| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/0879/и |
| Дугаар | 577 |
| Огноо | 2016-02-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 577
| 2017 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/00577 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй
1973 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48-289 тоотод оршин суух, Гомбожавын Нүрзэдмааг /РД: СЗ72032519/-ыг
Албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Дамдин-Очир,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Нүрзэдмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дамдин-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48-289 тоотод оршин суух, Гомбожавын Нүрзэдмаа нь тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нарантуул зах орчмоор байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд нийгмийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Мөн ар гэртээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан тул 2016 онд 3 удаа эрүүлжүүлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу баривчлах шийтгэл ногдуулсан.
Г.Нүрзэдмаа нь архинд донтох өвчтэй байх тул түүнийг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Нүрзэдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Нарантуул захын орчимд архи уудаг. 2016 онд 3 удаа эрүүлжүүлэгдсэн. 2016 оны 11 дүгээр сард гэртээ агсам тавьсан гэж 7 хоног баривчлагдсан. 2017 он гараад 1 удаа эрүүлжүүлэгдсэн ба 2015 онд архинаас гарах кодлох эмчилгээ хийлгэж байсан. Архины эмчилгээнд явна гэв.
Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Г.Нүрзэдмааг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Г.Нүрзэдмаа нь байнга согтууруулах ундаа хэрэглэж байгаа, удаа дараа эрүүлжигдэж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдлоо.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Г.Нүрзэдмаа нь “согтуурах дон” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт тус тус зааснаар Гомбожавын Нүрзэдмааг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Г.Нүрзэдмааг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН