Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 977

 

                                          

 

 

 

 

 

 

  2020            09             07                                              2020/ШЦТ/977

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Б,

Улсын яллагч Ц.О

Хохирогч А.О ,

Шүүгдэгч А.О , түүний өмгөөлөгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт А-ийн О-ьт холбогдох 2003 00326 0252 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод -ерсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа машин засдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Шороотын 4 дт-ээр гудамж 2 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, У овогт А-ийн О. РД:...........

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.О  нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг 20 ыинутын үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Бумбатын зашааны замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид оараах зүйлийг хориглоно: a/...согтууруулах ундаа,...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,71% согтолттой үедээ Хьюндай Старекс маркийн 46-92 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тзэврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсений улмаас зорчих хэсэг дээр байрлуулсан овоолсон шороог мөргөж, зорчигч 35 настай, эрэгтэй А.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол, 36 настай, эрэгтэй Ж.Н , 38 настай, эрэгтэй Э.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтзр хохирол, 37 настай, эрэгтэй Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч А.О  нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг 20 ыинутын үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хьюндай Старекс маркийн 46-92 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 a/-д заасан...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр байрлуулсан овоолсон шороог мөргөж, зорчигч А.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч  Ж.Н , Э.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтзр хохирол учруулсан болох нь :            

- зам тэзврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд : “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашаан гэх газар үйлдэгдсэн байх ба зам орчны байдал шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнэзний тоо 4, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй шороон зам байв /х-4-12/,  

- жолооч А.О-г драйгер багажаар шалгахад 1.71 % согтолттой байсан тухай тэмдэглэл /х-13/,    

- хохирогч А.О-ын :...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Баруун салааны Баян Уулын амралтад…би, О , О , Н  , Б , Б  нарын хамт очсон…хорхог хийгээд, 3 шил 0,75 граммын архийг уугаад 22 цагийг орчим О  өөрийнхөө Хьюндай Старекс маркийн автомашиныг жолоодоод замаар зүгээр явж байгаад овоолсон шороо мөргөсөн гэх мэдүүлэг /хх 21-22/,     

- хохирогч Э.Б ийн:...2020.05.25-ны өдөр би Б , Н  , О , О  нарын хамт хорхог хийж идээд, 3 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад О  өөрийн эзэмшлийн 46-92УНӨ улсын дугаартай автмашиныг жолоодоод О  жолоочийн хажууд суудалд суугаад явсан...Засмал зам дээр О  зүгээр явж байсан шороон зам дээр гараад явж байтал машин 2 тал руу дайвалзаад овоолсон шороог мөргөсөн, ослын улмаас зүүн хөлийн шилбэ хэсэг хугарсан, зүүн хавирганы 5,10-р хэсэг хугарсан гэмтэл авсан гэх мэдүүлэг /хх-25-26/,   

- хохирогч Ж.Н ын:“…2020.05.25-ны өдөр би Б , О , О  нарын хамт хонины хорхог хийж идээд 3 шил 0,75 литрийн Эдэн архи 6-уулаа хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад О  өөрийн эзэмшлийн 46-92УНӨ улсын дугаартай автмашиныг жолоодоод би жолоочийн ар талын суудалд суучихсан явж байсан. Шороон зам дээр ороод явж байтал машин 2 тал руугаа дайвалзаад явчихсан. Тэгээд л гэмтлийн эмнэлэгт ирсэнээс хойшихоо санаж байна, өмнөхийг сайн санахгүй байна /хх-29-30/,    

- иргэний нэхэмжлэгч, хохирогч Б.Б ын:...2020.05.25-ны өдөр би Б , Н  , О , О  нарын хамт хонины хорхог хийж идээд 3 шил 0,75 литрийн Эдэн архи 6-уулаа хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад тэр газраасаа хөдөлцгөөсөн. Машиныг хэн жолоодож байсныг мэдэхгүй байна. Би машины хамгийн хойд талын суудал дээр очоод ганцаараа суусан...1 мэдсэн  машин дайвалзаад “түс” хийх чимээ гараад би урд сандлын дэрийг баруун нүдний орчмоороо мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-34-35/,

- гэрч А.О н:...тухай үед жолооч О  машинаа жолоодоод, жолоочийн хажуу талын урд суудал дээр би суугаад, үлдсэн хүмүүс нь хойд талын суудал дээр суугаад Бумбатын рашааны ойролцоо шороон замаар явж байгаад овогор шороог мөргөсөн” тухай мэдүүлэг /хх-40/,

- гэрч Э.О-ын :…“Манай компанийн зам барилгын ажил 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөэс эхэлсэн. Талбайн инженер П  хариуцаж байсан. Далангийн дүүргэлтийн материалд шороо дутсан тул шороог буулгасан. Шороог тэгшлэх гэхээр нь тухайн үед гадаа харанхуй болж байсан, хэмжилтийн багажаар түвшин шалгаж болохгүй байсан тул шороог үлдээж маргааш нь тэгшлэх гэж байсан юм. Манай компани замын 2 талдаа “орохыг хориглоно”, “зам барилгын ажил явагдаж байна” анхааруулах, заах гэсэн 4 тэмдэгийг байрлуулсан байсан. Замын анхааруулах, заах тэмдэгүүдийг дайрчихсан байсан” гэх мэдүүлэг /хх 46-47/,  

- шинжээчийн дүгнэлт: “1. А.О-ын биед хүзүүний 3-4-р нугалмын түвшингийн нугасны няцрал, тархины хоёр талын духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дотор капсулын цус харвалт, баруун гарын саажил, зүүн хоншоорын хөндийн ар, урд хананы хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг, дээд зовхи, доод зовхи, баруун хацарт шарх, баруун зовхи, хамрын нуруу, зүүн зовхины дотор булангийн цус хуралт гэмтэл топгоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид еренхий хөделмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" /хх- 170-172/,  

- шинжээчийн дүгнэлт : Ж.Н ын биед зүүн дал ясны хугарал, тархи доргилт, хүзүү, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй /хх-153-154/,  

- шинжээчийн дүгнэлт: Э.Б ийн биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шилбэний зулгаралт, 5,10-р хавирганы далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” /х-96-97/,     

-шүүгдэгч А.О-ийн:...2020.05.25-ны өдөр би Б , О , Н  , Б  нарын хамт хонины хорхог хийж идээд 3 шил 0,75 литрийн Эдэн архи 6-уулаа хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 46-92 УНӨ улсын дугаартай автмашиныг жолоодоод, жолоочийн хажуу талын урд суудал дээр О  суугаад, үлдсэн хүмүүс нь хойд талын сууудал дээр суугаад Бумбатын Рашааны ойролцоо шороон зам засаж байгаа овгор шороог би машинтайгаа очоод мөргөсөн. Тэгээд л хэсэг юу болсноо балмагдаад сайн санахгүй байна гэх тухай мэдүүлэг /х-201-202/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.      

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч А.О-г автотээврийн хэрэгслийн жолооч  согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 a/-д заасан...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Гэмт хэргийн улмаас хохирогч А.О  нь 3.000.000 орчим төгрөгийн зардал гарсан, эмчилгээтэй байгаа, хохиролд нийт 673.790 төгрөг шүүгдэгчээс авсан, хохирол нэхэмжлэхгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн, хохирогч Э.Б  нь хохиролд нийт 1.500.000 төгрөг шүүгдэгчээс авсан, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн, хохирогч Ж.Н , Б.Б  нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн /х-29-30, 34-35/ байх тул шүүгдэгч  нь хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй харин хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:          

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн буюу туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа машин засдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт цугларсан /х-201-202, 212, 215, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.             

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, харин шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд Хьюндай Старекс маркийн 46-92 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д ангиллын жолоодох эрхээр жолоодсон байх тул тухайн ангиллын жолоодох эрхийг нь 02 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.             

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В, С, CЕ, Д ангиллын 394074 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар ззүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч А.О-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3-т зааснаар шүүгдэгч А.О-г тээврийн хэрэгсэл жолоодох Д ангиллын эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.О т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг оногдуулсан хорих ялыг дууссаны дараа тоолсугай.      

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Шүүгдэгч А.О-ийн тус хэрэгт хураагдсан В, С, CЕ, Д ангиллын 394074 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.       

7. Шүүгдэгч А.О-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.         

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.      

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч А.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР