Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 00264

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 04-05 тоотод оршин суух Мандал овогт Дагвадоржийн Сэргэлэнболд /РЮ65101572/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 04-05 тоотод оршин суух Онин овогт Бяруугийн Нямжав /РЭ68042865/ нарт холбогдох зээлийн үлдэгдэл 15.290.633,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Зээлдэгч Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нар нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус банкнаас ХӨ/31 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 14.800.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 04-05 тоот хаягт орших 56 м2 талбайтай өвлийн сууц, 276.1 м2 талбайтай өмчлөх эрхтэй газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 04-06 тоотод хаягт орших 40 м2 талбайтай өвлийн сууц, 410.8 м2 өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлдэгч Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нар нь өнөөдрийг хүртлэх хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 2.365.041.22 төгрөг, зээлийн хүүнээс 7.786.634.78 төгрөг, нийт 10.153.626 төгрөг төлсөн. 2016 оны 9 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин зээлээ төлөөгүй байна. Зээлдэгч Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нар нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус банктай байгуулсан ХӨ/31 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл дараахь байдалтай байна. Үндсэн зээл 12.434.958.78 төгрөг, зээлийн хүү 2.559.892.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 295.782.42 төгрөг, нийт 15.290.633.96 төгрөг. Иймд зээлдэгч Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нараас зээлийн үлдэгдэл төлбөр болох 15.290.633.96 төгрөгийг гаргуулж Капитал банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Манай банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Зээлдэгч Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Капитал банкнаас нэхэмжилсэн 15.290.633.96 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 15.290.633.96 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр гэхэд төлж дуусгах болно гэв.

ЇНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Ш Б.Нямжав, Д.Сэргэлэнболд нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 15.290.633.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 15.290.633.96 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна

Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон