| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1583/Э |
| Дугаар | 1616 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1616
2020 09 07 2020/ШЦТ/1616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч К.Чимгээ,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Гт холбогдох 2006 00000 2231 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Голомт банкинд программын инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, А овогт Бийн Г /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 14 настай, насанд хүрээгүй хохирогч Ч.Энхжинтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн хуучин эцэст удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн: “Би насанд хүрээгүй гэж мэдээгүй. Том биетэй өндөр охин байсан. Надад анх чатаар 15 настай гэж хэлж байсан ч уулзахад “тоглосон юм, би 18 настай” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Энхжингийн өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн хуучин эцэст байх гэртээ байхад над руу “Ganaa Ganaa” гэх хаягнаас “hi” гэж чат бичсэн. Би хариу бичихэд “танилцах уу” гэж асуухад нь би зөвшөөрөөд танилцсан. Ингээд бид хоёр чат бичиж байхад “би танай гэрийн гадаа яваад очьё” гэхээр нь би тэр залууг ирэхгүй байх гэж бодоод “за за хүрээд ир” гэж хэлсэн... Манай гадаа цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг урд талын суудал дээр суучих гэсэн. ...Ингээд сууж байгаад Ganaa Ganaa хоёулаа хойд талын суудал дээр сууя гээд бид хоёр хойшоо суухад намайг унсэж миний гарыг атгаад “яасан гоё гартай юм б”э гэсэн... Мөн намайг тэврээд миний биеийг илээд хувцасыг тайлах гээд байхаар нь “за байж бай” гээд би өөрөө хувцасаа тайлсан. “”Ganaa Ganaa” мөн өөрийнхөө хувцасыг тайлаад би хоёр бэлгийн харьцаанд орсон... Түүнээс хойш фэйсбүүкээр чат бичиж байгаад уулзаж бэлгийн харилцаанд ордог болсон. Нийт 6 удаа харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орох болгондоо бэлгэвч хэрэглэдэг ба манай Дарь эхийн байшингийн гудамжны ойролцоо хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8562 дугаартай:
“1. Ч.Энхжингийн охин хальс бүтэн байна.
2. Ч.Энхжингийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.
3. Ч.Энхжин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
4. Ч.Энхжингийн цус нь В / III / бүлэг байна.
5. Б.Энхжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн: “... Энхжин гэх охины охин хальс бүтэн, урагдаагүй байсан. Бэлгийн харьцаанд ороод охин хальс нь урагдаж гэмтэхгүй байж болно. Энхжин нь цагираг хэлбэрийн охин хальстай байсан. Тус цагираг хэлбэрийн нимгэн, уян, амархан сунаж, сунамтгай, чанартай байх тул уг охин хальс сунаад урагдаагүй үлдсэн байна...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид хоёр үнсэлцэж, би өөрөө өөрийнхөө бүх хувцасыг тайлаад, мөн Энхжин гэх тэр охин өөрийнхөө өмсөж байсан өмдөө дотуур өмдтэйгээ бүгдийг нь тайлсан, тэгээд бид хоёр нэг удаа бэлгэвч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон. Тэгээд бэлгийн харилцаанд орж дуусаад Энхжин гэртээ орсон, би өөрийн гэр лүүгээ харьсан... Би Ч.Энхжин гэх охинтой 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон бэлгийн харилцаанд орох үедээ байнга бэлгэвч хэрэглэдэг байсан. Энхжин бид хоёр бэлгийн харилцаанд орох үед бид хоёрын дунд ямар нэгэн эсэргүүцэж тэмцэлдсэн зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.50-51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 14 настай, насанд хүрээгүй хохирогч Ч.Энхжинтэй Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн хуучин эцэст удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Энхжингийн өгсөн: “... Мөн намайг тэврээд миний биеийг илж хувцасыг тайлах гээд байхаар нь “за байж бай” гээд би өөрөө хувцасаа тайлсан. “Ganaa Ganaa” мөн өөрийнхөө хувцасыг тайлаад би хоёр бэлгийн харьцаанд орсон... Түүнээс хойш фэйсбүүкээр чат бичиж байгаад уулзаж бэлгийн харилцаанд ордог болсон. Нийт 6 удаа харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орох болгондоо бэлгэвч хэрэглэдэг ба манай Дарь эхийн байшингийн гудамжны ойролцоо хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8562 дугаартай:
“1. Ч.Энхжингийн охин хальс бүтэн байна.
2. Ч.Энхжингийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.
3. Ч.Энхжин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
4. Ч.Энхжингийн цус нь В / III / бүлэг байна.
5. Б.Энхжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн: “... Энхжин гэх охины охин хальс бүтэн, урагдаагүй байсан. Бэлгийн харьцаанд ороод охин хальс нь урагдаж гэмтэхгүй байж болно. Энхжин нь цагираг хэлбэрийн охин хальстай байсан. Тус цагираг хэлбэрийн нимгэн, уян, амархан сунаж, сунамтгай, чанартай байх тул уг охин хальс сунаад урагдаагүй үлдсэн байна...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид хоёр үнсэлцээд би өөрөө өөрийнхөө бүх хувцасыг тайлаад, мөн Энхжин гэх тэр охин өөрийнхөө өмсөж байсан өмдөө дотуур өмдтэйгээ бүгдийг нь тайлсан, тэгээд бид хоёр нэг удаа бэлгэвч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон. Тэгээд бэлгийн харилцаанд орж дуусаад Энхжин гэртээ орсон би өөрийн гэр лүүгээ харьсан... Би Ч.Энхжин гэх охинтой 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон бэлгийн харилцаанд орох үедээ байнга бэлгэвч хэрэглэдэг байсан. Энхжин бид хоёр бэлгийн харилцаанд орох үед бид хоёрын дунд ямар нэгэн эсэргүүцэж тэмцэлдсэн зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.50-51/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, насанд хүрээгүй хохирогч Ч.Энхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Чинзориг нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Гийг “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Б.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогч Ч.Энхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Чинзориг нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. А овогт Бийн Гийг “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Гт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Гт сануулсугай.
5. Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Ч.Энхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Чинзориг нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР