Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 775

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ц хөтлөн,

улсын яллагч Э.Бадрал,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Нт /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 16-97/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Н-н Б-д холбогдох эрүүгийн 2002001820156 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ….. оны … дүгээр сарын …-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, …настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн .. дугаар курсын оюутан, ам бүл ..  эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн . дүгээр хороо Нуур…дугаар гудамж …. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Буянт-Ухаа .. хороолол ….. дүгээр байр …. тоотод оршин суудаг, /ХХ0000000/ урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Б овогт Н-н .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Н. нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны шилжих шөнө Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт 0000 УНЧ улсын дугаартай Тоёота Хариер загварын авто тээврийн хэрэгсэл дотор “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай ” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 тал/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай “...0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Насанбатын Б-аас биологийн дээж авсан тухай тэмдэглэл, Ж-н М-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ж.М-с биологийн дээж авсан тухай тэмдэглэл зэрэг...” тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

            Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай  “...0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай ажиллагаа, Н-н Б, Ж-н М нараас дээж авсан ажиллагаа, Ж.М биед үзлэг хийж эд зүйл хураан авсан ажиллагааг тус тус хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзэв...” гэх тогтоол /хх-ийн 17 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол /хх-ийн 18 тал/,

Гэрч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад над руу залгаад “Юу хийж байна, завтай байна уу?” гэхэд нь би “завтай байна, юу болсон бэ?” гэж асуутал Б “Яармаг ороод юм аваад хүнд хүргэж өгөх хэрэгтэй байна. Чи ээжийнхээ машиныг аваад гарч ирж чадах уу” гэж асуухаар нь “Аан за, чадах байхаа тэгэнгээ хоёулаа танай ажлаас чиний компьютерыг авъя” гэж хэлээд уулзахаар болсон. Б манай байрны урд 22 цаг өнгөрч байхад ирсэн. Би ээжид “Компьютер аваад ирье гэж хэлээд машины түлхүүрийг нь гуйж аваад гарсан. Б-тай уулзаад машинаа бариулаад Яармаг, тодруулбал Хүннү хорооллын байранд очоод миний утсанд симээ хийгээд найз руугаа залгаад “Ирчихлээ гараад ир гэж дуудсан. Тухайн үед миний санаж байгаагаар Ц гэж хүний нэрийг Б дурдаж байсан. Би тэр найзыг нь танихгүй. Найз нь удахгүй гарч ирээд машинд суугаад Б тэр хоёр хоорондоо “Юу байна, хэнийд байгаа юм бэ? найз охиныхоо гэрт байгаа юм уу?” гэх зэргээр ойр зуурын юм ярьж байтал Б-н найз нь “Гараад ирээч уулзъя” гэтэл Б зөвшөөрч хамтдаа гараад цаашаа алхаад явсан. Удахгүй буюу 5 минут орчмын дараа хоёулаа орж ирээд суугаад утаат тамхи татаад салцгаасан. Тэндээс хөдлөөд Б “Ахтайгаа гялс уулзчихаад дараа нь компьютероо авъя” гэж хэлээд 3, 4 дүгээр хорооллын Модны хоёрын байранд очоод ах руугаа залгаад “Ирчихлээ” гэж хэлээд гараад явсан. Би тухайн үед ганцаараа сууж байтал нэг эрэгтэй хүн ирээд цонх тогшихоор нь цонхоо буулгатал тэр хүн “Сая Б ийшээ орсон уу?” гэхээр нь орсон талаар нь хэлсэн. Энэ хүн цагдаагийн ажилтан болохыг сүүлд мэдсэн. Бт байр руу орсон байсан үед өөр нэг цагдаагийн ажилтан миний хажууд суугаад “Танай найз чинь мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1781 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Б ХХ00000000 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Н.Б ХХ000000 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1786 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна, Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-38 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаартай “...1. Н.Н нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2. Н.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3 Н.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 4 Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, 5. Н.Б нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6 Н.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7.Н.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8.Н.Б-д сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх баримт одоогоор үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-54 тал/,

Монгол Улсын байгаль орчны яамны зэрлэг олсны ургамлын тархацын талаарх мэдээлэл /хх-ийн 59-80 тал/,

Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-ийн 81 тал/,

Шүүгдэгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр М над руу залгаад “Өмнө өгнө гэсэн компьютер чинь хэрэг болоод байна” гэхээр нь М-д хандаж "Компьютерыг хоом плаза /HOME PLAZA/-aac авах хэрэгтэй. Тэндээс очиж авах машин байна уу?” гэхэд М ээжийнхээ машиныг байгаа талаараа ярьсан бөгөөд, бид хоёр ээжийнх нь машинтай явахаар болсон. Тэгээд би хоом плаза /HOME PLAZAZ-ийн баруун талд байрлах байрны орчимоос гараад М-н амьдардаг Драгон үйлчилгээний төвийн хойд талд байрлах байранд очсон. Очиж явах замдаа Ц-н 0000000 дугаарын утас руу залгаад “Жаахан өвс өгөөч” гэж гуйсан. Ц надад “Яармагт ирээд хэлээрээ” гээд утсаа салгасан. Ингээд М-н амьдардаг байранд очоод ээжийнх нь машиныг жолоодоод хамтдаа тэндээс хөдлөөд Яармагт буюу Хүннү вилла хотхонд очоод зогсоол дээр нь очиж зогсоод Ц-той дахиж яриад дуудсан. Удалгүй гаднаас Цолмон орж ирээд машинд утаат тамхи татаж байгаад Ц бид хоёр гараад явсан. Машинд М үлдсэн. Тухайн үед харанхуй байсан. Байрны орц руу ороод уулзаад Ц-с өвс аваад явсан. Ц тэндээ үлдсэн, би харин гараад явсан. Тэндээс хөдлөөд Модны хоёрын орчимд очоод байж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдах үедээ Ц-с авсан өвсийг М-н ээжийнх нь буюу миний унаж явсан машины баруун урд талын хаалганы хавтсанд хийсэн байсан. Энэ талаар М мэдээгүй. М-д өвсний талаар мэдэгдэхгүйн тулд Ц-той хамт машинаас гарч яваад орцонд ороод өвс авсан. Авсан өвсөө М-д харуулаагүй. Тэр орой М бид хоёр мансууруулах бодис хэрэглээгүй. М-н ээжийнх нь машин баруун талдаа рультэй, харриер маркийн машин байсан. Машинд байсан өвсийг Ц гэж хүнээс авсан. Би тухайн өвсийг хэрэглэх санаатай авсан. Би урьд өмнө мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 55-56 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Ээжийгээ гомдоосондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 19-20 талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны орой Ж.М түүний ээжийнх эзэмшлийн 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болох Тоёота Хариер загварын автомашинтай Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа тус тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы хавтсанд “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай ” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж яваад цагдаагийн албан хаагчид баригдсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Н.Б-г 2020 оны 3 дугаар сарын 18-ны шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 0000 УНЧ улсын дугаартай Тоёота Хариер загварын авто тээврийн хэрэгсэл дотор “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай ” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Н.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгчийн хөнгөн ангилалын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал болон түүний  Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 2 дугаар курст суралцдаг байдлыг харгалзан цаашид сурч боловсрох, засарч хүмүүжих, нийгэмших боломжийг олгох зорилгоор шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Н.Б-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч Н.Б-д тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан 5.5926 грамм жинтэй уутын хамтаар 6.3901 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон, 5.5926 грамм жинтэй уутын хамтаар 6.3901 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамлыг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Б-д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 5.5926 грамм жинтэй уутын хамтаар 6.3901 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамлыг зохих журмын дагуу устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  шилжүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Б-д сануулсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА