Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2016/00903

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн, Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын од холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга нар оролцов.              

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М. нь 2014 оны 07 дугаар сард 4000000 төгрөгийг эхнэр урагшаа явчихсан найдвартай хүүгээ дурдсан хугацаанд өгнө гэж тохиролцоод гарын үсэг зурж авсан. Тэгээд үндсэн мөнгийг чинь дурдсан хугацаандаа өгнө гээд авсан. 2014 оны 07 – 2015 оны 11 сар хүртэл хүүгээ өгсөн. Тэгээд түүнээс хойш хүүгээ өгөхгүй болохоор нь үндсэн 4.000.000 төгрөгөө авъя гэсэн чинь “банк зээл өгнө гэж 5 сард хэлсэн” Түүний дараагаар 7 сард бас л авъя гэсэн чинь “нөхөр уурхайд ажилд орсон 11 сард 4.000.000 төгрөгийг чинь бөөнд нь өгнө”.. гэж хэлээд өдий болтол өгөөгүй биднийг хохироож байна. Иймд М.оос 4500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М. нь 2014 оны 08 сард 4000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авсан. Хүүгээ 3 сард нь төлж байсан. Гурван сараас хойш хүүгээс сунгачих, үндсэн мөнгөө нэхсэн үед чинь асуудалгүй өгнө гээд тохиролцсон. Ингээд 2015 оны 12 сар хүртэл хүүгээ өгөөд явсан. Тэгээд 2015 оны 12 сараас хойш хүү өгөхгүй байхаар нь миний зүгээс үндсэн мөнгөө өгчих гэхэд энэ хүн “Өгнө, танай мөнгийг ямар ч асуудалгүй өгнө” гэж байсан. Тэгээд удаа дараа нэхээд мөнгөө өгөхгүй болохоор нь аргаа бараад 2016 оны 05 сард “Гэрээгээ сунгаатах гээд бичгээр хийгээд гарын үсгээ зур” гэхэд тэр сунгалтын бичиг дээр гарын үсгээ зураагүй “ Та нар надад итгэхгүй байхдаа яадаг юм, би өгчихнө, нөхөр уурхайд ажиллаж байгаа, цалинг нь буухаар бөөнд нь өгнө” гэж хэлээд хойшлуулаад өдий хүрсэн. Энэ хүн хэрвээ зөвшөөрвөл 3500.000 төгрөг дээр тохирч болж байна. Анх энэ мөнгийг зээлэхдээ амаараа ярилцаад өгсөн авсан баримтан дээр гарын үсэг зураад 2-3 сарын хугацаатай гэж ярилцаад л өгсөн юм. Хүү авахаар тохирч хийсэн гэрээг заавал бичгээр хийнэ гэдгийг би мэдсэнгүй ээ. Анх энэ мөнгийг авахдаа нөхөр нь хүлээж авсан, машинд сууж байгаад гарын үсэг зураад авсан. Манайх хүнд мөнгө хүүтэй зээлүүлээд байдаггүй, би хэдэн малаа мөнгө болгосон байснаа зүгээр байлгаж байхаар гээд энэ хүмүүс гуйгаад байхаар нь хүүтэй зээлсэн юм. Энэ мөнгийг анх өгснөөс хойш банкны дансаар 6.175.000 төгрөг авснаа зөвшөөрч байна. Бэлнээр яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Ээждээ ор авах зорилгоор 500.000 төгрөг бэлнээр авснаа зөвшөөрч байна. Бэлнээр надад өгсөн мөнгийг санахгүй байна..гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2014 оны 06 сарын 21-нд иргэн г хүүтэй мөнгө зээлдэг гэж танил хүнээс сонсон, утасны дугаарыг нь авч ярьж мөнгө зээлэх хүсэлтээ хэлсэн чинь ажил дээр ирж уулз гэсний дагуу би ажил дээр нь очиж уулзаад 4.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авахаар болсон. Тэгтэл яг одоо мөнгө байхгүй, хашаагаа зарсан мөнгө нь хөдөөнөөс ирнэ тэгээд иргээд яръя гэж тохироод салцгаасан. Тэр өдөр би хот явахаар машинд хэлсэн байсан учир орой нь дахин яриад явахаар боллоо мөнгөө ирэхээр нь манай нөхөрт өгчих гэж тохироод хотод очсон хойно  нөхөр маань очиж авч надруу шилжүүлсэн. Энэ өдөр нь 2014 оны 06 сарын 25-ны өдөр байсан бөгөөд би 2014 оны 07 сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл дараах байдлаар төлж байсан.

2014 оны 07 сарын 25-наас 2014 оны 12 сарын 28-хүртэл 2400.000 төгрөг, 2015 оны 01 сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 сарын 19 хүртэл 4400000 төгрөгийг өгсөн байдаг. Иргэн *******тай мөнгө зээлж авах тухай ярьж тохиролцсон зүйлгүй танихгүй байсан бөгөөд анх 2015 оны 03 сарын үед захаас ажлаасаа тарж яваад МТ клонкын ард той тааралдахад “Энэ манай нөхөр гэж *******г танилцуулсан” тэгэхэд л нүүр нүүрээ харсан. 2015 оны 10 сараас эхлэн орлого муудаж ирсэн боловч би яаж ийж байгаад мөнгийг нь өгч байсан. 2015 оны 12 сараас 2016 оны 1-2 сарынхаа банкны мөнгийг төлж чадахгүй явж байтал Хас банк олон жил найдвартай харилцагч байсан гэдэг утгаар нь зээлийн гэрээг өөрчилж өгсөн. Би энэ хүнд хэцүү байгаагаа байнга , ******* хоёрт хэлж байсан бөгөөд манайд мөнгөө нэхэж ирэхэд нь манай нөхөр алтанд явсан эзгүй байсан. Би 3 хүүхэдтэйгээ байсан, манай амьдралыг үзээд явсан. 2016 оны эхээр миний бараанаас юм явъя гэхээр нь надад уг бараа нь байгаагүй учир хажуугийн контенерээс HTF шингэн 4лх8500=34.000 төгрөгийн багааг зээлж өгч явуулсан. Мөн цагаан сар болох гээд ээждээ ор авч өгмөөр 500.000 төгрөг олоод өгөөч гэхэд нь 2 сарын 07-нд 250.000 дансаар, 2 сарын 22-нд 125000 төгрөг дансаар, 2 сарын 25-нд 125.000 төгрөг бэлнээр ирж авсан. 05 сар гаргаад мөнгөө авъя гээд ирэхэд нь манай нөхөр уурхайд орохоор тохиролцсон байсан. Нөхөртэй минь уулзаад явцгаасан бөгөөд ажиллахаар тохирсон уурхай нь уурхай буухаар цалингаа бөөнд нь өгдөг гэсэн учир тэр байдлаа хэлж цалингаа авахаар нь мөнгийг нь өгөхөөр тохирсон. Үүнээс хойш 07 сарын 13 нд ирээд нөхөр уушигны хавдартай болсон хот явж эмчилгээ хийлгэж хагалгаанд орж магадгүй мөнгөний хэрэгтэй гэхэд нь тэр өдрийн орлого 30.000 төгрөг өгсөн. Тэгээд 7 сарын 17 нд 100.000, 7 сарын 22 нд 30.000 төгрөг, 8 сарын 03-нд 30.000 төгрөг өгсөн. 2014-2016 он хүртэл энэ хүнд дансаар 6175.000 төгрөг, бэлнээр 1.749.000 төгрөг 7.924.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ хүний мөнгийг би боломжийнхоо хэрээр нугалж төлсөн учир цаашид 4.500.000 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Миний хувьд той анх уулзаад амаар тохиролцсоноос биш ямар нэгэн бичгээр гэрээ хийж гарын үсэг зурж тохирсон зүйл байхгүй..гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2014 оны 06 сарын 22-ны өдөр зах дээр зогсдог эгчээс мөнгө зээлдэг гэх Болормаагийн утсыг аваад утсаар ярьсан, тэгээд Болормаагийн ажил дээр очоод надад мөнгөний хэрэг байна. 4.000.000 төгрөг зээлээч гэхэд “Надад одоо мөнгө байхгүй, эргээд холбогдое “гэсэн би тэгээд 23 ны өдөр хотод байхад надруу залгаад мөнгө зээлэх бол манай нөхөр од өгчих гээд нөхрийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд манай нөхөр гэж хүнтэй уулзаад мөнгийг аваад надруу шилжүүлсэн юм. Би 2014 оны 07 сарын 25-наас хүүг төлж эхэлсэн, зарим үед дансаар дутуу хийсэн мөнгөний үлдэгдлийг д бэлнээр өгч байсан. Би голдуу гэж хүнтэй харьцаж байсан. Дансны хуулгаар тодорхой байгаа. 2014 оны 07 сараас 2015 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл дансаар төлж байсан. Тэгээд 2015 оны 10 сараас орлого муудаад банкны өрөөч төлж чадахаа байсан. Энэ байдлаа би хэлж байсан. Тэгээд би боломжийн хэрээр мөнгийг өгч байсан. Энэ хүмүүсийг мөнгө олоод өг гэх үед нь байгаа мөнгөө боломжоороо өгч байсан. Анх мөнгө авахдаа гэрээ хийгээгүй, хэлэхдээ “мөнгө өгөхдөө цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан” гэж байсан. Мөнгө зээлэхдээ хийсэн гэх бичиг дээрх гарын үсэг нь манай нөхрийн гарын үсэг биш байна лээ, манай нөхөр энэ бичгийг Эвлэрүүлэн зуучлах дээр хараад гарын үсэг биш байна гэж хэлж байсан. Энэ мөнгийг авахдаа 3 сарын хугацаатай л авсан мөн тэгээд боломжоороо хүүний 400.000 төгрөгийг өгөөд яваад байсан. Гэрээ сунгасан зүйл байхгүй, амаар ч сайн тохиролцоогүй. Би одоогийн байдлаар *******д 7924.000 төгрөг төлчихсөн байгаа. Бэлнээр өгсөн мөнгөний хувьд д өгч байсан. 2015 оны цагаан сарын үеэр 500.000 төгрөг өгч байсан, нэхэх болгонд нь бага багаар мөнгө өгч байсан. Би 4000000 төгрөгийг бараг 8 сая болгож өгсөн, энэ айл хохирсон гэж бодохгүй байна. ******* нь сүүлийн үед байнга хэл амаар доромжилж зах дээр хүртэл архины мөнгө нэхэж байсан. Энэ хүмүүс бол зах дээр ажилладаг хүмүүст байнга хүүтэй мөнгө зээлдэг юм билээ. Одоо би мөнгө өгч чадахгүй, боломж ч алга..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь М.од холбогдуулан “Зээл 4.000.000, хүү 500.000, нийт 4500.000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шаардсаныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

М. нь 2014 оны 06 сарын 25-ны өдөр О.Болормаатай тохиролцон 4.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, дурьдсан хугацаанд үндсэн мөнгийг төлөх нөхцөлтэйгээр хэлцэл хийсэн байна.

Зохигчдын тайлбараар зээлдүүлэгч О.Болормаа нь зээлдэгч  М.од 4.000.000 төгрөгийг зээлүүлж, зээлдэгчийн төлөөлөгч нь хүү, төлбөрийг төлж байсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014 оны 07 сараас 2016 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл О.Болормаа, А.******* нарт банкны харилцах дансаар 6175.000 төгрөг, бэлэн мөнгөөр 1749.000 төгрөг нийт 7924000 төгрөг төлсөн гэж тайлбар гаргаж, банкин дахь харилцах дансны хуулга, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн хүү төлбөрийг О.Болормаагийн ХААН банкин дахь дугаар дансанд 2014 оны 07 сараас 2014 оны 12 сарын 26-хүртэл 2300000 төгрөг

2015 оны 01 сарын 27-ноос 2015 оны 12 сарын 16-ны өдөр хүртэл 3495000 төгрөг

2016 оны 02 сарын 07-ноос 2016 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл 380000 төгрөг тус тус дансаар шилжүүлсэн нь нийт 6175000 / Хас банкны харилцах дансаар 125000 төгрөг төлснийг оруулан тооцсон/ болж байна.

Харин бэлнээр өгсөн гэх баримт нь хэрэгт авагдаагүй, хариуцагч талаас баримт нотолгоо гаргаж өгөөгүй тул 1749.000 төгрөг өгсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа хариуцагч М. нь 2014 оны 06 сарын 25-ны өдөр бичгээр зээлийн гэрээ хийж 4.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, үндсэн мөнгийг шаардсан хугацаанд нэн даруй төлөх нөхцөлтэйгээр гэрээ хийсэн гэж тайлбарлан нотлох баримтаар гэрээний хувь гэх , О. нарын нэр бүхий бичгийг гаргаж өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн гэх гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Тухайлбал : Уг гэрээ гэх бичиг нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, хоёр талт гэрээ гэх боловч гэрээний нэг талд хувийг өгөөгүй, зээлийн хүүг тооцохдоо үндсэн зээлээс сар бүр эсвэл жилээр тооцохын аль болох нь тодорхой бус, хариуцагч тал гэрээнд гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед гэрээ хийгээгүй гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд уг гэрээ гэх бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих  этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно”.. гэсэн агуулгад багтаж байна.

Түүнчлэн Иргэний хуулийн  43 дугаар зүйлийн 43.2-д “Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ”,  43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” нь хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэсэн бол хуулийн  196 дугаар зүйлийн 196.1.2-т “Гэрээг бичгээр  байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор хуульчилсан байна.

Эндээс үзвэл зохигчдын хооронд хийгдсэн зээлийн хэлцэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн  56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсний дагуу нэхэмжлэгч А.******* нь хариуцагчаас хүү нэрээр илүү авсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй боловч шүүхэд хандан хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдав.

Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.оос зээлийн гэрээний үүрэг 4.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ