Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

 

 

      2020          07            31                                      2020/ШЦТ/720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Б.Баярхүү,

          шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

          шүүгдэгч  С.Ю, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

          шүүгдэгч  А.О, түүний өмгөөлөгч И.Хонгор,

          шүүгдэгч  У.Л, түүний өмгөөлөгч А.Энхбаатар

          шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт С.Ю, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.О, У.Л, Б.О нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000710092 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт тоот хаягт түр оршин суудаг,

            2016 оны 3 дугаар сарын 24-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2018 оны 7 дугаар сарын 6-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б.М /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт тоот хаягт түр оршин суудаг,

2017 оны 4 дүгээр сарын 28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 6-нд ялын хугацаа дуусаж суллагдсан,

2018 оны 6 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2019 оны 4 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  С.Ю /регистрийн дугаар /,

 

3.Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 2-нд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Морин циркийн жүжигчин ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт тоот хаягт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.А /регистрийн дугаар /,

 

4.Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 28-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Модерн софа” ХХК-д мужаан ажилтай, ам бүл-3, эх, эгч нарын хамт тоот хаягт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У.Л /регистрийн дугаар /,

 

5.Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт тоот хаягт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О /регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “тоосонцор” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Юд өгсөн,

мөн өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шар өнгийн хуванцар тагтай, хуванцар савтай, савны хамт 2.6832 грамм жинтэй /цэвэр жин 0.9889 гр/ “тоосонцор” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

яллагдагч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн 5 дугаар байрны орчим 36-17 УБЯ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд байх үедээ өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 28.9 грамм жинтэй /цэвэр жин 26.0354 гр/ “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

яллагдагч Б.М нь А.О, У.Л, Б.О нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар мөн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” цагдаагийн хяналтын постын орчим 71-61 УБН улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Яллагдагч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудалд байрлах “Хүслэн” төвийн гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 62.3 грамм жинтэй /цэвэр жин 44.3213 гр/ “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

 

Яллагдагч С.Ю нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, улаан өнгийн цаасанд боосон, цаасны хамт 0.9388 грамм жинтэй “тоосонцор” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн яллагдагч С.Ю нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бөхийн өргөө” орчимд иргэн Т.Номингийн эзэмшлийн Самсунг А-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559,200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч А.О нь Б.М, У.Л, Б.О нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар мөн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” цагдаагийн хяналтын постын орчим 71-61 УБН улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Яллагдагч У.Л нь Б.М, А.О, Б.О нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар мөн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” цагдаагийн хяналтын постын орчим 71-61 УБН улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Яллагдагч Б.О нь Б.М, А.О, У.Л нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар мөн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” цагдаагийн хяналтын постын орчим 71-61 УБН улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь зүйлчлэлээр зүйлчилж оруулж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн бодисыг худалдаалах зорилгогүй байсан. Хаях гэж авч гарсан.Түмэнням өөрөө надтай уулзъя гэж залгасан. Бид 2 ойрд уулзаагүй байсан. Зарна, худалдаална гэсэн яриа бид хоёрын дунд байгаагүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас “Мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан” гэх гэмт хэрэг үйлдсэнд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөх ажиллагаанд өөрийн өмгөөлөгч Ц.Баяртогтох /ҮД:3080, утас: 99088874/-ыг оролцуулж байна. Би өмнө нь мэдүүлэг өгөх үедээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой Дархан хотод шоудаад нэлээн согтсон юм. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө сэрээд байж байхад миний хувцасны халаасанд шар өнгийн тагтай жижиг хуванцар савтай зүйл байсан, нээгээд дотор талыг нь харахад бор өнгийн нунтаг, “тоос” гэх нэртэй мансууруулах бодис байсан. Би тэр зүйлийг хэнээс, яаж санахгүй байгаа юм. Тэгээд тэр шар тагтай савтай “тоос” гэх мансууруулах бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор авч үлдсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр уг “тоос” гэх мансууруулах бодисоос хэрэглэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөө Дархан хотод өнжөөд орой вагонд суугаад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд шууд найз Юмчинтай холбогдсон. 10 цагийн үед Баянбүрд орчим Юмчинтай уулзаж байхдаа нөгөө шар тагтай савтай “тоос” гэх мансууруулах бодисоо гаргаж үзүүлсэн. Тэгсэн Юмчин “талыг нь өгчих” гээд байсан болохоор бага зэрэг хэмжээтэйг өгсөн юм. Тэгээд Юмчин бид 2 салаад явсан. Тэр өдрийн орой найзуудтайгаа уулзаж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн. Ухаан ороод сэрсэн чинь Хар тамхитай тэмцэх газарт баригдсан байсан. Миний өмсөж явсан хувцасны халаасанд хадгалж байсан “тоос" гэх мансууруулах бодисыг олсон байсан. Ингээд би бүх зүйлийг үнэнээр нь мэдүүлсэн. Өөрийн хийсэн хэргээ хүлээж байгаа. Өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно...” гэсэн мэдүүлэг /1хх-81-82/,

 

Шүүгдэгч С.Ю шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Тогтоолд тусгагдсан зүйлүүд болон надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас “Мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан” гэх гэмт хэрэгт үйлдсэнд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөх ажиллагаанд өөрийн өмгөөлөгч Ц.Баяртогтох /ҮД:3080, утас: 99088874/-ыг оролцуулж байна. Би өмнө нь сэжигтний мэдүүлэг өгөх үедээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед найз Мөнххэрлэнтэй уулзах үедээ Мөнххэрлэнгээс “тоос” гэх нэршилтэй мансууруулах бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор авсан. Мөнххэрлэн надаас ямар нэгэн төлбөр авалгүй зүгээр өгсөн. Ингээд Мөнххэрлэнгээс авсан “тоос” гэх мансууруулах бодисоо өөрийн өмсөж явсан хувцасны халаасанд хадгалж байгаад орой 19 цагийн үед найз Лхагвасүрэн, Нямдаваа нартай хамт Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын гэр хорооллын гудамжинд Намдаваагийн машин дотор гаргаж хэрэглэсэн. Би Нямдаваа, Лхагвасүрэн нарт уг “тоос гэх мансууруулах бодисоос өгөөгүй. Зөвхөн “сорж үзэх үү” гэж хэлээд хэрэглүүлсэн юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Ийм үйлдэл хийсэн дээ маш их харамсаж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. ... Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, Хавдар судлалын төвийн хажууд байрлах “game arena” цахим тоглоомын газарт тоглоом тоглож байсан юм. Тэгээд цаг дуусаад цахим тоглоомын газраас гараад Хөдөө аж ахуй руу алхаж байтал Бөхийн өргөөний зүүн талын явган хүний замаар эрэгтэй, эмэгтэй хоёр алхаад явж байсан. Тэгэхээр нь ойртоод харсан чинь алхаж байсан эмэгтэйн өмсөж явсан хувцасны баруун талын халааснаас нь гар утас цухуйчихсан харагдахаар нь ойртож очоод халааснаас нь суйлж аваад буцаад явах гэтэл нөгөө эмэгтэй мэдээд намайг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд нөгөө эмэгтэйн гар утсыг буцааж өгсөн. Тухайн эмэгтэйн гар утас нь Самсунг А-30 загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-101-102, 2хх-107/,

 

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед байх найз Энх-Одтой хамт гэрээс гараад явж байхад Мөнххэрлэнтэй тааралдсан. Тухайн үед Мөнххэрлэн “7-н буудал орж хүнтэй уулзах гэж байна” гэж хэлсэн. Тэр үед Энх-Од бид 2 хамт мөн адил 7-н буудал орж эмийн сангаас тариа авах гэж байсан болохоор Мөнххэрлэнтэй хамт 7-н буудал явсан. Ингэж явах замдаа ярилцаж байгаад бид 3 хамт хоолонд орохоор болсон. Мөнххэрлэн 7-н буудлын автобусны буудал дээр очоод уулзах хүнтэйгээ уулзахаар “Бүрэн плаза” төв рүү ганцаараа явсан. Энх-Од бид 2 Мөнххэрлэнг ирэхийг хүлээгээд цайны газрын гадна зогсож байсан. Тэгсэн удалгүй Мөнххэрлэн нэг охинтой ирж байгаа харагдсан. Тэр охиныг холоос харахад өмнө нь таньдаг байсан Ногооноо гэж дууддаг охин байсан. Тэгээд Мөнххэрлэн, Ногооноо 2-ын урдаас очиж Ногооноотой мэнд мэдэх гэж очсон. Тэгсэн Ногооноо “Хүслэн" төв рүү ороход Мөнххэрлэн “ардаас нь орчхоод ирье” гэж хэлээд Ногооноогийн ардаас орсон. Энх-Од бид 2 гадна хүлээж байсан. Мөнххэрлэн, Ногооноо 2-ын уулзах гэж байсан талаар мэдээгүй, ямар зорилгоор, яах гэж уулзсан талаар мэдээгүй. Мөнххэрлэн Ногооноотой уулзах гэж байгаагаа хэлээгүй. Тэгээд удаагүй Ногооноо гарч ирээд “машин руугаа яваад ирье” гэж хэлээд гүйгээд явсан. Энх-Од бид 2 Мөнххэрлэнд “цайны газраа очоод байж байя” гэж хэлээд явсан. Тэгсэн удалгүй Энх-Од бид 2-ын 2 талаас энгийн хувцастай цагдаа ирээд бид 2-ыг барьсан. Мөнххэрлэнг бас “Хүслэн” төвийн гадна зогсож байхад нь цагдаа барьсан байсан. Цагдаа нар Мөнххэрлэн, Энх-Од бид 3-г дагуулаад “Хүслэн” төвийн гадна байсан бор өнгийн цаасан хайрцгийн хажууд дагуулж очсон. Тэгсэн тэр цаасан хайрцаг дотроос бор өнгийн гялгар ууттай зүйл байсныг хурааж аваад цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод шалгаж байгаад Мөнххэрлэнг үлдээгээд Энх-Од бид 2-ыг явуулсан. Тэр бор өнгийн гялгар ууттай зүйл Мөнххэрлэнгийнх мөн эсэхийг мэдэхгүй байна. Мөнххэрлэнд тийм зүйл байсан эсэхийг ч мэдэхгүй. Тийм зүйл байгаа талаар Мөнххэрлэн ямар нэгэн юм хэлээгүй. Энх-Од Мөнххэрлэн бид нарыг хэрэг холбогдсон талаар огт мэдээгүй. Энэ асуудалд Энх-Од бид 2 ямар нэгэн хамааралтай зүйл байхгүй. Мөнххэрлэнд тийм зүйл байсан талаар мэдээгүй. ... Би Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Тогтоолд тусгагдсан зүйлүүдийг болон надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөх үедээ тухайн үед болсон явдлыг бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Маргааш нь Отгонцэцэгийн машиныг засвараас гаргаад бүгд суугаад хотруу чиглээд хөдөлсөн. Отгонцэцэг машиныг жолоодож явсан. Мөнххэрлэн замд явж байхад “хэдүүлээ хойшоо салхинд гараад ирье” гэж хэлээд зам заагаад яваад байсан. Би тэр зүгт анх удаагаа явж байсан болохоор хаашаа явж байгааг мэдэхгүй байсан. Тэгсэн Мөнххэрлэн “зогсож бай” гэж хэлээд замын хажууд машиныг зогсоолгоод машинаас буусан. Лхагвасүрэн бид 2 ардаас нь Мөнххэрлэнгийн ардаас буусан. Отгонцэцэг, Энхмаа, Нэмэхбуян нар машинд суугаад үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-176-177, 2хх-67-68/,

 

Шүүгдэгч У.Л шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Тогтоолд тусгагдсан зүйлүүд болон надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас “Мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан” гэх гэмт хэрэг үйлдсэнд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна....Маргааш өглөө нь Отгонцэцэгийн машиныг засвараас очиж авсан. Тэгээд бид хот явахаас өмнө ойрхон салхинд гарч байж байгаад явья гэж тохироод Отгонцэцэгийн машинтай Орхон сумруу чиглээд явсан. Би өмнө нь Орхон суманд амьдардаг байсан болохоор тэр хавийг мэддэг юм. Тэгээд гайгүй байгальтай газар олох гээд явж байгаад замын хажууруу зогссон. Тэгсэн машинаа буугаад шээгээд буцаад машин дээр ирсэн чинь Мөнххэрлэн замын хажуугаас өвс түүгээд байсан. Мөн Мөнххэрлэн хамт түүгээс, түүхэд нь туслаач гээд байсан болоохоор би тэр өвснөөс нь хамт түүлцсэн юм. Тэр өвснөөс Оргилболд, Мөнххэрлэн бид 3 түүсэн. Харин Отгонцэцэг, Нэмэхбуян, Энхмаа 3 юу ч мэдэлгүй машин дотроо сууж байсан. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Би одоо ажил хөдөлмөр хийж байгаа. Цаашид зөвөөр амьдрах боломжтой болоод байгаа энэ үед ганц удаа боломж олгож гэж хүсэж байна. Нэмэхбуян гэх охиныг Дархан рүү дагуулж явсандаа маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-73-74/,

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Тогтоолд тусгагдсан зүйлүүд болон надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан” 1 гэх гэмт хэрэг үйлдсэнд яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь мэдүүлэг өгөх үедээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Мөнххэрэлэн “өвс түүнэ” гээд байсан болохоор зөвшөөрөөд явсан юм. Лхагвасүрэн өмнө нь Орхон суманд амьдарч байсан гээд өвс ургадаг газрыг зааж өгсөн. Тэр газар нь очоод Мөнххэрлэн, Оргилболд, Лхагвасүрэн 3 машинаас бууж шуудайтай өвснүүд түүсэн. Нэмэхбуян, Энхмаа 2 өвс түүх гэж явсан талаар огт мэдээгүй. Өвс түүх гэж явж байгааг Мөнххэрлэн, Оргилболд, Лхагвасүрэн бид 4 мэдэж байсан. Тэр 3 түүсэн өвсөө миний машины хойд тэвшний хэсэгт 2 шуудай өвс, урд талд жолоочийн хажуу талын суудлын дэргэд 1 шуудай өвс хийсэн. Тэгээд буцаад Улаанбаатар хот руу явж байгаад цагдаа нарт баригдсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-78-79/,

 

Хохирогч Т.Номингийн “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бөхийн өргөө”-ний зүүн талын явган хүний зам дагуу явж байх үедээ халааснаасаа Самсунг А-30 маркийн гар утсаа хулгайд алдсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Миний гар утсыг авсан хүнээ олоод утсаа авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 99-100 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Нямдаваагийн “...Өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн үед хуурай дүү Юмчин өөрийнхөө дугаараас надруу залгаад “хаана байна ах, завтай бол дүүдээ нэг туслаач, машин хэрэгтэй болоод байна, бензин хийж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Юмчингийн байгаа гэх Тэнгис кино театрын хажуу талын байранд очсон. Тэгээд Юмчин машинд орж ирээд "Хайлааст явъя" гэж хэлсэн. Тэгээд Юмчингийн заасан замаар очих газарт нь хүргэж өгсөн. Тэгсэн тэр газарт нь Лхагва гээд таньдаг дүү гарч ирсэн. Тэгээд Лхагвааг аваад цаашаа явж байхад Юмчин “ахаа зогсчих” гэж хэлэхээр нь зогссон. Тэгсэн Юмчин халааснаасаа улаан өнгийн цаасанд боосон бор өнгийн нунтаг зүйл гаргаж ирсэн. Юмчин тэрийгээ “Гүнжийн тоос” гэж хэлж байсан. Би тэрийг нь сонирхоод асуусан чинь “их гоё юм, та хэрэглээд үзээч” гэж хэлсэн. Би “машин барьж байгаа юм чинь зүгээр биз дээ, мансууруулдаг юм уу” гэж асуухад “гайгүй, зүгээр” гэж хэлсэн. Тэгээд Юмчин халааснаасаа тугалган цаас гаргаж ирээд, тэр тугалган цаасан дээр нөгөө нунтаг зүйлээсээ асгаад доороос нь асаагуураар асааж, нунтаг зүйлээс гарсан утааг нь хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртээр сорсон. Ингэж хэрэглэх аргыг Юмчин хийгээд “май ахаа сороорой” гэж хэлсэн. Би зөвхөн хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг нь барьж байгаад нөгөө нунтаг зүйлээс гарч байсан байсан утааг нь сорсон. Тэгсэн би тэгж сорж чадахгүй нөгөө нунтаг зүйлийг нь асгачихсан. Тэгээд бусдыг нь Лхагваа, Юмчин сорсон. Тэгээд үлдсэн нунтаг зүйлийг Юмчин аваад өөрийнхөө халаасанд хийсэн. Тэгээд тэндээсээ төв зам руу ороод явж байхад Лхагваа “ундаа авч ууя” гэхээр нь дэлгүүр хайж нэлээн явж байгаад онгорхой дэлгүүрийн гадна очиж зогссон. Тэгээд Лхагваа машинаас гарч дэлгүүр орсон. Тэр үед цагдаа нар ирж бид нарыг барьсан. Би болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна. Дахин ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. 2019 оны зун найзтайгаа уулзах гэж байгаад Юмчин, Лхагваа нартай танилцаж байсан. Бид нарын хооронд энгийн хуурай ах дүүгийн харилцаатай. Өмнө нь ямар нэгэн мансууруулах бодисын холбоотой харилцаа байгаагүй. Өнөөдөр анх удаагаа мансууруулах бодис хэрэглэж үзэж байна. Намайг уг мэдүүлгийг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хэн нэгэн, ямар нэгэн хүчин зүйл байхгүй. Би болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-36/,

Гэрч Э.Түмэннямын “...2020 оны 3 дугаар сарын 06-ны орой Мөнххэрлэн над руу залгаад “надад мансууруулах өвс байна, чамд энийг худалдаад авчих хүн байна уу, 50.000-аас 60.000 төгрөгт зарах гэж байгаа юм, чамд ийм зүйл хэрэглэдэг таньдаг хүн байна уу” гэж хэлсэн. Би тэр үед “мөнгө байхгүй, хүмүүсээс асууж өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш залгахгүй 2020 оны 3 дугаар сарын 08-ны орой Мөнххэрлэн надруу байна, байна залгаад байсан юм. Би тухайн үед утасны дуудлагыг нь аваагүй юм. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 09-ний өглөө Мөнххэрлэн дахиж миний утасруу залгасан. Тэр үед нь би дуудлагыг нь авсан чинь “мансууруулах өвсөө 50.000 төгрөгөөр зарна, чи авахгүй юм уу, мөнгөний хэрэг болоод байна, хэрэглээд үзэхэд дажгүй ш дээ” гээд байхаар нь сонирхоод аваад үзье гэж бодсон. Тэгээд Мөнххэрлэнтэй 13 цагийн үед 7-н буудлын автобусны буудал дээр Номин дэлгүүрийн гадна уулзсан. Тухайн үед Мөнххэрлэн ганцаараа байсан. Мөнххэрлэн надад халаасандаа байгаа бор өнгийн гялгар ууттай зүйл гаргаж ирж үзүүлсэн. Тэрийг нь бариад үзэхэд атга дүүрэг, миний гарын хэмжээнээс том байсан. Тэгээд Мөнххэрлэнд “картаасаа мөнгө авч өгнө, АТМ хаана байна”гэж хэлсэн чинь “Хүслэн” төв дотор байгаа гэж хэлээд намайг дагуулж явсан. Мөнххэрлэн бид 2 хамт “Хүслэн” төвийн гадна очсон чинь тэнд Оргилболдтой тааралдсан. Оргилболд танихгүй 1 залуутай хамт явж байсан. ...Би АТМ дээр очоод цүнхнээсээ картаа авах гэсэн чинь карт байхгүй байсан. Тэгээд Мөнххэрлэнд “машиндаа картаа үлдээсэн байна, явж картаа аваад ирье” гэж хэлээд явсан. Би машинаас картаа аваад “Хүслэн” төвийн гадна очсон чинь Мөнххэрлэн, Оргилболд, хамт байсан танихгүй залуу 3-лаа байхгүй, явчихсан байсан. Мөнххэрлэнгийн утасруу залгаад утсаа авахгүй байсан. Тэр үед би Мөнххэрлэнгээс мансууруулах ургамал худалдан аваагүй. Тухайн үед Мөнххэрлэн “зүгээр хэрэглээд үз, гоё болчихдог, сэтгэл хөнгөрөөд явчихдаг юм” гэж хэлээд байсан болохоор сонирхоод тэр өвсийг нь хэрэглээд үзье гэж бодоод Мөнххэрлэнгээс тэр өвсийг нь 50.000 төгрөгөөр худалдаж авах гэж байсан юм. Өмнө нь 2019 оны зун Мөнххэрлэн, Оргилболд нарыг нийлдэг найзуудтайгаа хамт тэр өвс гэх зүйлийг хэрэглэж байхыг харсан. Тэр үед Мөнххэрлэн “энэ өвснөөс хэрэглээд үз, гоё мэдрэмж авдаг юм" гэж хэлж байсан. Тэр үед нь би хэрэглээгүй. Харин тэр өвс гэх зүйлийг худалдаж авах нь, мөн хэрэглэх нь гэмт хэрэг гэж мэдээгүй байсан. Одоо энэ зүйлийг хуулиар хориглосон гэдгийг мэдсэн болохоор дахиж ийм зүйлтэй холбогдохгүй гэдгээ хэлмээр байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173-174 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Энх-Одын “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр цагийн үед гэртээ байж байхад найз Оргилболд манай гэрт ирээд “хамт 7-н буудал орье, найз нь АТМ мөнгө авах гэж байна, хамт хоол идье” гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ  гараад Оргилболдтой 7-н буудал чиглээд явж байхад Мөнххэрлэн бид 2-ыг ардаас дуудаж ирсэн. Тухайн үед Мөнххэрлэн “7-н буудал орж хүнтэй уулзах гэж байна” гэж хэлсэн. Бид 2 бас 7-н буудал орж хоол идэх гэж байна гэдгээ хэлсэн. Тэгээд бид 3 хамт 7-н буудал дээр очиход Мөнххэрлэн “та 2 наанаа байж бай, би нэг хүнтэй уулзаадахъя” гэж хэлээд бид 2-оос салаад явсан. Оргилболд бид 2 “Тэрхийн эх” гэдэг хоолны газрын гадна зогсож байсан. Тэгсэн удалгүй Мөнххэрлэн 1 охинтой хам ирсэн. Оргилболд тэр охиныг нь таньдаг юм шиг очиж гар бариад байсан. Би танихгүй болохоор холоос хараад зогсож байсан. Мөнххэрлэн тэр охинтой хамт “Хүслэн” төв рүү ороод удаагүй гарч ирсэн. Нөгөө охин цаашаа яваад Мөнххэрлэн үлдсэн. Оргилболд бид 2 түрүүлээд хоолны газар руу явж байсан чинь тал талаас цагдаа нар ирээд Оргилболд бид 2-ыг барьсан. Тэгээд бид 2-ыг дагуулаад Мөнххэрлэн дээр очсон. Тэгсэн Мөнххэрлэн “Хүслэн” төвийн гадна бор өнгийн цаасан хайрцагт бор өнгийн гялгар ууттай зүйл хаясан байсан. Би Мөнххэрлэнд тийм зүйл байсан талаар мэдээгүй. Би тухайн үед Оргилболдтой хамт хоол идэх гэж 7-н буудал явсан. Анхандаа Оргилболд 2 хамт явж байсан. Сүүлд Мөнххэрлэнтэй тааралдсан юм. Мөнххэрлэнгийн халаасанд тийм байсан талаар мэдээгүй. Мөнххэрлэн ч тэр зүйлийнхээ талаар Оргилболд бид 2-т хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Энхмаагийн “...Хэрлэн, Оргилболд, Лхагваа нар бууц замын хажуугаас өвс түүж шуудайнд хийгээд байсан. ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Отгонцэцэгийн машиныг засвараас аваад Улаанбаатар хотруу явах гэж байсан. Тэгээд Мөнххэрлэн, Оргилболд, Лхагвасүрэн, Нэмэхбуян, Отгонцэцэг бид нар машиндаа суугаад хөдөлсөн. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор машинд суугаад шууд унтсан. Тэгсэн ухаан ороод сэрсэн чинь Мөнххэрлэн миний хөл доор шуудаатай зүйл хийгээд байсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр унтаад явж байсан юм. Нэмэхбуян хойд талын суудал дээр унтаж байсан. Отгонцэцэг жолоочийн суудал дээр сууж байсан. Мөнххэрлэн, Оргилболд, Лхагвасүрэн 3 байхгүй, машины гадна юм хийгээд байх шиг байсан. Тэгээд би буцаад унтсан. Тэгээд машин дотор унтаад явж байсан чинь цагдаа нар манай машиныг зогсооход сэрсэн. Тэгсэн цагдаа нар “мансууруулах өвс байна” гээд яриад байсан. Би тухайн үед юу болоод байгааг ойлгохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 250, 2хх-ийн 2 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Нэмэхбуянгийн “...Тэр Орхон суманд очоод Мөнххэрлэн, Лхагвасүрэн, Оргилболд нар буугаад нэлээн удсан би машин дотор унтаж байсан. Тэгээд тэндээс хөдлөөд Дархан руу орох гэж байхад цагдаа манай машиныг зогсооход сэрсэн, тэгсэн чинь бид нарыг цагдаагийн газар авч ирсэн. Цагдаа дээр ирээд бид нарыг шалгасан. Би анх цагдаад шалгуулахдаа Анударь гэж найзынхаа нэр, регистрийн дугаарыг хэлсэн. Би өөрөө Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа учраас тэгээд хэлсэн юм. Би тэр үед найз нараасаа ичээд найз Анударийн регистрийн дугаарыг хэлсэн юм. ...Мөнххэрлэн, Лхагвасүрэн, Оргилболд нар тэр ургамлыг түүсэн...Отгонцэцэг машинтайгаа ирэх үед би гэрт нь унтаж байсан юм. Мөнххэрлэн намайг сэрээгээд “чи унтаад байж байх юм уу, цуг салхинд гарах юм уу” гэж асуухад нь би айлын гэрт үлдээд яахав гэж бодоод машинд суугаад шууд унтсан. Тэд нар хаашаа явах гэж байгаагаа надад хэлээгүй. Намайг унтаж байхад Мөнххэрлэн, Оргилболд, Лхагвасүрэн 3 машинаас буугаад байсан. Энхмаа урд талд жолоочийн хажуу талын суудал дээр унтаж байсан. Отгонцэцэг машин жолоодож байсан. Би хаана яваад байгаа, юу хийгээд байгааг мэдэхгүй машин дотор хойд талын суудал дээр унтаад явсан. Тэгсэн Мөнххэрлэн намайг сэрээгээд “андаа цагдаа нар бид нарыг шалгаж байна” гэж хэлээд сэрээсэн. Би тухайн үед юу болоод байгааг мэдэхгүй, хаана байгаагаа мэдэхгүй байсан. Мөнххэрлэн, Оргилболд, Лхагвасүрэн, Отгонцэцэг нар цагдаа нарт “Орхон сумруу явсан” гэж хэлээд байсан. Тэгсэн цагдаа нар Отгонцэцэгийн машинаас шуудайтай зүйл гаргаж ирсэн. Тэр зүйлийг юу болох, Отгонцэцэгийн машинд тийм зүйл байсан талаар огт мэдээгүй. Тэгээд бид нарыг цагдаагийн газар аваачаад шээсний шинжилгээ авсан. Шээсний шинжилгээгээр бид нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байна гэж хэлсэн. Би өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Мөнххэрлэн бор өнгийн нунтаг зүйл гаргаж, тэрийгээ хэрэглэсэн. Бид нарт бас тэрийгээ хэрэглүүлсэн. Тэр нунтаг зүйлийг хэрэглэсэн болохоор шээснээс мансууруулах бодис илэрсэн байхаа. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №825 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн өнгийн цаасанд боосон бор өнгийн нунтаг зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна…” гэсэн дүгнэлт /1хх-40-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №827 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж болон нунтаг зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн хуванцар тагтай, хуванцар савтай бор өнгийн нунтаг зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. “Мөнххэрлэн УЮ98021134 2020-1-29” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол ТНС илэрсэн. Тетрагидроканнабинол НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна…” гэсэн дүгнэлт /1хх-44-47/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №828 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Нямдаваа УП91091532”, Лхагвасүрэн ДЮ96112816”, “Юмчин ФЖ98050815” гэж хаягласан /3ш/ шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол ТНС илэрсэн. Тетрагидроканнабинол НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна…” гэсэн дүгнэлт /1хх-49-52/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №159 дүгнэлт: “…Б.М нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...Одоо Б.М нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байх боломжтой байна. ...Б.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Б.Мд мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна…” гэсэн дүгнэлт /хх-56/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №133 дүгнэлт: “…С.Ю нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...Одоо С.Ю нь сэтгэцийн эмгэгүй байна. ...С.Ю нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...С.Ю нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...С.Ю мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна…” гэсэн дүгнэлт /хх-59/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №135 дүгнэлт: “…У.Л нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...Одоо У.Л нь сэтгэцийн эмгэгүй байна. ... У.Л нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...У.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...У.Л мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна…” гэсэн дүгнэлт /хх-62/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...11-17 УБР улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн автомашин /Нямдаваагийн/ байна...дунд хайрцгийн урд хэсэгт тагтай жижиг хайрцаг байх бах үзлэгийг явуулахад хуйлсан АН2775696 серь дугаартай 10-тын дэвсгэрт байсныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-28 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 164/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10-11/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Азбилэгийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудас /1хх-3/, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-8-9/, Хүний биед үзлэг хийсэн тухай “...С.Ю “надад байгаа, би өөрийн биед хадгалж байгаа мансууруулах бодисыг сайн дураар гаргаж өгнө” гэж хэлээд өмдний халааснаасаа AVION гэсэн бичиглэлтэй чүдэнз гаргаад, дотор талаас нь улаан өнгийн цаасанд боосон бор өнгийн нунтаг зүйлийг гаргаж өгөв. Уг улаан өнгийн цаастай нунтаг зүйлийг цахилгаан жингээр шалгаж үзэхэд цаасны хамт 0.9 грамм жинтэй байгааг гэрэл зургаар бэхжүүлж тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-11/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...5 дугаар баганд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, С.Югийн шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Ш.Ш.Ү.Х-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-13 дугаар хуудас/, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Мгийн биед байгаа эд зүйлсийн “...шар тагтай хуванцар саванд бор өнгийн нунтаг бодис байв...” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-15 дугаар хуудас/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...5 дугаар баганд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, Б.Мгийн шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Ш.Ш.Ү.Х-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-17/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...4, 5 дугаар баганд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, У.Лгийн шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Ш.Ш.Ү.Х-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-21-23/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-21-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-24-28/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 165/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-31/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-116, 117, 119, 176, 164/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-130, 142, 157, 159, 160/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-179-185/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “тоосонцор” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Юд өгсөн,

мөн өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шар өнгийн хуванцар тагтай, хуванцар савтай, савны хамт 2.6832 грамм жинтэй /цэвэр жин 0.9889 гр/ “тоосонцор” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн 5 дугаар байрны орчим 36-17 УБЯ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд байх үедээ өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 28.9 грамм жинтэй /цэвэр жин 26.0354 гр/ “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн А.О, У.Л, Б.О нартай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар мөн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” цагдаагийн хяналтын постын орчим 71-61 УБН улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудалд байрлах “Хүслэн” төвийн гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 62.3 грамм жинтэй /цэвэр жин 44.3213 гр/ “өвс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан гэрч Э.Түмэнням, Э.Энх-Од, насанд хүрээгүй гэрч Ө.Нэмэхбуян нарын мэдүүлгүүд, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Азбилэгийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудас, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Мгийн биед байгаа эд зүйлсийн “...шар тагтай хуванцар саванд бор өнгийн нунтаг бодис байв...” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...5 дугаар баганд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, Б.Мгийн шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, ШШҮХ-ийн шинжээч Б.Цогбаярын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №1496 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч С.Ю нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, улаан өнгийн цаасанд боосон, цаасны хамт 0.9388 грамм жинтэй “тоосонцор” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

мөн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бөхийн өргөө” орчимд иргэн Т.Номингийн эзэмшлийн Самсунг А-30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч Т.Номин,  гэрч Т.Нямдаваагийн мэдүүлэг, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хүний биед үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...5 дугаар баганд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, С.Югийн шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч С.Югийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

шүүгдэгч А.О, У.Л, Б.О нар нь Б.Мтэй бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар мөн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” цагдаагийн хяналтын постын орчим 71-61 УБН улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 3 ширхэг шуудайнд хийсэн, шуудайны хамт нийт 3,055 грамм /1049+1103+903/ жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурьдсан насанд хүрээгүй гэрч Ө.Буяннэмэх, Ч.Энхмаа нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Б.Цогбаярын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн №1114 тоот актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч У.Л, А.О, Б.О нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Мгийн дээрх Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “тоосонцор” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан,

мөн түүний Б.О, А.О, У.Л нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн уг “өвс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч С.Югийн дээрх Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “тоосонцор” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.О, А.О, У.Л нарын Б.Мтэй бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин прокуророос шүүгдэгч Б.Мгийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч Б.М нь тус тусдаа нэг төрлийн гэмт хэрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу хууль зүйн хувьд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох тул түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчлэх нь түүний эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Иймд шүүгдэгч шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж,   

мөн шүүгдэгч шүүгдэгч С.Юг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутайд,

шүүгдэгч Б.О, А.О, У.Л нарын бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.М, С.Ю, А.О, У.Л, Б.О нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч С.Юг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч А.О, У.Л, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Оийн тухайд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү О.Ганжуурын төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.От энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг ШШГБ-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 144 хоногийн түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.  

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота сайя маркийн 71-61 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ЖиБиСиСи ББСБ ХХК”-ийн эзэмшилд байх тул уг автомашиныг үнэлсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Б.М, А.О, У.Л, Б.О нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай улаан өнгийн цаасанд боосон бор өнгийн нунтаг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, шар өнгийн тагтай, жижиг хэмжээтэй хуванцар савтай бор өнгийн нунтаг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, “Б.М 2020.03.05” гэж хаягласан зиплок гялгар ууттай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, бор өнгийн гялгар ууттай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг ногоон өнгийн шуудайтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэрэг эд зүйлс хураагдсан ба Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зүйлүүдийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

мөн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ю, А.О, У.Л, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Ю нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Прокуророос шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Ю Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.О, У.Л, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

3.Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С.Юд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.О, У.Л, Б.О нарыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Юд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мгийн цагдан хоригдсон 144 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч С.Юд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч  А.О, У.Л, Б.О нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, А.О, У.Л, Б.О нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай улаан өнгийн цаасанд боосон бор өнгийн нунтаг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, шар өнгийн тагтай, жижиг хэмжээтэй хуванцар савтай бор өнгийн нунтаг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, “Б.М 2020.03.05” гэж хаягласан зиплок гялгар ууттай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, бор өнгийн гялгар ууттай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг ногоон өнгийн шуудайтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэрэг эд зүйлс хураагдсан ба Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зүйлүүдийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

мөн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

9.Эрүүгийнг хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Ю, А.О, У.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, С.Ю, А.О, У.Л нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР