Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 775

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

   Дугаар 101/ШШ2017/00775

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Холбоо Толгой 3 дугаар гудамж, 27 тоотод оршин суух, Отгоны Амарсанаад /РД: ЛЙ70091477/ холбогдох 

     Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 818.419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Голомт банк  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            О.Амарсанаа нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГЗ 005100286 дугаарт зээлийн гэрээг байгуулж 2.900.000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай цалин барьцаалан зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ3005100286 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийи хүүг төлөөгүй тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 700.517,89 төгрөг, зээлийн хүү 98.251,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.650,31 төгрөг, нийт 818.419,71 төгрөгийг О.Амарсанаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Амарсанаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Голомт банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн үндсэн төлбөр 700.517,89 төгрөг, зээлийн хүү 98.251,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.650,31 төгрөг, нийт 818.419,71 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр  төлж барагдуулна. Иймд хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө  үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч О.Амарсанаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 818.419,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.Амарсанаа нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага 818.419,71 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

 

           Иймд хариуцагч О.Амарсанаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

           Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

         

          1. Хариуцагч О.Амарсанаа нь нэхэмжлэгч Голомт банкинд 818.419,71 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 24.193 төгрөгөөс 12.096,5 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагч О.Амарсанаагаас 12.096,5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 24.193 төгрөгийн үлдэх хэсэг буюу 12.096,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                             Н.САРАНГҮН