| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0147/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч Г.Г
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Гд холбогдох эрүүгийн 2007000000139 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, **************** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн **************** дугаартай, ******* овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт амарч байхдаа хохирогч Г.Гтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нуруу, бугалга, шуу орчимд нь хумсаараа маажсаны улмаас биед нь олон тооны зулгаралт, шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай нөхөртэй маргалдаж манай нөхрийг боочихсон байсан. Намайг хоёр удаа цохисон. Тухайн үед би Г.Гийг ийм болгосноо хараагүй. Хэд хоногийн дараа эхнэр нь надруу мессежээр зургийг нь явуулсан. Уучлалт гуйхаар залгасан боловч утсаа аваагүй. Сорвыг нь арилгуулах газар санал болгоход хүлээж аваагүй...” гэв.
Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...би хамт олонтойгоо амралтанд амарч байхдаа *******тай маргалдсан. Тэгээд Б.Гд очиж маргаан чамаас болсон гэж хэлэхэд үгүй гээд энэ асуудал болсон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч ухаанаа алдтал уугаагүй байсан. Энэ зургийг би маргааш нь явуулсан. Сорви арилгах эмчилгээ хийлгэнэ. Б.Гийн санал болгосон газар нь гоо сайхны газар байсан. Эмнэлэг биш байсан. Эмчилгээ хийлгэхэд 6,000,000-7,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 14-ний өдөр хамт ажилладаг хүмүүсийн хамт ...******* дүүргийн 1 дүгээр хороо Мойлтын тохой амралтын газар гэр аваад амарцгаасан. Тэнд Э.******* гэх залуутай ажлын асуудлаас болж маргаан үүссэн. Тэгээд гэрийн гадна хоорондоо маргалдаж байтал *******ын эхнэр Б.Г хажуунаас бид хоёрын ярианд ороод байсан. Би түүнд “битгий бид хоёрын ажилд хөндлөнгөөс ор” гэж хэлтэл хажуунаас орж ирээд үгийн зөрүүгүй намайг эхлээд бугалганаас татаж маажаад толгой руу гараараа нэг удаа цохиод эхэлсэн. Мөн нуруун дээгүүр гараараа маажсан. Тэр үед Б.Г маажаад салахгүй болохоор нь би цааш нь түлхчихсэн Б.Г бөгсөөрөө газар унасан. ******* эхнэрээ өмөөрөөд намайг үснээс зулгаасан. Тэгтэл эхнэр нь дахиад маажаад өмсөж явсан футволк урсан. Тэгээд гэрт байсан хүмүүс гарч ирээд салгасан. Би шууд эхнэртэйгээ гэрлүүгээ явсан. Миний нуруу, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт маажигдсан шарх үүссэн. Эдгээр гэмтлийг Б.Г учруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэнэт Б.Г манай нөхөр Г.Гийн араас цохиод маажаад, самардаад байсан. Мөн хазах гээд дайраад байсан. Тэгээд үснээс нь зулгаагаад арагш дарсан тэр үед манай нөхөр газар унасан тэгээд манай нөхөр босож ирээд Б.Гээг түлхээд газар унагасан. Би тэр үед нөхрийнхөө нуруу руу нь нэг удаа гараараа зөөлөн цохиод "чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм вэ гэхэд" нөхөр маань "энэ чинь урж, маажаад самардаад байна эмэгтэй хүнийг ямар цохилтой нь биш" гэж хэлсэн. Тэгээд тэр үед амралтын газрын эгч би цагдаа дуудлаа шүү гэхээр нь эгчээ бид нар одоо явлаа гэж хэлээд би нөхрийгөө аваад явсан. Г.Гийн биед нуруу, хүзүү, баруун бугалга цээжинд нь маажигдсан шарх үүссэн байсан энэ гэмтлийг Б.Гэрлээ нь учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед архи уучихсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Намайг очиход Э.******* дээд талд, Г.Г доод талд нь Г.Гийн ар талд Б.Гээ бас газар уначихсан зууралдаж байсныг очоод салгасан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эргээд очтол Г.Г, Э.*******, Б.Гээ нар нь хоорондоо зууралдчихсан газар уначихсан Б.Г эгч Г.Гийн үснээс зулгаачихсан Г.Г, Э.******* нар бие биенээ заамдчихсан байсан. Г.Г ах эхнэртэйгээ хамт машинд суугаад явсан. Тухайн үед харанхуй болсон байсан учир Г.Г ахын биед ямар гэмтэлтэй байгааг би харж чадаагүй.Г.Г ах маргааш өглөө нь над руу утсаар залгаад "нил хумсны сорив байна, Б.Г эгчид маажуулсан байна" гэж хэлсэн. Тэнд Б.Г, Э.*******, Г.Г ах гурав л зодолдсоноос өөрөөр зодоон болоогүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/434 дүгээр: “...Г.Гийн биед хүзүү, цээж, нуруу, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй, Дээрхи гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Эд зүйл, баримт бичиг , гомдол мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай 2020 оны 07 дугаар сарын 16 ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэгт хавсаргагдсан Б.Г зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-76 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*******” амралтын газарт амарч байхдаа хохирогч Г.Гтэй нөхөртэй нь маргалдсан шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөртэй маргалдаж манай нөхрийг боочихсон байсан. Намайг хоёр удаа цохисон. Тухайн үед би Г.Гийг ийм болгосноо хараагүй. Хэд хоногийн дараа эхнэр нь надруу мессежээр зургийг нь явуулсан. Уучлалт гуйхаар залгасан боловч утсаа аваагүй...” гэх, хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хамт олонтойгоо амралтанд амарч байхдаа *******тай маргалдсан. Тэгээд Б.Гд очиж маргаан чамаас болсон гэж хэлэхэд үгүй гээд энэ асуудал болсон. Сорви арилгах эмчилгээ хийлгэхэд 6,000,000-7,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн...” гэх, хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 14-ний өдөр хамт ажилладаг ...Э.******* гэх залуутай ... гэрийн гадна хоорондоо маргалдаж байтал *******ын эхнэр Б.Г хажуунаас бид хоёрын ярианд ороод байсан. Би түүнд “битгий бид хоёрын ажилд хөндлөнгөөс ор” гэж хэлтэл хажуунаас орж ирээд үгийн зөрүүгүй намайг эхлээд бугалганаас татаж маажаад толгой руу гараараа нэг удаа цохиод эхэлсэн. Мөн нуруун дээгүүр гараараа маажсан. Тэр үед Б.Г маажаад салахгүй болохоор нь би цааш нь түлхчихсэн чинь Б.Г бөгсөөрөө газар унасан. ******* эхнэрээ өмөөрөөд намайг үснээс зулгайсан. Тэгтэл эхнэр нь дахиад маажаад өмсөж явсан футволк урсан. ... Миний нуруу, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт маажигдсан шарх үүссэн. Эдгээр гэмтлийг Б.Г учруулсан...” гэх, гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэнэт Б.Г манай нөхөр Г.Гийн араас цохиод маажаад, самардаад байсан. Мөн хазах гээд дайраад байсан. Тэгээд үснээс нь зулгаагаад арагш дарсан тэр үед манай нөхөр газар унасан. Тэгээд манай нөхөр босож ирээд Б.Гээг түлхээд газар унагасан. ... Г.Гийн биед нуруу, хүзүү, баруун бугалга цээжинд нь маажигдсан шарх үүссэн байсан энэ гэмтлийг Б.Гэрлээ нь учруулсан...” гэх, гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед архи уучихсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. намайг очиход Э.******* дээд талд, Г.Г доод талд нь Г.Гийн ар талд Б.Гээ бас газар уначихсан зууралдаж байсныг очоод салгасан" гэх, гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эргээд очтол Г.Г, Э.*******, Б.Гэрлээ нар нь хоорондоо зууралдчихсан газар уначихсан Б.Г эгч Г.Гийн үснээс зулгаачихсан Г.Г, Э.******* нар бие биенээ заамдчихсан байсан. Г.Г ах эхнэртэйгээ хамт машинд суугаад явсан. Тухайн үед харанхуй болсон байсан учир Г.Г ахын биед ямар гэмтэлтэй байгааг би харж чадаагүй. Г.Г ах маргааш өглөө нь над руу утсаар залгаад "нил хумсны сорив байна, Б.Г эгчид маажуулсан байна" гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/434 дүгээр дүгнэлт, Б.Г зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нарын согтууруулах ундаа ихээр хэрэглэж, бие биедээ хүндэтгэлгүй харилцсны улмаас үүдэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Гд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг харгалзан, шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа түүний хувийн байдлуудыг үнэлэн түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч сорвио эмчлүүлэхэд шаардлагатай 6,000,000-7,000,000 шаардлага гаргасныг шүүх хянан үзээд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан урьдчилан шаардах зардал биш байх тул нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Г.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД