Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/920

 

2020         8           20                                        2020/ШЦТ/920

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Н.Э...........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Н...........аагийн Э...........р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01123 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Н...........аагийн Э...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........................ тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн ............................ тоотод түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ............................, урьд

1. Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялаас үлдэх 5 сарын ялыг тэнсэж сулласан.

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1998 оны 5 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан.

3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 461 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2002 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр суллагдсан.

4. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэн, 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан.

5. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 205 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад нийцүүлэн хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Э...........р нь 2020 оны 7 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “.................” нэртэй зочид буудлын 4 дүгээр давхрын 5 тоот өрөөнд Н.Э...........р гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э..................ртой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, доод уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Б.Э..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ байж байтал 16 цагийн орчим найз Э...........р, М.................э 2 ирээд намайг “хувцсаа сольчих гадуур жоохон сууя, ганц юм ууя” гэхээр нь би зөвшөөрөөд дүүгийнх рүү орж хувцсаа сольчхоод бид 3 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “.................” нэртэй караоке орж vip өрөөнд сууцгаасан. М.................э архи уухгүй гээд дан пиво уугаад Э...........р бид хоёр “Хараа” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд караоке нь хаахаар болоод дээшээ буудал руу нь орцгоосон орохдоо дахиад 1 шил “Хараа” нэртэй архи авч орсон. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа юм нэг сэртэл нүүр ам нил цус болчихсон ганцаараа сэрсэн...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

2. Гэрч Б.М.................нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр...Э...........ртай 18 цагийн үед уулзаад бид хоёр машиныг нь гэрийнх нь гадаа тавьчхаад такси бариад Э..................рын ажил дээр...очсон. Тэгээд Э..................рыг дагуулаад.................... нэртэй караокед орцгоосон. Бид вип өрөөнд орж 3 цаг гаран дуулахдаа 10 шил пиво, 1 шил 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд бид 3 дээшээ буудал руу орж үргэлжлүүлж уухаар болоод караокеноос 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи, 3 шил пиво аваад 4 давхарт 5 тоот өрөөнд орцгоосон. Тэгээд авсан архиа хувааж уугаад сууж байтал манай найз эмэгтэй Болор-Туяа ирээд бид нар юм яриад сууцгааж байтал Э..................р Э...........р хоёр хоорондоо юунаасаа бүү мэд гэнэт маргалдаад эхэлсэн сүүлдээ барилцаж аваад Э...........р Э..................рын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)

3. Гэрч Б.Б.................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э...........р, Э..................р хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн тэгсэн Э...........р Э..................рын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод авахаар нь М.................э бид хоёр салгатал Э...........р гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7800 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацар, шанааг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны эд овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Доод уруулын дотор салст баруун хэсэг тархмал хүрэн улаан өнгийн цус хурсан, баруун дээд 3-р шүд булгарсан, буйл хонхор, буйлны хонхорт цус хуралттай, зүүн дээд 5-р шүд 3 чиглэлд ганхаж хөдөлнө, баруун доод 2-р шүд 3 чиглэлд ганхаж хөдөлнө.

2020.7.05-ны өдрийн Толгойн КТГ-н шинжилгээнд: ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай, зүүн талын нүдний ухархай дотор хана 2.4см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.5см хэмжээтэй цөмөрсөн хугаралтай ба +45НU нягтралтай бага хэмжээний шингэнтэй, баруун талын нүдний ухархайн дотор хана 2,3 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндийрүү 0.5см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай, хамар яс хянга хэсгээрээ зөрүүтэй хугаралтай, хамрын таславч дунд 1/3хэсгээр зүүн тийш бага зэргийн мурийлттай. Зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдар ихтэй...ДҮГНЭЛТ  

1. Б.Э..................рын биед зүүн нүдний ухархай дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28),

 

5. Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

6. Шүүгдэгч Н.Э...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим Э..................ртой уулзаж гэр худалдаж авсан үлдэгдэл мөнгөө өгөхөөр М.................нийн хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажууд байдаг ажил дээр нь очсон. Тэгээд Э..................рт үлдэгдэл мөнгө болох 600.000 төгрөгөө өгчхөөд бид 3 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “.................” караоке зочид буудал гэсэн газар очиж караокед нь орж вип өрөөнд орж сууцгаан. М.................э 0.5 литрийн хэмжээтэй пиво 5-ыг уугаад Э..................р бид хоёр 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаасан, караокены цаг дуусаад бид нар дээшээ буудал руу орж үргэлжлүүлж уухаар болоод караокеноос нь 1 шил архи аваад буудлын өрөөнд орон ууцгаах гэж байтал Э..................р агсам тавиад эхэлсэн. Тэр үед М.................нийн найз эмэгтэй нь ирчихсэн байсан тэр эмэгтэйг хэл амаар доромжлоод агсам тавиад байхаар нь М.................э бид 2 аргадаад дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Э..................рын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохичхоод чамтай ойлголцохгүй юм байна гээд гараад гэр рүүгээ харьсан. ...Э..................рын биед учирсан гэмтлийг би гараараа 2 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55, 61), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 58), хувийн байдлын баримтууд (хавтаст хэргийн 56-57, 60, 62) гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 59), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 35-52) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Э...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Э...........р нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “.................” нэртэй зочид буудлын 4 дүгээр давхрын 5 тоот өрөөнд, 2020 оны 7 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э..................ртой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар шууд санаатай үйлдлээр, гараараа түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, доод уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Э..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ...Э...........р, М.................э ...бид 3 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “.................” нэртэй караоке орж vip өрөөнд сууцгаасан. М.................э архи уухгүй гээд дан пиво уугаад Э...........р бид хоёр “Хараа” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд караоке нь хаахаар болоод дээшээ буудал руу нь орцгоосон орохдоо дахиад 1 шил “Хараа” нэртэй архи авч орсон. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа юм нэг сэртэл нүүр ам нил цус болчихсон ганцаараа сэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

- Гэрч Б.М.................нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...авсан архиа хувааж уугаад сууж байтал манай найз эмэгтэй Болор-Туяа ирээд бид нар юм яриад сууцгааж байтал Э..................р Э...........р хоёр хоорондоо ...гэнэт маргалдаад эхэлсэн сүүлдээ барилцаж аваад Э...........р Э..................рын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)

- Гэрч Б.Б.................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э...........р, Э..................р хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн тэгсэн Э...........р Э..................рын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод авахаар нь М.................э бид хоёр салгатал Э...........р гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7800 дугаар дүгнэлт “...1. Б.Э..................рын биед зүүн нүдний ухархай дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28),

- Шүүгдэгч Н.Э...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...буудлын өрөөнд орон ууцгаах гэж байтал Э..................р агсам тавиад эхэлсэн. ...агсам тавиад байхаар нь М.................э бид 2 аргадаад дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Э..................рын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохичхоод чамтай ойлголцохгүй юм байна гээд гараад гэр рүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.Э...........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “агсам тавлаа” гэх сэдэлтээр хохирогч Б.Э..................рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Э...........р нь хохирогч Б.Э..................рын нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Н.Э...........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э..................р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Н.Э...........рыг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Э...........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Н.Э...........рт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2008 0000 01123 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.