Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

 

 

    2020        08           18                                      2020/ШЦТ/748

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Ж  хөтлөн

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Ц.С , Х.М , Н.Б ,

шүүгдэгч/ хохирогч О.Ж , тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар, Б.Цэнгүүн,

шүүгдэгч/ хохирогч Ц.М ,

хохирогч Г.М, С.Г, Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Ц.С д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,    

Х.М холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Н.Б, О.Ж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905032271109 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” худалдааны төвд лангуу ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт      тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:аа0000000/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,     оны     дүгээр сарын   -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,   настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн менежмент мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт     тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х.М  /РД: аа0000000/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,    оны    дүгээр сарын   -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,    настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт     тоотод оршин суух, урьд

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож байсан, Н.Б /РД:аа00000000/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,     оны    дүгээр сарын   -ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн,    настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт   тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Ж /РД:аа0000000/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,   оны     дугаар сарын   -ны өдөр Сэлэнгэ аймаг Хүдэр суманд төрсөн,     настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт     тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.М /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.С  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт Х.М , Н.Б , О.Ж  нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч Ц.М  руу сандлыг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан шидэж улмаар биед нь тархи доргилт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.М  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт Ц.С , Н.Б , О.Ж  нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж хохирогч Г.Г.М ыг хоолны сэрээг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан хатгах болон гараараа цохиж зодож улмаар биед нь уруулд шарх, дээд зүүн хоёрдугаар шүдний эмтрэл, зүүн дал, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт үл таних залуучуудтай маргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч О.Ж  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт үл таних залуучуудтай маргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт үл таних залуучуудтай маргалдан хохирогч О.Ж г толгойгоороо мөргөж, гараараа цохиж улмаар биед нь уруул няцарсан шарх зулгаралт зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун бугалганд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг ярьсан. Манай найзыг цохиод байсан. Салгах боломжгүй байсан болохоор сандал авч шидсэн.” гэв.

 

Шүүгдэгч Х.М  мэдүүлэхдээ “ 2019 оны 8 дугаар сарын 07-08нд шилжих шөнө Н.Б тай “ААА” зоогийн газарт хоол идээд сууж байтал хажуу талын ширээний үл таних 5 залуу чанга дуугаар инээгээд байсан. Н.Б  очиж дуу чимээгээ намсгаач гэж шаардлага тавьтал нэг залуу Н.Б ын хүзүүг боогоод байсан. Тэгээд очиж салгах гэж цохисон. Маргалдах явцдаа би хоол идэж байсан сэрээгээ хаяад зодолдсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө.” гэв.

 

Шүүгдэгч Н.Б  мэдүүлэхдээ “Өмнөх өгсөн мэдүүлэг үнэн нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч О.Ж  мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.М  мэдүүлэхдээ “Хохирогч Г.М  нь Н.Б ыг боосон гэж яриад байна. Гэхдээ боогоогүй мөрөн дээгүүр нь гараа тавьсан байсан. Н.Б  мөрөн дээгүүр нь тавьсан байсан гарыг өөрөө буцааж хүзүүгээрээ оруулаад байсан. Холоос харсан хүнд боосон мэт харагдаж байсан. Гэтэл Х.М гэх залуу сэрээ барьж босож ирээд Г.М ыг хатгаад маргаан гарсан. Миний хувьд хохирогч О.Ж г мөргөж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч С.Г мэдүүлэхдээ “Уг залуучууд хоол идээд сууж байгаагүй. Тухайн үед хоолоо идээд дууссан байсан. Миний хувьд эдгээр хүмүүс санаатай уг хэргийг хийсэн. Би хамгийн сүүлд лангуун дээр очиж карт уншуулсан баримт байна уу гэж асууж байгаад цагдаа дуудсан. Манай хэд бүгд хамгаалах зорилготой байсан. Х.М бол гол дайрсан хүн нь байгаа. О.Ж тай би бас найзуудаа ав гэж ярьсан. Би уг нь гол давшлаад байгаа хүмүүсийг салгавал болно гэж бодтол сандал ширээ шидээд эхэлсэн. Би хамгаалалтын хүнтэй уулзаад цагдаа дуудсан. Цагдаа ирж байгаа гэтэл энэ хүмүүс гараад зугтсан. Согтуурлын хувьд тийм өндөр байгаагүй.” гэв.

 

Хохирогч О.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Зодоон салгах гээд очиж байтал намайг мөргөөд хойшоо унаж байхад дээрээс дэвссэн. Сандал шидэж байхад нь би таслан зогсоосон.” гэв.

 

Хохирогч Ц.М  мэдүүлэхдээ “Би зодоон салгах явцад замд байсан сандлыг холдуулах гээд өргөтөл хажуу талаас сандал шидэж миний толгой руу цохисон.” гэв.

 

Хохирогч Г.Г.М  мэдүүлэхдээ “Тухайн үед манай найз Цолмон гэрчийн мэдүүлэг өгөөд явсан байгаа. Цолмонгийн мэдүүлэг үнэн. Тухайн үед эдгээр хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ямар ч шалтгаангүй сандал ширээ авч шидсэн. Найзуудтайгаа уулзаад ярьж хөөрөөд инээлдээд байж байтал маргаан болсон. Би энэ хэргийн улмаас уруулаа сэтлүүлчихээд эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж байгаад мэдүүлэг өгсөн. Харилцан зодоон хийсэн байх. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн гэж бодож байгаа. Маргааш нь уулзаад адилхан эрэгтэй хүмүүс байна ингээд салъя гэж ярьж хөөрөөд явсан. Согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байсан. Зодолдъё гэсэн бодол байгаагүй байх. Миний хувьд гоо сайхнаараа хохирсон. Гомдол саналгүй.” гэв.

 

Хохирогч Ө.Б мэдүүлэхдээ “Миний хувьд эдгээр залуусыг шаардлага тавьсан гэж бодохгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.С  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт Х.М , Н.Б , О.Ж  нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч Ц.М  руу сандлыг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан шидэж улмаар биед нь тархи доргилт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.М  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт Ц.С , Н.Б , О.Ж  нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж хохирогч Г.Г.М ыг хоолны сэрээг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болгон ашиглан хатгах болон гараараа цохиж зодож улмаар биед нь уруулд шарх, дээд зүүн хоёрдугаар шүдний эмтрэл, зүүн дал, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт үл таних залуучуудтай аргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч О.Ж  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт үл таних залуучуудтай маргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ААА” зоогийн газарт үл таних залуучуудтай маргалдан хохирогч О.Ж г толгойгоороо мөргөж, гараараа цохиж улмаар биед нь уруул няцарсан шарх зулгаралт зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун бугалганд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч Г.Г.М  цагаан өнгийн ямар нэгэн бичиггүй Сиди-г өөрийн албаны “Асер” маркийн компьютерын зүүн талын товчийг дарж Сиди-г хийж уншуулахад Сиди опен гэсэн бичиг гарч байна. ...Cho_20190807043643 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл байлаа. Уг файлыг тоглуулж үзэхэд дэлгэцэнд 08-07-2019 WED 04:36:43 гэсэн огноо, цаг, минут байх бөгөөд бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 6 ширхэг ширээнд 12 эрэгтэй 1 эмэгтэй сандал дээр сууж байх ба ногоон сандалтай ширээний 2 талд өөдөөсөө харж 4 эрэгтэй хоол идэж сууж түүний эсрэг талд цагаан 2 ширхэг буйдантай ширээнд өөдөөсөө харж 4 эрэгтэй хажууд нь ногоон сандалд 1 залуу сууж байгаа бичлэг байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 16-27 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ААА хоолны газарт салбарын менежерээр ажилладаг юм. 2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө намайг ажил дээрээ байхгүй хугацаанд үл таних хэсэг залуучууд манай хоолны газарт зодоон үүсгэж танхайран эд зүйл устгаж гэмтээсэн байсан. Ингээд эвдлүүлсэн эд зүйлсээ бүртгэхэд 3 ширхэг модон ширээ, 5 ширхэг модон сандал, 1 ширхэг сэтгүүлийн тавиур, 4 ширхэг шаазан аяга зэрэг зүйлс эвдлэгдсэн байсан. Мөн тухайн үед манай хоолны газраар үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэл гаргасан байдаг. ...3 ширхэг ширээ нь модон тавцантай, төмөр хөлтэй нэг нь 100 мянган төгрөг, сэтгүүлийн тавиур нь төмөр хийцтэй, сэтгэн загвартай, газар байрлуулдаг 80 мянган төгрөг, сандал нь 5 ширхэг модон хийцтэй сандал нэг нь 100 мянган төгрөг, 4 ширхэг шаазан аягыг нэг аягыг нь 1.500 төгрөгөөр авч байсан юм. Манай байгууллагын хувьд учирсан хохирлоо төлүүлсэн. ...Манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 34 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ААА хоолны газарт би өөрийн найзууд болох Ц.М , Гантөмөр, Б, О нарын хамт орсон юм. ...Бид нар хоорондоо юм ярилцаад чанга чанга инээлдэж байсан бөгөөд тэгтэл бид нарын урдхан хэсгийн ширээн дээр сууж байсан 4 залуугийн нэг нь босоод намайг чиглээд хүрч ирээд намайг гаръя гээд дуудсан. Тэгэхээр нь би үгүй, яасан юм бэ? Наашаа суучих гээд тайвшруулж ойлголцох зорилгоор гараас нь татаад хажуудаа суулгасан. Тэгээд тэр залуу намайг гараад уулзъя гээд байхаар нь зүүн гараа мөрөн дээгүүр нь давуулаад тавьсан бөгөөд зорилго нь тэр залуу намайг дагуулж гарах гээд байхаар нь босгохгүй суулгах зорилгоор гарнаас нь татаад хажуудаа суулгасан. ...тэгтэл тэр залуу миний давуулж тавьсан гарыг татаж хөндлөнгөөс харахад өөрөө боолгуулж байгаа мэт харагдах байдал үүсгэсэн. Энэ үед уг залуутай хамт явж байсан хар өнгийн фудволк, хар өнгийн өмдтэй, махлаг залуу шууд намайг чиглэж ирээд чи манай найзын мөрөн дээр гараа тавьдаг хэн юм бэ, гээд шууд нурууны хэсэг буюу зүүн далны хэсэгт нэг удаа зоосон. Тэгээд би тэр залууг яаж байна аа гээд өөдөөс нь эргээд боссон чинь уг залуу сэрээгээр миний уруулын хэсэгт хатгаж уруул сэтэрсэн. Тэгээд би доош тонгойсон бөгөөд энэ үед манай найзууд болон үл таних залуутай хамт явж байсан залуучууд хоорондоо маргалдаж эхэлсэн. Махлаг залуу миний урдаас сэрээгээр хатгах үедээ өмсөж байсан фудболкыг урсан бөгөөд намайг махлаг болон анх намайг дуудаад байсан залуу хоёр гараад ир үзье гээд байсан. Би гарахгүй гээд буйдан дээр гараад зогсчихсон байхад анх намайг дуудаад байсан залуу нь ширээн дээрээс аяга аваад над руу шидсэн боловч би гараараа хамгаалж аяганд оногдоогүй. ...манай найз нарын зүгээс уг залуучуудыг үйлдлээ болихыг шаардаж аль болох тайвшруулахыг оролдож байсан боловч уг залуучууд улам асаад бид нартай зодоон үүсгэх гээд байсан. ...миний өөдөөс махлаг залуутай нийлж дайрч цохиж байсан бөгөөд би биеэ хамгаалах гэж байгаад буйдан дээр халтираад унасан. Харин махлаг залуу миний буюу хоёр дахь залуу миний дээрээс толгой руу цохиод байсан боловч уг үйлдлийн улмаас тухайн үед бужигнасан юм болсон бөгөөд нэгдэх залуу над руу дайраад үйлдлээ болихгүй болохоор нь би хойш хэвтэж байгаад хөлөөрөө түлхэж хамгаалах үйлдэл хийсэн бөгөөд нэг дэх залуу миний үснээс зулгааж цохиод байсан. Тэгэхэд хажуу талаас Бат-Орших намайг үсдсэн залууг өөрийг нь үснээс нь татаж надаас холдуулж өгсөн. ...газарт эвдэрсэн байсан ширээг намайг чиглүүлэн шидэх үед зүүн гуяны дээд хэсэгт ширээний тавцан оносон. Энэ үйлдлийн улмаас гуянд зулгаралт гэмтэл үүссэн юм. ...намайг хувцсаа тайлж байхад хоёр дахь залуу намайг эвдэрсэн ширээний хөлөөр цохих гэж дайрсан бөгөөд уг залуугийн үйлдлийг Цолмон үг хэлээрээ болиулж надаас холдуулсан. ...нэгдэх залуу Бат-Оршихыг шууд цохиод цаашаа бужигналдаад явчихсан бөгөөд хоёр дахь залуу бид хоёр тэндээ үлдсэн. ...гарч байхад хоёр дахь залуу миний толгой руу хэд хэдэн удаа цохисон бөгөөд сүүлийн цохилтонд би хойш савж ардаа байсан сандал дээр унасан. Тэгэхдээ уг үйлдлийн улмаас гэмтэл учраагүй. Цолмонгийн хувьд зодооныг болиулах зорилготой байсан бөгөөд одоо ингээд больё гэж хэлж байсан. Тэгтэл Ц.М тай ярилцаж байсан залуу шууд Ц.М ыг нүүрэнд нь цохисон бөгөөд би араас нь очиж үйлдлийг нь болиулахыг оролдож тэврэх гэсэн чинь тэр залуу өөрөө доош эргэж тонгойж надаас зайгаа аваад газраас сандал авч шидэж эхэлсэн ба хажуугаас нь нэг дэх залуу мөн сандал авч шидэж байсан ...хоёр дахь залуу над руу дайрч улмаар цохиж би хойш унасан. Тэгэхэд миний дээд зүүн шүдний эмтрэл гэмтэл үүссэн. Энэ цохилтын улмаас миний толгой эргэж орчноо мэдрэх боломжгүй болсон. ...би аргаа бараад цайны газрын хойд талын өрөөнд орж нуугдсан. Надтай хамт Бат-Орших байсан бөгөөд хэсэг хугацааны дараа эргээд зааланд гарч ирэхэд бид нартай маргаан үүсгээд байсан залуучууд гараад зугтаасан байсан. ...Би уруулд оёдол хийлгэсэн 1 сая 500 мянган төгрөгийг хоёр дахь залуугаас нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ААА хоолны газарт өөрийн найзууд болох Ц.М , Г.М , Б, О нарын хамт хоол идээд ойр зуурын зүйл ярьж инээлдэн сууж байхад эсрэг ширээн дээр сууж байсан хэсэг залуусын нэг нь ирээд нэг зүйл хэлсэн ба юу хэлсэн талаар санахгүй байна. Тэгээд Г.М  тэр залууг найзархан хажуудаа татаж суулгаад тэр хоёр нэг зүйл яриад байсан. тэгтэл манай ширээн дээр ирсэн залуугийн найз нь бололтой залуу ирээд учиргүй Г.М ын нуруун дээр нь барьсан байсан сэрээгээрээ хатгаж эхэлсэн. Ингээд маргаан эхэлсэн. Би тухайн маргаан дунд өөрийн найзуудаа тэдгээр залуусаас холдуулж салгах зорилго агуулсан бөгөөд хэн нэгэнд гар хүрсэн, хэн нэгэн хүн надад гар хүрсэн зүйл байхгүй. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 43-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө ...караокед ороод 0,5 граммын шилтэй Сэнгүр нэртэй пиво хүн бүр тус тус уугаад 03 цагийн үед гарсан юм. Үүний дараа Богд-Арын ААА гэх нэртэй газар хоол идэх гээд бид 5 ороод хоолоо захиалчихаад, юм яриад сууж байтал бид нарын хойд талд сууж байсан 4 залуусын нэг нь гартаа сэрээ барьж босож ирээд манай найз Г.М ын зүүн дал хэсэг рүү нь сэрээгээрээ 1 удаа зоогоод авсан. Тэгэхэд нь бид нар салгаад холдуулж байхад үлдсэн 3 залуучууд нь бид нар луу дайраад байхаар нь тухайн залуучуудыг салгаад байж байсан. Энэ хооронд тухайн залуучуудтай хамт явж байсан нэг өндөр, туранхай залуу нь манай ширээн дээр байсан цайны аягыг Г.М  руу шидчихсэн. ...Г.М ыг сэрээгээр зоодог залуутай зууралдаад би хөлнөөс нь бариад байж байхад миний мөр лүү өшиглөөд, толгой руу 2 удаа өшиглөсөн. Үүнй дараа би цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 11-12 дугаар хуудас/,

 

Хохирогч Ө.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Ц.М , Г.М , Цолмон, Гантөмөр нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ААА хоолны газарт орж үйлчлүүлэн хоол идээд ойр зуурын зүйл ярьж инээлдээд байсан. Тэгтэл нөгөө талын ширээн дээр сууж байсан хэсэг залуусын нэг ирээд Г.М д хандаж хоёулаа гараад уулзаадахъя гэж хэлсэн. Тэгэхэд нь Г.М  гараас нь татаж яасан юм бэ хөгшөөн гээд хажуудаа суулгаад мөрөн дээр нь нөхөрсөг байдлаар гараа тавьсан. Тэгтэл уг залуугийн найз нь бололтой нэг махлаг залуу гартаа сэрээ барьж ирчихээд шууд үгийн зөрүүгүй гартаа барьсан сэрээгээрээ Г.М ын нуруу, цээж хэсэгт хатгаж эхэлсэн. Ингээд маргаан эхэлсэн бөгөөд миний хувьд маргаан дунд найзуудыгаа гэмтээхгүй тэдгээр залуусаас холдуулах оролцоотой байсан. Миний санаж байгаагаар Г.М ыг сэрээтэй махлаг залуу зодож байсан. Ц.М  ширээнийхээ хажууд нэгэнтэй нь маргалдаж байсан. Цолмон зодоон дунд нөгөө талын залуусыг түлхэх холдуулах, больцгоо гэх зэрэг үгийг хэлж байсан. Гантөмөр үүдний хэсэгт больцгоо гэж байсныг нь санаж байна. Нөгөө талын залуус ширээ авч шидэн, аяга шидэн бид нар луу дайрч давшилж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 46-47 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Г.М , Б, О, Гантөмөр нартай уулзаад явж байсан бөгөөд тухайн өдөр найз Цолмон Япон улсаас ирсэн байсан юм. Ингээд хоол идэх зорилгоор 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд ар хорооллын дэргэд байдаг ААА хоолны газарт орсон юм. ...бид нар хоорондоо хуучны дурсамжаа ярилцаад инээлдэж байсан. Тэгтэл урд хэсгийн ширээнд байсан 1 дэх залуу буюу хар өнгийн фудволктой, өндөр нуруутай залуу Г.М ыг чиглэж ирээд Г.М ыг гараад ирье уулзах юм байна гэж гараас нь бариад дээрэлхсэн байдалтай хэлсэн. Тэгэхэд Г.М  үгүй, би яасан юм бэ, чи суучих гээд барьсан гараас нь татаад хажуудаа суулгасан. Яг энэ үед би түүний зүүн талд сууж байсан. Г.М ын хувьд яасан юм бэ гээд аргаа олох байдлаар 1 дэх залуутай харьцаж байсан бөгөөд зүүн гараа Г.М  1 дэх залуугийн мөрөн дээгүүр нь давуулаад тавьхад 1 дэх залуу өөрөө баруун гараараа Г.М ын зүүн гарыг татаад хөндлөнгийн хүн харахад боолгуулж байгаа мэтээр харагдуулж байсан. Тэгтэл нэгдэх залуутай хамт нэг ширээнд сууж байсан 2 дахь залуу буюу махлаг, хар өнгийн фудболк, хар өнгийн өмдтэй залуу баруун гартаа хоолны сэрээ барьж ирээд шууд ямар нэгэн үгийн зөрүүгүй Г.М ын зүүн далны хэсэгт хатгаж эхэлсэн. Тэгтэл Г.М  хойш ухарч зайгаа авсан бөгөөд энэ үед нь би хоёр дахь залуугийн зүүн талаас нь нүүр лүү нь зүүн гараараа нэг удаа цохиж уг залууг Г.М аас холдуулсан. Нэг дэх залуу Г.М тай маргалдаад байсан бөгөөд нэг болон хоёр дахь залуутай хамт явж байсан гурав дахь залуу буюу хөх өнгийн жийнсэн өмд, хар өнгийн фудболктой залуу миний ард ирж зогссон энэ үед нэг дэх залуу Г.М ын өөдөөс харж зогсож байгаад ширээн дээр байсан шилэн аягатай цайг Г.М  руу шидсэн. Г.М ын хувьд аль болох хойш ухарсан зайлсхийсэн байдалтай байсан бөгөөд нэг дэх залуу Г.М  руу л дайраад байсан. Г.М  буйдан дээр гараад зогсчихсон байхад хоёр дахь залуу Г.М ын араас тойрч очоод дахиад гартаа барьсан байсан сэрээгээрээ Г.М ыг татаж байгаад урдаас нь хатгах шиг болсон бөгөөд энэ үйлдлийн дараа Г.М ын уруулаас цус гарсан байсан. Энэ үед би гурав дахь залуутай маргалдаж байсан бөгөөд над руу дайраад цээжээрээ наалдаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулж цааш нь түлхээд үсэрч очоод баруун гараараа цохих гэсэн боловч наагуур нь зөрчихсөн. Харин үсэрсэн эрчээрээ уг залууг биеэрээ мөргөчихсөн юм. Тэгээд тэр залуу надаас хойш ухарч зайгаа авсан бөгөөд замд нэг сандал байхаар нь холдуулах гээд өргөх үед хажуу талаас дөрөв дэх залуу буюу хар өнгийн фудболк, цагаан цайвар өнгийн бэлтгэлийн өмдтэй, туранхай залуу цайны газрын сандлыг аваад миний баруун талын шанаа буюу баруун талын чамархайн хэсэгт оносон. Сандалд оногдсоны дараа би газарт унасан бөгөөд энэ үед ширээн дээр ил байсан миний гар утас уначихсан. Би гар утсаа авах гээд газарт тонгойх үед гурав дахь залуу миний араас толгойн хэсэгт цохисон боловч сүртэй хүчтэй цохиж чадаагүй. Тэгээд би аль болох зодооныг болиулах гээд өөрийнхөө талын хүмүүсийг хойш нь болгож байхад Г.М  хоёр дахь залуутай зууралдаж байх үед дөрөв дэх залуу Г.М ыг чиглүүлэн сандал шидээд байсан. Тэгээд Г.М  шидсэн сандалд нь оногдоод хойш ухарч зайгаа аваад босч ирэхдээ дээгүүр хувцсаа өөрөө тайлсан. Хоёр дахь залуу хоолны газрын ширээг барьж аваад шууд Г.М ыг чиглүүлэн шидсэн бөгөөд энэ ширээ нь Г.М ыг хөл хэсгийг оносон. ...нэг дэх   залуу намайг чиглэж ирээд миний зүүн талын шанааны хэсэгт гараараа нэг удаа цохиж би унаж, лангууны хэсэгт хэвтсэн бөгөөд дээрээс миний бие рүү цохиж байгаад 1 дэх залуу хүрч ирээд лангууны хэсэгт байсан нэг хатуу зүйлийг аваад миний духны хэсэгт онож шалбалсан. Үүнээс хойш бужигналдаад байсан бөгөөд гарч ороод л байсан. Тэгээд бид нартай зодолдсон хүмүүс гараад зугтаасан. ...2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эн Ар Би эмнэлэгт 190.000 төгрөгөөр тархины зураг авахуулсан төлбөрийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Н.Б , Ц.С , Х.М нартай хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ААА хоолны газарт орж үйлчлүүлж байсан. мөн тэдний дэргэд хэсэг залуус үйлчүүлж байсан. Тэдгээр залуус бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байсан. Н.Б  тэдгээр залууст очиж чимээгүй байгаа ч болохгүй бол гараад уулзъя гэх утгатай зүйл хэлэхэд тэд Н.Б ыг гарнаас нь татан хажуудаа суулгаж, зүүн гараа мөрөн дээгүүр нь тавьж, боож байх шиг харагдсан. Бид Н.Б ыг дээрэлхэж байна гэж ойлгоод, Х.М очиж “яагаад найз дээрэлхээд байгаа юм бэ” гэхэд цаана сууж байсан залуу “юу гээд байгаа юм” гээд үг сөрж эхэлсэн. Тэгтэл Х.М шууд гартаа барьсан байсан сэрээгээр зоож эхэлсэн. Яг энэ үед маргаан эхэлж, ширээний буланд сууж байсан залуу Мөнх-Эрдэнийг нэг удаа шанаа руу нь цохисон. Тэгхээр нь би найзуудаа өмөөрч, салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Маргаан дундуур би цагаан майктай залуу өөрт ойртохоос сэргийлж тулсан. Тэгтэл тэр залуу миний уруул хэсэгт нэг удаа мөргөхөд миний уруул, үүдэн баруун шүдэнд гэмтэл үүссэн. Тэр залуу урдаас үсэрч намайг цохих үйлдэл хийсэн ч намайг цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Би хойш ухарч байхад тэр залуу над руу сандал шидэхэд Ц.С  хажуу талаас тэр залуу руу сандал шидэж, тэр залууг онож, над руу чиглэсэн сандал шидсэн үйлдлийг зогсоосон. Уг залуу Ц.С ийн шидсэн сандалд оногдоод хажуу тийш шидэгдсэн. Тэгээд би сандал шидэх гэж барьж аваад больсон. Амнаас гарсан цусаа арчсан. Тэгээд цагаан майктай залуу руу очиж, араас нь толгой хэсэгт нь нэг удаа цохих үйлдэл хийсэн. Гэхдээ оносон эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд би тухайн залуутай маргалдаж, тэр залуу намайг цохих гэж дайрсан ч би бултаж оноогүй. Би уг залууд надад гэмтэл учруулсанг сануулж хэлсэн боловч уг залуу өөдөөс сөрж маргалдаад байсан. Би тухайн залуутай хэрэлдэж байх хооронд бусад найзууд маань ямар байдалтай байгааг сайн анзаараагүй. Уг залууд гол анхаарлаа хандуулсан. Тэгээд бид хоёр учраа олоод байж байхад Н.Б  нэг залуутай зодолдоод эхэлсэн бөгөөд би салгах гэж дундуур нь орж зогссон. Тэгээд надтай маргалдсан цагаан майктай залууг чи надаас уучлалт гуй гэж шаардсан. Тэгэхэд тэр залуу чи ч гэсэн намайг хар даа гээд цусаа үзүүлсэн бөгөөд тавлаад айгаа байдалтай инээгээд тэгвэл чи найзаасаа хариугаа ав гэхээр нь миний дургүй хүрээд уг залууг шанаадах гэсэн боловч гар нүүрний цаагуур нь зөрчихсөн юм. Тэгээд нэг нүдний шилтэй залуу зогсож байсан. Тэгтэл миний араас хэн нэгэн хүн хүзүүдээд доош нь дарсан. Намайг тонгойсон байхад хэн нэгэн миний цээжний хэсэгт гараараа цохисон. Тэгэхэд нь би уг цохилтыг баруун гараараа хаасан бөгөөд үүнээс болж зодооны дараа баруун гараараа гарын үсгээ зурах болон огцом хөдөлгөж юм барьж болохгүй болсон байсан. Тэгээд дахин маргаан үүссэн. Тэрнээс хойш хүмүүс бужигнаад эхэлсэн бөгөөд би үүнээс хойш болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 55-56 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө манай цайны газарт үйлчлүүлж байсан нэг талаас 4, нөгөө талаас 5 залуу хоол идэж байсан юм. Эдгээр залуус бие биенээ танихгүй байдалтай байсан бөгөөд заалны урд хэсэг буюу ханан талд сууж байсан залуус чангаар дуулаад байсан. Тэгтэл заалны голд сууж байсан 4 залуугийн нэг нь тэд нар дээр очиж чимээгүй бол гэж шаардлага тавихад нь дуулж байсан залуу хүзүүдээд доош нь дараад хажуудаа суулгасан. Тэгтэл заалны голд сууж байсан залуу нөгөө хүзүүдүүлж суусан залуугаа өмөөрч гартаа сэрээ бариад очсон бөгөөд гартаа барьсан байсан сэрээгээрээ цагаан өнгийн фудволктой залууг сэрээгээрээ хатгаж эхэлсэн. Ингээд асуудал үүссэн бөгөөд тэдгээр залуучууд тал талаасаа босч ирээд харилцан зодолдож эхэлсэн бөгөөд заалны голоос нэг залуу сандал авч шидэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ААА цайны газарт найзууд болох Бат-Орших, Г.М , Ц.М , Гантөмөр нарын хамтаар ороод хоолоо захиалаад сууж байхад хажуу талын ширээнд 4-5 хүн байсан санагдаж байна. Уг танихгүй залуучуудын нэг болох өндөр туранхай хар бараан хувцастай залуу ирээд манай ширээнд ирээд манай найз Г.М д гарах уу гэж хэлэхэд Г.М  яасан юм бэ хөгшөөн гэж хэлээд тухайн залуугийн хүзүүн дээр гараа тавиад байж байсан чинь цаанаас нэг залуу нь чи миний найзын мөрөн дээр гараа тавьдаг хэн бэ гэж хэлэхээр нь бид нар Г.М ыг наад залуугийн мөрөн дээрээс гараа авчих гэхэд нөгөө залуу нь Г.М ыг гараа авах гэхэд барьчихаад тавихгүй байсан. Тэгтэл цаанаас хашиграад байсан махлаг бор царайтай, хар бараан хувцастай эрэгтэй ирэхдээ гартаа хоолны сэрээ барьчихсан ирээд Г.М ын нуруу хэсэгт нэг удаа хатгахад Г.М  босоход дахин Г.М ын нүүр тус газарт сэрээ барьж байсан гараараа цохиход бид нар болиоч гэхэд анх ирсэн өндөр залуу бид нарын нэгний өмнө байсан аягатай цайг аваад өөр аяганд цайг хийгээд Г.М ын өөдөөс авч шидээд Г.М ыг тухайн 2 танихгүй залуучууд нийлээд зодоод бөөн юм болоод тухайн цайны газрын сандлыг хүртэл авч шидээд байсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар зодоонд оролцоогүй. Би харин бүгдийг нь салгах үйлдэл хийсэн. Тэгээд нөгөө танихгүй 4 залуу гараад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 74-75 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9656 тоот шинжээчийн “1. О.Ж гийн биед уруулд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний сулрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 103-104 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Ж гийн биед учирсан гэмтлийн баруун бугалганд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд бусад гэмтэл нь дан дангаараа гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 105 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9634 тоот шинжээчийн “1. Г.Г.М ын биед уруулд шарх, дээд зүүн 2-р шүдний эмтрэл, зүүн дал, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 98-99 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Г.М ын биед учирсан уруулын шарх, дээд зүүн 2-р шүдний эмтрэл гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 100 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9613 тоот шинжээчийн “1. Ц.М ын биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 93 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.М ын биед үүссэн гэмтлээс духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг, гэрч Т.Мөнхгэрэлийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 58 дугаар хуудас/, гэрч М.Сарантуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 77 дугаар хуудас/, гэрч Б.Бямбадолгорын мэдүүлэг /1 дүгээр хавтас 76 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9829 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 89 дүгээр хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9634 дугаартай дүгнэлт / хэргийн 1 дүгээр хавтас 98 дугаар хуудас/, шинжээч эмч М.Золжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 100 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолууд /хэргийн 1 дүгээр хавтаст хэрэг 124-170 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, асап сангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 195-205, 206 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэний үйлчилгээний талбай түрээслүүлэн ажиллуулдаг гэх түрээсийн гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 222 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэний хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хэргийн 1 дүгээр хавтас 226-227 дугаар хуудас/, шүүгдэгч О.Ж гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 2 дугаар хавтас 32-39 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Ж гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.С ийн хувийн байдалтай  холбоотой баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 230-234 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.С ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 235 дугаар хуудас/, хохирол төлбөр барагдуулсан баримтууд.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Нэг. Баянгол дүүргийн Прокурорын газраас Боржигон овогт Цогтгэрэлийн Ц.С д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Боржигон овогт Хашбаатарын Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Өмгөөлөгч Г.Наранбаатар, Б.Цэнгүүн нар шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.С ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгэнлт үйлдэж ирүүлсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.С  нь О.Ж г хамгаалж буюу хууль бус довтолгооны үед сандал шидэж хамгаалсан. Үүнийг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “аргагүй хамгаалалт” гэж зохицуулсан байдаг. Үүнийг улсын яллагч анхаарч үзээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт зэвсгийн чанартай зүйл гэдгийг тайлбарласан байдаг. Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг мөн сэрээг зэвсгийн чанартай зүйл болгон ашигласан гэдэг дээр маргаж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт маргахгүй.  

Мөн шүүгдэгч Ц.С , Х.М , Ц.М  нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2019 оны 8 дугаар сард үйлдэгдсэн хэрэг бөгөөд шүүхэд шалгагдаж байх явцад уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан гарсан байгаа тул яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимыг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.С , Х.М  нарыг сандал болон сэрээг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглаж уг хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. ...“тусгайлан бэлтгэсэн зэвсгийн, чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ. Гэтэл сэрээ, сандал нь ахуйн хэрэглээнд өдөр тутам хэрэглэгддэг эд зүйл бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэхэд дээрх шүүгдэгч нар сандал, сэрээ зэргийг тусгайлан бэлтгэж, засаж тохируулаагүй. Харин тухайн зодоон болох явцад гарт тааралдсан эд зүйл буюу сандалыг авч шидсэн, мөн шүүгдэгч Х.Мөнх-Эрдэний хувьд хоол идэхдээ гартаа барьж байсан сэрээг барьж очин хохирогчийг хатгасан зэрэг нь зэвсгийн чанартай зүйлийг урьдаас засаж тохируулж бэлдсэн гэх шинжид хамаарахгүй харин шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Ц.С , Х.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Харин бусад шүүгдэгч нарын хувьд тэдгээр нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр “ААА” зоогийн газарт буюу аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдууж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

          Хоёр. Прокурорын зүгээс Ц.С , Х.М , Ц.М  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.С  нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч Ц.М  руу сандал авч шидэн түүний эрүүл мэндэд тархи доргилт, духанд зулгаралт, баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан,

 

          Шүүгдэгч Х.М  нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хоолны сэрээгээр хатгаж, гараараа цохиж хохирогч Г.Г.М ын биед уруулд шарх, дээд зүүн хоёрдугаар шүдний эмтрэл, зүүн дал, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулсан,

 

          Шүүгдэгч Ц.М  нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч О.Ж гийн толгой тус газарт нь мөргөж, гараараа цохиж түүний эрүүл мэндэд

уруулд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний сулрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон зодуулснаас үүдэлтэй хохирогч  нарын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

          Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журам”-ын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заажээ.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч Ц.С , Х.М , Ц.М  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд прокурор 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үйлджээ.

            Уг хэрэг шүүгчид 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хуваарилагдсан бөгөөд шүүхийн шатанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж өмгөөлөгч маргадаг боловч “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журам”-ын тухай хуульд дээрх асуудлыг зохицуулсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шатанд тоолохгүй байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Т.О ын “...уг хүмүүс нь хохирлоо нөхөн төлж гомдолгүй болгосон тул одоо манай байгууллагад хохирол байхгүй... “ гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 2 дугаар хавтас 46 дугаар хуудас/, мөн шүүгдэгч нараас хохирогч Г.Г.М д 1.500.000 төгрөг, хохирогч Ц.М т 190.000 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Х.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн 1 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулах,

 

Шүүгдэгч О.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял оногдуулах,

 

Шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар: “шүүгдэгч Н.Б , О.Ж  нарын хувьд хувьд хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эдгээр залуучуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэж,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрх хасах, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой тул шүүгдэгч нарыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарын дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.С , Х.М , Н.Б , О.Ж  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхийн шийдвэрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт сануулах нь зүйтэй.

 

            Харин шүүгдэгч Ц.С , Х.М , Ц.М  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Ц.С , Х.М , Ц.М  нарт торгох ял оногдуулах болсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

  1. Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтгэрэлийн Ц.С , Боржигон овогт

Хашбаатарын Х.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтгэрэлийн Ц.С , Боржигон овогт Хашбаатарын Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Наранбаатарын Н.Б , Ванчигдорж овогт Отгондэмбэрэлийн О.Ж  нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Цогтгэрэлийн Ц.С , Боржигон овогт Хашбаатарын Мөнх-Эрдэнэ, Хойд овогт Цэдэндамбын Ц.М  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ц.С , Х.М  нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ц.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С , Х.М , Н.Б , О.Ж  нар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ц.С , Х.М , Ц.М  нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С , Х.М , Ц.М  нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С , Х.М  нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах болон торгох ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО