Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 149

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт М.Бөд холбогдох эрүүгийн 2007000000161 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *****, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ************* тоотод оршин суух хаягтай. урьд ял шийтгүүлж байгаагүй ******* овогт М.Б /РД: ********/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь *******-ны өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ний Бага баян оршуулгын газрын хашаанд О.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зүүн хөмсгөн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогч Н.Батбаатартай тохиролцож эвлэрсэн учир хохирогч маань санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 сарын 12-ны өдөр үдийн үед хамт ажилладаг Батбаатарын хамт ирээд оршуулгын нүх ухаж байхдаа их бага ажиллаа гэдэг асуудлаас болж маргалдсан. Батбаатарыг хөмсөг рүү нь баруун гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******-ны өдөр хамт ажилладаг М.Б ахтай хотоос машинд цуг ирээд Бага баян оршуулгын газарт цуг оршуулгын нүх ухсан. Нилээд хэдэн цаг ухаад бараг дуусч байхдаа та жаахан ухчих гэхэд М.Б ах би манаачийн байр луу яваад 5-ын даваа үзээдэхье чи гүйцээ гэхээр нь би бараг бүгдийг нь ухлаа ш дээ одоо өөрөө ух гэхэд дүү өөдөөс том дуугараад байна уу гээд намайг шууд зүүн хөмсөг рүү нэг удаа цохиод хөмсөг сэтэлчихсэн. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь Налайхын эмнэлэг очиж 3 оёдол хийлгэсэн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-7 дугаар хуудас/

 

Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... *******-ны өдрийн 17 цагийн орчим яаралтай тусламжийн тасагт буяны газар ажилладаг гэх 2 залуу ирээд нэг нь хөмсөг нь сэтэрсэн шархтай оёдол тавиулж тусламж авсан. Цагдаад мэдэгдсэн үү гэхэд үгүй гэхээр нь би цагдаа руу залгаад цагдаа нар ирсэн. Хоорондоо муудалцаад нэгнийгээ цохьчихсон гэж хоёулаа ярьж байсан. Тэр өдөр би жижүүртэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/529 дүгээр:

“1. О.Бын биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ ,

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь *******-ны өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ний Бага баян оршуулгын газрын хашаанд О.Бтай нүх ухах талаар маргалдсны улмаас зүүн хөмсгөн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Бийн өгсөн: “...Би 2020 оны 07 сарын 12-ны өдөр үдийн үед хамт ажилладаг Батбаатарын хамт ирээд оршуулгын нүх ухаж байхдаа их бага ухлаа гэдэг асуудлаас болж маргалдсан. Батбаатарыг хөмсөг рүү нь баруун гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогч Н.Батбаатартай тохиролцож эвлэрсэн учир хохирогч маань санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” гэх, хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******-ны өдөр хамт ажилладаг М.Б ахтай цуг оршуулгын нүх ухсан. ...та жаахан ухчих гэхэд М.Б ах би манаачийн байр луу яваад 5-ын даваа үзээдэхье чи гүйцээ гэхээр нь би бараг бүгдийг нь ухлаа ш дээ одоо өөрөө ух гэхэд дүү өөдөөс том дуугараад байна уу гээд намайг шууд зүүн хөмсөг рүү нэг удаа цохиод хөмсөг сэтэлчихсэн. Тэгээд цус нь тогтохгүй болохоор нь Налайхын эмнэлэг очиж 3 оёдол хийлгэсэн...” гэх, гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... *******-ны өдрийн 17 цагийн орчим яаралтай тусламжийн тасагт буяны газар ажилладаг гэх 2 залуу ирээд нэг нь хөмсөг нь сэтэрсэн шархтай оёдол тавиулж тусламж авсан. ...Хоорондоо муудалцаад нэгнийгээ цохьчихсон гэж хоёулаа ярьж байсан...” гэх мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/529 дүгээр дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Бөд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Бөд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял санал гаргасныг шүүгдэгч нь зөвшөөрсөн байдлыг үнэлэн шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй байдлыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан тохирсон ялыг түүнд оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД