Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 774

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б  даргалж, шүүгч М.Д, шүүгч Л.Ог нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: С.Х хөтлөн, Иргэдийн төлөөлөгч: А.Б,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.А, түүний өмгөөлөгч Д.Б /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар  00-25/,

Шүүгдэгч: М.О, түүний өмгөөлөгч О.М / шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 22-65/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-н О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905024610489 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо, Зүүн ард аюушийн .. дугаар гудамж, ... тоотод оршин суудаг гэх, /РД:хх00000000/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт М-н О.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч М.О нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүннарангийн .. дугаар гудамжны ... тоотод “зуухны дэгээ” төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Г.Т толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Зүүн Нарангийн.. дугаар гудамжны .. тоотод иргэн Д.О-н биед халдсаны улмаас зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Отн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 03-нд Төгсжаргал над руу дайрсан. Би галын дэгээ төмөр барьж цохисон зүйл байхгүй. Тэр үед Янжинсүрэн хажууд байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хэргийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн үйлдлээ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэргийг бол зөвшөөрч байгаа. Миний цохисон үйлдлийн улмаас О-гт хөнгөн гэмтэл учруулсан. Үүнтэй холбоотой хохирол төлөхөө илэрхийлж байна. 6 дугаар сарын 03-нд болсон явдал 134 тоотод, 6 дугаар сарын 21-нд болсон явдал 138 тоотод болсон. Надад ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хоёулахнаа байж байгаад нэгийгээ алдлаа. Би О-н үйлдлийн улмаас миний дүү нас барсан, энэ хүн алчихсан гэж үзэж байна. Учир нь нилээн их зодолдсон байсан. Энэ нь би талийгаачийн цогцосыг харахад бүх бие хөх няц болсон, 2, 3, 4, 5 дугаар хавирга нь хугарсан зэрэг маш олон тооны гэмтэл учирсан байдаг. 22-ны өдөр нас барсан байхад надад 29-ний өдөр мэдэгдсэн. Одоо 13.842.349 төгрөг О-с нэхэмжилж байна. Энэ төлбөр нь талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон охиных гадаад улсаас ирж, буцсаны замын зардал юм. Хэрэгт нотлох баримтуудыг нь өгсөн. Би хөнгөн хохирол учруулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед О өөрөө гудамжинд би хүн цохиод алчихлаа гэж ярьж байсан байдаг. Хохирлоо гаргуулмаар байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,    

 

Эрүүгийн 1905024610489 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн . дүгээр хороо, Зүүн Наранд байдаг эмээгийн гэрт очсон. Эмээгийнд очиход М.О болон танихгүй 3, 4 хүн байсан. Тухайн үед би гудамжинд 2 шил архи уусан бөгөөд нэлээн согтуу байсан. Би зарим юмаа сайн санахгүй байгаа. Тэгээд ороод сууж байснаа санаж байгаа нэг мэдсэн Око зуухны дэгээ төмрөөр толгой руу цохиод би манараад ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. ...Би эсэргүүцэж зодоон хийсэн зүйл байхгүй. Би О-г 6, 7 сарын өмнөөс таньдаг байсан. Зүүн наран, зурагт орчмоор архи уугаад яваад байдаг. О бүтэн нэр нь О гэдэг. Намайг О толгой руу зуухны дэгээ төмрөөр цохисон. Тэгээд би ухаан алдсан. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Миний ярьсан бүгд үнэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 14-17 тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Г.Т-г хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхыг нь мэднэ. Тухайн үед эмнэлэгт би өөрөө сахиж байсан. Нэг эмэгтэй л зодсон гэж хэлдэг. Өөр зүйл би мэдэхгүй. ...Гэмтэл согог судлалын үндэсний төв, мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төв дээр эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлыг барагдуулаагүй, ойролцоогоор хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Өөр гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52-54, 2 хх-ийн 9 тал/,

 

Гэрч П.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед бол мэдээгүй харин сүүлд сонсож байхад Т О-г цохиод байхаар нь зөрүүлээд галын дэгээ төмрөөр толгой, нуруу руу нь цохисон гэж байсан. Би яг нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. ...Зуухны дэгээ төмөр болгон адилхан байлгүй дээ манайх лав 30-40 см урттай, 500 гр жинтэй, урд үзүүр хэсэг нь Г үсгийн хэлбэр шиг тахир өргөн нь 1 см радиустай байдаг шүү дээ. Тухайн үед гэрт ийм л зуухны дэгээ төмөр байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 5-7 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч эмчийн 0000 дугаартай “...Г.Т-н биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1 хх-ийн 29 тал/,

 

Хохирогч Г.Т-н өвчний түүх / 1 хх-ийн 55-75 тал/,

 

Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 дугаартай дүгнэлтийн тархин дахь гэмтлүүд нь задлангийн 0000 дугаартай дүгнэлтэд шалтгаант холбоогүй, талийгаач даралт ихсэх өвчний улмаас тархины гүүр хэсэгт уртавтар тархинд цус харвасны улмаас нас барсан. Энэ нь 2019 оны 6 дугаар сард авсан гэх гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78 тал/,

 

Шинжээч О.Б-н “...Шүүх эмнэлгийн 0000 дугаартай дүгнэлтээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”  гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-81 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн 0000 дугаартай “...Талийгаачийн цогцост дух, нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь унах, шүргэлцэх, нидрэгдэх, цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ.

Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчний хүндрэлийн улмаас тархинд цус харваж нас баржээ.

Талийгаачийн цус АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.

Талийгаач нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нас барсан гэж тогтоол дээр бичигдсэн байна...” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1 хх-ийн 82-83 тал/,

 

 Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 103-104 тал/,

 

Шүүгдэгч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Асуух зүйл байхгүй сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Т-г зуухны дэгээ төмрөөр цохисон. Харамсаж байна...” гэх /1 хх-ийн 107 тал/ мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол / 2 хх-ийн 53-54 тал/,

 

Гэрч Л.С-н “...Манай зууханд галын дэгээ төмөр байдаг бөгөөд тус галын дэгээ төмөр манайх ашиглаад 7-8 жил болж байна. Манай гэрийн зуухны дэгээ төмөр өмнө нь алга болж байгаагүй. 2019 оны 6 дугаар сард одоо ашиглаж байгаа галын дэгээ төмрийг ашиглаж байсан...” гэх /3 хх-ийн 25-26 тал/ мэдүүлэг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 37-61/ тал,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 62-70 тал/,

 

Прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хх-ийн 71 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай прокурорын тогтоол /3 хх-ийн 61 тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /3 хх-ийн 73-74 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хх-ийн 75 тал/,

 

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 109-110 тал/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолууд /1 хх-ийн 205-206 тал, 2 хх-ийн 20, 78-79, 3 хх-ийн 7-8 тал/,

 

   Шүүгдэгч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хийсэн үйлдлээсээ айгаад цагдаагийн байгууллагад ирээгүй зугтаасан байгаа.  Л-н гэрт байхад Т эхэлж над руу гал түлдэг мод шидсэн ба мод нь миний хөл шүргэсэн. Би тэр үед яаж байнаа гэсэн чинь сэтгүүр төмрөөр зүүн бугалга орчим цохисон. ...О Ө барьцалдаад зогсож байхаар  би настай хүн байж болиоч гэсэн чинь өөдөөс намайг янхан гэчий гээд баахан доромжилоод байсан ба Ө-г цохих гээд байхаар би очоод болиоч гээд хойш нь түлхсэн чинь газар уначихсан. ...Т-тай холбоотой асуудал нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Л-н гэрт болсон. Тэр гэр нь Б-н гэрээс 2 гудамжний цаана байдаг. Харин О-тэй холбоотой асуудал нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Бн гэрт буюу Баянгол дүүргийн .. хороо, .... тоотод байрлах хашаан дотор болсон. Л-н гэрийг би тодорхой сайн хэлж мэдэхгүй харин зааж өгч чадна. Хашаан дотор Я эмээгийн гэр нь байдаг бөгөөд Л Я эмээ нар нэг хашаанд амьдарч байсан. ...Би албан ёсоор гэрлэлтээ батлуулсан гэр бүл байхгүй. Харин 2007 оноос 2010 оны хооронд Б-тай амьдарч дундаасаа нэг хүүтэй болсон бөгөөд О-н Э гэдэг. 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, одоо 13 настай бөгөөд эмээ Д.У-н асрамжинд байгаа. Цаашид У-н асрамжинд байлгана. Мөн 2011 оноос 2019 оны хооронд П-тай хамт амьдарч байсан ба дундаасаа том охин Он Ч 7 настай 2012 оны 2 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Дүү нь О  А 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо төрсөн эцэг П дээр байгаа...” /1 хх-ийн 207-208, 3 хх-ийн 5-6, 3 хх-ийн 14-15 тал/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...хэргийн газрын үзлэгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 3 ширхэг, архины шил 3 ширхэг, хүний үс мэт зүйл 2 хэсгийг тус тус хураан авав...” гэх /1 хх-ийн 119-126 тал/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд,

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр миний дүү Ог Баянгол дүүрэгт байрлах Гэмтэл согог үндэсний төвд нас барсан. Учир нь амь хохирогч нөхөргүй, эцэг эх нь нас барсан. Ганц охин нь Бүгд найрамдах Турк улсад сурч байгаа. Талийгаачтай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хамгийн сүүлд 000000 дугаарын утсаар ярьсан. Ярихдаа би Партизаны сангийн аж ахуйд байна миний бие тааруу байна хүнээс мөнгө авах гэсэн чадахгүй байна та 20.000 төгрөг явуулчих би удахгүй яваад очно гэхээр нь утсаар загнаж байгаад 20.000 төгрөгийг өдрийн 11 цагийн үед явуулсан. Үүнээс хойш ямар нэгэн холбоо байхгүй болсон. Ингээд би 00000000 дугаар луу залгаж талийгаачийг асуухад Партизанаас явчихсан гээд байсан. Би Зүүн нарангийн хороолол болон Партизан орчмоор хайсан боловч олоогүй. Ингэж хайж байгаад нэг хүнээс асуусан чинь хүнд зодуулсан бие нь муу гэмтлийн эмнэлэг рүү 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явсан талаар ярихаар нь гэмтлийн эмнэлэг рүү 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр очиж цаг хугацаагаар нь шүүлгэж үзсэн чинь Д.О гэх хүн нас барсан бүртгэл байхаар нь цогцсыг нь хартал миний дүү О байсан. Миний дүүг зодож амь насыг нь хохироосонд маш их гомдолтой байна...” гэх /1 хх-ийн 131-132 тал/ мэдүүлэг,

 

            Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах М гэх нэртэй дэлгүүрээс Баянгол дүүргийн... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн ... тоотод байрлах Б-н гэрт очиход гэр нь тог байхгүй гээд , , Я эгч, Тунгаа нар сууж байсан бөгөөд би тэндээсээ А.Л-н гэрт ороод архи уугаад сууж байсан тэгтэл Ө гаднаас орж ирээд Бондгор О намайг сохор доголонгоор нь дуудаад О намайг өмөөрөөд зодоод үсийг нь аймаар болгочихсон гэж хэлж байсныг би санаж байна өөр зүйл мэдэхгүй...” гэх /1 хх-ийн 134-135 тал/ мэдүүлэг,

 

            Гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн .. дугаар гудамжны .... тоотод Бн гэрт очиход О, З, О, Ө нар архи уугаад сууж байсан. Тэгээд миний араас О гаднаас орж ирсэн бөгөөд бид нартай нийлээд архи уугаад сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд О, О нар хоорондоо маргалдаад үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгаж байснаа санаад байна тэрнээс хойш бол мэдэхгүй. Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед Б-н гэрт сэрэхэд О, З, О, О нар байсан бөгөөд О бөөлжөөд огтоосоо болохгүй байсан. Тэгэхээр нь Б ахыг Я эмгэний гэр лүү очоод цай чануулаад хүрээд ир гэж хэлээд явуулсан. Тэгээд Я эгч гаднаас хар цай оруулж ирээд О-д өгөхөд уучихаад бөөлжөөд байсан. 17 цагийн орчимд О-г хажуу айлын Т ахын гар утаснаас Б яаралтай түргэн тусламж дуудаж О-г үзүүлэхэд эмч нар архины гүн хордлоготой болчихсон байна, заавал эмнэлэг авч явах шаардлагатай гэж байсан. Тэгтэл О явахгүй гээд зөрүүдлээд байхаар эмч сүүлдээ цагдаа дуудна гэж хэлээд нацилкин дээр хэвтүүлээд аваад явсан. Миний санаж байгаагаар хоорондоо үсдэлцэж байсан бөгөөд салгаж байх хооронд О О-г 2 удаа өшиглөчихсөн. Миний анзаарахад О-н үсний баруун дээд хэсэг халзарчихсан байдалтай байсан. Мөн духан дээрээ шархтай болчихсон баруун, зүүн эсэхийг сайн мэдэхгүй байна. О бол ор гэр байдаг боловч гэртээ амьдардаггүй хүн хүний гэрээр хэд хэд хоног амьдраад явдаг. Одоогоос 2 жилийн өмнө манай гэрт 1 сар орчим хугацаатай амьдарч байсан. О миний мэдэхээр архины эмчилгээнээс гарч ирээд байнгын архи уугаад байгаа...” гэх /1 хх-ийн 137-139 тал/ мэдүүлэг,

 

            Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Б-н гэрт архи ууж байхад Д.О намайг сохор доголон гээд хараалын үгээр хараагаад огтоосоо болохгүй байсан. Тэгтэл М.О тэр үед намайг өмөөрөөд муудалцсан. Тэгээд үсдэж аваад хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн тухайн үедээ бид нар салгацгаасан юм. Бид нар 21, 22-ны өдрүүдэд архи уусан...” гэх /1 хх-ийн 139-140 тал/ мэдүүлэг,

 

            М.О-н гэрчээр өгсөн: “...О бид хоёр архинаас болж маргаан үүсээд хоорондоо маргалдаж байгаад нилээдгүй удаан зодолдсон мөн гэрийн гадаа гарч дахин зодолдоод түлхээд унагачихсан юм. Тэгтэл над руу чулуу барьж дайраад байхаар нь би дахиад түлхэхэд хэсэг ухсан газар луу уначихсан тэгээд харж байтал өөрөө 4 хөллөж мөлхөөд Б-н орон дээр гараад хэвтээд унтаа өгсөн...” гэх /1 хх-ийн 142-144 тал/ мэдүүлэг,

 

            Шинжээч эмч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “Зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хугарлууд эгэмний шугамаар гэмтсэн байх тул зүрхэнд массаж хийх үед үүсэж болно. Мөн цээжний зүүн талд гадна ямар нэгэн хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. Дүгнэлтэд дурдсан бусад гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 148-149 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1407 дугаартай “...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух баруун тохойн, шуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.    

Талийгаач нь элэгний   архаг   үрэвсэл,   хатуурал   өвчтэй байх ба үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ.

Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй, хүчил шүлт илрээгүй. Цусанд мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь О/1/ бүлгийн цустай байна...” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /1 хх-ийн 154-156, 2 хх-ийн 33-37 тал /,

 

            Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх “...Д О. Гэмтсэн он сар өдөр цаг мин 19/6/22/ 18:20. Үзүүлсэн 19:15...” гэх хуудас /1 хх-ийн 169 тал/,

           

            Эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх эмчийн “...Д О эм 50 нас 19:15 цагт 103 эмч Б бусдад зодуулсан байж магадгүй гэх эмэгтэйг хүргэн ирэв. Ирэх үедээ биеийн ерөнхий байдал дунд ухаантай асуултанд ойлгомгүй авиа гаргах, ганц нэг үгээр хариулна. Согтуу амнаас их хэмжээний архи үнэртэнэ. Зовиур: Хэвлийгээр өвдөнө, толгой өвдөнө гэнэ. Рентгэн зураг, хэвлийн эхо шинжилгээ хийлгэн 2 цагийн эмчилгээ хийв. 2 цагийн дараа давтан хэвлийн эхо шинжилгээ хийлгэн эмийн эмчилгээг үргэлжлүүлж байхад өвчтний биеийн байдал гэнэт муудан амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн боловч 22 цагт амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон өвчтэн нас барав” тодорхойлолт /1 хх-ийн 170 тал/,

 

            Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн 1193305111830 сериал дугаартай сиди шинжилгээнд тэнцэх, тус сидид хуулагдсан байгаа зурагнуудад ясны ямар нэгэн хугарал харагдаж байгаа эсэх, цээжний хэсгийг харуулж авсан зурганд хавирганы хугарал харагдаж байгаа эсэх...” гэх /1 хх-ийн 171 тал/ тогтоол,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 990 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн 1193305111830” сериал дугаар бүхий сиди бичлэг шинжилгээнд тэнцэнэ.

Дээрхи ирүүлсэн сиди нь аарцаг, цээж, гавал яснуудын рентген зураг байх бөгөөд яснуудын хугарал гэмтэл тогтоогдсонгүй

Цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зурагт хавирга ясанд гэмтлийн

өөрчлөлт тогтоогдсонгүй...” гэх /1 хх-ийн 173-174 тал/ материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1414 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирга дунд шугамаар хугарал гэмтэл нь амьлуулах суурь тусламжийн үед зүрхэнд шууд бус массаж хийхэд үүсэх боломжтой.

            Зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, дарах, шахах, өшиглөх зэрэгт үүсэх боломжтой.

            Зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /2 хх-ийн 42-45 тал/,

 

 

            Эд зүйл, баримт бичиг /талийгаач Д.О-н анхны рентген зураг бүхий Сиди/ хүлээн авсан тухай тэмдэглэл, Хавтаст хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / 2 хх-ийн 57-58, 72 тал/,

 

Шинжээч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Шинжилгээнд ирүүлсэн сидинд хавирганы хугарал байхгүй байна. Цээжний рентген зурагт хавирганы зураг орно. Зүрхэнд шууд бус иллэг хийх үед хавирганы хугарал үүсэх боломжтой бөгөөд анхны зурганд 4 хавирганы хугарал харагдахгүй байх боломжгүй...” гэх /2 хх-ийн 61-63 тал/ мэдүүлэг,

 

Цээж, гавал яс, аарцаг ясны рентген зургууд /2 хх-ийн 65-67 тал/,

 

Талийгаач Д.О-н оршуулгын зардал, хохиролтой холбоотой /2 хх-ийн 123-128 тал/ баримтууд,

 

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, тэмдэглэл /3 хх-ийн 82-83 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3 хх-ийн 88 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын “...Баянгол дүүргийн цагдаагийн газрын . хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Г нь Гэмтэл согог үндэсний төвөөс СД 1 ширхгийг хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсугай” гэсэн тогтоол /3 хх-ийн 118 тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч, талууд шинжлэн судлуулав.

 

Дээрх нотлох баримтуудаас хохирогчийн өмгөөлөгч Д.Бс шинжлэн судлуулсан 2 дугаар хавтаст хэргийн 142-144 талд авагдсан шүүгдэгч М.О-с гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.М-н шинжлээн судлуулсан 3 дугаар хавтаст хэргийн 62-75 дугаар хуудаст авагдсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 62-70 тал/, прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хх-ийн 71 тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай прокурорын тогтоол /3 хх-ийн дугааргүй/, эд зүйлд үзлэг хийсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /3 хх-ийн 73-74 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хх-ийн 75 тал/ зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 22.4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:      

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Ог Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн ..дугаар гудамжны ... тоотод 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зуухны дэгээ төмрөөр хохирогч Г.Т-н толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн Баянгол дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн .. дугаар гудамжны ... тоотод 2019 оны 6 дугаар сарын 21-ний орой Д.О-н биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905024610489 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.О-н 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн ... тоотод зуухны дэгээ төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж хохирогч Г.н толгойн тус газар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл,  2019 оны 6 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Зүүн Нарангийн . дугаар гудамжны ... тоотод Д.О-н биед халдсаны улмаас зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл тус тус хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, шинжээч эмчийн 6975 дугаартай “...Г.Т-н биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч О.Б-н “...Шүүх эмнэлгийн 6975 дугаартай дүгнэлтээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Т-н “... зуухны дэгээ төмрөөр толгой руу цохиод би манараад ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. ...Би эсэргүүцэж зодоон хийсэн зүйл байхгүй. ...О бүтэн нэр нь О гэдэг...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Я-н “...Т О-г цохиод байхаар нь зөрүүлээд галын дэгээ төмрөөр толгой, нуруу руу нь цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.О-н “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Т-г зуухны дэгээ төмрөөр цохисон. Харамсаж байна...” гэсэн мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч М.О-л нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн ... тоотод хохирогч, гэрч нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Г.Т-г зуухны дэгээ төмрөөр цохиж, түүний эрүүл мэндэд хүнд зэрэгт хамаарах гэмтэл учруулсан болох нь тогтоогджээ. 

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

            Учир нь шүүгдэгч М.О энэ гэмт хэргийг үйлдэхдээ зуухны дэгээ төмөр хэрэглэж хохирогчийн биед амь насанд нь аюултай “...тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорхи цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт...” бүхий хүнд гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Зуухны дэгээ төмрийг тусгайлан бэлтгэсэн байдал байхгүй боловч хохирогчийн амь биед аюултай дээрх хүнд гэмтэл учирсан байдлаас дүгнэхэд тухайн зуухны дэгээ төмөр нь аливаа биетийг устгах, гэмтээх хүчин чадалтай эд зүйлд, өөрөөр хэлбэл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд прокуророос шүүгдэгч М.О-н 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хохирогч Г.Т-г зуухны дэгээ төмрөөр цохиж, зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Т-г зуухны дэгээ төмрөөр цохиж зодоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг зөвшөөрөхгүй...” гэсэн, мөн түүний өмгөөлөгч О.М-н “...Зуухны дэгээ төмрийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэж дүгнэх боломжгүй. Тусгайлан засч бэлдээгүй...” гэж мэтгэлцсэнийг хүлээн аваагүй болно.

 

Мөн гэрч Б.Л-н “...Өнөрөө гаднаас орж ирээд Бондгор О намайг сохор доголонгоор нь дуудаад О намайг өмөөрөөд зодоод үсийг нь аймаар болгочихсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Т-н “...О, О нар хоорондоо маргалдаад үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Миний санаж байгаагаар хоорондоо үсдэлцэж байсан бөгөөд салгаж байх хооронд О Ог 2 удаа өшиглөчихсөн. Миний анзаарахад О-н үсний баруун дээд хэсэг халзарчихсан байдалтай байсан. Мөн духан дээрээ шархтай болчихсон баруун, зүүн эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ө-н “... Бн гэрт архи ууж байхад Д.О намайг сохор доголон гээд хараалын үгээр хараагаад огтоосоо болохгүй байсан. Тэгтэл М.О тэр үед намайг өмөөрөөд муудалцсан. Тэгээд үсдэж аваад хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн тухайн үедээ бид нар салгацгаасан юм. Бид нар 21, 22-ны өдрүүдэд архи уусан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Г.Э-н “...Зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хугарлууд эгэмний шугамаар гэмтсэн байх тул зүрхэнд массаж хийх үед үүсэж болно. Мөн цээжний зүүн талд гадна ямар нэгэн хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. Дүгнэлтэд дурдсан бусад гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 1414 дугаартай “...Зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.О-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэрэгт хамаарах буюу зулайн хуйх, зүүн шуу, сарвааны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

 

Иймд прокуророос шүүгдэгч М.О-н 2019 оны 6 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Зүүн Нарангийн .. дугаар гудамжны ... тоотод Д.О-н биед халдсаны улмаас зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А “...Би маш их гомдолтой байна. Миний дүү О-г О алчихсан гэж үзэж байна...” гэсэн, түүний өмгөөлөгч Д.Б “...хохирогч Д.О нас барсан шалтгаан нь шүүгдэгч М.О-н зодож гэмтэл учруулсан үйлдэлтэй холбоотой. Талийгаач Д.О-н цогцост задлан хийсэн хэргийн 154-156 дахь талд авагдсан дүгнэлтэд цээжний хэнхрэг шалгахад зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн дунд шугамаар хугаралтай, цус хуралттай гэсэн байгаа. Энэ гэмтэл хүндэвтэр гэмтэл гэсэн байна. 3 хавтаст хэргийн 82 дугаар талд Гэмтэл согог үндэсний төвөөс албан бичгээр рентген зураг бүхий сиди гаргуулахаар албан бичиг явуулсан боловч Дариймаа гэх техникийн ажилтнаас энэ сидиг хураан авсан гэж мөрдөгч тэмдэглэл үйлдсэн. Энэ рентген зураг Оюунцэцэгийнх гэдгийг яаж нотолж байгаа юм. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулгаар мэдүүлж, мэтгэлцсэнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь хэргийн үйл баримтаар талийгаач Д.О-н биед учирсан байсан зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух баруун тохойн, шуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүдийн “...зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал...” гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх ба уг гэмтэл талийгаачид амьлуулах суурь тусламжийн үед зүрхэнд шууд бус массаж хийхэд үүссэн нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 0000 дугаартай “...Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт, 0000 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирга дунд шугамын хугарал гэмтэл нь амьлуулах суурь тусламжийн үед зүрхэнд шууд бус массаж хийхэд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт, Эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчийн “...согтуу амнаас их хэмжээний архи үнэртэнэ. ...Хэвлийгээр өвдөнө, толгой өвдөнө гэнэ. Рентген зураг, хэвлийн эхо шинжилгээ, эмчилгээ хийв. ...өвчтөний биеийн байдал гэнэт муудаж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн боловч 22 цагт ...өвдөн нас барав...” гэсэн тодорхойлолт, 000 дугаартай “...Дээрхи ирүүлсэн сиди нь аарцаг, цээж, гавал яснуудын рентген зураг байх бөгөөд яснуудын хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зурагт хавирга ясанд гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч С.Ч-н “...Шинжилгээнд ирүүлсэн Сидид хавирганы хугарал байхгүй байна. Цээжний рентген зурагт хавирганы зураг орно. Зүрхэнд шууд бус иллэг хийх үед хавирганы хугарал үүсэх боломжтой бөгөөд анхны зурганд 4 хавирганы хугарал харагдахгүй байх боломжгүй...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Г.Э-н “Зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хугарлууд эгэмний шугамаар гэмтсэн байх тул зүрхэнд массаж хийх үед үүсэж болно...” гэсэн мэдүүлэг, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн “...Д О. Гэмтсэн он сар өдөр цаг мин 19/6/22/ 18:20. Үзүүлсэн 19:15...” гэсэн хуудас, эд зүйл, баримт бичиг /талийгаач Д.О-н анхны рентген зураг бүхий Сиди/ хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, цээж, гавал яс, аарцаг ясны рентген зургууд бүхий нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Мөн рентген зураг бүхий сиди, рентген цээж, гавал, аарцаг ясны зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Рентген зураг бүхий сидиг хуульд заасан журмын дагуу Гэмтэл согог үндэсний төвөөс хураан авч, хэрэгт хавсаргасан байхаас гадна уг сиди дэх рентген зурагнууд нь хохирогч Д.О- бусдад зодуулж, эмнэлэгт ирсэн даруйд авсан буюу ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй талаарх шинжилгээний баримт болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “O d…6/22/2019 …7:41:35...” гэсэн овог, нэр, он, сар, өдөр нь тодорхой тэмдэглэгдсэн Сиди дээрх бичлэгээр тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.О-н гэмт үйлдэл буюу хохирогч нарыг цохиж, зодсон үйлдэлтэй хохирогч Г.Т-н эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл, хохирогч Д.Он эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл шууд шалтгаантай холбоотой байх тул шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

          Шүүгдэгч М.О-н хохирогч Г.Т, Д. нарын цохиж, зодсон дээрх үйлдэл нь хохирогч нарын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогчдод хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

 

Харин хохирогч Г.Т, Д.О нарын амь хохирсон шалтгаан нь шүүгдэгч М.О-ын тэдгээрт хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байна.

 

Тодруулбал, хохирогч Г.Т нь хэрэг учрал болсноос хойш 2 сарын дараа ерөнхий судас хатуурах өвчний хүндрэлийн улмаас тархинд цус харваж нас барсан болох нь шинжээч эмч Б.Д-н “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 дугаартай дүгнэлтийн тархин дахь гэмтлүүд нь задлангийн 0000 дугаартай дүгнэлтэд шалтгаант холбоогүй, талийгаач даралт ихсэх өвчний улмаас тархины гүүр хэсэгт уртавтар тархинд цус харвасны улмаас нас барсан. Энэ нь 2019 оны 6 дугаар сард авсан гэх гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй...” гэсэн /1 хх 77-78 тал/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 0000 дугаартай “...Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчний хүндрэлийн улмаас тархинд цус харваж баржээ...” гэсэн дүгнэлтээр,

Хохирогч Д.О нь хэрэг учрал болсны маргааш спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 0000 дугаартай “...Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба эдгээр  тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, эдгээр нь хэргийн үйл баримттай нийцсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

              Г.Т, Д.О нарын амь хохирсон нь шүүгдэгч М.О-н гэмт үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь амь хохирогч Г.Т-н эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл, амь хохирогч Д.О-н эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл болно.

 

   Иймд эрүүл мэндэд учирсан хүнд, хөнгөн хохиролтой холбоотой зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-н амь хохирогч Д.О-н оршуулгын зардалтай холбоотой нэхэмжилсэн 13.842.349 төгрөгийн шаардлагыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж дүгнэлээ.

 

   Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А, Б.М нар тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.О нь хохирогч Г.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хохирогч Д.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгч М.Он 2019 оны 6 дугаар сарын 03, 21-ний өдрүүдэд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд тус тус хамаарах ба түүнийг анх дээрх гэмт хэргүүдэд холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 12, 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.  

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж тус тус заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт шүүгдэгч М.О-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 227 тал/, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 228-231 тал/, гэрч Д.Ун “...М.О нь миний бага охин. ...О нь Б гэх хүнтэй хамтран амьдарч дундаасаа Э-г төрүүлсэн. Удалгүй Б-с салаад П гэх хүнтэй суусан бөгөөд дундаасаа А, Ч гэсэн хоёр охинтой болсон. Э нь миний асрамжид байдаг. А, Ч нар манай гэрт бид нартай хамт байж байгаад 2019 оны 12 дугаар сард төрсөн эцэг П өөрийнхөө асрамжинд байлгахаар аваад явсан. ...О-н том хүү Эг цаашдаа би асран хамгаалж өөрийн асрамжинд байлгана. А,  нарыг төрсөн эцэг  асран хамгаалж байгаа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 16-18 тал/, гэрч М.Б “...М-н  нь манай төрсөн дүү байгаа юм. ...О нь зан ааш сайтай, хүний үгээр явдаг тусархуу, зантай, архи их уудаггүй. Ч, А нар нь төрсөн эцэг П-тайгаа байгаа. Он том хүү болох  нь одоо бид нартай хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 19-21 тал/, гэрч Н.П-н “...Би 2010 онд М-н О гэх эмэгтэйтэй танилцаад 2011-2016 оны хооронд хамтран амьдарч байсан. ...Дундаасаа Ч, А гэх хоёр охинтой болсон. ...Зан аашын хувьд энгийн долгион боловч архи уухаараа алга болчихдог. ... нь өмнө нь нэг хүүхэдтэй бөгөөд Э гэдэг. Одоо эмээ У-тэй байдаг. Эмээ нь өндөр настай мөн олон хүүхэд хардаг дээрээс нь О нь архи дарс уугаад алга болчихдог хүүхэд үлдээх боломжгүй тул би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авсан...” /3 хх-ийн 22-24 тал/ гэх мэдүүлэг, О-н Э-н төрсний гэрчилгээний хуулбар /3 хх-ийн 32 тал/, О-н Ч-н төрсний гэрчилгээний хуулбар /3 хх-ийн 35 тал/, О-н А-н төрсний гэрчилгээний хуулбар /3 хх-ийн 35 тал/, М.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх-ийн 77 тал/, гэрлэлт бүртгэлгүйн тухай лавлагаа /3 хх-ийн 81 тал/, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан Д.У-н “...Э-г миний асрамжинд, А, Ч  хоёрыг төрсөн эцэг Пн асрамжинд байлгахыг зөвшөөрч өгнө үү...” гэх хүсэлт /3 хх-ийн 90 тал/, Баянгол дүүргийн засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн А/000 дугаартай “...Дүүргийн . дугаар хороо, Зүүн ард аюуш .. дугаар гудамжны .... тоотод оршин суугч Д-н У /:хх0000000/ нь зээ хүү болох О-н  /ХХ:0000000/-г асран хамаагалах хүсэлт, дүүргийн .. дугаар хорооны хамтарсан багийн хурлын шийдвэрийн дагуу Д.У-г О.Э-н асран хамгаалагчаар тогтоосугай...” гэх захирамж /3 хх-ийн 144 тал/, Баянгол дүүргийн засаг даргийн 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Х/000 дугаартай “...Дүүргийн .. дугаар хороо, зүүн ард аюуш .. дугаар гудамжны .... тоотод оршин суугч Он  /РД:ХХ00000000/, О-н А /РД:ХХ00000000/ нарыг Н-н П /ХХ0000000/ нь асран хамгаалах хүсэлт, дүүргийн .. дугаар хорооны хамтарсан багийн хурлын шийдвэрийн дагуу Н.П-г О.Ч, О.А нарын асран хамгаалагчаар тогтоосугай...” гэх захирамж /3 хх-ийн 145 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

Дээрх баримтаар М.О-н 3 хүүхдийн асрамжийн асуудлыг эрх бүхий байгууллага шийдвэрлэж О-н Э /ХХ0000000/-ын асран хамгаалагчаар Д.У-г, О-н Ч /ХХ0000000/, О-н  /РД:ХХ0000000 нарын асран хамгаалагчаар Н.П-г тус тус тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Он хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж, улсын яллагчийн санал болгосон ял шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирно гэж дүгнэн, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /таван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон, нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 5 /таван/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч М.О нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 339 /гурван зуун гучин ес/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.             

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шил 3 ширхэг, хүний үс мэт зүйл 2 хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас мэт зүйл 3 хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг рентгений зурагтай сиди нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй тус тус дурдаж, шүүгдэгч М.О-д хорих ял оногдуулсантай холбоотойгоор өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-н Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б М-н О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.О-д оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.О-н 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 339 /гурван зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шил 3 ширхэг, хүний үс мэт зүйл 2 хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас мэт зүйл 3 ширхэгийг тус тус устгаж, рентгений зураг бүхий 2 /хоёр/ ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргахаар тогтсугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, Д.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шүүгдэгч М.О-н 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Э-н асран хамгаалагчаар Д-н У /ХХ00000000/-г, 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин О.Ч, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.А нарын асран хамгаалагчаар  П /РД:ХХ0000000г тогтоосон байгаа болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.Б

 

                                              ШҮҮГЧ                                  М.Д

 

                                              ШҮҮГЧ                                  Л.О