Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1373

 

      2020     07        23                              2020/ШЦТ/1373

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: С.Чимэдцэеэ

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Б.Чнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б.Чхолбогдох эрүүгийн 2006 00000 1566 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Б. Ч,        

  Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 604 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 278 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 287 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугцаагаар хорих ялаар тус тус шийтгэж уг хорих ялуудыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг эдлэж байгаад 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 11 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг хугаанаас өмнө иэнсэн суллагдаж байсан.    

         Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугцаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

         Говьсүмбэр аймгийн сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 лэх хэсэгт зааснаар 3 сарын хугцаагаар баривчлах ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугцаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугцааагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын сарын хугацаагаар тогтоосон, хорих 401 дүгээр ангиас эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан

          Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Б.Чнь согтуурсан үедээ 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр гудамжинд Б.Мгийн толгойн тус газар нь  гараараа цохиж,хөлөөрөө өшиглөж түүний биед нь зүүн зовхинд цус хуралт,зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч Б.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр амралтын өдөр байсан. Хашаандаа юм хийж байгаад охинтойгоо хамт дэлгүүр явж байхад нэг эрэгтэй, нэг эмэгтэйг үсдээд чирээд байхаар нь салгахыг хичээсэн. Тэгээд салгах гэж байгаад цохисон. М чулуу хөөж явсаар байгаад манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь гэр рүүгээ ороогүй найзындаа байж байгаад гараад ирэхэд цагдаагийн байгууллага ирсэн байсан. Нэг эмэгтэйгээ үсдээд байсан болохоор тэвчээгүй. Тэдгээр хүмүүс хоорондоо муудалцаж байсан. Миний шанаа руу хальт гараараа цохихоор нь зөрүүлээд цохисон. Маргааш нь нүдэнд нь хөхрөлт үүссэн байсан гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Мгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-8, 12-13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Дмэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6766 дугаар дүгнэлт /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Дгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 43-51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, хохирлын баримт /хх-н 38-40/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхээс шүүгдэгч Б.Чыг согтуурсан үедээ 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр гудамжинд Б.Мгийн толгойн тус газар нь  гараараа цохиж,хөлөөрөө өшиглөж түүний биед нь зүүн зовхинд цус хуралт,зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

        

 Шүүгдэгч Б.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэг эмэгтэйгээ үсдээд байсан болохоор тэвчээгүй. Тэдгээр хүмүүс хоорондоо муудалцаж байсан. Миний шанаа руу хальт гараараа цохихоор нь зөрүүлээд цохисон. Маргааш нь нүдэнд нь хөхрөлт үүссэн байсан гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Б.Мгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ц найзынхаа гэрт эхнэр Д, түүний найз Ч нартай ирээд байж байгаад гарч явахдаа гудамжинд үл таних залууд ямарч шалтгаангүйгээр зодуулсан. Тэгэхээр нь би дагаж явж байгаад гэрийг нь мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /хх-н 12-18/

         Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгээд бид нар гараад гудамжинд явж байхад үл таних хоёр бага насны охин дагуулсан залуу манай нөхөрийг учиргүй зодоод эхэлсэн. Найз Э бид хоёр салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд зодож байгаад өөрөө зугатаад яваад өгсөн араас нь манай нөхөр дагаж байгаад гэрийг нь мэдээд цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6766 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Б.М-гийн биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх  эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоогджээ /хх-н 24-25/,

Яллагдагч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 07-нй орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 9 дүгээр гудамжинд бага охин А-тай дэлгүүр орчихоод гудамжаар ороод явж байсан чинь нэг эрэгтэй хоёр эмэгтэй хүмүүс хажуугаар хэрэлдээд өнгөрсөн. Ард гэнэт муухай орилоод байхаар нь би эргээд харсан чинь цэнхэр цамцтай дунд зэргийн махлаг эмэгтэйг эрэгтэй нь нэг гараараа үсдээд доош нь дарсан нөгөө гараараа цохиод, хашаа мөргүүлээд байсан нөгөө эмэгтэй нь салгах гээд болиочээ гээд орилоод оайсан. Би нэг орхиж явах гэснээ болиод наанаас нь дөхөж очоод болиочээ эмэгтэй хүнийг ингэж болохгүй ээ толгой тархийг нь хагалчихлаа гээд гэж хэлсэн чинь нөгөө эрэгтэй хүн тэр эмэгтэйг тавьчихаад над руу ирээд пизда минь чамд ямар хамаатай юм гээд над руу ууртай ирээд намайг цохих гэхээр нь би бултаад зөрүүлээд би баруун гараараа цээжин тус газарт нь нэг цохиосон чинь тэр хүн хойшоо ухрахаар нь би баруун хөлөөрөө гэдэс рүү нь жийсэн чинь доошоо бөгсөөрөө суучихсан тэгэхээр нь би орхиод тэр 2 эмэгтэйг та нар зодуулж байхаар яваач гэж хэлээд би охиноо дагуулаад явсан чинь нөгөө эрэгтэй араас босч ирээд ална аа гээд дайрахаар нь охин бид 2 зугтаасан. Араас чулуу шидэх гээд нэлээн хол газар 6-н айлын хашаа өнгөртөл хөөгөөд манай хашаа ойртоод иртэл хашаанд байсан том жижиг нийлсэн олон хүүхдүүд гараад ирэнгүүт би бодохдоо нөгөө согтуу над руу чулуу шидэх гэж байгаад чулуугаар хүүхдүүд онож магадгүй гэж бодоод би өөдөөс нь очсон чинь зангидсан гарын хэмжээний том чулуу над руу шидсэн. Арай намайг оноогүй тэгэхээр би дөхөж очоод нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиод хавирч унагаад хөл рүү нь нэг өшиглөчихөөд явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 30-32/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

шүүгдэгч Б.Ч-ын  согтуурсан үедээ 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр гудамжинд Б.М-гийн толгойн тус газар нь  гараараа цохиж,хөлөөрөө өшиглөж түүний биед нь зүүн зовхинд цус хуралт,зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд  нь  зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэгдэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож  байна гэж шүүх дүгнэв.

 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогчид учирсан хохирол 75.000 төгрөгийг өгсөн ба хохирогч цаашид . гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 65/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ч-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Чнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. А овогт Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  Б.Ч800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

         5. Шүүгдэгч Б.Чнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Чнь бусдад төлөх төлбргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН