Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч хяналтын прокурор Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогч М.А,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.О холбогдох эрүүгийн 1907003400132 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* улсын иргэн, *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн. ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр 8 хүүхдийн хамт *********** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Г.О /РД: *********/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

            Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 сарын 03-ны шөнийн 01 цагийн орчим ******* дүүргийн 04 дүгээр хороо Нарангийн 24-576 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Атэй намайг бусдад муулсан гэх шалтгаанаар маргалдан түлхэж унагаан, хөлийн шилбэ хэсэгт төмөр саваар /поошиг/ цохиж биед нь баруун шилбэний 2 талын хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд шарх гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, гараараа нүүр рүү нь цохиж, үснээс нь зулгаан биед нь дух, баруун чамархай, баруун дээд зовхинд цус хуралт, баруун сарвуу, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2018 оны 9 дүгээр сард ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, дэгээ төмрөөр цохиж, биед нь толгойн зулай, зүүн чамархай, дагзны хуйханд шарх гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2019 оны 07 сарын 25-ны өдөр 14 цагийн орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Атэй маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, нүүр, зүүн мөр, баруун гуя хэсэгт нь өшиглөн биед нь тархи доргилт, баруун нүдний салст, эрүү, хэвлий зүүн мөр, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2020 оны 03 сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар зодож, хүзүүн тус газарт нь өшиглөн, биед нь тархи доргилт нүүр, эрүү, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, үс уналт гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2020 оны 06 сарын 26-ны өглөө 13 цаг 30 минутын орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийг 28-3 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Атэй маргалдан улмаар нүүр рүү нь гар болон тоосгоор цохиж биед нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2017 оны 09 сард ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг жирэмсэн болохыг мэдсээр байж, үл ялих зүйлээр шалтаглан зодож, нүүрэн тус газар нь хөгжмөөр цохиж, баруун дээд 1,2 дугаар шүд зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун дээд 3 дугаар шүдний хугарал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 11 сард 12-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, сэрээгээр түүний баруун талын чихний урд хэсэгт хатгаж, нүүр рүү нь гараараа цохиж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж. гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

            2018 оны 03 сарын 20-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Атэй маргалдан улмаар гарыг нь мушгиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

            2019 оны 06 сарын 01-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт:”...Бид хоёр 2016 оны 9 сараас хамт амьдарсан. Уг нь бид хоёр сайхан амьдрах л гэж хамт амьдарсан. Гэвч нийлж архи уусаар байгаад ханийгаа архинд оруулсандаа гэмшиж байна. Би ч мөн архины хамааралтай болчихжээ. Энэ хоригдох хугацаандаа их зүйл бодож ойлголоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэртээ учруулсан хохирлыг би учруулсан. Эхнэр бага хүүхдээ ор луу шидэхээр нь би болиоч гээд гарнаас нь татсан чинь гар нь таг гээд дугарсан. Тэгээд эмнэлэгт очтол яс нь цуурсан байсан. Би буруутай эхнэрээсээ уучлалт гуйж байна... ” гэв.

 

            Хохирогч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.Отай 2016 оноос хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа уурхайд ажиллаж эхлээд архи дарс ууж хэл үгээр доромжилж, зоддог болсон. Би үр хүүхэдтэй болоод гайгүй болох байх гэж бодоод ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хандаагүй нуудаг байсан. Ажил хийгээд олж ирсэн мөнгөө миний мөнгө би өөрийнхөө хүчээр олсон яаж үрэх нь миний дур гэдэг. Энэ талаар ар гэрийнхэнд нь хэлсэн боловч эгч нь дүүгээ өмөөрөөд намайг зодсон. Найз нөхөд хамаатангууддаа хэлэхэд яасан их хүнд хэлдэг юм гээд далд газар зоддог болсон. Цагдаа дуудах гэхээр утас булааж аваад ална гэж заналийлдэг. Сүүлдээ бүр зодох нь ихсээд өвлийн хүйтэнд гадаа хөөж гаргаад хаалгаа түгжчихдэг байсан.  Хүүхдээ Сэтгэл санаа болон шүдээ янзлуулахад шаардлагатай 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

 

            Хохирогч М.Аийн бичгээр гаргасан хүсэлтэндээ:...******* дүүрэг 4 р хороо Нисэхийн 28-03 тоотод оршин суух Минсэлжавын М.А та бүхэнд хүсэлт тавих учир нь: Г.Отай 2016 оноос хойш хамтран амьдарсан. Тухайн оны 10 сараас эхлэн уурхайд ажиллаж , архи ууж зодож , яс үндэс хэл амраар доромжилж ядуу зүдүүгээр нь дуудаж гар хүрч эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ихэр хүүхдүүд мэндэлсэн. Хүүхэдтэй болоод гайгүй болох байх гэж итгэж аав, ээж, дүү, цагдаа нараас нууж хэлэлгүй чамайг хэн өмөөрөхийн би ах дүү олонтой шүү гэдэг. Би биеийнхээ хүчээр олсон мөнгө учир миний олсон мөнгийг чи мэдэх эрхгүй мөнгөө яаж үрэхээ өөрөө мэднэ. Чамд ямар ч хамаагүй гэдэг. Найз нөхөдтэй ууж юм хэлэхээр хөөж туудаг. Сүүлдээ бүр зодох нь ихдэж тархи толгой хөл гар зодохгүй газар байхгүй. Өвлийн хүйтэнд шөнө дунд хөөж гаргаад хаалга түгждэг байсан. Одоо болтол үсдээд чирээд зодож байсан нь нүдэнд болон чихэнд сонсогдоод байдаг. Тэсэхээ байгаад бие өвдөөд хуулийн байгуулагад хэлсэн нь дээр юм байна гээд мэдэгдсэн...” гэсэн хүсэлтийг гаргажээ. 

 

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 3-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороонд Мөөгий гэх айлынд тамбар янзлахаар эхнэр М.Аийг дагуулж очсон. Тэр айлын эхнэрийнх нь төрсөн өдөр болж байсан учир 1 шил архи авч хувааж ууцгаасан. Мөөгийгийн эхнэртэй маргалдаад гартал эхнэр М.А 00 орчихоод гарч ирж байсан. Тэгэхээр нь өөдөөс нь очоод уурандаа хэрэлдээд хогийн поошиг руу түлхсэн чинь уначихсан. Тэгээд хөл эвгүй болчихлоо гэхээр нь үүрээд гэр лүүгээ харьсан. Тэгээд хөл өвдөөд байна гэхээр нь харсан чинь шагайныхаа дотор талд язарсан байсан. Тэр үед бид хоёр хоёулаа архи уусан байсан. Хөл хугарсныг нь мэдсэн хүн байгаагүй бид хоёр л байсан. Эмнэлэгт хөлөн дээрээ поошиг унагасан гэж худлаа хэлээд гипсдүүлсэн.

             2017 оны 09 сарын 25-нд зодуулсан гэж байгаа нь үнэн байхаа Ер нь хоорондоо зодолддог болсон.

            2017 оны 05 сард жирэмсэн болсноосоо хойш ааш зан нь хувираад хүүхдүүдэд маань ширүүн ханддаг болсон. Хамт архи  уудаг энэ байдлуудаас болоод хэрэлдэж маргалдах нь нэмэгдсэн. 2018 оны 09 сард галын дэгээ төмрөөр цохиж биед нь гэмтэл учруулсан асуудлыг санахгүй байна.

            2019 оны 07 сарын 25-нд болсон асуудлыг өмнө нь дэлгэрэнгүй ярьсан тул нэмж ярих зүйлгүй.

            2020 оны 03 сарын 21-ний өдөр болсон асуудлыг мөн өмнө нь ярьсан тул нэмэх зүйл байхгүй. М.А нь хамт архи ууж байгаад тасраад унтсаны дараа нуугаад архи уучихдаг. Тэр өдөр унтаж байгаад сэрэхэд чанга чанга юм яриад байхаар нь архи уугаад байгаа юм уу гээд өшиглөсөн.

            2017 оны 09 сард ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоотод гэртээ согтуу байхдаа хоорондоо маргалдаад саарал өнгийн хөгжимний дефүзерийг нь аваад шидчихсэн. Маргааш өглөө нь надад шүд уначихсан гэж хэлсэн. Тэр үед ч мөн 2-лаа л байсан. Хүний хажууд маргалдаад байдаггүй юм.

            2017 оны 11 сарын 12-нд байцаагч орж ирж авсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Архи ууж байгаад архиа дуусаад дахиж архи авах гээд миний мөнгө чиний мөнгө гээд маргалдсан. Би тэр үед сэрээгээр хатгаснаа санахгүй байна. Дараа нь надад сэрээгээр хатгасан гэж хэлж байсан.

            2018 оны 03 сард биш Зун байсан санагдаж байна. Би ахтайгаа барилга дээр ажиллахаар яриад орж иртэл хоёр хүүхэд маань уйлчихсан байсан. Тэгэхээр нь хүүхдүүдээ дуугүй болго би маргаашнаас ажилтай гэхэд “хуцаад бай” гэж хэлээд нэг хүүхдээ ор луу авч шидсэн. Тэгэхээр нь яадаг муу пизда вэ гэж хэлээд босож ирээд баруун гар дээрээс бариад тэгтэл таг гээд дуугарсан. Тэр үед нь би мултарчихлаа гэж бодоод ах ыг дуудаад эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Тэгээд гар нь цуурчихсан байна гээд боолгуулчихсан ирсэн. Тэр үед бид хоёр эрүүл байсан.

            2019 оны 6 сарын 01-ний өдөр муудалцсан. Нүд нь хөхөрсөн байсан. Хайр халамж дутаад сэтгэл хөрснөөс болоод муудалцдаг болсон. Бид хоёр муудалцаад хоорондоо зодолддог. Надад ч гэсэн хөхрөх шалбарах үе байдаг би нэг ч удаа эмнэлэгт хандаж байгаагүй. Бидний хэн хэнд нь буруу байгаа. Миний мулгуу өөрийгөө өмөөрдөг. Юмыг хүчээр өөрийнхөөрөө шийддэг байснаа ухаарч гэмшиж байна. Мөн архины хамааралтай болж амьдрал ахуйгаа үрснээ ойлгож харамсаж байна. Ханийгаа ч архинд оруулсан байна. Надад энэ бүгдийг засаад аваад явах чадвар байсан....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 130-132 дугаар хуудас/

            “...Би 2020 оны 06 сарын 26-нд М.А байцаагчтай уулзана гээд явсан. Би гэртээ найз *******тай үлдсэн. 11 цагийн үед эхнэр М.А найз *******тай хамт 2 шил архи барьчихсан орж ирсэн. Танай найз ******* залгаад байхаар нь “нэг шил архи аваад ир” гээд хэлчихсэн гэж хэлсэн.  Тэгээд авч ирсэн архиа *******, *******, *******, М.А бид тав хувааж уусан. Архиа ууж дуусчихаад шилийг нь хаях гээд тойроод хартал шуудаатай шилнүүд байсан. Тэгхээр нь буцаж гэртээ ороод эхнэртээ хандаж “чи намайг байхгүйд ингээд архидаад байдаг юм уу?” гээд агсам тавьсан. Ганц нэг удаа цохисоноо санаж байна. Яг хаашаа нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Нилээн уусан болохоор тасарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

            Хохирогч М.Аийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 сарын 03-ны өдөр ******* дүүргийн төмрийн үйлдвэрийн дээд талд айлд үүдний тамбар Г.О нэг хүнтэй хамт барьж өгч байсан. Тэгээд намайг гэртээ ганцаараа байснаас надтай хамт яваад орой ирье гээд дагуулаад явсан. Тэр айлд нь очтол туслах нь ирээгүй байсан. Г.Оын очсон айлынх нь хажууд найзынх нь байдаг байсан юм билээ. Тэгээд найзынх нь эхнэрийн төрсөн өдөр нь болж байна гээд мөн туслах нь ирээгүй болохоор туслахаа хүлээж байхдаа дэлгүүрээс нь архи зээлээд төрсөн өдөр нь гээд өгсөн. Тэгтэл туслах нь эхнэртэйгээ хүрээд ирсэн тул найзынх нь эхнэр за та хэд энэ авч өгсөн юмаа уугаад өнөөдөртөө амар бид нар ч гэсэн айлд уригдсан тул явлаа гэж хэлсэн тэр үед би туслах гэх залуугийн эхнэртэй нь  бие засах газар руу орчихоод эргээд гараад иртэл Г.О гарч ирсэн. Хамт явсан хүүхэн түрүүлээд гэр рүү орчихсон. Бид хоёр байх үед гэнэт Г.О намайг түлхэж унагаагаад босож ирэх завдалгүй хажууд байсан поошиг аваад шидчихсэн. Тэр нь миний баруун талын хөлийн шагай орчим оноод арьс язраад цус гарсан. Тэр үед би хөл хугалчихлаа гээд уйлсан чинь айлын хашаанаас гаръя гээд намайг үүрээд гэр рүүгээ ирсэн. Гэрт ирсний дараа хөл өвдөөд хавдаад болохгүй болохоор нь шөнө 01 цагийн үед байхаа тэр хавьцаа л эмнэлэгт ирж үзүүлэхэд манай энд зураг авахгүй байгаа гэмтэл ор гээд шууд явуулсан. Тэгээд дүүгээ дуудаж Улаанбаатар хотод очиж зураг авхуулсан чинь хөл хугарсан шагайндаа гадна дотно савхан яс хугарсан байна гэж хэлээд гадна шарханд оёдол тавиад гипсдсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлээд эхо-д үзүүлэхэд 2 ихэр хүүхэд байна. Бага сартай жирэмсэн учраас хамаагүй эмчилгээ хийхгүй, тэгээд ч зөрүүгүй хугарсан тул гэрээр боолт хийлгээрэй гэж хэлээд явуулсан. Тэгээд өдөр бүр боолтоо цэвэрлүүлж гипсээ солиулдаг байсан. Надад тухайн үед хугарсан хөлийн эмчилгээ хийлгэсэн бүх зүйл байгаа. Тухайн үед айлын хашаанд ******* дүүргийн Наран гэдэг газар байсан. Г.О нь согтуу байсан бид хоёр л байсан өөр хүн байгаагүй тухайн үед хажууд харсан хүн байхгүй. Ямар нэгэн хүнд хөл хугалсан талаар хэлж байгаагүй. Ар гэрийнхэндээ барилгын ус буулгах гээд түшиж зогсож байгаад алдаад хөлөө хугалсан гэж хэлсэн. Эмнэлэгт мөн адил юманд даруулсан гэж хэлснээс Г.Оыг зодсон гэж огт хэлээгүй.

            2017 оны 09 сард билүү 10 сард байхаа би жирэмсэн 5-6 сартай байсан байхаа Г.О нь ******* дүүргийн 4-р хороо Нисэх 28-03 тоотод гэртээ согтуу ирээд 16-17 цагийн үед унтаад өгөхөөр нь би бас унтчихсан байсан. Гэнэт босож ирээд хоол унд хийсэн юм уу тамхи хаана байна гээд орилсон тэр үед унтаж байсан болохоор цочоод бостол өөдөөс хөгжим аваад шидсэн миний нүүр рүү оноод үүдэн 4-5 шүд унасан. Мөн уруулын хоёр тал язраад унжсан байсан. 10 гаран хоног юм идэж чадахгүй байсан. Тэр шидсэн хөгжим нь саарал өнгийн том дипүзэртэй хөгжим байсан. Одоо тэр хөгжмийг хаясан. Эмнэлэг явж чадаагүй тухайн үед хөлөө өмнө нь хугалчихсан сайн явж чадахгүй таяг тулдаг байсан учраас өөрөөр нь эдгээсэн. Уг нь унасан шүд нь байсан хаягдсан юм шиг байна алга болсон. Тэр үед хажууд хүн байгаагүй хоёулаа л байсан юм. Шүд хугалсан асуудлыг хүнд хэлж байгаагүй сүүлд манай аав ээж ирээд шүдээ яачихсан юм бэ гэж асууж байсан. Аав ээж, дүүгээсээ нуудаг байсан.

            2017 оны 11 сард өдрийг нь санахгүй  байна. Орой 20 цагийн үед байхаа ******* дүүргийн 4-р хороо Нисэхийн 28-03 тоотод хоёулхнаа байхад согтуу ирээд хоолоо идээд сууж байтал дэлгүүр явж архи ууна гэхээр нь чи болчихсон байна ш дээ гэхэд чи миний мөнгийг мэддэг хэн юм бэ гаргаад ир гээд элдвээр хэлээд байхаар нь мөнгөнийх нь талыг нь гаргаад өгтөл бүгдийг нь аваад ир гээд ширээн дээр байсан сэрээ аваад хугалж байгаад баруун талын чихний урд хэсэгт хатгаад хамар руу цохиж байсан. Тэгэхээр нь би нуугдаж гараад гадаа цагдаа дуудчихсан. Г.О дэлгүүр явах гээд хувцсаа өмсөөд байж байхад нь хуучин манай хорооны хэсгийн байцаагч залуу өөрөө ирж Г.Оыг аваад эрүүлжүүлсэн. Өглөө намайг дуудаад байцаагч асууж байсан яах вэ гэж асуухаар нь би гомдолгүй би төрөх дөхөж байгаа тул төрөх бэлтгэл хийнэ гээд аваад явж байсан. Тухайн үед мөн л ганцаараа байсан.

            2018 оны хавар байхаа хүүхдүүд маань гарчихсан байсан нэг өдөр найзууд руугаа явна гэхээр нь би чи тийшээ явж яахын бэ очихоороо дандаа уучихаад ирдэг биз дээ тэгвэл би ч гэсэн явлаа гэхэд хүүхдүүдээ нэг нэгээр нь аваад явна гээд хүүхдийн хувцас гаргаад өг гэхээр нь би эндээс гаргаад ав гээд цүнхтэй хувцас шидтэл өөрөө гаргаж өг гэж байна гээд босож ирээд миний баруун гарын шууг мушгисаар байгаад хугалчихсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд зураг авхуулахад хугарсан гээд гипсдүүлсэн. Энэ тухай хүнд хэлээгүй эмнэлэгт хүнд юм алдсан гэж хэлээд гипсдүүлсэн. Тэр үед гэртээ би бага хоёр хүүхэдтэйгээ бид дөрөв л байсан сүүлд харин ах Батаа нь ирж авах үедээ хугарсан байхыг харсан. Г.О нь тэр үедээ эрүүл байсан.

            2019 оны 06 сарын 01-ний өдөр Г.О Багахангай дүүрэг дээр ажиллаж байгаад ирсэн. Даргаасаа мөнгө шилжүүлж аваад 100,000 төгрөг аваад архи уучихсан байсан. Тэр үед би баяр ёслол болж байхад ийм бага цалин өгөөд байхдаа яадаг юм гээд хэлчихсэн чинь би хийсэн ажлаа мэдэж байхад чи мэддэг юм уу гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон тэр үед миний 2 нүд хөхөрсөн байсан. Тэр үедээ хүнд огт хэлээгүй баяр ёслолоор гараагүй манайхаар ч хүн ирээгүй гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байгаад өнгөрсөн. Тэр үед Г.О нь бага зэргийн уусан байсан.

            2019 оны 07 сарын 25-ны өдөр 14 цагт цалинтай ээжийн 50,000 төгрөг, хүүхдийн 20.000 төгрөг орохоор нь 20,000 төгрөгөөр юм аваад бусад 50,000 төгрөг нь үлдсэн байсныг тэр өдөр авна гээд байхаар нь виза картаа нуучихсан байтал намайг барьж аваад нүүр нүдгүй зодоод виза карт аваад зугтаасан. Тэр үед би хоёр хүүхдээ аваад гэртээ ирээд байж байтал араас Г.О ирээд хоносон тэр өдөр биед гэмтэл айхтар учраагүй энэ тэнд бага зэргийн шалбарсан байсан. Тэгээд өглөө Г.О нь шараа тайлна гээд гарч яваад эргэж орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд намайг барьж аваад зодсон нүүр, зүүн мөр, баруун гуя баруун зүүн шилбэнд өшиглөж цохиж зодсон мөн шүд рүү цохиод 1 шүд хугалсан тэгж байхдаа миний баруун нүд рүү хуруугаа хийгээд зодсон. Тэгээд цагдаа дуудаад өгсөн. Тэр үед ******* дүүргийн 4-р хороо Нисэхийн 28-03 тоотод байх гэртээ зодсон. Тэр үед хоёр хүүхэд маань байсан өөр хүн байгаагүй.

            2020 оны 03-р сарын 21-ний өдөр хоёр найз нь манайд ирээд уусан юм. Г.О архи уугаад согтуу унтсан юм. Тэгээд манай танил хүний бичиг баримт үлдээсэн байсныг авна гээд Батболд гэдэг хүн ирэхээр нь хайгаад хөнжил гудас сөхтөл юугаа хайгаад байгаа хүн унтуулж амраахгүй гээд босож ирээд намайг зодох гээд байсан тэгтэл тэр хүн би дараа ирье гэж хэлээд явсан тэгэхэд мөр орчим руу 2 удаа цохисон, нэг удаа гуя шилбэ рүү өшиглөсөн гэхдээ тэр хүнийг гарсны дараа өшиглөсөн. Тэгээд буцаад унтаад өгсөн тэгж байтал орой 20 цагийн үед хоол цай хийгээд байж байтал найз хүүхэн Тайван манайд хүүхдээ аваад явж байна гээд ирээд надтай юм яриад сууж байтал Г.О босож ирээд юугаа уугаад байгаа юм бэ гэж хэлчхээд гараад явсан. Буцаж орж ирээд юугаа уугаад байгаа юм бэ гээд орон дээр хүүгээ унтуулаад байж байтал шууд намайг хүзүү рүү гутлаараа өшиглөсөн. Тэгэхээр нь би юугаа уудаг юм бэ би цай ууж байна гэхэд очиж амсаж үзчихээд цай л байна ш дээ гээд эргээд унтаад өгсөн юм. Маргааш нь нь өглөө босох гэтэл босож чадахгүй байсан тэгтэл Г.О хөдөө явъя гэж хэлэхээр хамт хөдөө очсон тэгтэл бие өвдөөд болохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлээд цагдаад дуудлага өгсөн байсан.

            2018 онд байхаа мөн миний толгой руу галын дэгээгээр хөндлөн цохиж гэмтэл учруулж байсан тэр үед гэртээ хоёулаа л байсан тэгэхэд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан одоо хөндлөн сорви байдаг юм. Би яг хэзээ гэдгээ санахгүй байна. Г.О нь согтуу байсан хүүхэд уйлснаас л болсон байхаа. Одоо ч санахгүй байна. Галын дэгээ нь одоо хүртэл байдаг юм. Тэгээд архи уучихаараа агсам тавьж зоддог болохоор архи уулгахгүй гэнэ. Тэгэхээр намайг юм хэллээ заалаа гэж зоддог. Зодох үедээ хүнтэй байх үед зодохгүй хоеулаа байхдаа зоддог. Эрүүлдээ бас зоддог юм. Байнга л зоддог. Би нуугаад хэнд ч хэлдэггүй. Харин эмнэлэгт үзүүлсэн баримт юм бол байгаа утсан дээр зодуулах болгондоо зургийг нь авдаг байсан. Харчихаад яах гэж ингэж зургаа авдаг юм хүний муу үзэх гэлээ гэзд утас гал руу хийчихдэг. Одоо ч гэсэн тэгдэг юм. Зодохдоо гар хөлөөрөө зодож цохидог хоёр ихэр хүүхэдтэй болохоор хоол цайг нь өгөх үед уйлдаг тэгэхээр дуугүй болго гээд элдвээр хэлж хараадаг гэх мэдүүлэг /хх-ийн 37-42 хуудас/

            “...2017 оны 09 сарын 26-ны үед Г.О нь уурхайд ажиллаж байсан юм. Тэгээд тэр үед л ирээд надтай орой нь маргалдаад намайг зодсон. Гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсон юм. Тэр миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Мөн үснээс зулгаасан. Тэгээд гараараа тавиулах гэхэд гар руу цохиж гэмтэл учруулж байсан. Хүний хажууд ер нь бол зодохгүй хоёулаа байхад зоддог. Тэр өдөр нь намайг зодоод эрүүлжүүлэхэд хоносон юм. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй орхисон юм" гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/

"...2020 оны 06 сарын 26-ны өдөр ******* дүүргийн цагдаагийн хэлтэст өглөө 10 цагийн үед оччихоод иртэл Г.Оын найз ******* над руу залгаад Г.О байгаа юу гэхээр нь би гэртээ байгаа гэж хэлчихээд гэртээ ирсэн. Намайг ирэхэд ******* утсыг маань бичиг баримтаараа ломбарданд тавиад өгөөч гэхээр нь үгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй араас ******* 0.33 граммын "Хараа" нэртэй архи аваад ирсэн. Тэрийг нь бид нар бүгдзэрээ хувааж уугаад *******, ******* нар нь харилаа гээд явсан. *******, Г.О нар нь гэрээс гарч яваад ирэхгүй удаад байхаар нь араас нь гардаг юм уу гэж бодож байтал нэлээн согтчихсон ороод ирсэн. Тэгэнгүүтээ *******т хандаж М.Аийн ээмгийг нь ав халаасанд нь байгаа. Тэрийг нь авчих нэгэнт явахаас хойш архи ууж байгаад явнаа гээд байсан. Тэр үед ******* нь болио гэж нэг л дуугарсан. Тэгээд гэр дотор суугаад байсан би бодохдоо тасарчихсан байсан байх гэж бодсон. Тэгээд гэрт үснээс зулгаахаар нь би зугтаагаад гэрээс гартал араас Г.О нь гарч ирээд байшингийн урд байсан цэцгийн мандал дээр байсан 2 ширхэг тоосгыг аваад над руу шидсэн. Эхний тоосго нь намайг оноогүй тэгээд зугтааж байхдаа эргээд хартал нэг тоосго нь миний нүүрний зүүн талыг хальт шүргэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83 дугаар хуудас/

 

            Гэрч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сарын 26-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоотод ажил явдал дээрээс хамт М.А, Г.О ******* бид 4 ирсэн юм. Тэгтэл Г.Оын Анхаа гэх залуу нь ирээд архи авчирсан байсан. Тэгээд архинаас нь 2-3 хундага уучхаад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй....2020 оны 03 сарын 21-ний өдөр М.А эгчтэй цай уугаад сууж байтал Г.О ах босож ирээд "юу уугаад байгаа юм" гээд шилэн хүзүү рүү нь өшиглөсөн. Тэгээд буцаад унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь хүзүү толгой өвдөөд байна гээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/

 

            Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед буюу 2017 онд ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 4-р хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байсан юм. Г.О, М.А нарыг гадарлаж байна Г.О гэгч нь хэд хэдэн удаа гэртээ хэрүүл маргаан хийж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ар гэртээ агсам тавьсан зөрчлөөр эрүүлжүүлэгдэж байсан. Дуудлагаар гэрт нь очиж ч эрүүлжүүлж байсан тэр үед эхнэр М.Аийн биед ил харагдах гэмтэл шарх үүссэн байсныг санахгүй байна. Сэрээгээр хатгаж гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна тухайн үед илт харагдах гэмтэл шарх үүссэн байсан бол шүүх эмнэлэгт үзүүлсэн байх ёстой хохирогч өерөө гэмтсэн талаар болон зодуулсан гэж хэлээгүй бол бид нар мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 64-66 дугаар хуудас/

 

            Гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 сарын сүүлээр байх аа үүдэн шүд нь хугарсан бололтой байхаар нь асуусан чинь "миний шүд өвдөөд өөрөө унасан" гэж хэлсэн. Сүүлд нь Г.О юм шидээд цохисон гэж хэлж байсан...2018 оны 09 сард байхаа нэг ирэхдээ гараа боочихсон байхаар нь яасан гэхэд "юмнаас унасан" гэж хэлсэн. Тэгээд нээрээ унасан юм байхдаа гэж бодоод өнгөрсөн...Гар хугарснаас нь хойш нэг ирэхэд үс нь халцарчихсан байхаар нь асуухад юу ч хэлээгүй... Мөн 2017 оны 9 сард хөлөө гипсдчихсэн явж байхаар нь асуухад Г.Оын ажил дээр юм хийж байгаад хөл дээр поошиг унасан гэж хэлсэн. Тэр үедээ жирэмсэн байсан юм. Эмчилгээ хийлгээд эдгэрсэн. 2019 оны 06 сарын 02-нд очиход нүд нь хөхөрчихсөн байхаар нь асуухад түлээ хагалж байгаад цохичихсон юм гэж хэлж байсан. Би модоор цохиход ингэдэг юм уу, зодуулаад нууж байна гэж бодсон. 2017 оны 07 сарын эхээр мөн нүүр нь хөхөрчихсөн байсан. Г.О зодсон гэж бодсон боловч асуугаагүй. 2017 оны 07 сарын 28-ны өдөр зодуулсан гэж цагдаад шалгагдаж байгаа гэж байсан. Тэр үед нүүр, нүд, гар, хөл, хөхөрсөн харагдсан. 2020 оны 03 сарын 21-ний өдөр нүүр ам нь хөхөрсөн ирээд надад хэлсэн юм. Тэр үед дүү дээрээ очиж хэд хоносон юм. нь мэдэж байгаа Г.О зодсон гэж хэлсэн. Ер нь М.А бас архи уудаг хоёулаа нийлээд уучих нь тэгээд л Г.О нь зоддог юм билээ. Анх хэлдэггүй байсан сүүлийн үед хэлээд байдаг болсон. М.А зодуулчхаад өөрөө нуудаг. Юм хийж байгаад гэмтсэн гэж хэлнэ. ...Өөрөө нууснаас болж л ийм асуудал болж байгаа юм. Хэлсэн бол бид нар аль эрт арга хэмжээ авчих байсан шүү дээ. Г.О нь харьцааны тал дээр хэцүү архи уусан үедээ хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 67-69 дүгээр хуудас/

 

            Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Аийн төрсөн дүү нь байгаа юм. Би зодуулсан байхыг хэд хэдэн удаа харж байсан. Он сарыг нь мэдэхгүй байна. Хаяа 1, 2 cap болоод л очиход нүүр ам нь хөхөрчихсөн, шүд ам нь хугарчихсан байдаг. Юунаас болоод гэмтсэн талаар асуухад зодуулснаа хэлдэггүй юм. Нүд ам нь хөхөрчихсөн байхыг хараад асуухаар түлээ хагалж байгаад цохичихсон гэдэг. 2017 онд хөлөө хугалж байсан гээд ярьж байсан. Асуухаар Г.Оын ажил дээр юм хийж байгаад юманд цохиулчихсан гэж хэлж байсан. Нэг удаа гар нь хугарсан гээд гараа сойчихсон байсан. Асуухаар хэлдэггүй, худлаа яриад байдаг юм. Гар хугарсан үед нь 2018 оны 3 cap байхаа гэж бодож байна. Их олон хөхөрчихсөн харагддаг яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

 

            Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед намайг эмнэлэг хүргээд өгөөч гээд дуудсан. 2017 оны 07 сарын 03-нд байхаа би өдрийг нь санахгүй байна. Гараа хугалсан гээд эмнэлэгт хүргүүлж гараа гипсдүүлсэн. Юунаас болсон талаар асуухаар юм ярьдаггүй юм. Тэр үед яриагүй. Би бодохдоо тэр үед хоорондоо маргалдсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

 

            Гэрч Р.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нисэхийн 28-03 тоотод 5-6 жилийн өмнө хүнд зарсан юм. Удалгүй нэг залуу жижиг байшин бариад орсон. Энэ айл их хэцүү байнга архидаж хэрүүл маргаан гаргадаг. Архи уусан үедээ хоорондоо маргалдаад хэрэлдэж байдаг юм. Хүүхдийн мөнгө тэтгэвэр тэтгэмж буусан үед 2-3 хоног тогтмол архиддаг. Заримдаа хэцүү байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр дугаар хуудас/,  

 

            Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 03 р сарын 21-ний өдөр танил эгч М.Аийнд ороход нөхөр Г.О нь архи уучихсан унтаж байсан. Тэгээд бид М.А эгчтэй цай уугаад сууж байтал Г.О ах босож ирээд юу уугаад байгаа юм бэ гэж хэлээд хөлөөрөө шилэн хүзүү рүү нь өшиглөсөн. Гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 48 р тал/,

 

            Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №346 дугаартай амбулторын  картнаас 2017 оны 07 сарын 05-ны гэмтлийн эмчийн үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэлд бичигдснээр М.Аийн биед баруун шилбэний хоёр талын хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд шарх гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2017 оны 09 сарын 27-нд дух, баруун чамархай, баруун дээд зовхинд цус хуралт, баруун сарвуу, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрхи эмнэлгийн бичигт шүд хугарсан, булгарсан тухай бичиглэл байхгүй байх тул тухайн үед шүд хугарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боложтой шинэ гэмтэл байна. Дээрх  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 94-101  дүгээр хуудас/,

 

            Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №381 дугаартай М.Аийн биед дээд уруулын салстад сорви, баруун дээд 1, 2-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний эмтрэл, баруун дээд 3 дугаар шүний хугарал, өөрчлөлт байх ба эдгээр нь гэмтлийн гаралтай үүссэн болон үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. М.Аийн зүүн шанаанд 0.5х0.3 см сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой бай үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрхи гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. М.Аийн биед толгойн зулай, зүүн чамархай, дагзны хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсэх боломжтой бай  үүссэн хугацааг тогтоох боломжгүй. Дээрх  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

 

            Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №404 дугаартай “М.Аийн биед тархи доргилт, баруун нүдний салт, эрүү, хэвлий, зүүн мөр, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх  гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/,

 

            Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №210 дугаартай М.Аийн биед тархи доргилт нүүр, эрүү, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун зүүн гуя, баруун шилбэнд  цус хуралт, үс уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх  гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт / хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

            Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №509 дугаартай М.Аийн биед тархи доргилт нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх  гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт / 2 хх-ийн 55-56 дугаар хуудас/,

           

            Хэргийн газар үзлэг хийсэн 2020 оны 03 дугаар сарын 25 ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг тогтоосон бичгэн баримт,

 

            Эд зүйл , баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай 2020 оны 07 дугаар сарын 12 ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор цуглуулсан хохирогчийн шүдний гэмтлийг харуулсан гэрэл зураг / 2-р хх ийн 02 дугаар хуудас/,

 

            Бичиг баримтанд үзлэг хийсэн 2020 оны 07 дугаар сарын 09 ны өдрийн тэмдэглэл,

 

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл

 

            Аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 67 дугаар хуудас/ зэргийг судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчим ******* дүүргийн 04 дүгээр хороо Нарангийн 24-576 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Атэй намайг бусдад муулсан гэх шалтгаанаар маргалдан түлхэж унагаан, хөлийн шилбэ рүү нь төмөр саваар /поошиг/ шидэж цохин биед нь баруун шилбэний 2 талын хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд шарх гэмтлийг  учруулан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай гэр бүлийн хүчирхийлэл шинжтэй учруулсан болох нь Шүүгдэгч Г.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 3-ны өдөр ...Мөөгийгийн эхнэртэй маргалдаад гартал эхнэр М.А 00 орчихоод гарч ирж байсан. Тэгэхээр нь өөдөөс нь очоод уурандаа хэрэлдээд хогийн поошиг руу түлхсэн чинь уначихсан. ...Тэгээд хөл өвдөөд байна гэхээр нь харсан чинь шагайныхаа дотор талд язарсан байсан. ... Хөл хугарсныг нь мэдсэн хүн байгаагүй...” гэх, хохирогч М.Аийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 сарын 03-ны өдөр ...Г.О... Бид хоёр байх үед гэнэт Г.О намайг түлхэж унагаагаад босож ирэх завдалгүй хажууд байсан поошиг аваад шидчихсэн. Тэр нь миний баруун талын хөлийн шагай орчим оноод арьс язраад цус гарсан. ... Тэгээд дүүгээ дуудаж Улаанбаатар хотод очиж зураг авхуулсан чинь хөл хугарсан шагайндаа гадна дотно савхан яс хугарсан байна гэж хэлээд гадна шарханд оёдол тавиад гипсдсэн гэх, гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн 2017 оны 9 сард хөлөө гипсдчихсэн явж байхаар нь асуухад Г.Оын ажил дээр юм хийж байгаад хөл дээр поошиг унасан гэж хэлсэн. Тэр үедээ жирэмсэн байсан. Эмчилгээ хийлгээд эдгэрсэн...” гэх, гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Аийн төрсөн дүү нь байгаа юм. ...2017 онд хөлөө хугалж байсан гээд ярьж байсан. Асуухаар Г.Оын ажил дээр юм хийж байгаад юманд цохиулчихсан гэж хэлж байсан...” гэх, гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед намайг эмнэлэг хүргээд өгөөч гээд дуудсан. 2017 оны 07 сарын 03-нд байхаа би өдрийг нь санахгүй байна. Гараа хугалсан гээд эмнэлэгт хүргүүлж гараа гипсдүүлсэн. Юунаас болсон талаар асуухаар юм ярьдаггүй юм. Тэр үед яриагүй. Би бодохдоо тэр үед хоорондоо маргалдсан байх гэж бодсон...” гэх, гэрч Р.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нисэхийн 28-03 тоотод 5-6 жилийн өмнө хүнд зарсан юм. Удалгүй нэг залуу жижиг байшин бариад орсон. Энэ айл их хэцүү байнга архидаж хэрүүл маргаан гаргадаг. Архи уусан үедээ хоорондоо маргалдаад хэрэлдэж байдаг юм. Хүүхдийн мөнгө тэтгэвэр тэтгэмж буусан үед 2-3 хоног тогтмол архиддаг. Заримдаа хэцүү байдаг юм...” гэх мэдүүлгүүд болон, шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №346 дугаартай дүгнэлтээр,

 

            Мөн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жирэмсэн болохыг мэдсээр байж, гараараа нүүр рүү нь цохиж, үснээс нь зулгаан биед нь дух, баруун чамархай, баруун дээд зовхинд цус хуралт, баруун сарвуу, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

  • 2018 оны 9 дүгээр сард ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ зодож, дэгээ төмрөөр цохиж, биед нь толгойн зулай, зүүн чамархай, дагзны хуйханд шарх гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
  • 2019 оны 07 сарын 25-ны өдөр 14 цагийн орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ нүүр, зүүн мөр, баруун гуя хэсэгт нь өшиглөн биед нь тархи доргилт, баруун нүдний салст, эрүү, хэвлий зүүн мөр, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
  • 2020 оны 03 сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ хүзүүн тус газарт нь өшиглөн, биед нь тархи доргилт нүүр, эрүү, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, үс уналт гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
  • 2020 оны 06 сарын 26-ны өглөө 13 цаг 30 минутын орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийг 28-3 тоот гэртээ нүүр рүү нь гар болон тоосгоор цохиж биед нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Аийн хохирогчоор мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн:  “2017 оны 09 сард билүү 10 сард байхаа. Г.О нь гэнэт босож ирээд хоол унд хийсэн юм уу тамхи хаана байна гээд орилсон. Тэр үед унтаж байсан болохоор цочоод бостол өөдөөс хөгжим аваад шидсэн миний нүүр рүү оноод үүдэн 4-5 шүд унасан. Мөн уруулын хоёр тал язраад унжсан байсан.

           2018 гэмтэл учруулж байсан тэр үед гэртээ хоёулаа л байсан тэгэхэд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан одоо хөндлөн сорви байдаг юм.

            2019 оны 07 сарын 25-ны өдөр ... виза картаа нуучихсан байтал намайг барьж аваад нүүр нүдгүй зодоод виза карт аваад зугтаасан. ... Тэгээд намайг барьж аваад зодсон нүүр, зүүн мөр, баруун гуя баруун зүүн шилбэнд өшиглөж цохиж зодсон мөн шүд рүү цохиод 1 шүд хугалсан тэгж байхдаа миний баруун нүд рүү хуруугаа хийгээд зодсон. Тэгээд цагдаа дуудаад өгсөн.

            2020 оны 03-р сарын 21-ний ... Г.О ...буцаж орж ирээд юугаа уугаад байгаа юм бэ гээд орон дээр хүүгээ унтуулаад байж байтал шууд намайг хүзүү рүү гутлаараа өшиглөсөн. ... Маргааш өглөө нь босох гэтэл босож чадахгүй байсан тэгтэл Г.О хөдөө явъя гэж хэлэхээр хамт хөдөө очсон. Тэгтэл бие өвдөөд болохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлээд цагдаад дуудлага өгсөн байсан.

            ...2020 оны 06 сарын 26-ны өдөр ...Тэгээд Г.О нь гэрт үснээс зулгаахаар нь би зугтаагаад гэрээс гартал араас Г.О нь гарч ирээд байшингийн урд байсан цэцгийн мандал дээр байсан 2 ширхэг тоосгыг аваад над руу шидсэн. Эхний тоосго нь намайг оноогүй тэгээд зугтааж байхдаа эргээд хартал нэг тоосго нь миний нүүрний зүүн талыг хальт шүргэсэн...”гэх, Шүүгдэгч Г.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр унтаж байгаад сэрэхэд чанга чанга юм яриад байхаар нь архи уугаад байгаа юм уу гээд өшиглөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо нэг нэгнээ цохисон. 2017 оны 09 сард ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоотод гэртээ согтуу байхдаа хоорондоо маргалдаад саарал өнгийн хөгжимний дефүзерийг нь аваад шидчихсэн. Маргааш өглөө нь надад шүд уначихсан гэж хэлсэн... 2020 оны 06 сарын 26-нд М.А байцаагчтай уулзана гээд явсан. М.А найз *******тай хамт 2 шил архи барьчихсан орж ирсэн. ...  Тэгээд авч ирсэн архиа *******, *******, *******, М.А бид тав хувааж уусан. ...эхнэртээ хандаж “чи намайг байхгүйд ингээд архидаад байдаг юм уу?” гээд агсам тавьсан. Ганц нэг удаа цохисоноо санаж байна. Яг хаашаа нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. “гэх,  Гэрч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 21-ний өдөр М.А эгчтэй цай уугаад сууж байтал Г.О ах босож ирээд "юу уугаад байгаа юм" гээд шилэн хүзүү рүү нь өшиглөсөн. Тэгээд буцаад унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь хүзүү толгой өвдөөд байна гээд байсан...” гэх, гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед буюу 2017 онд ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 4-р хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байсан юм. ... Г.О гэгч нь хэд хэдэн удаа гэртээ хэрүүл маргаан хийж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ар гэртээ агсам тавьсан зөрчлөөр эрүүлжүүлэгдэж байсан. гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 сарын сүүлээр байх аа үүдэн шүд нь хугарсан бололтой байхаар нь асуусан чинь "миний шүд өвдөөд өөрөө унасан" гэж хэлсэн. Сүүлд нь Г.О юм шидээд цохисон гэж хэлж байсан...2018 оны 09 сард байхаа нэг ирэхдээ гараа боочихсон байхаар нь яасан гэхэд "юмнаас унасан" гэж хэлсэн. ..Гар хугарснаас нь хойш нэг ирэхэд үс нь халцарчихсан байхаар нь асуухад юу ч хэлээгүй. ...2019 оны 06 сарын 02-нд очиход нүд нь хөхөрчихсөн байхаар нь асуухад түлээ хагалж байгаад цохичихсон юм гэж хэлж байсан. 2017 оны 07 сарын эхээр мөн нүүр нь хөхөрчихсөн байсан. Г.О зодсон гэж бодсон боловч асуугаагүй. 2017 оны 07 сарын 28-ны өдөр зодуулсан гэж цагдаад шалгагдаж байгаа гэж байсан. Тэр үед нүүр, нүд, гар, хөл, хөхөрсөн харагдсан. 2020 оны 03 сарын 21-ний өдөр нүүр ам нь хөхөрсөн ирээд надад хэлсэн юм. Ер нь М.А бас архи уудаг хоёулаа нийлээд уучих нь тэгээд л Г.О нь зоддог юм билээ” гэх, гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Аийн төрсөн дүү нь байгаа юм. Би зодуулсан байхыг хэд хэдэн удаа харж байсан. Он сарыг нь мэдэхгүй байна. Хаяа 1, 2 cap болоод л очиход нүүр ам нь хөхөрчихсөн, шүд ам нь хугарчихсан байдаг. Юунаас болоод гэмтсэн талаар асуухад зодуулснаа хэлдэггүй юм. Нүд ам нь хөхөрчихсөн байхыг хараад асуухаар түлээ хагалж байгаад цохичихсон гэдэг. ... нэг удаа гар нь хугарсан гээд гараа сойчихсон байсан. Асуухаар хэлдэггүй, худлаа яриад байдаг юм. Гар хугарсан үед нь 2018 оны 3 cap байхаа гэж бодож байна. Их олон хөхөрчихсөн харагддаг яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлгүүд болон Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №346, №381, №404, №210, №509 дугаартай дүгнэлтүүдээр,

 

            Мөн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Аийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулахаас гадна дараах байдлаар  2017 оны 09 сард ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жирэмсэн болохыг мэдсээр байж, үл ялих зүйлээр шалтаглан зодож, нүүрэн тус газар нь хөгжмөөр цохиж, баруун дээд 1,2 дугаар шүд зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун дээд 3 дугаар шүдний хугарал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

  • 2017 оны 11 сард 12-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  сэрээгээр түүний баруун талын чихний урд хэсэгт хатгаж, нүүр рүү нь гараараа цохиж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж. гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
  • 2018 оны 03 сарын 20-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ  гарыг нь мушгиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2019 оны 06 сарын 01-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоот гэртээ соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нүүр рүү нь гараараа цохиж, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэр бага хүүхдээ ор луу шидэхээр нь би болиоч гээд гарнаас нь татсан чинь гар нь таг гээд дуугаарсан. Тэгээд эмнэлэгт очтол яс нь цуурсан байсан...” гэх, Хохирогч М.Аийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 сард билүү 10 сард байхаа би жирэмсэн 5-6 сартай байсан... Г.О нь гэнэт босож ирээд хоол унд хийсэн юм уу тамхи хаана байна гээд орилсон. Би унтаж байсан болохоор цочоод бостол өөдөөс хөгжим аваад шидсэн миний нүүр рүү оноод үүдэн 4-5 шүд унасан. Мөн уруулын хоёр тал язраад унжсан байсан. ...2017 оны 11 сард өдрийг нь санахгүй  байна. Орой 20 цагийн үед ... мөнгөнийх нь талыг нь гаргаад өгтөл бүгдийг нь аваад ир гээд ширээн дээр байсан сэрээ аваад хугалж байгаад баруун талын чихний урд хэсэгт хатгаад хамар руу цохиж байсан...

            2018 оны хавар байхаа хүүхдүүд маань гарчихсан байсан ...Г.О босож ирээд миний баруун гарын шууг мушгисаар байгаад хугалчихсан. ...

            2019 оны 06 сарын 01-ний өдөр ... би баяр ёслол болж байхад ийм бага цалин өгөөд байхдаа яадаг юм гээд хэлчихсэн чинь би хийсэн ажлаа мэдэж байхад чи мэддэг юм уу гээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон тэр үед миний 2 нүд хөхөрсөн байсан...” гэх, Шүүгдэгч Г.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 09 сарын 25-нд зодуулсан гэж байгаа нь үнэн байхаа Ер нь хоорондоо зодолддог болсон. 2017 оны 05 сард жирэмсэн болсноосоо хойш ааш зан нь хувираад хүүхдүүдэд маань ширүүн ханддаг болсон. Хамт архи  уудаг энэ байдлуудаас болоод хэрэлдэж маргалдах нь нэмэгдсэн. Зодолддог болсон. ...М.А нь хамт архи ууж байгаад тасраад унтсаны дараа нуугаад архи уучихдаг. ...2017 оны 09 сард ******* дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 28-03 тоотод гэртээ согтуу байхдаа хоорондоо маргалдаад саарал өнгийн хөгжимний дэфүзгийг нь аваад шидчихсэн. Маргааш өглөө нь надад шүд уначихсан гэж хэлсэн. ... 2017 оны 11 сарын 12-нд байцаагч орж ирж авсан...” гэх, гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 сарын сүүлээр байх аа үүдэн шүд нь хугарсан бололтой байхаар нь асуусан чинь "миний шүд өвдөөд өөрөө унасан" гэж хэлсэн. Сүүлд нь Г.О юм шидээд цохисон гэж хэлж байсан...2018 оны 09 сард байхаа нэг ирэхдээ гараа боочихсон байхаар нь яасан гэхэд "юмнаас унасан" гэж хэлсэн. Тэгээд нээрээ унасан юм байхдаа гэж бодоод өнгөрсөн...” гэх, Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед намайг эмнэлэг хүргээд өгөөч гээд дуудсан. 2017 оны 07 сарын 03-нд байхаа би өдрийг нь санахгүй байна. Гараа хугалсан гээд эмнэлэгт хүргүүлж гараа гипсдүүлсэн. Юунаас болсон талаар асуухаар юм ярьдаггүй юм. Тэр үед яриагүй. Би бодохдоо тэр үед хоорондоо маргалдсан байх гэж бодсон...” гэх мэдүүлгүүд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /эрсдлийн түвшин өндөр/, Аюулын зэргийн үнэлгээний маягт, цагдаагийн нэгдсэн хайлтын системын лавлагаа, 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 91 дүгээр шийтгэвэр, өвчтөний түүх, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.О болон хохирогч М.А нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар  уг  хуулийн үйлчлэлд хамаарах харилцаатай этгээдүүд болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон оршин суугаа газрын тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг,  хэргийн оролцогч нарын мэдүүлгүүдээр тодорхойлогдож байна.

 

            Мөн Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1 дэх хэсэгт “нөхөр нь гэр бүлийн харилцаатай бусад гишүүндээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж заасны дагуу шүүгдэгчийн хохирогчийн эсрэг архи уулаа гэж хэлсний хариуд, хүүхдүүдээ дуугүй болгосонгүй гэх, хүмүүст мууллаа гэх, мөнгө асуусан гэх зэргээр шалтаглан  түүний бие махбодид халдаж зодон хүндэвтэр гэмтэл 1 удаа, хөнгөн хохирол 5 удаа, бусад гэмтлүүдийг учруулсан 4 удаагийн үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл шинжтэй үйлдсэн гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг 2017 оны 07 дугаар сарын 03 ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26 ны өдөр хүртэл 3 жлийн турш үргэлжлүүлэн үйлдсэн байдлыг шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ ...гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно“ гэж заасныг баримтлан шүүгдэгчид холбогдох гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэг хянан шийдвэрлэх үед дуусаагүй  гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн дээрх  дарамт, шахалт , хүчирхийллийн улмаас хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлээгүй, тухайн цаг хугацаанд бодит байдлаас өөрөөр хэлж байсан үйлдлийг шүүхийн зүгээс хохирогчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс ******* овогт Г.Оыг хүний эрүүл мэндэд санаатайгаар  хүндэвтэр хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,  хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  гэр бүлийн хамаарал бүхий хүн болох жирэмсэн эмэгтэйн эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэх гэмт хэргийг үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус гэм буруутайд  тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Од холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 д зааснаар 2 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлий 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж үүнийг ажлын 8 цагаа тооцож, 90 хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 2 жилийн хорих ял  жилийн хорих ял тус тус оногдуулж дээрхи ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 д зааснаар 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлий 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 6 сарын хорих ял, нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

            Шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “  энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг  хоёр , түүнээс дээш удаа үйлдсэн”  гэж  заасныг баримтлан  ял хүндрүүлэх нөхцөлд тооцож  шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж дээрх ял шийтгэлүүдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

           

            Хохирогч М.А нь эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Шүүгдэгч Г.Оын  2020 оны 06 дугаар сарын 27-ноос 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            ******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг байнга үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагаар тооцож, 60 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялтай нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оын  2020 оны 06 дугаар сарын 27-ноос 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч М.А нь 2,000,000 төгрөгийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх дахин эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. ******* улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД