Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2693

 

2020           07          24                                       2020/ШЦТ/1353

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал, 

улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

иргэний нэхэмжлэгч : Г.Батцогт,

шүүгдэгчийн өмгөөлөгч :  Д.Мөнхдэлгэр,

шүүгдэгч: Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2006 02259 1636 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б,       

   Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Б.Бнь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд “Дашваанжил” ХХК-ний автомашины хийгээр цэнэглэх 10 дугаар станцын эрхлэгчээр, 2020 оны 03 дугаар сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд автомашины хийгээр цэнэглэх 3 дугаар станцын эрхлэгчээр тус тус ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Дашваанжил” ХХК-д их хэмжээний буюу 19.335.849 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 07 дугаар сараас эхлэн Дашваанжил ХХК-д түгээгчээр ажилд ороод 3 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оны 06 дугаар сараас эхлэн салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. Эрхлэгч нь орлого хурааж авч тушаах, компаний үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй. 2019 оны 12 дугаар сард Н-с 10.000.000 төгрөг зээлсэн бөгөөд үүнийгээ 5 хувийн хүүтэй зээлсэн. 2 дугаар сард 10.000.000 Хонда, Стима гээд 2 төрлийн автомашин худалдаж авсан. Тухайн машиныг зарах зорилгоор худалдаж авсан. Тухай машинаа 3 дугаар сард зарах ёстой байсан боловч зарж чадаагүй. Нөгөө хүн маань мөнгөө нэхээд байхаар нь компанийхаа орлогоос аваад өгчихсөн. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны хүртэл бага багаар авч байсан. Эхлээд 2.500.000 төгрөгөөр 1 удаа, 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 1.500.000 төгрөгөөр 1 удаа орлогоосоо авсан. Машин зарагдахаар хийчихнэ гэж бодсон. Тэгээд бүтэхгүй болохоор нь өөрөө даргадаа мөнгө авсан тухайгаа хэлсэн. Орлогоо сардаа нэг удаа тушаадаг. Өвчин гарсан байсан учраас хүмүүсийн худалдан авах чадвар муудсан байсан тул автомашинаа зарж чадаагүй. У-с мөн 5.000.000 төгрөг зээлсэн байсан. Би байрны мөнгө сард 2.000.000 төгрөг тушаасан. 12 дугаар сараас дахин гэрээгээ шинэчлээд сард 1.000.000 төгрөг төлдөг болсон. У-д өдөрт 200.000 төгрөг төлж барагдуулдаг байсан. Орлогоо өөрийн дансаар дамжуулаад байгууллагын данс руу тушаадаг. Тухайн үед болчихно байх гэж бодоод компаниасаа мөнгө авсан. Би 2 машинаа нийлүүлээд 9.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд түүнийгээ компанидаа өгсөн. Одоогийн байдлаар байраа зарах гээд зар тавьсан бөгөөд зарагдчихвал компаний мөнгөө бүрэн төлнө гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний хугацаанд Дашваанжил ХХК-ний автомашины хийгээр цэнэглэх 10 дугаар станцын эрхлэгч, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд автомашины хийгээр цэнэглэх 3 дугаар станцын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд манай компанид 16.930.635 төгрөгийн хохирол учруулсан. Өмгөөлөгчийн дурдсан 1.296.000 төгрөгийг нэмэхээр нийт 17.050.735 төгрөгийн хохирол учирсан. Дээрх 1.296.000 төгрөг нь ажлын хувцасны элэгдэл, баллоны гэмтэл хамаарч байгаа бөгөөд нууц хадгалах гэрээ болон бусад гэрээн дээр дурдсаны дагуу дээрх төлбөрийг төлж байгаа. 02 дугаар сарын 21-ний өдөр 107.100 төгрөгийн хохирлыг цалин дээрээс нь суутгаж авсан, 04 дүгээр сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 07 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 9.107.100 төгрөгийг төлж барагдуулсан. Одоогийн байдлаар үлдэгдэл 7.943.635 төгрөг үлдэж байгаа бөгөөд үүнийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-25/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-9, 58-62/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-31/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах туай /хх-н 32-57/, шүүгдэгч Б.Б-с гаргаж өгсөн “Хаан банк”-ны дансны хуулга /хх-н 79-107/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ц-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 108-109/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 111/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 113-115/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.А-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 117-118/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 124-125/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг  2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд “Дашваанжил” ХХК-ний автомашины хийгээр цэнэглэх 10 дугаар станцын эрхлэгчээр, 2020 оны 03 дугаар сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд автомашины хийгээр цэнэглэх 3 дугаар станцын эрхлэгчээр тус тус ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Дашваанжил” ХХК-д их хэмжээний буюу 19.335.849 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг  2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний хооронд “Дашваанжил” ХХК-ний автомашины хийгээр цэнэглэх 10 дугаар станцын эрхлэгчээр, 2020 оны 03 дугаар сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд автомашины хийгээр цэнэглэх 3 дугаар станцын эрхлэгчээр тус тус ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж “Дашваанжил” ХХК-д их хэмжээний буюу 19.335.849 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

     Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....Нөгөө хүн маань мөнгөө нэхээд байхаар нь компанийхаа орлогоос аваад өгчихсөн. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны хүртэл бага багаар авч байсан. Эхлээд 2.500.000 төгрөгөөр 1 удаа, 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 1.500.000 төгрөгөөр 1 удаа орлогоосоо авсан. Машин зарагдахаар хийчихнэ гэж бодсон. Тэгээд бүтэхгүй болохоор нь өөрөө даргадаа мөнгө авсан тухайгаа хэлсэн. Орлогоо сардаа нэг удаа тушаадаг. Өвчин гарсан байсан учраас хүмүүсийн худалдан авах чадвар муудсан байсан тул автомашинаа зарж чадаагүй. У-с мөн 5.000.000 төгрөг зээлсэн байсан. Би байрны мөнгө сард 2.000.000 төгрөг тушаадаг байсан. 12 дугаар сараас дахин гэрээгээ шинэчлээд сард 1.000.000 төгрөг төлдөг болсон. У өдөрт 200.000 төгрөг төлж барагдуулдаг байсан. Орлогоо өөрийн дансаар дамжуулаад байгууллагын данс руу тушаадаг. Тухайн үед болчихно байх гэж бодоод компаниасаа мөнгө авсан. Би 2 машин худалдаж аваад үүнийгээ зараап төлбөрөө төлчихнө гэж бодож байсан чинь машин зарагдаагүй удаад энэ байдалд хүрсэн. Тэгээд машинаа нийлүүлээд 9.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд түүнийгээ компанидаа өгсөн. Одоогийн байдлаар байраа зарах гээд зар тавьсан бөгөөд зарагдчихвал компаний мөнгөө бүрэн төлнө...” гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Ажиллаж байх хугацаанд манай компанид 16.930.635 төгрөгийн хохирол учруулсан. Өмгөөлөгчийн дурдсан 1.296.000 төгрөгийг нэмэхээр нийт 17.050.735 төгрөгийн хохирол учирсан. Дээрх 1.296.000 төгрөг нь ажлын хувцасны элэгдэл, баллоны гэмтэл хамаарч байгаа бөгөөд нууц хадгалах гэрээ болон бусад гэрээн дээр дурдсаны дагуу дээрх төлбөрийг төлж байгаа. 02 дугаар сарын 21-ний өдөр 107.100 төгрөгийн хохирлыг цалин дээрээс нь суутгаж авсан, 04 дүгээр сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 07 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 9.107.100 төгрөгийг төлж барагдуулсан. Одоогийн байдлаар үлдэгдэл 7.943.635 төгрөг үлдэж байгаа бөгөөд үүнийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Г.Б н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Бнь манай Дашваанжил ХХК-ний Автомашин хийгээр цэнэглэх 10 дугаар станцад ажиллах хугацаандаа 2020 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 31- ний хооронд учруулсан хохирлынхон хүрээнд байгууллагаас дараах актуудыг тавьсан байгаа. Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын 31 мөн оны 02 дугаар сарын 22-ны өдөр тавьсан 859.000 төгрөг, 987.020 төгрөгний актууд нь байгууллагаас үйлдвэрлэдэг 220 граммын “Хөх дөл” нэртэй нэг удаагийн газ болон тоног төхөөрөмжнөөс дутаасан зөрүү 1.846.020 төгрөг болж байгаа. Үүнээс Б.Бнь ажиллаж байх хугацаандаа 550000 төгрөгийн тушаасан. Одоо үлдэгдэл 1.296.020 төгрөг. Мөн Б.Б2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тавьсан 2.144.470 төгрөгний актны 2.106.970 төгрөгний 1.008.270 төгрөг нь байгууллагын 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд тоног төхөөрөмжинд хийсэн тооллогны зөрүү дүн, харин 1.105.000 төгрөг нь мөн байгууллагын 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд ахуйн газны баллонд хийсэн тооллогны зөрүү мөнгөн дүн, үлдэгдэл 37.500 төгрөг нь баллоны 1 ширхэг винтелийг гэмтээсний төлбөр тус тус актаар тавигдсан байгаа. Мөн өдөр актаар тавигдсан 10.531.260 төгрөг 52 мөнгө нь энэ оны 03 дугаар сарын авто ахуйн газны орлогоны мөнгөнөөс дутуу тушаасан мөнгө байгаа. Энэ нь манай байгууллагын дэлгэрэнгүй хүснэгтэн тайлангаас харагдаж байгаа. Мөн энэ оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн актаар тавигдсан 441.600 төгрөг нь байгууллагаас үйлдвэрлэдэг 220 граммын “Хөх дөл” нэртэй нэг удаагийн газнаас дутаасан зөрүү мөнгөн дүн. Тодруулбал: /304*1453=441.600 төгрөг/, Мөн Б.Бманай байгууллагын Ахуйн хийгээр цэнэглэх 3 дугаар цахилгаан түгээх станцны эрхлэгч Э.Э-г 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд 2020 оны ээлжийн амралттай байх хугацаанд нь түр орлон гүйцэтгэсэн. Түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон тушаал нь байгаа. Тухайн үед ажиллах хугацаандаа түр орлон гүйцэтгэх хугацаандаа нийт 15.008.08 литр авто газ, 1832.075 кг ахуйн газыг тус тус борлуулсан. Үүнээс 2.907.039 литр авто газны 1 литрийг 1100 төгрөгөөр бодож 3.198.129 төгрөг, 12.100.069 литр авто газны 1 литрийг 1300 төгрөгөөр бодож 15.730.897 төгрөгний орлоготой ажилласан. Нийт тушаавал зохих мөнгөн дүн нь 18.929.06 төгрөг, 1832.075 кг ахуйн газны 1 кг-ыг 2600 төгрөгөөр бодож 4.765.150 төгрөгний борлуулалт хийж, нийт 23.694.176 төгрөг тушаахаас манай ёндоо картны хөнгөлт болох 702.463 төгрөг, мөн толланаар 110.000 төгрөг хасагдаж, нийт цахим картаар 12.891.955 төгрөг, бэлнээр 9.989.759 төгрөг тушаахаас бэлэн 8.250.045 төгрөг тушааж, 1.739.714 төгрөгийг дутуу тушаасан. Мөн энэ хугацаанд ажилласан тайлангаа гаргахдаа 60 литр авто газ борлуулснаа тайланд дутуу оруулж, 78.000 төгрөгийг тушаагаагүй^манай ёндоо картаар хөнгөлөгдсөн нийт дүн нь 697.142 болох ёстойг 702.463 төфөг болгон өсгөж 5321 төгрөгний зөрүү гаргасан, Б.Бнь нийт манай Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцанд 1.823.035 төгрөгний хохирол учруулсан байна. Хохирол учруулсан гэх 1.823.035 төгрөг нь манай Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцнаас борлуулсан авто болон ахуйн газны өдөр тутмын орлогын мөнгө болно. Үүнээс ганда Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцанд худалдан борлуулдаг хийн тоног төхөөрөмж /газ нь пилетик түүний дагалдах хэрэгсэл/, болланоос 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийг хүртлэх хугацаанд худалдан борлуулж, байгууллагад орсон орлогны мөнгөнөөс 731.750 төгрөгийг хувьдаа завшсан нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажил хүлээлцэх тооллогоор илэрсэн. Энэ хугацаанд худалдан борлуулсан тоног төхөөрөмжний тушаавал зохих 1.313.900 төгрөг, боллан худалдсан дүн 460.000 төгрөг буюу нийт 1.773.900 төгрөг тушаахаас 1.042.150 төгрөгийг тушааж, 731.750 төгрөгийг тушаагаагүй, Учруулсан нийт хохирол нь 16.968.134.52 төгрөг, үүнээс 107.100 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын цалин дээрээсээ төлсөн. Одоо нийт хохирол 16.861.034.52 төгрөг байхаас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгууллагын хаан банкны 5030208837 дугаартай данс руу 3.000.000 төгрөг тушаасан. Мөн ажиллах хугацаандаа өмсөж байсан хувцасны эдэлгээний мөнгө гэж 82.600 төгрөгний акт тавигдсан байгаа, тухайн мөнгийг нэмэхээр нийт хохирол 16.943.534.52 төгрөг болно...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-33/,

Гэрч Ч.Цмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б.Бнь  Би гурван хүүхэдтэй, Б.Бнь хамгийн том нь байгаа. 1993 онд төрсөн эцэг Бнь нас бараад би 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн баян улаан сумаас Багахангай дүүрэгт нүүж ирсэн. Тэгээд хүү Б.Бнь 1994-1998 онд намайг Багахангай дүүргийн Төмөр замын эмнэлэгт сувилагч хийдэг байх үед тухайн дүүргийн Төмөр замын цэцэрлэгт яваад, 1999-2000 оны хооронд Багахангай дүүргийн 94 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, төгсөөд 2000-2009 оны хооронд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд шилжиж ирээд, тэндээ 10 дугаар ангиа төгссөн. 2009-2013 оны хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн цахилгаан хангамжийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд 2014 он хүртэл ажилгүй байж байгаад 2014 оны 05 дугаар сараас Зэвсэгт хүчний 323 дугаар цэргийн ангид 1 жил цэргийн алба хаасан. Цэргээс 2015 оны 05 дугаар сард халагдаж ирээд надтай хамт Нарантуул Олон Улсын худалдааны төвд 1 жилийн хугацаатай наймаа эрхэлж байгаад 2015 оны 07 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд Дашваанжил ХХК-нд ажилласан. Тухайн байгууллагад ажиллах хугацаандаа 3 жил дараалан оны шилдэг ажилтан болж байсан. Зан байдлын хувьд: Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо эелдэг харилцаатай. Архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэггүй, тамхи татдаг үгүйгийн мэдэхгүй байна. Н, О, Б гэх гурван найзтай, энэ хэдэн найзтайгаа хамт сагс тоглодог. Найзууд дунд нь муу зуршил байхгүй, 10 жилийнхэн найзууд байгаа, одоо гэр бүлийн найзууд гэсэн үг.  Манай хүү 2018 онд 2 өрөө байрыг 3 жилийн хугацаатай хувь лизингээр худалдаж авсан. Сарын төлөлт нь 2.000.000 төгрөг байж байгаад одоо 1.000.000 төгрөг төлөлтийн хугацаа 1 жилээр сунгагдсан. Дашваанжил ХХК-нд 3.000.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 108-109/,

Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б.Бнь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надаас ажлынхаа хажуугаар хуучин автомашин худалдаж аваад, засвар хийлгээд буцаж зарж, ашиг олох гэсэн юм гэж хэлээд надаас 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, тодорхой хэмжээний хүүтэй өгье гэж хэлээд авсан. Тэгээд Б.Бнь надад 01 дүгээр сард өгөх ёстой байсан боловч, ах мөнгө бүтэхгүй байна, машин зарагддаггүй гэж хэлэхээр нь би за тэгвэл 2 сард өгөөрэй гэж хэлсэн боловч мөнгө нь бас 2 сард бүтсэнгүй гэж хэлэхээр нь би 3 сард багтаагаад өгөөрэй гэж хэлээд мөнгөө нэхээд эхэлсэн. Тэгээд Б.Бнадад 2020 оны 03 дугаар сарын 08-ны байдлаар надаас авсан 10.000.000 төгрөгийг бага багаар 4 хувааж өгсөн. Б.Б надад бөөнд нь өгөх боломжгүй байна, бага багаар өгье гэж хэлэхээр нь би за за тэг тэг гэж хэлээд авсан байгаа... гэсэн мэдүүлэг /хх-н 111/,

Гэрч Б.Нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Б.Б-ын нийт байгууллагад учруулсан хохиролын 1.823.034, 731.750 төгрөг нь автомашины хий цэнэглэх 3 дугаар станцны эрхлэгч Э-ын ажлыг 2020 оны 03 дугаар сарын 20-оос хойш орлож байх хугацаандаа хувьдаа завшсан мөнгө 13079, 830,52 төгрөг нь манай автомашины хий цэнэглэх 10 дугаар станцад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний хооронд орж ирсэн орлого байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 113-115/,

Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.Б нь миний хариуцдаг Ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцны эрхлэгчийн албан тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр орлон гүйцэтгэх хугацаандаа нийт 15.008.08 литр авто газ, 1832.075 кг ахуйн газыг тус тус борлуулсан. Үүнээс 2.907.039 литр авто газны 1 литрийг 1100 төгрөгөөр бодож 3.198.129 төгрөг, 12.100.069 литр авто газны 1 литрийг 1300 төгрөгөөр бодож 15.730.897 төгрөгний орлоготой ажилласан. Нийт тушаавал зохих мөнгөн дүн нь 18.929.06 төгрөг, 1832.075 кг ахуйн газны 1 кг-ыг 2600 төгрөгөөр бодож 4.765.150 төгрөгний борлуулалт_хийж, нийт 23.694.176 төгрөг тушаахаас манай ёндоо картны хөнгөлт Ьолох 702.463 төгрөг, мөн толланаар 110.000 төгрөг хасагдаж, нийт цахим картаар 12.891.955 төгрөг, бэлнээр 9.989.759 төгрөг тушаахаас бэлэн 8.250.045 төгрөг тушааж, 1.739.714 төгрөгийг дутуу тушаасан. Мөн энэ хугацаанд ажилласан тайлангаа гаргахдаа 60 литр авто газ борлуулснаа тайланд дутуу оруулж, 78.000 төгрөгийг тушаагаагүй, манай ёндоо картаар хөнгөлөгдсөн нийт дүн нь 697.142 болох ёстойг 702.463 төгрөг болгон өсгөж 5321 төгрөгний зөрүү гаргасан, Б.Бнь нийт манай ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцад 1.823.035 төгрөгний хохирол учруулсан байна. Хохирол учруулсан гэх 1.823.035 төгрөг нь манай ахуйн хийн 3 дугаар цахилгаан түгээх станцаас борлуулсан авто болон ахуйн газны өдөр тутмын орлого мөнгө болно. Нийт Дашваанжил ХХК-нд учруулсан хохиролоос 3.000.000 төгрөг төлсөн байгаа... гэсэн мэдүүлэг /хх-н 117-118/,

Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...  Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд байгууллагын автомашины хий борлуулсан орлогоны 10.000.000 төгрөг, хийн тоног төхөөрөмж буюу газ нь плетик, баллон худалдсан 1.500.000 төгрөгийг тус тус би өөрийн байрны зээлэнд төлсөн. Би 2017 онд Баянзүрх дүүргийн 19-р хороо 16 дугаар хороолол new town хорооллын 2 өрөө байрыг 3 жилийн хугацаатай, сарын 1.900.000 төгрөгний төлөлттэй, жилийн 0.8 хувийн хүүтэй хувь лизинг авсан. Тэр байрныхаа мөнгийг би сар болгон цалингаасаа төлөхөд хаанаа ч хүрдэггүй, би сард 800.000 төгрөгний цалинтай, тийм болохоор 2017 оноос хойш хувь хүнээс хуучин машин болон гаалиар орж ирсэн автомашин худалдаж аваад буцаад 500.000-1.000.000 төгрөг нэмээд зардаг, тухайн үед Н-аас 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, У-с 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нийт 15.000.000 төгрөг зээлээд, зээлсэн мөнгөөрөө автомашин худалдаж авч зараад зарсан мөнгөөрөө байрны сарын төлөлт болон зээлсэн мөнгөнийхөө сарын хүүг төлдөг байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сард Н гэх хүнээс зээлсэн 10.000.000 төгрөгөө өгөх болоод байгууллагын орлогоны мөнгөнөөс 10.000.000 төгрөг бэлэн аваад шүуд Н-ын хаан банкны данс руу хийсэн.  Би байгууллагаас авсан 16.943.635 төгрөгийг өөрийн 5021318149 дугаарын данс руу хийж, холбогдох хүмүүст шилжүүлж, өр зээлээ төлсөн байгаа. Би байгууллагад учруулсан 16.943.635 төгрөгийн хохиролыг хүлээн зөвшөөрч байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 58-59/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.Б холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

          Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь Б.Б иргэний нэхэмжлэгч Г.Б-д нийт 16.930.635 төгрөгийн хохирол учруулснаас 9.107.100 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан, төлөгдөөгүй 7.943.635 төгрөгийн хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дашваанжил ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

            Шүүхээс шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулж байгаа, цаашид нэхэн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Боржигон овогт Б.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 жил 2 сарын хугацаагаар хорих шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Боногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.       

       4.  Шүүгдэгч Б.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

       5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 7.943.635 төгрөгийн хохирол гаргуулж, Дашваанжил ХХК-д олгосугай.

        6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бцагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН