Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00272

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрлах Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 07-05 тоотод оршин суух  Дөрвөд овогт Түмэнжаргалын Баттулга /РЕ96021430/-д холбогдох 2.459.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 340 дүгээр анги шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Түмэнжаргал овогтой Баттулга нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2015 оны Б/298 дугаар тушаалаар тус ангийн барилга угсралт, засварын ротод арматурчин-хийц бэлтгэгчээр 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс томилогдсон. Баттулга томилогдсон анги, албан тушаалдаа 2015 оны 7 дугаар сараас 2015 :оны 12 дугаар сарыг хүртэл ирээгүй, ажил тасалсан тул ЗХЖШ-ын даргын 2015 оны Б/714 дүгээр тушаалаар сахилга хариуцлагаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан. Батлан хамгаалахын Сайдын 2008 оны 75 дугаар тушаалаар батлагдсан. “Ахлагчийн алба хаах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалт, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны Б/714 дүгээр тушаалын дагуу БХИС-д суралцсан хугацааны төлбөрийн  80 хувь буюу 2.459.800 төгрөгийн төлбөрийг төлүүлж өгнө үү.

 Тус ангиас гаргасан нэхэмжлэлийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Түмэнжаргал овогтой Баттулга нь 2.469.800  төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Баттулга нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Түмэнжаргал овогтой Баттулга нь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн нэхэмжилж буй 2.469.800 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

ЇНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 340 дүгээр анги  нь хариуцагч Т.Баттулгаас 2.469.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.469.800 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна

Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон