Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00255

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13  дугаар багийн 09-04 тоотод оршин суух Бүргэн бөө овогт Төмөрөөгийн Идэрмөнх /РП77071510/-д холбогдох

Хамтран амьдрагч М.Мянганаас тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Одгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Т.Идэрмөнх нь байнга архидан согтуурч хамтран амьдрагч М.Мянганыг зодож дарамталдаг. Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу тусдаа амьдрахыг даалгах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Идэрмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн иргэн М.Мянганаас тусдаа амьдрахыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Одоо миний бие Цагаан-Уул сумын нутаг Хужиртын ам гэх газар өөрийн төрсөн дүү Т.Мөнхжаргалын гэрт цуг байж тэдний малыг маллаж байгаа тул цаашид ямар нэгэн маргах зүйл байхгүй. Энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас Т.Идэрмөнхөд холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу тусдаа амьдрахыг даалгах арга хэмжээ авахуулахаар холбогдох материалыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 52/5-145 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуульд “тусдаа амьдрахыг даалгах” албадлагын арга хэмжээ авах талаар зохицуулагдаагүй, мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш Т.Идэрмөнх, М.Мянган нар нь тусдаа амьдарч байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Т.Идэрмөнхөд холбогдох хамтран амьдрагч М.Мянганаас тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон