| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0154/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/149 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч, оны 08 сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Р.******* нь оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз Ц.ийн эзэмшлийн Samsung А-71 маркын гар утсыг түүний “ Р.*******г өөрийнхөө бичиг баримтыг ашиглан 400000 төгрөгт барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж өгөөч “гэсэн гуйлтын дагуу барьцаалан зээлдэх газарт 400000 төгрөгт барьцаалсан ба эзэмшигч Ц.ийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд Samsung А-71 маркын гар утас худалдаалах талаар зар байршуулан улмаар байрьцаалан зээлдэх газарт байсан гар утсыг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр оны 04 сарын 03 - ны өдөр бусдад 700000 төгрөгөөр худалдаалж, хохирогчид 1388000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би Ц.ийн зөвшөөрөлгүйгээр түүний ломбардад тавиулсан байсан Samsung А-71 гар утсыг оны 04 сарын 03- ны өдөр утас авна гэсэн хүнийг дагуулж очоод 416000 төгрөгийг тэр хүн төлөөд үлдэгдэл 284000 төгрөгийг надад өгсөн. Би тухайн утсыг 700000 төгрөгт зарсан. Би одоо тэр хүнийг танихгүй. Ц.ийн хохирлыг төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн... Би оны 03 сарын 24- ний өдөр unitel – ийн төвөөс Samsung А-71 маркын гар утсыг 1300000 төгрөгөөр худалдаж аваад 3 хоног барьж байгаад нөхөр эмчилгээнд яаралтай хот явах болоод манай найз болох Р.******* болон эхнэр нар тусалж Р.*******гийн нэрээр тавиад хот явсан.Тэгээд хугацаа болохоор утсаа авахаар тай яриад мөнгийг нь явуулъя гэтэл 0000 төгрөг явуулчих бусдыг нь би төлөөд автобусанд дайгаад явуулъя гээд нэг утасны дугаар өгсөн боловч тухайн дугаар нь холбогдохгүй байсан. Тэгээд миний утсыг барьж байгаа юм байна гэж бодоод, сонгуулийн өмнө Ховд аймагт ирээд утсаа авах гэсэн боловч өгөхгүй байхаар нь цагдаагийн газарт гомдол гаргасан. Сонголт төвийн гурван давхарт байдаг ломбардад Р.******* орж 400000 төгрөгний барьцаанд тавьсан. Миний хохирлыг төлсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 08-09, 37-38 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд гийн гэрчээр өгсөн... Ц.ь утсаар яриад мөнгө асуусан. Би байхгүй гэсэн. Тэгтэл та хоёр утсаа тавьсан ломбардад миний утсыг тавиад өгөөч гэсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрыг гуйгаад ломбард ороод 400000 төгрөгт утсыг нь тавьсан. Би энэ утсыг авч чадахгүй байх, бичиг нь чамд байж байг гээд үлдээсэн. 14 хоногийн дараа утсаа ав гэсэн мессеж ирсэн. Би хүлээлтийн 10 хоног байдаг биз дээ гээд үлдээсэн. Өөр зүйл мэдэхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гийн гэрчээр өгсөн... оны 03 сарын 28- ны өдөр үл таних залуу Samsung А-71 маркын гар утсыг 400000 төгрөгөөр нэг сарын хугацаатай тавиад хоёр хоногийн дараа тухайн залуу үл таних нэг залуугийн хамт ирээд тооцоогоо хийгээд аваад явсан. Хамт явсан залуу нь тооцоог нь хийсэн санагдаж байна. Тухайн утас нь аваад удаагүй шинэ шахуу, хайрцаг савтайгаа байсан. Би тухайн залуучуудыг танихгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 12 дугаар хуудас/
Гар утас үнэлсэн тухай шинжээчийн оны 07 сарын 06- ны өдрийн .... Samsung А-71 маркын гар утас -1388000 төгрөг / хэргийн 22 дугаар хуудас/
*******ын *******гийн оны 03 сарын 28-ны өдрөөс оны 04 сарын 28- ны өдөр хүртэл А-71 маркын утсыг 400000 төгрөг барьцаалсан баримт / хэргийн 60 дугаар хуудас/
Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ / хэргийн 61- 63 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Р.******* нь өөрийн эхнэрийн найз Ц.ийн “ миний Samsung А-71 маркын гар утсыг ломбардад тавиад 400000 төгрөг аваад өгөөч “ гэх хүсэлтийн дагуу түүний Samsung А-71 маркын гар утсыг оны 03 сарын 28 - ны өдрөөс оны 04 сарын 28-ны өдөр хүртэл барьцаанд тавьсан боловч гар утасны эзэмшигч Ц.ийн зөвшөөрөлгүйгээр гар утсыг нь бусдад 700000 төгрөгөөр зарсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1388000 төгрөгний хохирол төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.*******гийн өөрийнх нь нэрээр барьцаалдан зээлдүүлэх газарт тавьсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан 1388000 төгрөгний үнэ бүхий Samsung А-71 маркын гар утсыг бусдад 700000 төгрөгөөр зарж завшсан гэх үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Р.*******г ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Р.******* нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн өгсөн ... хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй ... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Р.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 06 сарын 04-ний өдрийн 29/ШЦТ/900 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэргийн 41- 45 дугаар хуудас дахь 900 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 39 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Р.******* нь хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 –т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Р.******* нь өөрийнх нь нэрээр ломбардад тавьж итгэмжлэн хариуцуулан үлдээсэн хохирогч Ц.ийн 1388000 төгрөгний үнэ бүхий Samsung А-71 маркын гар утсыг бусдад зарж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.******* өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт тайлбартаа: Би улсын яллагчийн санал болгосон таван зуун мянган төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн, торгуулийн мөнгийг 1 сарын хугацаанд төлнө гэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Р.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Р.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Р.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
Top of Form