Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/34

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: О.Б-, түүний өмгөөлөгч: Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч: Ц.А-, түүний өмгөөлөгч Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогтой О-ын Б-, И- овогтой Ц-гийн А- нарт холбогдох эрүүгийн 1927002480100 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ___ тоотод оршин суух хаягтай боловч одоо Архангай аймгийн Хотонт сумын Улаан Чулуу баг ___ гэх газар оршин сууж байгаа, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэгдэж байсан, М- овгийн О-ын Б-, /РД:___/

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум 3 дугаар баг Эрдэнэтолгой баг ___ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И- овгийн Ц-гийн А-, /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч О.Б-, Ц.А- нар бүлэглэн яллагдагч О.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор 2019 оны 07 дугаар сарын дундуур Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ё.Ж-ийн 3 тооны хонийг хулгайлж, хохирогч Ё.Ж-ид 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- нь өгсөн мэдүүлэгтээ: “....2019 оны 07 дугаар сарын дундуур Ц.А-ы гэрт нь очсон. Ц.А- нь гэртээ нэг хонь янзлаад сууж байсан. Ц.А- нь энэ хонийг сумын төв оруулж зарах хэрэгтэй байна мотоциклио унаад ир гэсэн. Тэгээд хамт явж хонийг зарсан. Хонио зарчихаад дэлгүүрийн өр дарсан надад нэг хайрцаг тамхи авч өгсөн. Сүүлд цагдаа дээр ирэхэд Ц.А- надад бид хоёрын зарсан хонь хулгайн хонь байсан гэж хэлсэн. Би мэдээгүй байсан. Цагдаа нар айлгаж сүрдүүлж хоёр хонь нэмж үүрүүлсэн. И.Бадрахзул цагдаа наадах хоёр хониныхоо хэргийг хүлээчих нэг хонь гурван хонь ялгаагүй гурван хониныхоо хохиролыг төлчих юм бол цагдаа дээрээс наад асуудал чинь салчина. Чи тэнсэнтэй байгаа юм чинь гурван хониныхоо хохирлыг төлчих прокурор, шүүх гэвэл чамд л хэцүү болно гэж И.Бадрахзул цагдаа хэлсэн. Би хониный хохирлыг төлчих юм бол цагдаагийн байгууллага дээр асуудал шийдэгдэх юм бодсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А- нь өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2019 оны 07 дугаар сарын дундуур гэртээ ганцаараа саравч барьж байсан. Орой манайд О.Б- ирсэн. Бид хоёр хамт саравч барьж дуусчихаад хониноосоо нэг хонь барьж авч янзалсан. Тэгээд сумын төв орж хонио зараад дэлгүүрийн өр дарсан. Цагдаа намайг чи нэг хонь авсан ч байсан хохирогч нь хорь гучин хонь нэхсэн ч гэсэн төлөх л ёстой гурван хонь нэхэж байгаад дээр нь хохирлоо барагдуулчихаад цагдаагаас сал гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:”...Миний бие шүүгдэгч Ц.А-ы өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн тайлбараас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байдлыг хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 07 хоног буюу 56 цагийг хасаж тооцож нийт 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээсэн шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Хохирол төлбөргүй болох нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр буюу 240 цагийн шийтгэл оногдуулж үүнээс цагдан хоригдсон хоногийг дүүцүүлэн хасаж нийт 184 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...”гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:”...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж байсан боловч шүүгдэгч нар шүүх хуралдаанд дээр өөр мэдүүлэг өгч байна. Мэдүүлэг өгч байгаа байдал зэргийг харахад хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтуудаар хулгай хэргийг хийсэн байдлаар ярьж байгаа боловч ял шийтгэлийн асуудал яригдаад ирхээр яг юу болсон талаар үнэн зөв мэдүүлэг өгч байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа учраас мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгаж өгнө үү. Мөрдөн байцаалтад буцаах шалтгаан нь төрийн албан хаагчид өөрийн давуу эрхээр хүүхдүүдийг айлгаж зодсон асуудал байж магадгүй эргэлзээ төрж байна. Хууль эрх зүйн мэдлэггүй хүүхдүүдийг та нар энэ хэргийг хүлээчих өмнө хэрэгт холбогдож байсан юм чинь гэж буруу зөвлөгөө өгч хуулийг буруу тайлбарлаж өгч энэ байдлаас болоод 3 хонины хэргийг хүлээлгээд амархан шийдвэрлэн гэсэн байдлаар хандсан нь болзошгүй учраас гэм буруутай хэнийг ч ял завшуулахгүй, хилсдүүлэхгүй байх учиртай тул хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах санал гаргаж байна...” гэв.

Хохирогч Ё.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын дундуур Хан баян гэх амралтын газар харуулд гарч байх үед манай гэрт манай эхнэр М- манай хоёр жоохон ачтай үлдсэн хойгуур хонь авсан гэж бодож байна. Намайг байхгүй хойгуур нохой хуцаад мал үргээд байна гэж хэлсэн. Тэгээд дараахан нь хонио тоолсон чинь 3 тооны хонь байхгүй байсан. Шүдлэн эр хонь хулгар чихтэй, улаан хүзүүтэй хонь 1 ширхэг, сувай эм хонь зөв талын чих нь сам имтэй хонь 1 ширхэг нөгөө сувай эм хонь нь хулгар имгүй хонь байсан юм. Өөр бусдаар сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 09-11 дүгээр хуудас/

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тиймээ манай хүү О.Б-д цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би Хархорин суманд байдаг Их Монгол гэх нэртэй амралтын газарт ажил хийж байгаад 2018 оны 06 дугаар сард 300.000 мянган төгрөгөөр нэг хүүхдээс авч хүүдээ өгч байсан. ...Энэ жил би зун 7 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Хөдөө гэртэй байж байсан чинь нэг гадаадын жуулчин манайхаар дайрч явахдаа зарчих гээд байхаар нь хүүгээ хот явсан хойгуур 400.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манай хүү А- цэргээс ирээгүй байхад бас манай нөхөр Ж- ___ жуулчны баазад харуулд гаргахаар ажилдаа явах хойгуур би 2 ачтайгаа гэртээ малаа хараад гурвуулаа үлдсэн шөнө амарч байх үед гадаа хонь үргээд чимээ гарахаар нь сэрээд гараад харсан чинь надад юм харагдаагүй. Би айгаад буцаад гэрлүүгээ ороод унтчихсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, дуудан ирүүлэх хуудас, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 01-04 дүгээр хуудас /

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-32 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Яллагдагч О.Б- Ц.А- нар бүлэглэн шүүгдэгч О.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор 2019 оны 07 дугаар сарын дундуур Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ё.Ж-ийн 3 тооны хонийг хулгайлж, хохирогч Ё.Ж-ид 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид болон шүүгдэгч нар шүүх хуралдаанд 2019  оны 07 дугаар сарын дундуур Ё.Ж-ийн хониноос 1 тооны хонь хулгайлсан гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Хохирогч Ё.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын дундуур Хан баян гэх амралтын газар харуулд гарч байх үед манай гэрт манай эхнэр М- манай хоёр жоохон ачтай үлдсэн хойгуур хонь авсан гэж бодож байна. Намайг байхгүй хойгуур нохой хуцаад мал үргээд байна гэж хэлсэн. Тэгээд дараахан нь хонио тоолсон чинь 3 тооны хонь байхгүй байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 дүгээр хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон бусдын эд хөрөнгийн халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан малыг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулинд “...бусдын малыг хулгайлсан...” бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хэргийн нөхцөлд шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь бүлэглэн шүүгдэгч О.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор 2019 оны 07 дугаар сарын дундуур Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ё.Ж-ийн 3 тооны хонийг хулгайлж өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашиглах зорилготой авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч О.Б-. Ц.А- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь шууд санаатай үйлдлээр бусдын малыг хулгайлан авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийг баримтлан 2019 оны 07 дугаар сарын дундуур хохирогч Ё.Ж-ийн эзэмшлийн 3 тооны хонийг хулгайлсан үйлдэлд нь тус эрүүгийн гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. Шүүгдэгч О.Б-, Ц.А- нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Ж-ид 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “ВЕНДО” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн /хэргийн 24-27/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр нийт 320.000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчний дүгнэлт, хохирогч Ё.Ж- нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгө хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч нь 320.000 төгрөгийн үнэ бүхийн 3 хонийг төлж барагдуулсан,... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 9-10 дугаар талд авагдсан байна. Иймд шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

            Шүүх, шүүгдэгч О.Б-, Ц.А- нарыг бусдын малыг хулгайлан авсан үйлдэлд нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс 2019 оны 07 дугаар сард үйлдэгсэн байх тул 2020 оны 01 дүгээр сард мөрдөгдсөн өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй харин Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар хүчинтэй үеийн хуулиар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялыг оногдуулахдаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.А-д оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй.

 Харин шүүгдэгч О.Б- нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолтой хугацаандаа буюу 2019  оны 07 дугаар сарын дундуур дахин санаатай гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийнэ 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-ын мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр оногдуулсан ялын 8 цагийг 1 хоногоор сольж нийт 32 хоногийн хугацааны ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар  хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 300.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж тус бүрээс  150.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М- овгийн О-ын Б-, шүүгдэгч И- овгийн Ц-гийн А- нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ын Б-д 260  /хоёр зуун жаран  /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 баримтлан мөн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Ц-гийн А-  260 / хоёр зуун жаран /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 260 /хоёр зуун жаран/цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр оногдуулсан ялын 8 цагийг 1 хоногоор солиж нийт 32 хоногийн хугацааны ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар  хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц-гийн А-ы  260 / хоёр зуун жаран /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шүүгдэгч О-ын Б-, шүүгдэгч Ц-гийн А- нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т хэсэгт зааснаар Шүүгдэгч О.Б-ын 1 хоног, шүүгдэгч Ц.А-ыг цагдан хоригдсон 7 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч О.Б- шүүгдэгч Ц.А- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 300.000 төгрөгийг шүүгдэгч О-ын Б-, шүүгдэгч Ц-гийн А- нараас тэнцүү хувааж тус бүрээс  150.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч О.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Ц.А-ы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д цагдан хорих, Ц.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА