Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00058

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар багийн 21-2 тоотод оршин суух Тайж овогт ******* /РД:АЮ-/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Дөмбөн хороололд  оршин суух Дөрвөд овогт Батсүхийн Одгэрэл/РД:О-/-д холбогдох

Даашинзны үнэ 65000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 дугаар сарын 10-нд ёлконд өмсөнө гээд 65000 төгрөгийн үнэтэй плаж аваад одоог болтол өгөхгүй байна. Одгэрэлээс 65000 төгрөгийг авч өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******  миний бие *******аас надад холбогдуулан гаргасан 65000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг плажыг авсан нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч ******* нь нь иргэн *******ээс даашинзны үнэ 65000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч ******* “...*******аас надад холбогдуулан гаргасан 65000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.   

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 2275 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн  50 хувь болох 2275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон               

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн даашинзын үнэ 65000 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2275 төгрөг, орон нутгийн орлогоос 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН