| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1483/И |
| Дугаар | 00237 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 00237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багт оршин суух Урианхай овогт Аюушийн Бурмаа /РС61050501/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хашбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Бурмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байддыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хашбат шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Аюушийн Бурмаа нь миний төрсөн эгч юм. А.Бурмаа нь 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8 жилийн сургууль төгсөн эвлэлийн илгээлтээр хөдөө гарч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул улсад ажиллаж байсан байдал нь тооцогдохгүй байгаа юм. Иймд А.Бурмаагийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Урианхай овогт Аюушийн Бурмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Бурмаа нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Бурмаагийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, баярын бичгүүд, гэрч Д.Хүрэлбаатарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ... А.Бурмаа нь 1977 оноос хойш аав, ээжтэйгаа цуг Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан.. гэх мэдүүлэг, гэрч Ц.Пүрвээгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Наймдугаар анги төгссөн цагаасаа хойш Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад насаараа л малчин хийсэн хүн юм. Тухайн үеийн нэгдлийн төллөх мал буюу эм хонь, ямаа л малладаг байсан...Мөн тэр үеийн нэгдлийн бригадын дарга, тоо бүртгэгч нарын хариуцлагагүйгээс зөвхөн ээж, аавынх нь нэр дээр цалин хөлсийг нь бичээд явсанаас болоод хийдсэн асуудал гарсан байж магадгүй юм. Түүнээс биш тасралтгүй мал маллаж байсан нь яахын аргагүй үнэн юм гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10/86 дугаартай “Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул А.Бурмаад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон