| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0020/И |
| Дугаар | 00242 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 00242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух Чонод овогт Батчулуугийн Эрдэнэчимэг /РН69121162/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс туслах малчин, саальчнаар ажилд орсон. Тэтгэврийн материалаа бүрдүүлэх гэтэл орсон гарсан тушаал архиваас олдоогүй. Тэр үеийн архивт гал гарч шатаж устсан байх тул 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа. Миний бие Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд түүний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээс нь дээрх хугацааг хасаж, хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Иймд Б.Эрдэнэчимэгийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чонод овогт Батчулуугийн Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгажээ.
Б.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь
Хөвсгөл аймгийн Улаан-Уул Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Эрдэнэчимэгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 1985-1986 оны гэрэл зургийн үзүүлэлтүүд, Улаан-Уул сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгосон баярын бичиг, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахлах дэслэгч Ц.Доржпүрэвийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, гэрч С.Сүнжидмаагийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Б.Эрдэнэчимэг нь 1984-1991 оныг дуустал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьрал нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан...гэх мэдүүлэг, гэрч Ч.Цэвээнсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн ..Б.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1984-1991 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон