Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2016/00912

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******, *******, *******, ******* *******од  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох” -ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.*******  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1956 онд Баянхонгор аймгийн суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1971 оны 06 дугаар сараас 1975 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Тэмээчин 1-р багт малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал тус аймаг дахь Нисэх онгоцны нэгдсэн буудалд ажилчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн сумын Эрчим хүчний салбарт монтёроор, 1990 оны 06 дугаар сараас 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус аймаг, сумын эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.*******ийн эгчийн нөхөр юм. Өөрөө *******од байдаг тул хүрэлцэн ирээгүй юм. Б.******* нь одоо ганцаараа амьдардаг, эхнэр нь хаяад явсан. Гэр нь урьд шатсан тул нотлох баримт гээд байх юм байхгүй юм. Энэ хүн нь 1971 оны 06 сараас 1975 он хүртэл, 1978 оны 06 сарын 10-наас 1979 оныг дуустал тус тус сумын 1-р бригадад малчин,

1980 оны 01 сараас 1984 он хүртэл сумын Радио релейны газарт техникчээр, 1984-1985 онд Нисэх онгоцны газар деспитчерээр,

1985 оны 01 сараас 1990 он хүртэл сумын Эрчим хүчний газарт монтероор, 1990 оны 06 дугаар сараас 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус аймаг, сумын эрчим хүчний салбарт нягтлан бодогчоор ажиллаж байсан юм.

Радио релейны газар болон сумын Эрчим хүчний газарт монтероор ажиллаж байсан талаархи нотлох баримт ерөөсөө олдохгүй байна. Гэр нь шатсан тул холбогдох баримт нь шатсан юм. Миний хувд суманд 1971 оноос 1979 он хүртэл хамт мал маллаж байсан тул энэ хугацааг би нотлох болно. Ажилласан байдлыг хасахгүйгээр тогтоож өгнө үү?гэв.  

Шүүх хуралдаанаар Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар,  сумын 6-р багийн засаг даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 178 дугаар албан бичиг, аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 сарын 17-ны өдрийн 3107 дугаар албан бичиг, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1971 оны 06 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар

1978 оны 06 сарын 10-ны өдрөөс 1979 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар

1983 оны 04 сарын 31-ний өдрөөс 1984 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь Нисэх онгоцны нэгдсэн буудлын ажилчнаар

1990 оны 09 сарын 29-ний өдрөөс 1994 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл сумын Эрчим хүчний үйлдвэрт байцаагч, нягтлан бодогч, салбарын даргаар тус тус ажиллаж байсан болох нь  сумын 6-р багийн засаг даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 178 дугаар албан бичиг, аймгийн Архивын тасгийн 2013 оны 07 сарын 17-ны өдрийн 3107 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Холбоо радио релейны газар, сум дахь 18-р антены газарт техникчээр, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Эрчим хүчний салбарт монтёроор тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримт хангалтгүй, хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “Зохигч  нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэснийг хэрэгжүүлээгүйгээс шүүх дээрх хугацааг тогтоох боломжгүй байдалд хүрсэн байна.

Хэдийгээр гэрч , нар нь хүсэлт гаргагч Б.*******ийг 1981-1984 онуудад  сум дахь 18-р антень, радио релейны газарт техникчээр, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Эрчим хүчний салбарт монтёроор тус тус ажиллаж байсан тухай мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул шүүх дээрх гэрч нарын мэдүүлэгт үндэслэн ажилласан байдлыг тогтоох боломжгүй тул уг хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд ******* овогт *******ын *******ийн хүсэлтийн заримыг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон         

                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийн 1971 оны 06 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар

1978 оны 06 сарын 10-ны өдрөөс 1979 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар

1983 оны 04 сарын 31-ний өдрөөс 1984 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь Нисэх онгоцны нэгдсэн буудлын ажилчнаар

1990 оны 09 сарын 29-ний өдрөөс 1994 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл сумын Эрчим хүчний үйлдвэрт байцаагч, нягтлан бодогч, салбарын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Холбоо радио релейны газар, сум дахь 18-р антены газарт техникчээр, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн сумын Эрчим хүчний салбарт монтёроор тус тус  ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ