Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 362

 

                                     

 

2017.12.06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0339/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч С.Галт-Эрдэнэ,

Хохирогч С.Галт-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган, Б.Содболд,

Шүүгдэгч Д.Ам- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэмбэрэлийн Амгаланд холбогдох 201709000280 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дэмбэрэлийн Амгалан, /РД:ТЗ50032374/, 1950 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байгаа, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 18 дугаар байр  5 тоотод оршин суух бүртгэлтэй, “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”-гоор тус тус шагнуулж байсан, урьд:

-2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 4 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн. 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ам- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн Ч.Баатаржаваас 13000000 төгрөг, иргэн С.Галт-Эрдэнээс 40000000 төгрөгийг залилж, нийт 53000000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Shiitgeh togtool-Amgalan 17.3-2.docx

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Д.Ам-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний хувьд Ч.Баатаржаваас авсан 35000000 төгрөгийг цувуулан төлж байгаад үлдсэн 13000000 төгрөгийг төлж барагдуулса. Харин С.Цогт-Эрдэнээс бэлэн мөнгө авч байгаагүй. 16250000 төгрөг дансаар шилжүүлж авсан учир уг мөнгийг төлж барагдуулсан. Биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч С.Галт-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Европын Холбооны улсад амьдарч байгаад ирээд Россия нэртэй зочид буудалд биллъярд тоглож байгаад Д.Ам-тай танилцсах. болсон. Энэ хүн намайг бэлэн мөнгөтэй гэж мэдээд өөрөө гуйгаад мөнгө авдаг байсан бөгөөд 2013 оны сүүлээс 2014 оны намар хүртэл бэлнээр болон дансаар нийт 42 сая төгрөг өгсөн. Эхлээд аймгийн захиргаанд 480 сая төгрөгөөр обеькт зарах гэж байгаа, тэрийг зарвал мөнгийг чинь гэж байсан боловч обьектоо зарчихаад надад зараагүй гэж хэлээд миний мөнгийг өгөөгүй. Сүүлдээ мөнгө өгөхгүй удаад худлаа яриад байхаар нь би баримт бичиж өг гэтэл би авсан 40 сая төгрөгөндөө баримт бичиж өгнө гэж хэлсэн. Д.Ам-д би нийт 42 сая төгрөг өгсөн. 2 сая төгрөгийн асуудал прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Гэтэл сая шүүх хуралдаан болохоос өмнө 20-30 минутын өмнө миний данс руу 14250000 төгрөгийг надтай холбоо барихгүйгээр шилжүүлсэн байна. Д.Ам- надад 1 удаа наадмаар мөнгийг чинь удаалаа гээд 1 сая төгрөгийг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой.” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ц.Уранбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 8 сарын үед манай нөхөр надруу залгаад манай гэрийн гадаа Д.Ам- ирсэн байгаа 2 сая төгрөг гаргаад өг гэж хэлээд би 2 удаа 2 сая нийт 4 сая төгрөгийг гаргаж өгч байсан” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.Ам-гаас хохирогч С.Галт-Эрдэнэ рүү бичиж байсан мессэжний фото зураг /1 дэх хавтаст хэргийн 4-8/,

-Шүүгдэгч Д.Ам-гаас хохирогч С.Галт-Эрдэнийн 40 сая төгрөгийг төлнө гэж гараар бичсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 9, 46/,

-Хохирогч С.Галт-Эрдэнээс шүүгдэгч Д.Ам-гийн 5119003047 тоот данс руу мөнгө шилжүүлж байсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 17-29/,

-Шүүгдэгч Д.Ам-гаас хохирогч С.Галт-Эрдэнэд 42 сая төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлнө гэж гараар бичсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 45/,

 

-Гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид нарын хажууд байхад Галт-Эрдэнэ Амгалан багшид та тэгвэл надад мөнгө авсан талаараа бичиж өг гэж хэлэхэд Амгалан багш бичээд өгье гэж хэлсэн. Тэгээд ийм бичиг бичилцээд байлцсан гээд бид нараар гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54/,

 

-Гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд Амгалан багш Галт-Эрдэнээс мөнгө авсан нь үнэн буцааж өгнө гэсэн утгатай юм хэлээд Галт-Эрдэнэ цаасан дээр бичээд байсан яг тэр үед миний утас дугараад би гараад явсан.

...миний машинд Амгалан багш Галт-Эрдэнээс боодолтой мөнгө авахдаа мөнгийг чинь удаахгүй өгнө, барилгын нэг хэсгийг нь аймгийн захиргаа худалдаж авах гэж байгаа, удахгүй бүтээд мөнгө төгрөг орж ирэхээр буцаагаад өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55/,

 

-Гэрч Л.Бөхбилэгтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Одоогоос 2 жилийн өмнө зуны улирал байсан санагдаж байна. Россия зочид буудлын бяллард нь дээр тоглож байхад цаана ширээн дээр Галт-Эрдэнэ Амгалан  2 сууж байгаад Галт-Эрдэнэ Амгалан багшид бэлнээр боодолтой мөнгө 2-3 удаа өгч байхыг нь бол харж байсан. Гэхдээ би яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ боодолтой мөнгө 200-300 мянгаас бол илүү мөнгө гэж харагдахаар бэлэн боодолтой мөнгө өгч байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56/,

 

-Гэрч Ц.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Галт-Эрдэнэ над руу утсаар яриад Амгалан багш гэрийн гадаа очино, чи мөнгө гаргаад өгчих гээд би гэрийн гадаа гарчч очиход саарал өнгийн  жижиг машинтай, жижиг биетэй настай хүн ирээд би гэрээс 2 сая төгрөг бэлнээр гаргаж өгч байсан. Дараа нь бас мөн адил Галт-Эрдэнийг гэртээ байхгүй үед ирээд би 2 сая төгрөг бэлнээр өгч байсан.

…Хүүтэй зээлсэн үгүйг бол мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар бол ямар ч хүү тооцоогүй Амгалан багшийн авсан мөнгө нь 42000000 төгрөг болсон гэж ойлгож байгаа.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57/, 

 

-Гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2 сая төгрөг гэж хэлж байсан бөгөөд гарахдаа Уранчимэг эгч 20000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол мөнгө авч гарч байсан. Тэгээд би тухайн үед ийм мөнгө өгч байж бичиг баримт юм авдаггүй юм уу? гэж асуухад Галт-Эрдэнэ өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж хэлж байсан юм. Машинд хичнээн хүн байсанг бол би анзаарч хараагүй. Уранчимэг эгчээс мөнгө авч байгаа хүнийг нь л харахад өөрөө жолоо барьж явсан бөгөөд 60 гаран насны хүн л харагдсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60/,

-Хохирогч Ч.Баатаржаваас шүүгдэгч Д.Ам-д мөнгө шилжүүлж байсан талаарх баримтууд /1 дэх хавтаст хэргийн 72-73/,

-Өглөгө авлага барагдуулах талаар хохирогч Ч.Баатаржав, шүүгдэгч Д.Ам- нарын хооронд хийсэн хэлцэл /1 дэх хавтаст хэргийн 75/,

-Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 76-79/,

 

-Хохирогч Ч.Баатаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Д.Ам- над дээр  2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ирээд “1 сарын хугацаатай 15000000 төгрөг байна уу?” гэж асуухаар нь би итгээд 15000000 төгрөгийг өөрийн “Дархан-Орд харш” ХХК-ны худалдаа хөгжлийн банкны данснаас Д.Ам-гийн данс руу шилжүүлж өгсөн юм. Ингээд Д.Ам- нь надаас авсан мөнгөө цувуулж өгч явсаар 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд нийт авсан мөнгөнөөсөө 9000000 төгрөг төлсөн байсан. Ингээд ахин 5000000 төгрөг зээлээч гэхээр нь мөн өөрийн “Дархан-Орд харш” ХХК-ны худалдаа хөгжлийн банкны данснаас Д.Ам-гийн нэр дээрх данс руу шилжүүлж өгсөн юм. Ингээд 11000000 төгрөгийн тооцоотой болсон байж байтал Д.Ам- ахин над дээр ирээд Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалтт бүхий объектоо аймгийн засаг даргын тамгын газарт 400000000 төгрөгөөр зарахаар болсон. Ийм болохоор надад нэмээд 15000000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь би итгээд ахин нэмж 15000000 төгрөгийг өгсөн юм.  Ингээд Д.Ам-г объектоо зарсан уу? мөнгөө өгөөч гэхээр  Д.Ам- мөнгө орж ирээгүй байна, удахгүй орж ирнэ” гэж хэлж явсаар 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн юм. Ингээд би тухайн үед нь аймгийн засаг даргын тамгын газрын хүмүүсээс энэ талаар лавлаж асууж яваад Д.Ам- нь объектоо зараад мөнгөө авчихсан болохыг мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80-81/,

 

-Яллагдагч Д.Ам- нь сэтгэцийн хувьд эрүүл, болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэж, өөрийн үйлдлийг удирдах чадвартай. Д.Ам- нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Д.Ам- нь өөрийнхөө үйлдсэн хэрэгт хариуцлага хүлээх чадвартай.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 86/,

 

-“…Д.Ам-гийн эзэмшлийн Samsung маркийн 32 инчийн өнгөт зурагт 1ш, Samsung  маркийн 2 хаалгатай хөргөгч 1ш  зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 2300000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 91-92/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 97, 99/,

 

-Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч С.Галт-Эрдэнийн ХААН банкны 5007092386 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 87-121/,

-Хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дахь  хавтаст хэргийн 123-124/,

 

-“…Би энэ хүнийг өмнө нь бол танихгүй. Нэрийг нь л сонсч байсан. Гэрээс 2 удаа мөнгө гаргаж өгөхөд машинтай ирж авч байсан. Царайг нь харж байгаагүй учраас хараад танихгүй байна.

…Би энэ хүнийг танихгүй, тийм учраас энэ хүнээс нүүрэлдүүлэн байцаалтын үед асууж тодруулах зүйл байхгүй.” гэх гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 125/,

 

-“…миний хувьд энэ хүмүүсийн дунд худал үнэн юм яриад яваад байх ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед Галт-Эрдэнэ Амгалан багшаас тодорхойлолт авах гэсэн юм, байлцаад өгөөч гэхээр нь л байлцсан. Энэ бичгийг Галт-Эрдэнэ бичихдээ биллярдны ширээн дээр өөрөө хэвтэж байгаад бичсэн бичиг байгаа юм. Амгалан багшийн яриад байгаа бол худлаа. Бид нар байсан юм.

…Батсайханы ярьж байгаа шиг зүйл болоогүй. Тухайн үед Галт-Эрдэнэ бид 2 биллярдны өрөөнд тоглож байгаад Галт-Эрдэнэд хандаж “би чиний мөнгийг жоохон удаачихлаа, би чамд 2 сая төгрөг нэмээд өгье” гэж хэлэхэд Галт-Эрдэнэ “тэгвэл би бичиг хийе, та гарын үсэг зур” гэж хэлээд 42 сая төгрөг өгнө гэж бичээд гарын үсэг зурсан. Тэгэхэд бол энэ хүмүүс байгаагүй.” гэх гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 127-128/,

 

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хохирогч Ю.Нарангийн хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 173/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Ам- нь хохирогч С.Галт-Эрдэнээс “40 сая төгрөг аваагүй, 16200000 төгрөг авсан, бэлэн мөнгө огт авч байгаагүй” гэж мэдүүлдэг боловч тэрээр хохирогчоос авсан мөнгө хэд болж байгаа талаар өөрийн гар утаснаас мессэж бичдэг байсан /1 дэх хавтаст хэргийн 4-8/, 40 сая төгрөгийг төлөх талаар гараар бичиж хурууны хээгээ дарж өгч байсан /1 дэх хавтаст хэргийн 9, 46/, гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…ийм бичиг бичилцээд байлцсан гээд бид нараар гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54/, гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний машинд Амгалан багш Галт-Эрдэнээс боодолтой мөнгө авахдаа мөнгийг чинь удаахгүй өгнө, барилгын нэг хэсгийг нь аймгийн захиргаа худалдаж авах гэж байгаа, удахгүй бүтээд мөнгө төгрөг орж ирэхээр буцаагаад өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55/, гэрч Л.Бөхбилэгтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Галт-Эрдэнэ Амгалан багшид бэлнээр боодолтой мөнгө 2-3 удаа өгч байхыг нь бол харж байсан. Гэхдээ би яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ боодолтой мөнгө 200-300 мянгаас бол илүү мөнгө гэж харагдахаар бэлэн боодолтой мөнгө өгч байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56/, гэрч Ц.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Галт-Эрдэнэ над руу утсаар яриад Амгалан багш гэрийн гадаа очино, чи мөнгө гаргаад өгчих гээд би гэрийн гадаа гарчч очиход саарал өнгийн  жижиг машинтай, жижиг биетэй настай хүн ирээд би гэрээс 2 сая төгрөг бэлнээр гаргаж өгч байсан. Дараа нь бас мөн адил Галт-Эрдэнийг гэртээ байхгүй үед ирээд би 2 сая төгрөг бэлнээр өгч байсан.“ гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57/ гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2 сая төгрөг гэж хэлж байсан бөгөөд гарахдаа Уранчимэг эгч 20000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол мөнгө авч гарч байсан. Тэгээд би тухайн үед ийм мөнгө өгч байж бичиг баримт юм авдаггүй юм уу? гэж асуухад Галт-Эрдэнэ өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж хэлж байсан юм. Машинд хичнээн хүн байсанг бол би анзаарч хараагүй. Уранчимэг эгчээс мөнгө авч байгаа хүнийг нь л харахад өөрөө жолоо барьж явсан бөгөөд 60 гаран насны хүн л харагдсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60/ зэргийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ам- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн С.Галт-Эрдэнээс 40000000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Д.Ам-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Харин Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ам-г иргэн Ч.Баатаржаваас 13000000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Д.Ам- нь хохирогч Ч.Баатаржаваас 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 15000000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5000000 төгрөг,  2014 оны 5 дугаар сарын 27нд 15000000 төгрөг, нийт 35000000 төгрөгийг цувуулан авч, талууд энэхүү төлбөрийн эргэн төлөлтийн талаар харилцан тооцоо хийж байсан /1 дэх хавтаст хэргийн 74-75/ бөгөөд 23000000 төгрөгийг төлж барагдуулан 13000000 төгрөгийн төлбөр үлдсэн талаар шүүгдэгч, хохирогч нар ямар нэгэн маргаан гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Д.Ам- нь хохирогч Ч.Баатаржаваас нийт 35000000 төгрөгийг цувуулан авахдаа тухайн мөнгийг эргүүлэн төлөхгүй гэсэн субъектив санаа байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй байна.

Талууд гэрээний үүргийн биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ч.Баатаржаваас авсан 35000000 төгрөгийн ихэнх хэсгийг буюу 23000000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Галт-Эрдэнэд учруулсан 40000000 төгрөгөөс 16250000 төгрөгийг төлж барагдуулсан /2 дахь хавтаст хэргийн 175-177/ байх тул үлдэх 23750000 төгрөгийг шүүгдэгч Д.Ам-гаас гаргуулж, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Ам-д үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Ам- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан иргэн С.Галт-Эрдэнээс 40000000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  хохирогч С.Галт-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…40 сая төгрөг авсан учир 40 сая төгрөгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,  шүүгдэгч Д.Ам-гаас хохирогч С.Галт-Эрдэнэ рүү бичиж байсан мессэжний фото зураг /1 дэх хавтаст хэргийн 4-8/, шүүгдэгч Д.Ам-гаас хохирогч С.Галт-Эрдэнийн 40 сая төгрөгийг төлнө гэж гараар бичсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 9, 46/, хохирогч С.Галт-Эрдэнээс шүүгдэгч Д.Ам-гийн 5119003047 тоот данс руу мөнгө шилжүүлж байсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 17-29/, шүүгдэгч Д.Ам-гаас хохирогч С.Галт-Эрдэнэд 42 сая төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлнө гэж гараар бичсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 45/, гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…ийм бичиг бичилцээд байлцсан гээд бид нараар гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54/, гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний машинд Амгалан багш Галт-Эрдэнээс боодолтой мөнгө авахдаа мөнгийг чинь удаахгүй өгнө, барилгын нэг хэсгийг нь аймгийн захиргаа худалдаж авах гэж байгаа, удахгүй бүтээд мөнгө төгрөг орж ирэхээр буцаагаад өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55/, гэрч Л.Бөхбилэгтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Галт-Эрдэнэ Амгалан багшид бэлнээр боодолтой мөнгө 2-3 удаа өгч байхыг нь бол харж байсан. Гэхдээ би яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ боодолтой мөнгө 200-300 мянгаас бол илүү мөнгө гэж харагдахаар бэлэн боодолтой мөнгө өгч байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56/, гэрч Ц.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Галт-Эрдэнэ над руу утсаар яриад Амгалан багш гэрийн гадаа очино, чи мөнгө гаргаад өгчих гээд би гэрийн гадаа гарчч очиход саарал өнгийн  жижиг машинтай, жижиг биетэй настай хүн ирээд би гэрээс 2 сая төгрөг бэлнээр гаргаж өгч байсан. Дараа нь бас мөн адил Галт-Эрдэнийг гэртээ байхгүй үед ирээд би 2 сая төгрөг бэлнээр өгч байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57/, гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2 сая төгрөг гэж хэлж байсан бөгөөд гарахдаа Уранчимэг эгч 20000 төгрөгийн дэвсгэртээр 1 боодол мөнгө авч гарч байсан. Тэгээд би тухайн үед ийм мөнгө өгч байж бичиг баримт юм авдаггүй юм уу? гэж асуухад Галт-Эрдэнэ өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж хэлж байсан юм. Машинд хичнээн хүн байсанг бол би анзаарч хараагүй. Уранчимэг эгчээс мөнгө авч байгаа хүнийг нь л харахад өөрөө жолоо барьж явсан бөгөөд 60 гаран насны хүн л харагдсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч С.Галт-Эрдэнийн ХААН банкны 5007092386 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 87-121/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Ам-д хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Ам- нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Д.Ам- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлөх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Ам- нь 67 настай, эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтанд байдаг зэргийг харгалзан шүүх нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч С.Галт-Эрдэнэд 23750000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй, торгох ял оногдуулсан зэргийг харгалзан түүний эзэмшлийн Samsung маркийн 32 инчийн өнгөт зурагт 1ш, Samsung  маркийн 2 хаалгатай хөргөгч 1ш  зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, зарж борлуулан торгох ялыг биелүүлэх, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулахаар Дархан-уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ам-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ч.Баатаржаваас 13000000 төгрөг залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Боржигон овогт Дэмбэрэлийн Амгаланг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хохирогч С.Галт-Эрдэнээс 40000000 төгрөг залилан авч,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ам-гаас 23750000 /хорин гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4/2 дугаар байрны 81 тоотод оршин суух Сураагийн Галт-Эрдэнэд /РД:ТЖ72031616/ олгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дэмбэрэлийн Амгаланд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.Ам-д торгох ялын 1000000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Ам-д анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохиргч С.Галт-Эрдэнэд төлөх 23750000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүгдэгч Д.Ам-гийн өмчлөлийн Samsung маркийн 32 инчийн өнгөт зурагт 1 ш, Samsung маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ш  зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ам-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Я.ТУУЛ