| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0776/э |
| Дугаар | 776 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Б, Х.Ш |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 776
2020 08 31 2020/ШЦТ/776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Шүүгдэгч: А.Б, Х.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанхуягийн Б, Тогоруутан овогт Хашхүүгийн Ш нарт холбогдох эрүүгийн 2009000000962 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Тоног төхөөрөмжийн операторч мэргэжилтэй, “ Милк трэйнг” ХХК-д жолооч ажилтай, Баянзүрх дүүрэг 2-р хороо, 2 дугаар хэсэг, Их дарь эх 1-р гудамж, 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтанхуягийн Б, /РД:СЮ89061018/,
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа чулуу, плита наадаг ажилтай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 96-33 тоотод түр оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхан ногоочид 2-13 тоот үндсэн хаягтай, Урьд 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Тогоруутан овогт Хашхүүгийн Ш, /РД: РГ89082038/,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөжийн уулзвар дээр хохирогч Х.Штай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Ш нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөжийн уулзвар дээр хохирогч Г.Лхагвадоржийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000000962 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…машинаас буугаад Бтай барицалдаж аваад зогсож байснаа санаж байна. Лхагваа над руу залгаад намайг шүдээ үзүүл гэж байна. Би шүүх эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Ш гэх залуутай машин дотор маргалдаж улмаар харилцан зодолдож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. ...Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа бөгөөд өөрийн хийсэн энэ үйлдэлдээ гэмшээд уг нь Шг эмнэлэг явуулж эмчилгээ хийлгэн, нүдний дурангийн хагалгаанд оруулсан бөгөөд одоогийн байдлаар 2.450.000 төгрөгийг өгсөн байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Шгийн “Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө өөрийн найз Лхагвадорж руу найз нь уучихсан ажил дээрээ байна намайг ирээд аваач гэж ярьсан бөгөөд намайг Лхагвадорж ирээ бид хамтдаа Лхагвадоржийн бас хэсэг найзууд уугаад байж байна гэхээр нь хамтдаа очиж авахаар очсон. Тэгээд Лхагвадорж бид 2-ыг очиход тэнд 4 залуу байсан. Тэгээд машин сууж байгаа Тулгаа гэдэг нь маргалдаж улмаар түүнд цохиулж зодуулсан бөгөөд миний зүүн нүдний ухархайн яс гэмтэж хугарсан, хамрын таславч муруйж хугарсан, баруун нүдний яс бага зэрэг гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-н 6-7/
Хохирогч Г.Лхагвадоржийн “...Би 2 найзыгаа зодолдоод байхаар нь салгах гээд голоор нь орох үед Ш гэх найз маань Б гэх залууг цохих гэж байгаад согтуу байсан болохоор намайг андуураад миний уруул, шүдний хэсэгт 1 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Ц.Байгалын “...би нөхөр Шгийн хамт очиж уулзахад би танай нөхрийг зодсон нь үнэн цагдаа шүүхээр яваад яах юм бэ эмчилгээний зардал болон хохирлыг нь төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Бөхийн өргөөнд байрлах хувийн нүдний эмнэлэгт үзүүлэхэд та Сонгдо эмнэлэгт тархины имерайд орох шаардлагатай бөгөөд нарийн мэргэжпийн эмчид үзүүлээ зүүн нүдний чинь аяганцар яс нь хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Гэрч Э.Алтанбаганы “...би тэр залууд хандаж чи сонин сонин юм хуцаад байх юмаа гэж хэлээд Лхагвадорж боль гээд нөгөө согтуу найзыгаа болон Баттулгыг аваад явсан. Тэгээд байж байтал Тэмүүжин өөрийнхөө утсыг хайгаад Лхагвадорж руу залгахад Лхагвадорж та нар хүрээд ир нөгөө 2 чинь зодолдоод байна ирж салгаад Баттулгыг ирээд аваадах гэж хэлсэн. ...Лхагваа л Ш, Б 2 машинд зодолдоод байна гэж дуудсан. ...Штай 2 хоногийн дараа уулзахад зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн харагдаж байсан. ...Маргааш өглөө нь Лхагвадорж Баттулгыг утсаа авахгүй байна Шг өвдчихсөн эмнэлгээр яваад байна гэж уурлаж ярьсан. Тэгээд орой нь дахиж залгаад би тэр хоёрыг салгах гэж байх үед Ш миний уруулыг сэт цохиод үүдэн шүдийг хөдөлгөчихсөн байна гэж байсан. Бас 2 новш чинь машин дотор зодолдоод машин тэрэг нил цус болгоод хаячихсан байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №6924 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Х.Шижирдалагийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, цээж, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №6949 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Г.Лхагважоржийн зүүн дээд 1 дүгээр сулрал уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөжийн уулзвар дээр хохирогч Х.Штай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Ш нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өгөөжийн уулзвар дээр хохирогч Г.Лхагвадоржийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Ш, Г.Лхагвадорж нарын мэдүүлэг, гэрч Ц.Байгал, Э.Алтанбагана нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6924, №6949 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Б, Х.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Б, Х.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч А.Б, Х.Ш нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогчтой эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх А.Б, Х.Ш нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч А.Б, Х.Ш нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгийн торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б, Х.Ш нар нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нар нь нь гомдол саналгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч А.Б, Х.Ш нартай эвлэрсэн талаар хүсэлт гаргаж өгсөн, шүүгдэгч А.Б, Х.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Алтанхуягийн Б, Тогоруутан овогт Хашхүүгийн Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Шг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Х.Ш нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Х.Ш нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б, Х.Ш нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН