| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 170/2017/0084/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 02
Т.Н-д холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.*******а Шүүгдэгч Т.Н- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Н-, Д.******* нарын давж заалдсан гомдлоор түүнд холбогдох 1723000840046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн харьяа Завхан сургуулийн оюутан, ам бүл 4, эцэг, эхийн, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсэг **-** тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах ч*******вартай ******* *******уу овогт Т-ийн Н /ИЖ********/ Шүүгдэгч Т.Н- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах******* нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* *******уу овогт *******ийн *******г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хохирогч Т.Ө-ын дэлгүүрээс бэлэн мөнгө болон хүнсний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* *******уу овогт *******ийн *******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллаг******* эдлүүлж, шүүгдэгч Т.Н-д 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл үстэй хар өнгийн гутал 1 ширхэг, хар өнгийн хос бээлий, “maxfun” гэсэн нэртэй шокол******* 1 ширхэг, “Esse” гэсэн нэртэй тамхи / хайрцаг дотроо 10 ширхэг/,“Mildseven” гэсэн нэртэй тамхи /хайрцаг дотроо 16 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Н-д буцаан олгож, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс 380000 төгрөгний үнэ бүхий Iphone 5s маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Т.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоолтой танилца******* эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би Монгол улсын Их сургуулийн татварын ангийн 4 дүгээр курст сурдаг. Энэ байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг өөрчилж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоо дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. ... Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлсэн үндэслэлээ тайлбарлаж ч*******ахгүй байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимын хувьд хохирлын хэмжээ, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүх санаачлагаараа хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж үнэлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаr хүчингүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Т.Н- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******ийн ******* Монгол улсын их сургуулийн салбар Завхан сургуулийн Татварын ангийн 4 курст суралцаж байсан. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Миний хийсэн хэргийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н-гийн хууль ёсны эрх ашигийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг дүгнэхдээ хохирогчийн мөрдөн байцаалт******* өгсөн мэдүүлэгээс анхан шатны шүүхийн мэдүүлэгийн илүү үнэн зөв гэж дүгнэж үзсэн юм. Ямар үндэслэлээр ийнхүү дүгнэж байгааг тайлбарлаагүй шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн болж ч*******аагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. Прокурор Б.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******а би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4, 39.5 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн Т.Н-д холбогдох 1723000840046 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохиролтой холбогдуулан хохирлын асуудлыг ярьсан. Энэ асуудалд хохирогч мөрдөн байцаалт******* өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны мэдүүлэг зөрөөтэй байсан гэсэн тайлбар хийж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 141.000 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгч хохирогчийн гэрт орж цонх нь хагалсан цоож нь эвдсэн, цоож сольсон, дэлгүүрээс бэлэн мөнгө тамхи зэргийг авсан 135.420 төгрөгийн хохирол барагдуулсан гэж ярьдаг. Тийм учраас өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иргэнд хохирсон хохирлыг тогтоож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Т.Н-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт тогтоогоогүй байна гэж үзэв. Хэргийг мөрдөгч, шалгах явцдаа шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон боловч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд эцэг /эх/-ийн нэр гэдэг хүснэгтэд шүүгдэгч Т.Н-гийн эцэг *******ийг “*******” гэсэн байх тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг дахин шалгуулж ******* *******уун овгийн *******ийн *******гийн ял шалгах хуудас мөн эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна. Ингэж тогтоогоогүйгээс шүүгдэгчийн хувийн байдалд шүүх дүгнэлт өгч ял шийтгэлийг оногдуулах******* онцгой ач холбогдолтой болно. Мөн шүүгдэгч Т.Н- нь тухайн хэргийг үйлдэхдээ учруулсан хохирол, хор уршигийг тогтоох шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Шүүгдэгч Т.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Давж заалдах шатны шүүхийн маг*******лалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг маг*******лалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ