Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 981

 

                                          

 

 

 

 

 

 

2020             09             08                                    2020/ШЦТ//981

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,  

Улсын яллагч С.О,

Шинжэч эмч Ч.Э , О.О ,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.О ,  

Шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогг А-гийн Д-т холбогдох 2003003370254 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжмлгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо 84 дүгээр гудамж, 233 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 55 дугаар тогтоолоор Зрүүгийн хуулийн тусгай ангийн 216.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг мен хугацаагаар тэнссэн, 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсзгт заасан гэм буруутайд тооцож, түүнд холбсгдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хзсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, 2015 сны 5 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 702 дутаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууллйн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсзгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 594 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийлгүүлсэн, Б овогг А-гийн Д /РД:....................../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ad гүнтийн замд “Subaru iegacy” мөркийн 87-95 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘‘Жолоочид дараах зүйлийг хориглоно :...согууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний  улмаас замын хажуу талын бетон мөргөж онхолдон зорчигч Д.М , /3 нас, 8 сартай, эрэгтэй/, Д.З /5 настай, эрэгтэй/ нарын эрүүл мэндэд нь тус тус хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч А.Э  нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ар гүнтийн замд “Subaru iegacy” мөркийн 87-95 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д а/-д заасан ‘‘жолооч согууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”, мөн дүрмийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу талын бетон мөргөн онхолдож зорчигч Д.М ,  Д.З нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан болох нь :     

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-15/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн, 1,26 тоон үзүүлэлттэй тухай тэмдэглэл /хх-16, 156/,  

- насанд хүрээгүй хохирогч нарын төлөөлөгч Э.О ийн...2020.05.29-ний 12 цагийн орчим гэртээ байхад Д-гийн  багш гэх нэг эрэгтэй хүн ирж, ойрхон юманд яваад ирье гэхээр нь би тухайн үедээ дургүйцээд байсан, Аминшагай ханиадтай байсан учраас яваагүй. Тэгтэл нөхөр А Дашзэвэг нь гэрийн гадаа байсан хадам ээж Н.Алтанцэцэгийн эзэмшлийн цэнхэр өнгийн  “Subaru legacy” маркийн 87-95 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа Д.Зэвмэргэн, Д.М  нөгөө хүн нарыг суулгаад яваад өгсөн. Тэгтэл 15 цаг өнгөрч байх үед нэг танихгүй дугаараас надтай утсаар холбогдож 87-95 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг таних уу гэхээр нь танина, эхнэр нь байна гэж хэлэхэд Гүнтийн даваа уруудаад зам тээврийн осолд орчихсон байна гэж ярьсан...2  хүүхэд болох Д.М ,  Д.З нарын хамт гэмтлийн эмнэлэгт очсон, ослын улмаас Д.М  толгойдоо оёдолтой, хөл нь хугарсан, Д.З толгой, духан дээрээ оёдол тавиулсан, эмнэлэгт хэвтсэн...2 хүүхэд маань хэвийн горимондоо орсон...гэх мэдүүлэг /хх-22-23/,  

- шинжээчийн дүгнэлт ; “Д.З-гийн биед дагз ясны шугаман хугарал, дух, дагз, зүүн зулайн хуйхан доорхи цус хуралт, духанд няцарсан шарх, тархи доргилт, хамрын таславч мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шүүх гзмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын алдалтад нөлөөлөхгүй” /хх-70-72/,

- шинжээчийн дүгнэлт: “Д.М гийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хажуугийн ховдльн цус харвалт, баруун дунд чемөгт ясны битүү хугарал, дагз, баруун зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цус, хуралт, дагзанд гарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна /хх-87-89/,  

- хохирогч нарт учирсан гэмтлүүд хүнд зэрэгт хамаарах үндэслэлтэй тухай шинжээч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/, 

- шүүгдэгч А.Э ийн:...2020.05.29-ний 12 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 15-р хороо 84-233 тоот гэрээсээ Субару Легаси маркийн 87-95 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зуслангийн замаар яваад гүнтийн даваагаар явж байхад том хүү Зэвмэргэн хойд суудал дээр дүү Мэргэншагайгийн хамт явсан өөр хүн байгаагүй, том хүү аав гээд дуудахаар нь эргэж хараад буцаад урагшаа зам руу хартал замын хажуу талын шон руу машин чиглээд, огцом зүүн тал руу дараад буцаагаад баруун дартал онхолдсон, юу болсныг санахгүй, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...гэх мэдүүлэг /х-152-153/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч А.Э ийг автотээврийн хэрэгслийн жолооч  согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 a/-д заасан...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нь...2 хүүхдийн эмчилгээний зардлыг нөхөр А.Э ийн мөнгөөр төлсөн, 2 хүүхэд одоо цэцэрлэгт хүмүүжиж байгаа,  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай шүүх хуралдаан, мөрдөн байцаалтад мэдүүлсэн /х-22-23/, бичгээр илэрхийлсэн  байх тул шүүгдэгч  нь хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй харин хохирогч нарын төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.      

   

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :           

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн /х-131, 146/ байх боловч тухайн ял шийтгэл биечлэгдсэн буюу хугацаа дууссан гэж үзэхээр байх тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн буюу эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, 1-5 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн,   хувиараа автомашин засах ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /х-129-130, 152-153, шүүх хуралдааны тэмдэглэл/ цугларсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан болон шүүгдэгчийн  ар гэрийн хувийн байдалд хамаарах хохирогчоос шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, харин хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, цаашид бага насны хохирогч нарыг холбогдох мэргэжлийн эмч нарт тогтмол хугацаанд үзүүлж байх  буюу хохирогч нарт учирсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  шүүгдэгчид тус тус хүлээлгэж шийдвэрлэв.           

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.        

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч А.Э ийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч А.Э ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнссүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч А.Э т цаашид бага насны хохирогч нарыг холбогдох мэргэжлийн эмч нарт тогтмол хугацаанд үзүүлж байх  буюу хохирогч нарт учирсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгчид сануулсугай.        

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.          

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.         

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.       

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч А.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР