Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
Хэргийн индекс | 150/2017/00031/И |
Дугаар | 00051 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00051
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон, Дөхөм хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух Өрлүүд овогт *******/МК-/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Дарьганга овогт *******/МК-/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 900.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аюушдорж овогтой Дэлгэрчимэг нь 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 900.000 төгрөгийг 20%-ийн хүүтэй авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаанд төлөөгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Дэлгэрчимэгээс үндсэн мөнгө болох 900.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн *******ос 900.000 төгрөг авч байсан. Энэ хугацаанд би 900.000 төгрөгний хүү болох 180.000 төгрөг өгч байсан. Иймд надад гомдолтой байна. Үнэн зөв шийдэж өгнө үү. Иргэн Солонгод хүү болох 20% мөнгө болон бараа материал өгч байсан. Миний хувьд маш их гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Гансүх овогтой Солонго би хариуцагч Дэлгэрчимэгээс 900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үүнээс би 400.000 төгрөгнөөс татгалзаж, 500.000 төгрөгийг Дэлгэрчимэгээс гаргуулж авахыг зөвшөөрч байна. 500.000 төгрөгийг Дэлгэрчимэг нь:
2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 166.666 төгрөг,
2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөг,
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөгийг тус саруудад төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар дахин нэхэмжлэл, гаргах болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй гэдгээ ойлголоо гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Аюушдорж овогтой Дэлгэрчимэг би Солонгын нэхэмжилсэн 900.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг:
2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 166.666 төгрөг,
2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөг,
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөгийг тус тус саруудад төлнө. Энэ талаар дахин нэхэмжлэл гаргах болон давж заалдах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* миний бие *******ээс 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд бид харилцан тохиролцож нэхэмжилсэн мөнгөний 400.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч ******* нь 500.000 төгрөгийг
2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 166.666 төгрөг,
2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөг,
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөгөөр тус тус төлөхөөр бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэг 900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь 900.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг нэхэмжлэлээс татгалзаж, 500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* нь зөвшөөрч 500.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 166.666 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Зохигчид хоорондоо эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нарын эвлэрсэн 500.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, орон нутгийн орлогоос 7825 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь 900.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа багасган 500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 166.666 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 166.666 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нарын эвлэрсэн 500.000 төгрөгийн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7825 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгчид, орон нутгийн орлогоос 7825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН