| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0517/Э |
| Дугаар | 612 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 612
2020 07 27 2020/ШЦТ/612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал, М.Шаравнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М.Цд холбогдох эрүүгийн 1902005050168 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт М.Ц, Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байгаа, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнж 30, 388д тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:....................../.
Шүүгдэгч М.Ц нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,
7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,
37.1.6 дахь хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”,
37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”,
37.1.12 дахь хэсэгт заасан “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх”,
37.1.13 дахь хэсэгт заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”,
39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,
39.1.11 дэх хэсэгт заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэснийг,
Ажпын байр, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилтын хүрээнд:
- Гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн хууль тогтоомжийн биелэлт, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж, удирдах дээд болон холбогдох байгууллага, ажилтнуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах,
- Удирдах дээд байгууллагаас баталсан удирдамжийн хүрээнд хууль тогтоомжийн биелэлт, хөтөлбөрийн хэрэгжилт болон төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ хийх, тайланг хүргүүлэх,
- Хүүхдийн хөгжил, хамгаалалтын талаарх хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах,
- Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан боловсруулах, дээд шатны байгууллагад хугацаанд нь хүргэх,
- Удирдах дээд болон холбогдох байгууллага, ажилтнуудыг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах,
- Авлигын эсрэг болон Шилэн дансны тухай хуулийн хүрээнд санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллах,
Төсвийн зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах, үр ашгийн нэмэгдүүлэх гэснийг тус тус зөрчиж,
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Илрүүлэлт-2019 арга хэмжээний 1 дүгээр улирлын удирдамж” дагуу хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдүүдийг илрүүлэх, илэрсэн хүүхдүүдийг хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг бүртгэлийн мэдээллийн санд оруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг арга зүйгээр хангаж, хяналт тавих ажил зохион байгуулах нэрийдлээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан байгууллагын нэмэлт санхүүжилтийн данснаас 7.957.370 төгрөгийг гаргуулахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/10 дугаартай “Илрүүлэлт-2019” 1-р улирлын арга хэмжээнд хөрөнгө гаргах тухай тушаал гарган,
“Номадс Хоспиталити" ХХК, “Мобиком” ХХК, “Юнител” ХХК, “Монос” ХХК, “Магнай Трейд” ХХК, “Моннидер” ХХК-иудаас “Илрүүлэлт-2019” 1 дүгээр улирлын арга хэмжээнд хэрэглэх зорилгоор нэгжийн картууд, бензиний талон, хоолны талон, эм, эмийн бүтээгдэхүүн, цай, кофе, чихэр, ундаа, нэг удаагийн бээлии, хүүхдийн саван, хүүхдийн шампунь, памперс, ариун цэврийн цаас, хүүхдийн тоглоом, дэвтэр, бал, өнгийн харандаа зэрэг эд зүйлсийг нийт 2.277.370 төгрөгийн худалдан авсан,
Тус худалдан авсан эд зүйлсийг “Илрүүлэлт-2019” 1 дүгээр улирлын арга хэмжээнд хэрэглэлгүй өөртөө авч албаны үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгон төрд 2.277.370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Цгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нотолгоогүй зүйлээр намайг гүтгэж байна. Би бүх үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан. Нийслэлийн удирдах газраас явуулсан удирдамжинд манай ажилтан Энхбаярт үйл ажиллагаа зохион байгуул гэсэн үүрэг чиг өгсөн. Энэ тухай баримт надад байгаа. Энхбаяр илрүүлэлт арга хэмжээг манайд хийж явуулах хүн байхгүй гэж цагдаагийн ажилтан Энхтөрд худлаа хэлсэн. 3 дугаар сарын 11-нд дарга нарын шуурхай хурал болсон. Илрүүлэлт арга хэмжээ ямар шатанд явагдаж байна гэж асуусан. Би бичиг хэргийн ажилтнаасаа илрүүлэлт арга хэмжээ ямар шатандаа явагдаж байгаа талаар Энхбаярыг асуухад бие нь өвдөөд явчихсан гэж хэлсэн. Дэлгэрсүх гэх хүн Энхбаяр миний ширээн дээр нэг зүйл үлдээсэн байна гэж төлөвлөгөө маягын бичиг харуулсан. Би Энхбаярт бид бүх хороо, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулна төлөвлөгөөгөө дахин гарга гэж үүрэг өгсөн. Маргааш нь Дэлгэрсүх, Энхбаяр хоёр ажилдаа ирэхгүй алга болчихсон. 2019 оны 2 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд илрүүлэлт арга хэмжээ зохион байгуулагдах байсан учир би сандраад нягтлан, бичиг хэргийн ажилтан, хөгжлийн төвийн нэг ажилтнаа дуудаж гялс төлөвлөгөө гаргаж арга хэмжээгээ зохион байгуулъя гэж хэлсэн. Илрүүлэлт арга хэмжээ зохион байгуулахаас өмнө манай байгууллагад 2019 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл ямар ч төсөв мөнгө орж ирээгүй тул ихэнх үйл ажиллагааг дандаа зээлээр мөнгө аваад бүх үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Маргааш өдөр нь Дэлгэрсүхийг дуудах гэтэл ажил дээрээ байгаагүй. Дэлгэрсүх ажилдаа бараг ирдэггүй өглөө хурууны хээгээ дарчихаад л алга болчихдог. Ингээд хэцүү байдалд орсон. Би тэр өдөр түрүүний хэлдэг 3 ажилтандаа үүрэг өгсөн байсан. Илрүүлэлт гэдэг нэрийн дор сэтгэл зүйн хүрээлэн, байгууллагын жилийн турш хэрэглэх танилцуулгын хуудас, ном дэвтэр, илрүүлэлт ажиллагаанд зарцуулах бусад зүйлсийг багтаагаад нөгөө 3 маань төлөвлөгөө гаргаад ирсэн байсан. Уг нь энэ бүх төлөвлөгөө тус тусдаа гарах ёстой байсан нэгэнт ингээд хийчихсэн юм чинь гээд илрүүлэлт арга хэмжээний 7 сая 700 гаран мянган төгрөгний төлөвлөгөө тайланд гарын үсэн зурж баталсан юм. Авсан бараагаа бүх үйл ажиллагаанд зарцуулсан. Би өөртөө хэрэглэсэн зүйл огт байхгүй” гэв.
Хохирогч Д.Монголхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахад татгалзах зүйл байхгүй. Удирдлагын шийдвэрээр эрх зүйн асуудал хариуцсан гэдэг утгаар нь намайг томилсон. М.Ц даргатай нэг салбарт ажиллаж байгаа тул түүнийг танина. Ямар нэгэн өр, авлага, өс хонзон, хувийн ашиг сонирхолтой зүйл байхгүй. Би яг тус хэлтсийн үйл ажиллагааг хариуцдаггүй тул нарийн зүйлийг нь бол мэдэхгүй. Гэхдээ манай төв дээр бол М.Ц даргыг “Илрүүлэлт-2019” 1-р улирлын арга хэмжээг зохион байгуулаагүй гэдэг яриа бол гарсан байсан. Чухам юунаас болоод яагаад зохион байгуулаагүй талаар бол мэдэхгүй. Мөн хэлтсийн ажилчид нь бас арга хэмжээ зохион байгуулаагүй талаар манай газар дээр ирж шүүмжилж байсан. Би уг мөнгийг нэхэмжилнэ. Төв газраас нь өгсөн удирдамжийн дагуу “Илрүүлэлт-2019” 1-р улирлын арга хэмжээг зохион байгуулаагүй байж зохион байгуулсан мэтээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвөөс мөнгө гаргаж хувьдаа авсан болох нь тогтоогдож байгаа бол М.Цгээс 7.957.370 /долоон сая есөн зуун тавин долоон мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгох шаардлагатай. Иймээс буруутай албан тушаалтнаас 7.957.370 /долоон сая есөн зуун тавин долоон мянга гурван зуун далан/ төгрөгийг нэхэмжилж байна. Дээд газраас нь удирдамж чиглэл өгөөд байхад биелүүлэх ёстой. Энэ арга хэмжээ бол их ач холбогдолтой арга хэмжээ. Юу нь ач холбогдолтой вэ гэхээр, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, ар гэрт нь эргэн нэгтгэх, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж асрамж, халамжийн төв, эрүүл мэндийн төвд хүргэж өгөх. Шаардлагагүй бүхий л үйлчилгээ арга хэмжээг авдаг, улиралдаа нэг удаа зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм. Энэ арга хэмжээгээр маш олон хүүхэд илэрдэг. Илэрсэн хүүхдүүдэд хамгийн түрүүнд эмнэлгийн урьдчилсан үзлэг хийдэг, усанд оруулах, өвлийн улиралд шаардлагатай бол дулаан хувцас хунар авч өгөх зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж байгаа маш чухал арга хэмжээ. Үүнийг манай харьяа дүүргийн хэлтсийн ажилчид ихэнх нь ухамсарласан чин сэтгэлээсээ хийдэг. Энэ ажпыг Цагдаагийн байгууллага, зарим тохиолдолд эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн байгууллага, асрамж, халамжийн төвүүдтэй хамтран зохион байгуулдаг. Нэгдүгээр улирал гэдэг бол хүйтний улирал хараа хяналтгүй хүүхдүүдэд эрсдэл учрах магадлалтай хамгийн эмзэг цаг хугацаа. Энэ хугацаанд хараа хяналтгүй хүүхдүүд осгож гэмтэх, нас барах, осол аваарт өртөх, гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдох магадлалтай хамгийн эрсдэлтэй үе байдаг...” гэх мэдүүлэг /2хх-46-47х/,
Гэрч Н.Дэлгэрсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 2018 оны 07 дугаар сарын 01-нээс хүүхэд хамгааллын албаны ахлах мэргэжилтнээр ажилладаг юм. Дүүргийн хэлтэс дээрээ Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай мөн дээрээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар гэсэн агентлагтай байдаг. Хүүхэд хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас жил хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр төсөв баталж анхан шатны нэгж болох дүүрэг рүү хуваарилалт хийдэг юм. Энэ мөнгө нь Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжпийн газраар дамжиж дүүргүүдэд хуваарилалт хийдэг юм. Үүний дагуу дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хүүхэд хамгааллын албан дээрээ ажлаа төлөвлөдөг юм. Нийслэлийн Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас нэгдсэн үйл ажиллагаа хийх чиглэл ирдэг. Үүний дагуу 2019 оны 1-р улиралд “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулах учиртай. Миний хувьд албаны ахлах ажилтан учраас хүүхэд хамгааллын албаны ажилтан Л.Энхбаяр “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний удирдамжийг надад танилцуулсан. Тэгэхээр нийслэлээс ирсэн удирдамжийн дагуу энэ ажлыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага гарсан. Ирсэн удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийнхээ хүүхдийн тоо онцлог зэргээс хамаарч дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар удирдамж боловсруулаад түүнийгээ хэлтсийн дарга М.Цд удаа дараа танилцуулсан. Тэгтэл хэлтсийн дарга нь баталж өгөөгүй. Батлахгүй байгаа шалтгаанаа Л.Энхбаяр гэж мэргэжилтэн чинь байхгүй байна. Л.Энхбаяр өөрөө барьж орж ирж надаар батлуулах ёстой гэж хэлсэн. Тухайн үед Л.Энхбаяр өвчтэй байсан. Л.Энхбаяр ажилдаа орж ирээд хэлтсийн даргад удирдамжаа батлуулахаар орсон мөн л батлаагүй гэсэн яагаад батлаагүй гэдгийг Л.Энхбаяр өөрөө хэлэх байх гэж бодож байна. Тэгээд “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний цаг хугацаа дууссан, манай дүүрэг дээр энэ ажил хэлтсийн дарга удирдамж төлөвлөгөө санхүү төсөв мөнгө гаргаж өгөөгүйгээс болж зохион байгуулагдаагүй бусад 8 дүүрэг бол зохион байгуулаад үр дүнгээ тооцоод Нийслэл рүү илтгэх хуудсаа өгсөн байгаа. Одоо Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд хамгааллын мэргэжилтэн Тунгалаг гэж хүн “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний тайланг ирүүл гэж шаардсан. Гэтэл манайх ямар ч ажил зохион байгуулаагүй. Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжпийн газраас хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Ш.Мандах манай дүүрэг дээр ажил сайжруулах зорилгоор ирсэн. Тэгээд бид нартай уулзаад “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээ чинь болсон юм уу? үгүй юм уу? гэж ажилтнуудаас болон удирдлагаас тодруулсан. Тэгэхэд нь манайх энэ арга хэмжээг зохион байгуулж чадаагүй ээ удирдамжаа батлуулах гэж мэргэжилтэн болох ахлах мэргэжилтэн нар авч ороод тайлан төлөвлөгөө төсөв мөнгөө батлуулж чадаагүй тул тухайн ажил хийгдээгүй гэдгээ мэргэжилтэн ахлах мэргэжилтнээс хэлсэн. Тэгтэл Ш.Мандах хэлтсийн даргын өрөөнд орж даргатай нэлээн удаан уулзсан. Тэгээд маргааш нь Ш.Мандах намайг Нийслэл дээр дуудаж уулзаад цаасан дээр зурсан гарын үсэг харуулаад энэ чиний гарын үсэг мөн үү? гэж нугалсан цаасан дээр зурсан гарын үсэг надад харуулсан. Тэр гарын үсэг нь миний гарын үсэг биш байсан тул миний гарын үсэг биш байна. Би гарын үсгээ хуучин монгол бичгээр зурдаг гэдгээ хэлсэн. Тэгтэл боловсруулсан Л.Энхбаяр хянасан Н.Дэлгэрсүх гээд бид 2-ын нэрийг бичсэн байсан. Ямар бичиг гэдгийг нь Ш.Мандах харуулаагүй миний гарын үсэг биш байна гэдгээ хэлээд явсан. Түүний маргааш бас Л.Энхбаярыг дуудаж бас гарын үсэг чинь мөн үү гэж асуусан байна лээ. Л.Энхбаяр миний гарын үсэг биш байна лээ гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахиад Нийслэлээс дуудаад Ш.Мандах гарын үсэг зурсан бичиг баримтуудыг бүтнээр нь үзүүлсэн. 7.957.370 төгрөгийн хөрөнгө гаргах М.Ц даргын тушаал үйл ажиллагааны задаргаа төсөв, үйл ажиллагааны удирдамж байсан төсөв, төрийн сангийн гүйлгээ болон хянасан болон удирдамж дээр миний гарын үсгийг Н.Дэлгэрсүх гэж миний өмнөөс зурсан байсан. Мөн боловсруулсан Л.Энхбаяр гэдгийн өмнөөс бас гарын үсэг зурсан байсан. Хэлтсийн М.Ц нь энэ Ш.Мандахтай уулзахдаа энэ материалыг хуулбарлаж өгөхдөө манайханд битгий үзүүлээрэй гэж хэлээд өгсөн байсан. Энэ тухай Ш.Мандах надад хэлсэн хуулбарласан материалаа надад өгсөн. Ингэж “Илрүүлэлт-2019” арга хэмжээ зохион байгуулагдаагүй байхад түүнийг зохион байгуулсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж мэргэжилтэн Л.Энхбаяр болон миний өмнөөс гарын үсэг дуурайлган зурж хөрөнгө завшсан гэж хэлтсийн дарга М.Цг танай байгууллагад шалгуулахаар өгч байгаа юм ... Мөн манай хэлтэс нь Чингэлтэй дүүргийн 17-р хороо уулын мухарт байрладаг тул манай хэлтэст приус маркийн машин өгсөн нь машиныг хүүхдүүдтэй холбоотой хүүхдийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар дуудлага мэдээлэлд бид газар дээр нь очиж ажиллах ёстой. Кейс дуудлагад явж ажиллах зориулалтаар уг машиныг манайд өгсөн боловч хэлтсийн дарга маань өөрөө унадаг шатахууны талон, утасны нэгж зэргийг хувьдаа ашигладаг юм. Дүүргийн Засаг даргаас хүүхэд хамгааллын чиглэлээр орж ирж байгаа хөрөнгө мөнгийг зориулалтын дагуу зарцуул кейс дуудлагад явж байгаа наад машиныг ажилтан албан хаагч нартаа зориулалтын дагуу ашиглуул гэдгийг удаа дараа хэлж байсан...” гэх мэдүүлэг /2хх-48-49х/,
Гэрч М.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 20-ноос хүүхэд хамгааллын албаны мэргэжилтнээр ажилладаг юм. 2019 оны 1 дүгээр улиралд Нийслэл гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Илрүүлэлт-2019" нэгдсэн арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулах удирдамж ирсэн. Уг удирдамжийг ахлах мэргэжилтэн Н.Дэлгэрсүхэд танилцуулж уг удирдамжийг үндэслэл болгон дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах удирдамж боловсруулж түүнийг хэлтсийн даргад танилцуулж батлуулах гэхэд баталж өгөөгүй. Тухайн үед уг ажлын төсөв нь 300 гаран мянган төгрөг төсөвлөсөн байсан. Тэр автомашины бензин шатахуун, утасны нэгж хүүхэд олдсон тохиолдолд 2 ширхэг жижиг цэвэр ус печень зэрэг оруулсан байсан чинь хэлтсийн дарга М.Ц нь “та нар өөрсдийнхөө идэж уух юмыг төсөвлөсөн байна" гэж хэлээд ажиллах удирдамж төсөв баталж өгөөгүй. За ингээд энэ ажил 2019 оны 1-р улиралд манай дүүрэг дээр хийгдээгүй. Тэгтэл Нийслэлээс хийсэн ажлын тайлангаа өг гэж нэхсэн учир нь танайхаас тушаалаар төсөв гарсан байна төрийн сангийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн удирдамж нь батлагдаж танайд хүргэгдсэн байна гэсэн. Манайхаас энэ ажил хийгдээгүй гэдгээ хэлсэн байсан. Намайг өвчтэй байж байгаад ороод ирсэн чинь хийгдээгүй ажлын тайлан нэхээд байсан. Тэгтэл манай хэлтэс дээр Нийслэл гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Мандах гэж хүн ирээд бид нартай уулзаад ажлын зөвлөмж өгсөн тэгэхдээ “Илрүүлэлт- 2019” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдсан эсэх талаар асуусан уг зохион байгуулагдаагүй хэлтсийн дарга удирдамж төсөв баталж өгөөгүй гэдэг тайлбараа хэлсэн. Хэлтсийн даргатай уулзаад явсан. Түүний дараа ахлахыг Нийслэл дээр дуудаж байна гэсэн ахлах очиж уулзаад ирэхдээ хянасан гэсэн хэсэг дээр миний нэрийг бичсэн байна. Миний өмнөөс гарын үсэг дуурайлгаж зураад 7.957.370 төгрөг хэлтсийн дарга зарцуулсан байна гэж хэлсэн. Тэр материалыг нь ахлах нийслэлээс аваад ирэхдээ надад харуулсан чинь хөрөнгө зарцуулах хэлтсийн даргын тушаал, удирдамж, төсвийн задаргаа байсан. Миний нэрийг удирдамж, төсөв дээр нь боловсруулсан Энхбаяр гээд миний нэрийг бичсэн байсан миний өмнөөс гарын үсэг зурсан байна. Би тэр удирдамж төсвийг боловсруулаагүй юм. Энэ асуудлыг мэдээд ахлах болон манай бусад ажилтнуудаас энэ талаар танай байгууллагад хандаж гомдол гаргах нь зүйтэй гэж үзэж гомдол гаргаж байгаа юм аа. Ер нь бол хэлтсийн даргын үйл ажиллагаатай холбоотойгоор Төрийн албаны зөвлөл, Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газар, дүүрэг яам агентлаг зэрэг газруудад хандаж байсан. Нэгнээс ч дорвитой хариу ирдэггүй. Шалгалтууд ирээд зөвлөмж өгөөд л явдаг юм. Мөн хэлтсийн даргаас гаргасан хөрөнгө зарцуулахтай холбоотой тушаалуудыг хавсаргасан байгаа. Эдгээрийг шалгуулах хүсэлтэй байгаа юм аа...” гэх мэдүүлэг /2хх-50х/,
Гэрч Б.Мандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тус газарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага чинь болохоор гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр бүх арга хэмжээг зохион байгуулж хүүхэдтэй холбоотой бүх хууль тогтоомж, дүрэм журам, Засгийн газрын тогтоол, захирамж, Засаг даргын захирамж зэргийг биелүүлэх чиг үүрэгтэй 94 жилийн түүхтэй төрийн байгууллага. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болохоор Нийслэлийн 9 дүүрэгт хэлтэстэй. Эдгээр хэлтсүүдийг арга зүйн удирдлагаар хангадаг. Хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээг цаг тухай бүр нь авч нэгтгэдэг. Зохион байгуулах гэж байгаа ажлынхаа удирдамж, чиглэлийг өгч түүнийхээ дагуу тайлан мэдээ авдаг. Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх зорилгоор улирал бүр “Илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ нэгдүгээр улирлын “Илрүүлэлт" арга хэмжээг Чингэлтэй дүүргээс зохион байгуулаагүй, тайлан мэдээ ирүүлээгүй, төрийн ажлыг цалгардуулсан тул дүүрэгт амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүд бүртгэгдэхгүй хаягдчихаж байгаа юм. Би 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр байх. Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхэд хамгааллын ажилтнуудтай уулзаж арга зүйн зөвлөгөө өгөхөөр очсон юм. Намайг ийм ажлаар явах болоход хамт ажилладаг А.Отгонзаяа гэж эмэгтэй Чингэлтэй дүүргээс эхний улирлын илрүүлэлтийн тайланг аваад ирээрэй гэж надад захисан. Ингээд би Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Захиргааны ахлах ажилтан Мөнхбаттай уулзсан чинь манайх эхний улирлын “Илрүүлэлт" арга хэмжээг зохион байгуулаагүй шүү чи бичиг баримтыг нь үзээрэй гэж хэлсэн. Ингээд би тус дүүргээс хүүхдийн асран хамгаалалтын маргаан дээр ажилласан шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаж зөвлөгөө өгсөн. Дүгнэлтүүдтэй танилцахад М.Ц дарга өөрөө өөртөө тушаал гаргаад шинжээчээр ажилласан нэлээд хэдэн тохиолдол гарсан байсан. Тэгэхээр нь би та яагаад өөртөө тушаал гаргаад өөрөө батлаад шинжээчээр яваад байгаа юм бэ гэж асуусан чинь манай дээд талын Агентлагаар зохион байгуулсан сургалтад би явсан. Тиймээс би шинжээчээр оролцох ёстой гэж хариулсан. Ингээд өрөө рүү нь ороод танайх 1 дүгээр улирлын “Илрүүлэлт” арга хэмжээний тайлангаа өгөөч гэсэн би тайлангаа арай бичиж дуусаагүй байна, өгнө гэсэн. Тэгсэн ширээн дээр нь 2019 оны 1-р улирлын “Илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулах тушаал гарсан байсныг би хараад танайх зохион байгуулаагүй гээд байсан чинь тушаал гарсан юм байна ш дээ гэхэд тиймээс манайх тушаал гарсан ш дээ, ажилласан ш дээ гэж хэлсэн Тэгэхээр нь би энэ тушаалыг чинь би авч болох уу гэсэн чинь ав, ав гэсэн. Тэгэхээр нь би хавсралттай нь цуг аваад за за би энийг авлаа тайлангаа хурдан явуулаарай гээд гараад явсан. Тэгээд би өрөөнөөс нь гараад мэргэжилтэн нартай нь уулзаад та нар тушаал гараагүй гээд байсан тушаал гарсан л байна ш дээ ажлаа хийхгүй яасан юм бэ гэхэд юун тушаал вэ хаана байна, харъя гэхээр нь Цэцгээ даргын өрөөнөөс авсан тушаалаа ажилтнуудад нь үзүүлсэн. Тэгсэн чинь бүгд гайхаад байсан. Ингээд би ажил руугаа явсан чинь араас нь Цэцгээ дарга утсаар яриад чи яасан хурдан гараад явчихав, би чамд гарын бэлэг өгөх гэсэн юм гэхээр нь яахын бэ, яахын хэрэггүй юу яриад байгаа юм бэ баярлалаа гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн дахиад удалгүй 5-10 минутын дараа дахиж над руу утсаар яриад “Илрүүлэлт” арга хэмжээний тушаалыг яах гэж манай ажилтнуудад үзүүлсэн юм бэ гэхээр нь яасан бэ яагаад болохгүй гэж та чинь тушаал гаргасан байсан биз дээ гэсэн чинь би ажилтнуудаасаа нууж байсан юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та чинь одоо юу яриад байгаа юм бэ гээд утсаа салгасан. Ингээд би маргааш нь билүү хэзээ Дэлгэрсүхтэй утсаар яриад танайх “Илрүүлэлт” арга хэмжээний тушаал гаргачихсан удирдамжаа баталчихсан байна. Энхбаяр та хоёр гарын үсгээ зурсан байна ш дээ гэхэд Дэлгэрсүх би мэдэхгүй ш дээ би юу гэж гарын үсэг зурах юм би ингэж гарын үсгээ зурдаггүй, Монгол бичгээр зурдаг гэж хэлсэн. Энхбаярын нэр дээр зурсан гарын үсгийг хараад бас биш байна гэж хэлсэн. “Илрүүлэлт” арга хэмжээний тушаалын ард хавсаргасан санхүүгийн задаргааг нь харахад хүүхэд хамгаалах Илрүүлэлт арга хэмжээнд ашиглахааргүй бараа бүтээгдэхүүнийг жагсаалтад оруулсан байсан. 7.950.000 төгрөг хүргэхийн тулд дэлгүүрийн лангууны бараа шиг юм жагсааж бичсэн байсан. Тухайн үед өвлийн улирал байсан тул хүүхдүүдэд хэрэгтэй дулаан хувцас, сургуульд сурдаг бол цүнх, ном хэрэгтэй. Жижиг хүүхдүүдэд бол пампорс зэрэг эд зүйлс хэрэгтэй. Ер нь хүүхдүүдэд нэн шаардлагатай зүйлүүд байх ёстой. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд зориулсан бэлэн байдлыг хангаж ажиллаад шаардлагатай зүйлсээ бэлэн болгосон байгаарай гэж 2019 оны эхээр хэлсэн боловч биелүүлээгүй. Ер нь бол М.Цгийн хувьд Хүүхдийн төлөө ажиллах сэтгэл энэ хүнд байхгүй гэж би шударга хэлнэ. Ажлаа мэдэхгүй ойлгодоггүй хүн. Хүүхэд хамгааллын зардлыг яая гэж хүргэж ядаж байхад дарга нар нь үрэн таран хийгээд хувьдаа ашиглаад байж болохгүй ш дээ. Нэг автомашин байдаг. Уг нь хүүхдийн хөгжил хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлтэй гэр бүлд хүрч ажиллахад зориулах ёстой гэтэл энэ Цэцгээ дарга болсон цагаасаа хойш өөрөө унаад явж байгаа. Энэ машиныг зориулалтын дагуу ашиглуулахгүй байна гэж ажилчдаас нь байнга гомдол ирдэг. Би тэгэхээр нь та яагаад хүүхэд хамгааллын ажилд зориулах ёстой машинаа ажилчдадаа өгөхгүй өөрөө унаад яваад байдаг юм бэ гэхэд өөдөөс зөвхөн би захиран зарцуулж ашиглах эрхтэй гэж хэлдэг. Тэгээд байгаа хүнийг би яах юм бэ, манай дарга хэлээд ч нэмэргүй, шалгалтын бүрэлдэхүүн очиж хэлээд ч нэмэр байхгүй, аймаар төвөгтэй хүн. Дүү нь Улсын Их Хурлын гишүүн гэдэг утгаараа намайг хэн ч чадахгүй гээд их бардам байдаг. Угаасаа тэгээл хэн ч чадахгүй л байгаа биз дээ. Би мэдэхгүй байна. Одоог хүртэл манайх Илрүүлэлт хийсэн гээд гүрийгээд байгаа. Ажилчид нь болохоор Илрүүлэлт хийгээгүй гээд илтгэх хуудсаа бичгээр гаргаад манайд өгсөн байгаа. Шинжээчээр ажиллахад тогтсон жишиг ханш байхгүй. Зарим тохиолдолд төлбөрийн чадваргүй эцэг, эхийн маргаантай асуудал дээр хүүхдийн эрх ашгийн үүднээс явж төлбөргүй ч дүгнэлт гаргах үе байдаг. Ер нь бол төлбөрийг нэхэмжлэгч, хариуцагч талуудтай ярилцаж тохиролцдог. Дүгнэлт гаргахад төрөөс бол мөнгө гардаггүй, яагаад гэхээр шинжээчээр ажиллах нь манай үндсэн чиг үүргийн ажил биш. Ажлын бус цагаар хийдэг ажил байгаа юм. М.Цгийн хувьд шинжээчээр өөрийгөө томилоод өөрөө батлаад дүгнэлт гаргаад нэхэмжлэгч, хариуцагч талуудаас мөнгийг нь аваад явж болохгүй биз дээ. Энэ бол ёс зүйгүй асуудал. Аюулгүй олон хүн ажлаас халсан. Ажилчид ерөөсөө тогтдоггүй. Шүүхээр заргалдаад нэг лав ажилдаа буцаж орсон...” гэх мэдүүлэг /2хх-52-53х/,
Гэрч Б.Золжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энэ тушаалаар 7.957.370 төгрөгийг манай байгууллагын төсвөөс гаргасан. Үүнээс Цэцгээ дарга 3.520.000 төгрөгөөр архины хамааралтай хүмүүсийг сургалтад хамруулна гэж “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн” төрийн бус байгууллага руу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр №62 дугаартай төлбөрийн хүсэлтийн дагуу шилжүүлсэн. 2.160.000 төгрөгийг “Актив пресс” хэвлэлийн компани луу шилжүүлсэн. Дарга хэлэхдээ хэлтсийн танилцуулга, тараах материал болон, талархал, өөр бусад хэвлэл хийлгэнэ гэж хэлээд зарлагын баримтаа надад авчирж өгөөд мөнгө шилжүүлүүлсэн. “Магнай трейд” ХХК-иас 600.000 төгрөгийн шатахуун талон авах шаардлагатай гэж надаар авахуулаад уг талоноо өөрөө авсан. “Номадас хоспилати" ХХК-луу 700.000 төгрөгийн хоолны талон буюу карт авах шаардлагатай гэж надаар мөнгө шилжүүлүүлсэн. Цэцгээ дарга өөрөө очиж картаа авсан байсан. Мобиком компаниас 150.000 төгрөгийн нэгж авах шаардлагатай гэж надад хэлсэн. Би нэгжийг өөрөө очиж аваад даргад хүлээлгэж өгсөн. Мөн Юнител компаниас 150.000 төгрөгийн нэгжийн карт авах шаардлагатай байна гэж дарга надад хэлсэн. Би нэгжийн картыг нь Юнителийн салбараас аваад даргад хүлээлгэж өгсөн. Монос эмийн сангаас юм авна гээд 101.100 төгрөг надаар шилжүүлүүлэн дарга өөрөө очиж бараагаа авсан байсан. Хүүхдийн сүү, угж, “С” витамин, анхны тусламжийн материалууд авсан байсан. “Моннидер” ХХК буюу Оргил супер маркетаас юм авна гээд намайг дагуулж яваад надаар төлбөрийн хүсэлтээ 7 буудлын Оргил супер маркет дээр авчруулж бид хоёр хамт орж 576.270 төгрөгт цай, кофе, чихэр, ундаа, ус нөөцөд байх шаардлагатай гээд нэг удаагийн бээлий, хүүхдийн саван, хүүхдийн шампунь, памперс, ариун цэврийн цаас, хүүхдийн тоглоом, дэвтэр бал, өнгийн харандаа зэрэг бичиг хэргийн зүйлүүд аваад уг бараануудаа өөрийнхөө өрөөнд оруулж хадгалж байсан. Гар утасны нэгж, бензиний талон, хоолны талон, хэвлэлийн материал зэргийг “ИЛРҮҮЛЭЛТ-2019” арга хэмжээг хороодын хамтарсан баг болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх баг, цагдаагийн 1, 2-р хэлтэс болон олон нийтийн эргүүлүүдтэй би өөрөө хамтарч энэ үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж надад хэлээд дээрх материалуудыг өөрөө хүлээж авсан. Би бол “ИЛРҮҮЛЭЛТ-2019” нэгдсэн арга хэмжээг яг хэрэгжсэн эсэхийг мэдэхгүй. Миний мэдэхийн “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн” төрийн бус байгууллагын сэтгэл заслын үйлчилгээнд шилжүүлсэн 3.520.000 төгрөгийн арга хэмжээ бол хэрэгжсэн. Энэ арга хэмжээг хамгааллын ажилтан М.Болормаа хариуцан ажиллаж надад тайлангаа хүлээлгэж өгсөн. Мөн “ИЛРҮҮЛЭЛТ-2019” арга хэмжээг хэрэгжүүлсэн гэх Чингэлтэй дүүргийн 9, 12, 18, дугаар хороонуудын тайланг дарга надад хүлээлгэж өгсөн. Би мэдэхгүй байна. Дарга, дээрх гурван хорооны тайланг надад өгсөн. Миний өмнө ажиллаж байсан С.Эрдэнэцэцэг гэж нягтлангийн аавынх нь бие муудаад асаргаанд орох шаардлагатай тул аавыгаа асрахын тулд жилийн чөлөө хүсээд ажлаасаа чөлөө авсан юм байна лээ. Манай нярав болохоор архив, эд хариуцагч, нарийн бичиг, няравын ажлын хавсран гүйцэтгэдэг учраас тэр бүр бараа, материалд явах цаг зав хомс байдаг. Өөр үйл ажиллагаануудад бол төлөвлөгөө гаргасан хүмүүс нь өөрсдөө явдаг. Дарга зарим бараа, материалд өөрөө явъя гээд яваад байдаг юм. Манай байгууллагаас прокурорын зөвшөөрлийн дагуу гаргаж өгсөн материалд зарим материал нь дутуу ирсэн байна. Тиймээс гүйцээж гаргаж өгье ...” гэх мэдүүлэг /2хх-54-56х/,
Гэрч Б.Золжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Одоо хувийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, мэдээ тайлан гаргах, хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. М.Ц даргатай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Ажил хэргийн шугамаар мэднэ. 2019 оны 01 дүгээр сард ажилд орох хүсэлт гаргаснаар тухайн хэлтэст нягтлан бодогчоор томилогдсон. Миний хувьд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 2019 оны 03 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл нийт 8 сар ажилласан. “Илрүүлэлт-2019” арга хэмжээний хувьд хараа хяналтгүй, мөн хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдийг илрүүлэх, илэрсэн хүүхдийг хамгаалах, түүнчлэн хариу үйлчилгээ үзүүлдэг үйл ажиллагаа юмаа. Уг арга хэмжээ нь дээрх чиг үүргийн дагуу улирал бүр явагддаг. Уг арга хэмжээг манай хэлтэс харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс, хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх баг, олон нийтийн эргүүлтэй хамтран зохион байгуулдаг. Төсвийн хувьд арга хэмжээнээсээ хамаарч өөрсдөө төсвөө боловсруулж гаргадаг. Илрүүлэлт-2019 арга хэмжээний 1 дүгээр улирлын хувьд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/10 дугаартай “Илрүүлэлт-2019” 1 дүгээр улирлын арга хэмжээнд хөрөнгө гаргах тухай тушаал гаргаж, уг тушаалын дагуу удирдамж, төсөв гарсан. Төрийн сангийн хариуцсан төсвийн мэргэжилтэнд даргын тушаал, удирдамж, төсвийг танилцуулж, зөвшөөрсөн тохиолдолд төрийн санд хүсэлтээ тавьдаг. Хүсэлтийн дагуу Төрийн сангаас удирдамжийн дагуу үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгийг холбогдох байгууллага руу шууд шилжүүлж, бид бараа материал, үйлчилгээгээ авдаг. Түүнээс төрийн санд хүсэлт тавьж, манай хэлтэс бэлэн мөнгө авах болон бэлэн мөнгө дамждаг асуудал огт байхгүй. Холбогдох санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа, мөн байна. Уг тушаалын дагуу холбогдох үйл ажиллагаа явагдсан. Нэгдсэн тайланг аваагүй. Харин уг арга хэмжээтэй холбоотой 9, 12, 18 дугаар хорооны тайлан, мөн бензин, талон, нэгж, хоолны талоны зарцуулалтын тооцоо, илрүүлэлт хийгдсэн маршрутыг хэлтсийн дарга М.Ц өөрөө 2019 оны 04 дүгээр сарын дундуур өгсөн. Мөн Монгол Өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн тайланг 2019 оны 06 дугаар сарын дундуур хүлээн авсан. Уг үйл ажиллагаа нь 2019 оны 03 дугаар сараас 05 дугаар сарыг дуустал зохион байгуулагдах хугацаатай байсан. Тиймээ. Тэгж ойлгож болно. Миний хувьд нэгдсэн тайланг өгөхийг шаардаж байсан. Хянаж аваагүй байна. Хэлтсийн дарга М.Ц өгсөн. Бараа материал авсан нь үнэн. Ямар нэгэн зарцуулалтын тайлан байхгүй. Зарцуулагдсан эсэхийг мэдэхгүй. Би уг арга хэмжээнд оролцоогүй. Уг газартай манай хэлтэс хамтран ажиллаад удаж байгаа. Дээрх арга хэмжээтэй холбоотой тараах материалыг “Актив пресс” ХХК хийсэн байсан. Хэлтсийн дарга М.Ц нэхэмжлэлийн материалыг өгсөн. Хэлтсийн дарга М.Цгийн хувьд хамтран ажиллахад их хэцүү хүн байсан. Байнгын дарамт шахалт үзүүлдэг байсан. Намайг ажилд томилогдоод удаагүй байхад буюу 2019 оны 03 дугаар сард Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Оюунцог хэлтсийн дарга М.Ц бид 2-ыг дуудаж уулзаад, 2019 оны санхүүжилт чинь орсон байхад ямар учраас зарцуулагдаагүй, Илрүүлэлт арга хэмжээ зохион байгуулагдахгүй байгаа юм бэ? гэж тодруулан, үйл ажиллагаагаа яаралтай зохион байгуул гэж үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед хэлтсийн дарга М.Ц хариуцсан мэргэжилтнүүд нь хугацаандаа үйл ажиллагаагаа зохион байгуулаагүйгээс болж, дээрх ажлыг явуулаагүй. Тийм учир одоо би хороотой хамтарч зохион байгуулна гэж тайлбар өгч байсан юмаа. Ер нь уг арга хэмжээг зохион байгуулж, хийсэн эсэхийг мэдэхгүй ” гэх мэдүүлэг /2хх-204-206х/,
Гэрч Т.Батсууриас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сараас Чингэлтэй дүүргийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучуудын хөгжлийн төвд сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сард ажпаасаа гарсан...Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжпийн газраас “Илрүүлэлт-2019” нэгдүгээр улирлын арга хэмжээг зохион байгуулах чиглэл ирсэн байдаг. Манай хэлтэс энэ ажпыг 1-р улиралд огт хийгээгүй. Тэгсэн хирнээ хуурамч тайлан мэдээ гаргаад төв рүү өгсөн байсан тул энэ асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан. Мөн М.Ц даргын гаргасан тогтоол, шийдвэртэй холбоотой бусад асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан. Манай байгууллагын 9 ажилтан уг гомдол гарын үсэг зурсан. Уг 9 хүнээс ихэнх нь ажлаасаа гарсан 17-н орон тоотой хэлтсээс 3 жилийн дотор 50 орчим хүмүүсийн ажпын байр солигдсон. Энэ нь Цэцгээ даргын хувийн ашиг сонирхолтой ч холбоотой байж магадгүй. 2018-2019 оны А, Б дугаартай тушаалуудыг ерөөсөө гаргаж өгдөггүй, зөвхөн өөр дээрээ хадгалаад байдаг. Өөрийнх нь тайлан мэдээ, удирдамж боловсруулдаг хоёр гурван ажилтан байгаа тэд нар нь бол оны шилдэг ажилтан болоод яваад байдаг. Бусад хүмүус нь солигдоод байхад Хүүхэд хөгжлийн ажилтан Б.Цэрэндулам, Залуучууд хөгжлийн төвийн ажилтан С.Аптанцэцэг, Сэтгэл зүйч Д.Дашцэрэн нар бол солигдохгүй байгаад байдаг. Огт хийгдээгүй ажлын удирдамж боловсруулаад хөрөнгө гарсан байхад тайланг нь арга хэмжээ болсон мэтээр бичиж тайланг дээд газарт өгдөг. Үүрэг даалгавар нэртэй шал өөр чиг үүргийн ажил хийлгэдэг. Жишээ нь: М.Оюунчимэг гишүүн тойрогтоо иргэдтэй уулзахад иргэдээс гарсан саналын биелэлт гаргаж өг гэх жишээний энэ нь манай байгууллагын ажилд ямар ч хамаагүй асуудал. Мөн би төлөвлөгөөт ажил хийх гээд удирдамж боловсруулаад орохоор баталж өгөхгүй, зорилтод бүлгийн залуучууд руу чиглэсэн компьютерын сургалт явуулж байхад чамайг хэн сургалт ор гэсэн юм ажил тасалсанд тооцно шүү гэх жишээтэй. Энэ сургалт нь өөрийнх нь баталсан төлөвлөгөөт ажил. Хамт ажиллахад ер их төвөгтэй хүн. Томоохон хөрөнгө мөнгө гаргасан үйл ажиллагаа явуулах гэхээр батлахгүй байсаар байгаад хугацааг нь тулгаж батлаад төрийн сангаар дамжсан мөнгө нь орохгүй, ажил нь дууссаны дараа мөнгөө өөрөө авдаг байх магадлалтай...” гэх мэдүүлэг /2хх-57-58х/,
Гэрч С.Тунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрсдэлд нөхцөлдөх хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Би яг энэ асуудлын хүрээн дэх ажлыг 2018 оны 12 дугаар сард мэргэжилтэн Отгонзаяад хүлээлгэж өгсөн учир Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Илрүүлэлт-2019” нэгдүгээр улирлын арга хэмжээг зохион байгуулах талаар харьяа дүүргийн хэлтсүүдэд удирдамж чиглэл өгч, арга хэмжээний тайлан мэдээ авах ажлыг хийгээгүй. Үүнийг мэргэжилтэн А.Отгонзаяа хийсэн байх ёстой. 2018 оны 3, 4 дүгээр улирлын “Илрүүлэлт” арга хэмжээг бол би зохион байгуулж тайлан мэдээг нэгтгэж байсан. Энэ арга хэмжээг нэгдсэн байдлаар улирал болгон зохион байгуулдаг юм. Тус дүүргээс Илрүүлэлт арга хэмжээг зохион байгуулаад тайлан мэдээг хугацаанд нь ирүүлдэг байсан. Илрүүлэлт арга хэмжээний тайлан мэдээг тус дүүргээс Энхбаяр гэдэг мэргэжилтэн эмэгтэй гаргаж надад цаасаар болон файлаар өгдөг байсан. Энхбаяр нь 2019 оны 06 дугаар сараас хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Хараа хяналтгүй гудамжны нөхцөлд ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийг илрүүлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой нэгдсэн арга хэмжээ юм. Нийслэлийн цагдаагийн газраас 9-н дүүргийн цагдаагийн хэлтсүүддээ хамтарч ажиллах удирдамж чиглэл өгдөг. Тэгээд энэ үйл ажиллагаа нь дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нь дахиж давхар удирдамж гаргаад гаргасан удирдамжийнхаа дагуу төлөвлөгөө гаргаж ажилладаг. Бүх дүүргүүдэд хуваарилагдсан Хүүхэд хамгааллын зардал гэж байдаг. Тэр зардлаас хэлтсийн дарга нар нь тушаал гаргаж хөрөнгө мөнгө гаргадаг. Яг ажил хариуцсан мэргэжилтэн нар нь бол тус арга хэмжээг зохион байгуулаагүй гэдгээ бүгд хэлдэг. Ингээд тайлан мэдээ нь тус дүүргээс ирэхгүй байна гэж би сонссон. Яг яасан гэдгийг нь би сонирхоогүй. Яагаад тайлан мэдээгээ ирүүлээгүй талаар асуудал хариуцсан мэргэжилтэн Отгонзаяа сайн мэдэх байх” гэх мэдүүлэг /2хх-59-60х/,
Гэрч А.Отгонзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сараас Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байна. Зорилтод бүлгийн хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Илрүүлэлт” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг байсан. 2018 оноос уг арга хэмжээг улирал бүр зохион байгуулдаг болсон. Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Илрүүлэлт-2019” арга хэмжээний нэгдүгээр улирлын удирдамжийг баталж харьяа дүүргүүдэд тус арга хэмжээг зохион байгуулах талаар удирдамж чиглэлийг хүргүүлсэн. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын эхний 7 хоногт дүүргүүдээс арга хэмжээний тайлан мэдээг миний бие нэгтгэж авсан. Чингэлтэй дүүрэг тайлангаа ирүүлээгүй ганцаараа үлдсэн тул би дарга М.Ц болон хариуцсан мэргэжилтэн Н.Энхбаяр нартай утсаар холбогдож тайлангаа удаа дараа нэхэж шаардсан. Тэгэхэд Энхбаяр нь имэйлээр хоёр хуудас баримт ирүүлсэн тэр нь тухайн “Илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд хийгдээгүй, өмнөх судалгааны хүрээнд хийгдсэн хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн судалгааг ирүүлсэн байсан. Нөгөө нэг баримт нь “РС” тоглоомд донтогч хүүхдүүдийн судалгааг ирүүлсэн байсан. Энэ арга хэмжээ нь 1-р улирлын Илрүүлэлт арга хэмжээ болохоос өмнө Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан РС тоглоомд донтогч хүүхдүүдийг илрүүлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран оролцсон юм байна лээ. Тэр арга хэмжээний тайлан, мэдээг “Илрүүлэлт-2019” нэгдүгээр улирлын арга хэмжээний тайлан гээд ирүүлсэн байсан. Тус дүүргийн ажилчид нь “Илрүүлэлт- 2019” нэгдүгээр улирлын арга хэмжээг зохион байгуулаагүй талаар бичгээр мэдэгдсэн. Манай байгууллагын харьяа дүүргүүдийн хэлтсүүдээс тайлангаа ирүүлчихдэг тул Цагдаагийн газар, хэлтсүүдээс бол тусгайлан тайлан мэдээ ирүүлдэггүй. Зөвхөн хөрөнгө мөнгө зарцуулсан тайлан мэдээгээ ирүүлдэг. Энэ дүүргийн асуудлыг хурдан нэг тийш нь шийдэхгүй бол ажил нь явдаггүй, хүүхдийн хэргийн тохиолдол шийдвэрлэлт удаашралтай хүнд байдаг. Ажил эрчимжүүлэх зорилгоор газрын даргын тушаалаар манай газрын ахлах мэргэжилтэн нар тус дүүрэг дээр ажиллаж байна...” гэх мэдүүлэг /2хх-61-62х/,
Гэрч Б.Мөнхтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2015 оноос мөн хэлтсийн Гэр бүл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс одоогийн албан тушаалд томилогдсон. Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2019 оноос эхэлж улирал бүр Цагдаагийн байгууллагатай хамтарч “Илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Урд жилүүдэд бол хагас, бүтэн жилээр тус арга хэмжээг 2-3 удаа л зохион байгуулдаг байсан. Энэ жилээс улирал бүр зохион байгуулж байна. Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Илрүүлэлт” арга хэмжээний удирдамжийг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлдэг. Тус газраас харьяа дүүргийнхээ цагдаагийн газар, хэлтсүүдэд удирдамж ирүүлдэг. Ингээд дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нь Урьдчилан сэргийлэхийн ахлах мэргэжилтэн эсхүл Гэр бүл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн удирдамжийг цохдог. Ахлах мэргэжилтэн хүлээж аваад салбар төлөвлөгөөгөө боловсруулаад хэлтсийн даргаар батлуулаад дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах талаар холбогддог. Ингээд арга хэмжээ дуусаад тайлан мэдээгээ өөр өөрсдийн дээд шатны байгууллагад хүргүүлдэг. Цагдаагийн хэлтсүүд бол Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлдэг. Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс нь тайлан мэдээгээ Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүргүүлдэг. Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжпийн хэлтсээс “Илрүүлэлт-2019” 1-р улирлын арга хэмжээг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулаагүй. Тухайн үед буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдоржийн баталсан удирдамж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр ирсэн. Хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав тус арга хэмжээг зохион байгуулах үүргийг надад өгч удирдамжийг надад цохсон. Ингээд би тус арга хэмжээг хэлтсийнхээ хэмжээнд авто эргүүлийн алба хаагч, хороон цагдаа, хэсгийн байцаагч нарын хамтаар зохион байгуулж тайлан мэдээг Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст хүргүүлсэн. Энэ нэгдүгээр улирлын арга хэмжээг зохион байгуулах чиглэл, удирдамж Нийслэлийн цагдаагийн газраас ирсний дараа Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн мэргэжилтэн Энхбаяртай утсаар холбогдоод манай дээр илрүүлэлт арга хэмжээний төлөвлөгөө ирсэн. Хамтарч ямар ажил арга хэмжээ зохион байгуулах юм бэ гэж асуусан. Тэгтэл Энхбаяр манай дээр бас удирдамж ирсэн. Бид удирдамжаа даргаар батлуулах, мөнгө төгрөг шийдүүлэх гэсэн чинь удирдамж баталж өгөхгүй, дарга ажилдаа ирэхгүй байна гээд өөдөөс зовлон яриад байхаар нь за за тэгвэл манай ажлаа хийлээ. Танайхыг тайландаа тусгахгүй шүү гэж хэлсэн. Ингээл манай хэлтэс 1 сарын хугацаанд тус арга хэмжээг зохион байгуулж, энэ хугацаанд хараа хяналтгүй, харгалзах хүнгүй байсан 3 хүүхдийг Хүүхэд хамгааллын 108 төвд хүлээлгэн өгсөн. 6 цахим тоглоомын газар, 224 аж ахуйн, нэгж байгууллагаар шалгалт хийсэн. Ямар ч мөнгө аваагүй. Цагдаагийн хэлтэс ер нь энэ арга хэмжээг зохион байгуулахад мөнгө хөрөнгө авдаггүй. Зөвхөн хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн хоол, хүнс, тээвэрлэлт хийхэд зориулж шатахууны талон, гар утасны нэгж өгдөг. Нэгдүгээр улиралд бол дээрх зүйлсийг өгөөгүй. Харин “Илрүүлэлт-2019” 2-р улирлын арга хэмжээг бол Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан. Яагаад гэхээр нэгдүгээр улиралд, Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс тус арга хэмжээг зохион байгуулаагүй гээд бөөн хэл ам болсон юм. Тэгээд хоёрдугаар улиралд бол хамтарч ажилласан. Миний бие өөрөө удирдамж боловсруулаад хэлтсийн даргаар батлуулаад “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 1-р улиралд “Илрүүлэлт-2019” 1-р улирлын арга хэмжээ болохоос өмнө зохион байгуулсан. Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс миний зохион байгуулсан “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээнд 2 мэргэжилтэн 2 өдөр хамт ажилласан. Манай дүүргийн хариуцсан нутаг дэвсгэрт 6 газар цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг. Тэр газруудаар явж цахим тоглоомын хэрэгжилт, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, хүүхдийг хоногоор тоглуулж, цаг хэтрүүлэн ажиллаж байгаа эсэхэд шалгалт хийсэн. Энэ арга хэмжээгээр 12-р хорооны “Юнон” гэх нэртэй цахим тоглоомын газар цагийн хуваарь зөрчин хүүхэд тоглуулж байсан, мөн зөвшөөрлийн хугацаа нь дууссан байна. Ингээд тус тоглоомын газрыг хаалгаад дотор нь тоглож байсан хүүхдүүдийг Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хоёр мэргэжилтэн бүртгэж авч эрсдэлийн судалгаанд хамруулна гэж байсан. Мэргэжилтнүүдтэй нь би холбогдоход дарга нь удирдамж, төлөвлөгөөг нь баталж өгөхгүй байна гэж яриад байсан. Би учрыг нь ойлгоогүй. Нэгэнт манай дээд байгууллага Нийслэлийн цагдаагийн газраас дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд удирдамж ирүүлсэн тул бид Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг хараад суулгүй өөрсдөө удирдамжийнхаа дагуу арга хэмжээг зохион байгуулсан. Нэмж ярих зүйл байна. Тус арга хэмжээг зохион байгуулаад дууссаны дараа Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Дэлгэрсүх гэж мэргэжилтэн над руу утсаар яриад Мөнхтөрөө танайхтай хамтарч “Илрүүлэлт-2019” арга хэмжээг зохион байгуулсан юм биш үү. Дарга нэг тийм яриад байна ш дээ гэсэн. Тэгэхээр нь би танайх зохион байгуулаагүй, би танилцуулга дээрээ танай хэлтсийг хамтарч ажилласан гэж нэрийг чинь оруулаагүй өөрийнхөө хэмжээнд зохион байгуулсан ажлаа бичээд тайлангаа дээд байгууллагадаа өгсөн гэж хэлсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэгтэй холбогдоод хөөш Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтарч зохион байгуулсан гэж юм яриад байх юм гэхэд Д.Оюунчимэг хошууч өөдөөс харин тийн Цэцгээ дарга нь сая бензин талон, нэгж хоёр барьж орж ирэхээр нь арга хэмжээ дууссан гээд аваагүй гэж хэлсэн. Цэцгээ дарга нь над дээр бол ирж уулзаагүй. Ер нь тэгээл хэл ам гараад ирэхээр нь Цэцгээ дарга нь сандраад талон, нэгж бариад гүйсэн юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /2хх-63-64х/,
Гэрч Д.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сараас 2019 оны 06 сар хүртэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 2019 оны 06 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэст ахлах мэргэжилтэн. Энэ оны 10 дугаар сарын 01-нээс одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Энэ арга хэмжээ 2018 оноос улирал бүр зохион байгуулдаг болсон Арга хэмжээний зорилго нь хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэх, байршуулах, тусламж үзүүлэх зорилготой. Арга хэмжээг цагдаагийн хэлтсүүд харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэстэй хамтран зохион байгуулдаг. 2018 онд Нийслэлийн цагдаагийн газар болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтарч энэхүү арга хэмжээнд ажиллаж байсан. Ерөнхийдөө Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ирүүлсэн удирдамжийн дагуу хамтран ажилладаг. Энэ арга хэмжээг Цагдаагийн хэлтсийн хэмжээнд бол Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн зохион байгуулж явуулдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ороход Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Энхбаясгалан над руу утсаар яриад танайх “Илрүүлэлт-2019” арга хэмжээнийхээ тайланг ирүүлээч гэсэн. Тэгэхээр нь би амраад өнөөдөр би ажилдаа орж байна. Манайхыг хэн хариуцаж явуулсныг мэдээд чам руу эргээд хэлье гэсэн. Ингээд Хэв журмын ахлах байцаагч цагдаагийн хошууч Чулуунбаяртай уулзахад надад хариуцуулсан. Гэхдээ би ажил ихтэй байж байгаад олигтой зохион байгуулж чадаагүй гэсэн. Нийслэлийн цагдаагийн газраас Энхбаясгалан тайлан нэхээд байна гэсэн чинь би ямар ч байсан тайлан явуулна гэж хэлсэн. Ингээд би Энхбаясгаланлуу утсаар ярьж манайхаас Чулуунбаяр хариуцсан юм байна, чи Чулуунбаярлуу яриарай гэж хэлсэн. Нэгдүгээр улирлын арга хэмжээ бол ийм л зүйл болсон. Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Дэлгэрсүх гэж хүн над руу утсаар яриад Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Илрүүлэлт-2019” арга хэмжээний нэгдүгээр улирлын илрүүлэлтийн тайланг нэхээд байна. Манайх танайхтай хамтарч ажилласан уу, би акттай байж байгаад ажилдаа орлоо, төсвийн тайлан бас нэхээд байна гэж хэлсэн санагдаж байна. Би тэгэхээр нь танайх манайхтай хамтраагүй, би ч өөрөө ээлжийн амралттай байж байгаад саяхан ажилдаа орсон, юун төсөв мөнгөний тайлан нэхээд байгаа юм бэ гэсэн чинь, Дэлгэрсүх надад хэлэхдээ нэгдүгээр улирлын Илрүүлэлт арга хэмжээнд Нийслэлээс 7.0 сая төгрөг төсөвлөж өгсөн юм байна. Танайд мөнгө төгрөг өгсөн үү гэж асуусан. Тэгэхээр нь би манайд мөнгө өгөх битгий хэл хамтар ч ажиллаагүй юм байна лээ гээд утсаа салгасан. Ингээд төд удалгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн ахлах Мөнхтөр над руу утсаар яриад хүүшээ Оюунаа эгчээ Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тантай ярьсан уу, Илрүүлэлтийн арга хэмжээнд 7.0 сая төгрөг төсөвлөсөн юм байна ш дээ баримт авъя гэж байна танайд мөнгө төгрөг өгсөн юм уу гэж надаас асуухаар нь үгүй, үгүй тийм юм байхгүй, мөнгө төгрөг нь өгөх нь битгий хэл хамтарч ажиллаагүй байна лээ гэж хэлсэн. Ингээд Мөнхтөртэй утсаар яриад тун удаагүй өрөөндөө сууж байтал Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ц орж ирээд надтай мэндлээд “Илрүүлэлт-2019” нэгдүгээр улирлын арга хэмжээнд манай илрүүлэлт хариуцсан мэргэжилтэн Энхбаяр өвчтэй байсан учраас манайх оролцож чадаагүй, арга хэмжээ зохион байгуулах зардлаас Номандесийн хоолны талон, шатахууны талон, гар утасны нэгж нийлээд 30.000 төгрөгийн юм надад өгөх гээд байсан. Тэгэхээр нь би арга хэмжээ зохион байгуулаагүй гэдгийг нь мэдчихсэн байсан учраас нэгэнт явагдаад өнгөрсөн арга хэмжээний юм би авахгүй, та харин дараагийн улирлын арга хэмжээнд идэвхтэй оролцоорой, танайхаас их мөнгө өгдөг юм байна ш дээ. Танай Дэлгэрсүх чинь сая надтай ярилаа 7.0 сая төгрөгийг нэгдүгээр улирлын арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн юм байна ш дээ гэхэд аягүй сонин болоод муусайн хүний мууд дуртай юмнууд хүний бөгс ухаж байгаа юм гээд уурлаад гараад явсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Энхбаяр ерөнхийдөө хариуцдаг байсан. Гэхдээ тэр энэ гэлтгүй бүгдээрээ оролцдог байсан. Миний хувьд зохион байгуулалтын арга хэмжээ аваад эргүүлд ажиллах алба хаагч нарынхаа хуваарийг гаргаж өгөөд Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс мэргэжилтэн нарыг нь эргүүлд хамт гаргадаг. Мөн бүртгэл хийж байгаа ажилтанд нь өрөө тасалгаа гаргаж өгөх зэргээр дэмжлэг үзүүлдэг байсан. Намайг бас ээлжийн амралттай байхад манай хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Ариунболд зохион байгуулсан байдаг. Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтарсан эсэхийг нь мэдэхгүй байна. М.Ц даргынх нь надад хэлснээр бол хариуцсан мэргэжилтнүүд нь өвчтэй байсан учраас оролцоогүй зохион байгуулаагүй гэж хэлсэн. М.Ц дарга надаас танайх “Илрүүлэлт” арга хэмжээнийхээ тайланг өгөөч гэсэн, тэгэхээр нь би амарч байгаад орж ирсэн, манай Чулуунбаяр хариуцаж явуулсан гэж хэлсэн. Миний ингэж хэлсэн санаа бол эднийх ажил хийгээгүй байж яахаараа манай хийсэн ажлын тоон мэдээг авдаг юм бэ гэсэн байдлаар хандаад тайлангаа өгөөгүй юм...” гэх мэдүүлэг /2хх-65-66х/,
Гэрч Ж.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2016 оны 07 дугаар сараас тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сараас засаг даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Үйл ажиллагааны хувьд бол Тамгын газарт харьяалагддаг. Ажлын мэдээгээ Засаг даргын тамгын газарт ирүүлдэг. Даргыг нь бол дүүргийн засаг дарга томилдог байсныг 2016 онд Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудад өөрчлөлт ороод Дүүргийн засаг даргаас томилогдохоо больсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын 2016.12.09-ний өдрийн Б/271 дугаартай тушаалаар М.Цг Чингэлтэй дүүргийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжпийн хэлтсийн даргаар томилсон. Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс энэ талаар сайн мэднэ. Заримдаа хугацаа хоцроодог гэж яригдаад байдаг. М.Цгийн талаар гомдол хүсэлт ажилчдаас нь хоёр ч удаа ирсэн. Үндэслэлгүй ажлаас халсан, зан харилцааны асуудлаар нь, ажил үүргийнх нь талаар гомдол хүсэлт ирүүлж байсан. Тэгэхээр томилсон газар луу нь уламжилсан. Миний санаж байгаагаар Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, агентлагаас нь газар дээр нь шалган зөвлөх үүрэг чиглэл өгсөн гэж сонссон. Надад бол албан ёсоор шалгалтын дүн мэдээ гэж ирээгүй. Батлагдсан төсвийнхөө хүрээнд төсвөө өөрөө зарцуулдаг, төсвийн шууд захирагч. Надаас ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргах зөвшөөрөл авдаггүй, дүүргийн төрийн сангийн хяналтанд гүйлгээ хийдэг. Би энэ талаар мэдэхгүй байна. Чингэлтэй дүүргийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс шууд төв рүүгээ мэдээгээ хүргэдэг. Өөрөө сайдаас томилогдсон гээд томроод Засаг даргын тамгын газрын доод албаныхантай хэл амаа ойлголцдоггүй юм байна лээ. Надтай бол гайгүй л харилцаатай байдаг. 2015 онд дүүргээс Приус-20 маркийн автомашиныг албаны зориулалтаар хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, орой үдэш дуудлага мэдээлэлд ажиллуулах зориулалтаар авч өгсөн байдаг. Ингээд ажилчдаас нь унаа машин олдохгүй байна зориулалтын ашиглахгүй байна гэсэн хэл ам гарч байсан. Би тэгэхээр нь нийт алба хаагч нартай нь 2018 оны 12 дугаар сард уулзахдаа танайх чинь албаны зориулалтын дүүргээс авч өгсөн автомашинтай биздээ тэр машинаа зориулалтын ашигла гэдэг үүрэг, чиглэл өгсөн. Түүнээс хойш зориулалтын дагуу ашиглаж байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Ерөнхийд нь бол дүүргийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хариуцаж дүүргийн цагдаагийн 1, 2-р хэлтэс, хорооны нийгмийн ажилтан, хамтарсан баг туслах үүрэгтэй оролцдог...” гэх мэдүүлэг /2хх-67-68х/,
Гэрч Н.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2013 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажил хэргийн шугамаар танина. Найз нөхөд хамаатан садны холбоо хамаарал байхгүй. Манай хорооны хувьд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан “Илрүүлэлт-2019” 1-р улирлын арга хэмжээнд оролцсон, хамтран зохион байгуулсан асуудал байхгүй. Харин “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багаас “Илрүүлэлт-2019” арга хэмжээний тайлангийн хувьд манай хорооны өөрсдийн дотоод ажил байгаа юмаа. Тийм асуудал огт байхгүй. Яагаад манай тайлан хавсаргагдсан байгааг мэдэхгүй байна. Миний хувьд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс руу өөрийн тайланг албан бичгээр хүргүүлсэн асуудал байхгүй. Манай багын гишүүд өөрсдийн санаачилгаар, сайн дурын үндсэн дээр өөрсдөөсөө хорь хорин мянган төгрөг гээд нийт 80.000 төгрөг гаргаж, дээрх ажилд зарцуулсан. Үүнийг тайландаа тусгасан. Тийм асуудал огт байхгүй. Бид өөрсдийн санаачилгаар хувиасаа мөнгө гаргаж, дээрх ажлыг зохион байгуулж ажилласан...” гэх мэдүүлэг /2хх-219х/,
Гэрч Ч.Ариунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын даргаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол өөрийн хорооны иргэдийн оролцоог ханган ажиллах, зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн дэмжлэг туслалцаанд хамруулахад анхаарах, иргэдийг шагнал урамшуулалт тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг чиг үүрэгтэй ажилладаг. Ажил хэргийн шугамаар танина. Найз нөхөд, хамаатан садны холбоо хамаарал байхгүй. Миний гарын үсэг мөн. Уг арга хэмжээнд оролцоогүй. Миний чиг үүргийн ажил биш. 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ц надтай утсаар яриад, би амралтаа аваад цаашдаа ажиллахгүй гэсэн бодолтой байгаа. Гэтэл тайлангууд их дутуу байна. Манай ажилтнууд үүрэгт ажлаа хийхгүй байгаа учраас ажил ихтэй байна. Би чиний нэр дээр тайлан биччихлээ. Чи гарын үсэг зураад өгөөч. Танай хороо “Илрүүлэлт” арга хэмжээнд хамрагдсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Ц даргад за, за гэж хэлэхэд тэр дороо М.Ц дарга манай хороон дээр бэлэн, компьютер дээр бичсэн, миний нэр албан тушаал тавигдсан 1 хувь, надад үзүүлж байгаа энэ тайланг барьж ирэхэд нь би тайланг зурвас хараад, хүүхэдтэй холбоотой зүйл бичигдсэн байсан тул гарын үсгээ зурж, тэмдэг дарсан. Тэгээд М.Ц дарга явсан. Би дээрх арга хэмжээний талаар огт мэдэхгүй. Миний буруу. М.Ц даргыг гуйсан болохоор, мөн хамтарч ажилладаг учраас түүний авчирсан тайлан дээр гарын үсэг зурж, тэмдэг дарсан. Зурвас харсан. Хүүхэдтэй холбоотой зүйл болохоор нь гарын үсгээ зурсан. Надад харуулж байгаа энэ тайлан, М.Ц даргын авчирч, гарын үсэг зуруулсан тайлан мөн байна. Нэмэлт: Миний хувьд уг Илрүүлэлт-2019 арга хэмжээнд ер оролцоогүй. Мөн уг арга хэмжээтэй холбоотой удирдамж төлөвлөгөө, зардлын баримт байхгүй. Мөнгө төгрөгийн /унаа, хоол, шатахуун, нэгж/ нэг ч асуудал байхгүйг би гэрчилж байна. Өөрөөр хэлбэл уг арга хэмжээтэй холбоотой асуудал юу ч байхгүй болно ...” гэх мэдүүлэг /2хх-222-223х/,
Гэрч Р.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, өөрийн хороонд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, ажиллах чиг үүрэгтэй ажилладаг. Ажил хэргийн шугамаар танина. Найз нөхөд, хамаатан садны холбоо хамаарал байхгүй. Тайлан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би одоо хугацааг нь сайн санахгүй байна. Өмнө нь надтай М.Ц дарга утсаар яриад “Илрүүлэлт" арга хэмжээг манай хороон дээр зохион байгуулах гэж байгаа талаар ярьж байсан. Тэгээд дараа нь 2019 оны хавар шиг санаж байна. Надтай Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ц миний ажлын өрөөнд уулзах үедээ “Илрүүлэлт” арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд би М.Ц даргын авчирсан баримт бичигт гарын үсэг зурсан. Тухайн үед би баримт бичигтэй уншиж танилцаагүй. Манай хороонд М.Ц даргын ярьж байсан “Илрүүлэлт” арга хэмжээтэй холбоотой ямар ч арга хэмжээ зохион байгуулагдаагүй. Мөн ямар ч төсөв, мөнгө тавигдаагүй. Өөрөөр хэлбэл шатахуун, хоол, унаа, нэгжний зардал олгогдоогүй. Харин бид өөрсдөө дотооддоо арга хэмжээ зохион байгуулан ажилласан. Уншиж танилцаагүй. Шууд гарын үсгээ зурсан. Болохгүй. Миний буруу. Би хариуцлагагүй, хэнэггүй хандсан байна. Тэглээч би өөрийн хорооноос өөр хороог төлөөлөх эрх байхгүй. Зөвхөн өөрийн хороог хариуцан ажиллах чиг үүрэгтэй...” гэх мэдүүлэг /2хх-225х/,
Гэрч П.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...1982-1987 он хүртэл Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний төвд тооцооны нягтлан бодогчоор, 1987-1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Ахуй үйлчилгээний төвд нягтлан бодогчоор, 1990- 1994 он хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ган зүү ХХК-д нягтлан бодогчоор, 1994-2016 он хүртэл Ус суваг нийтийн аж ахуйн газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад, тэтгэвэртэй суусан. Одоо гэртээ байна. Хөвсгөл аймагт байхдаа энэ дугаарыг авсан санаж байна. Одоо 89267186 дугаарыг эзэмшээд 4, 5 жил болж байна. Тийм асуудал огт байхгүй. Би одоо хугацаа их өнгөрсөн учраас санахгүй байна. Танина. М.Ц бид нар худ ургийн холбоотой. Учир нь М.Цгийн хүү Батбилэг миний төрсөн охин Мөнхтуяатай гэр бүл болоод 5, 6 жил болж байна...” гэх мэдүүлэг /2хх-228х/,
Гэрч О.Төгөлдөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2010 онд МУИС-ийн Мэдээлэл технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн. 2010-2012 он хүртэл Промон ХХК-д инженерээр ажиллаж байгаад, 2012-2014 он хүртэл БНСУ руу хэлний бэлтгэлд явсан. 2014-2015 он хүртэл “Юнивишн” ХХК-д оператораар ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сард МИАТ ТӨХК-д Ээлжийн инженерээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 80555511 дугаарыг эзэмшээд 5, 6 жил болж байна. Тийм асуудал огт байхгүй. Энэ байгууллагын талаар анх удаа уулзаж байна. Би одоо хугацаа их өнгөрсөн учраас санахгүй байна. Мөнхөөгийн Цэцгээ гэдэг хүнийг танихгүй. Харин Мөнхөөгийн Батбилэг гэж хүнийг танина. Учир нь бид 2 Удирдлагын академид 1 жил хамт суралцаж байгаад, 2019 оны 06 дугаар сард “Төрийн захиргааны менежмент” чиглэлээр төгссөн...” гэх мэдүүлэг /2хх-230х/,
Гэрч Б.Отгончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2001-2005 он хүртэл Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвд нярваар ажиллаж байгаад, 2005-2010 он хүртэл “Ач” анагаах ухааны их сургуульд суралцан, Нүүр амны их эмчээр төгссөн. 2010-2013 он хүртэл “Бат Оюу Номин” шүдний эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад, 2013 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн 3 дугаар амбулаторид шүдний эмчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 80602036 дугаарыг эзэмшээд 2 жил болж байна. Манай том охин 11 настай, Алтансолонго уг дугаарыг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Тийм асуудал огт байхгүй. Энэ байгууллагын талаар анх удаа уулзаж байна. Би одоо хугацаа их өнгөрсөн учраас санахгүй байна. Мөнхөөгийн Цэцгээ гэдэг хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /2хх-232х/,
Гэрч Б.Бямбаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Хувиараа том тэрэг барьдаг. Бид уг дугаарыг худалдаж аваад, 3 жил болж байна. Манай охин Алтансолонго уг дугаарыг худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Тийм асуудал огт байхгүй. Би санахгүй байна. Манай эхнэр Б.Отгончимэг энэ дугаарыг байнга цэнэглэдэг учраас би сайн мэдэхгүй. Мөнхөөгийн Цэцгээ гэдэг хүнийг танихгүй ...” гэх мэдүүлэг /2хх-234х/,
Гэрч Б.Болор-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Эмнэлгийн байгууллагад 20 гаран жил ажиллаж байна. 1997-2004 он хүртэл 1 дүгээр эмнэлэгт сувилагчаар, 2004-2014 он хүртэл “Түмэн шанд”, Миний инээмсэглэл, Найрамдал зэрэг хувийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад, 2014 оны 04 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн 3 дугаар амбулаторийн Шүдний тасагт сувилагчаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 88149821 дугаарыг эзэмшээд 10 гаран жил болж байна. Манай дүү Баяртогтохын нэр дээр энэ дугаар бүртгэлтэй боловч дүүгээ 2012 онд БНСУ руу явснаас нь хойш өнөөдрийг хүртэл би энэ дугаарыг хэрэглэж байна. Тийм асуудал огт байхгүй. Энэ байгууллагын талаар анх удаа сонсож байна. Би одоо хугацаа их өнгөрсөн учраас санахгүй байна. Мөнхөөгийн Цэцгээ гэдэг хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /2хх-236х/,
Гэрч Г.Энхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2013 онд ШУТИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. 2018 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст бичиг хэрэг, архив, нярваар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Мөнхөөгийн Цэцгээ гэдэг хүнийг танихгүй. Ажил хэргийн шугамаар танина. Би тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас байгаагүй. Илрүүлэлттэй холбоотой арга хэмжээний талаар мэдэхгүй. Учир нь би 2018 оны 03 дугаар сард ажилд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөө авч, 11 дүгээр сард ажилдаа орсон. Тэгээд 2019 оны 03 дугаар сард дахин хүүхэд асрах чөлөө авч, 2019 оны 05 дугаар сард ажилдаа орсон. 2019 оны 05 дугаар сард ажилд орохдоо тус хэлтэстээ хүүхэд хөгжлийн мэргэжилтнээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас ажлаа хийхгүй байсан. Миний хувьд Илрүүлэлт 2019” 1-р улирлын зарцуулалтын тооцоог боловсруулсан, нэгтгэсэн, гарын үсэг зурсан асуудал байхгүй. Он сар өдрийг харахад 2018 оны 03 дугаар сар гэсэн байхад 2019 болгож гараар засварласан засвартай байна. Тэглээч миний гарын үсэг биш байна. Улирал болгон явагддаг ажил байгаа юмаа. Тийм асуудал огт байхгүй. Тухайн арга хэмжээндээ бүрэн зарцуулагдах ёстой. Хэрвээ онцгой, бэлэн байдлын үед хэрэглэх бараа материал гэвэл цөөн тооны эд зүйл байна уу гэхээс биш. Бүгдийг нь бэлэн байдлын үед хэрэглэнэ гээд хадгалаад байна гэж байхгүй. Тухайн арга хэмжээндээ бүрэн зарцуулагдах ёстой. Тэглээч “Илрүүлэлт” арга хэмжээний хувьд улирал бүр зохион байгуулагддаг арга хэмжээ байгаа ...” гэх мэдүүлэг /2хх-47-48х/,
Гэрч Б.Мөнхзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2006 онд “Орхон” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2019 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст бичиг хэрэг, архив, нярваар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Мөнхөөгийн Цэцгээ гэдэг хүнийг танихгүй. Ажил хэргийн шугамаар танина. Илрүүлэлттэй холбоотой арга хэмжээний талаар мэдэхгүй. Оролцоогүй. Улирал болгон явагддаг ажил байгаа юмаа. Жилд 4 удаа явагддаг. Уг ажил нь хамгааллын албаны ахлах ажилтны хийх чиг үүрэгтэй ажил. Илрүүлэлт арга хэмжээний гол зорилго нь тэнэмэл, хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг олж тогтоох, ар гэрт нь нэгтгэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх чиг үүрэгтэй, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн удирдамжийн дагуу явагддаг ажил. Тийм асуудал огт байхгүй. Намайг ажил хүлээн авах үед онцгой байдлын үед хэрэглэдэг гээд хүүхдийн живх, том хүний живх, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн хуурай сүү, каш, соруултай аяга, угж, “оо” цаас, хуурай сальфетка, модон тоглоом зэрэг байсан. Гэхдээ уг эд зүйлсийг “Илрүүлэлт 2019” 1 дүгээр улирлын арга хэмжээнээс бүрдүүлсэн гэж хэлээгүй. Онцгой үед хэрэглэдэг гэж ярьж байсан. Уг эд зүйлс нь цөөн тооны 1-2 ширхэг эд зүйлс байсан. Жагсаалтыг харлаа. Би жагсаалтад дурдагдсан эд зүйлсийг хүлээн авсан асуудал байхгүй. Миний хараагүй эд зүйлс байна. Тэглээч жагсаалтыг харахад ихэвчлэн кофе, цай, бичиг хэрэгслийн бараа бүтээгдэхүүнүүд байна. Яг “Илрүүлэлт” арга хэмжээнд хэрэглэхээр нэн шаардлагатай эд зүйлс маш ховор байна. Онцгой байдлын үед хэрэглэдэг гэх хүүхдийн живх, том хүний живх, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн хуурай сүү, каш, соруултай аяга, угж, “оо” цаас, хуурай сальфетка, модон тоглоом зэрэг зүйлс нь жагсаалтад байгаа бараа бүтээгдэхүүнээс нэр төрлөөрөө өөр бараа материал байна. Би анх ажил хүлээн авсны дараа санхүү, нярвын ажил хийдэггүй байсан. Сард 1 удаа тайлан гарах үед нягтланд тусалдаг байсан. Ихэвчлэн бичиг, архиваа хариуцдаг байсан...” гэх мэдүүлэг /Зхх-52-53х/,
Гэрч Б.Уранбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст нягтлан бодогчоор томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Мөнхөөгийн Цэцгээ гэдэг хүнийг танихгүй. Улирал болгон явагддаг ажил байгаа юмаа. Жилд 4 удаа явагдана. Илрүүлэлт арга хэмжээний гол зорилго нь эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдүүдийг олж, хаягийг нь тогтоох, гэр бүлд нь эргэн нэгтгэх чиг үүрэгтэй, 10-14 хоногийн хугацаанд явагддаг ажил байгаа юмаа. Тийм асуудал огт байхгүй. Илрүүлэлт 2019” 1-р улирлын арга хэмжээтэй холбоотой хүнс бараа материал, эмийн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн асуудал байхгүй. Мөн онцгой болон бэлэн байдлын үед хэрэглэхээр хүнс бараа материал, эмийн бүтээгдэхүүнийг хадгалж байсан асуудал байхгүй. Ер нь “Илрүүлэлт” арга хэмжээнд төсөвлөгдсөн бараа материал нь үйл ажиллагаандаа бүрэн зарцуулагдах ёстой. Зарцуулагдсан байдал нь хэнд ямар байдлаар хэрэглэсэн гэдгээр тайлан байдлаар тодорхой тусгагдах ёстой. Тэглээч 2019 оны “Илрүүлэлт” арга хэмжээтэй холбоотой ямар ч гар бичмэл тайлан байхгүй байсан. Ер нь Илрүүлэлт арга хэмжээ нь улирал бүр зохион байгуулагддаг арга хэмжээ байгаа юмаа...” гэх мэдүүлэг /Зхх-55х/,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2983 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” зөвшөөрлийн дагуу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/295 тоот албан бичгээр ирүүлсэн баримтуудын:
- Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Илрүүлэлт-2019" арга хэмжээний 2 дүгээр улирлын удирдамжийн хуулбар,
- Илрүүлэлтийн тоон мэдээлэл /2019 оны 1 дүгээр улирал/ хуулбар,
- Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний 1 дүгээр улирлын тайлангийн хуулбар, /1хх-65-79х/,
Нийслөлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3614 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” зөвшөөрлийн дагуу Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25ё/5683 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд:
- Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөө”-ний хуулбар,
- Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн танилцуулгын хуулбар,
- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс “Илрүүлэлт-2019 нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2019 оны 1 дүгээр улиралд хийх ажпын төлөвлөгөөний биелэлтийн хуулбар,
- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт- 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн танилцуулгын хуулбар /1хх-85-90, 92-94, 95-96х/
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2585 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай” мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрлийн дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/163 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд:
- Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цгийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/10 дугаартай “Илрүүлэлт- 2019 дүгээр улирлын арга хэмжээнд хөрөнгө гаргах тухай тушаал, хавсралтын хуулбар /1хх-102-103х/,
- Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Илрүүлэлт-2019 арга хэмжээний 1 дүгээр улирлын удирдамжийн хуулбар /1хх-104-105х/,
- “Актив Пресс” ХХК, “Магнай Трейд” ХХК, “Номадас Хоспилати” ХХК, Мобиком ХХК, “Юнител” ХХК, “Монос” ХХК, “Моннидер” ХХК-иудаас бараа, үйлчилгээ худалдан авсан төлбөрийн баримт, нэхэмжлэхийн хуулбарууд /1хх-107- 113х/,
- Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг, ГХУСАУЗБ-аас “Илрүүлэлт-2019” арга хэмжээний хийсэн тайлангийн хуулбар /1хх-114-115х/,
- Чингэлтэй дүүргийн 6, 7, 8, 10, 11, 12 дугаар хороодын ГХУСАУЗББаг, Хамтарсан баг, олон нийтийн гудамж байрны эргүүл нарын хамтран “Илрүүлэлт- 2019 он” арга хэмжээг зохион байгуулсан ажлын тайлангийн хуулбар /1хх-116х/,
- Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороодын ГХУСАУЗББаг, хамтарсан баг, олон нийтийн гудамж байрны эргүүл нарын хамтран “Илрүүлэлт-2019 он” арга хэмжээ зохион байгуулсан тайлангийн хуулбар /1хх-117х/,
- Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэх-2019” нэгдсэн арга хэмжээний 1 дүгээр улирлын тайлангийн хуулбар /1хх-248х, 2хх-9х/,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3808 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай” мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/3335 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд:
- Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6/08 дугаартай “М.Цг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2хх-41х/,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 699 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрлийн дагуу:
- “Номадс Хоспиталити” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 247/01 тоот албан бичгээр ирүүлсэн баримтуудын хуулбар /2хх-84-85х/,
- “Магнай Трейд” ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн худалдан авсан 600.000 төгрөгийн мөнгөн талоноор шатахуун худалдан авсан жагсаалт /2хх-87х/,
- “Юнител” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/1468 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд /2хх-93-94х/,
- “Юнител” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05-01/2574 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд /2хх-96-97х/,
- “ИБАРИМТ.МН”-ийн “Монос-Улаанбаатар” ХХК-аас худалдан авсан эд зүйлийн баримтыг бүртгэгдсэн байдал, “МОННИДЕР”-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан эд зүйлийн бүртгэгдсэн байдал /2хх-130-133х/,
- Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг, ГХУСАУЗБ-аас “Илрүүлэлт-2019” арга хэмжээний хийсэн тайлан, арга хэмжээний хүрээнд хийсэн ажилд зарцуулахад өгсөн мөнгөн дүн /2хх-144-146х/,
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/201 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд:
- Төрийн албаны зөвлөлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаярын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай" тогтоолын хуулбар /2хх-240х/,
- Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/271 дугаартай “Ажилд томилох тухай тушаалын хуулбар /2хх-241х/,
- Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай “М.Цг ажилд томилох тухай’’ тушаалын хуулбар /2хх-242х/,
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/70 дугаартай “М.Цг төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /2хх-243х/,
- Төрийн албаны зөвлөлийн 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ажпын байрны тодорхойлолт”-ын хуулбар /2хх-244-248х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Ц нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,
7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,
37.1.6 дахь хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”,
37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”,
37.1.12 дахь хэсэгт заасан “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх”,
37.1.13 дахь хэсэгт заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”,
39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,
39.1.11 дэх хэсэгт заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэснийг,
Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилтын хүрээнд:
- Гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн хууль тогтоомжийн биелэлт, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж, удирдах дээд болон холбогдох байгууллага, ажилтнуудыг мэдээллээр хангах, хамтран ажиллах,
- Удирдах дээд байгууллагаас баталсан удирдамжийн хүрээнд хууль тогтоомжийн биелэлт, хөтөлбөрийн хэрэгжилт болон төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ хийх, тайланг хүргүүлэх,
- Хүүхдийн хөгжил, хамгаалалтын талаарх хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах,
- Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан боловсруулах, дээд шатны байгууллагад хугацаанд нь хүргэх,
- Удирдах дээд болон холбогдох байгууллага, ажилтнуудыг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах,
- Авлигын эсрэг болон Шилэн дансны тухай хуулийн хүрээнд санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллах,
Төсвийн зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах, үр ашгийн нэмэгдүүлэх гэснийг тус тус зөрчиж,
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Илрүүлэлт-2019 арга хэмжээний 1 дүгээр улирлын удирдамж” дагуу хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдүүдийг илрүүлэх, илэрсэн хүүхдүүдийг хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг бүртгэлийн мэдээллийн санд оруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг арга зүйгээр хангаж, хяналт тавих ажил зохион байгуулах нэрийдлээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан байгууллагын нэмэлт санхүүжилтийн данснаас 7.957.370 төгрөгийг гаргуулахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/10 дугаартай “Илрүүлэлт-2019” 1-р улирлын арга хэмжээнд хөрөнгө гаргах тухай тушаал гарган,
“Номадс Хоспиталити" ХХК, “Мобиком” ХХК, “Юнител” ХХК, “Монос” ХХК, “Магнай Трейд” ХХК, “Моннидер” ХХК-иудаас “Илрүүлэлт-2019” 1 дүгээр улирлын арга хэмжээнд хэрэглэх зорилгоор нэгжийн картууд, бензиний талон, хоолны талон, эм, эмийн бүтээгдэхүүн, цай, кофе, чихэр, ундаа, нэг удаагийн бээлии, хүүхдийн саван, хүүхдийн шампунь, памперс, ариун цэврийн цаас, хүүхдийн тоглоом, дэвтэр, бал, өнгийн харандаа зэрэг эд зүйлсийг нийт 2.277.370 төгрөгийн худалдан авсан,
Тус худалдан авсан эд зүйлсийг “Илрүүлэлт-2019” 1 дүгээр улирлын арга хэмжээнд хэрэглэлгүй өөртөө авч албаны үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгон төрд 2.277.370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрд 2.277.370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн шатанд шүүгдэгч М.Ц нь хохирлын 2.277.370 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг мөнгийг гаргуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч М.Цг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.