| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 173/2017/0141/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/26 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/26
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүгч Э.Дулмаа, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Ч.Э-,
Иргэдийн төлөөлөгч: Г.Ч-
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж- овгийн Ц-ийн Б-т холбогдох эрүүгийн 201415000227 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 32 настай,эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 3 дугаар баг “___” гэх газар оршин суух, Өвөрхангай аймаг дахь 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,хэрэг хариуцах чадвартай Ж- овгийн Ц-ийн Б- РД:___
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ц.Б- нь машин механизм ашиглан 2014 оны 08 дугаар сарын 07-оос 2014 оны 08 дугаар сарын 08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг ___-д оршин суух Л.Д-гийн гэрт /орон байранд/ нэвтэрч эмэгтэй цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц хулгайлж 6.825.000 /зургаан сая найман зуун хорих таван мянга/ төгрөгийн,
- 2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух С.Ш-ын гэрт /орон байранд/ нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш 2 хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метр торго хулгайлж 2.118.000/хоёр сая нэг зуун арван найман мянга/ төгрөгийн,
- 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух Б.Ж-ы гэрт /орон байранд/ нэвтэрч мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой хулгайлж 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн,
- 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ___ тоотод оршин суух Т.А-ийн гэрт /орон байранд/ нэвтэрч Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч хулгайлж 3.952.000 /гурван сая есөн зуун тавин хоёр мянга/ төгрөгийн,
- 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан овоо 4 дүгээр багийн ___ тоотод оршин суух Ц.С-ын амбаарт нэвтэрч эмээл, болор архи хулгайлж 3.020.000 /гурван сая хорин мянга/ төгрөгийн,
- 2016 оны 04 дүгээр сард машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн ___ тоотод оршин суух С.Р-гийн гэрт /орон байранд/ нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц хулгайлж 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийн,
- 2016 оны 07 дугаар сарын 09-ны шөнө машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн ___ тоотод оршин суух Г.Ц-гийн гэрт /орон байранд/ нэвтэрч Богд лам нэртэй гуулин цутгамал бурхан хулгайлж 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн,
- 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ___ тоотод оршин суух Д.Г-гийн гэрт /орон байранд/ нэвтэрч Асер брендийн 1 Notebook, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, флаш, 0.5 гр хараа архи, цахим үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж 2.171.300 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянга/төгрөгийн,
- 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн ___ тоотод оршин суух Ч.Э-ын гэрт /орон байранд/ нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, ВАZ нэртэй Notebook хулгайлж 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн,
- 2016 оны 04 дүгээр сард машин механизм ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн ___ тоотод оршин суух Б.Б-гийн гэрт /орон байранд/ нэвтэрч эрэгтэй эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 гр Экс архи. Жинсэн өмд хулгайлж 2.853.900 /хоёр сая найман зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг ___ тоотод оршин суух иргэн Р.Н-гийн гэрт /орон байранд/ нэвтэрч мөнгөн маанийн үсэг 6 ширхэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн,
- 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн С.Х-ын эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч Эл Жи брендийн 49 инчийн 3 зурагт 1 ширхэг, зурагтын нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлоосон материалтай бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.745.000 /нэг сая долоон зуун дөчин тавин мянга/ төгрөгийн,
- 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Б.Б-гийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийн,
- 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ___ тоот оршин суух иргэн Б.Э-ын эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлний эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, ямааны мах 15 килограмм зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.567.500 /нэг сая таван зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийн,
- 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Ц.О-ийн эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2.320.000 /хоёр сая гурван зуун хорин мянга/төгрөгийн,
- 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Г.Г-ийн гэрт нэвтэрч /орон байранд/ Тошиба брендийн 32 инчийн Эл Си Ди зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 400.000 төгрөгийн,
- 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух иргэн Ё.Б-ын эзэмшлийн гэрт /орон байранд/ нэвтэрч модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, цөгц 1 ширхэг, таваг 1 ширхэг, эрх 1 ширхэг, даллаганы уут 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 3.275.000 /гурван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийн,
- 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ___ тоотод оршин суух иргэн И.Г-гийн гэрт нэвтэрч /орон байранд/ “skyworth” брендийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцен плитка 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн,
- 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ___ тоотод оршин суух иргэн М.Б-ийн эзэмшлийн байшинд /орон байранд/ нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, Эйсер маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, "Бамбар" зайрмаг 60 ширхэг, "Стандарт" зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай тус бүр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхгийг тус тус нууцаар, хууль бусаар авч 2.996.300 /Хоёр сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөгийн,
- 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, ___ тоотод оршин суух иргэн Д.Д-ын эзэмшлийн байшинд /орон байранд/ нэвтэрч, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний зулхай дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ноосон жалетка 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний булган ороолт 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүүхдийн жалетка 2 ширхэг, эрэгтэй хүүхдийн майк 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.5 литрийн шилтэй архи 1 ширхэг, Улаан шонхор нэртэй тамхи 2 хайрцаг, чихрийн цуглуулга 1 хайрцаг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг, 4 Алилоденк нэртэй даралтны эм 1 хайрцаг, Диритон нэртэй даралтны эм 1 хайрцаг, Нольпаза нэртэй ходоодны эм 1 хайрцаг, үйлний хайч 1 ширхэг, бэлэн 10.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.403.800 /Нэг сая дөрвөн зуун гурван мянга найман зуун/ төгрөгийн,
- 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг “___" гэх газар оршин суух иргэн Ц.Я-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1.160.000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан хохирол
- 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн ___ тоотод оршин суух иргэн Ч.Ш-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, цоожийг эвдэж нийт 407.000 /дөрвөн зуун долоон мянга/ төгрөгийн,
- 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12-18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой 11 дүгээр багийн ___ тоотод оршин суух Т.Б-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга 1 литрийн хэмжээтэй айрагны модон хул 1 ширхэг, хүүхдийн цүнх 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 650.000 /зургаан зуун тавин мянга төгрөгийн,
- 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг ___ тоотод оршин суух О.Ү-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан бусаар нэвтэрч, ВSВ брендийн LCD зурагт, зурагтын хүлээн авагч, хурган дотортой дээл, малгай, мөнгөн бөгж, гинж, гар утас, ээмэг, ээмэг бөгжний сав зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа вакум цонх, хөлдөөгч зэргийг гэмтээн нийт 1.657.000 төгрөгийн,
- 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчим хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн ___ тоотол оршин суух Б.О-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн хазаар 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, уурганы хуй 1 ширхэг, хулс модон хусуур 1 ширхэг хурдан морины сойтог 1 ширхэг, морины сүүлний суран боолт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.932.000 /нэг сая есөн зуун гучин хоёр мянга/-н төгрөгийн,
- 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух С.Л-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэч, самсунг брендийн 40 инчийн зурагт 1 ширхэг, хурган дотортой дээл 2 ширхэг, үзүүрсгэн дотортой дээл 1 ширхэг, сэгсүүргэн дотортой дээл 1 ширхэг, булган малгай 2 ширхэг, 4 ширхэг гар утас, 12 кг борц, шилеп малгай 1 ширхэг, 4 шил архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, цонхны шилийг хагалж, нийт 4.249.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин есөн мянга/ төгрөгийн,
- 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 баг Од хорооллын ___ тоотод оршин суух Ш.Н-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 5.490.000 /таван сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн,
- 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн 5 хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг ___ тоотод оршин суух иргэн Ц.Ц-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг нь түлхэж нэвтрэн орж, түүний өмчлөлийн хурган дотортой дээл 1 ширхэг, телевиз 1 ширхэг, гар утас 1 ширхэг, тэрлэг 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 1.610.000 /нэг сая зургаан зуун арван мянган/ төгрөгийн хохирол, нийт бусдад 60.067.800 /жаран сая жаран долоон мянга найман зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц-ийн Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Д.Д-т холбогдох хэргийн үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Ямар учраас зөвшөөрөхгүй байгаа юм гэвэл 07 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас дээр эд зүйл хураан авсан дээл малгай хоёрын зураг байгаа энэ нь хурааж авахдаа тэмдэглэл хөтлөөгүй, хурааж авсан цаг хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр хурааж авсан гэж яриад байгаа юм. Тэгсэн би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдан хоригдсон. Намайг цагдан хоригдсон хугацаанд хурааж авсан гэж яриад байгаа юм. 03 дугаар хавтаст хэргийн 160 дугаар хуудсанд миний цагдан хоригдсон захирамж байгаа юм. Яллах дүгнэлт нь дээр уншсан Э-гийн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй энэ асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй намайг гүтгэж байна. Хүнийг худлаа гүтгэвэл хуультай. 2018 оны 5 сарын 07-ны өдөр өмгөөлөгч маань тайлбар авсан 7 хоногийн дараа дахиад өмгөөлөгчтэй тайлбар өгсөн энэ мэдүүлэг алга болсон. Би цагдан хорих байгууллага руу хүсэлт гаргаад 2017 оны 08 дугаар сарын 30-наас 2019 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэл гадагшаа буюу дотор тайлбар авсан мөрдөгчдийн нэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Цагдан хорихын жижүүрийн бүртгэлд байдаг. Шинэ хуулиар гаднаас орохдоо зөвшөөрөл авч ороод ямар цолтой хэн гэдэг мөрдөгч ямар өмгөөлөгчтэй орж ирээд хоригдогч Ц.Б-аас тайлбар авсан талаар байгаа. Цагдан хорихын бүртгэлээс гараад ирэх юм бол мэдүүлэг алга болсон тогтоогдон. 2018 оны 05 дугаар сарын 12-ны өгсөн мэдүүлэг байхгүй 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Энхтуяа өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэг байгаа. Миний 3, 4 мэдүүлэг байхгүй. Хохирогч Ц-гийн гэрээс бурхан авсан гэж яриад байгаа би аваагүй мэдүүлэг өгөөгүй гэж прокурорт хэлсэн чинь прокурор эрх үүрэгтэйгээ танилцаад өөрөө гарын үсгээ зурсан байна гээд тоохгүй байсан. Би энэ цаг хугцаанд цагдан хоригдож байсан. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 09-ний хүртэл цагдан хоригдоод тэгээд батлан даалтад гаргаад 7 хоногоор 2016 оны 08 дугаар сарын 16 өдөр 70 дугаартай шийтгэх тогтоолоор У-тай шүүх хуралаар таслагдсан. Энэ миний цагдан хоригдсон хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 09-нд алдагдсан гээд Ц-гийн мэдүүлэг байгаа энэ бол надад хамаагүй. Миний үйлдсэн олон хэрэгт миний хийгээгүй хэргийг тулгаж байгаа. Б- гэсэн хүний үйлдэл дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөөд ялагдагчаар татаж тайлбар авсан нь алга болсон. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Давж заалдсан давахын магадлал дээр байгаа тухайн зүйл заалтаар яллагдагчаар татаагүй байна гэсэн яллагдагчаар татсан тайлбар мэдүүлэг алга болсон. Миний зарим мэдүүлгүүд биш байгаа. Би одоо гарын хээ гаргахгүй хулгай хийгээд сурцан юмаа арчаад явчихдаг гээд прокурор яллах дүгнэлт нь дээр уншаад байхын би ийм мэдүүлэг өгөөгүй. Н-ын үйлдэл дээр хөндлөнгийн гэрчээр Д-, Д- гэсэн хоёр хүн байлцсан гээд байгаа юм энэ бол худлаа би хүлээн зөвшөөрөхгүй энэ орой нар жаргаж байхад шинжээчгүй Ч- гэсэн цагдаатай зураг аваад байсан би гарын үсэг зураагүй миний гарын үсэг биш байгаа. Гэрч хохирогч нарын мэдүүлэг өөрчлөгдсөн. Ихэнх мэдүүлгийг надаас өмгөөлөгчгүй мэдүүлэг тайлбар авчаад дараа нь ярихаараа Б-аа чи согтуу байсан гээд байгаа юм. Согтуу хүнээс мэдүүлэг тайлбар авахыг хориглодог. Мэдүүлгүүдээ алга болсныг тогтоож чадна. Я-ын гэрээс эд зүйл авсан гэдэг асуудал дээр мэдүүлэг өгсөн тэгэхдээ сүүлийн мэдүүлэг минийх биш. Би машин механизм ашиглаагүй ганцаараа явган алхаж хулгай хийсэн эхлээд өгсөн мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг юм. Намайг мөрдөн байцаалтад хэрэгтэй танилцуулаагүй хэрэгтэйгээ шүүхэд ирээд танилцаж байна. Дониддолгор өмгөөлөгч миний хэрэгтээ танилцаагүй байсан хэргийг нэгтгэхээр Ц.Б-тай хамт танилцъя гээд тэгсэн чинь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А- прокурор яллах дүгнэлтээ гардаж авч хэргийг чинь шүүхэд шилжүүлж байна. Би хавтаст хэрэгтэйгээ танилцмаар байна гэсэн хүсэлт гаргасан танилцуулаагүй. Б-ийн үйлдэл дээр байгаа мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг биш би харанхуй шөнө явж байгаад ганцаараа авсан талаар би мэдүүлэг өгөөгүй. Энэ хэргийг би үйлдсэн нь үнэн үйлдэхдээ би хоёул явсан. Би хэргийг үйлдсэн бол ломбард орж өөрийнхөө бичиг баримтаар тавина гэж байхгүй. Дээрх худлаа гүтгэсэн асуудлуудад гомдол гаргаж шалгуулна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Гандөш миний бие шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцсан улсын яллагчийн гаргаж байгаа гэм буруугийн дүгнэлтийг сонслоо өмгөөлөгчийн хувьд улсын яллагчтай эсрэг байр суурьтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасан үндэслэл байна. Ийм учир хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргаж байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зүйлүүд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлууд байна. Ийм учир хуульд заасны дагуу хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд зарим нэг асуудлууд нь эдгээр үйлдэл холбогдлуудтайгаа нарийвчлан шалгаж эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр бас эрх зүйн байдал нь дээрдэх болон дордох асуудал яригдах учраас хохирол төлбөрийн асуудал дээр ямар нэгэн санал хэлэхгүй. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон уу үгүй юу гэдэг дээр нарийвчлан тогтоосон асуудал нь эргэлзээтэй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоон гэж заасан байдаг энэ зарим алдагдсан байна. Ц-д холбогдох үйлдэл, Д.Д-т холбогдох үйлдэл, Н-ад холбогдох хулгайн үйлдэл нь бие биенийгээ үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Зарим баримт нь эргэлзээтэй. Нотлох баримт нь шүүгдэгчийн ярьж байгаагаар мэдүүлэг нь өөрчлөгдсөн алга болсон асуудал яригдаж байгаа. Ийм учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Гэм буруугийн асуудал хэргийн зүйлчлэл дээр миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаж байгаа учраас эрүүгийн хариуцлага дээр ямар нэгэн хэлэх зүйл байхгүй... гэв.
Хохирогч Л.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Баруун талын авдар дотор байсан цагаан өнгийн эмэгтэй цүнхтэй мөнгөн эдлэлүүд алдагдсан байна. Эмэгтэй хүний цагаан цүнх нь урт оосортой, хуучин цүнх байсан юм. Цүнхний амсар дээр нь ягаан өнгийн чернилээр 8а анги дурсгав гэсэн бичсэн байгаа. Цүнхэн дотор хутганы цул мөнгөн бэл-хээгүй цулгуй, морины толгойтой мөнгөн зуузайтай амгай зуузайн дээрээ хөндлөн морины толгойтой, даавуунууд боолттой хормойн боолт товруугүй хээтэй /ромбо хэлбэрийн өлзий хээтэй/, эмэгтэй хүний үсний хос сувдан даруулга 2 ширхэг нэг нь том нэг нь жижиг хүрээ нь алтан алтан шармал цул мөнгө, даавуун дотор боосон зоосон мөнгөнүүд байсан. Мөн тэр авдран дотор малгайн доогуур байсан 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан байна. Хамгийн жижиг аяга нь цулгуй хуучин, шар өнгийн тагштай аяга байгаа, нэг нь дунд гарын Дарьгангын аяга хүрэн өнгийн тагштай, тагшин дээрээ хагарсан, ёроол нь цагаан өнгөтэй шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, амсар дээр нь ЕБСургууль дурсгав гэсэн бичигтэй байгаа юм. Халтар манан хуучин цагийн дунд гарын хөөрөг. Нимгэн, намхан цайвар ягаан гэмээр ч юм шиг шүрэн таглаатай хөөрөг, мөнгөн цөгц жаахан гуулины хольцтой, том цөгц байгаа юм. Харахад жаахан шармал юм шиг, сууриараа жаахан гилжийсэн, дээд талын нарийн бүслүүрээр нь хар өнгийн 00-ын утсаар ороосон байгаа юм. Би цөгцөө харвал танина..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 хуудас/
- Гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...өчигдөр буюу 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчим гэрийг нь харахад цоожтой байсан. Түүнээс хойш хараагүй хоносон..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 хуудас/
- Гэрч Н.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 08 дугаар сарын эхээр л хулгай орсон санагдаж байна өдрийг нь санахгүй байна..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 41 хуудас/
- Хохирогч Л.Д-гийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5-8 хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 38-39 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн:”... 2014 оны 08 дугаар сарын 06,07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын төвийн айлаас мөнгөн аяга 1 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, очиртой бөгж авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 хуудас/
- Хохирогч С.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Гэрийн баруун талын авдран дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс, авдран дээр байсан зэс домбо, жижиг торгон даалинтай, чулуун толгойтой, цагаан өнгийн чулуун хөөрөг, урд ард талд нь Өлзий хээ наасан хүрэн торгон даалинтай, 2 талаасаа нэвт сийлсэн мичний хэлбэртэй шахуурга, бор шарга өнгөтэй, том даргар хээтэй дээлийн 4 метр алдагдсан байна. Үнэлгээний компаниар 2.118.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байгаа. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 хуудас/
- Хохирогч Б.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Чулуун толгойтой бага гарын манан хөөрөг, хүрэн торгон даалинтайгаа мөн даалин дотор шармал пивор хөөрөгний толгой байсан мөн дунд гарын түрүү үеийн мөнгөн аяга 1 ширхэг ёроолын хээний цацаг нь мөнгө бага зэрэг хуурсан, ёроолдоо морины дүрстэй, эмэгтэй мөнгөн бүс бор өнгийн суртай, цутгамал, толины хажуугийн цацгийг хойш нь татаж нүхэлсэн бүс байсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122 хуудас/ 8
- Гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 04 сарын 01-ний өдөр П-ын хамт малын тэжээл авахаар мотоциклтой очсон. ...гэрийнх нь цоож цүүг нь татаад хаалгыг нь онгойлгосон байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124 хуудас/
- Гэрч Д.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2014 оны 03 сарын 31-ний өдөр намайг хашаан хаалгаар дээгүүр нь хархад гэр нь цоожтой байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126 хуудас/
- Хохирогч С.Ш-, Б.Ж- нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 101-104хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн:”... 2015 оны 04 дүгээр сарын 01- ний 15 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр багийн айлаас гуулин домбо, 3 ширхэг мөнгөн аяга авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150 хуудас/
- Хохирогч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Хуучны том үндсэн аяга 1 ширхэг, Агар завьяа гэдэг модоор хийсэн, дунд гарын мөнгөн 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг монетон ээмэг 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, хар өнгийн мөнгөн цаг 1 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн хослол, бэлэн 15000 төгрөг бэлнээр, хар өнгийн түрийвчинд байсан мөнгөний цуглуулга, мөнгөн товч 12 ширхэг дээр үеийн 1 төгрөгийн шар мөнгө 6 ширхэг зэрэг эд зүйл алга болсон..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн:”...2015 оны 09 дүгээр сард Арвайхээр сумын 6 дугаар багын улаан тоосгон байшинтай айлаас мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, гинж, товч авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208 хуудас/
- Хохирогч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Болор гэдэг архи 1 ширхэг, эмээл 6 гилаантай бүүрэгний ар талыг хар савхиар битүү хулдаж наасан, мод нь зузаавтар бүүрэгтэй, бүүрэг нь нээх өндөр биш дунд зэрэг, мод нь шаргал өнгөтэй, дөрөөний суурины бүрээс нь ногоон өнгөтэй ширээр бүрсэн гөлөмгүй алдагдсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220 хуудас/
- Гэрч С.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би амбаарын гадуур юм эмхлүүлж явсан чинь амбаарын цоож, даруулга, цүү нь хазайсан байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн:”... 2015 оны 10 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас хөдөөний эзэнгүй айлаас Болор архи, ясан хяртай, 6 гялаантай эмээл хулгайлсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244 хуудас/
- Хохирогч С.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2 ширхэг мөнгөн аяга, 20 кг ямааны борц алдагдсан. Хамгийн сүүлд манай бэр Ц- 2016 оны 04 сарын эхээр ямааны борц савлах гэж очсон..." гэх мэдүүлэг /2-р ххийн 11 хуудас/
- Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...гэрийн хойд талд байх амбаарт луу ортол төмөр саванд байсан ямааны борц байхгүй байсан. Тэгээд борц байхгүй болохоор нь гэрт байсан хоёр ширхэг мөнгөн аягыг үзэхэд байхгүй болчихсон байсан. Р- эгч цагаан сар өнгөрөөгөөд аймаг руу явсан тэрнээс хойш ирээгүй..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-19 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн:”... 2016 оны 04 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвийн айлаас 1 ширхэг мөнгөн аяга, жижиг 1 ширхэг мөнгөн аяга, ууттай байсан ямааны борцог авсан....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40 хуудас/
- Хохирогч Г.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Гэрийн баруун хойд талд байрлах хээтэй эрээн авдран дээр байх бурхны гүнгэрвааны баруун буланд байрлаж байсан, 14см X 12см-ийн харьцаатай хүрэн улаан өнгийн модон гуутай, гууны будаг нь зарим газраараа халцарсан түүн дотроо 8см X 4см хуучин гуулин /шармал /Богд лам гэх бурхан алга болсон..." гэх мэдүүлэг 2-р ххийн 53 хуудас/
- Гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 07 дугаар сарын 09-ны 20 цаг өнгөрч байхад Ц-гийн гэрт очсон. Тэгээд ээж надтай манайд хонохоор болоод гэрийнхээ хаалга үүдийг түгжээд цоож цуургаа шалгаад түлхүүрээ өөрөө аваад явсан. Тэгээд манайд хоноод маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байх үед ээж гэр лүүгээ явсан. Богд лам гэх нэртэй шармал гуулин бурхан нь алга болсон..." гэх мэдүүлэг 2-р хх-ийн 54 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 09-10-ны шилжих шөнө Арвайхээр сумын 10 дугаар багийн айлаас бурханы гуун дотор байсан цутгамал модон гуутай бурхан хулгайлсан....” гэх мэдүүлэг/ 2-р ххийн 80 хуудас/
- Хохирогч Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Том өрөөний шүүгээн дотор байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шүүгээний доод талд байсан эрэгтэй хүүхдийн даавуун дээл, Шүүгээн дотор байсан хүүхдийн хөөрөг, эрэгтэй мөнгөн өргөн гинж, эмэгтэй мөнгөн ээмэг 2 хос, эмэгтэй мөнгөн гинж өргөн 1, нарийн нэг 1 ширхэг, өрөөсөн ээмэгнүүд, Асеr маркийн бор шаргал өнгийн гадаргуутай нотебоок, 2 ширхэг флаш, жижиг өрөөнд байсан 2 ширхэг арьсан дээл, авдран дотор байсан жижиг мөнгөний цуглуулгууд, Том өрөөн байсан хүрэн өнгийн эрэгтэй түрийвч 1 ширхэг, түрийвчин дотор Х-ийн цахим үнэмлэх, нярвын мэргэжлийн үнэмлэх, том өрөөнд байсан хүүхдийн хөсөгт шатар 1 ширхэг, 0,5 литрийн хараа архи 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг ...зэрэг эд зүйл хулгайд алдагдсан,...сүүлд үзэхэд алдагдсан байсан эд зүйлээ үнэлүүлэхгүй. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг 2-р хх-ийн 101-102 хуудас/
- Гэрч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 08 сарын 20-ны өдөр эмнэлэгт хүн эргэхээр Зүүнбаян-Улаан сумаас ирсэн. Тэгээд нохойгоо хоололчихоод оройдоо Зүүнбаян-Улаан сум руу буцсан. Тэгээд 2016 оны 08 сарын 22-ны орой аймгийн төвд гэртээ ирсэн хаалгаа онгойлгоод ороход коридорт байсан толины доод талын шүүгээг онгойлгоод доторх эд зүйлсийг гаргаад хаясан байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-104 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 08 дугаар сард байшингийн баруун цонхоор орж нэг нотебоок, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, гинж, хурган дотортой 2 ширхэг, энгийн 1 ширхэг дээл, хараа нэртэй архи авсан....” мэдүүлэг/ 2-р хх-ийн 132 хуудас/
- Хохирогч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2 ширхэг 10 хурган дээл, хүүхдийн нотебоок алдагдсан байна..." гэх мэдүүлэг 2-р хх-ийн 159- 160 хуудас/
- Гэрч Ч.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 08 дугаар сарын 29-ний орой хөдөөнөөс гэртээ ирэхэд манай бэр Б- нь манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. 2 ширхэг хурган дээл хүүхдийн нотебоок алдагдсан байна..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161-162 хуудас/
- Түр хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /4-р хх-ийн 9- 11 хуудас/ -Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын сүүлчээр 23 цагийн орчим Арвайхээр сумын 11 дүгээр багийн орчим ....гэр дотроос 2 ширхэг үстэй дээл, орон дээр ил байсан нотебоок авсан....” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 193-240 хуудас/
- Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Гэрийн хойд талын авдран дотор байсан эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг мөнгөн бүс, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, нэг нь 9 ширхэгтэй нөгөө нь 8 ширхэгтэй 2 дээлийн мөнгөн товч, шигтгээтэй эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 литрийн Экс архи зэрэг алдагдсан..." гэх мэдүүлэг 2-р ххийн 215-216 хуудас/
- Гэрч Ч.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 217 хуудас/
Яллагдагч Ц.Б-ын сэжигтнээр өгсөн / 3-р хх-ийн 80-84-р хуудас/
- Гэрч З.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 12 сарын үед Ц.Б-тай зах дээр таарахад надад гар утаснууд байгаа гэхээр нь ямар утаснууд юм үзье гээд хамт Шийлэгээ гэх айлаар дөнгөж орчоод 9-р багт Б-ын хүргэнийд нь очсон. Очиход хүргэн нь эхнэртэйгээ хамт байсан. Тэр үед Д- гэх /С-/ 2 хүнтэй хамт ирээд тэнд 2 шил архи уусан. Тухайн үед надтай Б- таарахдаа хүрэн өнгийн түрүүтэй гуталтай байснаа хүргэнийгээ ороо сөхөөдөх наад доор чинь гутал байгаа гээд гаргуулахад бор шаргал өнгийн үстэй дотортой гутал байсан. Тэрийгээ өсгийг нь янзлуулж өндөрлөнө гэж үзүүлж байснаа буцаагаад орны хөндий рүү хийсэн тэгээд архи уучихаад би салаад явсан. Б-, Д- нөгөө 2 хүний хамт такси бариад зах руу орно гээд явцгаасан, тэгэхэд л энэ гутлыг харсан ахиж хараагүй байсан. Тухайн үед бид нарт 10-аад гар утас зарим нь мэдрэгчтэй бусад нь 1\1окю маркийн хуучин шинэ холилдсон утаснууд байсан намайг нэгийг нь ав гэхээр нь би аваагүй буцаагаад цааш нь цүнхэнд хийчихсэн хаанаас авснаа хэлээгүй..." гэх мэдүүлэг/ 3- р хх-ийн 49 хуудас/
- Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр манайд Б- тамхины мөнгөнөөс өгчихмөөр байна, ганц юм уучихмаар байна гээд хар өнгийн тоглуулагч авчирсан, тэрийг нь манай хүүхэд үзэж харах юмгүй гээд байхаар нь 10.000 төгрөгөөр би авсан. Дараа нь 2017 оны 02 сард Цагаан сараас өмнөхөн Ц- ахаа та гутал авч өмсөхгүй юу, танд таарна ш дээ зарчихмаар байгаа юм гэхээр нь хаана байгаа юм би үзье гэхэд гуанзанд хоол идээд гутлаа тавьчихсан та үзээдэх гэхээр нь эхнэртэйгээ хамт очоод 12000 төгрөгөөр худалдаж авсан. Цагаан сарын дараа 2017 оны 02 дугаар сарын 28-ны 11 үед манайд улаан өнгийн үсний индүү бариад ирчихсэн энийг танд өгчихье гээд манай эхнэрт өгсөн..." гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 51 хуудас/
- Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 08, 09 дүгээр сарын үед манай хүүхэд үзэх юмгүй гээд байсан чинь ахад нь DVD байгаа тэрийг авчирч өгье гэж байсан тэгээд манайд хар өнгийн DVD авчирсаны дараа нь 2016 оны 11 сарын үед Ц.Б- манайд ирээд захын баруун талын баруун тийшээ харсан гуанзанд миний гутал байгаа ах, эгч хоёр авбал ав гэхээр нь тэр гуанз руу очиход 12.200 төгрөгөөр хоолонд тавьсан байсан. Тэрийг нь би авсан өөрийнхөө гутал гэж яриад байсан. Үсний машиныг 2017 оны 03 сард Мартын 8- аас арай өмнөхөн танайд авчирч өгч байгаа юмаа гээд улаан үсний машин авчирч өгсөн..." гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 52 хуудас/
- Гэрч С.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Б- ах ломбарднаас авсан гээд хуучны үеийн дунд гарын мөнгөн аяга гэрт сууж байсан чинь гарчихаад орж ирэхдээ бариад ороод ирсэн. Надад үзүүлээд 200 гаран мянган төгрөгийн үнэтэй хуучны мөнгөн аяга байгаа юм гээд юманд боогоод манайхаас аваад гарсан. Д- гэх найзтайгаа орж ирэхдээ нэг жижгэвтэр бор өнгөтэй даалингүй шүрэн толгойтой хөөрөг үзүүлээд миний хөөрөг гээд байсан. Б- ах би хулгай хийгээд шалгуулж байгаа өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар би ярьчихсан байгаа гэж яриад байсан..." гэх мэдүүлэг, / 3-р хх-ийн 54 хуудас/
- Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...надад цагаан өнгийн зоосон мөнгөнүүд гаргаж ир үзүүлээд байсан би хаанаас авсныг асуугаагүй өөрөө тэр эндээс авсан гэж яриагүй. Мөнгө гуулийг нь мэдэхгүй..." гэх мэдүүлэг / 3- р хх-ийн 55 хуудас/
- Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...цагдаад 7-8 хэрэгт шалгагдаж байгаа гэж байсан. Өмнөговиос аймагт ирчихсэн байхад уулзаад мөнгөн эмээл нуучихсан байгаа зарж чадах уу гэж надаас асуусан. Өндөрлөгт жалганд ойр зуурын юм мөнгөн эдлэл нуучихсан байгаа зарна гэж ярьж байсан. Надад яг үзүүлээгүй. Цагдаад өгөөгүй байгаа гэж тэр ярьж байсан..." гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 57-58 хуудас/
- Гэрч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2-3 жилийн өмнө санагдаж байна. Нэг хар өнгийн хятад хуучин мотоцикл унаад яваад байсан. Хүнээс авсан гэж байсан удалгүй мотоциклоо хүнд зарчихсан л гээд байсан..." мэдүүлэг / 3-р хх-ийн 59-60 хуудас/ / Хохирлын үнэлгээний талаар/
- 2014 оны 08 сарын 14-ны өдрийн №08/08 дугаартай Лэндс ХХК-ны "...Л.Д-гийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 6.825.000 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан
- 2015 оны 04 сарын 06-ны өдрийн №04/07 дугаартай Лэндс ХХК-ны "...С-ын Ш-ын өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2.118.000 төгрөг гэж дүгнэжбайна..." гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 43-46 хуудас/
- 2015 оны 04 сарын 03-ний өдрийн №04/07 дугаартай Лэндс ХХК-ны "...Б.Ж-ы өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 430.000 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /1-р ххийн 80-81 хуудас/ 12
- 2015 оны 10 сарын 04-ны өдрийн №10/04 дугаартай Лэндс ХХК-ны "..Т.А-ийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3.952.000 төгрөг гэж үнэлж байна..." гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 177-179 хуудас/
- 2015 оны 10 сарын 22-ний өдрийн №ӨВР008 дугаартай АШИД БИЛГҮҮН ХХК-ны үнэлгээний тайлан"...Ц.С-ын өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3.020.000 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 230 хуудас/
- 2016 оны 06 сарын 03-ны өдрийн №06/05 дугаартай ЛЭНДС ХХК-ны "...С.Р-гийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 580.000 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 23- 24 хуудас/
- 2016 оны 07 сарын 20-ний өдөр №07/40 дугаартай ЛЭНДС ХХК-ны "...Г.Ц-гийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2.500.000 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 57-60 хуудас/
- 2015 оны 08 сарын 23-ний өдрийн №08/30 дугаартай ЛЭНДС ХХК-ны "...Д.Г-гийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн үнэ цэнэ 2.171.300 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 114-116 хуудас/
- 2016 оны 09 сарын 16-ны өдрийн №09/20 дугаартай ЛЭНДС ХХК-ны "...Ч.Э-ын өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.950.000 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 174-175 хуудас/
- 2016 оны 05 сарын 05-ны өдрийн №05/10 дугаартай ЛЭНДС ХХК-ны "...А.Б-гийн өмч болох алдагдсан гэх үнэт эдлэлүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 2.853.900 төгрөг гэж дүгнэж байна..." гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 223-225 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэвэл ажил хийж хохирлоо төлнө. Одоо би Гучин-Ус сумын иргэн С.Р-гийн учирсан хохирлыг төлөхөд бэлэн байна. Уг хохирлоо барагдуулна. ...би Н-ын гэрээс эд зүйл хулгайлахдаа уг гутлыг өмсөж явсан өлсөөд хоолонд тавьчихсан юм. Би хулгай хийхдээ гарын мөр үлдээхгүйн тулд ханцуйгаараа жийрэглээд эд зүйл эд зүйл аваад сурчихсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 80-84 хуудас/ -Хохирогч И.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотоос нөхөр бид хоёр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байх гэртээ ирсэн. Тэгэхэд бол манай гэр зүгээр байсан. Тэгээд тэр өдрөө Нарийнтээл сум руу хөдөө гэр лүүгээ явсан ба 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр намайг Арвайхээр сумын 2 дугаар баг ___ тоотод байх гэртээ эргэж ирэхэд манай гэрт хулгай орчихсон байна гэж хажуу талын айлын хүмүүс хэлсэн. ...Манай гэрээс тухайн үед хулгайч ороод 40 инчийн зурагт, индукцэн плитка зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Өөр эд зүйл алга болоогүй. ...Зурагтаа буцааж авсан, одоо индукцэн плитка алдагдсан олдоогүй байгаа. 100.000 төгрөгөөр үнэлэгдсэн, уг үнэлгээгээр эд зүйлээ нэхэмжилж байна." гэх 13 мэдүүлэг, /4-р хх-ийн 15-18 хуудас/
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн №08/57 дугаартай "...хохирогч И.Г-гийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 24-25 хуудас/ - 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Эд зүйл түр хураан авсан, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 9-11 хуудас/ /2-р хх-ийн 23-24 хуудас/
- Хохирогч Р.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 02 дугаар сарын 01-ний орой 18 цаг өнгөрч байх үед би гэрээ түгжээд ажил явдал гарчихаад ахындаа очиж хоноод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02- ны өдөр өглөө 08 цагийн үед гэртээ ирж хувцсаа солих гээд иртэл гэрийн хаалга цоожгүй байхаар нь дотогшоо ороход цоож түлхүүрийг нь дөрвөлжийн ард хаячихсан гэр доторх эд зүйлийг бүгдийг нь сандаачсан, бурхан дээр байсан маанийн үсэг байхгүй, мөн миний шинэ түрийтэй гутал алга болсон байсан. ...маанийн 6 үсэг, дээд хоёр талдаа сэнжтэй, голдоо бага зэргийн товоолттой, маанийн үсгийн доод ёроолоор нарийн эмжээр ховилтой. 1 хос түрийтэй өвлийн ээтэн загварын 42 размерын, шар хүрэн өнгийн, утсан хээтэй, шинээрээ өмсөөгүй байсан." гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 56-р хуудас/
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 03- ны өдрийн №02/08 дугаартай "...Хохирогч Р.Н-гийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1.600.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /4-р хх-ийн 67-68 хуудас/ -Яллагдагч Ц.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/4-р хх-ийн 44-45-р хуудас/
- Хохирогч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай хадам ээж Н- аймгаас манай хүү Б-тэй хамт Уянга суманд ирэхэд нь гэр зүгээр байна уу гэж асуухад зүгээр байна гэж хэлсэн. Маргааш нь охин Б-тэйгээ хамт Арвайхээр суманд байх гэртээ ирээд гэртээ ороход хаалга үүд зүгээр байсан. Тэгээд том өрөөндөө ороод охин Б-ийг зурагтаа асаа гэхэд зурагт байхгүй байсан. Би унтлагын өрөөндөө ороод охин Б-ийг зурагтаа асаа гэхэд зурагт байхгүй байсан …унтлагын өрөөний вакум цонхыг хагалсан байсан. Манай гэрээс 49 инчийн Эл Жи брендийн 3 ди зурагт алга болсон байна. ...эрэгтэй хүний пойлоосон бүс алдсан. Ч.А-гээс хурааж авсан бүс манай гэрээс алдсан бүс мөн байна. ...Гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна." гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 124-125, 127-128-р хуудас/
- Гэрч Ч.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 07 дугаар сард санагдаж байна. Ц.Б-ыг Арвайхээр сумын 9 дүгээр багт улаан өнгийн урзалкан цүнх барьсан явахаар нь хулгайн эд зүйл байх гэж бодоод цагдаагийн газарт авч ирээд цүнхийг нь үзэхэд улаан цүнхэнд эрэгтэй хүний пойлоосон бүс байхаар нь авсан юм. Хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй. ...Ц.Б- нь согтуу байсан болохоор тухайн эд зүйлийг хаанаас авсан талаараа хэлээгүй. Ц.Б- нь ганцаараа явж байсан." гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 130-131 хуудас/
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн №06/28 дугаартай "...хохирогч С.Х-ын гэрээс алдагдсан эд зүйлийг 1.695.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан, /4-р хх-ийн 135-136-р хуудас/
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 25- ны өдрийн №09/26 дугаартай "хохирогч С.Х-ын гэрээс алдагдсан пойлоосон бүсийг 50.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /4-р ххийн 149-150 хуудас/
- Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн оройн 19 цаг болж байхад найз Б-ынд очих гэж явсан. Тухайн үед гэртээ ганцаараа байсан юм. ...тэднийд хоносон. Харин маргааш өдөр нь буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг цүүнд нь зүүгээд орхичихсон байхаар нь гайхаад гэртээ ороход манай гэрийн хөргөгч онгорхой мөн авдар онгойлгоод доторх эд зүйлийг нь гаргаад тавьчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс авдар дотор байсан цэнхэр өнгийн торгон 6 ширхэг мөнгөн товчтой эрэгтэй хүний хурган дотортой дээл, үүдний тамборт байсан өнгө татаагүй эрэгтэй хүний дан хурган дээл, мөн хөргөгчин дотор байсан ямааны тал мах зэрэг эд зүйл алга болсон байсан." гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 175-176 хуудас/
- Гэрч Г.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын эхээр байх одоо он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би Б-тай захын баруун талд төв худгийн хажууд таарсан. ...тухайн үед Б- нь өнгө татаагүй хурганы арьсан дээл, цэнхэр өнгийн торгон хурган дээл зэрэг эд зүйл үзүүлсэн. Тэгэхээр нь би за энэ хулгайн юм авч явж байгаа байх гэж бодоод тоолгүй явчихсан." гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 178-179 хуудас/.
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн №07/05 дугаартай "...хохирогч Б.Э-ын гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1.567.500 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан, /4-р хх-ийн 188-189 хуудас/
- 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /4-р хх-ийн 170-171 хуудас/
- Яллагдагч Ц.Б-ын: “... Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар хороонд 22 цагийн орчим.....цэнхэр өнгөтэй эрэгтэй хүний хурганы арьсан дээл 6 ширхэг мөнгөн товч, бог малын 2 гуя хаа авсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 200-201 хуудас/
- Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн унтлагын өрөөний цонхыг хагалаад хулгай орсон байсан. ...тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. За манай гэрээс ...шинэ цагийн даваа толгойтой дунд гарын халтар манан хөөрөг, мөн хөргөгчин дээр байсан зэс аяга, гал тогооны тавилга дээр байсан дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, ...СДС, ЭМШУИС, ХААИС, АУДС, ШУТИС гэсэн бичигтэй Их сургуулиудын ромбууд алдагдсан, өөр эд зүйл алдагдаагүй." гэх мэдүүлэг /4-р хх-ийн 218-219 хуудас/
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн №07/06 дугаартай "хохирогч Б.Б-гийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 565.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /4-р хх-ийн 222-223 хуудас/
- 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /4-р хх-ийн 237 хуудас/
- Хохирогч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...эрэгтэй эмэгтэй хүний хурганы арьсан дээл, хутга хулгайлагдсан байсан. Өөр зүйл алдагдаагүй. ...Эмэгтэй дээл нь үүлэн хээтэй цэнхэр торгон дээл байсан. ...Эрэгтэй дээл нь одтой хээтэй, хүрэн торгоор өнгөлсөн. ...хутганы хувьд жадны хутга байсан. Хүрэн модон иштэй, хүрэн хуйтай, өөртэй нь хамт ирсэн зориулалтын хуй байсан." гэх мэдүүлэг /5-р хх-ийн 26-27 хуудас/
- 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 22-24 хуудас/
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 29- ны өдрийн №08/03 дугаартай "...хохирогч Ц.О-ийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 2.320.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /5-р хх-ийн 36-37 хуудас/
- 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5-р хх-ийн 10-13-р хуудас/
- Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө манай төрсөн ах Б- над руу яриад танай Арвайхээр суманд байх байшингийн чинь цонх онгорхой зурагт чинь байхгүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг ___ тоотод байх гэртээ ирээд байшингаасаа тамга аваад явсан юм. Тухайн үед манай гэр зүгээр байсан. ...Манай гэрээс 32 инчийн хар өнгийн Тошиба брендийн Эл Си Ди зурагт алдсан байна." гэх мэдүүлэг /5-р хх-ийн 86-87-р хуудас/
- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 03- ны өдрийн №08/11 дугаартай "хохирогч Г.Г-ийн гэрээс алдагдсан эд зүйлийг 400.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /5-р хх-ийн 97-98-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7760 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 110 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8070 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт, /5-р хх-ийн 115 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10277 дугаартай ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 121 хуудас/
Гэрч Н.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 02:00 цагийн орчимд гаднаас мотоциклтой явж байгаад унасан гэж баруун гарны шуу хэсгээр зүсэгдсэн шархтай Ц-ийн Б- гэдэг хүн ирж үзүүлсэн. Би тухайн үед тэр хүний биеийн байдлыг үзэхэд архи 16 уучихсан юм шиг үнэртэж байсан, баруун гарандаа шууны урд хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тэгэхээр нь цус тогтоож анхны арга хэмжээг авч оёдол боолт хийж шөрмөс тасарсан байх үндэслэлтэй тул хэвтэж шөрмөсөө залгуулах талаар зөвлөсөн" гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 93-94 хуудас/
2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд "Ц.Б-ын биед үзлэг хийсэн /5-р хх-ийн 83-84 хуудас/
Хохирогч Ё.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Арвайхээр суманд байх гэрээ эзэнгүй орхиод Тарагт суманд байх гэртээ оччихоод 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн цоож эвдээд хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ орж эд зүйлээ бүртгэхэд 3 ширхэг бурхан, 1 ширхэг мөнгөн цөгц, үндсэн таваг 1 ширхэг, маанийн эрх, даллаганы уут алга болсон байсан. ...шаргал өнгийн үндсэн тагш, маанийн 21 пад, бор өнгийн даллаганы уут манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. ...Надад үзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хураан авсан гэх шармал өнгийн бурхан манайхаас алдагдсан 3 бурханы нэг болох Гонгор бурхан байна. Гадуур нь хүрээлсэн жижиг модон гуу нь байхгүй байна. Доторх шармал дугуй хүрээтэй бурхан нь хэвээрээ мөн байна." гэх мэдүүлэг /5-р хх-ийн 171-173, 175- 176-р хуудас/
Гэрч Ч.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим би Ц-ийн Б-ыг 172600071 дугаартай хэрэгт шалгаж хулгай хийсэн эд зүйлсээ хаана нуусан талаар асуугаад зааж өгч чадах уу гэхэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг төв худгийн баруун талын дэнж дээр нуусан "Sкуworth” брендийн хар өнгийн зурагтыг нуусан газраа зааж өгсөн ба дараа нь Хүнс бараан захын баруун талын хайсан дотор үндсэн тагш, бор өнгийн даллаганы уут, маанийн эрх буюу 21 пад гаргаж ирсэн. Тухайн үед би өөрийн гар утсаараа зургийг нь авсан. ...Би Б-аас дээрх эд зүйлсийг Б-аас хураан авах тэмдэглэл үйлдээгүй. Яагаад гэвэл хаанаас авсан талаараа хэлээгүй юм." гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 177 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №11/11 дугаартай "...хохирогч Ё.Б-ын гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 3.275.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /5-р хх-ийн 179-180 хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Цогтбаярын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 158-160 хуудас/
-Яллагдагч Ц.Б-ын “... Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний орой нар арай жаргаагүй байсан Өвархангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах айлын гэрт орж 1 ширхэг хөөрөг, мөнгөн аяга, зэсэн аяга тус бүр 1 ширхэг, их сургуулийн ромбонууд 5 ширхэг, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар багт цэнхэр өнгийн хашаатай төмөр хаалгатай айлаас индукцэн плитка 2-г авсан, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах айлаас хар өнгийн зурагт, пойлоосон эрэгтэй бүс, улаан өнгийн урзалкан цүнхийг авсан, 2017 оны 07 дүгээр сарын 24-ний өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг, 24 17 дүгээр гудамжид байрлах айлаас 1 ширхэг хутга, эрэгтэй, эмэгтэй хүний хурган дотортой дээлийг авсан, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Арвайхээр сумын 6 дугаар хороонд байрлах айлаас 22 цагийн үед ......цэнхэр өнгөтэй эрэгтэй хүний хурган арьсан дээл 6 ширхэг мөнгөн товчтой, өнгөлөөгүй дан хурган дээл, 2017 оны 02 дугаар сарын 1-2-ны шилжих шөнө Арвайхээр сумын 4 дүгээр багт байрлах айлаас......маанийн 6 үсэг цутгамал мөнгөн 1 ширхэг эрэгтэй хүний гар хийцийн түрийтэй гутал 1 ширхэг хулгайлсан, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 00 цагийн үед Арвайхээр сумын 3 дугаар багт байрлах айлаас...... хар өнгийн ЛСД маркийн зурагт 1 ширхэг хулгайлсан....” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 222-224-р хуудас/
Хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орой би Улаанбаатар хот явсан байсан. Манай эхнэр зах дээр бараа зараад ажил дээрээ байсан юм. Тэгээд манай хүүхэд Ч-ийг гэртээ ирэхэд нь цонх нь онгорхой байсан гэсэн. Гэрт байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн сервант дээр ил байсан 3 ширхэг мөнгөн аяга, авдар дотор байсан эмэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, том өрөөд байсан цүнхтэй нөүтбүүк, Ч-ийн иргэний үнэмлэх, цүнх, хөргөгчин дотор байсан 60 ширхэг бамбар, 30 ширхэг стандарт зайрмаг, өмд, цамц, малгай зэрэг эд зүйл алдагдсан байсан" гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 161-162 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 06 дугаар сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна Б- гэх хүн манай ломбардаар орж ирээд хар хуванцар тагштай том мөнгөн аяга 1 ширхгийг гаргаж ирээд тавья 500.000 төгрөгөөр гэхээр нь би бичиг баримтаа гэхэд надад бичиг баримт алга аа, ерөөсөө би зарчихъя гээд гуйгаад байсан. ...би авсан. ...Өдөр нь 14 цагийн үед сургуулийн бололтой 2, 3 хүүхэд манайхаар орж ирээд манай өвөөгийнд хулгай орсон байна, 3 мөнгөн аяга, өөр бусад зүйл алдсан, танайхаар тийм эд зүйл тавьсан хүн байна уу гэхээр нь тухайн үедээ хэлээгүй, мэдэхгүй гээд гаргасан. ...Б- өөрөө Л-, О- байцаагч нар руу ярина гээд миний утсаар залгаад О- гэдэг хүнтэй би ярьсан, та зарж үрж болохгүй хадгалж байгаарай наадах чинь хулгайн юм байгаа, наадахад чинь мөнгөн аяга байхгүй манайд шалгагдаж байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш би аягыг хадгалж байна" гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 164-165 хуудас/
Гэрч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 6 сарын эхээр өдрийг нь яг сайн санахгүй байна, Б- гэх хүн залгаад Б- гэх хүнийг таних уу гэж асуусан. Би Ц-ийн Б- гэж манай төрсөн дүү байдаг юм гэж хэлтэл мөнгөн аяга зарах гээд байна Б-т мөнгөн аяга байдаг юм уу гэж асуухаар нь Б-т мөнгөн аяга байдаг үгүйг мэдэхгүй, бодвол байдаг болоод л зарах гэж байгаа юм байлгүй дээ гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 168-169 хуудас/
Сэжигтэн Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би 2017 оны 05 дугаар сарын 31-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3-р багаас тухайн үед шөнө байсан болохоор хаягийг нь харж чадаагүй юм ганцаараа явж байгаад өвлийн байшинтай эзэнгүй айл байхаар нь цонхоор ороод сервант дотор байсан том жижиг нийлсэн 3 ширхэг мөнгөн аяга хулгайлсан юм. ...тухайн үед согтуу тэр айл руу орсон болохоор сайн санахгүй байна. Яг ямар эд зүйл авсан гэдгээ мэдэхгүй байна" гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 222-224 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 31- 18 ний өдрийн №07/44 тоот үнэлгээний тайлан /6-р хх-ийн 175-176 хуудас/
Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /6-р ххийн 157 хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6-р хх-ийн 158-159 хуудас/
Хохирогч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 07 дугаар сарын 15-ны орчим санагдаж байна Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг ___ тоотод оршин суух хашаа байшингаа эзэнгүй орхиод Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэхээр явсан. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 03-ны орчим аймагт ирэхэд манай байшингийн 100x140 см хэмжээтэй цонхны 40x120 порчикны шилийг хагалж порчик онгойлгоод байшинд хулгай орсон байсан. ...Хурган дотортой дээл эмэгтэй дээл, зулхай дотортой торгон дээл, ноосон желетка, эмэгтэй булган малгай булган ороолтын хамт, нэг нүдний дуран, үйтэн хуаран хүүхдийн желетка, торгон майк, 0.5 литрийн Улаанбаатар архи, Улааншонхор тамхи 2 ширхэг, чихрийн набор, зурагтын хүлээн авагч, үйлний хайч муруйлгаж эвдсэн, бэлэн мөнгө 10 000 төгрөг, даралтны эм амлоденк 1 хайрцаг, даралтны эм диротон 1 хайрцаг, ходоодны нольпаза 1 хайрцаг зэрэг эд зүйлс алдагдсан байна" гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 88-89 хуудас/
Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна Ц-ийн Б-аас ягаан өнгийн дэвсгэртэй дугуй хээтэй, захан дээрээ даавуу хадсан эмэгтэй хүний дээл, хүрэн өнгийн буудаггүй хуучин булган малгайг хураан авсан. Тухайн үед Ц.Б- нь надад хэлэхдээ энэ эд зүйлс хулгайн эд зүйлс гэхдээ хаанаас хулгай хийснээ санахгүй байна гэж ярьж байсан" гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 95-96 хуудас/
Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 10 дугаар сарын эхээр байсан шиг санагдаж байна. Хашааных нь гадуур явж байтал цонхны хөшиг нь гарчихсан байхаар нь хашаанд нь ороод хартал цонхыг нь хагалчихсан байсан. Тэгээд цонхоор нь хартал эд зүйлүүдийг нь онгичоод гаргаад хаячихсан байхаар нь эгч Д-т утсаар мэдэгдсэн юм" гэсэн мэдүүлэг /7- р хх-ийн 97-98 хуудас/
Ц.Б-ын үйлдлийн улмаас иргэн Д.Д-т 1 388 800 /Нэг сая гурван зуун наян найман мянга/ төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №03/31 тоот үнэлгээний тайлан 7-р хх-ийн 101-104 хуудас/
Хохирогч Ц.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хүнс бараан захын Хангамж төвийн баруун хаалгаар ороод шатны хажууд байдаг /07/ лангуунаас лангуун дотор нь зарахаар тавьсан эд зүйл дотроос миний мөнгөн бугуйвч байсан. ...Би бугуйвчаа шигтгээ болон түгжээг нь саланги, оосоргүй байсан тэр содон шинж тэмдгээр нь таньсан юм." гэх мэдүүлэг /7-р хх-ийн 246-251 хуудас/
Гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би тэр бугуйвчийг 2017 оны 05 дугаар сард байсан байх өдрийг нь одоо санахгүй байна. Хайрхандулаан суманд байдаг байсан нэрийг нь санахгүй байна. Надтай нэг нутгийн 2 залуу орж ирж өгсөн юм. Үүнийг зарна гэхээр нь би энэ хэний эдлэл вэ гэхэд туранхай шар залуу нь манай эгчийнх байгаа юм гэсэн. Би тэр хүмүүсийг нэг 19 нутгийн хүмүүс байсан болохоор итгээд тэр бугуйвчийг 70.000 төгрөгөөр авсан. Тэр хүмүүс өөр зүйл надад үзүүлээгүй. ...иргэний цахим үнэмлэхийг нь шалгаагүй, худалдаж авсан болохоор ямар нэгэн баримт үйлдээгүй. Барьцаанд түр хугацаанд тавих бол баримт үйлддэг юм. Би харвал танина, нэг нь туранхай намхандуу бор царайтай, нөгөө нь арай өндөр шар царайтай 30 гаруй насны хүмүүс байсан. Саяны надад харуулсан зураг бугуйвч зарсан хүн мөн байна. Би одоо нэрийг нь саналаа Б- гэдэг хүн мөн байна. Бага байхдаа манай хурдан морийг унадаг байсан юм. Нөгөө залууг нь харвал танина. С- гэдэг санагдаад байна. Тэр бугуйвч 2017 оны 07 дугаар сард зарагдсан, хэн авсныг бол мэдэхгүй байна. ...100.000 төгрөгөөр зарагдсан." гэх мэдүүлэг /8-р хх-ийн 1-2 хуудас/
Гэрч Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны хавар би сар, өдрийг нь сайн санахгүй байна Ц-ийн Б-тай хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүнс бараан захын Хангамж худалдааны төвийн баруун талын хаалгаар ороход нэг давхарт шатны урд талын яг шатны дэргэд байдаг ломбарданд мөнгөн бугуйвч барьцаанд тавьсан. Ц.Б- миний бугуйвч байгаа юм гэж ярьж байсан. Тухайн үед 80.000 төгрөгөнд тавьсан санагдаж байна. Тэр бугуйвч гурван шигтгээтэй байсан. Миний санаж байгаагаар голын шигтгээ нь ногоон өнгийн шигтгээтэй байсан. Нөгөө хоёр шигтгээ нь ямар байсныг санахгүй байна. Тэр мөнгөн бугуйвчийг Ц.Б- хулгай хийсэн байж магадгүй гэж би бодсон." Гэх мэдүүлэг /8-р хх-ийн 06-07 хуудас/
Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би энэ гэмт хэргийг үйлдэх үедээ мотоцикль ашиглаагүй, олон гэмт хэрэг үйлдсэн, олон үйлдэлтэй болохоор мартаж санаад байна. Би согтуу байсан, алхаж яваад аймгаас зүүн тийш 1 айл байхаар нь ам цангаад юм уух санаатай ортол эзэнгүй байсан. Тэгэхээр нь ус уучихаад авдар дотор байсан хайрцагнаас монетон гинж, монетон бөгж, мөнгөн бугуйвч гэх мэт эд зүйл байхаар нь аваад аймаг руу алхсан. Би ганцаараа явж байсан." гэх мэдүүлэг /8-р хх-ийн 8-11 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 16- ны өдрийн №07/25 дугаартай "хохирогч Ц.Я-ын гэрээс хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийг 1.160.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /8-р хх-ийн 13-16 хуудас/
Хохирогч Ч.Ш-ын гэрч, хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Өвөрхангай Арвайхээр сумын 2 дугаар багийн ___ тоотод оршин суудаг юм. Би гэрээсээ 2019 оны 09 дүгээр сарын 05-ны орой 20 цаг болж байхад гэрээ цоожлоод явсан. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод авдар ухаад 32 инчийн хар өнгийн зурагт алдсан байна. 32 инчийн хар өнгийн зурагт байгаа, Самсунг гэсэн бичигтэй, хөл ард талын гялгарыг нь хуулаагүй байгаа" гэх мэдүүлэг /9-р хх-ийн 93-94,100- 101 хуудас/
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,.гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-р хх-ийн 87-89 хуудас/
- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9-р хх-ийн 90 хуудас/
Хохирогч Ч.Ш-ын хулгайд алдагдсан гэх зурагтыг 410.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №09/09 дугаартай үнэлгээний тайлан /9-р хх-ийн 104- 107 хуудас/
Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 08.20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн ___ тоотод оршин суух өөрийн гэрээсээ гараад ажилдаа явсан. Эхнэр Б-ын хамт 12 цагийн үед гэртээ ирж юм аваад буцсан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн урд талын цонх онгорхой байхаар гайхаад тойрч үзэхэд баруун талын унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, модон хул, цэнхэр өнгийн хүүхдийн цүнх алга болсон байсан"гэх мэдүүлэг /10-р хх-ийн 36-37-р хуудас/
Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 4 ширхэг мөнгөн аяганы 3 нь О.Б-т ах дүү нараас нь гэсэн бичигтэй, 1 мөнгөн аяга нь дунд гарынх МАН-аас дурсгав. Азын тэнгэр ивээг гэсэн бичигтэй аяганууд байсан" гэх мэдүүлэг /10-р хх-ийн 38-39 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-ний 2017 оны 07 дугаар сарын 25- ны өдрийн №07/40 дугаартай "... Үнэлгээгээр тогтоосон дүн 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоов" гэх үнэлгээний тайлан /10-р хх-ийн 48-50 хуудас/
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-р хх-ийн 29-31 хуудас/
Хохирогч О.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...гэрээсээ Улаанбаатар хот руу явсан. Гэртээ эгчийн охин Т.Ө-ыг үлдээсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ирэхэд Ө- манай гэрт байхгүй манай байшингийн цонх хагархай байхаар нь Ө-ыг хаашаа явсан талаар мэдэх гэж Ө- руу утсаар залгаад хаана байгаа талаар асуухад Ө- 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр айлд хонох гэж явсан байсан. 32 инчийн LCD зурагт, DDISH хүлээн авагч, хурган дотортой дээл, шлепин малгай, гэр утас тоочтой, ээмэг бөгжний сав, 1 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн хүзүүний гинж, ногоон шигтгээтэй төмөр ээмэг зэрэг эд зүйл алдагдсан байна. 32 инчийн LCD зурагт нь хар өнгийн урд дэлгэц нь шилэн биш, ВSВ брендийнх, DDISH хүлээн авагч нь саарал өнгийн, сэв болон эвдэрсэн зүйлгүй, хурган дотортой дээл нь бөөрөнхий хээтэй, тухайн хээн дотор цэцгэн хээтэй, цагаан эмжээртэй, товцог з-сан товчтой, арьс нь шинэ, шлепин малгай нь цагаан өнгийн эмэгтэй хүнийх, бүслүүртэй малгай байсан. Тоочтой утас нь Sку брендийнх дэлгэц нь жоохон зурагдсан, ард талын тагны будаг нь арилсан, мөнгөн бөгж нь цагаан өнгийн шигтгээтэй нарийнхан бөгж, мөнгөн хүзүүний гинж нь нарийхан дундуураа тасарсан, ногоон өнгийн шигтгээтэй төмөр ээмэг, ээмэг бөгжний сав нь цагаан өнгийн улаан шигтгээтэй, доороо хөлтэй, дотор өнгө нь хар, дотроо 3 тасалгаатай байсан. Мөн 150x100 см вакум давхар цонх хагарсан, цонх хагалахдаа шидсэн чулуу нь хөлдөөгчний буланг цөмөлсөн, түрүүвчинд 5000 төгрөг байсан" гэх мэдүүлэг /10-р хх-ийн 113-114 хуудас/
Гэрч Т.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 07 дугаар сарын 08-ны орчим манай ээжийн төрсөн дүү Ү- нь Улаанбаатар хот руу яваад намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг ___ тоотод байх гэрээ харж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би Ү- эгчийн гэрийг харж байгаад 08 дугаар сарын 13-ны өдөр эмээгийндээ очиж хонохоор 22 цагийн орчим явсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Ү- эгч утсаар яриад манай гэрт хулгай орсон байна чи гэртээ хоносон юм уу гэж асуусан. Тэгээд би Ү- эгчийн гэрт ирэхэд гэрт нь хулгай орсон 21 байсан" мэдүүлэг /10-р хх-ийн 115 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ төслийн ЛЭНДС ХХК-ны 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/31 дугаартай "Хулгайд алдагдсан 32 инчийн хэмжээтэй LCD телевизор 1 ширхэг 499.000 төгрөг, Хүлээн авагч 1 ширхэг 100.000 төгрөг, Хурган дотортой дээл 1 ширхэг 800.000 төгрөг, Малгай 1 ширхэг 25.000 төгрөг, Sку маркийн гар утас 80.000 төгрөг, Эмэгтэй хүний гоёлын никел хайрцаг 20.000 төгрөг, Мөнгөн бөгж 15.000 төгрөг, Мөнгөн гинж 15.000 төгрөг, Төмөр гоёлын эмэгтэй хүний ээмэг 10.000 төгрөг, Вакум цонх 68.000 төгрөг, Хөлдөөгч баруун урд хонхойж цөмөрсөн 25.000 үнэлгээг нийт 1.657.000 төгрөгөөр тогтоов" гэх үнэлгээний тайлан /10-р ххийн 121-123 хуудас/
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-р хх-ийн 108-110 хуудас/
Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах гэрээсээ 12 цагийн үед тус сумын 1 дүгээр багийн ___ тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн гадна хаалга түгжээтэй байсан ба түлхүүрээрээ онгойлгож орж ирсэн. Гэртээ ороод том өрөөнд ороход авдар онгорхой байсан. Тухайн үед манай байшингийн баруун талын гал тогооны өрөөний цонхыг цаад талаас нь порчикийг нь түлхэж орсон байсан. Битүү мөнгөн ороолттой давхар суран хазаар, уурганы хуй, хусуур, сойтог, хурдан морины сүүлний боолт зэрэг эд зүйл алдагдсан." гэх мэдүүлэг
Хохирогч Б.О-ийн "... 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах гэрээсээ 12 цагийн үед тус сумын 1 дүгээр багийн ___ тоотод байх гэртээ ирэхэд манай байшингийн гадна хаалга түгжээтэй байсан ба түлхүүрээрээ онгойлгож орж ирсэн. Гэртээ ороод том өрөөнд ороход авдар онгорхой басйан. Тухайн үед манай байшингийн баруун талын гал тогооны өрөөний цонхыг цаад талаас нь порчикийг нь түлхэж орсон байсан. Битүү мөнгөн ороолттой давхар суран хазаар, уурганы хуй, хусуур, сойтог, хурдан морины сүүлний боолт зэрэг эд зүйл алдагдсан"гэх мэдүүлэг /10-р хх-ийн 178-179 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 17- ны өдрийн №08/32 дугаартай "... Үнэлгээгээр тогтоосон дүн 1.932.000 /нэг сая есөн зуун гучин хоёр мянга/-н төгрөгөөр тогтоов." гэх үнэлгээний тайлан /10-р хх-ийн 185-188 хуудас/
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-р хх-ийн 173-176 хуудас/
Хохирогч С.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай нөхөр Д- бид 2 анх гэрээсээ 2017 оны 06 дугаар сарын сүүлээр ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг гэрлүүгээ явсан. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай нөхрийн дүү Н- манай гэрт очиж амбаараас усны гутал авахад зүгээр байсан гэсэн. Тэрнээс хойш манай гэрийг эргэж тойрсон хүн байхгүй. Хулгайч манай гэрт орохдоо баруун талын цонхыг хагалж орсон байсан болохоор урдаасаа харагдахгүй. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай хүүхэд Гүнжлхам Улаанбаатар хотоос яриад манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлэхээр аймаг руу ярьсан. Гэрээс алдсан зүйлээ бүртгэж үзэхэд зочны өрөө дотор байсан 40 инчийн Затзипд маркийн лед зурагт 1 ширхэг, унтлагын өрөөнд байдаг улаан цоохор өнгийн авдар дотор байсан эрэгтэй эмэгтэй хурган дээл, үзүүрсгэн дээл, 22 сэгсүүргэн дээл, тус бүр 1 ширхэг, булган малгай 2 ширхэг, серватны шургуулганд байсан нокиа маркийн гар утас 2 ширхэг, жимобайлын гар утас 2 ширхэг, 1 ширхэг шляпан малгай, 4 шил архи, хөргөгчинд байсан 12кг борц зэрэг эд зүйл алдагдсан." гэх мэдүүлэг /10-р хх-ийн 230-231 хуудас/
Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай ах эгч хоёр 2017 оны 06 дугаар сарын сүүлээр байх гэр лүүгээ явсан, тэгээд манайд гэрийнхээ түлхүүрийг үлдээчээд гэр эргэж байгаарай гээд явсан. Тэрнээс хойш би гэрийг нь эргэж тойрч харж байгаад 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хөдөө Баруунбаян-Улаан сум руу явсан. Тэгээд Д- ахын хашаанд байдаг амбаараас нь усны гутал авсан тухайн үед тэдний гэр зүгээр, цонх нь хагарсан юм байгаагүй.Тэгээд манайх хөдөө байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс ирсэн. Ирсэнээсээ хойш тэдний гэрийг очиж, эргэж тойрч хараагүй. Тэгээд 08 дугаар сарын 22-ны өдөр манай бэр эгч Л- залгаад манай гэрт хулгай орчихсон юм шиг байна, гэрийн цонх хагалаад хаячихсан байна, чи очоод үзээдэх гэхээр нь би очиж үзэхэд гэрийнх нь баруун талын цонхыг нь хагалаад хаячихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн.Тухайн үед би ахын өөрийн төрсөн дүү Ц-, хүргэн ах Ж- нартай хамт очсон. Манай ахын гэрээс 40 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт байгаа, манай ахынх байшингаа барьж дуусчихаад байрны найр хийсэн, тэгэхэд ах дүү нараас нь авч өгч байсан зурагт байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй хурган дээл нь бараан цэнхэр өнгийн торгон, эмэгтэй хурган дээл нь хар дэвсгэртэй ягаан цоохор өнгийн торгон байх ёстой. Эдгээр дээлүүдээ цагаан сараар өмсөж байсан, нөгөө хоёр дээлийг нь сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн өвөл хөдөө авч явсан дараа нь шал дэмий авч явж гээд аваад ирчихсэн байсан. Хоёр булган малгай нь нэг нь 4 талтай, нөгөө нь нэг энгийн хийцтэй буудаггүй малгай байх ёстой, Сервантан дотор нь олон шил архи байдаг байсан, дээр цагдаа нар үзэхэд 2 хоосон шил үлдсэн байсан." гэх мэдүүлэг /10-р хх-ийн 234-235-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-ний 201179 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №08/32 дугаартай "... Үнэлгээгээр тогтоосон дүн 4.249.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин есөн мянга/-н төгрөгөөр тогтоов."гэх үнэлгээний тайлан /10-р хх-ийн 243-244 хуудас/
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-р хх-ийн 225-228 хуудас/
Гэрч Ш.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2019 оны 08 дугаар сарын 31-ний орой хүргэн Н.Б-ын гэрт очиж 2 хоноод 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ хүргүүлж ирэхэд манай байшингийн зүүн талын цонхны салхивчийг доош түлхэж гэрт хулгай орсон байдалтай байсан. эд зүйлээ бүртгэхэд баруун талын авдаран дотроос цаасан хайрцагтай 12 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дээл, шар өнгөтэй ногоон эмжээрэй монгол цамц, 1 алтан бөгж зэрэг эд зүйл алга болсон." гэх мэдүүлэг /11-р хх-ийн 56-58 хуудас/
Хохирогч Н.Б-ын гэрч, хохирогчоор өгсөн "... Эрэгтэй эмэгтэй хурган дээл, 12 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан багж алга болсон. Эрэгтэй хурган дээл хүрэн торгоор өнгөлсөн, сэлгээтэй мөнгөн товчтой, эмэгтэй хурган дээл нь хүрэн торгон өнгөтэй, ногоон эмжээртэй, 2 ширхэг хуучны мөнгөн аяганы нэг нь дотроо цоорхой, цоорхойгийнх нь хажуугаар цагаан тунгалагаар нөхсөн хээ байхгүй, нөгөө аяга нь үндсэн хултай, хуучны цайны аяга, содон шинж тэмдэг байхгүй. Шинэ цагийн 10 аяга нь нилээд эдэлсэн, нэг дунд гарын аяга дээр Б.Ядамжавд гэсэн бичигтэй, бусад аяган дээр Б.Ядамжавд холбооноос, Ш.Н-ад шавь нараас нь дурсгав гэсэн бичигтэй аяганууд байсан" гэх мэдүүлэг /11-р хх-ийн 54-55, 59-60-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн №09/03 дугаартай "...Үнэлгээгээр тогтоосон дүн 5.490.000 /таван сая дөрвөн зуун ерэн мянга/-н төгрөгөөр тогтоов" гэх үнэлгээний тайлан /11-р хх-ийн 77-80 хуудас/
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-р хх-ийн 46-49 хуудас/
Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ээжийн бие муудаад ээжийг харах гээд Баянхонгор сум явсан юм. Тэндээс 08 дугаар сарын 19-ний өдөр ирээд гэртээ ороход хулгай орсон байсан. ...Телевизор, хурган дотортой дээл, 2 ширхэг тэрлэг, гар утас, 210.000 төгрөг бэлнээр байсан юм. Эдгээр зүйлсийг алдсан. Телевизор сервантны голд нь байсан Дошиба брендийн 32 инчийн хар өнгөтэй худалдаж аваад 2 жил болж байгаа, Самсунг Эл Жи маркийн цагаан өнгөтэй гар утас, иш нь голоороо хөндлөн цуурч хагарсан, цэнхэр цэцгэн хээтэй шар торгон хурган дээл, цэнхэр саатай эмжээртэй өөрөөсөө товх з-сан товчтой, эмэгтэй хүний дээл, хормойгоороо нарийн хир суусан хоолойндоо 2, энгэртээ 2, сугандаа 1, ташаанд 2 товчтой, уранхай байхгүй, эмэгтэй хүний 2 тэрлэг нэг нь дугуй хээтэй цэнхэр торгон тэрлэг, дотор нь цэнхэр дурдан, шилэн товчтой, яагаан саатай эмжээртэй хүзүүнд 1, энгэрт 2, суганд 1, ташаанд 2 товчтой шинэ, нөгөөх нь одон хээтэй ягаан торгон өнгөтэй, ягаан дурдан дотортой, товх з-сан товчтой, шаравтар эмжээтэй, хүзүүнд 1, энгэрт 2, суганд 1, шанаанд 2 товчтой шинэвтэр, бэлнээр 210.000 төгрөг байсан. "...Өвөрхангай аймаг дахь Уянга сумын Жаргалант баргиадаас манай хүү Т.О- тухайн үед 350.000 төгрөгөөр, Э- гэдэг хүний дэлгүүрээс авч байсан гэсэн. Би тэр дэлгүүрийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна. ...Эвдрээгүй зүгээр ажиллаж байсан би өөрөө асааж чадахгүй батерэй байхгүй өөр батерэй тааруулж асааж үзэж байсан ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Манай хүү 2017 оны 04 эсвэл 05 дугаар сарын үед л над руу явуулсан тэрнээс хойш гэрт хар өнгийн гар цүнхэнд л байсан. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг руу явахад цүнхэнд байсан. ...гомдолтой байна" /11-р ххийн 117-119 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09/16 дугаартай "...хурган дотортой дээл 1 ширхэг, телевиз 1 ширхэг, гар утас 1 ширхэг, тэрлэг 2 ширхэг нийт нэг сая зургаан зуун арван мянган төгрөгөөр тогтоов" гэх үнэлгээний тайлан /11-р хх-ийн 123-125 хуудас/
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 46-49 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч нь түүний өмгөөлөгч нар нь нийт 26 удаагийн үйлдэлдээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй, маргадаггүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ц.Б-ын Өвөрхангай аймийн Прокурорын газраас нийт 28 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс 27 удаагийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал нь Ц.Б-т холбогдох нь Эрүүгийн 201415000227 тоот хэргээс 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хохирогч Г.Ц-гийн гэрээс “Бурхан хулгайлж 2560.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ц.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс яллагдагчаар 2 сарын хугацаатай цагдан хоригдон. Дахин 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14а дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаагаар тус тус цагдан хоригдсон байгаа нь хохирогч Г.Ц-гийн гэрээс Бурхан хулгайлагдсан гэх цаг хугацаанд цагдан хоригдож байсан болох нь тогтоодож байна.
Учир нь: Шүүгдэгч Ц.Б- болон түүний өмгөлөгч Гандөш нараас шүүхийн хэлэлцүүлэгт ....хохирогч Д.Д-ын гэрт 2017 оны 07 дугаар сарын 15- ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нэвтэрч эд зүйлсийг хулгайлаагүй, би гэрч Энх-Эрдэнийн мэдүүлээд байгаа цаг хугацаанд цагдан хоригдож байсан гэж тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2017 оны 07 дугаар сарын 15-ны орчим санагдаж байна Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг ___ тоотод оршин суух хашаа байшингаа эзэнгүй орхиод Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэхээр явсан. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 03-ны орчим аймагт ирэхэд манай байшингийн 100x140 см хэмжээтэй цонхны 40x120 порчикны шилийг хагалж порчик онгойлгоод байшинд хулгай орсон байсан. ...Хурган дотортой дээл эмэгтэй дээл, зулхай дотортой торгон дээл, ноосон желетка, эмэгтэй булган малгай булган, булган ороолтын хамт, нэг нүдний дуран, үйтэн хуаран хүүхдийн желетка, торгон майк, 0.5 литрийн Улаанбаатар архи, Улааншонхор тамхи 2 ширхэг, чихрийн набор, зурагтын хүлээн авагч, үйлний хайч муруйлгаж эвдсэн, бэлэн мөнгө 10 000 төгрөг, даралтны эм амлоденк 1 хайрцаг, даралтны эм диротон 1 хайрцаг, ходоодны нольпаза 1 хайрцаг зэрэг эд зүйлс алдагдсан байна" гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 88-89/,
Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна Ц-ийн Б-аас ягаан өнгийн дэвсгэртэй дугуй хээтэй, захан дээрээ даавуу хадсан эмэгтэй хүний дээл, хүрэн өнгийн буудаггүй хуучин булган малгайг хураан авсан. Тухайн үед Ц.Б- нь надад хэлэхдээ энэ эд зүйлс хулгайн эд зүйлс гэхдээ хаанаас хулгай хийснээ санахгүй байна гэж ярьж байсан" гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн /7 дугаар хавтаст хэргийн 95-96/,
Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл 7-р хавтаст хэргийн 85 дугаар тал, хохирогч Д-ын хулгайд алсан эд зүйлсээ таньж мөрдөгч Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О.Азжаргалаас буцаан авч байгаа үйл баримт зэргээр үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Ш.Н-ын гэрт эд зүйлс хулгайлсан үйлдэлд хохирогчоор Ш.Н-ыг тогтоолгүй Н.Б-ыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэроэх тухай хуулийг зөрчсөн гэх тайлбар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Н-ын "... Ш.Н- би сайн сонсохгүй, нас өндөр учир хүргэн Н.Б-ыг өөрийнхөө өмнөөс мэдүүлэг өгүүлмээр байна... гэсэн мэдүүлэг/ 11-р хавтас 56-57/,
Хохирогч нь өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгчийг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй байх тул хохирогчоор Н.Б-ын тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Иймд шүүгдэгч Ц.Б- нь нийт 27 удаагийн үйлдэлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч бусдад 54.853.300 төгрөгийн хохирол учруулан хулгайлсныг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 зааснаар зүйлчилж Прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Б-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай - заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан ба шүүгдэгч Ц.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгон хохирогч нарт хохирол учруулсан үйлдэл тул 1 зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-ыг “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, шүүгчдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэхь зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жил 2 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 26 нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-аас хохиролын 54,957.800 төгрөг гаргуулж, хохирогч Л.Д-д /___/ 6825.000 төгрөг, хохирогч С.Ш- /___/-т 2.118.000 төгрөг, хохирогч Т.А- /___/-т 3.952.000 төгрөг, хохирогч Ц.С-ад /___/ 3.020.000 төгрөг, хохирогч С.Р- /___/-д 580.000 төгрөг, хохирогч Д.Г- /___/-д 2.171.300 төгрөг, хохирогч Ч.Э- /___/-т 1.950.000 төгрөг, хохирогч Б.Б- /___/-д 2.853.900 төгрөг, хохирогч Р.Н- /___/-д 1600.000 төгрөг, хохирогч С.Х- /___/-т 1.695.000 төгрөг, хохирогч Б.Б- /___/-д 465.000 төгрөг, хохирогч Б.Э- /___/-д 1.567.500, хохирогч Ц.О- /___/-д 2.200.000 төгрөг, хохирогч Г.Г- /___/-т 400.000 төгрөг, Ё.Б- /___/-д 3200.000 төгрөг, хохирогч И.Г-г /___/-д 100.000 төгрөг, хохирогч М.Б- /___/-д 2.056.300 төгрөг, хохирогч Д.Д- /___/-т 1.233.800 төгрөг, хохирогч Ц.Я- /___/-т 1.160.000 төгрөг, хохирогч Т.Б- /___/-д 650.000 төгрөг, хохирогч О.Ү- /___/-д 1.657.000 төгрөг, хохирогч Б.О- /___/-т 1.932.000 төгрөг, хохирогч С.Л- /___/-д 4.249.000 төгрөг, хохирогч Н.Б- /___/-д 5.490.000 төгрөг, хохирогч Ц.Ц- /___/-д 1.610.000 төгрөг, хохирогч Ч.Ш- /___/-т 407.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б- /___/-д 480.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б-т хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, нийт цагдан хоригдсон 942 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.Б-т холбогдох эрүүгийн 201415000227 тоот хэргээс хохирогч Г.Ц-гийн гэрээс Бурхан хулгайлж 2560.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Жоов овгийн Ц-ийн Б-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 зааснаар шүүгдэгч Жоов овгийн Ц-ийн Б-ыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жил 2 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 /арван/ жилийн 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 10 /арван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц-ийн Б-аас нийт 54,957.800 төгрөг гаргуулж
1. 6825000 /зургаан сая найман зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 2 дугаар баг, ___-д оршин суух, хохирогч Л.Д-д /___/
2. 2.118.000 /хоёр сая нэг зуун арван найман мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч С.Ш-т /___/,
3. 430.000 /дөрвөн гучин мянган/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багт оршин суух, хохирогч Б.Ж-д /___/,
4. 3952.000 /гурван сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ___ тоотод оршин суух хохирогч Т.А-т /___/,
5. 3.020.000 /гурван сая хорин мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан овоо 4 дүгээр багийн арцатын 1-07 тоотод оршин суух хохирогч Ц.С-ад /___/,
6. 580.000 /таван наян мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч С.Р-д /___/,
7. 2.171.800 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянган найман зуун/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ___ тоотод оршин суух хохирогч Д.Г-д /___/,
8. 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч Ч.Э-т /___/,
9. 2.853.900 /хоёр сая найман зуун тавин гурван есөн зуун/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн ___ тооотод оршин суух хохирогч Б.Б-д /___/,
10. 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч Р.Н-д /ЙИ91070719/,
11. 1.695.000 /нэг зургаан зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч С.Х-т /___/,
12. 465000 /дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч Б.Б-д /___/,
13. 1.567.500 /нэг сая таван зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ___ тоот оршин 28 суух хохирогч Б.Э-д //___/,
14. 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч Ц.О-д /___./,
15. 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн ___ тоотод оршин суух хохирогч Г.Г-т //___/,
16. 2.000.000 /хоёр сая /төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч Ё.Б- /___/,
17. 100.000 /нэг зуун мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн ___ тоотод оршин суух хохирогч И.Г-д /___/,
18. 2.056.300 /хоёр сая тавин зургаан мянга гурван зуун / төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ___ тоотод оршин суух, хохирогч М.Б-ид /___/,
19. 1.233.800/ нэг сая хоёр зуун гучин гурван мянга найман зуун / төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч Д.Д-т /___/,
20. 1.160.000 /нэг сая нэг зуун жаран мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн Гацаан гэх газар оршин суух хохирогч Ц.Я-д /___/,
21. 407,000 /дөрвөн зуун долоон мянган/ төгрөг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг ___ тоотод оршин суух хохирогч Ч.Ш-т /___/
22. 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой 11 дүгээр багийн 213-01 тоотод оршин суух хохирогч Т.Б-ид /___/,
23. 1.657.000 /нэг сая зургаан зуун тавин долоон мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч О.Ү-д /___/,
24. 1.932.000 /нэг сая есөн зуун гучин хоёр мянган / төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч Б.О-т /___/,
25. 4.249.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин есөн мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багийн ___ тоотод оршин суух хохирогч С.Л-д /___/,
26. 5.490.000 /таван сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 багийн Од хорооллын 12 дугаар байрны 04 тоотод оршин суух хохирогч Н.Б-т /___/,
27. 1.610.000 /нэг сая зургаан зуун арван мянган/ төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ___ тоотод оршин суух хохирогч Ц.Ц-д /___/
28. 480.000 /дөрвөн зуун наян/ төгрөгийг Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ид /___/ нарт тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Б-ын цагдан хоригдсон 942 /есөн зуун дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийг хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүнийг Өвөрхангай аймгийн Цагдан хорих байранд хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА
ШҮҮГЧ Э.ДУЛМАА
Б.САРАНТУЯА