Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 657

 

 

                                      

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 17 өдөр

   Дугаар 101/ШШ2017/00657

Улаанбаатар хот

                                 

 

      Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ЭТНО, Пийс таур барилга 7 дугаар давхар, 705 тоотод байрлах, “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байр, 41 тоотод оршин суух, Мөнхтогоогын Мөнхцогт /РД: ЕП86062615/ холбогдох

     Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 588.700 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг, нийт 597.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус сахүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           М.Мөнхцог нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагын Улаанбаатар-2 салбараас 10218123 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 2.70 хувийн хүүтэй зээлсэн. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Үндсэн зээл 484.900 төгрөг, хүү 103.800 төгрөг, нотариатын хөлс 9.000 төгрөг, бүгд 597.700 төгрөгийг М.Мөнхцогоос гаргуулж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч М.Мөнхцог нар 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээндээ:  

    “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагаас М.Мөнхцогт холбогдуулан 597.700 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг бүрэн төлнө. Уг зээлийн төлбөрийг төлөхдөө 2017 оны 3 дугаар сарын 1-нд 150.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 1-нд 150.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 1-нд 150.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 1-нд 147.700 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.

 

                        ҮНДЭСЛЭХ нь: 

 

          Нэхэмжлэгч “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч М.Мөнхцогт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 588.700 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг, нийт 597.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хугацааны талаар харилцан тохирч хариуцагч М.Мөнхцог нь 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 150.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 150.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 150.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 147.700 төгрөг, нийт 597.700 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.Мөнхцог нь нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагад 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 150.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 150.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 150.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 147.700 төгрөг, нийт 597.700 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.581 төгрөгийн тал хувь буюу 9.290,5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагч М.Мөнхцогоос 9.290,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.581 төгрөгийн үлдэх хэсэг буюу 9.290,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

 

           4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                               Н.САРАНГҮН