| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0903/И |
| Дугаар | 131/ШШ2016/00899 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2016/00899
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 4-р багт оршин суух, ******* ренистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох” -ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 55 нас хүрч олон хүүхэдтэй өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би Баянхонгор аймгийн ******* сумын эхийн голын үр үржүүлэгийн эрдэм шижилгээний станцад 1982 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ногоочноор, 1988 1988 оны 02 сарын 08-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ногоочноор, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.*******тай нэг дор хамт ажиллаж байсан. Тэрээр ******* сумын эхийн голын үр үржүүлэгийн Эрдэм шижилгээний станцад 1982 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ногоочноор, 1988 оны 02 сарын 08-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ногоочноор, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажилласан юм. 1991 оны 06 сараас туслах ажилтнаар томилогдон 1994 оныг дуустал ажиллаж байсан талаар тушаал шийдвэр нь олдохгүй байгаа юм. Иймд холбогдох баримтыг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанаар Х.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Х.*******гийн 1980 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 832 дугаар албан бичиг, Баянхонгор ******* дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарын даргын 1982 оны 5 дугаар тушаал, 1984 оны 18, 25 дугаар тушаал, 1985 оны 05 сарын 03-ны өдрийн 16 дугаар тшаалын хуулбарууд, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Х.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Х.******* нь 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт ногоочноор
1988 оны 02 сарын 08-ны өдрөөс 1988 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт цэвэрлэгчээр
1988 оны 07 сарын 18-ны өдрөөс 1989 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт ногоочноор
1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь Х.*******гийн 1980 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 832 дугаар албан бичиг, Баянхонгор ******* дахь жимс ногооны эрдэм шинжилгээний салбарын даргын 1982 оны 5 дугаар тушаал, 1984 оны 18, 25 дугаар тушаал, 1985 оны 05 сарын 03-ны өдрийн 16 дугаар тшаалын хуулбарууд, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд ******* овогт *******гийн *******гийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******гийн 1982 оны 07 сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 сарын 08-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт ногоочноор
1988 оны 02 сарын 08-ны өдрөөс 1988 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт цэвэрлэгчээр
1988 оны 07 сарын 18-ны өдрөөс 1989 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт ногоочноор
1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* дахь Эрдэм шинжилгээний салбарт туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ