Сумъяабазар нь Амарболдыг хориод Зыг “яв гэсэн тэгээд бид хоёр сум руу хөдөлсөн юм. бид хоёр удаан явж байсан чинь араас Амарболд Сумъяабазар маш хурдтай орж ирээд хажуу талаас мөргөх шахсан. Тэгсэн чинь З эмч хурдаа нэмсэн чинь араас хурдан яваад байсан тэр гудамж нарийн байсан. З эмч хэрвээ хурдаа хассан бол тэр хоёр араас мөргөх байсан. тэгээд цааш явж байсан гудамж дууссаж зам дээгүүр харайлгаад тэгээд харанхуйлаад явчихсан. Тэгээд миний дотор муухай оргиод зоссон чинь урд салхины шилээр том мод орчихсон миний хэвлий урагдсан цус гарч байсан. Би хаалга онгойлгох гэсэн чинь хаалга онгойхгүй байсан. Тэгсэн чинь тэр хоёрын хэн нь юм бэ ирж харчихаад явсан. Тэгээд тэр айлын хүмүүс гарч ирээд эмч дуудсан би тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Сумъяабазар , Амарболд нар ирчихсэн байсан. Намайг рентгенийн өрөөнд хүргэж өгсөн. Тэр хоёроос аймаар архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-н 68-73-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн “Миний охин О.Ундармаа хүний их эмчээр Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуульд 2-р курст суралцаж байсан. Улирлын амралт болсон байсан. Сум дундын эмнэлэгт сайн дураараа албан бусаар дадлага хийдэг байсан. Ковид гарсан хүмүүсийг тусгаарлаж байсан би дадлагаа болио гэртээ байж бай гээд дадлагыг нь болиулцан байсан. Эмнэлэгийн хувцас, аяга юмнуудаа эмнэлэг дээр орхицон байж байгаад осол гардаг өдөр эмнэлэгээсээ очиж авахаар явсан. Хувцаснуудаа авчаад халуунаа барьдаг аяга нь А.З эмчийн өрөөнд байгаа юм шиг байна гэж ирсэн. Тэр өдөр цагаан сарын шинийн 3 байсан, манай дүү нар ирсэн хоол цай идэж уугаад тоглож байгаад орой болохоор 5 давхарт манай дүүгийнд хононо гээд явсан. Эхлээд яахын гэж байгаад охиноо явуулсан. Тэгээд  4 цаг 40 минутад утас дуугарсан  Б.Тогосмаа эмч надруу яриад Ундармаа осолд орсон та хүрээд ирээч гэж хэлсэн. Очоод хартал эмнэлэгийн гадаа цус болсон байсан эмч нар үзлэг хийж байсан. Ахиад давтаад яриахд сэтгэл санаа хэцүү байна. Мэдүүлэгтээ өгсөн байгаа. Ослоор бага аарцагны мах бүрэн задарсан амьдралтай ойртуулж ярьвал ууцны махийг гулуузлаад дэлгэдэг шиг тийм байсан энд байхад тийм болсныг мэдээгүы байсан эмч нар надаас нуусан байсан. Дух болон хэвлийд оёоо тавиад, рентген болон эход хараад үзлэг хийгдээд явж байсан. Улаанбаатарт очоод Гэмтлийн эмнэлэгт хагалгааны үеийн нөхцлийг тайлбарлуулах үедээ ямар гэмтэл авсан гэдгийг мэдсэн тэрнэс өмнө хэвлийн хэсэг задарсан байсан гэж ойлгосон байсан. Сумын эмнэлэгт ил шархийыг нь хумж оёоод анхан тусламж үзүүлээд хот руу явуулсан. Маш их цус алдалттай 800 грамм цус тухайн өдөр сэлбэж байсан. Гэмтлийн эмнэлэгийн ........  харуулаад шүүх эмнэлэгийн дүгнэлт дээр гарсан гэмтлийг тодорхойлж өгсөн. Хагалгаа хийнэ гээд бэлдэж байгаад пелизм тавих гэхэд доод талын 2 сүв нь нийлсэн байсан, умдагны яс бяцарсанаас болсон байх гэж ойлгосон. 2 сүв нийлээд пелизм тавихаар буцаж урд талын сүвээр гарж ирээд тэр нь арилаагүй өтгөн шингэнээ хавчиж дийлэхээ больсон байдалтай байгаа. Бэлгийн уруул нь тасарсан байсан, улаан гэдэсний аунисны булчин тасарсан, эмэгтэйчүүд талаасаа үзлэг хийгээгүй байгаа аарцаг яс эдгэсэн дараа үзлэг хийх боломжтой гэж хэлсэн. Хагалгаа эхэлж байх явцад хэвлийн хөндийд цус алдсанаас үүдэн амь нас эрсдэл үүсэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж маш их айдастай, дарамттайгаар хагалгаанд оруулж байсан. Энэ гарын үсгийг баталгааг Оюу толгойгоос онгоцоор нисэхэд агаарт амь нас эрсдэх  юм бол хуулийн байгуулагад хандахгүй гэсэн баталгаа болгож гарын үсэг зуруулж хот руу авж явсан. 2 ойрхон ийм хүнд байдал болоход сэтгэл санаа хэцүү байсан. Амьд л гарч байвал яахав л гэж бодож байсан. Тухайн үед тайвшруулах эм ууж байж тэр өдрүүдийг би давж байсан. Биеийнх нь мөр, дал гээд энд тэндгүй шалбархай байсан. Хөмсөгний 5 орчим см оёоо тавьсан тэр оёог А.З өөрөө сумд байхад тавьж өгч байсан. Ослын дараа хэсэг хугацаанд энгийн өвчин намдаах эм тарианд өвчин намдахгүй байсан болохоор сэтгэцэд нөлөөлөх өндөр тунатай буюу морфинийг цагаар биш тарианы үйлчилгээ гарах тоолонд морфинийг 2-3 цагийн зайтай хот ортол хийлгэсэн хотод мөн хийлгэсэн. Тухайн үед тарианы нөлөөлөл, аваарын шокноос бүрэн гараагүй зэргээс болж орчиноо бүрэн мэдрэхгүй бүхэл хоол зажилж чадахгүй зутан болон шингэн зүйлийг гуурсаар ууж сар гаруй болсон. Нэг удаад 20-30 грамм шингэн зутан хүчээр уулгаж байсан. Гуурсаар ууж байх үед сорох хүч нь муу халбагар ууж чадахгүй хийтэй залгиж түүнээс болж ханиаж, хахаж цацах үед оёдолоо хөнддөг, тэрнээс болоод хоол идэх дургүй байсан Хагалгаанаас гарахдаа хугарсан яснуудыг хадаж, сүүжний толгой бэхэлгээ төмөр зүүж умдаг ясыг нь төмөр утсаар бэхэлж, эмнэлэгээс гарж байсан. Хэвтэрт 3 сар гаруй зөвхөн дээшээ харж хэвтэж байх үед 2 хөл нь мэдээгүй саваад уначдаг тэр үед нь 2 хөлийг нь даавуугаар боож тогтоодог байсан. Өтгөн, шингэн нь  мэдрэлгүй эмнэлэгт байх үед катебрт байсан. Катебрийн хажуугаар  нялх хүүхэд шиг  памперё, даавуу дэвсэж, аунис нь барихгүй шээс нь бол мэдрэлгүй нялх хүүхэд шиг өдөрт 5, 6 удаа памперс сольж асарч байсан. Одоо бас арай жоохон дээрдэж байгаа, хагалгааны шарханд гуурс тавиад ...... вакум орчим хэвлийн хөндийд байгаа шингэн зүйлийг соруулж авдаг вакум аппарат байхад гэдэснээс гарч байгаа зүйл нь эвгүй үнэртэй, тэр үнэртээ өөрөө стрессдэж бухимдаад тэрнээс болоод хоол ундаа идэхгүй гартаа таарсан зүйлээ шиддэг, шокьой, сэтгэлийн хямрал нь арилахгүй, өөрийгөө янз янзаар харааж зүхэх, уйлах, цохиж авах үйлдэл их гардаг. Хэсэг унтахаараа хар дарах, цочих, дэмийрэх, инээх зэрэг өмнө гарч байгаагүй янз бүрийн зан, авир илэрч байсан.. Сэтгэл зүйн тогтворгүй байдлыг засах үүднээс нэмэртэй байх болов уу гээд гэмтлийн эмнэлэгийн сэтгэл зүйч эмчтэй уулзуулж өгсөн, охины зүгээс эсэргүүцээд дахин бодохыг хүсэхгүй байгаа зүйлийг битгий нада сануулаад бай гээд сэтгэл зүйч чинь ирэхээр улам надад дарамттай хэцүү байна гээд дахиж уулзаагүй. Эхний хагалгааны дараа 1 дүгээр эмнэлэгээс шулуун гэдэсний эмч дуудлагаар авчирч үзүүлэхэд аунисны булчин тасарсан одоогоор эмчлэх боломжгүй аарцагыг эдгэсний дараа хагалгаа хийнэ гэсэн.  Аарцаг эдгэрэх хугацаа 2-3 жил үүнээс ч илүү байдаг гэсэн. Энэ дунд умдаг яс гэдгийг нөхүүлэх хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Энэ хугацаанд доод талын 2 сүв нийлсэн учраас ауниснаас гарч байгаа бохир нь эмэгтэй хүн учраас урд сүврүүгээ орж байгаа иймд дахиад олдмол өвчин үүсэхийг үгүйсгэхгүй.  Хичнээн арчилж байгаа ч хэцүү. Эх нялхасаас эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийг дуудлагаар авчирч үзүүлсэн бас л аарцаг эдгэрэхээр гэдэг үг хэлсэн мөн онош тавих боломжгүй байгаа. Хагалгааны дараа шарх нь эдгэхгүй, шарх нь буцаж задраад 3 сар гаруй болсон шүүс гардаг, энэ хооронд эмчлэгч эмч нь бүтэн 3 сар өдөр өнжихгүй гэрт ирж боолт цэвэрлэгээ хйидэг байсан боловч шарх нь эдгээгүй байхад 2 дахь хагалгаанд орсон. 2 дахь хагалгаанд ороход биед нь байсан бүх хадаас бэхэлгээ, гадны биетүүдийг авсан бохирдол үүсгэж байж магадгүй гээд мөн бяцраад үлдсэн умдагны ясны том яснууд нь эх ястайгаа нэгтгээд оруулах байх гээд үлдээсэн байсан яснууд нь нэгдээгүй бөөгнөрсөн байсныг авч хаясан гэдгийг эмч хэлсэн. 2 дахь хагалгааны шарх нь мөн эдгэж өгөхгүй оёоо нь задраад шүүс гараад өнөөдрийн байдлаар дахиж үзүүлээд шарлага хийгдээд явагдаж байна. Энэ ясыг эдгээх  хөдөлгөөн заслын эмчилгээг тасралтгүй 2-3 жил хийлгэх ёстой гэдгийг эмч хэлсэн. Оёо нь задраад,  хөдөлгөөн заслын эмчилгээний шарлаганд орохын тулд  бас бэхэлгээгээ авхуулсан учир хатуу бүс зүүгээд, тэргэнцэр дээр суугаад, алхуулагч түшээд, суга таяг түшээд эмнэлэг рүү орж, гарч эмчилгээндээ явж байгаа. Өөрөө явахдаа хөлөө шатны гишгүүр дээр өргөж дийлэхгүй хажуунаас дүү нь хөлийг өргөж зөөж өгдөг. Орон дээрээ хэвтэхдээ хөлөө удирдаж чадахгүй, хажуу тийшээ харж  хэвтэж чадахгүй, аарцаг яснууд нь дугараад байна гэдэг,  жирийн орон дээр энгийн хүн шиг хэвтэж чадахгүй байгаа учраас эмнэлэгийн тусгай ор түрээслэж, хэрэглэж байгаа. Ийм байдлаас үүдээд бид нар Гэмтлийн эмнэлэгийн ар дээр 12 давхарт байр түрээслэж сууж байгаа, байрны түрээсний мөнгийг А.Заас авч байгаа Гэмтлийн эмнэлэгт очихоос өмнө 3 дугаар сард бид нар Өргөөгийн тэнд байр түрээслэж байсан. Тэрний түрээсийн мөнгийг би өөрөөсөө төлсөн. О.Ундармаагийн хувьд сэтгэл санааны байдал маш тогтворгүй байгаа. Өөрөө хүүхэд болохоор гэнэн, хурдан хугацаанд эдгэнэ гэж бодсон боловч тэрнээсээ дор байдалтай болохоор өөрт нь хэцүү байгаа аргадах гэхээр хэлэх ч үг олдохгүй байсан. Хэдийгээр ойр зуур алхаад явж байгаад нь баяртай байгаа ч гэсэн хамгийн айдастай юм нь босдог болохоор амиа хорлочих вий гэж  санаа зовж байгаа. Сүүлийн үед босдог үйлдэл хийдэг болсноос хойш айдастай, шөнө бүтэн нойртой хонодоггүй, шөнө унтаж байгаад сэрээд хамгийн түрүүнд охиныхоо ор руу хардаг. 12 давхар байшингийн 12 дахь давхарт болохоор цонхоор үсрэх, судасаа ханачих вий гэж айдаг. Охин минь амьдрах сонирхолгүй би ингээд насаараа эрэмдэг болчлоо гэдэг. Цаашид А.Зыг охиныг минь ямар эрүүл саруул байхад нь гэрээс дуудаж гаргасан билээ тийм л байдалтай болгож өгөхийг хүсч байна.  Эрүүл мэндийг хэвийн болгох бүхий л эмчилгээг дотоодод болон хөл хорио тавигдахаар гадаад яваад ч хамаагүй эмчлүүлнэ гэж бодож байгаа О.Ундармаа бол бидний ууган хүүхэд, анагаахад сурч байсан эмч болох хүсэлтэй байсан, А.З бол тангараг өргөсөн эмч хүний хувьд ослын зэргийг мэдэж байгаа, биеийн байдал ямар байгааг мэдэж байгаа, тухайн үед улс орон даяар онцгой байдал зарлаад төрийн бүхий л албан хаагч жижүүрийн үүрэг гүйцэтгэж архи согтууруулах ундаа борлуулахад хорио тавьсан байхад согтуугаар, санаатайгаар, хувийн зорилгоор уруу татаж, худлаа хэлж гэрээс нь гаргасанд гомдолтой байна. Охинийг минь ийм хэцүү байдалд оруулсан, сэтгэл санаа, бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирсон байгаад би маш их гомдолтой байгаа. Хувь хүнийхээ хувьд эргэлтээр ирэх, биеийн нөхцөл байдлыг асуух, мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөх сэтгэл санааны дэм үзүүлэх зэргээр олигтой байнга холбогдоогүй мөртлөө шүүх хурлыг тов зарлагдсаны дараа гомдолгүй гэдгээ бичгээр гаргаад өгөөч гэж ятгаж, утсаар ярьсан. Уг осол болсон нөхцөл байдлыг ар гэрийхэн, сумын иргэдэд буруугаар тайлбарлан өөрийгөө осол хийгээгүй хөндлөнгийн нөлөөтэй байсан, О.Ундармаатай үерхдэг байсан, найзын харилцаатай байсан зэрэг худлаа тайлбар хийсэнд нь гайхсан. О.Ундармаа, А.Зын хувьд нэг нь эмч, нөгөө нь дадлагжигч гэсэн харилцаатай байсан. Өдий 19 нас хүрсэн охинтойгоо би илэн далангүй харьцдаг Б.Амарболд болохоор ноднин үерхье гэж гуйдаг байсан, би зөвшөөрөөгүй гэж миний охин ярьдаг байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 11 болон 27-нд Ханбогд суманд 2 удаа ирээд А.Зтай уулзая  гэж ярьсан, А.Заас өгсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа мөн надаас гарсан мөнгийг авах талаар А.Зтай уулзах гэхэд уулзаагүй. 2020 оны 06 дугаар сарын 25-нд надтай утсаар яриад та мэдүүлэг өгөхлөө гомдолгүй гээд хэлээд өгөөч тэгвэл миний ял шийтгэл хөнгөрөх юм шиг байна гэсэн би өмгөөлөгчтэйгээ очиж мэдүүлэг өгөхөд би хэлж байсан гол нь надад эмчилгээний зардал мөнгөө цаг тухайд нь төлж байвал надад хориулах сонирхол байхгүй, залуу хүн учраас ажлаа хийгээд явж байвал тэр нь дээр байх гэсэн мэдүүлгээ өгсөн байсан. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 20-нд О.Ундармаа руу ярьсан байсан, ээж чинь ирэх гэж байгаа хэвээрээ юу гомдолгүй гэдгээ бичгээр хийгээд явуулаач гэж тэрнээс болоод О.Ундармаа дахиад сэтгэл санааны хямралд орсон, өдөр ярьсан байсныг надад хэрээгүй орой 22 цаг өнгөрч байхад утсаар яриад орилохоор нь гайхаад би тэр бичгийг хийж чадахгүй хүнийг тамлаж байгаа юм шиг гээд утсаар яриад байсан хэнтэй ярьж байгааг асуухад А.Зтай ярьсан байсан. Сэтгэл санаа нь тогтворгүй хэцүү байсан сая наашаа ирэхдээ хотод хараад үлдэх хамаатан садан байхгүй дүүтэй нь орхисон оройн цагаар аавынх  эгч харж байгаа өдрийн цагаар хүмүүс ажил, амьдралтай учраас хараад суух хүн байдаггүй, би цаг тутамд хот руу утсаар ярьж байгаа, дүүгээ унтаж байх хойгуур, дэлгүүр гарсан хойгуур янз бүрийн юм болчих вий гэж санаа зовж байна. Би ирэхээсээ өмнө битгий дэмий зүйл хийгээрэй гэж зөндөө гуйсан. Одоо гэр бүлийн гишүүд, ах дүү нарт сэтгэл санааны байдал хэцүү байгаа, би өөрөө зүрх өвдөөд бас нэг өвчтэй болж байна сэтгэл санаа маш тогтворгүй байна. Би суманд цайны газар түрээслээд ажилуулдаг байсан, ажлын байраа алдсан, ажил хийх боломжгүй болсон амжиргааны түвшин доош унасан, 2 хүний орлогоор амьдардаг байсан бол нэг хүний орлогоор хүргэх гэж ядаж байна. Одоо шүүгчээс хүсэхэд эмчилгээний төлбөр, миний сард олдог байсан орлого, мөнгийг А.Заас гаргуулахыг мөн өмгөөлөгчийн хөлсийг гаргуулахыг хүсэж байна. Б.Амарболд, Д. Сумьяабазар нь араас нь хөөсөн гэсэн миний охин надаа худлаа ярихгүй Б.Амарболд харснаа энэ 2 хоёулахнаа байна гээд толийг нь хугална гэдгийг О.Ундармаа сонссон гэсэн. Д.Сумьяабазар нь яв гээд хөдлөөд явангуут нь араас нь хурдтай ороод ирсэн хажуунаас нь шүргэх гэж байсан гэж хэлсэн. Б.Амарболд, Д.Сумьяабазар нарийг нотлох баримтгүй учраас хуулиараа шалгаж болдоггүй юм шиг байна. Энэ хүмүүс үйлийн үр хувь тавилангаараа нэг шийтгэл хүлээх байх гэж бодож байна”

 

Гэрч Д.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд араас нь явсаар байгаад сумын баруун талаар гудамжаар орохын үед ард нь ирсэн чинь тэр чигтээ давхиадтоос бужигнуулаад бид хоёр тоосон дунд аяархан гарсан чинь Зын машин зүүн тийш явж байсан машин баруун хойш харсан зогсож байсан тэгээд харсан чинь айлын хашаа ташраад нь мөргөөд зогсож байсан. Тэгсэн машинаас бууж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид айгаад хөдлөөд явчихсан юм. тэгээд хэсэг явж байгаад буцаад ирсэн чинь түргэн тусламжийн эмч нар ирчихсэн байсан мөн ойр хавийнх нь хүмүүс гараад ирсэн байсан. Тэгээд эмнэлэгрүү очье юу болж байна үзье гээд очсон чинь нэг цагдаа ирчихсэн байсан тэгээд тэр цагдаатай уулзчаад бид 2 тухайн осол болох үед ард нь явсан гэрч байгаа юм гээд овог нэр утасны дугаарыг тэмдэглүүлээд цагдаа яваад өгсөн тэгснээ бид яахаа мэдэхгүй хүлээгээд ар гэрийнхэнтэй нь сууж байсан чинь бид 2-той таарсан цагдаа өөр нэг цагдаатай хамт орж ирэхээр нь бид 2 одоо яах вэ гэсэн чинь маргааш дуудаж мэдүүлэг авна гэсэн тэгээд тэнд осолд орсон эмэгтэй ар гэрийнхэнтэй нь хамт байж байсан чинь танидаг эмч нар тэр охиныг өргөөд доош рентгений өрөөрүү оруулаад өг гээд тэгээд тэнд туслаж байгаад тэгээд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 85-86-р хуудас/,

Гэрч Б.Амарболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд араас нь хөдлөөд хаана очиж зогсох нь уу гээд л хөдөлсөн чинь нэлээн хурдтай явж байсан. бид 2 араас нь дагаад явж байсан чинь нэлээн хурдтай сумын баруун талаас гудмаар ороод тэгээд засмал дээгүүр хөндлөн даваад тэгээд айлын хашаа мөргөөд бүтэн эргээд зогссон байсан. Тэгэхээр нь бид 2 тэндээс хөдлөөд явсан. Тэгээд явж байгаад буцаад очсон чинь түргэн ирчихсэн байсан. Тэгээд түргэний тэрэг хөдлөөд явахаар нь араас нь эмнэлэгрүү явж очсон чинь эмнэлэг дээр цагдаа ирчихсэн байсан. тэгэхээр нь цагдаатай уулзаад “бид хоёр ингээд араас нь дагаж явсан юм маргааш шаардлагатай бол дуудаарай” гээд утасныхаа дугаарыг өгсөн. Тэгсэн эмч нар Сумъяабазар бид хоёрыг “хөөе та хоёр орж ирээд өргөлцөөд өг” гэхээр нь ороод Ундармааг өргөлцөж рентгенд оруулсан тэгээд жаахан тусалж байгаад явчихсан юм... З милээн согтуу байсан З нь согтуу хэл ам нь ээдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 89-р хуудас/,

Гэрч Г.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайх Ханбогд сумын Гавилууд 2-р баг, Гоёотын 1015 тоот хашаанд оршин суудаг. 2020 оны 02 дугаар сарын 28-ны шөнө гэртээ унтаж байтал 04 цаг 20 минутын үед гадаа юм нурж байгаа их чимээ гарсан. Тэгээд гараад хартал манай хашааны урд хэсгийг цагаан өнгийн суудлын машин мөргөөд зогссон байдалтай байсан. тэгээд яваад очтол жолооч залуу нь буугаад ирсэн. Зорчигч талынхаа урд талын хаалгыг татаад онгойлгох гээд оролдож байгаад хүчтэй татаж онгойлготол дотор нь нэг эмэгтэй хүн сууж байсан. тэр эмгэтэйн хэвлий хэсэгт нь машины урд салхины шилний цонхоор бүдүүн мод орж ирээд дарсан хувцас нь цус болсон байдалтай байсан. Тэгтэл тэр жолооч эмэгтэйн хөлийг дээш нь сойж цус тогтоож байсан гэж байсан. Тэгээд би буцаж гэрлүүгээ орж түргэн тусламж дуудсан. Тэгээд 10 орчим минутын дараа түргэний эмч нар ирж эмэгтэй болон жолоочийг авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-73-р хуудас/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд юу болсныг нь эмч нараас нь асууж тодруулахад машины осолд орсон гэдгийг нь мэдсэн. Тэгээд эмч нар Ундармаагийн суудлын яс нь хугарсан байна Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгрүү яаралтай шилжүүлэх шаардлагтай гэсэн ба Оюу толгой уурхайн Эмэнэлэгтэй холбогдож маргааш өглөө нь Улаанбаатар хот руу онгоцоор авч явсан ба одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн гэмтлийн тасагт эмчлэгдэж байна. Одоогоор биеийн байдал сайнгүй босож чадахгүй, байнгын асаргаанд байгаа... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 11-26-р хуудас/,

Яллагдагч А.Зын согтолтын хэмжээг шалгасан тэмдэглэл / 1-р хх-н 27-р хуудас

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №3220 дугаартай  “1. О.Ундармаагийн хоёр талын умдаг, суудлын ясны дээд, доод салаа, аарцагны цагираг тасарсан Мальгений хугарал, сээрний 10, 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 11, 12 дугаар нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний 1,4,5 дугаар нугалам, их бие дайрсан хавсарсан хугарал, дух, хэвлийн шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 116-117-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Жамъянгаравын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн “А.Уг осол нь Амаржаргал овогтой З нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болж гарсан гэх үндэслэл байна. Б. Амаржаргал овогтой З нь “Toyota Vanguard” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв.  В. Амаржаргал овогтой Зыг Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа мэдээллийн сангаас шүүж шалгахад В ангиллын 1153080 дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.” гэх дүгнэлтүүдээр хохирогч О.Ундармаагийн эрүүл нь хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байна. /1-р хх-н 127-128-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуудан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар  согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Хоёр: Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан байна.

Хохирогч О.Ундармаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №3220 дугаартай  “1. О.Ундармаагийн хоёр талын умдаг, суудлын ясны дээд, доод салаа, аарцагны цагираг тасарсан Мальгений хугарал, сээрний 10, 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 11, 12 дугаар нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний 1,4,5 дугаар нугалам, их бие дайрсан хавсарсан хугарал, дух, хэвлийн шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх /1-р хх-н 116-117-р хуудас/ дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.З нь хохирогч О.Ундармаагийн эм, эмчилгээ болон байрны түрээс, бусад зардалд 13.132.093 төгрөг төлсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Заас “...13 сая хэдэн зуу байлаа цувуулаад дансруу хийсэн...”  гэж мэдүүлжээ.

Оюутолгой ХХК-ийн захиалгат тусгай онгоц дуудаж онгоцны төлбөрт 40.000.000 төгрөгийн зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. /2-р хх-ийн 171-179-р хуудас/

Хохирогч О.Ундармаа нь Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З нь онгоцны төлбөрийг өөрийн боломж бололцоогоор төлж байгаа талаараа мэдүүлжээ.

Шүүгдэгч А.Заас эмч нарын хагалгааны зардалд 1.500.000 төгрөг төлсөн ба талууд энэ талаар үгүйсгэж маргаагүй тул хохирол төлбөр төлсөнд оруулан тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлбөрт нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгчдөөс хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал нь зайлшгүй зардалд хамаарахгүй, өмгөөллийн хөлс шилжүүлсэн холбогдох баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт нэхэмжилсэн 20.000.000 төгрөгөөс өмгөөллийн хөлсөнд гарсан зардал 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хэрэгт зардлын холбогдох баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаж авагдсан байгаа тул эмнэлэг, эм тарианы зардалд 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн олох ёстой байсан орлогыг нотолсон баримт болон үүнтэй холбогдох бусад баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж ирүүлээгүй, хохирогчийн биед цаашид хийх нарийн шинжилгээ, эмчилгээ хийлгэхтэй холбоотой нотлох баримтыг мөн шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Иймд хохирогчийн биед нарийн шинжилгээ, эмчилгээ хийлгэхтэй холбоотой  нэхэмжилсэн зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн өөрийн олох ёстой байсан орлого 5.000.000 төгрөг, хохирогч О.Ундармаагийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч А.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, хохирогчид анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  тус тус зааснаар шүүгдэгч Хөх ургийн овгийн Амаржаргалын Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршиг хохиролыг төлж барагдуулах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч А.Зын хохирогч О.Ундармаад хохирол төлбөрийг төлсөн, гэмтэл авсан үеэс нь эхлэн эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн, 20 гаруй хоног эмнэлэгт хохирогчийг сахисан, хохирогчийн толгойд оёо болон бусад эмнэлгийн тусламж үзүүлсэн, хэрэгтэй эм тарианууд авчирж өгсөн, цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардлыг төлөхийг илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг  харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.З нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар шүүгдэгч А.Зын № 1153080 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэх хураагдсан, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  А.Зын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.Зын № 1153080 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр   шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэв шүүгдэгч А.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна.