Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 769

 

 

 

 

 

 

 

 

  2020         08           28                                   2020/ШЦТ/769     

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Г.Сундуй,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,   

Шүүгдэгч: Т.А, А.О/өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогтой Тайванбаатарын А, Боржигон овогтой Алтан-Очирын Онарт холбогдох эрүүгийн 2009018041034 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

            1. Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, "Улаанбаатар смарт” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 21 дүгээр гудамж, 368 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Олхонууд овогтой Тайванбаатарын А /РД:УХ92122734/,

            2. Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Ти Энд Эм Майнинг” ХХК-д хангамжийн менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 53 дугаар байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогтой Алтан-Очирын О/РД:УП89030672/,

            Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Отгон- Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Онь 2020 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Атай маргалдаж улмаар түүний баруун чих, толгойн тус газар гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009018041034 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Оманай эхнэр Номинг түлхэхээр нь би эхнэрээ өмөөрөөд Отгон- Эрдэний нүүрний хамар хэсэгт нь 1 удаа, толгой хэсэгт 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Онь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…Тэгээд намайг Номинтой маргалдаад зогсож байх үед Номингийн нөхөр А ирээд өөрийнхөө эхнэр Номинг өмөөрөөд надтай маргалдсан. Тэр үед Номин миний хамар хэсэг маажихаар нь би Номинг түлхээд Атай нь харилцан нэгнийгээ 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Т.Аын хохирогчоор өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 02 цагийн үед өөрийн эхнэр Номинг авахаар Улсын их дэлгүүрийн урд талын усан оргилуурын баруун талын байранд очиход манай эхнэр Номин, Дөлгөөн, Хандармаа гээд хоёр найзтайгаа, Хандармаагийн нөхөр Оюунболд, түүний найз Онар байсан. Намайг очиход бүгд л бага хэмжээний согтолттой байсан. Би ажлаасаа шууд очсон болохоор эрүүл байсан. Намайг очсоны дараа Хандармаа нь нөхөр Оюунболдтойгоо маргалдсан. Манай эхнэр Номин, Оюунболдын найз Охоёр найзуудыгаа салгах гэж байснаа өөрсдөө хоорондоо маргалдсан. Оманай эхнэр Номинг түлхэхээр нь би эхнэрээ өмөөрөөд Отгон- Эрдэний нүүрний хамар хэсэгт нь 1 удаа, толгой хэсэгт 1 удаа гараараа цохисон. Оминий баруун чих хэсэгт 1 удаа, толгой хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэр үед манай эхнэр Обид хоёрыг салгах гээд Отгон-Эрдэнийг энд тэндээс нь татаж чангаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

А.Отгон-Эрдэнийн хохирогчоор өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 27-ны орой хамт ажилладаг Оюунболд, Гочоосүрэн нартай 21 цагийн үед Чикен мийт нэртэй солонгос хоолны газарт сууж хоол идсэн.... Солонгос хоолны газар хаагаад бид нар байран дунд тавьсан машин дээрээ очиж дуудлагын жолооч дуудаад хүлээж байх үед Оюунболд эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. Би Оюунболд, эхнэр хоёрынх нь дундуур хэрүүл маргааныг салгах гэхэд Оюунболдын эхнэртэй хамт явж байсан Номин ирээд надад хандаж “чамд ямар хамаатай юм бэ” гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд намайг Номинтой маргалдаад зогсож байх үед Номингийн нөхөр А ирээд өөрийнхөө эхнэр Номинг өмөөрөөд надтай маргалдсан. Тэр үед Номин миний хамар хэсэг маажихаар нь би Номинг түлхээд Атай харилцан нэгнийгээ 2-3 удаа цохисон. Би Аын биеийн аль хэсэгт цохисноо мэдэхгүй байна. Адъяа миний нүүр хэсэгт гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Номингийн "... Би 2020 оны 06 дугаар сарыг 27-ны өдөр найз Хандармаа, Дөлгөөн хоёртой уулзалдаж хүүхдийн 100-н нэг газарт сууж үйлчлүүлсэн... Шөнийн 00 цагийн үед манай найз Хандармаа нөхөртэйгөө уулзана гээд Дөлгөөн, Хандармаа бид гурав хамт пантомын хажуу талын солонгос хоолны газарт очсон... Тэгсэн чинь манай найз Хандармаа нөхөр Оюунболдтойгоо маргалдсан. Тэр хоёрыг жаахан чанга дуутай байгаад байхаар нь би боль гээд салгах гэсэн. Тэгсэн чинь Онайз Оюунболдоо өмөөрөөд Обид хоёр маргалдсан. Би Отгон-Эрдэнийг түлхсэн чинь Онамайг зөрүүлж түлхээд унагаасан. Тэгсэн чинь хажуунаас манай нөхөр А ирээд миний урдуур ороод Отгон-Эрдэнэтэй харилцан цохилцсон. А, Отгон-Эрдэнийн нүүр, толгой хэсэгт нэг нэг удаа цохисон. Отгон- Эрдэнэ ч гэсэн манай нөхөр Аын зүүн талын чих, толгой хэсэгт нь гараараа цохисон. Би Отгон-Эрдэнэ, А хоёрыг салгах гээд Отгон-Эрдэнийн гар, цээж хүзүүнээс нь татаж чангааж зүүгдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №7865 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:   

            1. Т.Аын биед баруун чихний дэлбээний дотор гадгуун сорви гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №7435 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:   

            1. А.Отгон-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны зулгаралт, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалга, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Отгон- Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож. эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Онь 2020 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Атай маргалдаж улмаар түүний баруун чих, толгойн тус газар гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Ч.Номингийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7865, №7435 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А, А.Онарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хоорондоо эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.А, А.Онарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.А, А.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Т.А, А.Онарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогчтой эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх Т.А, А.Онарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.А, А.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгийн торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А, А.Онар нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.А нь хохирогч А.Отгон-Эрдэнэд 600.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Э.Отгон-Эрдэнэ, Т.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.А, А.Онар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Олхонууд овогт Тайванбаатарын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

            Шүүгдэгч Боржигон овогтой Алтан-Очирын Отгон-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Отгон-Эрдэнийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, А.Онарт тус бүр оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

     4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.А, А.Онар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, А.Онар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

   6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.А, А.Онарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН