Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1412

 

    2020        07         31                                 2020/ШЦТ/1412

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: С.Чимэдцэеэ,

шүүгдэгчийн  өмгөөлөгч:  Э.Намжилцэрэн,

хохирогч : Ж.Мөнхнаран,

иргэний нэхэмжлэгч: Л.Адьяасүрэн,

шүүгдэгч: С.Снарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт  холбогдох эрүүгийн 1818 00522 0517 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Б овогт С.С , Монгол Улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 1. Яллагдагч  С.Снь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн  ЛандКрузер-100 маркийн 00-62ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 20,000,000 сая төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны урд П.Цэрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

3. С.С 2018 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн А.Н Да хүрээ зах дээр япон машины сэлбэг зардаг гэж итгүүлэн улмаар обуд, дугуй хямдхан авч өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2900000 төгрөгийг Голомт банкны 43055110082 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.А“Улсын дээд шүүхээр хүүд чинь оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхөд туслана” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож 5 000 000 төгрөгний хохирол учруулсан,

5. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ж.М”.. манай ээж Д Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилдаг байгууллагаас манай ээж Д-д хоёр өрөө байр өгсөн манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгое..” гэж  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 18,700,000 төгрөгийг залилсан.

6. Дархан-Уул аймгийн Дархан сумын Их Мөнх Наран ХХК-ны 68 зээлийн төвийн ажилтан Т.Б Айпоне-8 плас, Айпоне Х маркийн гар утсыг оригинал гар утас гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 11 сарын 01-ны өдөр Айпоне 8 плас гар утсыг 1200000 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12-ны өдөр Айпоне Х маркийн гар утсыг 1400000 төгрөгөөр барьцаанд тавьж 2600000 төгрөгний хохирол учруулсан.  

7. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах “Их мөрөн наран” ХХК-ны 68 барьцаалан зээлдүүлэх газар Т.Тхуурамч I phone X загварын 3 ширхэг гар утсыг барьцаанд тавьж залилж 3900000 төгрөгийн хохирол учруулсан

8. 2018 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сум, Хөтөл хорооллын 20-40 тоот хашаанаас Б.Тэзэмшлийн 6075 СЭҮ улсын дугаартай “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгслийг  Б.З“... машиныг  чинь засаад өгье” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан

9. 2018 оны 11 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 10-р хэсэг 5-02 тоотод оршин суух Ц.Атоёота корун автомашин зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 800 000 төгрөгийг

10. 2018 оны 01 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Лд Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 7 000 000 төгрөгийг авч залилсан

11. Иргэн Г.Хыг Итали улсад явах тиз захиалж өгнө, амьдрах эрх чинь 1 жилийн хугацаатай гэж зохиомол байдыг зориуд бий болгож, хуурч мэхлэн 2019 оны 07 сарын 23, 24-ний өдөр 1 982 000 төгрөгийг залилсан.

          12. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Унгар улс руу ажиллах хүч гаргана” гэсэн зарын дагуу иргэн Н.Даас 2019 оны 09 сарын 22-ны өдөр 385000 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр 260000 төгрөг, 2019 оны 09 сарын 20-ны өдөр “эмчийн бичиг авна” гээд 60000 төгрөг нийт 705 000 төгрөг Хаан банкны 5046062810 дансанд шилжүүлж, 1 000 000 төгрөгийг залилж нийт 70882000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч С.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг нэг бүр дээрээ тус бүрчлэн мэдүүлэг өгмөөр байна. Д.Чманай аавын найз бөгөөд өмнө бид нар 2-3 удаа машин аваад хамтарч зарж байсан. Өмнө нь надаар мөнгөн ус гэх бодисыг зөөлгөдөг байсныг мэдээгүй. Уг ЛандКрузер 100 маркийн автомашиныг унаж байгаад приусаар солиод өг гэж хэлсэн. Тухайн автомашины масло асуудалтай байна гэж хэлсэн. Зараадах гэхээр нь 16.000.000 төгрөгөөр зарсан. Улаанбаатар хотод эхнэрийн хамт ирсэн. Зуны дугуйтай машин юм байна. Өвлийн дугуй тавиул гэж хэлсэн. Цагаан сарын дараа буюу шинийн 8-нд Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод эгч Агийн хашаанд машинаа байрлуулсан байхад надад хэлэхгүйгээр унаж яваад автомашиныг гэмтээсэн байсан. Тэгээд 3.000.000 төгрөг өгсөн. Тухайн автомашинд засвар үйлчилгээ эрхлэх боломжгүй болохоор задалж зарсан. Машиныг буцааж өгөөгүй. Автомашиныг зарсан мөнгийг өөртөө зарцуулсан, Аийн хэргийн хувьд Б гэдэг хүнтэй 10 дугаар хорооллын тэнд уулзсан. Тухайн үед шархад зах дээр нотариат хийдэг Давааням гэдэг хүнээр дамжуулан Бтай танилцсан. Тэгэхэд Б надад “машин зарж мөнгө төгрөг олдог юм бол чи бичиг баримт хөөцөлдөх ажилд нь яваад өг” гэж хэлж байсан. Тэгээд А миний нүдэн дээр Б гэдэг хүнд 1.500.000 төгрөг өгөөд би 1.000.00 төгрөгийг авч байсан. Дараагийн удаад Б гэдэг хүн рүү залгаад хэрэг ямар шатандаа явж байна вэ? гэхэд ийм шатандаа явж байна хэлдэг байсан бөгөөд тэр бүрийг нь би Ат дамжуулж хэлдэг байсан. Тэгээд над руу утсаар яриад 2.500.000 төгрөг өг, уг хэргийн жил багассан гэж хэлэхээр нь тухайн мөнгийг Аээс авч өгсөн. Тэгээд өөртөө 1.500.000 төгрөгийг зарцуулаад байж байтал ийм асуудал боллоо гээд надтай холбогдоход эмээд нь өөрийнхөө авсан 2.500.000 төгрөгийг өгье. Би Бтай холбогдож өгье гэж хэлээд түүний дансанд мөнгийг шилжүүлж байсан. Бид нарт тахир соёот гэдэг газар хоригдож байгаа юм байна. Чи очиж эргэ гэхээр нь хувиасаа 300.000 төгрөг гаргаж байсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаад ирсний дараа Б гэж ийм учиртай хүн, та нар яагаад уулзахгүй байна вэ? гэхэд Дархан Уул аймгийн прокурор Яндаг гэдэг хүнд тайлбар хэлсэн. Тэр хүн миний хүсэлтийг авч хэлэлцээгүй. Сномдамба гэдэг хүн Улсын ерөнхий прокуророос намайг дарамтлаад чамайг хорь гээд байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь 500.000 төгрөгийг Яндаг прокурорын нүдэн дээр өгч байсан. Уг хэрэг дээр Давааням болон Б гэдэг хүнийг олж уулзаж надтай нүүрэлдүүлээч гэхэд уг асуудлыг авч хэлэлцээгүй. Би автомашинаа зараад оронд нь 6 айпоне маркийн гар утас авсан. Ломбардны ажилчид шалгаж авсан мөртлөө ийм зүйл ярьж байна. Эрүүгийн цагдаа Даваатодын эхнэр Түмэнжаргал уг гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон. Хэрэв би залилан хийх байсан бол 500.000 төгрөгөөр зээлийн сунгалт хийхгүй байх байсан. Тэгээд цагдаа нар энэ хүн залилангийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа учраас гар утаснуудыг шалгаж үз гэсний дагуу шалгасан байсан. 3 утасыг ширээн дээрээ тавьж байгаад хуурамч утсаар сольсон байх магадлалтай хэмээн мэдүүлэг өгсөн байна. Тэрийг нотолсон камерын бичлэг хэрэгт авагдаагүй. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй.  Тулгаа надад захиран зарцуулах эрхийг надад шилжүүлээгүй учраас би автомашиныг захиран зарцуулаагүй. Автомашин Тулгаагийн эзэмшилд хэвээрээ байгаа. Харин автомашин нь Нарангийн голд байгаагүй. Намайг дагуулаад уг автомашины байгаа газрыг үзэж болно гэж хэлсэн. Автомашин нь нилээд эвдрэлтэй байсан. Тэгээд Эрдэнэзориг гээд засварчинд засуулах гээд өгсөн. 2018 оны 08 дугаар сард уг машиныг авсан маань үнэн, Би тухайн автомашиныг Аэд зарсан. Тэгээд намайг байхгүй хооронд манай хамаатан Батболд гэдэг хүн очоод наад машин чинь миний автомашин гэж хэлээд авсан байна лээ. Би Батболд гэдэг хүнийг шалгуулмаар байна. Батболд бол манай үеэл ах. Надтай хамт автомашин зардаг байсан. Итгээд уг автомашиныг өгөөд явуулсан байсан. Намайг гадаадад байхад тоёота кровн 9031 арлын дугаартай автомашинд алдаа гарсан байна гэж хэлсэн. Тэгээд уг автомашиныг зарсан гэж хэлсэн ...”, “....Б.Лд 9.000.000 төгрөгөөс яриад зарна гэж хэлсэн. Консул таун буюу гэрийн гадаа очсон. Тэгэхэд чи надад автомашинаа 10.000.000 төгрөгөөр зарж байна гээд хэлчих. Би 30 хувь төлөөд есөн финанс Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад төлье гэж хэлсэн. Тэгээд 7.000.000 төгрөгийн зээл гарах бүрэн боломжтой юм байна гэж хэлсэн. Энэ талаар гэрээ хийгээд ир гэж хэлсэн. Та өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулах ёстой гэж хэлсэн. Хажуу талын нотариат дээр очоод гэрээ хийсэн. Тухайн гэрээг барьж очоод албан бичиг хийж өгсөн. Тэгээд Б.Лгийн нэр дээрээс есөн финанс банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжсэн. Б.Л руу шилжүүлснээс хойш 2 хоногийн дараа над руу яриад паар ажиллахгүй байна гэж хэлэхээр нь та тодорхой хэмжээний засвар хийх байх гэж хэлсэн. Түүнээс хойш 20 хоногийн дараа уг автомашиныг худалдаж авахаа болъё гэж хэлсэн. Чи есөн финансын зээлийг төлөөд дуусга гэж хэлээд өгсөн. Тэгээд бид нар говь сауны гадаа уулзсан. Би уг автомашиныг унаад хөдлөхөд кроп нь эвдэрсэн байсан. Би Баянхошууны Хилчин хотхонд байдаг эгчийнхээ гэрийн гадаа машинаар чирүүлээд аваачиж байсан. Тэгээд зээлийг нь төлөөд авах хүн байгаа байх гэж бодоод зар тавьхад 2 хүн ирээд авсан. Тэгээд 2 сар зээлээ төлөхгүй байна гээд над руу утсаар ярихаар нь найз Билгүүнийг дуудаад тэр 2 хүүхдээс автомашинаа авахуулсан. Тэгээд 500.000 төгрөг өгч явуулаад Улаанбаатар хотод авчирсан. Тэгэхэд уг автомашин хэрэглэх ямар ч аргагүй болсон байсан учраас Баянхошуунд ахындаа авчирсан. Тэр хугацаанд Банк бусын зээлийг төлж байсан. Дараагийн сараас зээлийг төлөх боломжгүй болоод задалж зарсан...” гэсэн мэдүүлэг,

 Хохирогч Ж.Мөнхнаран шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сард гэр бүлээрээ Дархан аймаг шилжиж ирсэн. 11 жил хадмындаа амьдарч байсан. Цугтаа амьдрах амьдралын гараагаа эхлүүлэх гээд нэг ч хүн танихгүй Дархан хотыг зорьсон. Худалдаа хөгжлийн банкнаас 10 сая төгрөг зээлээд бусдаас 8.700.000 төгрөг зээлээд нийт 18.700.000 төгрөгийг зээлээр босгож өгсөн. Зөндөө судалж үзсэн. Эргэн төлөлт нь хүнд байсан учраас тэр бүрчлэн авч чадахгүй байсан. Тэгэхэд 10 жил хүүгүй төлнө гэж хэлсэн. Зараар холбогдсон. Бид нар бүх зүйлээ бэлдээд нэхэмжилж байна. Уг эдийн засгийн хохирол нь бид нарыг цаг тутамд хохироож байна. Би түрээс төлж амьдарч байна. Нөхөр маань групп авдаг хэдий ч ажлаа хийгээд явж байна. Үүнээс болж ганц би ч биш хүүгийнх авсан зээлийг өөр хүнд залилууллаа гээд хадмууддаа чичлүүлж байна. Ингэж жил гарангийн хугацаа өнгөрүүлсэн. Надад өс санасан зүйл байхгүй. Түрээсээ төлнө гээд мөнгөө харамлахгүй байна. Би чамайг анхнаасаа үнэн хэлсэн байгаасай гэж бодож байтал төгс залилангийн гэмт хэрэгтэн гэдгийг сонслоо. Энэ мөнгийг гаргуулж авмаар байна. Бид 2 хүнд зээлсэн мөнгөөсөө татгалзаж байсан. Дархан сэлэнгийн дансанд хийгээд сар бүр 300.000 төгрөг төлөөд явахад амьдралд болох юм шиг санагдсан. Би нэг удаа нягтлан бодогчийн дугаар руу залгасан. Тэгээд бүтээж өгөх гээд явж байхад итгэхгүй залгаад байхад хэцүү санагдсан. Цахилгаан сүлжээ түгээх газрын нягтлангийн данс руу шилжүүлнэ гэж хэлсэн. Надад дүүгийн данс руу шилжүүлсэн үлдсэн 3.000.000 төгрөгийг байранд оруулж өгсний шанд өгсөн. Би тухайн үед микроны байранд амьдарч байгаад 5.900.000 төгрөгийн хохирол гаргаж байна. Үүнийг ойлгоорой гэж хүсэж байна. Чи хэзээ бид нарын хохирлыг төлж барагдуулах юм бэ? Орон байртай болохыг хүсч байна. Ганц би биш бидний гэр бүлийнхэн бүгд хохирсон гэдгийг ойлгоорой гэсэн мэдүүлэг, 

         Иргэний нэхэмжлэгч Л.Адьяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Снь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагын 68 барьцаалан зээлдэх төвд айпоне 8 плас, айпоне Х маркийн гар утаснуудыг манай байгууллагын ажилтан Батдэлгэр гэх хүнд 2.600.000 төгрөгөөр сарын 6 хувийн хүүтэй барьцаалан зээл авсан. Батдэлгэр дээр 2 утас барьцаалсан байсан. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 ширхэг айпоне Х маркийн гар утсыг манай найз ирээд авчихна гэж хэлээд зээл авсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын дундуур айпоне Х маркийн гар утас орж ирсэн учраас ориг хулхийг ялгаж салгахад хэцүү байсан. С нь өөрийнхөө барьж байсан утсыг хуурамч утас гэдгийг мэдэж байсан байна. Ямар ч хүн утсаа шалгаж авна. Шалгаж үзэлгүйгээр манай компанид барьцаанд тавьсан нь эргэлзээтэй байна. Түмэнжаргал 3.900.000 төгрөгийг төлөөгүй. Энэ утас дээр зээлийн сунгалт хийсэн. Манай компани 3.900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 9-10, 2-р хх-н 09, 2-р хх-н 224, /, хохирогч Д.Чмэдүүлэг /хх-н 12-15/, эд зүйлд үнэлгээ хийлгэсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-н 33/, автомашин худалдах худалдан авах гэрээ болон итгэмжлэл /хх-н 38, 45/, гэрч Г.Мэндсайханы мэдүүлэг /хх-н 74/, гэрч З.Гийн мэдүүлэг /хх-н 76/, гэрч Л.Агийн мэдүүлэг /хх-н 242/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27/, гэрч Б.Булганхүүгийн мэдүүлэг /хх-н 243-244/, гэрч Ш.Билгүүний мэдүүлэг /хх-н 245/, дансны хуулга /2хх 77/, дахин үнэлгээ /2х 94/, яллагдагч С.Сын мэдүүлэг /хх 220-223/, /4хх 203/, хохирогч П.Цмэдүүлэг /хх-н 86/, гэрч Т.Тын мэдүүлэг /хх-н 90/, шинжээчийн 1156 дугаартай дүгнэлт /хх-н 95/, хохирогч А.Нямдаваагийн мэдүүлэг /хх-н 135-137/, гэрч Ш.Билгүүний мэдүүлэг /хх-н 247/, хохирогч Б.Нямдаваагийн 2.900.000 төгрөг шилжүүлсэн Голомт, Хаан банкны дансны хуулга /хх-н 140-144/, яллагдагч С.Сын мэдүүлэг /хх-н 226-228/, яллагдагч С.Сын Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагаа /хх-н 240/, гэрч Ш.Билгүүний мэдүүлэг /хх-н 247/, хохирогч С.Смэдүүлэг /2хх 12-17/, хохирогч Т.Аийн мэдүүлэг /4хх 179/, гэрч Т.Аийн мэдүүлэг /2хх 18-19/, гэрч У.Тгийн мэдүүлэг /2хх 20-21/, гэрч Т.Бын мэдүүлэг /4хх 181/, гэрч Ж.Даваажавын мэдүүлэг /4хх 184/, С.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх 59-61/, яллагдагч С.Сын мэдүүлэг /2хх 68-69/, шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /5хх 67-75/, хохирогч Ж.Ммэдүүлэг /3хх 125-128/, гэрч А.Иын мэдүүлэг /3хх 133/, гэрч П.Дгийн мэдүүлэг /3хх 136-137/, гэрч Б.Ундралын мэдүүлэг /3хх 138-139/, яллагдагч С.Сын мэдүүлэг /2хх 162/, ажилтанд орон сууц хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох журам /3хх 144-154/, П.Дгийн хүсэлт /3хх 155-156/, дансны хуулга /3хх 122/, хохирогч З.Баасаннямын мэдүүлэг /2хх 234-235/, хохирогч Т.Батдэлгэрийн мэдүүлэг /2хх 237-238/, гар утасны үнэлгээ Айпоне Х 200.000 төгрөг, Айпоне 8 плас 150.000 төгрөг /2хх 249-250/, С.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх 243-244/, гэрч Д.Даваадоогийн мэдүүлэг /2хх 245/, яллагдагч С.Сын мэдүүлэг /3хх 9-10/, 68 зээлийн гэрээ /2хх 225-226/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2хх 228/, хохирогч М.Түмэнжаргалын мэдүүлэг /3хх 34-35/, гэрч Г.Цэцэгийн мэдүүлэг /3хх 43/, гар утасны үнэлгээ /3хх 48/, яллагдагч С.Сын мэдүүлэг /3хх 55-56/, хохирогч Б.Тмэдүүлэг /3хх 90-91/, гэрч Б.Зын мэдүүлэг /3хх 93-95/, гэрч Д.Бы мэдүүлэг /3хх 96/, гэрч Д.Бгийн мэдүүлэг /3хх 98/, мөрдөгчийн илтгэх хуудсанд авагдсан мэдүүлэг /3хх 99-100/, С.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх 101-102/, яллагдагч С.Сын мэдүүлэг /3хх 107/, 6075 СЭА улсын дугаартай Ниссан Х-Триал маркийн автомашиныг эрэн сурвалжилж ажилласан материалууд /3хх 114-118/, автомашины үнэлгээ /3хх 120/, хохирогч Ц.Аийн мэдүүлэг /3хх 141/, гэрч А.Иын мэдүүлэг /3хх 143/, гэрч Б.Уын мэдүүлэг /3хх 146/, гэрч С.Бын мэдүүлэг, дансны хуулга /3хх 132/, А.Иын дансны хуулга /3хх 135-138/, яллагдагч С.Сын мэдүүлэг /3хх 150-151/, хохирогч Б.Лгийн мэдүүлэг /3хх 164-165/, автомашин худалдах худалдан авах гэрээ, Есөн финанс Банк бус санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ /3хх 164-165/, яллагдагч С.Сын мэдүүлэг /4хх 5-8/, хохирогч Г.Хы мэдүүлэг /4хх 22-23/, хохирогчийн дахин мэдүүлэг /4хх 24-25/, гэрч С.Бын мэдүүлэг /4хх 27-28/, гэрч Б.Гийн мэдүүлэг /4хх 30/, гэрч П.Дгийн мэдүүлэг /4хх 31/, гэрч А.Иын мэдүүлэг /4хх 33/, дансны хуулга /4хх 44, 51, 56/, гар утасны үнэлгээ /4хх 38/, яллагдагч С.Сын мэдүүлэг /80-81/, хохирогч П.Доржпаламын мэдүүлэг /4хх 95-96/, Их Мөнх Наран ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх 30-40/, өр авлагаа бүрэн төлж барагдуулсан гэх баримт /31/, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл, Дгийн мэдүүлэг /1хх-н 23-24/, ял шалгах хуудас /1хх 214/, С.Сын эрүүл мэндийн талаарх баримтууд /5хх 1-5/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /5хх 9-15/, /35-44/, гэрч Ш.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /4хх 100-102/, дансны хуулга /4хх 113/ зэрэг болно. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

 

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

1. Яллагдагч  С.Снь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.ЧЛандКрузер-100 маркийн 00-62ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 20,000,000 сая төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны урд П.Цэрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

3. С.С 2018 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн А.НДа хүрээ зах дээр япон машины сэлбэг зардаг гэж итгүүлэн улмаар обуд, дугуй хямдхан авч өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2900000 төгрөгийг Голомт банкны 43055110082 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.А“Улсын дээд шүүхээр хүүд чинь оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхөд туслана” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож 5 000 000 төгрөгний хохирол учруулсан,

5. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ж.М”.. манай ээж Д Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилдаг байгууллагаас манай ээж Дд хоёр өрөө байр өгсөн манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгое..” гэж  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 18,700,000 төгрөгийг залилсан.

6. Дархан-Уул аймгийн Дархан сумын Их Мөнх Наран ХХК-ны 68 зээлийн төвийн ажилтан Т.БАйпоне-8 плас, Айпоне Х маркийн гар утсыг оригинал гар утас гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 11 сарын 01-ны өдөр Айпоне 8 плас гар утсыг 1200000 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12-ны өдөр Айпоне Х маркийн гар утсыг 1400000 төгрөгөөр барьцаанд тавьж 2600000 төгрөгний хохирол учруулсан.  

7. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах “Их мөрөн наран” ХХК-ны 68 барьцаалан зээлдүүлэх газар Т.Т хуурамч I phone X загварын 3 ширхэг гар утсыг барьцаанд тавьж залилж 3900000 төгрөгийн хохирол учруулсан

8. 2018 оны 08 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сум, Хөтөл хорооллын 20-40 тоот хашаанаас Б.Тэзэмшлийн 6075 СЭҮ улсын дугаартай “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгслийг  Б.З“... машиныг  чинь засаад өгье” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан

9. 2018 оны 11 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 10-р хэсэг 5-02 тоотод оршин суух Ц.А тоёота корун автомашин зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 800 000 төгрөгийг

10. 2018 оны 01 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Лд Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 7 000 000 төгрөгийг авч залилсан

11. Иргэн Г.Хыг Итали улсад явах тиз захиалж өгнө, амьдрах эрх чинь 1 жилийн хугацаатай гэж зохиомол байдыг зориуд бий болгож, хуурч мэхлэн 2019 оны 07 сарын 23, 24-ний өдөр 1 982 000 төгрөгийг залилсан.

    12. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Унгар улс руу ажиллах хүч гаргана” гэсэн зарын дагуу иргэн Н.Д аас 2019 оны 09 сарын 22-ны өдөр 385000 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр 260000 төгрөг, 2019 оны 09 сарын 20-ны өдөр “эмчийн бичиг авна” гээд 60000 төгрөг нийт 705 000 төгрөг Хаан банкны 5046062810 дансанд шилжүүлж, 1 000 000 төгрөгийг залилж нийт 70882000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

         Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг нэг бүр дээрээ тус бүрчлэн мэдүүлэг өгмөөр байна. Д.Ч манай аавын найз бөгөөд өмнө бид нар 2-3 удаа машин аваад хамтарч зарж байсан. Өмнө нь надаар мөнгөн ус гэх бодисыг зөөлгөдөг байсныг мэдээгүй. Уг ЛандКрузер 100 маркийн автомашиныг унаж байгаад приусаар солиод өг гэж хэлсэн. Тухайн автомашины масло асуудалтай байна гэж хэлсэн. Зараадах гэхээр нь 16.000.000 төгрөгөөр зарсан. Улаанбаатар хотод эхнэрийн хамт ирсэн. Зуны дугуйтай машин юм байна. Өвлийн дугуй тавиул гэж хэлсэн. Цагаан сарын дараа буюу шинийн 8-нд Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод эгч Агийн хашаанд машинаа байрлуулсан байхад надад хэлэхгүйгээр унаж яваад автомашиныг гэмтээсэн байсан. Тэгээд 3.000.000 төгрөг өгсөн. Тухайн автомашинд засвар үйлчилгээ эрхлэх боломжгүй болохоор задалж зарсан. Машиныг буцааж өгөөгүй. Автомашиныг зарсан мөнгийг өөртөө зарцуулсан гэсэн мэдүүлэг,

           Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хохирогч Д.Ч :”.... Миний 10 жилийн ангийн хүүхэд С хүү болох С.Снь машин зардаг ченж хийдэг гэхээр нь би өөрийн эзэмшлийн 00-62ДАР улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг зармаар байна гэж хэлсэн. Тэгсэн 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Дархан ирж уулзаад ахаа одоо цагаан сарын өмнө хурдан зарагдана гэж хэлэхээр  нь машинаа заруулах гээд явуулсан. Тэгээд цагаан сарын өмнөхөн ирээд машин зарагдахаар боллоо одоо нэр дээр шилжүүлэг хийгээд өгчих гэхээр би автовокзалын байранд байдаг нотариат дээр очоод итгэмжлэл хийлгээд явуулсан. Тэгээд цагаан сарын урьд өдөр нь надад приус 30 маркийн улсын дугааргүй машин авчраад та энэ машиныг цагаан сараар унаж бай хэрэв сонирхож байгаа бол аваа би наад машин дээр чинь 5,000,000 төгрөг өгье гэхээр нь би тэгье гэж хэлээд аваад үлдсэн. Тэгээд цагаан сараар унаж байгаад нэр дээр шилжүүлэх гээд хот руу өгөөд явуулсан. Тэрнээс хойш одоо ингээд аваад очлоо гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Тэгээд би цагдаад хандах болсон......таны машинаар л бүх ажлаа  амжуулж байна, би тэнд байна, энд байна дансны дугаараа өг би мөнгө хийе та  дансаа шалга мөнгө орсон гэх мэтээр байнга худлаа ярьдаг.  Би машинаа 25.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15/,

            Гэрч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би 2018 оны 1 сарын сүүлээр болов уу даа гэрээс 100-н айл руу хичээлдээ явах гээд үеэл дүү Сын машиныг жолоодоод явж байсан юм тэгээд замын гулгаан дээр нэг машины араас мөргөсөн. Ямар ч байсан цагаан өнгийн машин байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 19-20/,

            Гэрч П.Дгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: С.Снь 1993 онд Дархан-Уул аймгийн төрөх тасагт төрсөн бага насаа цэцэрлэг, сургуулиар өсч торнисон. 1999 онд Дарханы 22 дугаар сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаад 9 ангиасаа Техникийн их сургуулийн лицейг 3 жил сурч төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод Олон Улсын харилцааны бизнесийн их сургуульд сурч байгаад Дарханы Анагаах ухааны их сургуульд шилжиж 2 жил суралцаад ар гэрийн гачигдлаас болж сургуулиасаа гарсан. Миний хүү С.Снь интернет зараар машин худалдаж авч зараад заримдаа задалж, заримдаа засаж зараад машин тэрэг зарж наймаа хийдэг л хүн... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 23-24/,

             Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад манай дүүгийн нөхөр З.Г би хотоос зайтай явж байна, ах та С гэх хүнтэй утсаар яриад машиныг нь үзэж хараад аваадах би С.Стой үнээ тохирчихсон байгаа гэхээр нь  би С.Стой утсаар ярьж байгаад Сансарын хойд талын Шунхлай бензин колонк дээр уулзаж 00-62 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота ландкрузейр 100 маркийн машиныг 16.000.000 төгрөгөөр авахаар тохирч улмаар Саруул захын урд байрлах Монгол Глобал компанийн байранд байдаг нотариат дээр очиж худадах худалдан авах гэрээ хийж мөнгийг З.ГС.Сын  хэлсэн ХААН банкны 5045516197 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би Гтай автотээврийн газар очиж нэр дээр нь шилжүүлж уг машин 06-72 УНР дугаартай болсон юм гэсэн мэдүүлэг /1-р хх-н 73-74/

          Гэрч З.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Фейсбүүк дээр Ланд 100 маркийн машин зарна гэсэн зарын дагуу С.С гэдэг хүнтэй утсаар ярьж уг машины үнийг асуухад бэлэн 16.000.000 төгрөгөөр яг одоо худалдаж авбал өглөө гэсэн.Тэгэхээр нь би хотоос хол явж байсан болохоор өөрийн эхнэрийн ах Г.М луу яриад уг машиныг үзэж хараад аваад байж байгаач гэж гуйсан. Үүний дагуу манай эхнэрийн ах Г.МС.Стой уулзаж 00-62ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота ландкрузейр 100 маркийн машиныг худалдах худалдан авах гэрээ хийж авахуулсан. Уг машины үнэ болох 16.000.000 төгрөгийг өөрийн данснаас С.Сыг хэлсэн 5045516197 дугаарын ХААН банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд би хот орж ирсэнийхээ дараа Г.Махын хамт Авто тээврийн газар очиж уг 00-62ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота ландкрузейр 100 маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би хотын харьяалалттай тул машины улсын дугаар 06-72УНР дугаартай болсон. Би 7 сар гаран унаж байгаад 2018 оны 8 дугаар сард 16.800.000 төгрөгөөр хөдөөний бололтой хүнд зарсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 75-76/, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр: “Тоёота Ланд крузер” маркийн 00-62 ДАР улсын дугаартай суудлын жип автомашины /2000 оны япон улсад үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол улсад орж ирсэн / 28.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-н 33-35/,

            Шинжээч Я.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Автомашиныг худалдах борлуулдаг интернет хуудас болон нийтлэгдсэн заруудыг харьцуулж үнэлгээг тогтоосон. Автомашин үйлдвэрлэгдсэн огноо, монгол улсад орж ирсэн огноо, автомашины эд анги, хүчин чадал зэргээс шалтгаалан үнэлгээг гаргадаг юм. Зах зээлийн жишиг үнийг харьцуулалтын аргаар үнэлэх талаар үнэлгээний олон улсын стандарт арга аргачлалаар үнэлгээг гаргасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 79/,

           Хохирогч Д.Чаас шүүгдэгч С.С өгсөн итгэмжлэл, гэрээ /1-р хх-н 38-55/,

         Хохирогч П.Цмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө С, Т,И бид дөрөв 10 цагийн орчимд шинэ автовокзалын хажууд уулзаад шинэ хороололын 21 дүгээр байрны орчим машин дотор 2 шил архи уусан.Архи ууж байхад С бид хоёр маргалдсан.Тэгэхэд С би танай хоёр охиныг чинь шаана шүү гэж хэлэхэд нь миний уур хүрч С руу дайраад С бид хоёр машинаас гараад барилцаад авсан чинь С намайг мөргөөд унагаасан. Би унахдаа асфальтан дээр толгойгоороо унаад толгойгоо хагалсан юм. Толгойндоо 3 оёдол тавиулсан, мөн судас хагарсан гэж эмч хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 85-88/,

           Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд бид 4 Цийн машинд 2 шил архи уусан. Би согтоод машин дотор унтсан байсан намайг сэрэх үед С, Ц 2 маргалдаж байсан. С Цид чиний хоёр охиныг шаана гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц уурлаад Сыг машинаас буугаад ир гээд тэр хоёр машинаас буухаар нь би дагаад буусан. С, Ц 2 бие бие  рүүгээ хэрэлдэж дайрч байгаад С Цийг нэг удаа цохиод унагаасан. Тэгсэн Ц машинаас дорцов аваад С руу дайрсан. Би салгаад тэврээд авсан. Тэгсэн С дахиад Цийг мөргөөд газарт унагаасан. Ц газарт унаад толгой нь хагарч цус гарсан.Тэгээд эмнэлэгт очиж Цийн толгойг оёулж боолгосон гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 89-91/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1156 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.П.Цбиед дагзны хуйханд шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохигдох үед үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1-р хх-н 95/,

  Хохирогч С.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хохирогч С.С:”...Аийн төрсөн хүү болох Б нь найзуудтайгаа гадуур явж байгаад хүмүүсийн хэд хэдэн гар утсыг дээрэмдэж авсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 хэлтэс дээр шалгагдсан бөгөөд 5 жил 1 сарын хорих ялаар 2017 оны 06 дугаар сард шийтгүүлсэн юм. Ингээд хүүхдийнхээ ялыг багасгуулах зорилгоор нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж ялыг хэвээр үлдээсэн. Тэгэнгүүт Улсын  дээд шүүхэд хандая энэнээс нь өмнө өмгөөлөгч авья гээд ярилцаж байтал Аийн төрсөн эгч Аийн охин нь гадаад улсад амьдардаг бөгөөд энэ асуудлыг мэдсэн учраас надад таньдаг өмгөөлөгч байгаа түүнтэй  уулзаад үз гэж хэлсэн.  Тэгээд А нь С гэж хүнтэй уулзахад би өмгөөлөгч хийдэггүй харин өмгөөлөгч олж өгье гээд Б гэж хүнийг зааж өгсөн байдаг. Ингээд Б гэж хүнтэй уулзаж өмгөөлөгчөөр авч өмгөөллийн хөлсийг 5 сая төгрөгөөр тохирч С нь урьдчилгаа болгож 2,500,000 төгрөг өг тэгээд хүүхдийн чинь ялыг хөнгөрүүлснийхээ дараа үлдэгдэл мөнгийг авна гэж яриад С урьдчилгаа мөнгийг өгсөн.  Тэгтэл улсын дээд шүүхээр ороод 5 жил 1 сар хорих ялыг нь хөнгөрүүлээд 2 жил 5 сарын хорих ял болгочихлоо үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэж байгаад нийт 5 сая төгрөгийг С нь авсан тэгсэн боловч Улсын дээд шүүхээр орж ял нь хөнгөрөөгүй болж тэр ч бүү хэл шүүхээр ч ороогүй байдаг. Тэгээд би энэ асуудлыг нь мэдчээд С гэж хүнийг дуудаж уулзаад 3 эмнэлэг дээр уулзахад Б гэж хүнийг би эгчээрээ дамжуулж олсон Б гэж хүн өмгөөлсөн эсэхийг мэдэхгүй байна. би мөнгийг нь Бад өгсөн, би Баас асуудлыг тодруулж  байгаад та нараас авсан 5 сая төгрөгийг 2 хуваагаад эргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд өгөх байх гэж бодоод цагдаад хандаагүй ба өмгөөлөл хийсэн эсэхийг Б болон С нараас асуугаагүй ба 2018.02 сард Ат С нь 2,500,000 төгрөгийг өгсөн байдаг. гэх мэдүүлэг /2 хав 12-17-р хуудас/

 Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн хүү Аийн Б 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял авч 61 грам гараад хаягийг санахгүй байна хорих ангид ял эдэлж байгаа юм. Хорих 461 ангид хэрэгт шалгагдаж хоригдож байх хугацаанд ээж Т, эгч Агийн төрсөн охин О нь хамт эргэж очдог байсан. Ингэж байхдаа замдаа машин нь шаварт суугаад машинаа гаргаж гэж байгаад С гэдэг хүнтэй танилцаж уг хүн шаварнаас машиныг гарган өгч туслахдаа хүүгийнхээ холбогдох хэргийн талаар ярилцахад надад сайн таньдаг өмгөөлөгч байгаа өмгөөлөгч байхгүй бол би өмгөөлөгч олоод өмгөөлөөд өгье гэж хэлсэн юм. Тухайн үед хүү Б нь хорих ял  авчихсан  байсан ба тухайн үед өмгөөлж байсан өмгөөлөгч нь муу ажилласан байх гэж бодож байсан учраас С нь таньдаг хүнд хэлж гуйж байгаад өмгөөлүүлээд ялаас хасуулаад өгье гэж хэлсэн байдаг. Хүү Б  шүүхээр орж хорих ял аваад 2-3 хонож байсан юм. Тэгээд О нь С гэж хүнтэй танилцлаа таньдаг сайн өмгөөлөгч байдаг гэж байна хүүхдийн чинь ялаас хөнгөрүүлээд өгье гэж байна ах нь Нийслэлийн прокурорын газарт ажилладаг гэж байна гэхээр нь хүүхдийнхээ  ялаас хөнгөрүүлье гэж бодоод Огээс С гэж хүний утасны дугаар авч  байгаад утсаар ярьж уулзахаар болж яг он сар өдрийн санахгүй байна 2017 оны 08 сард шиг санагдаж байна Стай 10 хорооллын Хөх хот нэртэй рестораны урд талд О бид хоёр хамт байж байгаад уулзаж ярилцахад сайн таньдаг  өмгөөлөгч гээд Б гэж хүнийг танилцуулж хүүхдийн хорих ялнаас хөнгөрүүлж өгөх болно өмгөөлөлийн хөлс 5 сая төгрөг болно урьдчилгаа байдлаар эхлээд 2,500,000 төгрөгийг өгнө сүүлд нь ял хөнгөрсөний дараа 2,500,000 төгрөгийг авах болно гэхээр нь тохиролцож С нь зуучилж өгч Б нь өмгөөлөл хийхээр болсон. Ингээд ярилцаж тохиролцсон хүүгийн хорих ялнаас хөнгөрүүлж өгөх байх гэж итгээд миний бие 2017.07.05-ны өдөр тэтгэврийн зээл тэжээгчээ алдсаны тэтгэмж авч 2,500,000 төгрөгийг ямар нэгэн асуудал болоход хэрэглэе гээд бэлдчихсэн байсан учраас өмгөөлөлийн хөлсний мөнгөө өгөөрэй гээд С нь утсаар залгаад байсан учраас Сын өгсөн банкны дансруу 2,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5096045738 дугаарын данснаас мөнгийг шилжүүлсэн. Ингээд өмгөөлөлийн үйл ажиллагаа хийж байгаа байх гэж бодоод юу гэж хэлэхийг нь хүлээгээд байж байтал 2017 оны 11 сард С нь залгаад Улсын дээд шүүх дээр гомдол гаргаж байгаап шүүх хурлаар хэлэлцэж хүү тань авсан 5 жил 1 сарын хорих ялаас 2,5 жилийг нь хасуулчихлаа одоо үлдэгдэл 2,500,000 төгрөгөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд дахин өмнө авсан байсан цалингийн зээл дээр нэмж 2,500,000 төгрөгийг авч байгаад дахин Сын өгсөн байсан дансруу 2,500,000 төгрөгийг 3 эмнэлэг дотор байдаг хаан банкны АТМ-ээс өөрийн данснаасаа шилжүүлсэн. Ингээд ялаас нь хасагдсан байх гэж бодоод хүү Б хоригдож байгаа хорих анги дээр ээж Т очиж уулзаад ялаас хасагдсан эсэх талаар асуухад ялаас хасагдсан зүйл байхгүй, шүүхийн шийдвэр гарсан бол манайд ирэх ёстой, шүүхийн шийдвэр ирээгүй, шүүхийн шийдвэр гарлаа ч та нар 1 хувийг өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь нь С гэж хүний ярьсан зүйл бүгд худлаа байна гэж бодоод Стай холбогдож Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан бол шийдвэрийн 1 хувийг бид нарт өгдөг гэж бйана авья гэхэд за байж бай гарахаар аваад очьё гэж хэлсэн. Тэгээд Саас шүүхийн шийдвэр авахаар удаа дараа холбогдох болгонд янз янзын” миний бие өвдөөд байна, хөдөө ажилтай явчихлаа, аавын бие муудаад хөдөө байна шүүхийн шийдвэрийн хувиуд хэвлэгдэж гарч ирээгүй” гэх зэргээр шалтаг хэлээд байсан.. гэсэн мэдүүлэг /2-р хавтсын 18-19/,

  Гэрч У.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний зээ хүү Б нь хулгай, дээрмийн хэргээр 5 жил 1 сарын хорих ял аваад одоо хорих ялаа эдэлж байгаа бөгөөд 2017 оны 08 сарын эхээр 461 анги орох санаатай явж байтал машин шаварт суугаад өөрийгөө С гэж танилцуулсан хүүхдийн машинд суугаад 461-р анги орсон ба энэ үед зээ хүү Бд холбогдох хэргийн талаар болон авсан ялынх талаар ярьсан. Тэгэхэд С манай ээжийн бага дүү нь Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга хийдэг, сайн өмгөөлөгч олж өгч байгаад хүүхдийг чинь ялаас хөнгөрүүлж өгье гэсэн утгатай зүйл ярихаар нь нээх тоохгүй орхисон байж байгаад үнэн хэлсэж байж магад гэж бодоод маргааш нь Сын өгсөн 90000910 дугаартын утсаар холбогдож ярихад боломжтой, өмгөөллийн хөлс нь 5 сая төгрөг болно, урьдчилгаа гэж 2500000 төгрөгийг яаралтай өгөөрэй ял хөнгөдсний дараа үлдэгдэл 2500000 төгрөгийг өгөөрэй гэж хэлэхээр нь итгэсэн. Тэгээд С нь би ахаараа хэлүүлж байгаад Батбаяр гэж өмгөөлөгчийг оллоо, яаралтай мөнгөө өгөөрэй гэж ярихаар нь 2500000 төгрөгийг өгсөн. Ингээд бид нар шүүх хурал болохыг хүлээгээд байж байтал 461 ангиас согоотын хорих анги руу шилжчихлээ гэж сонсоод шүүх хурал хийгээгүй байж яагаад шилжиж байгаа юм бэ гээд Саас нь холбогдоод 2017.10.23-ны өдөр Улсын дээд шүүхэд гомдол гаргаж хурал хийлгээд хүүхдийг чинь 5 жил 1 сарын хорих ялаас 2 жил 5 сарын хорих ялыг хасуулчихлаа үлдэгдэл мөнгөө өгөөрэй, хүүхдийг чинь хоёулаа эргэж очьё гээд баахан эргэлтийн бараа аваад очиж уулзсан. Тэгэхэд С Бд хорих ялаас нь хасагдсан байгаа гэж хэлсэн. Ингээд тухайн үед үлдэгдэл 2500000 төгрөгийг Сын өгсөн данс руу охин А хийсэн. ...ингээд С хөөцөлдөж явсаар байгаад Саас 2500000 төгрөгийг эргүүлж авсан байсан...” /2-р хх-н  20-21/,

 

Гэрч Т.Бын мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би зургийг нь харлаа энэ хүнийг танихгүй, надад тийм өмгөөлсөн зүйл болон урьдчилгаа авч байсан зүйл байхгүй, би огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 181/

Гэрч Ж.Дмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг зургийг би харлаа. Энэ хүнийг би огт танихгүй мэдэхгүй хүн байна. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй уулзаж байгаагүй. Би өмгөөлөгчөөр ажилладаг Б гэж хүнийг танихгүй байна. ...Би Агийн Б РД:....... гэсэн хүний зургийг харлаа. Би энэ хүнийг танихгүй. Б, С гэх хүмүүсийг танихгүй 2017 оны 06 сард болсон шүүх хурлын талаар мэдэхгүй байна. Би 2002 оноос эхлэн өмгөөлөгчийн ажил хийдэг байсан бөгөөд 2007 оны 03 сараас эхлэн нотариатын ажил хийж эхэлсэн. Би хүмүүсийг танихгүй хүмүүс намайг таниад байдаг юм...” гэх мэдүүлэг /4-р хх-н 184/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /5-р хх-н 67-75/,

Хохирогч Ж.Ммөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн сүүлд Стой 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уулзсан. Тэгээд тухайн байрны урьдчилгаа мөнгө гэж би С 15.000.000 төгрөгийг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцын данс руу шилжүүлэх гэж байтал С надад хандан эгчээ дүү нь машины ченж хийдэг юм аа та энэ мөнгөө миний данс руу хийчээч дүүгийнх нь данс руу их мөнгө орж гарвал дараа нь дансны хуулга авахад хэрэг болдог юм аа гэж хэлсэн. Тэгээд С за та маргааш байрандаа ороорой гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 сарын 16-ны өдөр Сын утас руу залгахад таны залгасан дугаар мессеж рүйминг үйлчилгээнд хамрагдсан байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш өдийг хүртэл уулзаж чадахгүй мөнгөө авч чадахгүй явж байна. Сын ээж болох Дтай уулзахаар надад хамаагүй гэсэн байдлаар хандсан. Надаас тэр хүн хэлээд дэнчин гээд 700.000 төгрөг, тэр байрыг авахын тулд зуучилж өгсөн гээд 3.000.000 төгрөгийг авсан. Хамгийн сүүлд 15.000.000 төгрөгийг байрны урьдчилгээ гэж авсан. Ингээд нийт 18.700.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 125-128/,

Гэрч А.И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь 2018 оны намраас хойш миний дансыг ашиглаж байгаа. Надад анх хэлэхдээ шүүхийн шийдвэрээс өөрийнх нь дансыг ашиглаж болохгүй байна картаа хэрэглүүлээч гэж гуйсан байсан тэгээд би зөвшөөрөөд картаа С өгсөн нэг ёсондоо 2018 оны намраас хойш Хаан банкны дансыг ашиглаж байсан. Миний дансанд мөнгө орох болон гарах тоолонд мөнгийг 88051536 дугаарын утсанд мессежээр дансны мэдээллүүд ирдэг байсан. Тэгээд гүйлгээ хийх болгондоо С яриад дансанд хэдэн төгрөг орсон талаар асуудаг... гэсэн мэдүүлэг ” /3-р хх-н 133/,

Гэрч П.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Захиргаа удирлагын хэлтсийн дарга Ундралд би тухайн байранд орхоо больсон шүү гэж хэлсэн Тухайн үед Ундрал намайг байрны захилгад болилоо гэсэн өргөдөл бичиж өг гэхэд нь би өргөдөл бичилгүй орхисон. ...Надад ерөөсөө миний нэр дээр бусдад манай байгууллагын ажилчдын байрнаас авч өгөх гэж байгаа гэж мэдээгүй сүүлд мөнгө өгч залилуулсан гэх эмэгтэйгээс л сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /3 хх-н 136-137/,

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С, М гэх хүмүүсийг танихгүй. П.Дг танина. Д Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ашиглалт борлуулалтын байцаагч ажилтай. Нэг байгууллагад хамт ажилладаг. ...Д нь манай хэлтэст журам батлагдахаас өмнө болон журам батлагдсаны дараа 2 удаа өргөдөл гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгч байсан. Д нь журам батлаглдсаны дараа захирлын зөвлөлийн хурлаар 49 настай шалгуур үзүүлэлт хангахгүй гээд хасагдсан. Д нь хүсэлтэн дээрээ 49.5 м кв хэмжээтэй 2 өрөө байранд урьдчилгаа 10 сая төгрөгийг өгнө гэж бөглөсөн байсан. ...Энэхүү байр нь зөвхөн ажилтнуудад зориулсан байр болохоор тийм хүн ямар ч хүсэлт гаргаагүй, би тийм хүн танихгүй сонсож ч байгаагүй...” гэх мэдүүлэг /3 хх-н 138-139/, Ажилтанд орон сууц хөнгөлттэй нөхцөлөөр олгох журам /3 хх-н 144-154/, П.Дгийн хүсэлт /3 хх-н 155-156/, Дансны хуулга /3 хх-н 122/,

Хохирогч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 сарын 13-ны өдөр Их Мөнх Наран ХХК-ны зээлийн мэргэжтнээр ажилд орсон. Тухайн үед ХХК нь Дарханд 3 салбартай үйл ажиллагаа явуулж байсан. ...Олон улсын салбар дээр ажиллаж байх үед 5 ширхэг хуурамч гар утас барьцаанд тавьсан байсан. Манай ажилчид тухайн үед хуурамч гэж мэдээгүй 5 ширхэг гар утсыг барьцаанд авсан байдаг. Тухайн Т.Б 2.600.000 төгрөгийг төлсөн гэсэн. Харин М.Т болохоор 3.900.000 төгрөгийг төлөөгүй юм байна лээ. Одоо манай компани 3.900.000 төгрөгийг гаргуулж авах ёстой. Түүнийгээ л гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 хав 234-235 тал/,

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 сард С.Сгэх залуу орж ирээд I phone 6 маркийн гар утас, монет бөгж зэрэг эд зүйл тавьж аваад явдаг байсан бөгөөд сүүлд нь итгээд 2018 оны 11 сарын 01-ны өдөр I phone 8 plus маркийн гар утас тавина би яарч явж байна, удахгүй авна гэхээр нь тухайн үед хүн ихтэй байсан учир шалгаж амжилгүй өмнө нь үйлчлүүлдэг байсан учир итгээд авсан бөгөөд тус I phone 8 plus маркийн гар утасны авах хугацаа дуусаагүй байхад 2018 оны 11 сарын 12-ны өдөр мөн С.Сгэх залуу өөрийн гадаад паспортыг барьж орж ирээд надад I phone X маркийн гар утас байна 256 гигабайт багтаамжтай, хар өнгийн гэртэй гар утас байна гэхээр нь энэ гар утсыг барьцаанд тавих гэсэн юм. Би тээврийн хэрэгслийн наймаа хийдэг учир машинаа зарчихвал утсаа авчихна гэж хэлэхээр нь би өөрийн чадвараараа тухайн гар утсыг шалгаж авдаг байсан. тэр гар утас нь кодтой байна гэж хэлээд буцааж өгсөн бөгөөд ширээний доор сим картаа авч кодоо гаргасан бөгөөд хуурамч гар утсаар сольсон гэж бодож байгаа юм. Надад нийт 2.600.000 төгрөгийн хохирол учирсан ба би тухайн хүн рүү асуудлыг хэлэхэд төлж барагдуулсан байдаг. Би хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 237-238/,

Гар утасны үнэлгээ I phone X 200000 төгрөг, I phone 8 plus 150000 төгрөг /2 хав 249-250 тал/

Гэрч Г.Дн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гар утаснууд зах кээл дээр 100.000-200.000 төгрөгийн үнэтэй бөгөөд тус газарнуудыг хүмүүсийн мэдлэгүйг даламдуулж зардаг тус гар утаснууд зарагдах боломжгүй гар утас юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 245/

Гэрч Б.Цн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гар утас Хятад улсад 150.0-200.0 төгрөгийн үнэтэй байдаг. Харин оригал нь 1.500.000-1.100.0000 төгрөгийн үнэтэй байдаг. Анх гарч үйлдвэрлэгдэж эхлэхдээ 2.300.000 төгрөгийн үнэтэй байсан...” гэсэн мэдүүлэг, 68 зээлийн гэрээ /2-р хх-н  225-226/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-н  228/,

 

            2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр Iphone X маркийн 256GB багтаамжтай 2017 онд үйлдвэрлэгдсэн, IMEI5 9585134079145898 хар өнгийн хэрэглэж байсан-200.000 төгрөгөөр,  Iphone 8 plus маркийн 256GB багтаамжтай 2017 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн хэрэглэж байсан -150.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ /2-р хх-н 249-250/,

Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 11 сарын 13-ны өдөр С.Сгэх залуу өөрийн гадаад паспортыг барьж орж ирээд би гар утас зардаг юм аа гээд надад I phone X маркийн гар утас 256 гигабайт багтаамжтай, цагаан өнгийн гэртэй кодгүй 2 ширхэг гар утас, нөгөө нь хар өнгийн  I phone маркийн 256 гигабайт багтаамжтай гар утас барьж орж ирсэн бөгөөд эхний 2 гар утсыг манай найз ирээд авчихна, нөгөө гар утсыг удахгүй авчина гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг гар утсыг 1.300.000 төгрөгөөр, цагаан өнгөтэй 2 ширхэг Iphone X маркийн гар утсыг нийлээд 2.600.000 төгрөгөөр авсан. Анх утас авахдаа шалгаж авдаг байсан гэхдээ би гар утас оригинал нь ямар байдаг талаар мэдэхгүй юм. Сүүлд нь манай байгууллага дээр гар утсыг хэрхэн оригнал, хуурамчийг мэдэх талаар сургалт ороод мэдсэн юм. Надад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 34-35/

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”.. Тус гар утаснууд дуураймал гар утаснууд байх ба асахдаа андройд үйлдлийн системтэй дотор үзэхэд аливаа үйлдэл  хийхэд хүндрэлтэй байна. Харин оригинал гар утаснууд IOS үйлдлийн системтэй байдаг. Гадна талаас харахад камер болон оригинал утас дээр байдаг зарим таних тэмдэгтүүд байхгүй байна.Тус гар утаснуудыг ашиглах боломжтой бөгөөд ярих, фэйсбүүк зэрэг эд зүйлээр  ашиглах боломжтой ч зарим үйлдлийн систем төхөөрөмж татаж авах боломжгүй байдаг. Тухайн гар утаснууд хятад улсад 150,000-200,000 төгрөгний үнэтэй байдаг бөгөөд оригинал гар утаснууд АйпонеХ 1,500,000, Айпоне плас 8 1,100,000 төгрөгний  үнэтэй байдаг ба анх гарч үйлдвэрлэж эхлэхдээ  буюу 2019 оны эхээр дунджаар 2,300,000 төгрөгний үнэтэй байсан.  гэх мэдүүлэг /3-р хх-н 43/, Гар утасны үнэлгээ нийт 450.000 төгрөг /3-р хх-н 48/, Эд зүйлс хураан авсан тэмдэглэл /3 хх-н 30/

Хохирогч Б.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын дундуур санаж байна миний төрсөн өдөр ах З нь миний эзэмшлийн 60-75 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймаг руу унаж гэр рүү гээ явсан юм. Тухайн үед ах Б.З замд машин эвдрээд Дарханд байдаг аавын ах Бд гэх хүний хашаанд тавьсан гэж байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа манай хамаатан С.Сүхээ буюу С гэх залаа манай ахтай уулзаж машиныг чинь засаад өгье гэж хэлээд аваад явсан байсан. ...Би машинаа 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан.Энэ асуудлаас хойш  2 жил боллоо. Ингээд зугатаагаад байгаа болохоор бид нар цагдаагийн байгууллагад хандсан ...” гэсэн мэдүүлэг /3 хх-н 90-91/,

Гэрч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 сарын дундуур санаж байна. Би Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд аав Бгийнд байж байгаад өөрийн хүү Б.Т эзэмшлийн 60-75 СЭҮ улсын дугаартай ниссан экстрайл маркийн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймаг руу засуулахаар авч явсан юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэлтэй Хөтөл хороололд байдаг аавын төрсөн ах Д.Б гэх айлд аваачиж орхисон юм. Тэгээд хэд хоногийн дараа манай хамаатан гэх С.Сгэх залуу над руу залгаж таны засуулах машин чинь хаана байгаа юм бэ? би мотор олчихлоо засаад өгье, түлхүүр нь хаана байгаа бэ гэж хэлэхээр нь машин түлхүүрийг С авч машин асаагаад явсан гэж байсан юм. Тэгээд 2019 оны 11 сард Стой уулзсан чинь машиныг мөргөлдүүлээд унах аргагүй болгосон хэд хоногоос мөнгийг чинь төлнө гэж хэлсэн юм. Тэгээд тэрнээс хойш С хаана байгаа нь мэдэгдэхгүй, ээж Дгаас асуухад гадаад гараад явсан ирж байгаад учраа олно биз гэж хэлж байсан. ...тэр машины мотор болохгүй байснаас бусдаар зүгээр байсан...” гэх мэдүүлэг /3 хх-н 93-95 /,

Гэрч Д.Бы мөрдөн шалгах ажилагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын дундуур санаж байна намайг Дархан-Уул аймаг Хөтөл хороолол 2-р гудамжны 01 тоотод байхад миний төрсөн дүүгийн хүү Б.З манай хашаанд өөрийн хүү Б.Т эзэмшлийн ниссан экстрайл маркийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн, засварт оруулахаар авч ирсэн юм гэж хэлээд түлхүүрийг нь надад үлдээсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа Б.З над руу ярьж С.Смашин засуулах юм байна машин өгөөд явуулчихаарай гэж хэлсэн юм. Тэгээд С ганцаараа ирээд манай хашаанд байсан машин аваад явсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-н  96/,

 Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллангаанд өгсөн:“...С өөрөө санаагаараа ярьж байгаагүй, гэхдээ янзалж байгаа удахгүй машиныг чинь сольж өгье гэх мэтээр ярьж байсан зүгээр л хугацаа хожиж байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-н 98/, 6075 СЭА улсын дугаартай Nissan X-Trail маркийн автомашиныг эрэн сурвалжилж ажилласан материалууд /3 хх-н 114-118/,

2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Капитал Зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Үнэлгээнд хамрагдсан дээрхи автомашины зах зээоийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний байдлаар 5.000.000 төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээ /3 хх-н 120/,

Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С гээд манай хадам дүү Гн найз байдаг юм дүүгээрээ дамжуулж Стой танилцаж байсан. С надаар машин тэргээ засуулаад явдаг байсан. 2018 оны 11 сарын 28-ны өдөр С над руу залгаад асахгүй 171 кровн байна та худалдаж авах уу би 2500000 төгрөгөөр авч байсан юм та 2800000 төгрөгөнд авах уу гээд залгасан тэгээд би машиныг эхэлж үзэхэд 9031 ДАХ улсын дугаартай гайгүй машин байхаар нь би Сын өгсөн данс болох Иын 5132032673 дугаартай дансанд 2.800.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би тухайн машиныг 7 хоногийн дотор асаагаад байж засаж байсан чинь С граж дээр ирээд наад машиныг чинь Б ахдаа өгчихий тэгээд таньд би энэ машиныг зарахаараа 3.200.000 төгрөг гаргаад өгье гээд унаж явсан машинаа хэлсэн тэр үед өөрөө бас нэг 171 кровн маркийн машин жолоодож явсан юм. Тэгэхээр нь би итгээд машиныг буцааж өгөхөөр болсон тэр үед С хэлэхдээ Б ахад худалдаж авсан гэж битгий хэлээрэй би таньд мөнгийг чинь найдвартай өгнө гээд байсан. Уг нь надаас мөнгө авахдаа нэрээ шилжүүлчих гэж байсан би нэрээ шилжүүлж амжаагүй явж байсан юм. Тэр машин нь Сын хамаатан Иын нэр дээр итгэмжлэхтэй байсан. С унаж явсан машинаа зарчаад өгнө гээд аваад явсан. ...Би урьд нь Соос 2-3 удаа машин худалдаж авч байсан ямар нэгэн асуудал гарч байгаагүй тэр машиныг буцаан авч Б гэж ахдаа өгчихөөд надад өөрийнхөө унаж байсан 171 кровн маркийн машиныг зараад 3 200 000 төгрөг болгоод өгье гэхээр нь итгээд тэр машиныг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 141/

Гэрч А.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ мөнгийг аваагүй, С миний нэр дээр тэр машиныг шилжүүлсэн байсан одоо хэний нэр дээр байгаа тэр машиныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /3 хав 143/

Гэрч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед 9031 ДАХ дугаартай 171 маркийн кровн машиныг худалдаж авсан юм тухайн хүнээс итгэмжлэх хийлгэж аваад тэгээд асахгүй болохоор утсаар яриад нөгөө хүнд хэлсэн чинь чамд би асдаг машин өгсөн юу яриад байгаа юм гээд хэлэхээр нь хэсэг асаах гэж оролдоод асахгүй болохоор нь хямд зарна гэж зар тавьсан. 2018 оны 11 сард байхаа сайн санахгүй байна ямар ч байсан цас орсон байсан тэгэхэд С ирж үзэж хараад тохиролцож ойлголцоод 2 200 000 төгрөгөөр зарахаар болоод бэлэн 2 сая төгрөг аваад 200.0 төгрөгийг нь С удахгүй өгий гэж хэлээд авсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-н 146/,

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн манай дүү С над руу утсаар яриад нэг хямдхан машин байна худалдаж авах уу гэхээр нь би Сын хамтаар очиж үзсэн тэгэхэд энэ 90-31 ДАХ улсын дугаартай тоёота 175 кровн маркийн машин байсан. тэр машины мотор гэмтэлтэй асахгүй байсан болохоор 2 сая гаруй мянган төгрөгөөр авсан. Би мөнгийг нь бэлнээр С өгсөн. С тэр машиныг дүү Иын нэр дээр шилжүүлээд Аийн граш дээр засуулахаар аваачиж өгсөн. Би түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа Аээс нөгөө машинаа авахад уг нь наад машиныг чинь С надад зарсан байсан юм гэж А хэлэхээр нь тоглож байгаа юм байх гээд бодож байсан чинь надад хэлэхгүйгээр А-д тэр машиныг зарж байгаа юм гээд 2800000 төгрөг авсан байсан юм байна лээ би бүр сүүлд тэрийг нь мэдсэн. Энэ машиныг У гэж хүнээс худалдаж авсан....”, Дансны хуулга /3 хх-н 132/, А.Иын дансны хуулга /3 хх-н 135-138/,

Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2018 оны 01 сарын 03-ны өдөр фэйсбүүкээр дамжуулан зарын грүпп дээр Тоёота аллион маркийн машин зарна гэж зар байсан бөгөөд зарын дагуу манай гэрийн гадаа С гэх залуу өөрийн гэх усан цэнхэр өнгийн тоёота аллион маркийн машинтай ирсэн. Тэгээд машиныг үзээд маргааш нь 10 сая төгрөгөөр авахаар болоод салсан. Тэгээд би 2018 оны 01 сарын 04-ний өдөр өөрөөсөө 3 сая төгрөг банк бусаас уг машиныг барьцаалан 7 сая төгрөг зээлээд авахаар болсон. Тэгээд машиныг унаад явж байтал машины пар хүйтэн үлээгээд байсан, тэгэхээр нь хүйтэн үлээгээд байна гэж С хэлтэл та өөрөө янзлуулчих гэсэн тэгэхээр нь 150.0 төгрөгөөр засуулаад зүгээр болсон. Тэгээд 2, 3 хоног машин зүгээр унаад явсан. Тэгсэн машины кроп нь эвдрээд араандаа орохоо байсан. тэгэхээр нь би дахиад С руу залгаад хэлэхэд Тэгэхэд эвтэйхэн явж байгаад Говь саун дээр машиныг аваачин С надаас машин аваад 3 хоногийн дотор засаад өгнө гэж хэлээд авсан. Тэгээд бараг 10 гаран хоног засуулаагүй байна гээд яваад байсан. Тэгсэн уг асуудлаас 20 хоногийн дараагаар нэг дугаараас залгаад гэрийн тань гадаа яваад очий гэсэн. Тэгсэн 2 үл таних залуу ирээд миний авсан машины бичиг баримтыг барьчихсан бид нар С гэх хүнээс уг тоёота аллион машин худалдаж авсан юм. тэгсэн нэр дээрээ шилжүүлж өгнө гэчихээд С алга болчихлоо гэсэн. ...Машин бол Дарханд тэр хүүхдүүдэд байгаа гэж хэлж байсан юм. Тухайн үед С өөрөө утсаар надтай холбогдоод би машиныг зарчихлаа, таны мөнгийг өгнө банк бусыг чинь төлчихнө ахаа гээд байсан. Тэгээд би тэр 2 залууд наад машин чинь банк бус дээр өртэй байгаа дээрээс нь уг С надад өртэй байгаа учраас нэр дээр шилжүүлж өгөхгүй гэж хэлээд явуулсан. Ахин тэр залуус ирээгүй, тэрнээс хойш цувуулж байгаад надад С 2.800.000 төгрөг өгсөн. ...Би бол гэрээ л хийсэн болохоос нэр дээрээ яг шилжүүлээгүй, шууд банк бусын нэр дээр шилжүүлсэн...”, “...Хохирогчоор Б.Л-аас дахин “...нийт 10 сая төгрөг авах ёстой байснаас 2 800 000 төгрөг авсан одоо Есөн финанс ББСБ үлдэгдэл мөнгийг гаргуулж авмаар байна ....” гэсэн мэдүүлэг /3 хх-н 164-165/,

Автомашин худалдан худалдан авах гэрээ, Есөн финанс ББСБ хийсэн гэрээ /3 хх-н  166-178/

Хохирогч Г.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын орчим найз Батболдтой холбогдож байсан бөгөөд Батболд надад манай дүү С.С Италид байдаг цуг Итали явах уу гэхээр нь тэгье гэж хэлээд бид хоёр цуг С гэх дүүгээр нь дамжуулан Итали явахаар болсон юм. Тэгээд би Стой фэйсбүүкээр чатаар холбогдож эхэлсэн бөгөөд бид хоёрт надтай хамт миний байранд бай, ажил олж өгнө гэж хэлэхээр нь итгэсэн бөгөөд надад Итали явах тиз захиалж өгнө, амьдрах эрх чинь 1 жилийн хугацаатай гарсан байгаа тизний мөнгө 1240000 төгрөг гэж хэлэхээр нь 2019 оны 07 сарын 23-ны өдөр Г гэх хүний 5025928490 дугаарын данс руу 400 000 төгрөг шилжүүлж, 2019 оны 07 сарын 24-ний өдөр 840 000 төгрөгийг шилжүүлж нийт 1 240 000 төгрөгийг Г гэх хүний данс руу шилжүүлсэн. ...Би С руу нийт бэлэн 1240000 төгрөг шилжүүлж Хөвсгөл аймаг Ханх суманд 20 орчим хонохдоо 100 доллар /монгол мөнгөөр 256000 төгрөг/, Орос улс руу очихдоо мөн 100 доллар түүний хамт самсунг эс-7 маркийн гар утас зэргээр хохирч залилуулсан...”,  “...Тухайн үед Монгол улсад ажилтай Италиас машин явуулсан чинь Алтанбулагийн хил дээр гацсан байна энэ машиныг 14 хоногийн дотор шийдчихээд буцаад Итали улс руу явъя гэж хэлэхээр нь итгээд очиж авсан бөгөөд замд явж байхдаа надаас самсунг Эс-7 маркийн гар утас болон 100 доллор авсан. Тухайн үед хоол ундгүй болсон тул мөнгө төгрөг дараа нь өгөөрэй гэж хэлээд би 100 доллараа өгсөн юм. С надад хариуд нь маргааш Монгол банк онгойхоор таны монгол данс руу шилжүүлээд өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Харин өмнө нь Хөвсгөл аймгийн Ханхын хил дээр ирж аваач гэж хэлэхэд ундаа хоолны мөнгө гэж 100 доллор зарцуулсан ба нийт 200 доллор самсунг Эс-7 маркийн гар утас байгаа юм...” гэсэн мэдүүлэг /4 хх-н 24-25,  4 хх-н 22-23/,

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.С-д руу чатаар харилцаж би Итали улсад байна ахаа гэхдээ Монгол улсад очоод цагдаагийн байгуулагад асуудалтай байгаа бөгөөд тухайн асуудлыг шийдээд буцаад Итали улсад ирчимээр байна Би тухайн газар ирээд хөлөө олчихлоо таны мөнгийг болон бусад хүний мөнгийг өгчихье гэж хэлэхээр нь хамаагүй ахын дүү ирээд асуудлаа шийдчих гэж хэлсэн чинь та надтай цуг явах уу гэж хэлэхээр нь би хамаагүй хамт явъя гэж хэлсэн. За тэгье ахаа би таны Итали явах тизийг сарын дараа захиалчихъя тэгээд асуудал шийдэгдэх байх гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд надад хэлэхдээ за тийзийг чинь захиалчихлаа сарын дараа ниснэ гэж хэлээд миний чат руу тийзний зураг явуулсан. Тухайн зургийг манай найз руу нэгэн адил явуулсан юм шиг байна лээ Тэгээд би найз нөхөддөө ийм асуудал болсон Итали явлаа тийз нь ингэж захиалсан гээд чатны зургаа үзүүлэхэд манай найз Х хамт явах санаагаа хэлсэн бөгөөд надаар дамжуулж Стой чатаар холбогдож 1240000 төгрөг Г гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг /4 хав 27-28 тал/

Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 сарын 23-ны өдөр манай үеэл ах буюу миний аав Бын эгч Дгийн хүү болох С над руу инстаграм хаягаараа миний дүү ах руугаа дансаа явуулчих чам руу нэг хүн мөнгө явуулна. Тэр мөнгийг чи энэ данс руу явуулчих гээд нэг дансны дугаар явуулсан. Тэгээд уг мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 хх-н 30/

Гэрч П.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би энэ талаар мэдэхгүй байна. Голомт банкны нийт 2-3 данс байгаа олон улсын карт ч байгаа С нээлгэж байсан юм...” мэдүүлэг /4 хх-н 31/,

Гэрч А.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би С.Сыг танина. Сын аав С манай ээж У-ийн төрсөн дүү бөгөөд багаасаа С.Сыг таньдаг байсан юм. Миний үеэл ах юм. С.Сминий Худалдаа хөгжлийн банкны картыг ашигладаг байсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-н 33/, Дансны хуулга /4 хх-н 44, 51, 56/, Гар утасны үнэлгээ 230.0 төгрөг /4 хх-н 38/

Хохирогч Н.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2019 оны 09 сарын эхээр фэйсбүүкээр Унгар улс руу ажиллах хүч гаргана гэсэн зарын дагуу П гэх эмэгтэйтэй ,,,, дугаараар холбогдож тухайн үед надад ажиллах хүч гаргаж байгаа таныг Монголоос Улаан-Үүд явуулаад тэндээс Улаан-Үүдээс Москва нисээд тэнд уулзахаар болсон. Тэгээд 2019 оны 09 сарын 20-ны өдөр эмчийн бичиг авна гээд 60000 төгрөгийг дүүгээрээ дамжуулж  шилжүүлсэн ба дараа нь 2019 оны 09 сарын 21-ний өдөр Улаан-Үүдээс Москва орох билетний мөнгө гэж 385000 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр Москвагаас Франц нисэх билетний мөнгө гэж 260 000 төгрөгийг 5046062810 гэх дансаар авсан. ...Ш.Пүрэвсүрэн гэх хүн надад энэ хүн явуулдаг юм шиг байна iban ibanovich гэх хаягтай урьд нь 2 хүн гаргасан гэж байна. найдвартай байж магадгүй холбогдоод үз гэсэн. Тэгээд би тэр хүнтэй холбогдсон. Надад таны Швейд рүү гаргах материалуудыг бүрдүүлчихлээ, та Москвад хүрээд ир гэсэн. Би зардлын мөнгө гэж надаас нийт 705000 төгрөг Пагвын Д гэх хүний Хаан банкны 5046062810 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би өөрөөсөө зардал гаргаж Улаан-Үүд рүү очсон. Тэгээд очиход нөгөө хүн утсаа авахгүй чатаа нээхээ байсан. Би тэнд газар мэдэхгүй баларсан ба тэндээсээ буцаад ирсэн. Тийшээ явсан зардал 295000 төгрөг болсон. Ингээд нийт 1000000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /4 хх-н 95-98/,

            Гэрч Ш.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө Унгар, Польш улс руу хувиараа виз гаргадаг юм. Гэтэл Д гэх хүн ажил дээр ирээд Испани улс руу гармаар байна гэхээр нь манайх гаргадаггүй гэхэд чи ахдаа тус болоод гаргаад өгөөч гэхээр нь би фэйсбүүк дээр нэг зар байна гэхдээ би энэ хүнийг танихгүй шүү гээд iban ibanovich гэх хаягийг өгсөн ба тэгээд тэр хүн Швед, Испани руу явуулдаг гэж байхаар нь би Д гэх хүнд хэлж дамжуулсан юм...” гэх мэдүүлэг /4 хх-н 100-102/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Дархан-Уул аймгийн прокурорын 12 дугаартай тогтоол /1-р хх-н 279, 2-р хх-н 107-108, 217-218/, /3-р хх-н 17-18, 64-65, 125-126, 155-156/, / 4-р хх-н15, 82/,  С.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 209/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 211, 2-р хх-н 33, 3-р хх-н 212-213/, оршин суугаа газрын тодорхойлолт / 4-р хх-н 28/, захиргааны зөрчлийн талаарх баримт /2-р хх-н 27-32/,  С.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / 1-р хх-н 2, 83, 118, 2-р хх-н 62,160/, /3-р хх-н  5, 103/, /4-р хх-н 131/,

Яллагдагч С.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 16.000.000 төгрөгөөр зарсан талаараа хэлээгүй, Шар хадны захаас машин зарсан мөнгөөрөө 13.800.000 төгрөгөөр Приус 30 маркийн машин авсан юм. Ер нь Ч анхнаасаа машинаа надад өгөхдөө чи наад машинаа зараад приус 30 болгоод өгчих гэхээр нь л зарангуутаа приус 30 маркийн машин авсан. Харин уг машиныг нь авч явж байгаад мөргөлдүүлээд задлаад зарчихсан тэрийг Ч хэлэлгүй нуучихсан юм. Уг машин мөргөлдсөн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгагдаж байна...”, “... П.Ц бид хоёр багын найзууд би найзаасаа уучлалт гуйсан. П.Ц надаас нэхэмжлэх зүйл байхгүй...”, “...Тиймээ би энэ мөнгийг өмгөөлөгчийн хөлс гэж авсан. Б гэдэг хүнтэй би Д гэх наториат хийдэг байсан өөрийн танил хүнээр дамжуулу танилцаад Б-д шүүхийн тогтоолыг 2017 оны 07 сард 10 дугаар хороололд уулзаж танилцуулаад тэгэд үдээс хойш нь залуучууд зочид буудлын өмнө А-ээс бэлнээр 2.500.000 төгрөгийг авч Б-д бэлнээр 1.500.000 төгрөгийг өгөөд өөртөө 1.000.000 төгрөгийг авч үлдсэн. Би 5.000.000 төгрөг гээд нөгөө хүмүүст хэлье тэгээд 2.000.000 төгрөгийг нь би аваад таны гадуур явах ажлыг би хөөцөлдөж өгье гэж хэлсэн.  Тэгэхэд Б зөвшөөрсөн гэхдээ гэрээгээ 3.000.000 төгрөгөөр хийхээр тохирсон...”, “...“...Би өөрийн авсан 2500000 төгрөгийг буцааж өгсөн мөн Д өмгөөлөгчийн өгөх ёстой 2500000 төгрөгнөөс С-д 500.000 төгрөгийг өгсөн...”, “...“...Би  М-ас авсан мөнгөө гадаад явах зардалдаа хэрэглэсэн...”, “...Гэрчээр С.Сын “...Би 2018 оны 10 сарын орчим 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд монголд орж ирсэн. Grand mark 2 тээврийн хэрэгслийг зарах гэж FB-д зар тавьж сар орчимын дараа үл таних хүн ирээд тухайн тээврийн хэрэгслийг I phone маркийн 6 утас оролцуулж 1 утсыг 1 сая төгрөгөнд үнэлж тус I phone X маркийн утсыг өөрөө барьж байтал хульхи хуурамч утас гэдгийг мэдсэн бөгөөд борлуулахын тулд FB-д гар утас зарна гэж тавьсан.  I phone X, I phone 8 plus маркийн гар утсыг 68 зээлийн төвд тус утаснуудыг тавихаар санал болгож тухайн өдрийн зээлийн мэргэжилтэн Б байсан. Би Б Ай поне маркийн гар утас аваачиж өгсөн. Өөрөө шалгаж үзээд авсан би ямар нэг байдлаар хуурч мэхлээгүй. Тэр гар утасыг 1.200.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Түүний дараа Ай фоне Х маркийн гар утсыг мөн Б№т шалгуулаад болох уу гэсэн чинь болно гэхээр нь 1.400.000 төгрөгийн барьцаанд тавьсан...”, “...Би энэ талаар ярьсан. Гранд-2 маркийн машиныг зарахаар зар тавьж УБ хотоос нэг хүн холбогдож 6 ширхэг гар утас солье гэхээр нь зөвшөөрөөд машинаа өгч явуулаад гар утаснуудыг авч үлдээд тухайн гар утаснуудаа 68 нэртэй ломбарданд тавьсан...”, “... Тэр үед Т-ийн 6075 СЭҮ улсын дугаартай Экстрал машин нь Дарханы хөтөл хороололд тэдний ахынх нь хашаанд  байсан.  Тэр үед Б ахын том хүү З, Б ах хоёр манай ээж рүү залгаад Т-н машиныг засуулмаар байна. Машин мэддэг хүн байна уу гэж асуусан байсан. Тэгээд Тулгаагын машиныг зах дээр зогсдог нэг машинаар ачуулаад Улаанбаатар хотод байдаг Э гэх засварчин ахын хашаанд буулгасан. Тэгээд З ахад үзүүлээд засуулах арга хэмжээ аваад байтал би өөрөө Дарханы цагдаа дээр асуудалтай байсан тул тухайн үедээ Дархан луу явсан. Тэгээд хоёр гурав хоногийн дараа Дарханаас З ах руу яриад машинаа асуухад засвар авахгүй байна. Мотор солиулна гэхээр нь Б ах болон З ах нарт хэлсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сард З ахын гэрт очиж Тулгаагын машиныг шалгаж очсон.  Тэгээд тухайн үед мөнгөний хэрэг гараад 4 дугуйг нь тайлаад Сутайн буянт гэх газарт 270.000 төгрөгөөр зарсан...”, “... Би он сар өдрийг сайн санахгүй байна. У гэх залуугаас 90-31 ДАХ улсын дугаартай Тоёотой кровн маркийн автомашиныг мотор асуудалтай явахгүй гэх шалтгаанаар хямд үнээр худалдаж авсан. Ингээд уг автомашиныг авто угаалгын газар буюу дулаан гражинд тавьж байтал А над руу захиалж авсан. Үнэ дээрээ 5-10 цаас нэмээд ахдаа өгчих гэж эмэгтэйчүүпийн ордны ард байрлах граж дээр ирж надтай уулзсан. Ингээд автомашиныг 2.800.000 төгрөгөөр тохироод нэрийг нь хэд хоногоос шилжүүлэхээр болсон учир нь У гэх залуу уг автомашины гэррийг надад шилжүүлж өгөөгүй...”, “..2018 оны 01 дүгээр сарын эхээр Лгэж танихгүй хүн надтай холбогдоод миний зарах  гэж байгаан 33-50 УНН улсын дугаартай миний эзэмшлийн Тоёото Аксион маркийн машиныг худалдаж авах гэж залгасан. Ингээд тохироод маргааш нь баруун замд байрлах Рокмон барилгын дээд давхар байрлах Есан Финанас гэх нэртэй банк бус санхүүгий байгууллагад 10.000.000 гэж хэлээрэй надад урьдчилгаа өгөх мөнга байхгүй би банк бус санхүүгийн байгууллагаас 10.000.000 төгрөгийн зээл авч байгаа гэж хэлэн урьдчилгаа 7.000.000 төгрөгийн зээл авсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 28-29, 102-103, 220-223,226-228/, / 3-р хх-н 2, 80/, / 4-р хх-н 139-141/, / 4-р хх-н 202-205/, С.С хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /2-р хх-н 99-103/ , яллагдагч С.С оргосон талаарх баримтууд / 3-р хх-н 59-63/, С.Сын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /4-р хх-н 136-138, 186-196/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн субьектив санаатай байх бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог байна. Уг гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгддэг. С.Сын дээрх үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

        Иймд шүүгдэгч С.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч С.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Сыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар С.С оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.С-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Ч /РД: .../ 28.000.000, Т.Ат /РД:.... 2.500.000, Ж.М /РД:... / 18.700.000, Т.Б/.... / 2.600.000, иргэний нэхэмжлэгч “Их мөрөн наран” ХХК-нд /РД:.... / 3.900.000,  Б.Т/РД:... / 5.000.000, Ц.А-д 2.800.000, Б.Лд /РД:.... / 7.000.000, Б.Хд /РД:...../ 1.982.000, А.Н2.900.000 /РД:...., Н.Дд /...../ 1.000.000 төгрөгийн хохирол гаргуулан тус тус олгох зүйтэй байна.

Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С энэ хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 173 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Т.Б-ээс хураан авсан хуурамч гэх I phone X, Iphone 8 plus гар утас, хохирогч М.Т с хураан авсан хар өнгөтэй, хар өнгийн гэртэй  I Phone X маркийн гар утас, Цагаан өнгөтэй /ар тал нь/ нүүр нь хар өнгөтэй, хар гялгар гэртэй I Phone X маркийн гар утас, Ар тал нь цагаан өнгөтэй, урд тал нь хар, ар дээрээ зурагтай гэртэй I Phone X маркийн гар утас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт С.С-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

               -Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Сыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар С.С оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.С оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сын цагдан хоригдсон 173 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Т.Б-с хураан авсан хуурамч гэх I phone X, Iphone 8 plus гар утас, хохирогч М.Т-с хураан авсан хар өнгөтэй, хар өнгийн гэртэй  I Phone X маркийн гар утас, Цагаан өнгөтэй /ар тал нь/ нүүр нь хар өнгөтэй, хар гялгар гэртэй I Phone X маркийн гар утас, Ар тал нь цагаан өнгөтэй, урд тал нь хар, ар дээрээ зурагтай гэртэй I Phone X маркийн гар утас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7.  Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Соос гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.С урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Ч /РД: ...../ 28.000.000, Т.Ат /РД:.... 2.500.000, Ж.М /РД:..../ 18.700.000, Т.Б/...../ 2.600.000, иргэний нэхэмжлэгч “Их мөрөн наран” ХХК-нд /РД:..../ 3.900.000,  Б.Т. /РД:...../ 5.000.000, Ц.А-д /...../ 2.800.000, Б.Лд /РД:......./ 7.000.000, Б.Хд /РД:....../ 1.982.000, А.Н2.900.000 /РД:...../, Н.Дд /...../ 1.000.000 төгрөгийн хохирол гаргуулан тус тус олгосугай.      

        10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.С урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН