Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1635

 

 

 

 

 

 

  2020         09          09                                      2020/ШЦТ/1635

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Чинзориг,

Хохирогч Б.Намсрай, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг /ҮД:1007/,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /ҮД:0158/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эад холбогдох 2003 00285 0238 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Патролинг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны 61 дүгээр байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Эийн Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Э нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 7 цаг 26 минутын орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн 4 замын уулзварт Тоёота Приүс 20 маркийн 77-23 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Б.Намсрайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Намсрайн өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн орчимд би ногоон гэрлээр, гарцаар гарч байхад машин ирээд мөргөсөн. Би балмагдаад юу болсныг мэдээгүй. Миний өрөөсөн шанаанаас цус гарч байсан. Нэг машин ирээд намайг аваад явсан. Надад хүндэвтэр гэмтэл учирсан. Нийт хохирол төлбөр 3.600.000 төгрөг шинээр нэмж өгсөн 93.800 төгрөгийг нэмээд 3.693.800 төгрөгийн зардал гарсан. Цаашид гарах эмчилгээний зардал гэвэл өвдөгний үений хагалгаа болон эмч нарын ярьж байгаагаар нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ хийгдэнэ гэсэн...” гэх мэдүүлэг,

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-12/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Намсрайн өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 26 минутын орчим би Дүнжингаравын автобуснаас буугаад зүүн дөрвөн замын уулзварын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахаар туслах замаар ертөнцийн зүгээр баруун хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар явж байхад туслах замаар баруун гар тийш буюу Багшийн дээд рүү явах гэж байгаа тээврийн хэрэгслүүд зогсож байсан бөгөөд гэнэт хар өнгийн суудлын автомашин хаанаас гарч ирсэн бүү мэд, миний зүүн талын өвдөгний хэсэг рүү мөргөөд би толгойгоороо савж машины аль хэсэг рүү мөргөснөө санахгүй байгаа. Машинд мөргүүлж баруун гар тал руугаа газар унаад духны зүүн хэсгээс цус гарч байсан... танихгүй залуу уулзварын голд зогсож байсан замын цагдаад очиж ослын талаар хэлээд намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн дугаарыг цагдаад хэлчихээд яваад өгсөн... би Гранд мед эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн боловч эмч нь миний 2 өвдгөнд үед солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай одоогоор хагалгаа хийх боломжгүй гээд эмнэлгээс гаргасан. Хоёр өвдгөнд 1 жил 6 сар орчмын дараа бороолуулж байгаад үе солиулах хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Түмэндоржийн өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 26 минутын орчим өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн 34-79 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хотын төвөөс офицерийн чиглэлд буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 4 замын уулзвар нэвтрэхээр 2 дугаар эгнээнд зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохио хүлээгээд зогсож байтал түк хийх чимээ замын зорчих хэсгийн хойд талд дуугарахаар нь хартал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд туслах замаар буруун гар тийш эргэж байсан хар өнгийн 77-23 ХӨҮ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл туслах замын явган хүний гарцаар гарч байсан 50-60 орчим насны эрэгтэй хүнийг мөргөчихсөн, газар унасан хүн босох гээд босож чадахгүй байхаар нь би автомашиныхаа аваарын гэрэл дохиог асаачихаад машинаасаа бууж гүйгээд очих үед осол гаргасан хар өнгийн Приүс-20 маркийн автомашин хотын төв чиглэлтэй зугтаан яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунболдын өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гарсан. Тухайн үед найз Б.Ууганбатын эзэмшлийн 77-23 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.Э жолоодоод явсан ба би Баянцээл худалдааны төвийн харалдаа буугаад Э.Э “ажил руугаа явлаа” гээд явсан. Тэгтэл 08 цаг өнгөрч байх үед Э.Э над руу утсаар яриад “13-ын гэрлэн дохион дээр нэг хүн шүргэчихлээ, толиндоо харсан чинь босоод өмдөө гөвж байгаа харагдахаар би явчихлаа. Би ногоон гэрэл дохиогоор орсон, явган зорчигч улаан гэрлээр орсон” гэхээр нь би “тоглоод бай, яасан муу амтай юм бэ” гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх.34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 618 дугаартай:

“1. Б.Намсрайн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны толгойн хэсгийн бяцарсан, сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, баруун сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хөлийн шаант, тахилзуур ясны толгойн хэсгийн бяцарсан, сэлтэрсэн хугарал дангаараа хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх нэмэлт дүгнэлт /хх.44-47/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 295 дугаартай: “... Тоёота Приүс-20 маркийн 77-23 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалт а, б, г, мөн дүрмийн 3.7-д заасан а/, мөн дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн байх үндэсдэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.127/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Б.Намсрайн гаргасан гомдол /хх.4/,

Хохирлын баримтууд /хх.22-25, 102-105, 149-153, шинээр гаргасан 1 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ууганбатын өгсөн мэдүүлэг /хх.26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4197 дугаартай дүгнэлт /хх.38-39/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ж.Мөнхдөлийн өгсөн мэдүүлэг /хх.49/,

Гэр бүлийн баталгааны хуулбар /хх.65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мэндсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх.125/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ж.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх.130/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.138-139/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.154/,

Хүүхдийн төрснийн гэрчилгээний лавлагаа /шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Э нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 7 цаг 26 минутын орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн 4 замын уулзварт Тоёота Приүс-20 загварын 77-23 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хедөлгөөнд оролцохдоо явган зорчигч Б.Намсрайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.5-12/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Намсрайн өгсөн: “... явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар явж байхад туслах замаар баруун гар тийш буюу багшийн дээд рүү явах гэж байгаа тээврийн хэрэгслүүд зогсож байсан бөгөөд гэнэт хар өнгийн суудлын автомашин хаанаас гарч ирсэн бүү мэд миний зүүн талын өвдөгний хэсэгрүү мөргөөд би толгойгоороо савж машины аль хэсэг рүү мөргөснөө санахгүй байгаа. Машинд мөргүүлж баруун гар тал руугаа газар унаад духны зүүн хэсгээс цус гарч байсан... Хоёр өвдгөнд 1 жил 6 сар орчмын дараа бороолуулж байгаад үе солиулах хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Түмэндоржийн өгсөн: “... хар өнгийн 77-23 ХӨҮ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл туслах замын явган хүний гарцаар гарч байсан 50-60 орчим насны эрэгтэй хүнийг мөргөчихсөн, газар унасан хүн босох гээд босож чадахгүй байхаар нь би автомашиныхаа аваарын гэрэл дохиог асаачихаад машинаасаа буугаад гүйгээд очих үед осол гаргасан хар өнгийн Приүс 20 маркийн автомашин хотын төв чиглэлтэй зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунболдын өгсөн: “... 08 цаг өнгөрч байх үед Э.Э над руу утсаар яриад” 13-ын гэрлэн дохион дээр нэг хүн шүргэчихлээ, толиндоо харсан чинь босоод өмдөө гөвж байгаа харагдахаар би явчихлаа. Би ногоон гэрэл дохиогоор орсон, явган зорчигч улаан гэрлээр орсон” гэхээр нь би “тоглоод бай яасан муу амтай юм бэ” гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх.34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4197 дугаартай дүгнэлт /хх.38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 618 дугаартай:

“1. Б.Намсрайн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны толгойн хэсгийн бяцарсан, сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, баруун сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хөлийн шаант, тахилзуур ясны толгойн хэсгийн бяцарсан, сэлтэрсэн хугарал дангаараа хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Баруун сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх нэмэлт дүгнэлт /хх.44-47/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 295 дугаартай: “... Тоёота Приүс-20 маркийн 77-23 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалт а, б, г, мөн дүрмийн 3.7-д заасан а/, мөн дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн байх үндэсдэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх.127/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Намсрайн өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн орчимд би ногоон гэрлээр, гарцаар гарч байхад машин ирээд мөргөсөн... Надад хүндэвтэр гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Э.Э нь хохиролд 4.000.000 төгрөг нөхөн төлсөн, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Б.Ууганбат нь иргэний нэхэмжлэгчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Б.Намсрай нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Э, иргэний хариуцагч Б.Ууганбат нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох зарим албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хууулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Э.Эад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Э.Эад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хэрэгт хураан ирүүлсэн В, C, CE, D ангиллын жолоочийн 207142 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Г овогт Эийн Эыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Эад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтууд, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, Э.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтооох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.Эад тус тус сануулсугай.

          6. Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 4.000.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн В, C, CE, D ангиллын жолоочийн 207142 дугаартай үнэмлэхийг Э.Эад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

          9. Хохирогч Б.Намсрай нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Э, иргэний хариуцагч Б.Ууганбат нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР