Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: С.Г-

Шүүгдэгч. П.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогтой П-гийн П-, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Р- овогтой С-ын Г- нарт холбогдох эрүүгийн 1927001920106 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 08-ны Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 4 дүгээр багийн нутаг ___ гэх газарт оршин суух гавъяа шагналгүй, урьд

- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх т-лоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасны дагуу 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх т-лоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасны дагуу 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

- Төв аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай шийтгэх т-лоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б- овгийн П-ий П-, РД:___,

Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн ___ гэх газарт мал маллан оршин суух, гавъяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн а/9 дугаартай таслан шийдвэрлэх т-лоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Р- овгийн С-ын Г-, РД.___,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Г-, П.П- нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “___” гэх газраас хохирогч П.М-ын 21 тооны хонийг хулгайлан авч хохирогч П.М-ад 2.730.000 төгрөгий хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.П- нь өгсөн мэдүүлэгтээ: “...С.Г-ыг мотоцикль янзлаад өгөөч гэж дуудсан. Миний мотоциклийн хойд дугуй, гинж хөтлөгч болохгүй байсан. Тэгээд сумын төв орж, гинж хөтлөгч авсан замаараа Ц-ийн дэлгүүр орж 2 шил архи авч уучихаад гэр лүүгээ явах замд хэдэн хонь таарсан манай хонь юм бодсон биш байсан тэгээд цааш нь тууж яваад Д- гэх айлд орсон хүүхэд нь ганцаараа байсан. Хүүхдэд нь ах нь хүнээс авсан юм гэж хэлчээд эргээд авъя гээд хашаад үлдээсэн. Маргааш нь М- хэдэн хонь дутаад байна гэсэн М-ын хонь байсан. Хүний хонийг нь буцааж төлсөн.....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г- нь өгсөн мэдүүлэгтээ: “...манай 2 саахалт байдаг. П- мотоцикль янзлаад өг гээд дуудсан очсон гинж хөтлөгч нь болохгүй байхаар нь сумын төв орж сэлбэг авсан. Тэгээд Ц-гийн дэлгүүрээс 2 шил архи авч ууссан тэгээд харих замд 21 хонь таараад тэгээд Д- гэх айлд орсон тэднийд хүүхэд нь байсан хонио тавьсан. Маргааш нь бид хоёр иргэж авна гээд явсан. Маргааш нь М- хэдэн хонь дутсан гэсэн М-ынх байсан хонийг нь буцааж төлсөн ....” гэв.

Хохирогч П.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй: “...Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн малаа тууж авчиран өөрийн хадам аав Б-д харж байгаарай намайг иртэл гээд буцаад Булган аймгийн Рашаант сумын “___” гэх газраас үлдсэн гэр болон үлдэгдэл үхрээ авчрахаар яваад 2019 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 12 цагийн үед хадам Б-ынд очиж хоноод өглөө гэрээ барьж дуусгачихаад тэр өдрөөс 2 өдрийн дараа 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хонио тоолоход 41 хонь 12 ямаа байхгүй байсан тэгэхээр нь айлуудаар орж өөрийн хонио шүүж үзэхэд олоогүй. Тэгээд цааш хайж байгаад ___ гэх газар Д- гэх айлын хонь дотроос 11 хонь байхаар нь Д- гэх хүнээр гэртээ хүргүүлж ирсэн. Д- гэх хүн манай хонин дунд П-, Г- хоёр намайг байхгүй байхад орхиод явчихсан байсан гэж хэлсэн тэгэхээр нь би маргааш авъя гэж хэлээд гэртээ ирсэн. Маргааш өдөр буюу 06 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед П-, Г-, Д- өөрөө болон түүний эхнэр 4 хүн ирж 11 хонь авчирж өгсөн. П- надад хэлэхдээ ах нь их муухай юм хийлээ хүний өөдөөс харахааргүй юм боллоо гэж хэлсэн. Тэр өдөр П- манайд очоод хурдхан хонио аваа гээд би 30 хонь 12 ямаа аваад эхнэр хүүхдийн хамт гэрлүүгээ аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуу/

Гэрч П.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй: “...Би он сарыг сайн санахгүй байна. Мал ноос хяргаж байх үед байсан. Би эхнэр Д.Х-гийн хамт Өлзийт сум 2 дугаар багт байх С.Э- гэх айлд очиж нийллэгэнд ороод тэр өдрөө С.Э- гэх айлд хоносон. Маргааш өдөр нь үдээс хойш буюу 18 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирсэн чинь урд шөнө Есөнзүйл сумын иргэн П.П- хоч нь хар П- гэж дууддаг хүн манайд ирээд 11 тооны хонь үлдээгээд явсан гэж манай хүү Д.Хашчулуун надад хэлсэн. Би тэр орой хонио хотлуулаад нөгөө хэдэн хонийг харсан 11 тооны ноостой эр хонь голдуу 11 тооны хонь байсан. Манай хонинд тэр 11 тооны хонь 3, 4 хоносон. Удалгүй нэг мотоцикльтой хүн ирээд надтай уулзаад манай хонь танай хонин дунд байна. Хэн 3 авч ирсэн юм бэ гэж надаас асуусан. Би эзгүй байсан Есөнзүйл сумын иргэн хар П- гэх хүн манайд авч ирсэн гэж миний хүү Д.Хашчулуун хэлсэн.Тухайн үед манайд ирж хонио сурагласан маргааш нь хар П-, Чөдөр, Булган аймгийн цагдаа нар ирээд хонио ялгаад аваад явсан. Би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй портер маркийн автомашинаар 11 тооны хонийг М- гэх айлд хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуу/

Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй: “...наадам болоогүй байсан шиг санаж байна. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэж санаж байна. Өглөө нар гарахын алдад Сүүл цохио гэх овоон дээр гарч дурангаар харахад Цагаан овоо гэх газрын хажуугаар 2 хүн 1 нь морьтой, 1 нь цагаан өнгийн мотоцикль унаад 20 орчим багцааны хонь урд зүг рүү тууж явсан. ...Мотоцикль унаж яваа хүнийг харахад манайхаас 10 гаран км зайд Есөнзүйл сумын нутагт амьдардаг П- гэх хүнтэй гадна төрхөөрөө их адилхан дээл, хувцас мотоцикльтэй байсан. Харин нөгөө хүнийг огт харж байгаагүй хүн байсан. Маргааш нь М- гэх хүн хонио хариулж явж байхад ирээд “хонь дутаад байна танайхны малаар хонь харагдсан уу” гэж асуухаар нь манай хонин дунд хүн амьтны мал бол байхгүй саяхан өглөө эрт малаа тасалсан айл юм уу, отор нүүдлийн улсууд юм уу 20 орчим хонь туусан 2 хүн ___ хажуугаар орсон” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуу/

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах т-лууд /хх-ийн 94, 95 дугаар хуудас/

Хохирлын үнэлгээ / хх-ийн 114-116 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар т-сон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч С.Г-, П.П- нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “___” гэх газраас хохирогч П.М-ын 21 тооны хонийг хулгайлан авч хохирогч П.М-ад 2.730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч П.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр 11-14 дугаар хуудас/, гэрч П.Д- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг хх-20-21 хуудас, гэрч Ц.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хх89-90 хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.П-, С.Г- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон бусдын эд хөрөнгийн халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад 4 шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан малыг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулинд бусдын малыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хэргийн нөхцөлд шүүгдэгч П.П-, С.Г- нар нь бүлэглэн яллагдагч П.П-ийн эзэмшлийн мотоцикль, Ж.Г-ийн эзэмшлийн морь зэргийг ашиглан бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Ухаа үзүүр” гэх газраас хохирогч П.М-ын 21 тооны хонийг хулгайлж өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашиглах зорилготой авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч П.П-, С.Г- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж т-сон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч П.П-, С.Г- нар нь шууд санаатай үйлдлээр бусдын малыг хулгайлан авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. Шүүгдэгч П.П-, С.Г- нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.М-ад 2730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “ВЕНДО” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн /хэргийн 114-115/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр нийт 2730.000 /хоёр сая долоон зуун гучин мянган / төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчний дүгнэлт, хохирогч П.М-ын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус т-гдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгө хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн 5 улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч нь 2730.000 төгрөгний үнэ бүхийн 21 хонийг төлж барагдуулсан,... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 11-12 дугаар талд авагдсан байна. Иймд шүүгдэгч П.П-, С.Г- нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ т-лоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Шүүх, шүүгдэгч П.П-, С.Г- нарыг бусдын малыг хулгайлан авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг т-ж шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялыг оногдуулахдаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.П-, С.Г- нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 200.000 төгрөг, шүүгдэгч С.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морьны үнэ 900,000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас тус бүр гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн П-гийн П-, Р- овгийн С-ын Г- нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П-гийн П-ийг 680 /зургаан зуун наян / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С-ийн Г-ийг 680 / зургаан зуун наян / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П-гийн П-ийг 680 /зургаан зуун наян / цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т 6 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С-ийн Г-ийг 680 / зургаан зуун наян / цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-, С.Г- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч П.П-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 200.000 төгрөгийг шүүгдэгч П.П-ээс, шүүгдэгч С.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морьны үнэ 900,000 төгрөгийг шүүгдэгч С.Г- нараас тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч П.П-, С.Г- нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсгүй, хилийн хориг тавигдаагүй цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- т зааснаар шүүгдэгч П.П-, С.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх т-л нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх т-лыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд т-лын биелэлтийг түдгэлзүүлж, т-л биелүүлэх хүртэл шүүгдэгч П.П-, С.Г- нарт урьд авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАГИЙМАА