Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 978

 

 

 

 

 

 

 

2020              09              08                                               2020/ШЦТ/978

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,   

Улсын яллагч Б.Э,    

Шүүгдэгч Э.О түүний өмгөөлөгч Д.Г,

Шүүдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Р.М нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :      

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн О, А овогт Ц-ын Б  нарт холбогдох 1908 01284 0235 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн. 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Гадаад худалдааны ажилтан мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Зорчигч тээврийн төвд тээш түгээгчээр ажилладаг, ам бүл 5 , эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 5-р хороолол, 4-р байрны 29 тоотод бүртгэл хаягтай, Баянгол дүүргийн 1-р хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 48 дугаар байрны 122 тоот хаягт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б  овогт Э-гийн Он, регистрийн дугаар: .................,   

Монгол Улсын иргэн, 1961 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 , дүүгийн хамт Улаанбаатар хотын Чингэлтзй дүүргийн 4 дүгээр хороо 18-р байрны 16 тоотод оршин суух бүртгэл хаягтай, урьд: 1985 оны Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйл, АИХТ-ийн 170-р зарлигаар 1 жил засан хүмүүжүүлэх ялаар шийтгэгдсэн, Дархан хотын ардын шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 141 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 9 cap тэнсэн суллагдсан,  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 cap хорих, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ,185 дугаар зүйлийн 185.1дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж нийт 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Ц.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 6 cap 12 хоногийн ялыг бүгдийг нэмж бүгд 8 жил 6 cap 12 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 175 дугаартай “Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэх тухай” шүүгчийн захирамжаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4 дэх хэсэгт заасныг журамлан Ц-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсзгт зааснаар 08 жил 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 6 cap 12 хоногийн ялын 3 жилийг хасч үлдэх 4 жил 6 cap 12 хоногийн хорих ял дээр мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын хэмжээнд нийцүүлэн 05 жил 06 cap 12 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж эдэлсэн 04 жил 24 хоногийн ялыг эдэлсэн ялд оруулан тооцож 05 жил 06 cap 12 хоногийн хорих ялаас хасч үлдсэн 01 жил 05 cap 18 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2009 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай А  овогт Ц-ын Б  , регистрийн дугаар--------------------,

 

Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд дурдсанаар/    

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” худалдааны төвийн гадна, 22-76 УНГ улсын дугаартай. Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөлгүй Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад болон манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг, Амьтны тухай хуульд ‘Нэн ховор” зэрэглэлээр, Сайтис-ийн 1 хавсралтад болон Монгол opны“Улаан ном”-д бүртгэгдсэн 1 эм бодгалийн цоохор ирвэсний сарвуу бүхий арьс толгойн яс зэргийг шүүгдэгч Ц.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн худалдаалах зорилгоор хадгалан, тээвэрлэсэн, 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18-16 тоот хаягт байрлах өөрийн гэртээ Олон улсын байгаль хак аалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад болон манай оронд “ устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг, Амьтны тухай хуульд “Нэн ховор" зэрэглэлээр Сайтис-ийн 1 хавсралтад болон Монгол орны “Улаан ном”-д бүртгэгдсэн 1 эм бодгалийн цоохор ирвэсний сарвуу бүхий арьс, толгойн яс зэргийг тусгай зөвшөөрөлг/й хадгалж байгаад яллагдагч Э.О той урьдчилан үгсэн тохиролцож бүлзглэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Арвайн үндэс” худалдааны төвийн гадна, 22-76 УНГ улсын дугаартай, Тоеота -.сиүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон улсад болон манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг, Амыны тухай хуульд “Нэн ховор”  зэрэглэлээр, Сайтис-ийн 1 хавсралтад болон Монгол орны “Улаан ном”-д бүртгэгдсэн 1 эм бодгалий- доохор ирвэсний сарвуу бүхий арьс, толгойн яс зэргийг худалдаалах зорилгоор хадгалуулсан, тээвэрлүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:    

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :     

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18-16 тоот хаягт байрлах өөрийн гэртээ “нэн ховор амьтан болох цоохор ирвэсний сарвуу бүхий арьс, толгойн яс” зэргийг хадгалсан,        

 Шүүгдэгч Ц.Б , Э.О нар урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “нэн ховор амьтан болох цоохор ирвэсний сарвуу бүхий арьс, толгойн яс зэргийг   2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бусдад худалдах зорилгоор 22-76 УНГ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан тээвэрлэж улмаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” худалдааны төвийн гадна тухайн тээврийн хэрэгсэлд хадгалан эзэмшиж байсан болох нь :                     

- хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1х, х-5/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл :... Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” худалдааны төвийн гадна 22-76 УНГ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн арын тээшийг нээж үзэхэд цагаан шуудай дээр цайвар алаг өнгийн амьтны арьс /чих, сүүл, мөч бүтэн/, арьсгүй хоншоортой шүдтэй амьтны гавал зэрэг эд зүйлс байсан...гэх тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /1х-х-6-9/,  

- цоохор ирвэсний арьс 1 ширхэг, толгой 1 ширхэгийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-12-18/,

- хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Цолмонбаатарын :…2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан нэн ховор амьтны жагсаалтад цоохор ирвэс орсон байдаг. Цоохор ирвэс нь хөхтөний төрлийн махан идэшт амьтан, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээг баталсан үүнд цоохор ирвэс ...эм нь 13 000 000 төгрөг...байгаа гэх мэдүүлэг./1х, х-27/,

- Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хөхтөний экологийн  лабораторийн шинжээчийн дүгнэлт :...Тухайн хэрэгт хамаарах амьтны сарвуу бүхий арьс, толгойн яс нь Цоохор ирвэс-н нэг бодгальд хамаарна.  Цоохор ирвэсийн н экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны Экологи эдийн засгийн үнэлгээ-нд үнэлснээр эр бодгаль 11,200,000 төгрөг, эм бодгаль 13,000,000 төгрөг. Хэрэгт хамаарах амыны сарвуу бүхий арьс болон толгойн яс нь бие гүйцсэн, эм бодгалийнх болохыг тодорхойлов. Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар Олон Улсад болон манай оронд “устаж болзошгүй” зэрэглэлд багтдаг. Амьтны тухай хуульд “нэн ховор” зэрэглэлээр, Сайтис-ийн 1 хавсралтад болон Монгол орны “Улаан ном”-д бүртгэгдсэн /1х-44/,  

- гэрч Н.Д-ийн…2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр О гийн 96668833 дугаарын утаснаас залгаад хоорондоо юм ярьж байтал О  надад ирвэсний арьс байна, хүн зараад өгөөч гэсэн, авах хүн байна уу гэхээр нь би Одко гэх танил руугаа залгаад асуухад маргааш нөгөөдрөөс холбогдоно гэхээр нь би О ы дугаарыг өгсөн, бусад зүйлийг мэдэхгүй гэх мэдүүлэг./1х-32-33/,

- гэрч Ж.Э-гийн:...2019 оны цагаан сарын үеэр эхнэрийн аав Б  бид 2 орцонд тамхи татаад зогсож байхад миний төрсөн эгч Үүрцайх, хүргэн О-ы хамт ирсэн ба О  аав бид 2-той тамхи татсан...Би гэр рүү ороод, удалгүй хадам аав, тэр 2 орж ирсэн...О  цагдаад ирвэсний арьсийг Энхзоригоос авсан, хадам аавд ирвэсний арьс байна гэж Энхзориг хэлсэн гэж худал мэдүүлэг өгсөн байсан гэх мэдүүлэг /1х-38-39, 146/,    

- шүүгдэгч Э.О-ы:...2019 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр хадам аав болох Жүгдэрноровынд очиж золгох үеэр Б  ахтай таарсан. Бид 2 орцонд гарч тамхилж байхдаа юм ярьж байтал...миний дүү ахад нь нэг ирвэсний арьс байгаа, авах хүн байна уу сураглаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хүнээс асууж өгье гэчихээд 20 гаран хоногийн дараа найз Д-той  утсаар ярьж байгаад нөгөөхийг санаад “Ирвэсний арьс байна, авах хүн байгаа юу” гэж асуусан чинь таньдаг хүн байгаа ш дээ асуугаад өгье гэсэн юм. Маргааш нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дагвадорж над руу утсаар яриад би нөгөө хүндээ чиний утасны дугаарыг өгчихсөн. Тэр хүн чам руу залгах байхаа гэсэн юм. 2 хоногийн дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэг хүн залгаад“...арьсийг чинь авъя, үзэж байгаад үнэ хөлсөө тохиръё” гэхээр нь хаана уулзах вэ гэхэд эргээд залгая тэгээд хаана уулзахаа тохиръё” гээд утсаа салгасан. Тэр хооронд нь би хүнсний 1 орж Б  гуайгаас гэрт нь очиж ирвэсийнх нь арьсийг аваад байж байх үед нөгөө хүн эргэж над руу залгаад…Толгойтод “Арвайн үндэс” худалдааны төвийн гадаа уулзаад авна гэсэн тул тийшээ нь шууд яваад очсон. Б  гуай болохоор 6 сая хавьцаа өгчихнө гэсэн...Би 7 сая төгрөгөөр өгөөд 1 сая төгрөгийг ашиг болгоод авчихъя гэж бодоод үзүүлэх гэж яваад баригдсан...Буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг /1х, х-166-167, 2х-209-210/,    

- гэрч Э.О ы...Би уг ирвэсний арьсийг Энхзоригийн хадам аав Б ас авсан нь үнэн...гэх мэдүүлэг /1х, х-147/,    

-  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:...Э.О нь “...байцаагчаа одоо би үнэнээ хэлье, худлаа юманд явж юу зааж өгөх вэ, би уг арьсийг Ж.Энхзоригийн хадам аав болох Ц.Б гэх хүнээс авсан юм…гэж мэдүүлсэн тул Э.О ы хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахыг зогсоов гэх тэмдэглэл /1х, х-148/,   

- шүүгдэгч Ц.Б-гын:...Би Өмнөговь аймгийн Э гэх хүнтэй 2018 оны 12 сарын эхээр холбогдож байсан...түүнээс 520.000 төгрөгөөр адууны мах худалдаж аваад, Улаанбатаар хот руу ирээд тээврийн товчоон дээрээс 7 шуудай махаа зөөх үед 1 шуудайтай мах өөр хүний махтай андуурагдаж ирсэн байсан...Маргааш нь тэр шуудайны амыг тайлж үзэхэд цоохор ирвэсний арьс гарч ирсэн...4 сар орчим гэртээ хадгалсан...гэх мэдүүлэг /1х, х-94, 2х-79, 94, 216-217/,  

- гэрч Ц.Б-гын...Би тэр махтай шуудайтай андуурагдаж ирсэн шуудай дахь ирвэсний арьсийг 2018.11.25-ны үеэс хойш Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 18-16 тоот 1 өрөөний полкон дээр хадгалж байгаад 2019 оны 3 сарын эхээр О д өгч явуулсан...Энэ асуудлыг О оос өөр мэдэх хүн байхгүй...гэх мэдүүлэг /1х, х-195-196/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Шүүгдэгч нарт тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогчийн төлөөлөгч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч Э.О , Ц.Б нарыг бүлэглэн нэн ховор амьтан буюу цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, толгойг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нар нь цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, толгойг зарж борлуулахаар урьдчилан гэмт санаа, үйлдлээ нэгтгэсэн буюу Э.О нь тухайн цоохор ирвэсийн түүхий эдийг Ц.Б хадгалж байгааг мэдэж байсан, улмаар тэд ирвэсийн тухайн түүхий эдийг зарж борлуулах хүн эрж хайж байсны эцэст тийнхүү зарж борлуулахаар тээврийн хэрэгсэлд хадгалан тээвэрлэхэд гэмт санаа, үйлдлээр санаатайгаар нэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон, тус гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.        

Амьтны тухай 2012.05.17-ны өдрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 26.000.000 төгрөг болж байх ба шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд 13.000.000 төгрөг /2х, х-163/, Э.О шүүхийн шатанд 6.500.000 төгрөг, Ц.Б 1.000.000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Э.О гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, харин шүүгдэгч Ц.Б 5.500.000 төгрөгийг төлөхөөр байх ба нөхөн төлөхөө илэрхийлжээ.      

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:    

Шүүгдэгч Ц.Б урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн боловч байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан /2х, х-97, 110-121/ байх тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.     

Шүүгдэгч Э.О гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Э.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2-р хороолол, 48-р байр, 122 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, Улаанбаатар Төмөр замын Зорчигч тээврийн төвд тээш түгээгчээр ажилладаг /2х, х-98, 114-117, 200, 1х, х-75-77, 88, 103-105, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Ц.Б нь дүү Ц.Батсайханы хамт амьдардаг, тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралаар 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай Ц.Б-ны албан ёсны асран хамгаалагч, “Дөрвөн ивээл” компанид 2019 оны 1 сараас 3 жилийн хугацаагаар ажиллах гэрээ хийгдсэн, Ц.Э-ны хамт дэлгүүр түрээслэн ажиллуудаг гэх буюу хамтран данс эзэмшдэг /2х, х-57-58, 165-167, 168-172, 173-191, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагджээ.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын ар гэрийн амьдрал ахуйн болон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О , Ц.Б нарт тус бүр 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тус торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.     

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 22-76 УНГ улсын дугаартай, тоёото приус 20 маркын автомашин нь иргэн М.Тамирын өмчлөлийнх /1х, х-35, 20, 113/ байх тул тухайн автомашины шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын 2019.05.01-ний өдрийн 1468 дугаар зөвшөөрлийг /1х, х-113/ хүчингүй болгон, тус автомашиныг өмчлөгч М.Т-т буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9.321.598 төгрөгийг /1х, х-48-51/ тус гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилан  шүүгдэгч Э.О оос 4.660.779 төгрөг, Ц.Б ас 4.660.779 төгрөгийг тус бүр гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй гэж үзнэ.      

Тус хэрэгт хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор Э.О ы өмчлөлийн Ү-2205027971 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 48 дугаар байрны 122 тоот хаягт байршилтай орон сууцын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /1х, х-109-110/ нь   шүүгдэгч Э.О оногдуулсан төлбөрийг улсын төсөвт төлж, торгуулийн ялыг эдэлж дуусах хүртэлх хугацаанд хүчинтэй болно.            

Шүүгдэгч Ц.Б 2 хоног сэжигтнээр баривчлагдсан байх тул /1х, х-214, 2х, х-80/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх торгох ялаас хасч тооцов.    

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа гэх цоохор ирвэсийн арьс 1 ширхэг, толгой 1 ширхэгийг хохирогч байгууллага-Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлж шийдвэрлэв.       

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч  Э.О , Ц.Б нарыг бүлэглэн нэн ховор амьтан буюу  цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, толгойг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О , Ц.Б нарыг тус бүр 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О , Ц.Б нарт тус бүр оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын баривчлагдсан 2 хоногийг торгох ялын нийт 30 нэгж буюу 30.000 төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хассугай.      

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ас 5.500.000 төгрөг гаргуулж, төрийн сан (хохирогч байгууллага Нийслэлийн байгаль орчны газар)-д олгосугай.             

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.О , Ц.Б нараас тус бүр 4.660.779 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.            

8. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж буй гэх цоохор ирвэсний сарвуу бүхий арьс 1 ширхэг, толгой 1 ширхэгийг тус тус Нийслэлийн байгаль орчин, аялал жуучлалын газарт шилжүүлсүгэй.              

9. Тус хэрэгт Э.О ы өмчлөлийн Ү-2205027971 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1-р хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 48 дугаар байрны 122 тоот хаягт байршилтай орон сууцын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл нь шүүгдэгч Э.О оос оногдуулсан төлбөрийг улсын төсөвт төлж, торгуулийн ялыг эдэлж дуусах хүртэлх хугацаанд хүчинтэй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

10. 22-76 УНГ улсын дугаартай, тоёото приус 20 маркын автомашины шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын 2019.05.01-ний өдрийн 1468 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, тухайн автомашиныг өмчлөгч  М.Тамирт  олгосугай.   

11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.       13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.О , Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР