Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

Ш.Тд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Жаргалсайхан,

яллагдагч Ш.Т,

хохирогч Я.Г,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээртэй шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр Ш.Тд холбогдох эрүүгийн 1710005820251 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бичээч овогт Шагдарын Т, 1979 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Да хүрээ” зах дээр хувиараа машин зардаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ял шийтгэлгүй, /РД: /,

Ш.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын 24 дүгээр байрны 88 тоот гэртээ эхнэр Я.Гтай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ш.Ты үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч  Ш.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө хохирогч Я.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруугийн талаар маргаангүй ч хохирогч Я.Ггийн “...2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Ш.Тд дахин зодуулсан тул гомдолтой байна...” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” гэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэхээр байгаа тул Ш.Тд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд Бичээч овогт Шагдарын Тд холбогдох эрүүгийн 710005820251 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол Ш.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5  өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам буюу хялбаршуулсан журмаар шүүх шийдвэрлэх бөгөөд шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлагаа хүлээлгэх шийдвэр гаргахаар хуульчилсан байна. Гэтэл шүүх яллагдагч Ш.Тд холбогдох 1710005820251 дугаартай хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” гэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар бусад хэрэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэх журмыг баримтлан буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг зөрчсөн байна. Эрүүгийн 1710005820251 дугаартай хэрэгт яллагдагч Ш.Т нь “2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхнэр Я.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, яллагдагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байхад хохирогч Я.Ггийн шүүх хуралдаанд “Ш.Тд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр дахин зодуулсан, дахин гэмтлийн зэрэг тогтоолгомоор байна..." гэсэн мэдүүлгийг /Цагдаагийн байгуулагад гомдол гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад/ үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогч Я.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр Ш.Т нь 2015 онд анх сууснаас хойш надад хэд хэдэн удаа гар хүрч байсан. Цагдаагийн байгууллагад олон удаа дуудлага өгч байсан. Анхан шатны шүүх хуралдаан болох өглөө ээжтэйгээ нийлж надад гар хүрсэн. Гомдолтой байна...” гэв.

Яллагдагч Ш.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө болсон хэргийг би хүлээн зөвшөөрч байна. Харин 2018 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би зодоогүй цочрон давчидаад би биеэ хамгаалсан. Энэ хүн уурлахаараа хутга болон янз бүрийн юм авч шиддэг мөн “цонхоор үсэрнэ” гэж айлгадаг. Манай ээж сандраад бид хоёрыг салгах гэж байхдаа ээжийг үсдсэн гэж худлаа яриад байгаа. Тэр өдөр шүүх хурал болох байсан учир би эрт гараад явсан байсан...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Ш.Тд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, хэргийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж яллагдагчаас үзсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэж болохоор тусгагджээ.

 

Дээрх байдлуудаас гадна гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх талаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, хохирогч нарын эрхийг хангах нь чухал юм.

 

Учир нь яллагдагч үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээснээр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зардал, цаг хугацаа, зэргийг хэмнэж байгаа хэдий ч прокурор, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх мэт хууль ёсны байх, шударга ёсны зарчим, зорилтод нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж хуульчилжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд яллагдагч Ш.Т нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайханы 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар “Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал”-тай танилцаж, “санал хүсэлтгүй” гэснээс өөр баримт алга.

 

Анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч “...би 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө шүүгдэгчид зодуулаад байгаа. ...Би “чи миний толгой руу цохих ёсгүй” гээд гэрээсээ гарахад намайг орцноос хүчээр гэрлүү оруулж байхад хадам ээж намайг үсдсэн. Яллагдагч намайг заамдаж зулгаасан, цээжин дээр мөр гарсан байгаа. Хоёр гарын алга хөхөрсөн, баруун бугуй хэсэг дээр маажсан шарх, базсан хөхрөлт байгаа. ...Ер нь бол 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гар хүрч зодож байсан. ...гомдолтой байна.” /хх-ийн 77-78/ гэсэн мэдүүлгээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5, 4.6 дахь заалтуудад заасан нөхцөл байдлуудыг хангасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Яллагдагч Ш.Т хохирогч Я.Гтай гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан хохирогч “...яллагдагч Ш.Т надад гар хүрсэнд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэж мэдүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн эсэх” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу ажиллагаа хийлгэхээр Ш.Тд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт хүргүүлж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: