Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 735

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           12                                      2020/ШЦТ/735

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Э.Бадрал /томилолтоор/,

шүүгдэгч С.О , түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа, Т.Ариунболд

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас С.О ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902009340042 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .... . тоотод оршин суух, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, С.О  /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.О  нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны .. дүгээр орцны ..давхарын хогийн пүнкерийн хоолойн ард нааж нуусан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 20,2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О  мэдүүлэхдээ: “20 грамм гээд байгаа бүтээгдэхүүнийг авсан эзэн нь тодорхойгүй байхад яагаад намайг энэ хэрэгт яллаж байгааг ойлгохгүй байна. Зүгээр гэртээ байж байхад гэрт гүйцэтгэх ажил гэж орж ирсэн. Би өөрийн хүсэл зоригоор сайн дураараа очиж зааж өгсөн байхад тэрийг миний эсрэг ашигласан. Өмнө нь ярьсан бүх юмыг худлаа гээд байна.” гэв.

 

Шүүгдэгч С.О  нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 давхарын хогийн пүнкерийн хоолойн ард нааж нуусан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 20,2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20-26 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 27-29 дүгээр хуудас/,

 

С.О ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөн түүний биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 840 дугаартай “

  1. 2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар

уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

  1. Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь

20,2870 грамм, цэвэр жин нь 19,7636 грамм байна.

  1. Шинжилгээ хийхэд дээжнээс 0,05 граммыг зарцуулсан болно.”гэсэн дүгнэлт

/хэргийн 35-37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 843 дугаартай

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Тунгалаг 2020.01.30” гэж хаягласан хуванцар савтай 100 мл орчим шээс, “2020.01.30 С.О ” гэж хаягласан хуванцар савтай 60 мл орчим шээсийг тус тус битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Тунгалаг 2020.01.30” гэж хаягласан хуванцар

хуванцар савтай шээс, “2020.01.30 С.О ” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн.

  1. Метамфетамин /МАМР/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын

жагсаалтад багтдаг болно.”гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-41 дүгээр хуудас/,

           

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаартай:

            “1. С.О  нь Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.

            2.3 С.О  нь одоогоор Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.

            4. С.О  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5. С.О  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            6. С.О  нь Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.

            7. С.О  нь Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.”гэсэн дүгнэлт /хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч С.О ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед өмнө нь таньдаг байсан Шараа гэх хочтой эмэгтэй үл дугаараас над руу залгаад “яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, надад 20 грамм мөс байна, чи гайгүй хямдхан авах уу гэж хэлсэн. Би хариуд нь “одоо надад мөнгө байхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн Шараа “би гадагшаа явах болчихлоо, яахав чамд итгэж байгаа болохоор чи аваад дараа нь мөнгийг нь шилжүүлээд өгчихөж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрийг нь авахаар болсон. Шараатай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” нэртэй баарны урд талын 5 давхар саарал тоосгон байшингийн буланд 19 цагт уулзахаар болсон. ...Тухайн үед Шараа “миний Чех улс руу ажлын виз гарчихсан, орой нисэх гэж байгаа юм, тийм болохоор өөрт байсан мөсөө хий хоосон үлдээгээд яахав гэж бодоод, чамд өгье, чи тэгж байгаад мөнгийг нь ардаас шилжүүлчихээрэй” гэж хэлсэн. Тэгээд надад гялгар ууттай мөс гэх бодисыг өгсөн. ...шар өнгөтэй арктай байшингийн аркаар нь ороод хамгийн эхний орцны хаалга онгойж байсан. Тэгэхээр нь тэр орц руу гүйж ороод, буцаж гарахаасаа айж байсан болохоор 2 давхарт хогийн цэгийн хажуу талын хананд нөгөө мөс гэх мансууруулах бодисыг нааж үлдээгээд явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд:

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 1 дүгээр хуудас/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хэргийн 10 дугаар хуудас/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-19 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20-26 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 27-29 дүгээр хуудас/, хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хэргийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Н.С гийн мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 840 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 35-37 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 843 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-41 дүгээр хуудас/, сэжигтэн Г.Т аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 48 дугаар хуудас/, Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол /хэргийн 51 дүгээр хуудас/, С.О ын сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 52 дугаар хуудас/, Сэжигтэн баривчлах тухай шүүгчийн захирамж /хэргийн 55 дугаар хуудас/, С.О аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 59-62 дугаар хуудас/, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгахаас татгалзаж, Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хэргийн 68-69 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 76 дугаар хуудас/, нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа /хэргийн 84-85 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 94-99 дүгээр хуудас/, шүүгдэгч С.О ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 103-105 дугаар хуудас/, яллах дүгнэлтийн хавсралт /хэргийн 117 дугаар хуудас/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Нэг. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчилж мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүгдэгч С.О  нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх боловч худалдаалах зорилготой байсан гэдгийг бичгийн болон бусад нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэнд, хэзээ худалдаалсан болон худалдах зорилго байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар тогтоогоогүй, ямар баримтыг үндэслэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

Харин шүүгдэгч С.О  нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан ба улмаар өөрөө хэрэглэсэн байсан нь түүний байсан газраас уг бодисыг хураан авсан ажиллагааны баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл, шээсэнд хийсэн шинжилгээгээр уг бодис илэрсэн баримт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр “метамфетамин”-ы агууламжтай “мөс” гэсэн нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хадгалах” гэдэг нь уг бодисыг санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулах зэргийг хамааруулан ойлгодог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.О  нь тус бодисыг биедээ авч явж байх явцдаа араас нь хүн дагасны улмаас орцны хогийн пункерийн ард наасан гэж мэдүүлж байгаа нь тухайн бодисыг өөрийн биед авч явсан болохыг тогтоож байна. 

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч С.О  нь тус бодисыг тухайн хэрэг учрал болох хугацаанд хаях, устгах бүрэн боломжтой байсан хэдий ч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 давхарын хогийн пункерт наасан үйлдэл нь тухайн бодисыг хадгалах, цаашлаад буцаж ирж авах гэсэн санаа зорилготой байсныг илтгэж байна.

 

Иймд шүүгдэгч С.О ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.О ын орон байр, биед үзлэг, нэгжлэг хийх үеэр түүний бие, болон гэрээс уг бодис илэрсэн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Хоёр. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт “С.О  тухайн бодисыг наасан газрыг сайн дураараа зааж өгсөн нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээртэй адилтгах хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхитэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө” гэж заасан. С.О ын хувьд мөрдөн шалгах ажиллагаа явагдахаас өмнө гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад нь уг бодисыг өөрөө зааж өгсөн учраас С.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлээр яллах үндэслэлгүй байна” гэж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тайлбар хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэж тайлбарласан байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад  “мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно гэж, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулах талаар тус тус хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд прокурор 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол үйлдсэн байгаа нь уг ажиллагааг хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг орц руу орсны дараа С.О ад хандаж “та мөс нуусан газраа зааж өгнө үү” гэхэд “2 давхарын хогийн пункерийн хоолой байгаа уг хоолойны ард скочоор наачихсан, гялгар ууттай мөс байгаа” гэж хэлсний дагуу ... гялгар ууттай зүйлийг скочоор ороож хоолойд наасан байдалтай байсныг...” гэсэн тэмдэглэл байх бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бодисыг гаргуулан авсан гэх тайлбарт хамаарч байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр гэмт хэргээ сайн дураараа илчилсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа шилжүүлэн өгсөн гэдэг нь ямар нэгэн хөндлөнгийн хүний албадлага, шахалт шаардлагагүйгээр өөрийн буруутай ажиллагааг ойлгон мэдэрч ухаалаг дүгнэлт хийж үйлдсэн гэмт хэргийнхээ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд өөрийн хүсэл, зоригийн дагуу мэдээлэхийг ойлгоно. Хэрэв гарцаагүй илчлэгдэж баривчлагдахаа урьдаас мэдсэн нь хэргийнхээ тухай мэдээллэхэд нөлөөлсөн бол ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” үйлдэлд нь 4 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.О  нь хоёр хүүхэдтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бодисыг сайн дураараа гарган өгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, мансууруулах бодис байнгын хэрэглэдэггүй, тодорхой хүмүүсийн дарамт шахалт байдаг зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг тэнсэж өгнө үү. Боломж олгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Шүүхээс шүүгдэгч С.О ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нийгэмд хорт үр дагавар ихтэй, хохирогчгүй гэмт хэрэг учир олон нийтийн хамарч цаашид тархах магадлал их, мансууруулах бодист дадал болсон хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, уршиг оршдог.

 

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилгыг “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар ихтэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, нөгөө талаасаа бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч С.О ын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчид хорих ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөниий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 20.2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Шүүгдэгч С.О ын баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 27 хоног, нийт 29 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, , 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч С.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч С.О ыг “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О ыг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.О ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. С.О ын баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 27 хоног, нийт 29 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт, нийт 20.2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуг шүүхэд мэдэгдэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО