Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/10

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Дониддолгор

Шүүгдэгч: Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З- овогтой Д-гийн Э-т холбогдох эрүүгийн 1926002400181 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг ___ тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 1/60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2 удаагийн ял шийтгэлтэй З- овгийн Д-гийн Э- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Э- нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 30- ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоот хашаанд иргэн Б.Б-ын нүүр хэсгийг аягаар цохиж зүүн шанаа, доод эрүүнд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ц-ын цагаан өнгийн iphone-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн,

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Д.Н-ын грашинд нэвтрэн орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн задгайд байх Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох гэрийн хаалганы цоожийг эвдэж нууцаар хууль бусаар авч, нэвтэрч, IG маркийн гар утас 2 2 ширхэг, 7 ширхэг витамин зэргийг хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэж явцдаа гэрийн хаалганы цоож, авдарын цоожийг эвдэлж нийт 739.00 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 09 цагаас 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Д.Л-ын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох жижиг гарын тархи манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний гоёлын гинж 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сары 10-ны өдрөөс 2019 оны 07 дугааар сарын 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын “Онги” 8 дугаар багийн “___” хороолол ___ тоотод байх Ш.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхыг хөшин хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг 0.75 литрийн архи 5 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 379.500 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн А.Ц-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрийн цоожны цүүг мулталж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 5 товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 836.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн ___ тоотод оршин суух иргэн Т.О-ийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 11 ширхэг мөнгөн аяганы гадна талын мөнгийг хуулж, Самсунг Жи-7 маркийн гар утас 1 ширхэг, 45000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960.000/есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э- нь мэдүүлэхдээ: “Тайлбар өгөхгүй гэв. Шүүгдэгч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...би 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, ороод баруун талын шкавны дээд талаас жижиг гарын тархи манан хөөрөг 1 ширхэг, гэрийн зүүн талын бурхны хажуу талын шүүгээнээс, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, гэрийн зүүн талын мөлхөө тавилгаас эрэгтэй хүний гоёлын гинж 1 ширхэг зэрэг эд зүйл авсан. ,/1-р хх- ийн -34-р хуудас/.....2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн 05-19 тоотод оршин суух иргэн Т.О-ийн байшингийн цонхоор нэвтэрч ороод, мөлхөө тавилга нь дээрээс 11 ширхэг мөнгөн аяганы гадна талын мөнгийг хуулж авсан. Тэгээд бас шар өнгийн гар утас 1 ширхэг, 45000 төгрөг зэрэг эд зүйлийг авсан. ,/1-р хх- ийн 58- р хуудас/.....2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 34-02 тоотод оршин суух иргэн А.Ц-ийн гэрийн 3 цоожны цүүг мулталж нэвтрэн орж, авдрыг ухаж 5 товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, мөн бурхны шүүгээнээс эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг эд зүйлийг авсан. ,/1-р хх- ийн 63-р хуудас/.....2019 оны 05 дугаар сарын дундуур ногоон төмөр хаалгатай айлын хашааны хаалга онгорхой байхаар нь харсан чинь хаашаа нь дотор цоожтой граш байхаар нь очоод граш руу ортол граш дотроос хувцасны шүүгээ дээр байсан гутлыг өөрийнхөө гуталтай сольж өмсөөд гараад явсан. ,/1-р хх- ийн 185-р хуудас/......2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой тухайн үед Батжаргал миний нүүрлүү 2 удаа цохичоод гараад явсан. Би араас нь аяга аваад гартал зүүн хатавчинд зогсож байсан. Тэгээд Батжаргал намайг цохиж унгаасан би хагарсан аягаараа Батжаргалын зүүн талын хацар мөн эрүүн доор нь зүсчихсэн. ,/1-р ххийн 156-158-р хуудас/.....2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар багийн засмал ууруудаж явж байтал өдөөс 8-9 дүгээр анги бололтой ганцаараа нэг охин явж байхаар нь утасаараа нэг залгаад өгөөч гэхэд нөгөө охин би нэгж байхгүй. ..... надаа утасаа өгсөн би тэр чигээрэй аваад гүйсэн. ,/1-р хх- ийн -р хуудас/.....2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн задгайд байх гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод авдар дээр байх бурхны шүүгээнээс гар утас 2 ширхэг утас авсан. ,/1-р хх- ийн 151-152-р хуудас/ гэжээ.

1. Хохирогч Б.Б-ын “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн 9 дүгээр хороонд байрлах найз О-ийн гэрт эхнэр Б- болон хүүхдийн хамт очсон. ...Бид 2 нэг нутгийн багийн найзууд. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18-19 цагийн хооронд эхнэр хүүхдийн хамт найз О-ийн гэрт юм яриад сууж байтал О- мөн түүний нөхөр болох Э- нар хоорондоо хэрэлдээд байсан. Би яг юунаас болоод хэрэлдээд байгааг сайн мэдээгүй. ...би Э-ийг аргал хийдэг дөрвөлжний ард дарж унагаахад миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд манай эхнэр болон О- нар Э- бид хоёрыг салгасан. Тэгээд би шууд гэрээс гараад явчихсан. Гараад явж байхад Э- гартаа аяга бариад миний араас гараад ирсэн. Аль гартаа барьсан байсныг нь анзаараагүй. ...Тэгтэл Э- гэнэт уг аягаар миний толгой хэсэгт цохиж хагалаад гарт нь үлдсэн хагархай тал хэсгээр миний зүүн талын шанаа хэсгийг зүсэхээр нь би Э-ийг хавирч унагаасан. Э- ахиж босож ирээд аяганы хагархайгаараа миний эрүү хэсгийг зүсэж гэмтээсэн. ...Би гэрт ороход миний цус огт тогтохгүй байхаар нь цагдаа болон түргэн тусламжинд дуудлага өгсөн. ...Э- гэх эрэгтэй эхнэрийгээ зодож цохиод хараагаад байхаар нь би өмөөрч боль гэж хэлсний улмаас намайг гэмтээсэн. ...Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,/1-р ххийн 151-152-р хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ын“...2019 оны 05 дугаар сарын 30- ны орой 21 цаг 25 минутанд нийгмийн хичээлийн сургалт тараад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ___ тоотод оршин суух гэрлүүгээ явж байтал 2 дугаар багийн худгийн хажуу талын засмалаар танихгүй эрэгтэй хүн араас тамхи татаж явж байгаад намайг утсаараа яриулаач гэхээр нь ...нэгж байхгүй гэсэн чинь нөгөө танихгүй ах нэг дохий гээд дагаад яваад байсан би үгүй гэж хэлсэн боловч нэг дохий өөрийгөө хөдөөнөөс ирсэн ах нь архи уугаад мөнгөгүй болчоод байна гээд зовлон яриад байхаар сонсоогүй юм шиг хурдан алхаад ...гудамжиндаа алхаж байтал гэнэт хажууд зогсож байсан. Гэнэт хажууд зогсож байхаар нь би айгаад зогссон. ...утсаараа нэг дохиод өг ...ах нь замдаа утсаар чинь 4 яръя гэхээр нь би хурдан салахын тулд нэг дугаар луу залгахад орох ярианы эрх нь хаагдсан байсан. ...мобигийн дугаар луу дохиод салгасан тэгээд нэг мобигийн дугаар надруу залгахад наад дугаар чинь мөн байх гээд миний гарнаас миний утсыг булааж аваад нөгөө ах Мөнхөө ах мөн үү гэж асуухад дугаар андуурчлаа гэж байхаар нь би утсаа шүүрч аваад гэрлүүгээ алхаж байтал, одоо сүүлийн удаа гээд нэг Юнителийн дугаар луу залгая гэж хэлсэн. Тэгээд миний утсыг шүүрч аваад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 241-244-р хуудас/

3. Хохирогч Д.Н-ын ”... 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Арвайхээрээс Улаанбаатар хот руу ажлаар яваад 2019 оны 05 дугаар сарын 29-ны өглөө эрт гэртээ иртэл манай хашаанд байдаг дотор нь эд зүйлс хураасан грашны хаалга онгорхой байсан. Бас гэрийн хаалганы цоож эвдлэх гэж оролдсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт хулгай ороогүй грашинд хулгай орсон байна. Би гражныхаа хаалгыг цоожилсон байсан юм. Манай грашнаас хагас түрийтэй эрэгтэй хүний гутал алдагдсан байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Гомдолтой байна хохирлоо барагдуулна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 182- 183, 184хуудас/,

4. Хохирогч Д.Б-ын гэрч, хохирогчоор өгсөн: “...би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, ...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Богд сум руу яваад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд буцаагаад зүүчихсэн байсан, тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Манай гэрийн хойд авдран доторх хүрэн өнгийн хайрцган дотор жижиг модон хайрцаганд хийсэн байсан бэлнээр 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, бурханы доод талын шургуулганд байсан хоёр ширхэг гар утас, ширээн дээр тавьсан байсан 7 ширхэг вакус байхгүй болсон байсан. LG маркийн хар өнгийн мэдрэгчтэй хоёулаа яг адилхан хоёр утас байгаа юм. Дотроо ямар нэгэн сим картгүй, зүгээр ажилладаг нэг нь унтарчихаад байдаг байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. LG маркийн утасны нэг нь унтардаггүй, ямар нэгэн гэмтэлгүй утсыг 80.000 /наян мянга/ төгрөгөөр үнэлнэ, нөгөө адилхан унтарчихаад байдаг утсаа 40.000 /дөчин мянга/ төгрөгөөр үнэлнэ, 7 ширхэг шилтэй вакусаа 1 ширхэгийг нь 1000 /нэг мянга/ төгрөгөөр үнэлнэ, долуулаа нийлээд 7000 /долоон мянга/ төгрөгөөр үнэлнэ. Гэрийнхээ цоожийг 3500 /гурван мянга таван зуу/, авдарныхаа цоожийг 6.500 /зургаан мянга таван зуу/ төгрөгөөр үнэлнэ. Манай авдарны цоож Солонгос улсад үйлдвэрлэсэн цоож байгаа юм. Гэрийн цоож бол Хятад улсад үйлдвэрлэгдсэн цоож байгаа юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 155, 156- р хуудас/

5. Хохирогч Д.Л-ын “...Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 40-14 тоотод оршин суудаг юм. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө гэрийнхэнтэйгээ 09 цагт хамт ажилдаа яваад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга дотроосоо цоожтой байхаар нь хүүгээр онгойлгуулаад гэртээ ортол гэрийн цоожийг эвдээд эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, тархи манан хөөрөг, даваа толгойтой шинэ цагийн манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайд алдсан талаар урьд мэдүүлэг өгсөн. ...Таны үзүүлж байгаа хөөрөгний толгой нь манай алдсан халтар манан хөөрөгний толгой мөн байна. Хүүхдийн мөнгөн гинж мөн байна. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлнэ.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 23-24-р хуудас/

6. Хохирогч Ш.Б-ын гэрч хохирогчоор өгсөн: "...би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, ...Манайх Уянга сумын төв Жаргалант хороолол 2-11 тоот хашаанд манай өвлийн байшин байдаг. Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр майдар эргэх үеэр үзэхэд зүгээр байсан. Тэрнээс хойш ирээгүй байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ирээд гэртээ ороход манай гэрийн хаалга үүд зүгээр байсан. Харин дотогш нэвтрэн ороход эд зүйл тараагаад орхисон, цонхоо үзэхэд баруун хойд талын цонхыг хамгаалалтыг нь хөшиж эвдлээд цонхны жижиг порчикийг нь хөшиж байгаад хулгай орсон байсан юм. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж аваад тагшийг нь үлдээсэн байсан. Тухайн аяганууд унтлагын өрөөний хувцасны шүүгээний доод талд байх жижиг шургуулганд байсан юм. Мөн унтлагын өрөөнд байх авдар дотор байсан жижиг мөнгөний авдар дотор бэлэн 700.000 төгрөг, гал тогооны тавилган дотор байсан Эдэн архи 0,70 литр, Хар чингис 0.75 литр, Шар чингис 0.75 литр, Соёрхол 0.75 литр, Экс 0.75 литртэй 5 шил архи байсан эдгээр зүйл алга болсон байна. Би хэдэн онд тухайн аягануудыг авсан талаар сайн мэдэхгүй байна. Тус бүрийг нь 120.000-150.000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн төвөөс худалдан авч байсан юм. Авдар дотор байсан мөнгө нь манай хадам ээж болох Т.А- бид нар нэг гэрт өвөлждөг юм. Тэгэхдээ тухайн авдар дотор мөнгөө хадгалдаг байсан. Цагаан сарын үеэр хийж хадгалдаг байсан, тэрнээс хойш хадгалж байгаад 2019 оны 06 дугаар сарынх нь тэтгэврийн мөнгийг нь аваад гурил будаа авчихаад үлдсэн хоёр зуун мянган төгрөгийг нь хийсэн, тэр үед тоолж хийсэн. Алга болсон архи нь надад цагаан сараар ах дүү нарын өгсөн архи байсан юм, ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манайх хөдөө Шуранга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хамар гэх газар зусдаг юм. Тухайн газар нь сумын төвөөс 26 километр байдаг болохоор өнжөөд юм уу хоёр гурав хоноод эргээд байдаг юм. Сая л хэд хоноод ирсэн хулгай орсон байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 208-, 213-214, 215- 216-р хуудас/

7. Хохирогч А.Ц-ын 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод гэрээ цоожлоод гэр бүлийнхээ хамт Төгрөг сум руу хөдөө яваад 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж гэрээс хуучны таван товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 2 ширхэг тус тус хулгайд алдагдсан байгааг цагдаагийн байгууллага олж өгсөн байна. 5 товруутай мөнгөн хазаар байгаа, жолоо шар суртай хазаарын сур нь болохоор хуучны хар суртай байгаа. Эрэгтэй хүний мөнгөн бөгж нь хос морины хэлбэртэй, эмэгтэй мөнгөн бөгж нь цэнхэр шигтгээтэй гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 103-104-р хуудас/

8. Хохирогч Т.О-ийн “...11 ширхэг мөнгөн аяга арай л муухай болгосон байна.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 44, 46-47-р хуудас/

Хохирогч Т.О- гэрч, хохирогчоор өгсөн: “...би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, ...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ мөнгөн аягнууд алдагдсан их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, Жи-07 загварын гар утас бэлэн 45 000 /дөчин таван мянга/ төгрөгий эд зүйл алдагдсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-р хуудас/

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 3, 61, 171, 225, дугаар хуудас/ / 2 дугаар хавтасны 89, 141, 193 дугаар хуудас/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 17-22 дугаар хуудас/
  • Д.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-9, 23-24, 172-175, 176-178, 228-229, дүгээр хуудас/
  • Эд зүйлс хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10, 12,13, 14, 230-232/
  • Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / 1 дүгээр хавтаст хэргийн 19-20/
  • Таниж олуулах ажиллагаа /1 дүгээр хавтасны 233-235/
  • Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №235 шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 128-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн №06/30 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 36-38-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28- ны өдрийн №08/33 дугаартай гэх үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 43- 45-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээний ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №08/44 дугаартай үнэлгээний тайлан 1 дүгээр хавтаст хэргийн 189-191-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээний ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №08/34 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 03-05-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээний ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №08/35 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 114-116-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээний ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 01- ний өдрийн №06/08 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 160-162-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээний ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №07/22 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 223-225-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28- ны өдрийн №09/33 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 57-59-р хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн №09/34 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 64-66- р хуудас/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэп зургийн үзүүлэлтүүд, /1-р хавтаст хэргийн 04-08, 172-175, 227-29,2-р хавтаст хэргийн 32-36, 95-10, 143-148, 196-204- р хуудас/
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 177-179-р хуудас/
  • Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 09, 14, 230, 2-р хавтасть хэргийн 39-42, 92-94, 149-151 -р хуудас/
  • Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 10-13, 15- 20, 135-136-р хуудас/
  • Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 231-232-р хуудас/
  • Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 233-236, 2 дугаар хавтаст хэргийн 152-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.Э- нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоот хашаанд иргэн Б.Б-ын нүүр хэсгийг аягаар цохиж зүүн шанаа, доод эрүүнд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ц-ын цагаан өнгийн 1Рhоnе-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан,

2019 оны 05 дугаар сарын 16-наас 2019 оны 05 дугаар сарын 29-ний хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Д.Н-ын грашид нэвтрэн орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2019 оны 05 дугаар сарын 22 ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн ___-д байх Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, LG маркийн гар утас 2 ширхэг, 7 ширхэг витамин зэргийг хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа гэрийн хаалганы цоож, авдарын цоожийг эвдэж, нийт 73.900 /далан гурван мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 09 цагаас 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Л-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох жижиг гарын манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний гоёлын гинж 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.830.000 /нэг сая найман зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 10 наас 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн ___ тоотод байх Ш.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхийг хөшин хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, 0.75 литрийн архи 5 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 379.500 /гурван зуун далан есөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн А.Ц-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожтой цүүг мулталж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 5 товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 836.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн 05-19 тоотод 8 оршин суух иргэн Т.О-ийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 11 ширхэг мөнгөн аяганы гадна талын мөнгийг хуулж, Самсунг Жи-7 маркийн гар утас 1 ширхэг, 45000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960.000/есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1. Хохирогч Б.Б-ын “...2019 оны 04 дүгээр сарын 30-нээс 5 сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвай хээр сумын 1 дүгээр хороонд байрлах найз О-ийн гэрт эхнэр Б- болон хүүхдийн хамт очсон. ...Бид 2 нэг нутгийн багийн найзууд. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18-19 цагийн хооронд эхнэр хүүхдийн хамт найз О-ийн гэрт юм яриад сууж байтал О- мөн түүний нөхөр болох Э- нар хоорондоо хэрэлдээд байсан. Би яг юунаас болоод хэрэлдээд байгааг сайн мэдээгүй. ...Гараад явж байхад Э- гартаа аяга бариад миний араас гараад ирсэн. Аль гартаа барьсан байсныг нь анзаараагүй. ...Тэгтэл Э- гэнэт уг аягаар миний толгой хэсэгт цохиж хагалаад гарт нь үлдсэн хагархай тал хэсгээр миний зүүн талын шанаа хэсгийг зүсэхээр нь би Э-ийг хавирч унагаасан. Э- ахиж босож ирээд аяганы хагархайгаараа миний эрүү хэсгийг зүсэж гэмтээсэн. ...Би гэрт ороход миний цус огт тогтохгүй байхаар нь цагдаа болон түргэн тусламжинд дуудлага өгсөн. ...Э- гэх эрэгтэй эхнэрийгээ зодож цохиод хараагаад байхаар нь би өмөөрч боль гэж хэлсний улмаас намайг гэмтээсэн. ...Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,/1-р хавтаст хэргийн 151-152-р хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ын“...2019 оны 05 дугаар сарын 30- ны орой 21 цаг 25 минутанд нийгмийн хичээлийн сургалт тараад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ___ тоотод оршин суух гэрлүүгээ явж байтал 2 дугаар багийн худгийн хажуу талын засмалаар танихгүй эрэгтэй хүн араас тамхи татаж явж байгаад намайг утсаараа яриулаач гэхээр нь ...нэгж байхгүй гэсэн чинь нөгөө танихгүй ах нэг дохий гээд дагаад яваад байсан би үгүй гэж хэлсэн боловч нэг дохий өөрийгөө хөдөөнөөс ирсэн ах нь архи уугаад мөнгөгүй болчоод байна гээд зовлон яриад байхаар сонсоогүй юм шиг хурдан алхаад ...гудамжиндаа алхаж байтал гэнэт хажууд зогсож байсан. Гэнэт хажууд зогсож байхаар нь би айгаад зогссон. ...утсаараа нэг дохиод өг ...ах нь замдаа утсаар чинь яръя гэхээр нь би хурдан салахын тулд нэг дугаар луу залгахад орох ярианы эрх нь хаагдсан байсан. ...мобигийн дугаар луу дохиод салгасан тэгээд нэг мобигийн дугаар надруу залгахад наад дугаар чинь мөн байх гээд миний гарнаас миний утсыг булааж аваад нөгөө ах Мөнхөө ах мөн үү гэж асуухад дугаар андуурчлаа гэж байхаар нь би утсаа шүүрч аваад гэрлүүгээ алхаж байтал, одоо сүүлийн удаа гээд нэг Юнителийн дугаар луу залгая гэж хэлсэн. Тэгээд миний утсыг шүүрч аваад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 241-244-р хуудас/

3. Хохирогч Д.Н-ын ”... 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Арвайхээрээс Улаанбаатар хот руу ажлаар яваад 2019 оны 05 дугаар сарын 29-ны өглөө эрт гэртээ иртэл манай хашаанд байдаг дотор нь эд зүйлс хураасан грашны хаалга онгорхой байсан. Бас гэрийн хаалганы цоож эвдлэх гэж оролдсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт хулгай ороогүй грашинд хулгай орсон байна. Би гражныхаа хаалгыг цоожилсон байсан юм. Манай грашнаас хагас түрийтэй эрэгтэй хүний гутал алдагдсан байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Гомдолтой байна хохирлоо барагдуулна.” гэх мэдүүлэг, /1-р хавтаст 9 хэргийн 182-183, 184 хуудас/,

4. Хохирогч Д.Б-ын гэрч, хохирогчоор өгсөн: “...би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, ...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Богд сум руу яваад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд буцаагаад зүүчихсэн байсан, тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Манай гэрийн хойд авдран доторх хүрэн өнгийн хайрцган дотор жижиг модон хайрцаганд хийсэн байсан бэлнээр 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, бурханы доод талын шургуулганд байсан хоёр ширхэг гар утас, ширээн дээр тавьсан байсан 7 ширхэг вакус байхгүй болсон байсан. LG маркийн хар өнгийн мэдрэгчтэй хоёулаа яг адилхан хоёр утас байгаа юм. Дотроо ямар нэгэн сим картгүй, зүгээр ажилладаг нэг нь унтарчихаад байдаг байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. LG маркийн утасны нэг нь унтардаггүй, ямар нэгэн гэмтэлгүй утсыг 80.000 /наян мянга/ төгрөгөөр үнэлнэ, нөгөө адилхан унтарчихаад байдаг утсаа 40.000 /дөчин мянга/ төгрөгөөр үнэлнэ, 7 ширхэг шилтэй вакусаа 1 ширхэгийг нь 1000 /нэг мянга/ төгрөгөөр үнэлнэ, долуулаа нийлээд 7000 /долоон мянга/ төгрөгөөр үнэлнэ. Гэрийнхээ цоожийг 3500 /гурван мянга таван зуу/, авдарныхаа цоожийг 6.500 /зургаан мянга таван зуу/ төгрөгөөр үнэлнэ. Манай авдарны цоож Солонгос улсад үйлдвэрлэсэн цоож байгаа юм. Гэрийн цоож бол Хятад улсад үйлдвэрлэгдсэн цоож байгаа юм...” гэх мэдүүлэг, /2-р хавтаст хэргийн 155, 156-р хуудас/

5. Хохирогч Д.Л-ын “...Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суудаг юм. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө гэрийнхэнтэйгээ 09 цагт хамт ажилдаа яваад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга дотроосоо цоожтой байхаар нь хүүгээр онгойлгуулаад гэртээ ортол гэрийн цоожийг эвдээд эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, тархи манан хөөрөг, даваа толгойтой шинэ цагийн манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайд алдсан талаар урьд мэдүүлэг өгсөн. ...Таны үзүүлж байгаа хөөрөгний толгой нь манай алдсан халтар манан хөөрөгний толгой мөн байна. хүүхдийн мөнгөн гинж мөн байна. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлнэ.” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 23-24-р хуудас/

6. Хохирогч Ш.Б-ын гэрч хохирогчоор өгсөн: "...би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй, ...Манайх Уянга сумын төв ___ тоот хашаанд манай өвлийн байшин байдаг. Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр майдар эргэх үеэр үзэхэд зүгээр байсан. Тэрнээс хойш ирээгүй байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ирээд гэртээ ороход манай гэрийн хаалга үүд зүгээр байсан. Харин дотогш нэвтрэн ороход эд зүйл тараагаад орхисон, цонхоо үзэхэд баруун хойд талын цонхыг хамгаалалтыг нь хөшиж эвдлээд цонхны жижиг порчикийг нь хөшиж байгаад хулгай орсон байсан юм. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж аваад тагшийг нь үлдээсэн байсан. Тухайн аяганууд унтлагын өрөөний хувцасны шүүгээний доод талд байх жижиг шургуулганд байсан юм. Мөн унтлагын өрөөнд байх авдар дотор байсан жижиг мөнгөний авдар дотор бэлэн 700.000 төгрөг, гал тогооны тавилган дотор байсан Эдэн архи 0,70 литр, Хар чингис 0.75 литр, Шар чингис 0.75 литр, Соёрхол 0.75 литр, Экс 0.75 литртэй 5 шил архи байсан эдгээр зүйл алга болсон байна. Би хэдэн онд тухайн аягануудыг авсан талаар сайн мэдэхгүй байна. Тус бүрийг нь 120.000-150.000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн төвөөс худалдан авч байсан юм. Авдар дотор байсан мөнгө нь манай хадам ээж болох Т.А- бид нар нэг гэрт өвөлждөг юм. Тэгэхдээ тухайн авдар дотор мөнгөө хадгалдаг байсан. Цагаан сарын үеэр хийж хадгалдаг байсан, тэрнээс хойш хадгалж байгаад 2019 оны 06 дугаар сарынх нь тэтгэврийн мөнгийг нь аваад гурил будаа авчихаад үлдсэн хоёр зуун мянган төгрөгийг нь хийсэн, тэр үед тоолж хийсэн. Алга болсон архи нь надад цагаан сараар ах дүү нарын өгсөн 10 архи байсан юм, ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манайх хөдөө Шуранга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ___ гэх газар зусдаг юм. Тухайн газар нь сумын төвөөс 26 километр байдаг болохоор өнжөөд юм уу хоёр гурав хоноод эргээд байдаг юм. Сая л хэд хоноод ирсэн хулгай орсон байна...” гэх мэдүүлэг, /2-р хавтаст хэргийн 208-213-214, 215- 216-р хуудас/

Хохирогч А.Ц-ын 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод гэрээ цоожлоод гэр бүлийнхээ хамт Төгрөг сум руу хөдөө яваад 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж гэрээс хуучны таван товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 2 ширхэг тус тус хулгайд алдагдсан байгааг цагдаагийн байгууллага олж өгсөн байна. 5 товруутай мөнгөн хазаар байгаа, жолоо шар суртай хазаарын сур нь болохоор хуучны хар суртай байгаа. Эрэгтэй хүний мөнгөн бөгж нь хос морины хэлбэртэй, эмэгтэй мөнгөн бөгж нь цэнхэр шигтгээтэй гэх мэдүүлэг, /2-р хавтаст хэргийн 103-104-р хуудас/

Хохирогч Т.О-ийн “...11 ширхэг мөнгөн аяга арай л муухай болгосон байна.” гэх мэдүүлэг, /2-р хавтаст хэргийн 44, 46-47-р хуудас/

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 17-22 дугаар хуудас/
  • Д.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-9, 23-24, 172-175, 176-178, 228-229, дүгээр хуудас/
  • Эд зүйлс хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10, 12,13, 14, 230-232/
  • Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / 1 дүгээр хавтаст хэргийн 19-20/
  • Таниж олуулах ажиллагаа /1 дүгээр хавтасны 233-235/
  • Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №235 шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 128-р хуудас/
  • Эд зүйлсийн үнэлгээнүүд Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Э-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хууль сануулж гаргасан шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлж байгаа бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын хууль сануулж авсан мэдүүлгээр давхар батлагдаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан тогтоосон ба шүүгдэгч Д.Э- нь хохирогч Б.Б-ын биед хөнгөн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна. Түүнчлэн шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт тухайлан зааж зохицуулсан гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Ц-ын цагаан өнгийн IРhоnе-5 маркийн гар утсыг авсан нь энэ хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 11 зүйлд “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахаар довтолсон үйлдэл байна. Гэмт этгээд бусдын эд юмсыг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж эзэмшилдээ авах гэсэн шунахай зорилго агуулж, өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс дээрмийн гэмт хэрэг төгс үйлдэгдсэн болох нь Хэрэгт хохирогчоор тогтоогдсон “Б.Ц-... 2019 оны 05 дугаар сарын 30-ны орой 21 цаг 25 минутанд нийгмийн хичээлийн сургалт тараад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ___ тоотод оршин суух гэрлүүгээ явж байтал 2 дугаар багийн худгийн хажуу талын засмалаар танихгүй эрэгтэй хүн араас тамхи татаж явж байгаад намайг утсаараа яриулаач гэхээр нь ...нэгж байхгүй гэсэн чинь нөгөө танихгүй ах нэг дохий гээд дагаад яваад байсан би үгүй гэж хэлсэн боловч нэг дохий өөрийгөө хөдөөнөөс ирсэн ах нь...., одоо сүүлийн удаа гээд нэг дугаар луу залгаж байтал миний утсыг шүүрч аваад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 241-244-р хуудас/” хэмээн өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой заажээ.

Хуулинд зааснаар Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Мөн гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм

. Иймээс шүүгдэгч Д.Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч лээрэмдсэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Э- нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, Д.Э-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 248 /хоёр зуун дөчин найман/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Мөн “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэлдсэн гэм буруутайг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Мөн Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 2 /хоёр /жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т оногдуулсан 248 /хоёр зуун дөчин найман/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож солин, 31 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээд шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч Д.Э-аас 45.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-ад, 1.785.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-т, 379500 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-, 45.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О- нарт тус тус олгохоор байна.

Шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялаас нь хасах, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 30.000 төгрөгийг үнэлгээ бүхий эрэгтэй хүний мөнгөн гинж 1 /нэг/ ширхэг, 15.000 төгрөгийг үнэлгээ бүхий шинэ цагийн халтар манан хөөрөгний толгой 1 /нэг/ ширхэгийг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 510 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож хохирогч Д.Л-т олгохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З- овогтой Д-гийн Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т 248 /хоёр зуун дөчин найман/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т оногдуулсан 248 /хоёр зуун дөчин найман/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож солин, 31 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З- овогтой Д-гийн Э-т оногдуулсан 3 /гурван/ жил 1/нэг/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Э-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Э-аас 45.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-ад, 1.785.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-т, 379500 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-, 45000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О- нарт тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Д.Э-ийг эд мөрийн баримтаар хураагдсан 30.000 төгрөгийг үнэлгээ бүхий эрэгтэй хүний мөнгөн гинж 1 /нэг/ ширхэг, 15.000 төгрөгийг үнэлгээ бүхий шинэ цагийн халтар манан хөөрөгний толгой 1 /нэг/ ширхгийг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 510 дугаарт Прокурорын тогтоолыг хүчингүй болгож хохирогч Д.Л-т олгосугай.

8. Шүүгдэгч Д.Э-ийг бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Д.Э-ийн цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э-ийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ДАГИЙМАА