| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0046/И |
| Дугаар | 00239 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 00239
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 05-05 тоотод оршин суух Халзан овогт Бадамын Батхуяг /РЮ62112912/,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19-13 тоотод оршин суух Өндөр овогт Дэмбэрэлийн Батсайхан /РТ67081897/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Батхуяг, Д.Батсайхан, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Хишигбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Б.Батхуяг, Д.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Батхуяг нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Нисэх буудлын даргын шийдвэрээр Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын сантехникийн механикчийн ажил, албан тушаалд томилогдон ажплаж байгаад мөн байгууллагын даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/42 тоот тушаалаар энэхүү үүрэгт ажлаас, Д.Батсайхан нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Нисэх буудлын даргын шийдвэрээр Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын уурын зуухны машинистын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/50 тоот шийдвэрээр дээрх ажил албан тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан юм. Б.Батхуяг намайг Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 649 тоот шийдвэрээр аймгийн нисэх буудлын сантехникийн механикчийн ажил, албан тушаалд, Д.Батсайхан намайг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 988 дугаар шийдвэрээр дээрх буюу урьд эрхэлж байсан ажил, албан тушаал дээр эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулж шийдвэрлэсэн. Байгууллагын захиргаа шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд Б.Батхуяг намайг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр, Д.Батсайхан намайг 2016 оны 10 сарын 01-ний өдрөөр үүрэгт ажилд тус тус томилсон бөгөөд Б.Батхуяг миний хувьд шийдвэр гарсан 2016 оны 6 сарын 14-ний өдрөөс ажилд авсан 2016 оны 9 дүгээр сарын 5-ний өдрийг хүртэл 83 хоногийн, Д.Батсайхан миний хувьд 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 39 хоногийн цалин хөлсөөр хохироод байгаа болно. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй тул тус шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин хөлсийг тооцон шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцож олгохоор заасан цалин хөлс, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бид хоёрыг ажилд авсан өдөр хүртэлх хугацааны хөлс олгогдохгүй хохирч байна. Иймд аймгийн нисэх буудлын сантехникийн механикчийн ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин болох 58.271 төгрөгийг 83 хоногоор тооцоход нийт 4.836.493 төгрөгийг Б.Батхуяг надад, мөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон Хөвсгөл аймгийн Нисэх буудлын уурын зуухны машинистийн үрэгт ажилд нэг өдрийн 48,652 төгрөгийн, нийт 39 өдрийн 1.897.428 төгрөгийг гаргуулж Д.Батсайханд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Хишигбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нисэх буудалтай холбогдуулан гаргасан иргэн Б.Батхуяг, Д.Батсайхан нарын анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлс нэхэмжилсэн тухай нэхэмжпэлийн шаардлагыг эс хүлээн .зөвшөөрч байна. Үүнд: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 649 дүгээр шийдвэрийн дагуу иргэн Б.Батхуягийг тус нисэх буудлын даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар сантехникийн механикийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.250.000 төгрөгийг олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилтийг хийсэн. Мөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 988 дугаар шийдвэрийн дагуу иргэн Д.Батсайханыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс уурын зуухны галчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.529.904 төгрөгийг олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилтийг хийсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүдэд Б.Батхуяг, Д.Батсайхан нарын 1 өдрийн цалин хөлсийг тооцохдоо ээлжийн амралтын тооцоо, үр дүнгийн нэмэгдэл хөлс, хоолны үнийн хөнгөлөлт, удаан жилийн нэмэгдэл зэрэг бусад нэмэгдэл, урамшууллыг багтаасан дүнгээс тооцоолсон байсан. Гэвч эдгээр нэмэгдэл, урамшууллыг ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.1.5-д заасны дагуу ажилтны тухайн ажилласан сарын үр дүнг харгалзан олгодог бөгөөд нэхэмжлэлд дурьдсан хугацаанд Б.Батхуяг, Д.Батсайхан нар нь тус байгууллагад ажиллаагүй тул ямар нэгэн нэмэгдэл хөлс, урамшуулал тооцон олгох боломжгүй юм. Иймд Б.Батхуягийн цалин хөлсийг үндсэн цалин болох 590,733 төгрөгөөс тооцож, ажлын 21,5 хоногт хуваавал нэг өдрийн дундаж цалин 27.476 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх ажлын өдрүүд болох нийт 54 хоногт үржүүлбэл 1.483.701 төгрөгийг олгохоор байна. Мөн Д.Батсайханы цалин хөлсийг үндсэн цалин болох 548.262 төгрөгөөс тооцож, ажлын 21,5 хоногт хуваавал нэг өдрийн дундаж цалин 25501 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны08 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажпын өдрүүд болох нийт 30 хоногт үржүүлбэл 765.017 төгрөгийг олгохоор байна. Иймд Б.Батхуягийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.483.701 төгрөг, Д.Батсайханы ажилгүй байсан хугацааны цалин олговорт 765.017 төгрөгийг олгох боломжтой тул нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож эвлэрсэн гэв.
Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зөвшөөрсөн 1.483.701 төгрөгт эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгч Д.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: :Хариуцагчийн зөвшөөрсөн 765.017 төгрөгт эвлэрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батхуяг, Д.Батсайхан нар нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Хөвсгөл аймаг Нисэх буудал нь нэхэмжлэгч Б.Батхуягт 1.483.701 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Батсайханд 765.017 төгрөгийг тус тус өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122.600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас нэхэмжлэгч Б.Батхуягт өгөхөөр хүлээн зөвшөөрсөн 1.483.701 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлвал зохих 38.689 төгрөгийн тавин хувь болох 19344.5 төгрөг, нэхэмжлэгч Д.Батсайханд өгөхөөр хүлээн зөвшөөрсөн 765.017 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлвал зохих 4550 төгрөгийн тавин хувь болох 2275 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон