| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1283/Э |
| Дугаар | 1322 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1322
2020 07 20 2020/ШЦТ/1322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,
улсын яллагч: Г.Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Тунгалаг,
шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Д-д холбогдох эрүүгийн 2002 00170 0142 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э.Д
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Э.Д нь 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан Диазепам /01а2ерат/ бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 15 ширхэг, Алпразолам /А1ргаго1ат/ бодисын агууламжтай “А1ргат А1ргаго1ат” нэртэй эм 43 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 13- ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 4, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалсан, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А.Т-т Диазепам АТагерат/ бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 4 ширхгийг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Д-н шүүхийн хэлэлцүүлэгь өгсөн: : Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 8/, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Т-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.А-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-26/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Т-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Т-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5256 дугаартай дүгнэлт /хх-н 46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5255 дугаартай дүгнэлт /хх-н 49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 1746 дугаартай дүгнэлт /хх-н 47-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5761 дугаартай дүгнэлт /хх-н 55-56/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1718 дугаартай дүгнэлт /хх-н 53-54/, Э.Д-ийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 57-58/, эм судлалын салбар зөвлөлийн хурлын шийдвэр /хх-н 63-65/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Д-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72-76/, Э.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 79/, Э.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 122, 160-161/, шинжээч эмчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 123-124/, гэрчийн мэдүүлэгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-н 126-128/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 128/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.А-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 129-130/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 148-149/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 149/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 151/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Х-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 158/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан Диазепам /01а2ерат/ бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 15 ширхэг, Алпразолам /А1ргаго1ат/ бодисын агууламжтай “А1ргат А1ргаго1ат” нэртэй эм 43 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 13- ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 4, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалсан, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А.Тт Диазепам АТагерат/ бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 4 ширхэгийг өгсөн болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тухайн үед Д Цайз 16-р хороолол руу явсан. Тэгээд нэг эмийн сангийн гадна зогсоосон. Тэр үед Д надад “чи энэ эмийн санруу ороод надаа энэ эмийг аваад өгөөч, би энэ эмийн санруу орж болохгүй байгаа юм, чи ороод аваад өгөөч” гэж хэлээд надад 1 бичиг өгсөн. Би тэр бичгийг нь аваад тэр эмийн санруу ороод эм авсан юм. Тэр эм нь ногоон өнгөтэй эм байсан ба 2 хайрцаг эм авсан Тэр 2 хайрцаг ногоон өнгөтэй эмийг шууд Дид өгсөн. Дийг ямар нэртэй эм яах гэж авч байгааг ч мэдэхгүй. Өөрийгөө ямар нэгэн өвчтэй ч гэж хэлээгүй Тухайн үед би Д-д тусалж байна гэж бодсон. Д надад 1 бичиг өгсөн Би тэр бичгийг нь уншиж үзээгүй. Зүгээр ороод эмийн санчид бичгийг нь өгөөд тэр эмийг нь авсан. Эмийн санч нь надаас ямар нэгэн зүйл асуугаагүй зүгээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралт дуусаад ажил дээрээ ирчихээд байж байсан чинь Э овогтой Д өөрийнхөө өвчтөний түүхийн дэвтэр, иргэний үнэмлэхний хамт барьж орж ирээд өвч намдаах эм буюу трамадол эм бичүүлэе гэж орж ирэхээр нь би өвчтөний картыг нь үзсэн чинь эхний хуудсанд манай арьс харшилын эмч тархи, нуруу нугасны хорт хавдар гэж бичээд трамадол 60 капсулыг бичсэн байсан уг бичигний доод талын хэсэгт нь манай Эрүүл мэндийн төвийн поликлиникийн эрхлэгч О, мэс заслын эмч Хуанган, мэдрэлийн эмч Ө, бөөрний эмч Ц нар гарын үсгээ зураад тэмдэг дарсан байсан тэгээд Э.Д-н манай эмнэлгийн эмийн албаны эм зүйчээс 60 капсул трамадолыг үнэгүй авсан байсан, үүнийг өвчтөний карт, жорын бичигт бичсэн байхаар нь би тухайн өдөр трамадол эмийг 60 капсулыг үнэгүй авахаар бичиж өгч явуулсан. Үүний дараа 7 дугаар сарын 16-ны өдөр Э овогтой Д гэдэг залуу дахин орж ирж надаар трамадол бичүүлэе гэхээр нь би чиний өмнө нь хагалгаа хийгдсэн болон эдийн шинжилгээний хариуг чинь үзье гэсэн чинь Э.Д би БНХАУ-д нугаснаасаа хавдар авхуулсан бүгдээрээ хятад хэл байгаа гэхээр нь би тэрийг чинь орчуулуулж үзье гэж хэлсэн Э.Д та тэндээс яг юуг нь харах юм гэсэн чинь эд эсийн шинжилгээний хариуг хортой, хоргүй эсэхийг чинь харна, хэрэв хортой хавдартай бол трамадол эмийг манайхаас үнэгүй авдаг гэсэн чинь ямар нэгэн үг хэлэлгүй гараад явсан. Үүний дараа дахин 08 дугаар сарын 22-ны өдөр Э.Д өрөөнд орж ирээд трамадол эм авъя гэхээр нь үзлэгийн цахим бүртгэлдээ бүртгэчихээд Э.Д-г өмнө нь үзүүлж байсан эсэхийг регистрээр шалгасан чинь Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр их олон эмчээр үзүүлсэн нь харагдахаар нь Э.Д-с яагаад ингэж олон үзүүлсэн юм бэ гэсэн чинь ойрхон явж байвал ороод үзүүлээд эмээ бичүүлчихдэг байсан юм гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,
Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Д гэх залуу ирээд “би танай эмнэлгийн хяналтад орсон юм, трамадол эмийг хэрэглэдэг юм, С-72 оноштой, трамадол эм бичүүлж авах гэсэн” гэж хэлсэн. Тухайн үед Д надад ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй болохоор би тэрнээс өвчний карт, иргэний үнэмлэх шаардсан юм. Тэгсэн Д “би Хятад улсад эмчилгээ хийлгэж байсан юм, өвчний картаа орчуулгад өгчихсөн байгаа, удахгүй орчуулгаас гарна” гэж хэлэхээр нь би "картаа аваад ир, онош чинь батлагдсан юм бол, би үзэж зөвлөгөө өгье, чи яг манай чингэлтэй дүүргийн харьяа хаягтай юм уу” гэж хэлсэн чинь ямар нэгэн юм хэлэхгүй шууд явсан. Тэр өдрөөс нэлээн хэд хоногийн дараа “Э овогтой Д Чингэлтэй дүүргийн 3-р хорооны иргэн” гэсэн тодорхойлолт авчраад манай сувилагчид үлдээгээд явсан байсан. Тэр өдрийн маргааш нь байх Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг эмч /хэн гэдэг эмч байсныг санахгүй байна/ надруу холбогдоод “Д гэх хүн чиний хяналтад байдаг уу, тэр хүний эхнэр нь Баянгол дүүрэгт амьдардаг, эхнэрийнхээ хаяг дээр амьдардаг гэж хэлээд, чиний хяналтад байдаг гэсэн гарын үсэгтэй өвчний карт үзүүлээд Трамадол эм бичүүлээд авсан” гэж хэлсэн. Би тэр эмчид “манай хяналтад байдаггүй” гэж хэлсэн. Тэгсэн удаагүй Чингэлтэй дүүргийн хорооны Өрхийн эмнэлгүүдийн эмч нар “Д гэх хүн таны гарын үсэгтэй өвчний карт, комиссын шийдвэр үзүүлээд Трамадол эм бичүүлж авсан” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,
Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Тэр өдрөө үдээш хойш Д гэх хүүхэд дахиж ирэхдээ өвчний карт бариад ирсэн. Би Д гэх хүүхдээс “оношлогдсон бичиг чинь хаана байгаа юм” гэж асуусан чинь “орчуулганд өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд өвчний картыг аваад Б.Д эмчийг орлож байсан Халдвартын эмч Э руу орсон. Би Э эмчид “манай хяналтад байдаг хүүхэд гэнээ, С-72 оноштой гэнэ, урагшаа Хятадруу сургуульд явах гэсэн чинь комиссын шийдвэр хэрэгтэй гэж байна” гэж хэлээд өвчний карт дээр С-72 гэсэн онош бичүүлээд гарын үсгийг зуруулаад аваад гарсан. Тэгээд бусад комиссын гишүүдээр нь очоод гарын үсгийг нь зуруулаад өгөөд явуулсан юм. Тэрнээс хойш ямар нэгэн сураггүй байж байсан. Тэгсэн гэнэт 2020 оны 02-р сард Д ирээд эм авах гэж байхдаа Д эмчтэй ирж уулзсан байсан...” /хх-н 38/,
Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би өөрийн төрсөн хүү Э.Д-ийн хувийн байдлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний Э.Д 1999 оны 02-р сарын 14-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн. Төрсөн эцэг эхийн гар дээр өссөн. Айлын 3 хүүхдийн бага. Дээрээ 2 эгчтэй. 2003 оноос 2005 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн Орос цэцэрлэгт хүмүүжсэн. 2005 оноос 2006 онд Хан-Уул дүүргийн 32-р сургуульд, 2006 оноос 2015 он хүртэл Баянзүрх дүүргийн 53-р сургуульд, 2015 оноос 2016 онд Баянзүрх дүүргийн “Шилдэг бүрэн дунд" сургуульд суралцаж төгссөн. 2016 оноос 2019 он хүртэл БНХАУ-ын КүнМинг хотын их сургуульд хэлний бэлтгэл ангийг төгссөн. 2019 онд Бээжингийн их сургуульД шалгалт өгч тэнцсэн байгаа. Хятад, Англи хэлтэй. Одоо тэнд сурах ёстой хүүхэд энд ийм хэрэгт холбогдсон байна. Миний хүү Э.Д 2019 оны 01-р сард БНХАУ-д байх үедээ авто осолд ороод удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн. Тэрний дараа дахиж мотоциклоос унаад эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Э.Д-ийн БНХАУ-д эмчилгээ хийлгэж байсан өвчний түүх гэж байхгүй. Харин эм бичиж өгсөн хятад бичигтэй цаас байдаг байсан. Э.Д 2019 оны 06-р сарын сүүлээр Монголд ирсэн. Тэрнээс хойш хүүхдээ эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгээгүй. Тэгсэн энэ асуудалд ордог өдөр цагдаагийн ажилтан манай хүүхдийг бариад явдаг өдөр би цүнхийг нь үзсэн чинь цүнхэн дотор өвчний карт байсан. Тэр өвчний картыг нээж үзсэн чинь Нуруу нугас тархины /С-72/ хавдар онош тогтоосон 5 хүний гарын үсэгтэй Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн комиссын шийдвэр, өвчний карт байсан. Тэрийг нь би тухайн үеийн уурласан уурандаа бүгдийг нь урчихсан юм. Одоо урагдсан тасархайнууд байгаа. Миний хүү бол их дөлгөөн, даруу, сурлага сайтай, ухаантай, асуудалд их дайчин, хөдөлмөрч хүүхэд. Сургуульдаа англи хэл, математик, сагсан бөмбөг зэрэг тэмцээн уралдаанд орж тэргүүлж явсан. Би хүүхдээ их сайн хүмүүжиж яваа гэж хардаг байсан. Ийм сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэнэ гэж огт төсөөлж яваагүй... гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1746 дугаартай .Шинжилгээнд ирүүлсэн обьектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.Шинжилгээнд ирүүлсэн “Трамадол 100 мг/2мл” гэсэн бичиглэлтэй шингэн тариа мэт зүйл, “Трамадол 50 мг” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл тус бүрээс Трамадол /Тгатабо!/ илэрч байна. “Апаурин 5 мг” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн эм мэт зүйлээс Диазепам /diazerpam/ илэрсэн. “Аlpram Alprazolam 0625 mg” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар хайрцагтай дотроо цагаан өнгөтэй, “А” гэсэн тэмдэглэлтэй эм мэт зүйлээс Алпразолйм / Alprazolam / илэрсэн.Диазепам / diazerpam /, Алпразолам / Alprazolam / нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 47-48/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1718 дугаартай: .Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Д НО99021418 2020.03.13” гэж хаягласан шээснээс Диазепам /diazerpam “Төгөлдөр УШ98042058 202.03.13” гэж хаягласан шээсний дээшээс Диазепам /diazerpam/, Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Диазепам /diazerpam/, Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтан хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 53-54/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр Э.Д нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчинөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.Э.Д нь одоо Тремадолын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. .Э.Днь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 57-58/,
Яллагдагч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 08-р сарын 20-ны өдөр би ганцаараа ямар нэгэн бичиг баримт авч очилгүй Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хавдрын эмчтэй уулзах гэж очсон. Тэгсэн үүдний хүн нь “Хавдрын эмч нь байхгүй, ээлжийн амралттай байгаа, орлож байгаа эмч нь Халдвартын эмч байгаа очиж уулз” гэж хэлээд өрөөг нь зааж өгсөн. Би Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Халдвартын эм1- Э гэх хүнтэй уулзаад “би БНХАУ-д сурдаг, 2019 оны 01-р сараас эхэлж энэ эмийг ууж байгаа” гэж хэлсэн. Э эмч “чамд зовиур байгаа юу” гэж асуухад нь би “нуруугаар хатгадаг. үе үе татаад байдаг” гэж хэлсэн. Тэгсэн Э эмч “надад жорын цаас байхгүй, чи яваад Хавдрын эмчийн сувилагчийг дуудаад ир” гэж хэлсэн. Хавдрын сувилагч Б гэх сувилагчтай уулзаж “Э эмч дуудаж байна, жорын цаас байгаа юу” гэж асуусан чинь Б сувилагч “жорын цаас байхгүй, чи үдээс хойш хүрээд ир, карттай ирээрэй” гэж хэлсэн. Би Б эмчтэй өөр олон юм яриагүй шууд асуусан. Тэгээд би үдээс хойш 14 цагийн үед өвчний карт шинээр нь аваад очсон чинь Э эмч, Б сувилагч 2 хамт сууж байсан. Тэгээд би өвчний картын Э эмчид өгсөн. Э эмч намайг үзээгүй шууд карт дээр С-72.0 гэдэг онош бичээд Хавдрын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад доор байгаа гэж бичсэн. Тэгээд Б сувилагч намайг эмнэлгийнхээ эмийн сан руу дагуулж очоод халааснаасаа баахан жорын цаас гаргаж ирээд надад 120 ширхэг Трамадол эм бичиж өгсөн. Тэгсэн эмийн санч нь “эхний ээлжид 10 хоногийн хэрэглээг өгье" гэж хэлээд 60 ширхэг Трамадол эмийг өгсөн. Энэ эмийг авсандаа ямар нэгэн төлбөр төлөөгүй. Тэгээд Б сувилагч бид 2 хамт буцаад эмнэлэг рүү очсон чинь Б сувилагч “чи энд хүлээж бай” гэж хэлээд 1 давхарт үүдэнд суулгасан. Тэгсэн Б сувилагч 5 орчим минутын дараа надад комиссын шийдвэр гэсэн бичиглэлтэй, хойд талдаа 6 эмчийн гарын үсэгтэй бичиг авчраад, намайг дагуулаад Э эмч рүү орсон. Э эмчийн өрөөнд ороод Б сувилагч миний нэрийг асуугаад, Э эмч нөгөө комиссын шийдвэр гэсэн цаасан дээр бичиж надад өгсөн. Тухайн үед би ийм комиссын бичиг авья гэж огт хэлээгүй, нэхээгүй байхад Б сувилагч, Э эмч 2 надад уг комиссын шийдвэрийг өгсөн Тэрнээс хойш Чингэлтэй дүүргийн эмнэлгээс очиж Трамадол эм бичүүлж авдаг байсан. 2019 оны 10-р сард Д эмч өөрөө надад “чи энэ карт үзүүлээд өрхийн эмнэлэг болон бусад эмнэлгүүдээс Трамадол эм бичүүлээд авах боломжтой” гэж хэлж байсан. Мөн тэр үед Д эмч надаар ханын самбар хийгээд ир гэж хэлж байсан юм. Би тэрийг нь хийж өгч чадаагүй болохоор дахиж очиогүй. Тэрнээс хойш би Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороонуудын өрхийн эмнэлгүүдэд очиж эм бичүүлж авдаг болсон. Өрхийн эмнэлгүүдэд би Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн комиссын шийдвэр, өвчний карт үзүүлээд Трамадол эм бичүүл авдаг байсан. 2020 оны 02-р сарын эхэнд би өөрөө интернетээс Апаурин, Алпразолам гэх эмнүүд нь Трамадол эмийн үйлчилгээг нэмэгдүүлдэг гэдгийг судалж мэдсэн. Тэгээд энэ талаар Д эмч дээр очиж “Алпразолам эмийг хэрэглэвэл яах вэ, гаж нөлөө үзүүлэх үү” гэж асуусан чинь Д эмч “болно, гэхдээ манай эмийн санд байхгүй, энэ эмийг гаднаас худалдаж авна” гэж хэлсэн. Тэр үед гаднаас өөр хүн өрөөнд нь орж ирсэн болохоор би гараад явсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн Дамбардаржаад байдаг хорооны өрхийн эмнэлэг рүү ороод “би Алпразолам, Апаурин эм авья” гэж хэлсэн чинь жорын цаасан дээр бичиж өгсөн. Би тэр өрхийн эмнэлэг дээр очиж Трамадол эмийг бичүүлж байсан болохоор намайг мэдэж байсан. Тэгээд Алпразолам, Апаурин эмийг авах хотын төвд байдаг Хадагтай эмнэлгийн хажуу талын эмийн сангаас авах гэсэн чинь эмийн санч нь “С-72 оноштой хүн Алпразолам, Апаурин эмийг хэрэглэдэггүй юм, Р дээр байх ёстой” гэж хэлээд жорын цаасыг буцааж өгсөн. Тэгэхээр нь би буцаад нөгөө жор бичиж өгсөн эмнэлэг дээр очоод “С-72 онош дээр энэ эмийг өгөхгүй гэж байна, Р дээр байх ёстой гэж байна” гэж хэлсэн чинь тэр эмч нь “Р-43.1 онош дээр байгаадаа” гэж хэлээд солиулаад бичиж өгсөн. Тэгээд буцаж очоод Хатагтай эмнэлгийн хажуу талын эмийн сан дээр очиж 60 ширхэг Алпразолам эм 14.000 төгрөгөөр худалдаж авсан. 2020 оны 03-р сард аль өрхийн эмнэлэг дээр очиж бичүүлснээ санахгүй байна тэр өрхийн эмнэлэг дээрээ Алпразолам, Апаурин эмийг бичүүлж авсан. Тэгээд Хатагтай эмнэлгийн хажуу талын эмийн санд эмнүүд нь байхгүй байсан болохоор гараад нэг эмийн сангаас авсан юм... гэсэн мэдүүлэг /хх-н 74-76/,
Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... 03-р сарын 13-ны өдөр 16 цагийн үед Э.Д гэх хүн манай эмнэлэг дээр ирээд “манай ээжийн уудаг эм” гэж хэлээд өвчний карт үзүүлсэн. Тэр өвчний картыг нь аваад харахад “Р-42” гэсэн онош бичигдсэн байсан. Харин тэр карт нь хэн гэх хүний карт болохыг хараагүй. Зөвхөөн нээгээд харахад “Р-42” гэсэн онош бичигдсэн байсан. Э.Д “манай ээж ийм өвчтэй юм, өрхийн эмчдээ үзүүлээд эм бичүүлж аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь ээжийнх нь ригестрийн дугаарыг нь асуугаад эмнэлгүүдийн дунд ашигладаг программ дээрээс шалгаж үзэхэд хэлж өгсөн ригестрийн дугаараар О.Г гэх хүний нэр гарч ирсэн. Мөн өмнө нь хэд хэдэн удаа, өөр өөр олон эмнэлгүүдэд “Р-42” оношоор үзүүлж байсан бүртгэл байсан. Тэгэхээр нь Э.Д гэх хүний үгэнд итгээд “ямар эм бичүүлж авах юм” гэж асуухад гар утсан дээрээсээ цаасан дээр бичсэн зураг үзүүлсэн. Тэр зураг дээр “Диазепам” эмийг 5 мг, 80 ширхэг гэж бичсэн байсан. Тэгээд би тэр зураг дээрх шиг “Диазепам” эмийг 5 мг, 80 ширхгийг бичиж өгсөн. Өмнө нь 2020 оны 01-р сарын 07-ны өдөр Э.Д гэх хүн өөрийгөө “С-72 буюу тархи, нуруу, нугасны хавдар оноштой гэж хэлээд манай эмнэлгээс Трамадол эмийг бичүүлж авч байсан талаар бүртгэлд бүртгэгдсэн байсан. Мөн тэр бүртгэл дээр 2020 оны 02-р сарын 07- -ы өдөр “О.Г” гэх ээжийнх нь нэрээр “С-72.0” оноштой Трамадол эм оичүүлж авч байсан. Ер нь өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн ар гэрээс нь ирээд өвчний картыг нь үзүүлээд эмийг нь бичүүлж аваад явдаг юм. Сүхбаатар дүүргийн эдгээр хороонууд нь ихэвчлэн хотын захаар байралдаг хороонууд байгаа юм. Э.Днь Сүхбаатар дүүргийн эдгээр хороонуудаар үзүүлж, сэтгэцэд нөлөөт эм бичүүлж авсан бүртгэл байна. Бусад дүүргүүдэд мөн адил бичүүлсэн бол тухайн дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн цахим бүртгэлээс харж болно. “С-72” онош нь Нуруу, нугас, тархи хавдар, “Р-42” онош гь сэтгэцийн өвчин, “1-11” онош нь Зүрхний гаралтай даралд ихсэлт, “К-29” онош нт Ходоодны үрэвсэл, шархлаа, “0-47” онош нь Нойргүүдэл гэсэн кодууд байгаа юм. Эдгээр оноштой хүмүүс Трамадол, Диазепам, Алпразолам эмнүүдийг хэрэглэж болдог юм. Би бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нараас асуухад Э.Д өвчний карттай дандаа орж ирдэг... гэсэн мэдүүлэг /хх-н 129-130/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Д нь 2020 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан Диазепам /01а2ерат/ бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 15 ширхэг, Алпразолам /А1ргаго1ат/ бодисын агууламжтай “А1ргат А1ргаго1ат” нэртэй эм 43 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 13- ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 4, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалсан, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А.Тт Диазепам АТагерат/ бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 4 ширхгийг өгсөн гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайгтогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Э.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа Диазепам / diazerpam / бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 15 ширхэг, Алпразолам / Alprazolam / бодисын агууламжтай “ Alpram Alprazolam” нэртэй эм 43 ширхэг мансууруулах, сэтгэц нөлөөт эм, жорын бичиг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийг шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Э.Д-ийг хориглосон мансуурулах эм, сэтгэцэнд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Э.Д-ийг 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5- д заасан зан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д зааснаар Э.Д-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа Диазепам / diazerpam / бодисын агууламжтай “Апаурин” нэртэй эм 15 ширхэг, Алпразолам / Alprazolam / бодисын агууламжтай “ Alpram Alprazolam” нэртэй эм 43 ширхэг мансууруулах, сэтгэц нөлөөт эм, жорын бичиг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН