Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 05-11 тоотод оршин суух Хар дархад овогт Гүмээгийн Цэцэгмаа /РН66110183/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Г.Цэцэгмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1982 онд сургуулиа төгсөөд 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс сумынхаа Жаргалант-Амьдрал нэгдлийн тэжээлийн цехэд ажилчнаар орсон юм. Ингээд нэгдлийнхээ өмч хувьчлалаар 1992 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ажлаас гарч өндөр насны тэтгэвэрт 4 хүүхдээр гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр муудсан гэсэн зөрчил илрэв. Энэхүү хөдөлмөрийн дэвтэр дээр Улаан-Уул сумын Нийгмийн даатгалын байцаагч С.Оюундалайгийн бичсэн 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 10 жил 2 сар 26 хоногоор бичсэнийг хүчинтэйд тооцож намайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү

... Миний бие шүүхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ажилчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор хандсан боловч 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүртэл ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, мөн 1992 оноос улсаас олгосон 10 жилийг авсан тул 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хар дархад овогт Гүмээгийн Цэцэгмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Барилгын бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн Барилгын бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас олгосон цалингийн тодорхойлолт, 70-р дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн захиргаанаас 1986 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Гүмээгийн Цэцэгмаа нэрээр нээж олгосон 141022 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Л.Бямбасүрэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээртэй тодорхойлолт, 1984, 1989 оны гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч С.Батсүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...Г.Цэцэгмаа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн тэжээлийн цехэд анх 1982 оны 7 дугаар сард анх малчнаар орж байсан. Нэгдэл дотроо барилгын бригадад будагчнаар, сүү тосны заводод туслах ажилчин зэрэг ажлыг хийж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Алимаагийн 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр өгсөн: ...Г.Цэцэгмаа нь 1982 оны 7 дугаар сарын 20-иос 1992 оны 12 дугаар сарыг дуустал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн тэжээлийн цех, туслах үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,  гэрч Р.Баасанжавын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ... Г.Цэцэгмаа нь Улаан-Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадын туслах үйлдвэрт 1982 оноос ажиллаж эхлээд нэгдэл тартал буюу 1992 он хүртэл ажилласан юм.  Г.Цэцэгмаагаас гадна уг ажлыг 7-8 хүн хийдэг байсан ба өвлийн улиралд өвчтэй, онд орохгүй малыг тойлж, тэжээл бэлтгээд,  зуны улиралд нь барилгын ажил хийдэг байсан...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10/66 дугаартай “Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын тушаалыг шүүж үзэхэд Г.Цэцэгмааг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна ” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон